зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.10
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4419 4420 4421 4422 4423 4424 4425
  • М.Энхболд, Х.Баттулга, С.Ганбаатар нар Ерөнхийлөгчийн сонгуульд хүч үзнэ
    2017 оны 5 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
  • СЕХ: С.Ганбаатарыг бүртгэж, нэр дэвшигчийн үнэмлэх олгохоор боллоо
    2017 оны 5 сарын 17
    Монгол Улсын Сонгуулийн Ерөнхий Хороо өнөөдөр /2017-5-17/ хуралдаж, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигчийг бүртгэх эсэх асуудлыг хэлэлцэж холбогдох шийдвэр гаргалаа.


  • Дэслэгч генерал Д.Даваа: Гранаттай холбоотой хэрэгт хариуцлагыг бид шат шатандаа хүлээнэ
    2017 оны 5 сарын 17
    ЗХЖШ-ын дарга, дэслэгч генерал Д.Даваагаас цаг үетэй холбогдсон зарим асуулгад хариу авлаа.
  • Т.Лхагвацэрэн: Төрийн банкаар зуучлуулан даатгуулбал хураамжийн зардлаа хэмнэх боломжтой
    2017 оны 5 сарын 17
    Т.ЛХАГВАЦЭРЭН:
    ТӨРИЙН БАНКААР ЗУУЧЛУУЛАН ДААТГУУЛБАЛ ХУРААМЖИЙН ЗАРДЛАА ХЭМНЭХ БОЛОМЖТОЙ
    “Төрийн банк”-ны хэрэгжүүлж буй даатгалын зуучлалын үйлчилгээний талаар тус банкны Даатгалын албаны Мэргэжилтэн Т.Лхагвацэрэнтэй ярилцлаа.
    -Танд энэ өдрийн мэндийг хүргэе. Сүүлийн үед банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ эрхэлдэг болсон. Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээ, ач холбогдолын талаар яриагаа эхлэх үү?
    - УИХ-аас 2010 онд баталсан Банкны тухай хуульд арилжааны банкууд даатгалын зуучлалын үйлчилгээ эрхлэх заалт шинээр оруулсан нь банкуудын зуучлалын үйлчилгээ эрхлэх эрх зүйн орчинг бүрдүүлж, Монгол Улсад даатгалын салбарыг хөгжүүлэх, ач холбогдолыг нь таниулахад хэрэгтэй зохицуулалт болсон. Энэ үеэс Банк-Даатгалын нэг цэгийн үйлчилгээ буюу Банкашурансийн үйлчилгээ Монгол Улсад хөгжих суурь нь тавигдсан. Ингэснээр банкууд өөрийн бүтэц, аюулгүй байдлыг хангасан програм хангамж, улс орны өнцөг булан бүрт хүрсэн салбар нэгжүүдээрээ дамжуулан даатгалын компанийн бүхий л бүтээгдэхүүнийг борлуулж, санхүүгийн нэг цэгийн цогц үйлчилгээг иргэдэд үзүүлэх боломж нээгдсэн.
    Төрийн банк өнөөдөр 11 даатгалын компанийн 40 гаруй нэр төрлийн бүтээгдэхүүнийг харилцагчдад санал болгож, зуучлан борлуулж байна. Төрийн банк даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхэлснээр дараах ач холбогдолыг бий болгож байгаа юм. Тухайлбал, Харилцагчид банкны үйлчилгээг авахдаа даатгалын үйлчилгээг нэг дороос авах нөхцөл бүрдсэн. Өөрөөр хэлбэл харилцагч даатгалын компани хайх, бүтээгдэхүүнийг харьцуулах зэрэгт цагаа зарцуулах шаардлагагүй, өөртөө ойр Төрийн банкны салбараас хамгийн сайн нөхцөлтэй даатгалын үйлчилгээг авах боломжтой. Мөн даатгалын компанийн хувьд Төрийн банкны 500 гаруй салбар, нэгжээр дамжуулан үйлчилгээгээ орон нутагт хүртээмжтэй хүргэх борлуулалтын сувгийг орон даяар бий болгох боломж бүрдэж байгаа юм.Эцэст нь нэмж хэлэхэд Төрийн банкны бүтээгдэхүүн үйлчилгээнээс гадна даатгалын гэрээг зуучлан борлуулснаар харилцагчиддаа “Санхүүгийн цогц үйлчилгээ”-г үзүүлж, үйл ажиллагааныхаа цар хүрээг нэмэгдүүлэх, сэтгэл ханамжийг дээшлүүлж эрэлт хэрэгцээнд нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгож байгаагаараа онцлог.
    -Харилцагч банкаар дамжуулж даатгалын үйлчилгээ авах нь даатгалын компанид даатгуулахаас юугаараа давуу вэ?
    -Харилцагчийн бүх талын хамтын ажиллагааг дээдлэн ажилладаг Төрийн банк даатгалын компанийн бүтээгдэхүүн үйлчилгээг өөрийн боловсон хүчин, програм хангамж, орон даяар бий болсон салбар нэгж, харилцагчийн бааз суурь дээр үндэслэн хүргэж байгаа учраас даатгалын компаниудын үйл ажиллагааны зардлыг тодорхой хэмжээгээр бууруулж байгаа. Иймд Төрийн банкаар зуучилж буй даатгалын бүтээгдэхүүний хураамжийн төлбөр нь даатгалын компаниар даатгуулснаас бага. Өөрөөр хэлбэл манай банкны харилцагч тээврийн хэрэгсэл болон бусад үнэ цэнэтэй хөрөнгөө Төрийн банкаар зуучлуулан даатгуулсан тохиолдолд хураамжийн зардлаа 50 хүртэл хувиар хэмнэх боломжтой. Харилцагчид манай банктай хамтран ажилладаг даатгалын компаниудын бүтээгдэхүүнүүдээс сонголт хийж, үйлчлүүлэхдээ тус компаниар үйлчлүүлэхтэй адил даатгалын гэрээ байгуулж, шаардлагатай бүх мэдээллийг авна. Манай банк мөн даатгалын гэрээний хүчинтэй хугацааг гар утсанд нь 3 удаа мессеж хүргэн урьдчилан сануулж, тухайн даатгуулагчийг хамгаалалтын тасалдал үүсгэхгүй байх нөхцөлийг давхар бүрдүүлж чадсан.
    -Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээ бусад банкуудын ижил төстэй үйлчилгээнээс ямар онцлог, давуу талтай вэ?
    Бид зуучлалын үйлчилгээг үзүүлэхдээ даатгалын компаниудын аль болох олон бүтээгдэхүүн үйлчилгээг зуучлах, зуучилж буй бүтээгдэхүүн нь харилцагчийн эрэлт хэрэгцээнд бүрэн нийцсэн нөхцөлтэй байхыг чухалчилдаг. Өөрөөр хэлбэл харилцагч хэрвээ даатгалын компани дээр очиж сонголт хийх тохиолдолд тухайн компанийн санал болгож буй бүтээгдэхүүнээс сонгоно. Харин Төрийн банкны даатгалын зуучлалын үйлчилгээнд хамрагдсанаар харилцагчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн, илүү ашигтай нөхцөлтэй бүтээгдэхүүнийг олон даатгалын компаниас сонгож даатгуулах боломжтой юм. Иймээс манай банкны харилцагчид илүү үр өгөөжтэй, сайн нөхцөл бүхий даатгалын бүтээгдэхүүнийг даатгалын зах зээл дээр нэр хүндтэй 11 компаниас сонгож, авах боломжтой болж байгаа юм.
