зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5682 5683 5684 5685 5686 5687 5688
  • “Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” хурал болж байна
    2015 оны 11 сарын 10
    “Чингис хаан-Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний бага хурал Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд өнөөдөр болж байна. Уг бага хурлыг Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөрт зориулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газраас “Чингис хаан” дээд сургуультай хамтран зохион байгуулж байгаа юм.

    Хуралд Монгол Улс, БНХАУ, ОХУ, БНСУ, Бүгд Найрамдах Турк Улс, АНУ, Бүгд Найрамдах Польш Улсын монгол судлаач нэрт эрдэмтэд оролцож, илтгэл хэлэлцүүлж байна.

    Их Монгол Улсын үеийн Төрийн дуулал болох “Эртний сайхан” дуугаар ая эгшгийн мялаалга өргөн уг арга хэмжээг эхлүүллээ. Үүний дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг Ерөнхийлөгчийн Тамгын газрын Захиргааны албаны дарга Ч.Мөнхбат хуран цугларсан эрдэмтэн, судлаачдад уншиж сонсголоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээндээ “Эрхэм хүндэт эрдэмтэн, судлаачид аа,

    Хатагтай, ноёд оо,

    Та бүхний энэ өдрийн түмэн амгаланг айлтган мэндчилье. Удахгүй Монгол Улсыг үндэслэн байгуулагч, манай үндэсний баатар Их эзэн Чингис хааны мэндэлсэн Монгол бахархлын өдөр болно. Түүхэн их хүмүүний сүүдэр тохиосон өдрийг ёслон тэмдэглэх арга хэмжээний хүрээнд олон улсын эрдэмтэн мэргэд Та бүхэн нэгэн дор хуран чуулж, Чингис хаан болоод Монголын нууц товчоо судлалын чухал асуудлуудыг тал бүрээс нь нягтлан хэлэлцэж, оюуны цэцээ сорьж байгаа нь өндөр ач холбогдолтой үйл хэрэг мөн.

    Бидний хувьд Чингис хааны мэндэлсэн өдөр бол их хаанаараа бахархах, эцэг дээдсийнхээ гавьяа зүтгэлийг алдаршуулах өдөр юм. Тэрбээр манай гараг дээр урьд өмнө байгаагүй, хойшид ч гарахааргүй тийм том улс гүрнийг байгуулж, дэлхийн шинэ дэг журмыг тогтоож чадсан билээ.

    2224 жилийн өмнө байгуулагдсан Монголын тулгар төр - Хүннү гүрнээс XIII зуунд мандсан Их Монгол Улс хүртэл, Их Монголын эзэнт гүрнээс ардчилсан Монгол Улс болтол хэдэн мянган жилийн хугацаанд бид хэдийд ч үл гээгдэх төрт ёсны зарчим, хэнд ч үл гологдох баялаг түүх, хэзээ ч үл хуучрах бичиг соёлын гайхамшигт өвийг бүтээж, төв Азийн элгэнд Монгол гэж тамгалсан юм. Үүний учир Монголыг улс, үндэстнийх нь хувьд судлан танин мэдэх гэсэн шинжлэх ухааны хэрэгцээ, сонирхол улам бүр өсөж байна.

    Өдгөө Монгол судлал бол хэл, бичиг, түүх, соёл, улс төр, эдийн засаг, шашин, гүн ухаан, цэргийн урлаг, эртний судлал, сурган хүмүүжүүлэх зэрэг мэдлэгийн олон салбарыг хамарч буй шинжлэх ухааны цогц судлагдахуун мөний хувьд цаашид нарийвчлан судалж, шинжлэн илрүүлэхэд чиглэгдсэн ажил их байгаа нь мэдээж.

    Олон асуудлыг хэлэлцэн тодруулж, гаргалгаа шийдлээ зөв тодорхойлж, оюун бодлоо цэгцлэн, ухаан санаагаа уралдуулах үйлсэд өнөөдөр Та бүхний зорин ирсэн “Чингис хаан – Монголын нууц товчоо судлал” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний хурал ач тусаа өгөх нь дамжиггүй хэмээн Монгол Улсын Ерөнхийлөгч үзэж байна.

    Монгол судлалын томоохон талбар бол “Монголын нууц товчоо” гэдэгтэй маргах хүн ховор биз ээ. “Монголын нууц товчоо” бол түүхэн, их хөлгөн судар. Энэхүү гайхамшигт бүтээлийн утга агуулга, учир холбогдлын нууцыг нээж олох гэж бүх үеийн эрдэмтэд махран ажиллаж ирсэн билээ. Үг бүрийн зөв уншлага, зөв утгыг тогтоох, зөв тайлбарлах гэж олон орны судлаачид олон шөнийг нойргүй өнгөрөөсөн байдаг. Үг, өгүүлбэр бүрийг нь нягтлан шинжиж, дүгнэлт таамаглалаа үеийн үед дэвшүүлж иржээ.

