-
2015 оны 12 сарын 18
“Энержи Ресурс”-ын асуудлыг Ёс зүйн дэд хороо хэлэлцэхгүй гацаасаар...
-
2015 оны 12 сарын 18
Төсвийн байнгын хороо дөрвөн асуудал хэлэлцэж шийдвэрлэв
-
2015 оны 12 сарын 18
Хугацаа дууссан бүтээгдэхүүн худалдан авахаас сэргийлээрэй
-
2015 оны 12 сарын 18
”Тэнгэрийн 7 ихэр” 18 нас хүрч байна
-
2015 оны 12 сарын 18
2015
12 сар
11 сар
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
04 сар
03 сар
02 сар
01 сар
2014
12 сар
11 сар
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
04 сар
03 сар
02 сар
01 сар
2013
12 сар
11 сар
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
04 сар
03 сар
02 сар
01 сар
2012
12 сар
11 сар
10 сар
09 сар
08 сар
07 сар
06 сар
05 сар
Эхлэл
Мэдээ, мэдээлэл
УИХ-ын гишүүн
Мэдээ, мэдээлэл
УИХ-ын гишүүн, НББСШУБХ-ны дарга Д.Батцогт мэдээлэл хийв
Улсын Их Хурлаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэн баталсантай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт өнөөдөр /2015.12.18/ мэдээлэл хийв. Энэхүү хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн Д.Батцогт, А.Бакей, Су.Батболд, Х.Баттулга, Г.Батхүү, Б.Болор, Х.Болорчулуун, Б.Гарамгайбаатар, Ё.Отгонбаяр, Д.Оюунхорол, Я.Санжмятав, Д.Хаянхярваа, Ч.Хүрэлбаатар, Б.Чойжилсүрэн, С.Одонтуяа, С.Эрдэнэ, Ж.Эрдэнэбат нарын 17 гишүүнээс Улсын Их Хуралд 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт мэдээлэлдээ, “Нийгмийн даатгалын тухай хуулиар малчид нийгмийн даатгалд сайн дураар даатгуулж байгаа. 2014 оны байдлаар нийт 293.6 мянган малчдын дөнгөж 11 хувь нь л сайн дураар нийгмийн даатгалд хамрагдаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн байна. Нийт тэтгэвэр авагч 59.1 мянган малчдын 45.9 мянга нь өндөр насны, 8.0 мянга нь тахир дутуугийн, 5.2 мянга нь тэжээгчээ алдсаны тэтгэвэр авч байна. Ирээдүйд малчдын дийлэнх нь Нийгмийн даатгалын сангаас тэтгэвэр авах боломжгүй болж байгаа нь одоогийн нийгмийн даатгалын шимтгэлийн тогтолцоо, хөдөлмөрийн болон орлогын хэв шинжтэй нь нийцэхгүй байна.
Мөн малчид нь жилийн дөрвөн улиралд байгаль, цаг агаараас шууд хамааралтай мал сүргээ даган байнгын нүүдэллэн амьдардаг онцлогтой. Энэ нь тэдний эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварыг бууруулах, орлого нь тогтвортой бус, улирлын чанартай эх үүсвэртэй байгаа нь малчдын амьралын түвшинг бууруулахад хүргэдэг.
Иймд малчдын тэтгэвэр тогтоолгох насыг бууруулахаас илүүтэйгээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлэн тооцох нь тэдний ирээдүйд авах тэтгэврийг нэмэгдүүлэхэд чухал ач холбогдолтой гэж үзлээ. Зарим онцгой нөхцөлд ажиллаж буй цэрэг, цагдаа, дипломат алба, шүүхийн шинжилгээний салбарт ажиллагсдын ажилласаг хугацааг нэмэгдүүлэн тооцдог жишиг бий. Жишээлбэл, Дипломат албаны тухай хуулиар цаг уурын хүнд нөхцөлтэй орны дипломат төлөөлөгчийн газарт ажилласан нэг жилийг нэг жил 6 сараар тооцохоор тусгасан байдаг. Малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэмэгдүүлснээр малчдын тэтгэврийн даатгалд хамрагдах сонирхол дээшилж, тэдний нийгмийн баталгаа сайжрахаас гадна Нийгмийн даатгалын сангийн шимтгэлийн орлого нэмэгдэхэд чухал ач холбогдолтой юм.
Манай улсын эдийн засгийн гол салбар болох мал аж ахуй, дотоодын нийт бүтээгдэхүүний 15.0 хувь, экспортын орлогын 10 гаруй хувийг бүрдүүлж, эдийн засгийн идэвхтэй хүн амын 30 хувийг бүрдүүлж буй нийт малчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд томоохон алхам болно . Нийгмийн даатгалын тухай хуулиар малчнаар нэг жил ажиллаж, нийгмийн даатгалын шимтгэл төлсөн хугацааг нэг жил хоёр сараар тооцохтой холбоотой харилцааг зохицуулсан” гэдгийг онцлон тэмдэглэв.
