-
2015 оны 12 сарын 18
Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн урилгаар Монгол Улсад албан ёсны айлчлал хийсэн Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Хван Гё Ан 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр эх орондоо буцав.
Тэрээр манай улсад 2015 оны 12 дугаар сарын 15-17-нд албан ёсоор айлчилж, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй албан ёсны хэлэлцээ хийж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд нарт тус тус бараалхсан юм.
БНСУ-ын Ерөнхий сайд Хван Гё Ан-ыг Монгол Улсын Зам, тээврийн сайд М.Зоригт тэргүүтэй албаны хүмүүс үдлээ.
-
2015 оны 12 сарын 18
Жолооны эрх сэргээх шалгалтыг олон улсын жишигт нийцүүлэн цахим хэлбэрт шилжүүлжээ. Ингэснээр хариу хурдан гарахаас гадна илүү нээлттэй, ил тод, шударга байх нөхцөл бүрдсэн байна.
Тус системийг өнгөрсөн аравдугаар сард цагдаагийн байгууллагад цагдаа жолоочийн орон тооны сонгон шалгаруулалтад орсон 55 иргэнээс замын хөдөлгөөний хууль, дүрмийн шалгалтыг цахимаар авч, туршихад алдаагүй хэвийн ажиллажээ.
Одоогийн шалгалтын системд тестээр шалгалт авах аргыг ашиглаж байгаа нь түлхүүр үг ашиглан гараар засах ажиллагаа хүндрэлтэй, шалгуулагчид ил тод биш, шалгуулагч хариултыг бусдаас хуулах, бусдад найдах сэтгэлгээг бий болгох муу тал үүсэх сөрөг нөлөөтэй байдаг аж.
Тиймээс ”Тэгш зам” төслийн хүрээнд ЦЕГ-ын Лицензийн төвийн сургалтын танхимыг тохижуулж, замын хөдөлгөөний дүрмийн шалгалтыг цахим хэлбэрээр авах нөхцөлийг бүрдүүлжээ.
-
2015 оны 12 сарын 18
Улс төрийн 21 намын дарга, гишүүд, дэмжигчид Сонгуулийн хуулийг яаралтай хэлэлцэхмйг шаардаж жагсаал зохион байгуулна. Жагсаал 11.30 цагт Төрийн ордны баруун талд болно.
-
2015 оны 12 сарын 18
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл цагдаагийн байгууллагад хандахаар болжээ. Энэ талаар тэрбээр өнөөдөр 12.00 цагаас нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А зааланд мэдээлэл хийнэ. Гэхдээ ямар асуудлаар гэдэг нь тодорхойгүй байна.
-
2015 оны 12 сарын 18
Өчигдөр нийслэлийн Онцгой байдлын газраас гал түймрийн аюул ихсэж буйтай холбогдуулан мэдээлэл хийв. Улмаар долоо хоногийн хугацаанд зургаан хүүхэд гал түймрийн аюулд өртөж амиа алдсан бол долоон иргэн угаартсан хэмээсэн юм. Гэтэл иргэдийн хайхрамж болгоомжгүй байдлаас болж өнгөрсөн шөнө дахин дөрвөн хүн галын аюулд өртөж, түлэгджээ.
Тодруулбал Сүхбаатар дүүргийн есдүгээр хороо, Далангийн нэгдүгээр гудамжийн ... тоотод гарсан түймэрт иргэн А /31 настай, эрэгтэй/-ын нүүр, баруун гар хэсэг, С /1.3 настай, эрэгтэй/-ын нурууны хэсэг түлэгдсэн байсныг ГССҮТ-ийн түлэнхийн тасагт хүлээлгэн өгчээ. Сонгинохайрхан дүүргийн долдугаар хороо, “Намаг”-ийн нэгдүгээр гудамжийн ... тоотод иргэн Б-н гэр шатсан гал түймэрт Н /4 настай, эмэгтэй/ баруун гарын тохой хэсэг түлэгдсэн байсныг нийслэлийн Яаралтай түргэн тусламжийн багт шилжүүлэн өгсөн. Мөн Өмнөговь аймгийн Даланзадгад сумын нэгдүгээр багийн 14 дүгээр гудамжийн 13 тоотод иргэн И-н гэр шатаж уг гал түймэрт иргэн И /43 настай эрэгтэй/ III зэргийн түлэгдэлттэй байсныг эмнэлгийн анхны тусламж үзүүлсэн гэжээ.
