-
2012 оны 5 сарын 01
Амбулаториор эмчлүүлэгсдийн эмийн төлбөрийг төрөөс даах шийдвэрийг эрүүл мэндийн яамнаас гаргасан байна.
-
2012 оны 5 сарын 01
Өнөөдөр 14.00 цагаас Чингэлтэй дүүргийн шүүхийн Эрүүгийн танхимд МАХН-ын гишүүд болох Б.Батболд, З.Баянсэлэнгэ, М.Амартүвшин, Я.Мөнхсайхан, Д.Шонхоо нарт холбогдох шүүх хурал эхэлсэн ч дахин хойшиллоо. Хуралд шүүгчээр И.Ганбат, улсын яллагчаар Ц.Хашбаатар нар оролцов.
-
2012 оны 5 сарын 01
Яг энэ цаг мөчид “Бэлэн байх” гэсэн үг бодлогын зөвлөмж гаргаж байна. Түүхэн ач холбогдолтой Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг 2010 онд батлахдаа Монгол Улсын бодлого боловсруулагчид “бэлэн байх”-ын ач холбогдлыг ойлгосон.
-
2012 оны 5 сарын 01
Яг одоо УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, О.Чулуунбат, Ч.Улаан, Ц.Даваасүрэн нар МАН-аас гарч, МАХН-д элсэх болсон талаараа хэвлэлийн хурал хийх гэж байна. Хурлын дараа тэд МАХН-ын байр, Цагаан ордонд очиж гишүүнчлэлийн эрхээ сэргээх аж.
-
2012 оны 5 сарын 01
Өнгөрсөн сарын 23-ны өдрөөс энэ сарын 23-ны өдөр хүртэл 30 хоногийн хугацаатай явагдах галт зэвсгийн “Бүртгэл-2012” нэгдсэн арга хэмжээний талаар Нийслэлийн цагдаагийн газрын Хэв журмын хэлтсийн Галт зэвсэг, тэсэрч дэлбэрэх бодисын зөвшөөрөл хариуцсан ахлах байцаагч, цагдаагийн ахмад Ц.Тодбаяртай ярилцлаа.
-
2012 оны 5 сарын 01
Түүхий эдийн ”Эмээлт” захад нэг кг ноолуур 40 мянган төгрөгийн ханштай байна.
-
2012 оны 5 сарын 01
“Олон нийт- цагдаагийн хамтын ажиллагаа хөтөлбөр”-ийн хүрээнд Замын цагдаагийн газрын хэлтэс, тасгийн дарга нар оюутан залуусыг зам тээврийн осол, хэргээс урьдчилан сэргийлэх, аюулгүй хөдөлгөөнд оролцох мэдлэг олгох зорилгоор МУИС, ЭМШУИС, ШУТИС, ХААИС, СУИС, Радио телевизийн дээд сургуулийн зэрэг зарим их дээд сургуулиудын оюутнуудад “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах“ сэдвээр сургалт явуулжээ.
-
2012 оны 5 сарын 01
Төв аймгийн Жаргалант сумын нутаг Тахилтын давааны өвөрт Toyota Raum маркийн 35-80 УБӨ улсын дугаартай автомашин онхолдсон зам тээврийн ноцтой осол гарлаа.
-
2012 оны 5 сарын 01
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ч.Улаан нар МАН-ын бүлгийн ажилд оролцохгүй гэсэн өргөдөл гаргахын хажуугаар намын батлахаа ч мөн өгчээ.
-
2012 оны 5 сарын 01
“Мөрөөдлийн театр”-ын дэлгэцийн анхны уран бүтээл болох “Ээжийн дайсан” инээдмийн кино өнгөрсөн дөрөвдүгээр сард нээлтээ хийхээр товлоод байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон.
-
2012 оны 5 сарын 01
Улсын Ерөнхий Прокурорын газар, ХБНГУ-ын Ханнс-Зайделын сантай хамтарч өнгөрсөн амралтын өдрүүдэд ажлын хүрээнд сургалт явуулжээ.
-
2012 оны 5 сарын 01
Өнөөдөр хуралдаж байгаа МАН болон ИЗНН ямар уриа лоозон дэвшүүлэх талаар эх сурвалжууд нууцалж байна. Өмнөх сонгуулиудад намууд биднийг ямар уриагаар урхидан тархидаж байсныг эргээд нэг санацгаая.
-
2012 оны 5 сарын 01
Өнөөдөр МАН-ын дөрөвдүгээр бага хурал Тусгаар тогтнолын ордонд болж байна. Намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх тул өглөө хаалттай хуралдаж байсан юм.
-
2012 оны 5 сарын 01
Утасны дуудлагыг нь сонсох замаар тагнадаг байсан этгээд бол Бо Шилай гэгч улс төрч. Тэрээр улс төрийн зорилготойгоор улсынхаа удирдагчийн утасны яриаг алсаас тагнадаг байсан гэж загийн газрын гишүүд, ахлах, удирдах албан тушаалтнууд мэдэгдэж байна. Түүний сэм тагнаж, чагнаж байсан нь хэдэн жиийн өмнөөс эхлэлтэй. Улсын үнэт цэнэтэй холбоотой гэсэн нэрийдлээр үйлдэж буй улс төрийн зорилготой гэмт хэрэг гэж үзэж байгаагаа ч илэрхийллээ.
-
2012 оны 5 сарын 01
Жүжигчин Б.Батзаяа продакшн байгуулахаар болжээ
-
2012 оны 5 сарын 01
Намын сонгуульд оролцох мөрийн хөтөлбөрийн төслийг хэлэлцэх тул өглөө хаалттай хуралдаж байсан юм. Харин одоо хэвлэлийнхэнд нээлттэйгээр хуралдаж эхлээд байна.
-
2012 оны 5 сарын 01
Хятадын нийслэл хэд хоногийн турш тоосон манан дунд байна. Өчигдөр, уржигдар Бээжинд агаарын бохирдлын хамгийн дээд буюу 5 дугаар зэрэглэл тогтоосон бол өнөөдөр 4 дүгээр зэрэгтэй болжээ.
-
2012 оны 5 сарын 01
Дуучин Леди Гага өнгөрсөн сарын 27-нд БНСУ-д тоглолтоо хийсэн билээ. Түүнийг Солонгост очмогц шүтэн бишрэгчид нь гараа дэлгэн баяр хөөртэйгээр хүлээн авчээ.
-
2012 оны 5 сарын 01
Хөвсгөл аймгийн Ханх сум буюу нуурын хойд эрэг, Мөнх сарьдаг уулын Оросын талд 3000 орчим хүн цуглаад байна.
-
2012 оны 5 сарын 01
“Эрдэнэс Таван толгой” хэмээх улсын компаний захирал Баасангомбын Энэбиш Лондон, Гонконг, Улаанбаатарын бирж дээр арилжаалах тус компаний хувьцаа 2013 оны эхний улирал болж хойшилсныг мэдэгдэв гэж Ройтерс мэдээлжээ.