    “Монголын нууц товчоо”-г судалж мэдэх тусам мэдээгүй, судлаагүй олон зүйл байгааг ойлгож, улам гүнзгийрүүлэн судлах ёстой асуудлууд урган гарч ирдэг байна. Ийм л нууцлаг бүтээл юм. Энэ бол эрдэм судлалын асар том далай. Энэхүү далайд зөвхөн мэргэшсэн судлаачид, билигт мэргэд, шаргуу хөдөлмөрлөгчид олз олно. Та бүхний эрдэм номын их үйлсэд өндөр амжилт хүсье” гэжээ.

    Үдээс өмнөх хуралдаанд “Чингис хаан” дээд сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, шинжлэх ухааны доктор, профессор Х.Шагдар “Чингис хаан судлалын эрт, эдүгээ, ирээдүй”, тус сургуулийн зөвлөх багш, профессор Б.Балжинням “Дэлхий дахин дахь монголчуудын түүх, соёлын өв”, МУИС-ийн Түүхэн нэр судлалын төвийн захирал, доктор, профессор Э.Равдан “Монголын их гүрний эртний болон дундад эртний газрын зураг, дэлхийд тархсан газрын нэр томъёо”, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйрын Түүх, соёлын хүрээлэнгийн ажилтан Мандала “Хүйтний эртний дайны талбарын тухай шинэ сүвэгчлэл” зэрэг сэдвээр сонирхолтой илтгэл тавьж сонсгов.

    Бага хурал үргэлжилж байна.
  • ”Ромео Жульетта” жүжгийн дууг Ц.Сарнай, Б.Замбалгарав нар дуулжээ
    2015 оны 11 сарын 10
    ”Ромео Жульетта” жүжгийн дуу
  • НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтын бэлтгэл ажил хангагдаж байна
    2015 оны 11 сарын 10
    Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс нэмэгдсэн өртгийн албан татварын урамшууллын систем хэрэгжиж эхэлнэ.
  • С.Хүрэлбаатар: Гомдолтой байна. Шүүхэд хандана
    2015 оны 11 сарын 10
    “Сэтгэшгүй” эмнэлгийн захирал С.Хүрэлбаатар НЭМГ-ыг шүүхэд өгөхөөр болжээ
  • Ялаас өршөөн хэлтрүүлэх шүүх хуралдаанд прокурор оролцжээ
    2015 оны 11 сарын 10
    Баянхонгор аймгийн Прокурорын газраас Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тус аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны Цагдан хорих байрны аж ахуйн үйлчилгээнд ял эдэлж буй баривчлах, хорих болон хорихоос өөр төрлийн ялаар шийтгэгдсэн ялтнуудыг үндсэн болон нэмэгдэл ялаас өршөөн хэлтрүүлэх шүүх хуралдаанд прокурорын дүгнэлт гаргаж оролцжээ.

    Шүүхээс прокурорын дүгнэлтийн дагуу баривчлах, хорих ялаар шийтгэгдсэн ялтнуудыг Монгол Улсын Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан хорих ангиас суллаж, хорихоос өөр төрлийн ялтай ялтнуудыг үлдсэн хугацааны ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэсэн байна.
  • Багш, сурагчид цахим сурах бичиг ашиглана
    2015 оны 11 сарын 10
    Багш, сурагчид цахим сурах бичиг ашиглана
  • ХХЕГ-ын Хилийн тагнуулын хурандаа нарт эрүүгийн хэрэг үүсгэлээ
    2015 оны 11 сарын 10
    Тагнуулын ерөнхий газрын мөрдөн байцаах хэлтсээс ХХЕГ-ын Хилийн тагнуулын газрын дарга асан хурандаа Н.Адьяа, Ч.Дашдорж нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна.