-
2015 оны 12 сарын 18
Монголчууд бид зөвхөн өөрийн улс үндэстэнээ уран нугаралтаар хичээллэдэг, үндэсний урлаг хэмээн дүгнэдэг. Тэгвэл өдгөө ОХУ-ын нугараач Zlata гэх бүсгүй дэлхийн сая сая хүний анхаарлыг өөртөө татах болжээ.
29 настай гимнастикч, нугараач бүсгүй маань саяхан гэр бүлээ цуцлуулж, ганц бие эрх чөлөөтэй нэгэн болжээ.
Тиймээс шинэ оноо шинэ амьдралаар эхлүүлэхийн тулд өөрийнхөө гэрэл зурагнуудаар “Emphasize her charms” нэртэй 2016 оны хуанлийг гаргасан байна.
Энэхүү хуанлийд орсон гэрэл зургийг уншигч та бүхэндээ сонирхуулъя.
-
2015 оны 12 сарын 18
ТЕГ-ын дарга Б.Ариунсан өргөдлөө өгчээ
-
2015 оны 12 сарын 18
19 цогц арга хэмжээг зохион байгуулна
-
2015 оны 12 сарын 18
Жолооны эрх сэргээх шалгалтыг цахимаар өгнө
-
2015 оны 12 сарын 18
Чингэлтэй дүүргийн прокурор Л.Бадралт, Цагдаагийн Нэгдүгээр хэлтсийн дарга П.Батбаатар нарын 2015 оны 10 сарын 29 ны өдөр хамтран баталсан “-Ломбард “ хэсэгчилсэн арга хэмжээний төлөвлөгөөний хүрээнд туслах прокурор Г.Чагдар нь дүүргийн нийт прокуроруудыг оролцуулан 1-09 хорооны хэсгийн байцаагч нартай хамтран хариуцсан нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа барьцаалан зээлдүүлэх газруудад хулгайлах болон бусад төрлийн гэмт хэрэг үйлдэх замаар олсон эд зүйлийг барьцаанд тавьсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газруудад бүрэн хяналтын камер суурилуулсан эсэх, барьцаалан зээлдүүлэх газрын харуул хамгаалалт шаардлага хангасан эсэх талаар холбогдох шалгалтыг хийж 2015 оны 12 сарын 09 ны өдөр гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр хороодын байцаагч нарт яриа хийжээ.
Мөн дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлтэй хамтран ажлын хэсгийн ахлагчаар тус зөвлөлийн нарийн бичгийн дарга С.Туяа, гишүүдээр дүүргийн прокурорын туслах Г.Чагдар, цагдаагийн 1 дүгээр хэлтсийн дарга Р.Төмөрбаатар, 2 дугаар хэлтсийн дарга Б.Амгаланбаатар, замын цагдаагийн тасгийн дарга Б.Сүхбат, Онцгой байдлын хэлтсийн дарга Б.Сүмбэрхүү нарын бүрэлдэхүүнтэй “Хороодын гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, иргэн, аж ахуйн нэгж, албан байгууллагаас 2015 онд хийсэн ажилтай танилцаж үнэлэлт дүгнэлт өгөх “ шалгалтыг 2015 оны 12 сарын 14, 15 ны өдрүүдэд хийж гүйцэтгэсэн байна.
-
2015 оны 12 сарын 18
Улаанбаатар хотод 443 279 тээврийн хэрэгсэл байна
-
2015 оны 12 сарын 18
Нийслэлийн Өмчийн харилцааны газраас “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг 23 тэрбум 850 сая төгрөгөөр худалдан авахыг “Таван богд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайханд санал болгож, хүсэлт хүргүүлсэн байгаа. билээ. Одоогоор Ц.Баатарсайхан нийслэлийн Өмчийн харилцааны газарт албан ёсны хариу өгөөгүй байна. Хэрэв Ц.Баатарсайхан тус хэвлэх үйлдвэрийн барилгыг худалдан авахгүй, газрыг эзэмшихгүй гэвэл дахин нийслэлийн Өмчийн харилцааны газраас нээлттэй худалдаа явуулахаар төлөвлөжээ. Тэгвэл түүний хувьд өнөөдөр хүсэлтийн хариугаа өгөх сүүлчийн өдөр юм. Хэрвээ тэрбээр худалдан авахаас татгалзлаа гэх хариу өгөх юм бол дараагийн дуудлага худалдааг нээлттэйгээр зарлах юмаа. Уг нь өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд хотын төвийн “А” зэрэглэлийн бүсэд байрлалтай “Улаанбаатар таймс” сонины хэвлэх үйлдвэрийн барилгыг нээлттэй дуудлага худалдаанд оруулсан билээ. 2698 метр квадрат бүхий эзэмшил газартай тус барилгын дуудлага худалдаанд зургаан иргэн, гурван аж ахуйн нэгж оролцсон. Дуудлага худалдаа Монгол Улсын иргэн Абдул Карим, “Таванбогд” группийн ерөнхийлөгч Ц.Баатарсайхан, иргэн Б.Отгонжаргал нарын хооронд өрнөж, Абдул Карим 24 тэрбум төгрөгийн санал хэлснээр уг барилгыг авахаар болсон юм. Гэвч иргэн Абдул Карим монголчууд гэр бүлийн нэр хүндэд нь халдсан гэх шалтгаанаар уг барилгыг худалдан авахаа татгалзсан албан бичгийг нийслэлийн Өмчийн харилцааны газарт өгсөн байдаг.