    Тухайлбал 2014 онд Төрийн банк жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг зуучилж эхэлсэн нь салбартаа анхдагч төдийгүй нийгэмд цоо шинэ, эрүүл зөв хандлагыг бий болгосон. Даатгал гэдэг манай улсын хувьд тийм ч нийтлэг хэрэглээ болоогүй, ашиг тусыг нь олон нийт сайн ойлгодоггүй байсныг жолоочийн хариуцлагын албан журмын даатгал өөрчилсөн гэж хэлж болно. Бид албан журмын даатгалыг анхлан зуучилснаар харилцагч банкны үйлчилгээ авахаас гадна даатгалын үйлчилгээг давхар авах боломжийг бүрдүүлж, харилцагчийн цаг зав, хөрөнгө мөнгийг хэмнэсэн. 2016 онд манай банк 20 мянга гаруй харилцагчдадаа тус даатгалыг зуучилсан байна.
    Үүнээс гадна Малын Индексжүүлсэн Даатгал /МИД/-ыг зөвхөн даатгалын компани болон түүний бие төлөөлөгч борлуулдаг байсан бол 2016 оноос эхлэн Төрийн банк зуучилж эхэлсэн нь энэ салбартаа шинэ үйлчилгээ болсон. Орон нутагт тэр тусмаа сум, багт байрлах салбараараа дамжуулан Төрийн банк малчдад хамгийн хэрэгцээтэй даатгалын бүтээгдэхүүн болох МИД-ыг зуучилж байгаа нь орон нутгийн иргэдийн талархлыг хүлээж байна.
    -Төрийн банк даатгалын зуучлалын идэвхжүүлэлтээ нэмэгдүүлэх зорилгоор өнгөрсөн сараас эхлэн аян зарласан. Тус аяны зорилгын тухайд?
    -Бид даатгалын бүтээгдэхүүний борлуулалтын мөчлөгт тохирсон идэвхжүүлэлтийг 2014 оноос хойш тогтмол зохион байгуулж ирсэн. Энэ удаад орон нутагт автотээврийн үзлэг, оношлогоо явагдаж байгаатай уялдуулаад жолоочийн хариуцлагын албан журмын даатгалын аяныг, мөн МИД-ын борлуулалтын улирал эхэлсэнтэй уялдуулан МИД-ын аяныг Төрийн банкны бүх салбар, нэгжийн дунд зарлаад байна. Аяны хүрээнд эдгээр даатгалыг Төрийн банкаар дамжуулан хийлгэхээр ирсэн харилцагчдадаа дараалалгүй үйлчилж байна.
    Тээврийн хэрэгсэл өмчлөгч бүр Жолоочийн даатгалын тухай хуулиар жолоочийн хариуцлагын албан журмын даатгалд жил бүр заавал даатгуулах үүрэгтэй. Иймд тээврийн хэрэгсэлтэй албан байгууллага болон иргэд өөрийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлэхдээ цаг заваа үрэн даатгалын компани хайх шаардлагагүй. Харин Төрийн банкны өөрт хамгийн ойр байрлах аль ч салбарт, санхүүгийн үйлчилгэээ авах зуураа л нэр бүхий 11 даатгалын компаниас сонгож, жолоочийн хариуцлагын албан журмын даатгалыг хийлгэх боломжтойг сануулъя.
    -Монгол Улсын өнцөг булан бүрт салбар нэгжтэй Төрийн банк МИД-ыг зуучлан борлуулдаг болсон нь байгаль цаг уурын хүнд нөхцөлд ажиллаж амьдардаг малчдыг байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалж үүсэх эдийн засгийн эрсдэлээс хамгаалж байна гэж тэд ам сайтай байна.
    - Малчдын хувьд байгалийн болон бусад хүчин зүйлээс шалтгаалж мал сүргээ алдах эрсдэлтэй. Тиймээс малчдад учрах эдийн засгийн хохирлыг хамгаалах зорилгоор энэхүү үйлчилгээг нэвтрүүлсэн. МИД-ын борлуулалтын аяныг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс зургаадугаар сарын 30-ны хооронд зарладаг байсан бол энэ жилийн хувьд харьцангуй эрт буюу хоёрдугаар сарын 1-нээс зургаадугаар сарын 30-нд явагдаж байна. Малчид энэ хугацаанд амжаад МИД-д хамрагдах шаардлагатай. Малчин малаа даатгуулахдаа өөрийн иргэний үнэмлэх болон малын “А” данстайгаа ирэхэд л болно. Төрийн банк нь малчдыг МИД-д даатгуулах төлбөрийн уян хатан нөхцөлийн зохицуулалт хийсэн. Тухайлбал, МИД-даа хамрагдахыг хүссэн ч бэлэн мөнгөний боломжгүй тохиолдолд гардаг. Тэгвэл манай банкнаас МИД-ын хураамжид зориулсан зээлийн бүтээгдэхүүн гаргасан байгаа. Түүнчлэн Төрийн банкны жилийн 24-30 хувийн хүүтэй “Малчны зээл”-ийг МИД-д даатгуулсан тохиолдолд зээлийн хүүг бууруулан жилийн 18 хувийн хүүтэй авах боломжийг бид олгож байна. Бид малчдын эрсдэлгүй амьдралын төлөө даатгалын уян хатан нөхцөлийг бүрдүүлж, зээлийн хүүг бууруулсанд олон хүн талархаж байна.
    -Танай банкаар дамжуулан даатгалын үйлчилгээг сонгож амжаагүй байгаа шинэ харилцагчдаа даатгалыг сонгохдоо юуг голчлон анхаарах талаар хэлж өгөөч?
    -Төрийн банкны Даатгалын зуучлалын үйлчилгээний гол давуу тал нь олон даатгалын компанийн ижил төрлийн бүтээгдэхүүнээс харьцуулалт хийж хамгийн сайн нөхцөлтэй үйлчилгээг нэг дороос авах боломжийг бүрдүүлж байгаа юм. Харилцагч та өөрийн хэрэгцээ, шаардлагад тулгуурлан даатгалын үйлчилгээ авахдаа аль даатгалын компаниар даатгуулах вэ гэдгээ зөв сонгох шаардлагатай. Ингэхдээ даатгалын компанийн туршлага, өмнөх үеийн нөхөн төлбөр олголт, эрсдэл даах нөөцийн сангийн хэмжээ зэргийг судлахаас гадна тухайн даатгалын бүтээгдэхүүний эрсдэлийн хамгаалалт, нөхөн төлбөр олгох болон олгохгүй нөхцөлийг, эрсдэл үүссэн тохиолдолд нөхөн олговор олгох процесс зэргийг нь харах хэрэгтэй. Эдгээр судалгааг даатгалын компани бүрт очиж танилцан, харьцуулалт хийн цаг заваа үрэхгүй, эсвэл сурталчилгааны мессежинд автан сонголт хийхгүйн тулд дээрх бүх мэдээллийг нэг доороос авч, мэргэжлийн зөвөлгөөг үндэслэн сонголтоо хийх боломжийг Төрийн банкны Даатгалын зуучлалын үйлчилгээ танд олгож байна.

