2014 оны 9 сарын 05
12 жилийн өмнө амийг нь аварсан эмч нартаа баярласнаа илэрхийлж, халуун сэтгэлийн урам хайрласан монгол залуугийн тухай мэдээллийг АНУ-ын Миннессато мужийн Рочестер хотын Mayo Clinic-т ажиладаг танил маань бидэнд ирүүллээ. Чин сэтгэлийн үйл хэрэг эмнэлгийн ажилчдад асар их урам хайрласан бөгөөд энэ тухай мэдээллийг ABC телевиз ч сурвалжлага бэлтгэн хүргэсэн байна. Монгол хүн ачийг ачаар хариулж америкчуудын сэтгэлийг хөдөлгөсөн гэгээн түүхийг хүргэе.