2014 оны 8 сарын 27
Автобусны үнэ өдрийн турш 500 төгрөг болж, маршрутын богино зохион байгуулалтад орсон бөгөөд энэ сарын 31-ныг хүртэл энэ журам үйлчлэхээр болсон нь иргэдийг бухимдуулсан ажил болоод байна. Харин Хэрэглэгчийн төлөө байгууллагууд нэгдэн 700-аад хүн хамруулсан, долоон төрлийн асуулт асуусан судалгааны дүнгээ олон нийтэд өнөөдөр танилцуулж, хотын даргад шаардах бичгийг хүргүүллээ.