Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4733 4734 4735 4736 4737 4738 4739
  • Х.Бадамсүрэн 180 саяын тансаг тавилгаар гэрээ тохижуулжээ
    2017 оны 4 сарын 18
    “Түүнийг ингэж тансаглуулахын оронд зургаан өрхийг орон сууцтай болгох байв”

    Эрдэнэт үйлдвэрийн захирлаар очингуутаа 01 тоот тушаалаараа өөртөө 300 саяар машин худалдаж авсан Х.Бадамсүрэнгийн тансаглал үүгээр дуусахгүй нь. Тэрээр Эрдэнэтэд амьдрах байрандаа зориулж 180 сая төгрөгөөр тансаг тавилгууд авсан байна.

    ТӨБЗГ-ын дарга Ц.Ням-Осор, “Х.Бадамсүрэнгийн эдлэх эрх хангамжаас арван төрлийг хассан. Зайлуул, өмнөх дарга нар шигээ хангамж эдлэх ёстой гээд хүний эрх яриад заргалдаад явсан ч болохоор, арай дэндүү хасаж танасан” гэж хэвлэлийн хурлын үеэр ярьж байсан бичлэг нь бий. Түүнд сард 24,5 сая төгрөгийн цалин, түр амьдрах байр, унах унаа, гэрээ дуусч буцах үед нүүх зардал, энэ дөрвийг л үйлдвэрийн мөнгөнөөс гаргахыг зөвшөөрсөн гэж байв.

    Тэгвэл байранд нь 24 саяар засвар хийлгэсэн баримт өмнө ил болж байсан. Харин байраа тохижуулахад 180 саяар тансаг тавилгууд худалдан авсан мэдээллийг нууцалж байлаа.

    Х.Бадамсүрэн ажлаа авснаас сарын дараа энэхүү өөрийн тансаглалд зориулсан 180 сая төгрөгийн үнийн дүнтэй гэрээнд гарын үсгээ зуржээ. Гэрээний хавсралт тавилгын жагсаалтад жирийн иргэдийн санаанд багтамгүй дүн бий.

    Тухайлбал, MELODIA брэндийн унтлагын өрөөний тансаг иж бүрдэлийг 25,5 сая төгрөгөөр, нэмээд 15 саяын хувцасны шүүгээ, 8,1 саяын коммодоор хослуулан нойрсох тав тухыг нь хангасан аж.

    Мөн 22 саяын үнэтэй гал тогооны тавилга, дээр нь шарах шүүгээ, плитка, агаар шүүгч, холигчоо хүртэл авахуулахад 2,8 сая зарцуулж, MELODIA брэндийн 8 сандалтай ширээг 16 саяар авчээ.

    Түүнчлэн DONATELLO брэндийн буйдан 21,5 сая төгрөгөөр, MELODIA брэндийн зочны өрөөний иж бүрдэл 20 саяар, жижиг ширээ 3,2 саяар тус тус авч зочны өрөөг тохижуулсан байна.

    Х.Бадамсүрэнгийн байр гурван унтлагын өрөөтэй аж. Нөгөө хоёр өрөөнд нь тус бүр 10 саяын унтлагын иж бүрдэл, ажлын өрөөг нь 8,6 саяын тавилгаар “тоногложээ”.

    Ийнхүү Х.Бадамсүрэн захирлын тансаг тавилгаар тохижуулсан байр нийтдээ 200 сая хол давсан өртөгтэйгээр “босчээ”. Насаараа үйлдвэрт ажилласан зургаан эрийн гэр бүлд орон сууц авч өгөх хэмжээний мөнгө ийнхүү Х.Бадамсүрэнгийн үзэгний үзүүрээр хувийн тансаглалд нь зориулагдав.

    “Эрдэнэт”-ийг төр 100 хувь мэдэлдээ авсан гол шалтгаан энэ. Хувийн хэвшлийн хяналтыг хууль бусаар түлхэн гаргасан төрийн нударганы нөгөө талд дарга захирлуудын тансаглал, хувьдаа завших их шунал бий. Мэдээж Х.Бадамсүрэнг тойрсон орлогч захирлууд, зөвлөх, туслахуудад энэ хэмжээний хангамж шийдэгдэх нь тодорхой.

