-
2012 оны 5 сарын 11
УДЭТ-ын дөрвөн залуу болох Эби, Боогий, Пара, Амгаа нарын амьдралаас сэдэвлэсэн жүжиг удахгүй тайзнаа тавигдах гэнэ.
-
2012 оны 5 сарын 11
Одоо 10.00 цагаас МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвал МАХН-ын төв байранд хэвлэлийн хурал хийх гэж байна. Тэрээр 11.00 цагаас өөрт нь холбогдох шүүх хурлын асуудлаар мэдээлэл хийх аж.
-
2012 оны 5 сарын 11
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг өнөөдөр 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхэд шүүнэ. Түүнийг өнгөрсөн сарын 13-нд МАХН-ын дарга Н.Энхбаярыг баривчлагдсаны дараа Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулсан хэмээн буруутгаж байгаа аж.
-
2012 оны 5 сарын 11
УИХ-ын сонгуульд оролцохоо мэдэгдэж, материалаа хүргүүлсэн АН, МАН, ИЗНН, Хөгжлийн хөтөлбөр, ЭЧХН, МУНН, МНН, МАХН ба МҮАН-ын “Шударга ёс”, БНН, Хамуг Монгол хөдөлмөрийн намын “Гуравдагч хүчин” эвсэл, мөн МСДН, Эх орончдын нэгдсэн нам, Эх орон нам, ИХН-ыг Сонгуулийн ерөнхий хороо албан ёсоор бүртгэжээ.
-
2012 оны 5 сарын 11
Гадаадад байгаа Монгол Улсын иргэд “УИХ-ын сонгуульд санал өгөх тухай” асуудлаар хэвлэлийн бага хурал өнөөдөр 12.00 цагт ГХЯ-нд болно. Уг хурлын үеэр гадаадад амьдарч буй монголчууд хэрхэн санал өгөх талаар дэлгэрэнгүй мэдээлэл хийхээр болсон байна.
-
2012 оны 5 сарын 11
Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг дарга Б.Цээпилдорж, Н.Нямдаваа нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно.
-
2012 оны 5 сарын 11
УБЕГ өнөөдөр Сүхбаатарын талбай дээр 13.00 цагаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна. Энэ өдөр иргэн, эд хөрөнгө, хуулийн этгээдийн бүртгэл, архивын болон баримт бичгийн зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх чиглэлээр иргэдэд зөвлөгөө өгч бүх төрлийн лавлагааны захиалга хүлээн авах аж.
-
2012 оны 5 сарын 11
Олигархиудын Засгийн газар Монголын эдийн засгийг гадаадынхны заавар, ятгалга, хамслаар “алж”, сүйрүүлсээр байна. Олигархиудын орогнох сүүлчийн голомт болсон МАН-аас хэрхэн ангижрах талаар гадаад, дотоодод байгаа олон монголчууд санаагаа уралдуулж байдаг.
-
2012 оны 5 сарын 11
УИХ-ын гишүүн Х.Баттулга, Эм Си Эс холдингийн эзэн Ж.Оджаргал хоёрын ээлжит маргаан дахин өрнөх нь. Өмнө нь энэ хоёр эрхэм нэг бус удаа бие биеийнхээ эсрэг давшилт хийж байсан. Ихэнхдээ л Х.Баттулга “өддөг”. Харин Ж.Оджаргал гэхээсээ илүү Эм Си Эс-ийнхэн хариуг нь өгдөг.
-
2012 оны 5 сарын 11
Улаанбаатар хотод үүлшинэ. Түр зуурын бороо орно. Салхи зүүнээс секундэд 7-12 метр, зөөлөн шороон шуурга шуурна.
-
2012 оны 5 сарын 10
Өнөөдрийн 13.00 цагийн байдлаар улсын хэмжээнд 17 аймгийн 72 сумын нутагт 118 удаагийн түймэр бүртгэгдсэн байна. Өнөөдөр Архангай, Булган, Сэлэнгэ, Хөвсгөл, аймгийн найман сумын 11 түймэр асч, Сэлэнгэ, Төв, Булган, Дорнод, Хөвсгөл аймгийн нутагт зургаан түймэр цурманд, Хөвсгөл аймгийн Арбулаг, Хэнтий Норовлин сум гарсан хоёр түймэр бүрэн унтарлаа.
-
2012 оны 5 сарын 10
-
2012 оны 5 сарын 10
Өнөөдөр үдээс хойш чуулганд УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга А.Тлейхан, Эрүүл мэндийн сайд Н. Хүрэлбаатар, Клиникийн II нэгдсэн эмнэлгийн захирал Г.Баясгалан нар МАХН-ын дарга Н.Энхбаярын талаар мэдээлэл хийлээ
-
2012 оны 5 сарын 10
Маргааш 11.00 цагаас Сүхбаатар дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд МАХН-ын ЕНБД Н.Удвалд холбогдох шүүх хурал болно.
-
2012 оны 5 сарын 10
Энэ сарын 8-ны өдрийн 15 цаг 30 минутаас эхлэн МАХН-ын гишүүн З.Баянсэлэнгэ, А.Энхболд, А.Отгонтуяа, Б.Цэрэндорж, Ё.Ичинноров, Д.Содном нарын тэргүүтэй 14 хүн “Хэлмэгдэгсэдийн хөшөө”-ний дэргэд хуурай өлсгөлөн зарлаж эхэлсэн.
-
2012 оны 5 сарын 10
УБЕГ маргааш Сүхбаатарын талбай дээр 13.00 цагаас “Нээлттэй хаалганы өдөр” зохион байгуулна.
-
2012 оны 5 сарын 10
МУГЖ Б.Сарантуяа Европын орнуудаар “Unforgettable” буюу “Мартахгүй” аялан тоглолтоо хийж байна. “Мартагдашгүй” тоглолтын үеэр дуучин Б.Сарантуяа хуучны хит дуундуудаас гадна шинэ уран бүтээлээсээ хүргэж аж. Харин аялан тоглолтоо өндөрлөөд тэрбээр “Ntv” телевизийн “Нандиагийн шоу” нэвтрүүлэгт оролцох юм.
-
2012 оны 5 сарын 10
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдааныг яг одоо зарлаад байна. Тус хуралдаанаар УИХ-ын сонгуулийг зохион байгуулахтай холбоотойгоор сонгогчдын хурууны хээний тухай хэлэлцэхээр төлөвлөжээ.
-
2012 оны 5 сарын 10
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын нутагт үйл ажиллагаа явуулдаг “Таван толгой” ХК-ны ажилчдын хотхонд баригдсан усан оргилуурт тоглож байсан хоёр хүүхэд тогонд цохиулж нас барсан гэмт хэрэг гарсан.
-
2012 оны 5 сарын 10
Тувагийн Засгийн газрын тэргүүн Шолбан Валерьевич Кара-оол нийслэл Кызыл хотын ойролцоо баригдах Бурхан багшийн хөшөөнд 1 сая рубль буюу ойролцоогоор 45 сая төгрөгийн хандив өргөв