    Энэ тухай прокурорын байгууллага ”Хилийн тагнуулын албаны эрх бүхий хоёр хүнийг шалгаж байгаа нь үнэн. Улсын нууцтай холбоотой болохоор мэдээлэл өгөх боломжгүй” гэсэн тайлбар өгчээ. Хэрэгт холбогдсон хурандаа нарыг ШШГЕГ-ын харьяа 461 дүгээр ангид саатуулжээ.
  • Худалдаа эрхлэгчдэд зориулсан бүх төрлийн үйлчилгээг төвлөрүүлжээ
    2015 оны 11 сарын 10
    Улаанбаатар хотын 2020 он хүртлэх хөгжлийн ерөнхий төлөвлөгөөнд барилгын материалын нэгдсэн төвийг Налайх дүүрэгт байгуулах, техникийн зах, сэлбэгийн худалдааг нэгтгэж Улаанбаатар хотын баруун хэсэгт, хуучин 22-ын товчоо орчим төвлөрүүлэхээр тусгасан байдаг. Энэхүү төлөвлөгөөний дагуу Автохудалдааны цогцолборын хэсэгчилсэн төлөвлөлтийг НИТХ-ын Тэргүүлэгчдээс батлан, өнгөрсөн оны 10 дугаар сарын нэгнээс эхлэн Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа авто машины худалдаа эрхлэгчдийг Авто худалдааны цогцолборт төвлөрүүлэхийг нийслэлийн Засаг даргад үүрэг болгосон юм.

    “Авто худалдааны цогцолбор” нь сэлбэг, хэрэгслийн 285 павилон, 11 324 суудлын болон жийп автомашины худалдаа, 1 191 автобус, хүнд даацын автомашины худалдаа эрхлэх талбайтай байх юм. Түүнчлэн авто эскпо явагдах цогцолборын 1 барилга, үйлчилгээ оффисын 14 барилга, 42 км авто зам, 8,7 га талбайд явган хүний зам, 1 438 авто машины үйлчлүүлэгчдийн зогсоол, 36,7 га талбайд цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж, 4.4 га талбайд авто машины туршилтын талбай байхаар төлөвлөсөн.

    Өнгөрсөн сард тус цогцолбор нь албан ёсоор нээлтээ хийсэн бөгөөд цогцолборт 5 542 авто машины зогсоолын талбайг хийж, талбайг бүрэн гэрэлтүүлэх хүчин чадалтай лед гэрэлтүүлэг, хянах камер байрлуулсан. Мөн нийтийн хоолны газар 26, бие засах газар 5, хүнсний дэлгүүр 2, эмийн сан 1, онлайн машин захиалгын төв 1, авто угаалгын газар 5, авто машины болон дугуй засварын газар 10, нотариат, даатгалын компаниуд, Нийслэлийн татварын газрын салбар, арилжааны 4 банкны салбар, авто машины улсын дугаарын үйлдвэр 3, Авто тээврийн үндэсний төвийн тээврийн хэрэгслийн бүртгэлийн иж бүрэн үйлчилгээ зэргийг төвлөрүүлээд байна. Түүнчлэн хуучин 22-ын товчооноос авто худалдааны цогцолбор хүрэх 1,7 км автозамыг шинээр барьж, Нэгдүгээр хорооллоос Автохудалдааны цогцолбор хүрэх дунд багтаамжийн 3 автобусыг нийтийн тээврийн үйлчилгээнд явуулахаар төлөвлөжээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлуудыг шийдвэрлэлээ
    2015 оны 11 сарын 10
    Засгийн газрын ээлжит хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ
  • Төрийн оролцооноос болж Кувейтын Олимпийн хорооны эрхийг түдгэлзүүлжээ
    2015 оны 11 сарын 10
    Төрийн оролцооноос болж Кувейтын Олимпийн хорооны эрхийг түдгэлзүүлжээ
  • Шадар сайд Ц.Оюунбаатар Г.Шийлэгдамбыг түр орлоно
    2015 оны 11 сарын 10
    Түүний хувьд ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлтээ өнгөрсөн баасан гаригт Ерөнхий сайдад хүргүүлсэн юм
  • ОБЕГ:Төөрсөн малчдыг эсэн мэнд олов
    2015 оны 11 сарын 10
    Төөрсөн малчдыг эсэн мэнд олов
  • Шийдлийн Засгийн газрыг огцруулах шийдэл
    2015 оны 11 сарын 10
    УИХ болоод АН-ын дарга З.Энхболдын хувьд “Женко”-гийн хүмүүсийг хамгаалснаар өрнөөсөө гарна гэдэг хэнд ч тодорхой. Мөн энэ өрөө төлөхөд сөрөг хүчин болох МАН-ын дарга амьдаатайгаа хавсайдахгүй бол хүчин мөхөсдөж магадгүй гэж үзсэн үү, яасан тэрбээр М.Энхболдын өрөөнд энэ орой тун удаанаар морилсон байна.
  • Дуулиан тарьж буй бичлэг: ”Эх дэлхийн мисс” тэмцээнд оролцож буй А.Баярцэцэгийн танилцуулга
    2015 оны 11 сарын 10
    <iframe width=”560” height=”315” src=”https://www.youtube.com/embed/7N9SGg3vQuU” frameborder=”0” allowfullscreen></iframe>
  • Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
    2015 оны 11 сарын 10
    Цэцэрлэгийн өргөтгөл ашиглалтад орлоо
  • Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв байгуулна
    2015 оны 11 сарын 10
    Жижиг, дунд бизнес эрхлэгч эмэгтэйчүүдэд зориулан бизнесийн чиглэлээр сургалт зохион байгуулах, бизнесийн үйл ажиллагаагаа эхлүүлэх, цаашид өргөжүүлэн хөгжүүлж, удирдах таатай, боломж, нөхцлөөр хангах зорилгоор АНУ-ын Азийн сан Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтран “Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн бизнес төв” төсөл хэрэгжүүлэхээр болов.
    Энэхүү төв нь эмэгтэй бизнес эрхлэгчдэд санхүүгийн болон шинэ техник технологийн талаар мэдлэг олгон, дэмжлэг тусламж үзүүлэх юм. Өөрөөр хэлбэл эмэгтэйчүүд эрэгтэйчүүдийн нэгэн адил эдийн засгийн боломжуудыг ашиглаж, бүтээмжтэй ажиллахад саад болж байгаа бэрхшээлүүдийг арилгаснаар эдийн засгийн хөгжилд тэдний оролцоо нэмэгдэнэ гэж үзэж байна. Дэлхийн ихэнхи орнууд эмэгтэйчүүдийн нийгэмд эзлэх байр суурийг сайжруулах нь эдийн засгийн үр ашгаас гадна нийгэм, соёлын өндөр ач холбогдолтой гэж үздэг байна гэж Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.
  • Бичлэг: Б.Баабарын тэтгэврийн талаар С.Эрдэнэ дэлгэж байна
    2015 оны 11 сарын 10
    Бичлэг: Б.Баабарын тэтгэврийн талаар С.Эрдэнэ дэлгэж байна
  • Нью-Йорк хот шинэ жилийн гацуураа байршууллаа
    2015 оны 11 сарын 10

