-
2012 оны 5 сарын 04
Өнөөдөр УИХ-ын нэгдсэн чуулганаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын сонгуулийн товыг зарлаж, эцсийн найруулгыг сонсоно.
-
2012 оны 5 сарын 04
Өнөөдөр МАХН мэдээлэл хийхээр болжээ.
-
2012 оны 5 сарын 04
Өнөөдөр Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд 11.00 цагаас МАХН-ын гишүүд болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох шүүх хурал болно.
-
2012 оны 5 сарын 04
11.00 цагт “Mongolian Airlines grupp” ХХК болон Япон улсын агаарын тээврийн академийн хамтын ажиллагааны талаарх мэдээллийг сонирхоорой. Хамтын ажиллагааны хүрээнд Япон үйлчлэгчтэй онгоц Япон руу шууд нислэг хийх аж.
-
2012 оны 5 сарын 04
Сэтгэл судлалын үндэсний төв нь өөрийн оронд сэтгэл судлалын шинжлэх ухааныг хөгжүүлэх зорилгын дор олон нийтэд чиглэсэн олон үйл ажиллагаа явуулдаг билээ.
-
2012 оны 5 сарын 04
МАХН-ын дарга Н.Энхбаярыг өнгөрсөн сарын 13-нд АТГ-аас баривчлан Төв аймгийн урьдчилан хорих төвд саатуулсан.
-
2012 оны 5 сарын 04
Өчигдөр 24tsag.mn МАН-аас энэ УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдийн нууц жагсаалтыг ил болгосон билээ. Энэ удаа АН-ын удирдлагуудын маш нууцалж байгаа нэрсийн жагсаалтыг бид хүргэж байна. АН-ын удирдлагад ийм жагсаалтын гурван ч хувилбар байгаа бөгөөд хамгийн бодитой бөгөөд фракцуудын зөвшилцөл дундаас төрж гарах боломжтой нь энэ юм.
-
2012 оны 5 сарын 04
Нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд өнөөдрөөс эхлэн энэ сарын 6-ны өдрийг хүртэл энэ оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага болно.
-
2012 оны 5 сарын 04
“Суруга Монгол” компанийн захирал Цүнэяки Хара гэх 67 настай эрэгтэй хар тамхины хэргээр цагдан хорих төвд саатуулагдаад хоёр сар гаруй өнгөрч байна.
-
2012 оны 5 сарын 04
Монголын тэргүүлэгч аж ахуйн нэгжүүдэд энэ жил яах аргагүй уул уурхайн салбарынхан хүчтэй орж ирж байна. Мөн үүрэн холбоо, нефтийн салбарынхан бусдаасаа давамгайлж байгаа юм. Топ 150 аж ахуйн нэгжид багтсан УИХ, Засгийн газрын гишүүдийн нэр дээр байдаг эсвэл хувьцаа эзэмшдэг компаниудыг түүвэрлэн хүргэж байна.
-
2012 оны 5 сарын 04
Өнгөрсөн гуравдугаар сарын 8-нд УМБГ болон Эрүүгийн цагдаагийн газрын ажилтнууд манай улсад хар тамхи тээвэрлэсэн гэсэн үндэслэлээр 22 настай Вон гэх Хонконг эмэгтэйг саатуулсан талаар манай сайт мэдээлсэн.
-
2012 оны 5 сарын 04
Өнөөдөр 10.30 цагаас “Шударга сонгуулийн төлөө иргэний нийгмийн хяналт сүлжээ”-нийхэн сонгогчдын нэрийн жагсаалт, саналын хуудас, сонгуулийн автоматжуулсан системийн мониторинг, сонгуулийн үеэр хэвлэл мэдээллийн үйл ажиллагааны мониторинг хийх талаар Нээлттэй нийгэм форумын байранд мэдээлэл хийнэ.
-
2012 оны 5 сарын 04
Аргын тооллын: 2012.5.4 Баасан гараг
Билгийн тооллын: 13. Гурван хөх мэнгэтэй хөхөгчин үхэр өдөр
-
2012 оны 5 сарын 04
Улаанбаатар хотод багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. 24-26 градус дулаан байна.
-
2012 оны 5 сарын 03
Монгол улс хэвлэлийн эрх чөлөөгөөрөө дэлхийн 197 орноос 80-р байранд буюу хагас эрх чөлөөтэй орны тоонд хамаарагдаж байна. Манай улстай хамт Энэтхэг улс жагсчээ. Дэлхийн 197 улсаас хэвлэлийн эрх чөлөөгөөрөө сүүлийн тавд жагссан улс орны нэрсийн жагсаалтыг гаргав. 197-р байранд Хойд Солонгос оржээ. Хэвлэлийн эрх чөлөө огтоос огт яригддаггүй эдгээр улсад чөлөөт хэвлэлийн ”үнэр” ч байдаггүй гэсэн үг.
-
2012 оны 5 сарын 03
Энэ хуримтлал 2011 оны хоёрдугаар сар гэхэд 20,1 тэрбум төгрөгт хүрсэн бол оны төгсгөлд 241 тэрбум төгрөгт хүрсэн юм. 2012 оны гуравдугаар сарын байдлаар тогтворжуулалтын сангийн хэмжээ 249.1 тэрбум төгрөг хуримтлуулаад байна.
-
2012 оны 5 сарын 03
УИХ-ын гишүүд өглөөний 10 цагаас хойш Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг сайдын суудлаас нь огцруулах эсэх тухай хэлэлцсэн.
-
2012 оны 5 сарын 03
-
2012 оны 5 сарын 03
”Лондон 2012” олимпийн наадмын үеэр Их Британийн цэрэг, армийнхан агаар, ус, газар гэсэн гурван орчинд иж бүрэн хамгаалах тактик боловсруулжээ. Олимпийн наадам болох төв цэнгэлдэх хүрээлэнг эргэн тойрон иж бүрэн хамгаалалтанд байна.
-
2012 оны 5 сарын 03
Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийг намын нөхөд нь огцруулахгүй гэж хамгаалсаар байна.