-
2015 оны 12 сарын 18
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 47 дахь дугаарын тойм
-
2015 оны 12 сарын 18
Сэлэнгэ аймгийн Алтанбулаг боомтоор манай улсын иргэн Д.Түвшинжаргал гэгч этгээд ОХУ-аас цөөнгүй тооны галт зэвсэг оруулж ирэхийг завдсан хэрэг өчигдөр гарчээ. Тэрбээр шал угаагч дотор дөрвөн ширхэг галт зэвсэг нуусан байсныг Алтанбулаг боомтын гаалийн хяналтын улсын ахлах байцаагч нар илрүүлжээ. Тэрбээр “Макаров”зэрэг дөрвөн загварын зэвсгийн хоёр нь хийн буу байна. Иргэн Д.Түвшинжаргал нь хилээр орж ирмэгцээ бичиг баримт болон бараагаа шалгуулалгүй зугтахыг завджээ. Энэ талаар албаны эх сурвалж хэлэхдээ “Хилээр галт зэвсэг оруулж ирэхийг завдсан хэрэг гарсан нь үнэн. Хэрэг зөрчлийн бүртгэлээ хийгээд тагнуулын байгууллагад шалгуулахаар шилжүүлнэ” гэв.
-
2015 оны 12 сарын 18
”Төрийн мэдээлэл” эмхэтгэлийн 2015 оны 47 дахь дугаарын тойм
-
2015 оны 12 сарын 18
Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хэрэгжилтийн явцын талаар.
-
2015 оны 12 сарын 18
МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2015 ОНЫ 12 ДУГААР САРЫН 18-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ
НЭГ.БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Гааль, татварын ерөнхий газрын эрх зүйн байдлын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон ““Импортын барааны гаалийн албан татварын хувь, хэмжээ батлах тухай” Улсын Их Хурлын 1999 оны 6 дугаар сарын 3-ны өдрийн 27 дугаар тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.11.27-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Аж ахуй нэгжийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогт нарын 16 гишүүн 2015.11.18-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Аудитын сэдэв батлах тухай” байнгын хорооны тогтоолын төсөл.
-
2015 оны 12 сарын 18
...Буланд шахагдсан муур бар болдог, тэгээд галзууран үсрэхдээ гал руу орж төгсдөг гэж дорныхон ёгтолсон байдаг. Эрх мэдэл дагасан эд хөрөнгийн төлөө хэн нэгнээ багалзуурдаж алахыг юман чинээ бодохоо байсан энэ нийгэмд Н.Энхбаяр авсан, хүртсэн зүйлдээ сэтгэл ханасангүй, харин ч улам шунаад байгаагийг учрыг үнэндээ хүмүүс олохгүй байгаа юм. Баахан хөгшчүүдээр тоглоод л...
-
2015 оны 12 сарын 18
Харин бид УИХ-д өргөн баригдаад буй дөрвөн өөр сонгуулийн талаар болон түүний эргэн тойрон дахь мэдээллийн талаарх 24 баримтыг хүргэж байна.
-
2015 оны 12 сарын 18
09:00 цагт: Аймаг, нийслэлийн ЗД нарын семинарыг Ерөнхий сайд дүгнэж, зөвлөгөө чиглэл өгнө. Дараа нь ЗГ-ын гишүүд сайд нартай хамтран ажиллах гэрээнд Засаг дарга нар гарын үсэг зурна. Арга хэмжээ Төрийн ордны А танхимд болно.