-
2015 оны 11 сарын 11
зурхай
-
2015 оны 11 сарын 11
цаг агаар
-
2015 оны 11 сарын 10
АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама “Facebook”-тэй болжээ. Тэрбээр нийгмийн сүлжээнд ийнхүү өөрийн хуудсыг албан ёсоор нээсэн талаар Цагаан ордны цахим хуудсанд мэдээлжээ.
-
2015 оны 11 сарын 10
14 настай хүү бусадтай бүлэглэж хулгайн гэмт хэрэг үйлджээ.
-
2015 оны 11 сарын 10
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНХАУ-ын дарга Си Зиньпиний урилгаар Энэ сарын 9-нөөс 11-ний өдрүүдэд БНХАУ-д төрийн айлчлал хийж байна.
-
2015 оны 11 сарын 10
Монгол Улсын Их Хурлын Тамгын газар, Швейцарийн хөгжлийн агентлаг, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран “Нутгийн өөрөө удирдах байгууллагын чадавхийг бэхжүүлэх нь” төслийг хэрэгжүүлсэн билээ. Энэ хүрээнд “Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг институтчлэх: явц ба стратеги” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.11.10/ Төрийн ордонд зохион байгууллаа.
Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурын гишүүн, Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей үг хэллээ. Тэрээр хэлсэн үгэндээ, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгчдийн сургалтыг институтчлэх маш чухал хэлэлцүүлэг өрнүүлж байна. Сургалтыг цаашид зохион байгуулалт, санхүүгийн хувьд хэрхэн тогтвортой байлгах, чадавхийг нь бэхжүүлэх болон төслийн үр дүнгээр бий болсон сургалтын үүрэг функцийг шийдвэрлэх зэрэг олон асуудал бий. Эдгээр чухал асуудлын талаар санал бодлоо солилцож, өргөн хэлэлцүүлэг өрнүүлж байна гэлээ.
Улсын Их Хурлын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Болдбаатар “Орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг институтчлэх: явц ба стратеги” сэдэвт танилцуулгыг хийсэн юм. Тэрээр, энэхүү төсөл орон нутгийн сонгуульт төлөөлөгчдөд зориулсан үндэсний сургалтын хөтөлбөрийг боловсруулж, хэрэгжүүлэх механизм бий болгох, шийдвэр гаргах түвшинд иргэдийн оролцоог сайжруулах, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хяналтын үүргийг нэмэгдүүлэх, ИТХ-уудын хамтын ажиллагааг нэмэгдүүлэх, мэдээлэл, мэдлэг солилцох механизмыг боловсруулж орон нутгийн өөрөө удирдах байгууллагын эрх зүйн орчинг сайжруулах зорилт тавьсан.
Өнөөдрийн байдлаар төлөөлөгчдийн үндэсний сургалтын хөтөлбөр, Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлуудын сайн туршлагыг баримтжуулах түгээх, хурлуудын хамтын ажиллагааг хангах, мэдлэг, мэдээлэл солилцох механизм бүрдүүлэх Khural.mn цахим хуудастай болсон зэрэг олон үр дүн гарсан. Үндэсний сургалтын хөтөлбөрийг бий болгоход ИТХ-ын төлөөлөгчдийн сэдэвчилсэн болон манлайллын сургалтын хөтөлбөр, гарын авлага, стандартыг боловсруулж, сургалтын хөтөлбөр агуулга стандартыг баримтлан аймаг, сумдын нийт төлөөлөгчдөд төлөөлөгчдийн, сэдэвчилсэн болон эмэгтэй төлөөлөгчдийн манлайллын сургалтыг зохион байгуулсан гэлээ. Мөн тэрээр төслөөс хэрэгжүүлсэн үйл ажиллагааны талаар болон бусад асуудлаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөн юм.
Хэлэлцүүлэгт Төрийн байгуулалтын байнгын хороо, Засгийн газар, Швейцарын хөгжлийн агентлаг, Удирдлагын академи, Төрийн албаны зөвлөл, Орон нутгийн хөгжлийн хүрээлэн, Баг сумдын холбооны төлөөлөгчид оролцож санал бодлоо солилцож, хэлэлцүүлэг өрнүүллээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 10
Өнөөдрийн гадаад валютын дуудлага худалдаагаар банкуудаас 1990.50-1993.01 төгрөгийн ханшаар 18.3 сая ам.доллар худалдан авах, 1997.00 төгрөгийн ханшаар 0.6 сая ам.доллар худалдах санал ирүүлжээ.
-
2015 оны 11 сарын 10
элэнгэ аймагт Онцгой байдлын ерөнхий газраас Гамшгаас хамгаалах команд штабын сургуулийг зохион байгуулж байна. Гамшгаас хамгаалах команд штабын сургууль өнөөдөр 07:00 цагт гамшгаас хамгаалах орон нутгийн алба, мэргэжлийн ангийн дунд “Яаралтай цуглар” зарлан мэдээллийн дохиог өгснөөр эхэлжээ.