  • Банк дампуурах тухай хуурамч мэдээлэл тараасан этгээдийг баривчилжээ
    2017 оны 5 сарын 17
    Монгол Улсын санхүү, эдийн засагт ноцтой сөрөг үр дагавар авчирч болох худал мэдээллийг хуурамч Facebook хаягаар түгээсэн гэмт этгээдийг баривчилжээ.
  • СЕХ өнөөдөр Монгол Улсын тав дах Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг олон нийтэд мэдээлнэ
    2017 оны 5 сарын 17
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгууль ирэх зургадугаар сарын 26-нд болно.
  • Ялалтын баярын өдөр мэндэлсэн хүүд төрсний гэрчилгээг гардууллаа
    2017 оны 5 сарын 17
    Хууль зүй, дотоод хэргийн салбарын “Нээлттэй хаалга”-ны өдөрлөг өнөөдөр эхэллээ. Тус өдөрлөгийн хүрээнд ОӨУБЕГ-аас иргэдэд мэдээлэл, зөвлөгөө өгөхөөс гадна зарим үйлчилгээг газар дээр нь үзүүлж байна.
  • Онцгой байдлын алба 620 гаруй хүний амь насыг аварчээ
    2017 оны 5 сарын 17
    Онцгой байдлын асуудал эрхэлсэн байгууллагын нээлттэй өдөрлөг Д.Сүхбаатарын талбайд боллоо.
  • АТГ-ынхан Нийслэлийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллаж байна
    2017 оны 5 сарын 17
    Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийн хүрээнд Авлигатай тэмцэх газрын ажлын хэсэг яам, агентлаг, нийслэл, дүүргүүдэд ажиллаж байгаа билээ.
  • Ирэх бямба гарагт хотын төв орчмын замыг хаана
    2017 оны 5 сарын 17
    Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Автомашингүй өдөр” буюу “Улаанбаатар марафон” олон улсын гүйлтийн тэмцээн энэ сарын 20-ны бямба гарагт болно. Энэ өдөр 08.00-18.00 цаг хүртэл зарим автозамын хөдөлгөөнийг хааж, аюулгүй байдлыг ханган, зохицуулалт хийж ажиллах юм байна. Үүнд,

    Жанжин Д.Сүхбаатарын талбай
    Сөүлийн гудамж
    Чоймболын гудамж
    Самбуугийн гудамж
    Анкарагийн гудамж
    Сүхбаатарын гудамж
    Их сургуулийн гудамж
    Бээжингийн гудамж
    Залуучуудын гудамж
    Энхтайваны өргөн чөлөө
    Чагдаржавын гудамж
    Элчингийн гудамж
    Олимпийн гудамжаас дотогш замууд орох аж.
    Мөн “Автомашингүй өдөр”-өөр сонгосон талбайд “Ухаалаг зорчилт-Цэвэр агаар” уриан дор автомашины хэрэглээг багасгах, өөр төрлийн зорчих хэрэгслийг сонгох, агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулахыг иргэд, олон нийтэд уриалж, нийтийг хамарсан уралдаан тэмцээн, худалдаа, үйлчилгээ зохион байгуулах юм гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сэрэмжлүүлэг: Таван давхраас гурван настай хүүхэд унажээ
    2017 оны 5 сарын 17
    Урин дулаан цаг ирж айл гэр, албан байгууллагууд цонх үүднээс нээж байгаа энэ үед
  • Орон нутгийн замд хоёр машин мөргөлдөж 3 хүний амь нас хохирчээ
    2017 оны 5 сарын 17
    2017 оны 5 дугаар сарын 16-ны өдөр Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 40 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажиллаа.
    Тухайн өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХэлтэс нийт 333 дуудлага, мэдээ мэдээлэл бүртгэгдсэнээс зам тээврийн осол, хэргийн шинжтэй 237 дуудлага хүлээн авсан байна. Осол, хэргийн улмаас 3 хүний амь нас хохирч, хүнд, хөнгөн байдлаар 6 хүн гэмтсэний 2 нь хүүхэд байна.
    Ноцтой осол, хэргээс дурдвал:
    1. Сэлэнгэ аймгийн Сант сумын 1-р багийн нутаг, Дархан-Уул аймгаас Орхон аймгийн чиглэлийн замд Hyundai Sоnata-6 автомашины жолооч А нь Toyota Prius-20 маркийн Ж жолоочтой автомашинтай мөргөлдөж, зорчигч 53 настай эрэгтэй С, 37 настай эмэгтэй О, 34 настай эмэгтэй А нарын 3 хүний амь нас хохирсон байна.
    Орон нутгийн замд техникийн бүрэн бүтэн байдлыг хангаж, хурдыг Замын хөдөлгөөний дүрэмд зааснаас хэтрүүлэхгүй хөдөлгөөнд оролцох, үзэгдэлт хангалтгүй үед гүйцэд түрүүлэх үйлдлийг хийхгүй байхыг нийт жолооч нарт анхааруулж байна.
  • “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүлэв
    2017 оны 5 сарын 17
    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдод өнөөдөр (2017.05.17) Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг “Зээлийн ерөнхий хэлэлцээр соёрхон батлах тухай” хуулийн төслийг өргөн мэдүүллээ.



    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн ерөнхий хэлэлцээрийг 2016 оны 4 дүгээр сарын 28-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан.

    Энэхүү зээлийн хэлэлцээрийн нөхцөл нь:

    1. Зээлийн хүү (жилийн): 1,75%

    2. Зээлийн хугацаа: 20 жил

    3. Зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил

    Төслийн санхүүжилтийн хэмжээнээс хамаарч: 200 сая ам.доллароос дээших дэд бүтцийн төсөл, 100 сая ам.доллароос дээш стратегийн ач холбогдол бүхий төслүүдийн зээлийн хугацаа 25 жил, зээлийн үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 7 жил байх юм.

    Засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 17-ны өдрийн хуралдааны шийдвэрийн дагуу зээлийн ерөнхий хэлэлцээрийн ХЭЛЭЛЦЭЭРЭЭР: хэсгийн (i) -д “...төмөр зам барьж байгуулах болон холбогдох дэд бүтцийн төслүүдийг...” гэснийг “...аж үйлдвэр, төмөр зам, дэд бүтэц, хөдөө аж ахуй болон бусад салбарын хөгжлийн төслүүдийг...” болгон нэмэлт оруулахаар Энэтхэгийн талтай тохиролцсон гэдгийг сайд А.Цогцэцэг дурдав.

    Зээлийн ерөнхий хэлэлцээрт оруулах нэмэлт өөрчлөлтийн төслийг Засгийн газрын 2016 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн хуралдаанаар хэлэлцүүлж, УИХ-ын Эдийн засаг, Төсөв, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороодын 2017 оны 2 дугаар сарын 9-ны өдрийн хуралдаанаар зөвшилцөн, Ерөнхий сайдын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 57 дугаар захирамжийг үндэслэн Монгол Улсын засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импортын банк хоорондын зээлийн хэлэлцээрийн нэмэлт өөрчлөлтөд Сангийн сайд 2017 он 4 дүгээр сарын 27-ны өдөр гарын үсэг зурж байгуулсан юм байна.

    Энэхүү хэлэлцээр нь “Олон улсын гэрээний тухай хууль”-ийн 8 дугаар зүйлийн 8.1.2- т заасан “гадаад улс, олон улсын байгууллага, гадаад улсын болон олон улсын банк, санхүүгийн байгууллагаас авах зээлийн ерөнхий нөхцөлийн талаархи ...” гэрээ тул Улсын Их Хурлын нэгдсэн чуулганаар соёрхон батлуулахаар Хуулийн төсөл, Хуулийн төслийн үзэл баримтлалыг боловсруулжээ.

    Засгийн газрын 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 59 дүгээр тогтоолоор Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улсын Экспорт-Импорт банк хоорондын 1 тэрбум ам.долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийн хүрээнд “Газрын тос боловсруулах үйлдвэр барих” төслийг санхүүжүүлэхээр тогтжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээллээ.
  • О.Баасанхүү: МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдвал Н.Энхбаяртай хариуцлага тооцно
    2017 оны 5 сарын 17
    УИХ-ын гишүүн О.Баасанхүү дөнгөж сая мэдээлэл хийлээ. Тэрбээр хурлаараа УИХ-ын гишүүн асан С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэхийг эсэргүүцэж байгаа, мөн намаа шинэчлэх, нэр дэвшүүлэх процесс ямар зарчмаар явагдсан талаар мэдээлсэн юм.
  • Хассан Яздани тэргүүтэй Ираны бөхчүүд Бакуд зодоглоно
    2017 оны 5 сарын 17
    Азербайжаны нийслэл Бакуд Исламын шашинтай орнуудын спортын дөрөвдүгээр их наадам зохион байгуулагдаж байгаа юм. Дөрвөн жилд нэг удаа болдог тус наадмын чөлөөт бөхийн тэмцээнд Иран улс нэгдүгээр шигшээ баг илгээхээр болжээ. Ираны шигшээ багт 57 кг-ын жинд Реза Атри, 61 кг-д ДАШТ-ий мөнгө хүрэл медальт, Азийн гурван удаагийн аварга Масуд Эсмаэльпур, 65 кг-д 2016 оны Азийн аварга Мейсам Насири, 70 кг-д ДАШТ-ий хүрэл медальт, Азийн хошой аварга Мостафа Хоссейнхани, 74 кг-д Дэлхийн цомын гурван удаагийн аварга, Пейман Ярахмади, 86 кг-д “Рио-2016” олимпийн наадмын аварга Хассан Яздани, 97 кг-д Дэлхийн цомын хошой аварга Амир Мохаммади, 125 кг-д энэ жилийн Азийн аварга Ядоллах Мохеби гэсэн хүчирхэг баг Бакуд зодоглоно. Ахлах дасгалжуулагчаар М.Голд, дасгалжуулагчаар Али Акбар Додангех, Амир Тавакколи, Аббас Хажикенари нар ажиллах юм. Исламын шашинтай орнуудын спортын IV наадмын чөлөөт бөхийн тэмцээн тавдугаар сарын 19-22-нд Хейдар Алиевын нэрэмжит спортын ордонд болно.
  • Хотын дарга газар чөлөөлөх ажлаа эрчимжүүлэхийг үүрэг болгов
    2017 оны 5 сарын 17
    Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн ээлжит хурал өнөөдөр боллоо. Хуралдаанаар 2017 оны хаврын тохижилтын ажил, Газрын зөрчил арилгах болон гудамж зам талбайн нэвтрэн өнгөрөх чадварыг нэмэгдүүлэх чиглэлээр зохион байгуулсан газар чөлөөлөлтийн ажил, 2017 оны зам засварын ажлын явцын талаарх асуудлыг хэлэлцлээ. Энэ онд нийслэлд тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр хийгдэж буй ажлын танилцуулгыг Улаанбаатар хотын Ерөнхий менежер Т.Гантөмөр хийв.

    Ногоон байгууламж нэмэгдүүлэх чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай Захирагчийн ажлын албанаас гэрээ байгуулан ажил гүйцэтгүүлж байгаа аж. Цэцэрлэгжүүлэлтийн хувийн хэвшлийн байгууллагуудаар ногоон байгууламжийн арчилгаа болон нөхөн тарилтын ажлыг 98 гудамжид гүйцэтгүүлж байна. Ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр 4-6 метр урттай том оврын нарс модыг Таван шараас Эскадрилийн хөшөө, Ерөнхий сайд Амарын гудамж, Бага тойруугийн гудамж, Тасганы овооноос Баянбүрдийн уулзвар хүртэл, Сансарын туннелийн зам дагуу зэрэг нийтдээ 1972 ширхэгийг тарих аж. Мөн төмөр зам дагуу буюу Баянзүрхийн шалган нэвтрүүлэх товчооноос 22-ын шалган нэвтрүүлэх товчоо хүртэл 24 мянган хайлаас, 8 мянган ширхэг улиасыг хавар намрын тариалалтаар тариад байгаа юм байна. Эдгээр тарьсан модыг 3 жилийн хугацаанд мэргэжлийн байгууллагад хариуцуулан ажиллаж буйг Ерөнхий менежер Т.Гантөмөр танилцуулгынхаа үеэр тодотгон ярьж байлаа.

    Иргэдийн эрүүл аюулгүй орчинд ажиллаж амьдрах нөхцөлийг сайжруулах зорилгоор X хороолол, “МТ”-ийн ШТС-аас “Жаст ойл” ШТС хүртэлх туслах зам, замын байгууламжийн тохижилтын, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн гадна зам талбайн тохижилтын, Шастины нэрэмжит 3 дугаар эмнэлгийн урд талын тохижилт бүхий авто зогсоол, Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн төвийн гадна зам талбай барих тохижилтын ажлыг ирэх сарын 10-ны өдөр дуусгахаар ажиллаж байгаа гэдгээ тэрбээр танилцуулгын үеэр хэлсэн юм. Мөн тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлэх арчлах хамгаалах эрх зүйн орчинг бий болгох зорилгоор Нийтийн эдэлбэрийн газрыг тохижуулахад дагаж мөрдөх журмын төслийг боловсруулан НИТХ-ын Тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцүүлээд байгаагаа Т.Гантөмөр дарга танилцууллаа.

    Газрын тухай хуулийн хэрэгжилтийг хангах, нийслэлд газрын зөрчил арилгах үйл ажиллагааг эрчимжүүлэх, нийтийн эзэмшлийн газар ашиглалтыг сайжруулах, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг хангах зорилгоор газрын зөрчил арилгах чиглэлээр хийгдсэн ажлын танилцуулгыг нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү хийлээ. Газрын зөрчлийг арилгах нэгдсэн арга хэмжээний хүрээнд явган хүний зам, автозам хаасан буюу орц гарц, автомашины зам хаасан хаалт, хашаа, бусад төрлийн обьектын 129 байршлын судалгаа гарган мэдэгдэл хүргүүлж, газар чөлөөлөх ажлыг үе шаттайгаар гүйцэтгэж байгаа аж. Энэ сарын 15-ны байдлаар 37 байршлын 46 обьектыг чөлөөлж, орц гарц, нийтийн эзэмшлийн зам талбайг нээгээд байна. Мөн нэгдсэн арга хэмжээний хүрээнд эзэмшиж, ашиглаж байгаа газрынхаа талбайн хэмжээг зохих зөвшөөрөлгүй сунгасан иргэн, хуулийн этгээдийн судалгааг гаргаж, зөрчлийг арилгах, хугацаатай мэдэгдэл хүргүүлэх, харилцан зөвшилцөх, уулзалт хийх замаар хашааг татуулах, зөрчлийг арилгуулах ажил хийгдэж байгаа гэдгийг П.Баярхүү орлогч танилцуулгадаа дурьдав.

    Тохижилт, ногоон байгууламж нэмэгдүүлэх болон газар чөлөөлөх чиглэлээр хийгдэж буй ажлуудын танилцуулга хийгдсэний дараа нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд хэд хэдэн чиглэлээр үүрэг даалгавар өглөө. Нийслэлийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх чиглэлээр ногоон байгууламжаа чигжих, том оврын мод суулгац тарих, түүнийг арчилж хамгаалах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай гэрээ байгуулж, хяналт сайн тавьж ажиллах, тохижилтын ажлын хүрээнд эко хавтан, асфальтаар хучих зэргээр тоосжилтыг бууруулах чиглэл барьж ажиллах. Мөн нийслэлд зөвшөөрөлгүй баригдсан барилга болон эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүй эзэмшил газраа хэтрүүлэн хашаа барьсан иргэн аж ахуйн нэгжийн газрыг чөлөөлөх ажлыг эрчимжүүлэхийг холбогдох байгууллагын удирдлагуудад үүрэг болголоо гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • БОАЖЯ-ныхан эрдэмтэн, судлаачидтай өргөн хүрээнд хамтарч ажиллана
    2017 оны 5 сарын 17
    Байгаль орчин, аялал жуулчлалын яамыг төлөөлж, сайд Д.Оюунхорол, Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.

    Санамж бичигт гарын үсэг зурах үйл ажиллагаанд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын зөвлөх А.Тунгалаг, Хүрээлэн буй орчин, байгалийн нөөцийн газрын дарга Г.Нямдаваа, Цэвэр технологи, хөрөнгө оруулалт үйлдвэрлэлийн хэлтсийн дарга Ц.Уранчимэг, Ерөнхий ба сорилын биологийн хүрээлэнгийн захирал Я.Адьяа, Хими, химийн технологийн хүрээлэнгийн захирал Л.Жаргалсайхан, Академийн ерөнхийлөгчийн туслах Д.Дөлгөөн болон яамны бусад газар, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд оролсон юм.

    Санамж бичгийн хүрээнд Монгол орны байгаль орчин, байгалийн нөөц баялгийг хамгаалах, нөөцийг тогтоох, зохистой ашиглах, ногоон хөгжлийг дэмжиж, цэвэр технологи, байгаль орчинд халгүй үйл ажиллагааг дэмжих бодлого боловсруулж хэрэгжүүлэх үйл ажиллагаанд шинжлэх ухааны судалгааны ажлын үр дүн, мэдээ, баримтыг үндэслэл болгох, байгалийн нөөцийн олон жилийн төлөв байдлын судалгааг нийгэм, эдийн засгийн харилцан хамааралтай уялдуулан хийх, олон улсын эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж илтгэл хэлэлцүүлэх зэрэг тодорхой арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх юм.
    Үйл ажиллагааны үеэр Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол хэлсэн үгэндээ эрдэмтэн судлаачид, шинжлэх ухааны байгууллагын хийсэн судалгааны ажлын үр дүн, үйл ажиллагааг яамны бодлого боловсруулах, хэрэгжүүлэхэд тусгаж улам нягт хамтран ажиллах зайлшгүй шаардлагатай байгааг дурьдаад, өмнө нь ч Шинжлэх ухааны академи, түүний харьяа байгууллага, хүрээлэнгүүдтэй байнга хамтран ажиллаж ирсэн гэдгийг онцолсон.
    Харин Шинжлэх ухааны академийг төлөөлж ерөнхийлөгч, академич Д.Рэгдэл “Байгаль орчны салбарт тулгамдсан асуудлыг шийдэх болон байгалийг танин мэдэх нь шинжлэх ухааны оролцоогүйгээр хөгжихөд бэрх. Эрдэмтдийнхээ нөөц бололцоог ашиглаж, өргөн хүрээнд хамтарч ажиллахаар болсон БОАЖЯ-ныхандаа талархал илэрхийлье. Энэ хүрээнд манай эрдэмтэд БОАЖЯ-ны захиалгаар байгаль орчны сүүлийн 30 жилийн динамикийг харуулсан 5 боть ном гаргахаар ажиллаж байна” хэмээлээ.





  • Улаанбаатар хот ”Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдлээ
    2017 оны 5 сарын 17
    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр халдварт бус өвчин, осол гэмтлийг 2018 он гэхэд бууруулах замаар эрүүл нийгмийг бүрдүүлэх дэлхийн нийтийн санаачлагад Улаанбаатар хот нэгдсэнийг албан ёсоор мэдэгдлээ. “Эрүүл хотуудын нөхөрлөл”-д нэгдсэнээр халдварт бус өвчин болон осол гэмтлийг үүсгэх эрсдэлт хүчин зүйлсийг бууруулах нотолгоонд суурилсан арга хэмжээг авч иргэдийнхээ амьдрах болон ажиллах орчныг сайжруулах юм гэж нийслэлийн Эрүүл мэндийн газраас мэдээллээ.
  • Хил хамгаалах ерөнхий газар төв талбайд иргэдэд үйлчилж байна
    2017 оны 5 сарын 17
    Хууль зүй, дотоод хэргийн салбарын нээлттэй хаалганы өдөрлөг энэ сарын 17-18 өдрүүдэд Сүхбаатарын талбайд үргэлжилнэ.
  • LIVE: УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж байна
    2017 оны 5 сарын 17
    LIVE: УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийж байна
4419 4420 4421 4422 4423 4424 4425
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Улаанбадрах 300 МВт цахилгаан станц” төслийн ТЭЗҮ-ийг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцэнэ
    12 мин
  • М.Энхцэцэг: Бид дулаанаа хэмжиж чадахгүй бол хянаж, хэмнэж чадахгүй
    15 мин
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
    1 цаг 11 мин
  • УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдрийг тохиолдуулан хүндэтгэл илэрхийллээ
    1 цаг 54 мин
  • "Халзан бүрэгтэйн" орд газрын асуудлаарх Ерөнхий хяналтын сонсголд Ховд аймгийн Мянгад сумаас 50 иргэн оролцуулах хүсэлт гаргав
    2 цаг 7 мин
  • ФОТО: Хар дарсан жилүүдийг бүү мартагтун!
    2 цаг 43 мин
  • ТӨСӨВ 2026: Монголд болох СОР-17 бага хуралд зориулж 217.1 тэрбумыг зарцуулна
    3 цаг 25 мин
  • "Digitalization & AI in Mining Geology 2025" олон улсын хурал болж байна
    4 цаг 0 мин
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
    4 цаг 51 мин
  • Засгийн газрын хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэж байна
    5 цаг 13 мин
  • Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороонд байрлах хуучнаар “Нарны титэм” барилгын “Ж” блокийн барилгыг хувьчлах нээлттэй дуудлага худалдаанд урьж байна
    5 цаг 36 мин
  • ӨНӨӨДӨР: Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгсдийн дурсгалыг хүндэтгэж, цэцэг өргөнө
    5 цаг 43 мин
  • Тэгш тоогоор төгссөн дугаартай тээврийн хэрэгсэл өнөөдөр замын хөдөлгөөнд оролцоно
    5 цаг 55 мин
  • Улаанбаатарт өдөртөө 18 хэм дулаан, бороо орно
    6 цаг 4 мин
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
    17 цаг 21 мин
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
    17 цаг 41 мин
  • Хан-Уул дүүргийн 20 дугаар хороонд 100 ортой цэцэрлэг ашиглалтад орлоо
    20 цаг 51 мин
  • Лаг хатааж, шатааж эрчим хүч үйлдвэрлэх төслийн урьдчилсан ТЭЗҮ-ийг баталлаа
    21 цаг 37 мин
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
    23 цаг 5 мин
  • Өвөлжилтийн бэлтгэлтэй холбоотой цахим орчинд залилах гэмт хэргийн үйлдэл нэмэгдэж байна
    23 цаг 12 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • Ө.Сумъяабаатар: БНХАУ-ын ӨМӨЗО-ны Засгийн газрын тэтгэлэгт Баянгол дүүргээс 10 хүүхэд тэнцсэн
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • У.Хүрэлсүх: Монгол, Австралийн хооронд шууд нислэг үйлдэж эхэлснээр аялал жуулчлал, бизнесийн хамтын ажиллагааг өргөжүүлнэ
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • П.Баярцэнгэл: Аавдаа өгсөн амлалтаа маргааш биелүүлэх гэж байгаадаа баяртай байна
  • POETRY: Намрыг угтах найман шүлэг
  • Монгол Улсын Засгийн газар болон "Газпром" НХН хоорондын хамтран ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурлаа
  • Д.Баттүвшингийн удирддаг Хөтөлийн “Цемент шохой” ТӨХК-ийн ашиг 564 дахин буурчээ 
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Газпром” НХН-ийн Удирдах зөвлөлийн дарга А.Б.Миллерийг хүлээн авч уулзлаа
  • Төрөөс мөнгөний бодлогын талаар 2026 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг олон нийтэд нээлттэй хэлэлцүүллээ
  • “Rhyme” УСК-ны орон нутаг дахь нээлт Хөвсгөл, Дархан, Эрдэнэтэд энэ сарын 6,7-ны өдрүүдэд болно
  • Өнгөрсөн наймдугаар сар 1940 оноос хойш тохиолдож байгаа бага тунадастай 38 дахь сар боллоо
  • Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт шинэ үеийн супер компьютерын технологи нэвтэрлээ
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мёнтой утсаар ярилаа
  • Э.Бат-Амгалан: Барилгын салбарын 100 жилийн ойг салбарын хөгжил, шинэчлэлийн стратегийн эргэлтийн цэг болгоно
  • С.Амарсайхан: Франц улстай Онцгой байдлын салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Австралийн төрийн тэргүүн Саманта Мостин Монголын талаар юу хэлэв?
  • А.Амартүвшин: Сандал, ширээ байхгүйн улмаас 5-6 мянган хүүхэд сургууль, цэцэрлэгтээ явж чадахгүй байна
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК