2014 оны 6 сарын 12
Завхан аймгийн Засаг даргын дэргэдэх Алтан гадас одонт Цагдаагийн газар 90 жилийн түүхэн ойгоо тэмдэглэх их ажлыг өрнүүлээд байна. Үүний нэгээхэн хэсэг нь цагдаагийн газрын алба хаагчид мэргэжилээ өөрчилж жүжигчин болцгоожээ. Тэд төрийн хариуцлагатай ажил албатайгаа хослуулан ”Үйлийн үр” жүжгийг найруулан тавьж, өчигдөр Завхан нутгийн иргэддээ сонирхуулсан байна.