    Ганбаатар Мөнх-Эрдэнэ
  • Д.Дагвадорж ирэх сонгуульд Сонгинохайрханаас нэр дэвших үү?
    2015 оны 11 сарын 10
    Их аварга Асашёорюү Д.Дагвадорж ирэх сонгуульд Сонгино хайрхан дүүрэгт нэр дэвшихээр эртнээс бэлдэж байгаа бололтой. Саяхан түүнийг сонгиночуудад утаагүй зуух тараах ажлыг өөрийн санаачилгаар хийх гэж буйг эх сурвалжууд мэдэгдэж байна. Энэ жил төсөв хүндхэн байгаа тул төр агаарын бохирдлын эсрэг ямар ч ажил санхүүжүүлж чадахгүй болоод байгаа. Гэхдээ олон айл өрхөд утаагүй зуухны хэрэгцээ шаардлага байгаа юм.

    АН-ын гишүүн бөгөөд Чөлөөт бөхийн холбооны тэргүүнээр ажиллаж албан тушаал, эрх мэдлийн зах зухаас суралцаж яваа түүнд Сонгинохайрхан дүүргийнхэн Д.Сумъяабазар ах шиг нь хүндэтгэлтэй ханддаг гэнэ. Гэхдээ ахынхаа тойрогт яагаад нэр дэвших вэ гэдэг нь том асуултын тэмдэг юм.

    Д.Дагвадорж өнгөрсөн сонгуулийн өмнөхөн өгсөн ярилцлагадаа “Сонгинохайрхан дүүргээр явлаа. Ээ, бурхан минь ээ. Ёстой нээрээ хэцүү гэж хэлэхэд багадам байна. Арай ч дээ. Ингэж амьдрах ёсгүй л ард түмэн ш дээ. Итгэлийг нь авч гарч ирчихээд зарим нэг нөхөд юу хийгээд, яагаад хуурч мэхлээд яваад өгч байгаа юм бэ. Ард түмний сүүн цагаан сэтгэл рүү ямар өнгийн будаг цацчихаад яваад өгч байгаа юм бэ. Ийм л байна шүү дээ, бодит амьдрал. Би нээрээ стресстэй байна.” хэмээн ярьсан удаатай.
  • Хоёр орны төрийн тэргүүн өнөөдөр уулзана
    2015 оны 11 сарын 10
    Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийн БНХАУ-д хийх төрийн айлчлал өнөөдөр эхэлж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийг угтах ёслол өнөөдөр 17.00 цагт болж, залгуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, БНХАУ-ын дарга Си Жиньпин нарын албан ёсны хэлэлцээ эхлэх юм. Хэлэлцээний дараа айлчлалын гол баримт бичиг болох Харилцаа, хамтын ажиллагааны баримт бичигт хоёр тал гарын үсэг зурна.
5682 5683 5684 5685 5686 5687 5688
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Фото сурвалжилга: Төв талбайд мөсөн хотхон урлаж байна
    4 цаг 44 мин
  • “Цагаан алт” хөтөлбөрийн дүнд түүхий эдийн 70 орчим хувийг дотоодын үйлдвэрлэгчид бэлтгэлээ
    5 цаг 55 мин
  • ӨСВӨРИЙН УУЛЫН ЦАНЫН АВАРГА ШАЛГАРУУЛАХ ОЛОН УЛСЫН ТЭМЦЭЭН 2025
    6 цаг 29 мин
  • “Нийгмийн ажлын тухай” анхдагч хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    6 цаг 36 мин
  • Эваристэ Коуасси Комлан: ЧИП төслийн дулаалгын үр дүнд хүүхдүүд өглөө хичээлд явахдаа дулаахан гэрт сэрж байгаад баяртай байна
    7 цаг 4 мин
  • Шүүхийн ерөнхий зөвлөлийн шүүгч бус гишүүнд нэр дэвшигчийн сонсголыг зохион байгуулна
    7 цаг 43 мин
  • МТҮП-ын инкубатор "Oneplace.hr" компани 50,000 ам.долларын хөрөнгө оруулалт авчээ
    7 цаг 57 мин
  • Дүүжин замын тээврийн Өнөр хороолол дахь буудлын цахилгааны монтаж, дотор заслын ажил эхлээд байна
    8 цаг 14 мин
  • #COP17 ЯАГААД ТҮҮХЭН БОЛОМЖ ВЭ?
    9 цаг 14 мин
  • ТАНИЛЦ: 2026 оны 1-3 дугаар саруудад цаг агаар ХЭРХЭХ вэ?
    9 цаг 52 мин
  • Партизанд 280 хүүхдийн хүчин чадалтай бага сургууль, цэцэрлэгийн цогцолборыг улсын комисс хүлээн авлаа
    9 цаг 57 мин
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
    10 цаг 13 мин
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
    10 цаг 25 мин
  • Лийшюр Трипс Туризм ХХК: Аяллаар дамжуулан олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж байна
    10 цаг 26 мин
  • Бүтээмжийн болон хяналтын менежерүүд, сайд нарын зөвлөхүүдийг цомхотгож, салбартаа шинэчлэл хариуцаж ажиллах ДЭД САЙД нарыг томилно
    11 цаг 25 мин
  • Монголбанкны 2025 оны онцлох үйл явдлын товчоон
    11 цаг 39 мин
  • Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    13 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: “Сэтгүүл зүйн тулгамдсан асуудал" хэлэлцүүлэг болно
    13 цаг 14 мин
  • Улаанбаатарт -9 градус хүйтэн байна
    13 цаг 20 мин
  • Монгол хүний дэглэсэн бүжиг дэлхийн тайзнаа
    Өчигдөр 20 цаг 42 мин
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
  • Засгийн газрын ээлжит бус хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж байна
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • С.Наранцогтыг Монголбанк руу дэвшүүлэх нь Д.Амарбаясгаланг Г.Занданшатар гөрдсөн гэсэн үг үү?
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • “Хэмнэлт” ярьдаг Г.Занданшатарын Засгийн газар хэмнэх ч мөнгөгүй болжээ
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • РОЙТЕРС: “Рио Тинто”-гийн эсрэг 1.32 тэрбум ам.долларын нэхэмжлэлийг “Русал”-ын талд шийдвэрлэв
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • 2025 онд биднийг үүрд орхисон Монгол алдартнууд
  • ТОЙМ: 2025 онд цол цолондоо ОНЦГОЙ байсан шилдэг 24 бөх
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Налайх дүүрэгт монгол өв уламжлал, ёс заншлын өргөө 100 ортой цэцэрлэгийн барилга угсралтын ажил дууслаа
  • Дараах төрийн өмчит компаниудын энгийн хувьцааг нэмж гарган олон нийтэд худалдана
  • БАРИМТ: Монголбанкны ерөнхийлөгчид нэр дэвшигч С.Наранцогт гэж хэн бэ?
  • Барселона vs Айнтрахт Франкфурт: Удаан хугацаанд мартагдахгүй тулаан
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • УИХ-ын өнөөдрийн чуулганаар хэлэлцэх асуудлууд
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
24 баримт
  • Батсүмбэрээс бадарч буй хүчтэн М.Өсөхбаяр гэж хэн бэ?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК