-
2012 оны 5 сарын 31
2012 төсвийн тухай хууль, УИХ-ын 2011 оны 53-р тогтоолоор нэг сая төгрөгийг ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгохоор болсон.
-
2012 оны 5 сарын 31
Колумбын зүүнтний босогчид сарын өмнө 24 настай Францын сэтгүүлч Ромео Ланглоисыг барьцаалсан юм. Францын сэтгүүлч тамхины наймаа, хэрэглээний тухай киноны зураг авч байх үедээ барьцаалагдсан аж.
-
2012 оны 5 сарын 31
Хуурамч хувьцаа гарган 1200 гаруй хувьцаа эзэмшигчдийг хохироосон “Анод” банкны захирлуудад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа багагүй хугацаанд сунжирч байна.
-
2012 оны 5 сарын 31
Монгол Улсын хүн амын 70 гаруй хувь нь 36-гаас доош насныхан. Энэ утгаараа “Залуусын орон” гэх тодорхойлолтоос хальж гарахгүй нь ойлгомжтой. Гэтэл бүхэл бүтэн нэг улсын хүн амын 70 гаруй хувийг эзэлж буй нийт залуусын маань 67,3 хувь нь гэр хороололд амьдардаг.
-
2012 оны 5 сарын 31
Гадаад харилцааны яамны Төрийн нарийн бичгийн дарга Б.Батхишиг Бүгд Найрамдах Азербайжан Улсаас Монгол Улсад суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Латиф Гандиловыг хүлээн авч уулзлаа.
-
2012 оны 5 сарын 31
УИХ-ын 2012 оны сонгуулийн сурталчилгаа албан ёсоор эхлэхэд долоо хоног үлдээд буй. Гэхдээ албан бусаар бол альхэдийнэ эхэлчихсэн. Телевизүүдийн хөрөг нэвтрүүлгийн цаг нэр дэвшигчдээр “өвчилж”, сонин бүрийн хуудаснаа яг л дарга шиг харагдуулах зорилготой уран сайхны зорилтот зургууд “залрах” болж. Ингэж нэр ус, угсаа гарал, үс зүс, өнгө мөнгөө олонд танилцуулахын төлөө уралдаж эхэлсэн тэдний 76 нь л УИХ-ын гишүүн болно
-
2012 оны 5 сарын 31
24tsag.mn сайт өмнө нь 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-ын 48 тойрогт нэр дэвшсэн 18 бизнесмэнийг нэрлэсэн. Тэгвэл энэ удаа тус намын листэнд орсон эрхмүүдийн амжилттай яваа бизнесийг сонирхуулж байна. Намын нэрсийн жагсаалтын эхэнд нэр нөлөөтэй, “гэр бүл” дотроо чадал чансаатай хүмүүс бичигддэг. Энэ журмаар нэгэн цагт Таван толгойн ордыг эзэмшиж байгаад төрд өгсөн МАН-ын даргаар эл жагсаалт “чанга” эхэлж байна.
-
2012 оны 5 сарын 31
11.00 цагт Монголньюс мэдээллийн төвд Стандартчилал хэмжил зүйн газрын дарга Г.Гантөмөр 13 хүнийг үндэслэлгүйгээр ажлаас халсан талаар ажилчид мэдээлэл хийнэ.
-
2012 оны 5 сарын 31
АТГ-аас өндөр албан тушаалтнуудын хөрөнгө орлогын мэдүүлгийг өнгөрсөн хоёрдугаар сарын 15-нд авч дууссан.
-
2012 оны 5 сарын 31
МХЕГ 30 гаруй эмийн үйлдвэр, 100 гаруй эм ханган нийлүүлэх төв, 800 гаруй эмийн сангийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийжээ. Шалгалтаар зарим эмийн үйлдвэрүүд стандартын шаардлага хангаагүй нөхцөлд чанарын баталгаагүй эм үйлдвэрлэж байна гэж МХЕГ-аас мэдээлэв.
-
2012 оны 5 сарын 31
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан ”Хүүхэд гэр бүлдээ аз жаргалтай” өдөрлөгийг нийслэл, дүүрэг, хороодод зохион байгуулна. Дүүрэг хорооны баярын үйл ажиллагаанд УИХ-ын гишүүд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлжээ.
-
2012 оны 5 сарын 31
Өнөөдөр өглөө 08.00 цагт Улаанбаатараас Тавантолгойн чиглэлд нисэх ёстой байсан “Изинис эйрвэйз” компанийн онгоцонд техникийн саатал гарсны улмаас графикийн дагуу нислэг үйлдэж чадахгүйд хүрсэн байна. Учир нь онгоц хөөрөх үед дугуйны хаалга хаагдаагүйгээс буцаж газарджээ.
-
2012 оны 5 сарын 31
Ашигт малтмалын газрын дэд дарга Б.Эрдэнэбилэгийг АТГ-ынхан сонирхож эхлээд байгаа бололтой. Уг нь түүнийг ажлаас нь чөлөөлөх гэж Засгийн газрын албан тушаалтнууд хэд хэдэн удаа оролдлого хийгээд бүтэлгүйтжээ.
-
2012 оны 5 сарын 31
Ш.Сайхансамбуу “Мэдээж би УИХ-д орж чадахгүй болсон юм чинь Засгийн газарт орж ажиллах хүсэлт тавина. Тэгээд дөрвөн жилийн дараа дахин Завхан аймагтаа нэр дэвшинэ. Миний улс төрд ажиллах нас дуусаагүй байна” гэжээ.
-
2012 оны 5 сарын 31
Аргын тоолол: Пүрэв гараг. Тавдугаар сарын гучин нэгний өдөр.
Билгийн тоолол: Бархасвадь гараг. Зуны тэргүүн хөхөгчин могой сарын аравны өдөр.
Жил өдөр: харагчин могой,
-
2012 оны 5 сарын 31
Улаанбаатар хотод үүлшинэ. Бороо орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 5-10 метр. 16-18 градус дулаан байна.
-
2012 оны 5 сарын 30
Өнөөдөр Нийслэлийн цагдаагийн газраас Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа бар, цэнгээний газруудын эзэмшигч, хариуцагч нарыг дуудаж уулзжээ.
-
2012 оны 5 сарын 30
УИХ-ын XIX тойрогт нэр дэвшигч, УИХ-ын гишүүн, Сангийн сайд Д.Хаянхярваагийн нэр хүндэд илтэд улс төрийн зорилготойгоор халдсан мэдээллүүд сүүлийн өдрүүдэд www.bolod.mn, www. yanaa.mn, www. tsag.mn гэсэн вэб сайтуудаар болон “Нийслэл таймс” сонины хуудсаар нийтлэгдсэн.
-
2012 оны 5 сарын 30
Өнөөдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрдэнэс Тавантолгой” компанийн нэгж хувьцааны нэрлэсэн үнийг тогтоолоо.
-
2012 оны 5 сарын 30
МАН-ын удирдах зөвлөл Тусгаар тогтнолын ордонд ордонд хуралдахаар болжээ. Түүгээр сонгуулийн бэлтгэл ажил, сонгуулийн штабын бүтэц, бүрэлдэхүүн зэрэг асуудал хэлэлцэх талаар дуулдаж байна. Мөн сонгуулийн сурталчилгааны ажлыг хэрхэн хийх талаар ярилцах ажээ.