2014 оны 8 сарын 28
Улсын баатар Э.Бат-Үүл таны удирдаж буй хотын иргэд туршилтын туулай болоод удсан ч харамсалтай нь туршилтуудаас /+/ оноо авсан нь тун ховор. Хамгийн сүүлд “дэмий сэлгүүцэгч” иргэддээ зориулж 500 төгрөгөөр өдөржин “зугаалах” боломж олгосон. Гэвч “дэмий биш зорилгоор” яваа яарч сандарсан, онц чухал ажилтай иргэдээ шийтгэх мэт арга хэмжээ болжээ.