“Яаралтай цуглар” дохиогоор аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах 12 алба, 26 мэргэжлийн ангийн нийт 526 хүн, 158 техник, багаж зэвсэглэмжтэйгээр цугларч, бэлтгэл, бэлэн байдлаа шалгуулав. Сургуулийг удирдагчаас, Сэлэнгэ аймгийн хувьд хамгийн эрсдэлтэйд тооцогддог, тохиолдож болзошгүй аюул, ослын төрөл болох газар хөдлөлт, үерийн аюул, ой, хээрийн түймэр, гахайн мялзан өвчний цагийн байдлыг өгчээ. Аймгийн онцгой комисс, орон нутгийн гамшгаас хамгаалах албад, мэргэжлийн ангийн 126 удирдах бүрэлдэхүүн цагийн байдлын дагуу шуурхай арга хэмжээ авч, оновчтой шийдвэр гаргах, боловсруулалт хийх, гамшгаас хамгаалах төлөвлөгөөг тодотгох, хэрэгжүүлэх арга хэмжээний санал дэвшүүлэх, багаар ажиллах, байр зүйн зурагт тэмдэглэх зэрэг ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.
-
2015 оны 11 сарын 10
Албан байгууллагууд орчин тойрондоо баярын уур амьсгал оруулж дотор болон гаднах талбайгаа засаж чимэглэхэд ихээхэн анхаардаг болсон. Энэ нь үйлчлүүлэгчдээ татах нэгэн арга болдог бөгөөд ашиг орлого олох боломжийг бүрдүүлдэг гэж үздэг байна. Манай улсад идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг 50 мянга гаруй аж ахуйн нэгж байгууллага байдаг
-
2015 оны 11 сарын 10
Израйлийн Ерөнхий сайд олон улсад хандан мэдэгдэл хийв
-
2015 оны 11 сарын 10
Ачааны машин жижиг тэрэгтэй мөргөлдөж, ослын улмаас дөрвөн хүн гэмтжээ.
Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэр ”61-ийн гарам”-ын зүүн урд замд Камаз маркийн авто машины жолооч Х нь, Т.Prius маркийн Г жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 8 настай эрэгтэй Б нарын гурван хүүхэд, нэг том хүн гэмтсэн байна.
Уг хэргийг цагдаагийн байгууллагад шалгаж байна.
-
2015 оны 11 сарын 10
Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд, газар барьцаалах гэрээ байгуулахдаа талууд харилцан тохиролцсон бол үүргийн гүйцэтгэлийг барьцааны зүйлээс үл маргах журмаар хангаж болохоор зохицуулсан нь иргэний газар өмчлөх эрх болон шүүхэд хандах, шударга шүүхээр шүүлгэх эрхийг хязгаарлаж, улмаар Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэхийг тогтоолгохоор нэр бүхий иргэд Үндсэн хуулийн цэцэд хандаж мэдээлэл ирүүлсэн билээ.
Уг маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаан 2015 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр болно гэж Үндсэн хуулийн цэцийн хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
-
2015 оны 11 сарын 10
Таксины жолоочийг дээрэмдэж, ална хэмээн сүрдүүлсэн хэрэг гарчээ.
-
2015 оны 11 сарын 10
Олимпийн хөдөлгөөнийг төрийн оролцооноос хамгаалах зорилгоор ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөл Кувейтийн үндэсний олимпийн хорооны гишүүнчлэлийг түдгэлзүүлсэн байна. Ийм шийдвэр гаргаснаа ОУОХ-ны албан ёсны сайтад аравдугаар сарын 27-нд мэдээлжээ. Кувейт нь Олимпийн хөдөлгөөний бүрэн эрхт байдлаа хамгаалахад хэд хэдэн асуудалтай тулгараад байгаа бөгөөд үүний нэг нь тус улсын спортын хуульд оруулсан өөрчлөлт юм.
ОУОХ нь асуудлыг шийдвэрлэхээр Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Олон улсын спорт холбоодуудтай нягт хамтран ажиллаж боломжтой бүхнийг хийсэн байна. Тодруулбал, 2015 оны аравдугаар сарын 12-нд ОУОХ-нь Кувейтийн олимпийн хороо, Кувейтийн Засгийн газар болон Азийн олимпийн зөвлөл, Үндэсний олимпийн хороодын холбоо, Зуны олимпийн олон улсын холбоодын холбооны төлөөлөгчдийг байлцуулсан уулзалт хийж, аравдугаар сарын 27-ны дотор тодорхой арга хэмжээ авч, асуудлыг шийдвэрлэх байсан боловч дээрх хугацаанд Кувейтийн төр засгаас ямар нэгэн арга хэмжээ аваагүй байна.
Иймд ОУОХ-ны Гүйцэтгэх зөвлөлд танилцуулж, Олимпийн Хартийн 27.9 болон 59.1.4 /а/ үндэслэн доорх шийдвэрийг гаргажээ. Ингэснээр ОУОХ-ны Олимпийн Хартийн дагуу Кувейтийн олимпийн хороо нь Олимпийн хөдөлгөөнтэй холбоотой ямар нэгэн үйл ажиллагаанд оролцох, явуулах эрхгүй болж байгаа аж. Үүнд мөн Кувейтийн олимпийн хорооны гишүүн холбоодын зохион байгуулж буй ямар нэгэн арга хэмжээ орж байгааг ч дурджээ.
-
2015 оны 11 сарын 10
Өнгөрсөн долоо хоногт Өршөөл үзүүлэх тухай хуульд хамрагдсан хоригдлуудыг сулласан.
-
2015 оны 11 сарын 10
Шошгон дээрээ стандарт масло нэртэй транс тосны орцтой бүтээгдэхүүн зарж байна. Хэрэглэгчдийн хувьд тэр болгон бүтээгдэхүүн болгоны орц найрлагийг харалгүйгээр шошгонд итгэж худалдан авалт хийж байгаа нь иймэрхүү хуурамч шошготой бүтээгдэхүүнийг борлуулахад түлхэц болж байна….Нөгөө талаас иргэдийнхээ эрүүл мэнд болон эрх ашиг зөрчигдөж байхад Шударга өрсөлдөөн хэрэглэгчдийн төлөөх газар болон ЭМСЯ, Мэргэжлийн Хяналтын ерөнхий газар анхааралаа хандуулахгүй байгаа нь харамсалтай….
www.emneleg.mn
-
2015 оны 11 сарын 10
Зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудыг баталлаа
-
2015 оны 11 сарын 10
БОНХАЖ-ын дэд сайд ажлаа хүлээлгэн өглөө
-
2015 оны 11 сарын 10
Нийтлэлч Баабар хуурамч бичиг баримтаар тэтгэврээ тогтоолгосныг Нийгмийн даатгалын газрынхан илрүүлсэн тухай Хүн амын хөгжил, Нийгэм хамгааллын сайд С.Эрдэнэ өчигдөр мэдээлсэн. Энэ тухай Нийгмийн даатгалын газрынхан ч албан ёсны твиттер хуудсаараа дамжуулан ”Бат-Эрдэнийн Батбаяр буюу олноо Баабар гэж алдаршсан нийтлэлч хуурамч бичиг баримт бүрдүүлж тэтгэврээ тогтоолгожээ. Баабар гуай минь дээ” хэмээн жиргэсэн б
-
2015 оны 11 сарын 10
ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг АТГ-аас саатуулаад байгаа. Саатуулах болсон үндэслэл нь авлига авсан учраас хэмээн эх сурвалж мэдээлж байгаа юм. Тэгвэл түүнтэй хамт 4-5 хүнийг шалган, тайлбар мэдүүлэг авч байгаа талаар МАХН-аас мэдээлсэн.
Гэтэл өчигдөр ЭМС-ын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Ганчимэгийг АТГ-аас баривчилсан талаарх мэдээлэл бидэнд ирлээ. Албаны эх сурвалжаас тодруулахад “Шалгаж байгаа нь үнэн. Цагдан хориогүй” гэх тайлбарыг өгсөн юм.
Г.Ганчимэгийн хувьд ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтын дотны найз Г.Ганзоригийн төрсөн эгч нь юм. Өнгөрсөн удаад Г.Шийлэгдамба хууль бус тушаал гаргаж Г.Ганчимэгийг нарийн бичгийн даргаар томилсон гэх хэл ам ч гарч байсан билээ.
Өөрөөр хэлбэл, Г. Ганчимэгийг хууль, журам зөрчиж томилогдсон болохыг ЭМС-ын сайд Г. Шийлэгдамбад АТГ-аас ирүүлсэн хувийн ашиг сонирхлын урьдчилсан мэдүүлгийг хянасан тухай албан тоотод тусгасан байдаг байна.
Тэгвэл сонгон шалгаруулалтгүйгээр, хууль зөрчин томилсон Г.Ганчимэг гэгчийг АТГ-аас ийн шалгаад эхэлжээ.
Юутай ч ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбыг сэжигтнээр татаж, 14 хоног цагдан хорихоор болоод байна. Хэрэв энэ хугацаанд яллагдагчаар татвал түүнийг цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгах эрх нь нээлттэй юм байна. Шаардлагатай тохиолдолд 30 хоногоор сунгана.
Одоогийн байдлаар АТГ-аас сайд Г.Шийлэгдамбад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 268-д зааснаар хээл хахууль авах гэсэн зүйл ангиар хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.
Тус зүйл ангид “Албан тушаалтан хээл хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албан үүргийн хувьд гүйцэтгэх үүргээ хэрэгжүүлэхгүй байх, эсхүл гүйцэтгэх ёсгүй үйлдлийг хийхээр урьдчилан амлах буюу амлахгүйгээр өөрөө, эсхүл бусдаар дамжуулан хээл хахууль авсан бол тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрхийг гурван жил хүртэл хугацаагаар хасч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг тавин нэгээс хоёр зуун тавь дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заажээ.
Тэгэхээр хэрэв ЭМС-ын сайд Г.Шийлэгдамбын гэм буруутай нь тогтоогдвол 5 жил хүртэлх хорих ялаар шийтгүүлж болзошгүй байна.