Мөн тэрээр, залуу малчдын халаа байхгүй боллоо гэж малчид ярьдаг. Хуулийн төсөл эцэслэн батлагдсанаар малчдын халааг залуучууд өвлөн авах, залуучуудын мал маллах сонирхол нэмэгдэхэд түлхэц болно гэж үзэж байгаа. Түүнчлэн хууль батлагдсанаар малчдын нийгмийн баталгаа мэдэгдэхүйц сайжрахын хэрээр малчдын нийгмийн даатгалын шимтгэл төлөх сонирхол нэмэгдэж, малчид өндөр тэтгэвэр тогтоолгох боломж бүрдэнэ гэдгийг хэллээ. Энэ хуулийг 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөх юм. Мэдээллийн үеэр сэтгүүлчид сонирхсон асуултдаа дэлгэрэнгүй хариулт авав хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 12 сарын 18
Төрийн өмчийн тухай хуулийн төслийг өргөн барилаа
-
2015 оны 12 сарын 18
Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлогын төслийг өргөн барилаа
-
2015 оны 12 сарын 18
“Ноцтой мэдээ” сонины 34 дахь дугаарт “17 жил таг дарагдсан С.Зоригийн аллага илэрчээ” гэсэн гарчигтай нийтлэл бичигджээ. Уг нийтлэлд Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл хэргийн газарт байсан болон үнэн мөнийг нуун дарагдуулсан тухай тусгасан байна. Үүнтэй холбогдуулан Э.Бат-Үүлийн өмгөөлөгч Б.Алтанхуяг, В.Гомбодорж нар өнөөдөр хэвлэлийн хурал хийлгэлээ.
Өмгөөлөгчид “С.Зоригийг иргэн Э.Бат-Үүл алсан мэт илтэд гүтгэн, гүжирдсэн өнгө аястай нийтлэл бичигдсэн байна. Бодит байдалтай нийцүүлэхгүй, худал мэдээлэл тараасан учраас энэ бол гэмт хэрэг. Үүнийг бичсэн хүн, үнэн гэдгийг баталж чадахгүй бол хэвлэлийн эрх чөлөөний тухай хуулиар хариуцлага хүлээлгэнэ” хэмээв. Мөн нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл нэр төрөө сэргээлгэхээр, үнэн худлыг шийдэж өгөхийг хүсч хуулийн байгууллагад гомдол хүргүүлж байгаа юм байна.
Эргэн сануулахад, хэрэг гарсны дараа С.Зориг агсны гэрээс түүний цагаан өнгийн малгай олдсон байдаг. Үүнтэй холбогдуулан хэрэгтнээр татаж байсан ч, гэм буруугүй гэдгийг нь цагдаагийн байгууллага тогтоож хэргийг хэрэгсэхгүй болгосон билээ.
-
2015 оны 12 сарын 18
Энэ сарын 02-ны өдөр Хан-Уул дүүргийн Наадамчдын гудамж, Яармагийн гүүрэн дээр “Эрдэм транс” ХХК-ийн Hyundai Aerocity автобус, ”Алтай констракшн” ХХК-ийн Kia Bongo автомашинтай мөргөлдөж осол гаргасан. Зам тээврийн ослоос болж 7 хүн гэмтэж, гүүрийн давхар босоо даацын панелийн нэг панель бүрэн эвдэрсэн юм. Одоогоор ослын шалтгаан болон буруутай этгээдийг тогтоохоор цагдаагийн байгууллага ажиллаж байгаа бөгөөд осол болсон өдөр холбогдох газрын мэргэжилтнүүд гүүрэн дээр очиж, үзлэг шалгалт хийж, дүгнэлт гаргажээ.
Мэргэжлийн Хяналтын ерөнхий газрын дүгнэлтээр “Гүүрэнд гарсан эвдрэл гэмтэл нь гүүрийн ачаалал даах чадварыг бууруулж, осол гарах нөхцөл үүсгэсэн байгаа учир эвдрэл гэмтлийг засварлаж, хэвийн байдал хангагдах хүртэл тус гүүрээр нэвтрэн өнгөрөх авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаав” гэсэн акт тавьжээ.
Үүний дагуу нийслэлийн Автозамын газар, Замын цагдаагийн газар, Нийтийн үйлчилгээний “Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ хамтран ажиллаж гүүрийг хаасан байна.
Мөн зураг төсөл зохиогчоос гүүрэнд гарсан эвдрэл гэмтлийг хэрхэн засварлах талаар технологи аргачлал, зөвлөмж, дүгнэлтийг гаргажээ. Дүгнэлтээр панелийг үйлдвэрийн хийцээр солих, гүүрийн эвдрэлтэй хэсгийг доороос нь дэр модон түр тулгуур хийх, гангийн цууралтаас хамгаалах зорилгоор засвар хийх хэсэгт дулаан байр барих, барьсан байрны доторх агаарын хэм+5 градусаас багагүй байх, засварын ажлыг гүүрийг угсарсан мэргэжлийн багийн тусламжтайгаар явуулах нь зохимжтой гэх мэт техникийн нарийн аргуудыг зөвлөжээ.
Түр гүүрийг хааснаар тухайн орчинд оргил цагуудад замын хөдөлгөөний түгжрэл үүсч, иргэдийн уур бухимдлыг төрүүлсэн гомдол ихээр ирж байгаа аж.
Иймд түр гүүрийн хэвийн байдлыг хангаж, замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор дээрх дүгнэлтийн дагуу засварын ажлыг эхлүүлсэн. Гүүрийг засаж хэвийн байдалд оруулахад 77 сая төгрөг шаардлагатай гэж нийслэлийн Автозамын газраас мэдээлж байна. Тиймээс өчигдөр болсон нийслэлийн Удирдлагын зөвлөлийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэн түр гүүрийн засварын ажилд шаардагдах хөрөнгийг шийдвэрлэж, ажлыг шуурхай дуусгахыг үүрэг болголоо. Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах тухай хуулийн дагуу Яармагийн гүүрийн засварын ажилд зарцуулсан хөрөнгийг буруутай этгээдээр нөхөн төлүүлэх юм гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 18
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин хуулийн төслүүд өргөн барив
-
2015 оны 12 сарын 18
Засаг дарга нарын семинар боллоо
-
2015 оны 12 сарын 18
Хан-Уул дүүргийн шилдэг хүүхдүүд тодорлоо
-
2015 оны 12 сарын 18
GALLERIA ULAANBAATAR
-
2015 оны 12 сарын 18
Гал түймрийн аюулаас сэрэмжлүүлж байна
-
2015 оны 12 сарын 18
Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр буюу Хайлаастын хуучин эцсийн буудлын орчимд энэ сарын 12-нд хамтран амьдрагч эмэгтэйгээ хутгалж амийг нь хохироогоод, байшингийнхаа дээвэр дээрээ нууж байгаад 14-нөөс 15-нд шилжих шөнө машиныхаа тээшинд хийж хээр аваачиж хаях гэж яваад цагдаа нарт баригдсан хэрэг гарсан билээ. Эргүүл хийж явсан хоёр цагдаа шуурхай ажиллаж, сэжигтэн этгээдийг баривчилсан билээ. Сэжигтэн Э нь хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгч эхэлжээ. Тэрбээр мэдүүлэгтээ “Бид хамт амьдраад таван сар болсон. Талийгаач А надаас гадна өөр олон эрчүүдтэй уулздаг байсан. Нэг бус удаа надад баригдаж байсан. Үүнээс болоод бид хоёрын дунд байнга хэрүүл гардаг байсан. Хэрэг гарах үед би согтуу байсан. Юу болсныг санахгүй байна. Нэг сэрсэн А цус алдчихсан байсан. Хүн алчихлаа гэж айсандаа байшингийнхаа дээвэрт нуучихсан. Шөнө эзгүй хээр аваачиж булах гэж байсан” гэж хэлжээ. Харин талийгаач бүсгүйн ар гэрийнхэн мэдүүлэхдээ “Сэжигтэн Э нь талийгаач А-г удаа дараа зодож байсан. Байнга дарамталдаг байсан. Сар гаруйн өмнө А нь Э-гээс салаад гэртээ ирсэн боловч Э түүнийг гуйсаар байгаад аваад явсан” хэмээжээ. Албан эх сурвалжийн мэдээлж буйгаар “Эмэгтэй өмнө нь бусдад зодуулсан, эрх нь зөрчигдсөн талаар хуулийн байгууллагад мэдээлэл өгч байгаагүй” гэв.
-
2015 оны 12 сарын 18
Bultuushee_89@yahoo.com
-
2015 оны 12 сарын 18
Улаанбаатар хотын цагдаагийн газар, Цус сэлбэлт судлалын үндэсний төвтэй хамтран цусаа хандивлах донорын аянд нэгдэж, Улаанбаатар хотын цагдаагийн газрын харьяа нэгжүүдийн 800 гаруй алба хаагчид сайн дурын үндсэн дээр цусаа хандивлах ажиллагаанд оролцлоо. Мөн донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах Төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд бодитой хувь нэмэр оруулж, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хүмүүнлэгийн үйлсийн төлөө байнга хамтран ажиллаж байгааг үнэлж, Цус сэлбэлт судлалын үндэсний төвөөс “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч хамт олон”-оор өргөмжлөж, талархал илэрхийллээ.
-
2015 оны 12 сарын 18
Засгийн газраас 4.5 тэрбум төгрөг гаргана
-
2015 оны 12 сарын 18
ХХЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулав
-
2015 оны 12 сарын 18
Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль шинэчилсэн найруулгаар батлагдсантай холбоотой хуулийн тайлбарыг танилцуулж байна.