    Хяналт тавих ёстой ТӨБЗГ-ын дарга нь Эрдэнэтийн намын дарга байсан, тэндээ хувийн компанитай, дэд дарга нь Эрдэнэт үйлдвэрийн ТУЗ-ийн гишүүн. ТУЗ-ийн гишүүдийн цалингийн цэсэнд Х.Бадамсүрэн гарын үсэг зурна. Мөн Дотоод аудит нь захирлын шууд мэдэлд харъяалагдахаар бүтцийг өөрчилж өгсөн.

    Ингэж төрийн мөнгийг хяналтгүй урсгах боломжоо нээж авдаг аж. Богино зайн улстөрөөр ард түмнээс хулгайлах цоорхой гаргадаг үлгэр жишээ энэ. Одоо төрд зуун хувь авах шийдвэр гаргасан, Х.Бадамсүрэнг томилсон бүх гишүүд төрийн мөнгөөр тансаглах ээлжээ хүлээн, “шахаагаа” хийхээр шүлсээ үсчүүлэн зүтгэж буй. Тэд “ард түмний өмч” гэх нэрийн дор булааж авсан эрх мэдлээрээ дамжуулж хувьдаа завших нүх сүвээ эрэлхийлж суугаа. Шударга ёс дийлж, шүүхээр үнэн ялах цаг ойрхон гэдгийг мэддэг учраас, бага хугацаанд ихийг авахын төлөө үүнээс ч увайгүй үйлдлүүд цаашид олон гарна. Харамсалтай нь хяналт тавьж, зогсоох хүчин алга.

    Э.Бат



  • Ховдод газар хөдөлжээ
    2017 оны 4 сарын 18
    Ховд аймгийн Алтай суманд газар хөдлөлт болсон талаар ОБЕГ-аас мэдээллээ. Тодруулбал, тус сумын Алтангадас багийн “Хавтгай нуруу” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 68 км-т/ дөрөвдүгээр сарын 17-ны өдрийн 14:24 цагт 4.2 магнитутын хүчтэй газар хөдлөлт болсон байна.
  • Бичлэг: Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна
    2017 оны 4 сарын 18
    Бичлэг: Шатахуун түгээх станц дээрэмдсэн хэргийг илрүүлэн шалгаж байна
  • 17 настай охин машин хулгайлжээ
    2017 оны 4 сарын 18
    Багануур дүүргийн IV хороонд оршин суудаг, 17 настай охин бусадтай бүлэглэн Toyota G.Corrolla автомашиныг хулгайлж, хоёр хоног унасан байсныг цагдаа нар илрүүлжээ.
  • Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нар ОУВС-д захидал илгээжээ
    2017 оны 4 сарын 18
    Сангийн сайд Б.Чойжилсүрэн, Монголбанкны ерөнхийлөгч Н.Баяртсайхан нар ОУВС-д хандаж, захидал илгээжээ. Тэд төсвийн тодотголыг баталсан шөнөө буюу пүрэв гарагт ОУВС руу болзлыг биелүүлсэн гэсэн албан захидлыг ОУВС-д илгээсэн аж.
  • Пхеньян ”Долоо хоног тутамд пуужин харвана” хэмээн мэдэгджээ
    2017 оны 4 сарын 18
    АНУ-тай харилцаа улам хурцдаад байгаа хэдий ч пуужингийн туршилт хийхээ зогсоохгүй гэдгээ Умард Солонгосын нөлөө бүхий албан тушаалтан “ВВС” телевизээр мэдэгджээ.
  • Суулт хийж байсан иргэд таржээ
    2017 оны 4 сарын 18
    Оффшорчдын эсрэг нэгдсэн хөдөлгөөнийхөн өнгөрөгч бямба гарагт хоёр дахь жагсаалаа хийж, улмаар суулт зарлаад байсан.
  • Настай хүнийг зодож амийг нь хохироосон хэрэг гарчээ
    2017 оны 4 сарын 18
    Согтуурсан үедээ элдэв шалтаг хайж настай хүнийг зодож амийг нь хохироосон харамсалтай
  • Өнөөдөр хөшөө, дурсгал хамгаалах дэлхийн өдөр тохиож байна
    2017 оны 4 сарын 18
    Өнөөдөр хөшөө дурсгалыг хамгаалах олон улсын өдөр тохиож байна. Жил бүрийн дөрөвдүгээр сарын 18-ны энэ өдрийг дэлхий дахин хөшөө дурсгалыг хамгаалах өдөр болгон тэмдэглэсээр иржээ.



    Хөшөө дурсгал бол тухайн хүн, түүхэн үйл явдлыг байнга санан дурсаж буй баталгаа, хүндэтгэн дээдэлж буйн илрэл, нөгөө талаас тухайн улс орон, бүс нутгийн соёл урлаг, амьдрахуйн хэвшил, оюун сэтгэлгээний хөгжлийн илэрхийлэл юм.



    123

    123

    123
  • 20 гаруй мянга га талбай түймэрт өртжээ
    2017 оны 4 сарын 18
    Улсын хэмжээнд 2017 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар нийслэл Улаанбаатар хот, Архангай, Булган, Сэлэнгэ, Дорнод, Сүхбаатар, Төв, Ховд аймгийн 24 сум, дүүрэгт 30 удаагийн ой, хээрийн гал түймэр гарч /урьдчилсан байдлаар/ 1564 га ой, 20297 га хээр, нийт 21861 га талбай түймэрт өртсөн байна.

    Улсын хэмжээнд гарсан ой, хээрийн гал түймрийг 2016 оны мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 70 хувь өссөн, түймэрт өртөж шатсан га талбай 6,2 дахин буурсан үзүүлэлтэй байна.

    Тухайлбал, хамгийн их талбай хамарсан түймэр буюу Дорнод аймгийн Матад сумын Мэнэн багийн нутаг Зүүн гар хөндий гэдэг газар 2017.04.03-ны өдөр гарсан хээрийн түймэрт нийт 10.000 га орчим хээрийн бүс шатаж гал түймрийг унтраахаар Онцгой байдал, Хил хамгаалах байгууллага, Орон нутгаас нийт 137 хүн, 22 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж унтраасан.

    Ой, хээрийн гал түймрийн шалтгаан нөхцөл, шатсан га талбай, учирсан хохирлыг тогтоохоор Цагдаагийн байгууллага ажиллаж байна.

    Дээрх 30 удаагийн гал түймрийг унтраахад /давхардсан тоогоор/ Онцгой байдлын байгууллагаас 416 албан хаагч, 42 автомашин, Хилийн цэргийн анги, байгууллагаас 127 албан хаагч, 9 автомашин, Цагдаагийн байгууллагаас 4 албан хаагч, орон нутгаас 891 иргэн, 105 автомашин тус тус дайчлагдан нийт 1438 хүн, 156 автомашин техник хэрэгсэлтэйгээр ажилласан байна.





















    Хаврын хуурайшилтын улирал эхэлж байгаатай холбогдуулан улсын хэмжээнд объектын болон ой хээрийн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлэх ажилд төрийн болон төрийн бус байгууллага, иргэд, олон нийтийн оролцоо, хамтын ажиллагааг нэмэгдүүлэх зорилгоор Улсын Онцгой комиссын “Ой, хээрийн гал түймрээс урьдчилан сэргийлэх, тэмцэх зарим арга хэмжээний тухай” албан даалгавар гаргаж аймаг, нийслэлийн Засаг дарга нар, холбогдох яам агентлагын удирдлагуудад хүргүүлсэн.

    Улсын Онцгой комиссын албан даалгаврыг хэрэгжүүлэх зорилгоор Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагаас Онцгой байдлын ерөнхий газрын даргын “Ой, хээрийн гал түймэртэй тэмцэх тухай” албан даалгаврыг гарган аймаг, нийслэлийн Онцгой байдлын газрын дарга нарт хүргүүлэн биелэлтэнд хяналт тавин ажиллаж байна.

    Мөн “Ой, хээрийн гал түймэр унтраах багаж хэрэгслийн бэлэн байдал, ой, хээрийн гал түймэр унтраах бие бүрэлдэхүүний ур чадварыг дээшлүүлэх” нэгдсэн удирдамжит арга хэмжээг зохион байгуулж гарсан гал түймрийг хохирол багатай шуурхай унтраах ажлыг зохион байгуулан ажиллаж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

  • С.Баяр, Г.Тэмүүлэн, Сү.Батболд, Б.Дэлгэрсайхан, Ц.Сандуй нар оффшор дансаа дэлгэх үү эсвэл албан тушаалаа өгөх үү
    2017 оны 4 сарын 18
    УИХ-ын чуулганаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай эцсийн хэлэлцүүлгийг хийж, хуулийн төслийг олонхийн саналаар дэмжиж баталсан.
  • X хорооллын туслах замын шинэчлэлийн ажил эхэллээ
    2017 оны 4 сарын 18
    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ Баянгол дүүргийн X хорооллын туслах замын 812 метр авто замын шинэчлэлийн ажлыг энэ сарын 10-ны өдрөөс эхлүүлээд байна. Уг ажлын хүрээнд 191 автомашины багтаамжтай авто зогсоол, 5825 метр квадрат талбай бүхий зүлэг, 1220 метр урт ургамалан хашлага, 46 ширхэг гэрэлтүүлэг, 3890.7 метр квадрат явган хүний зам, 70 ширхэг сандал, 31 ширхэг хогийн сав, 12 ширхэг сүүдрэвч бүхий иж бүрэн тохижилтын ажил хийгдэнэ. Одоогийн байдлаар хуучин хашлага болон хөрс хуулалтын ажил үргэлжилж байгаа бөгөөд тус ажлыг ирэх зургаадугаар сарын 15-ны өдөр хүлээлгэн өгөх юм.

    “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ нь өнгөрсөн онд П.Н.Шастины нэрэмжит Улсын Гуравдугаар эмнэлгийн 300 метр урттай 5830 метр квадрат талбайг иж бүрэн тохижуулж хүлээлгэн өгсөн гэж “Улаанбаатар зам засвар, арчлалтын газар” ОНӨААТҮГ-аас мэдээллээ.
  • “Зил” хөргөгч авна гэх залилангаас сэрэмжлүүлж байна
    2017 оны 4 сарын 18
    Олон нийтийн сүлжээгээр ”ОХУ-д үйлдвэрлэсэн 1950-иад оны ”Зил” хөргөгч, индүү, хүндийн өргөлтийн туухай, дөшийг өндөр үнээр худалдаж авна.
  • Гурван хэрэгт яллах дүгнэлт үйлдүүлэхээр прокурорт шилжүүлжээ
    2017 оны 4 сарын 18
    Авлигатай тэмцэх газраас 2017 оны 04 дүгээр сарын 10-14-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 7 гомдол, мэдээлэл хүлээн авч, нийт 19 гомдол мэдээллийг шалгав. Үүнээс 2 гомдолд эрүүгийн хэрэг үүсгэж, 7 гомдол, мэдээллийг эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзах саналтайгаар прокурорт шилжүүлсэн байна. Харьяаллын дагуу 1 гомдол мэдээллийг шилжүүлсэн бол ажиллагаанд одоогоор 19 гомдол, мэдээлэл шалгагдаж байна.

    Өнгөрсөн долоо хоногт эрүүгийн 51 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулснаас 3 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 1 эрүүгийн хэргийг харьяаллын дагуу шилжүүлж одоогоор 47 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж байна. Шинээр 2 хэрэгт эрүү үүсгэн шалгаж эхэллээ.
  • 24 баримт: Ж.Баатар ”Ц.Нямдорж Хятадын тагнуулын арга барилаар хагалган бутаргаад байна”
    2017 оны 4 сарын 18
    Хятадын тагнуулын байгууллага 1990 оноос Ц.Нямдоржийг судалж эхэлсэн. Тухайн үед Ц.Нямдорж ЗГХЭГ-т ажиллаж байсан шиг байгаа юм. Ц.Нямдоржийг Хятадын тагнуул аваад явсан. Түүнийг элсүүлэх гол зорилготой аваад явсан.
  • Талийгаач гранат дээр хэвтэж, өөрийнхөө амийг золиослон бусдыгаа аварчээ
    2017 оны 4 сарын 18
    Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвийн байрлалын район Төв аймгийн Алтанбулаг сумын Очир толгой орчимд 2017 оны 4 дүгээр сарын
  • Энэ сарын 27-ноос эхлэн шилжилт хөдөлгөөнийг зогсооно
    2017 оны 4 сарын 18
    Зургадугаар сард Ерөнхийлөгчийн сонгууль болно. Тэгвэл үүнтэй холбогдуулан дөрөвдүгээр сарын 27-ноос зургаадугаар сарын 27-ны өдрийг дуустал буюу 60 хоногийн хугацаанд улсын хэмжээнд иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг зогсоох юм.



    Сонгуулийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Иргэдийн засаг захиргааны нэг нэгжээс нөгөө нэгжид шилжин суурьших хөдөлгөөнийг санал авах өдрөөс 60 хоногийн өмнө зогсоож, санал авах өдрийн дараах өдөр сэргээнэ” хэмээн заасан байдаг.



    Тиймээс энэ сарын 27-ноос өмнө амжиж шилжилт хөдөлгөөнөө хийхийг анхааруулж байна.

  • Таван дүүрэгт цахилгаан хязгаарлана
    2017 оны 4 сарын 18
    Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийх хуваарийн дагуу маргааш дараах дүүргүүдэд цахилгаан түр хязгаарлана.
    .
    Баянзүрх дүүрэг

    10:30-17:00 цагт: 18-р хороо 13-р хороолол 1, 2, 5-9, Зүмбэрийн 13, Рокмоны 9А, 23, Бурмаа ХОС-ын 44, MCS-ийн 3, 4, 5, 16, Энхтайваны 10-12, 43, 69-72, Дамдинсүрэнгийн 24, Алтан өргөөгийн 72, 72Б байр, Цэцэрлэгжилт, Наран фүүдс, 84-р сургууль, 22-р цэцэрлэг, УБЦТС ТӨХК-ийн Баянзүрх ХҮТ, Ватиканы төлөөлөгчийн газар болон эдгээрийн ойр орчмоор,

    Сүхбаатар дүүрэг

    10:30-16:00 цагт: 1-р хороо Нарны замын 26А, Б, В, Д, Е, 55, 59А, Б, В, Г байр, ЗЦГ,

    Чингэлтэй дүүрэг

    10:30-12:00 цагт: 17-р хороо Сурагчийн 16, 60-65, 69-76, 83-85-р гудамж

    10:30-17:30 цагт: 18-р хороо Жигжидийн зуслан

    12:30-14:00 цагт: 17-р хороо Сурагчийн 44, Баатархайрханы 1-7, Зүрх уулын 4Г гудамж,

    Баянгол дүүрэг

    11:00-18:00 цагт: 4, 5-р хороо 10-р хороолол, АОС, ХД-28, ХД-36, 3, 18-2, 20-3, 26, 33, 34, 34А, 56, 56-1, 56-2, 68, 89-3, 91, 108-р байр,

    Хан-Уул дүүрэг

    11:00-13:00 цагт: 7, 13-р хороо Шувуун фабрик болон ойр орчмоор

    11:00-18:00 цагт: 1-р хороо УБ сувилал, Орчлон, UB town, Туулын өргөө хотхонууд, 115-р сургууль болон эдгээрийн ойр орчмоор

    13:00-15:00 цагт: 7, 13-р хороо Шувууны уурын зуух.


    УБЦТС ТӨХК
  • Төв аймгийн Засаг дарга автын осолд орж, жолооч нь нас баржээ
    2017 оны 4 сарын 18
    Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргал автын осолд оржээ.
  • Хууль зүйн байнгын хороо хуралдана
    2017 оны 4 сарын 18
    Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд 14.00 цагаас болно
4733 4734 4735 4736 4737 4738 4739
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    17 цаг 44 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    17 цаг 52 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 9 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 21 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 59 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК