-
2016 оны 5 сарын 10
Гэтэл Нийслэлийн Засаг даргын “шахааны хүнээр” тодорсон Б.Нацагдорж нь МАН-ын Бага хурлын гишүүн байсан хүн байх юм. Түүний нэрийг дэвшүүлж эхлэхэд Нийслэлийн АН-ынхан эсэргүүцэж “МАН-ын гишүүн байсан хүнийг нэр дэвшүүлж байгаа нь ямар учиртай юм бэ” хэмээн нилээн бухимдсан байна. Харин хотын дарга Э.Бат-Үүл өмнөөс нь “Би энэ хүнийг дэмжих учиртай юм. Та нар дуугүй бай” гэх мэтээр хэдэрлэсээр асуудлыг цэглэсэн гэдэг.
-
2016 оны 5 сарын 10
цахилгаан
-
2016 оны 5 сарын 10
Зохиолч, сэтгүүлч Б.Номинчимэд ойрмогхон нийтлэлийн хоёр ч бүтээлээ уншигчдын гарт хүргэв. Нэг нь “Монголоо нэхэж буй Монгол”, нөгөө нь “Бурхан мэт насанд нь” нэртэй. Аль аль нь гурав гурван бүлэгтэй аж.
-
2016 оны 5 сарын 10
Олон улсын эрэн сурвалжлах сэтгүүлчдийн нэгдэлээс 215 мянган оффшор компани, улс орны удирдагч, нөлөө бүхий улстөрчид татвараас зайлсхийж, мөнгө угаасан баримт нотолгоо бүхий 11.5 сая нууц баримтыг өнөөдрөөс /05.09/ эхлэн дэлхий нийтэд ил болгохоо өмнө нь мэдэгдсэн.
-
2016 оны 5 сарын 10
Үс шинээр үргээлгэх буюу засуулбал бие эрхтний хүч сайжирна
-
2016 оны 5 сарын 10
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй. Өдөртөө бага зэргийн хур тунадас орно. Салхи зүүнээс хойш эргэж секундэд 8-13 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч шороон шуурга шуурна. Шөнөдөө 5-7 градус, өдөртөө 13-15 градус дулаан байна.
-
2016 оны 5 сарын 09
Бичлэг: Ялалтын баярын цэргийн парад
-
2016 оны 5 сарын 09
”The Angry Birds Movie” киноны нээлт АНУ-ын Лос Анжелес хотын Виллаж театрт ням гаригт явагдсан байна. Финляндын Ровио компаний гар утсанд зориулан бүтээсэн видео тоглоомноос сэдэвлэсэн уг киног Финляндын Ровио Энтертейнмент, Америкийн Сони Пикчерс болон Коламбиа Пикчерс компаниуд хамтран бүтээсэн байна. Найруулагчаар нь Фергал Райли, Клей Кэйтис нар ажилласан уг бүтээл 80 сая ам.долларын өртгөөр бүтжээ. Киноны нээлтэнд гол дүрүүдэд дуу оруулсан жүжигчин Жэйсон Судейкис, Жош Гадд, Маяа Рудольф, Кийган Майкл Кей болон мөн Гвен Стефани, Блейк Шельтон, Мелани Браун зэрэг бусад алдартнууд хүрэлцэн ирж оролцсон байна.
-
2016 оны 5 сарын 09
АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг олон улсын болон дотоодын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр шууд дамжуулах, мэдээлэхэд албан ёсны түншээр ажиллах Европын өргөн нэвтрүүлгийн холбоо /Евровишн/-ийн төлөөлөгчид манай улсад 5 дугаар сарын 2-5-нд ажиллалаа.
Энэ хугацаанд төлөөлөгчид Шангри-Ла төвд байгуулах “Хэвлэлийн төв”-ийн байр, “Чингис хаан” ОУНБ болон “АСЕМ Вилла” хотхон дахь талбай, Дээд түвшний уулзалтын танхим, хэвлэлийн бага хурал болох танхимууд болон бусад арга хэмжээ, уулзалт зохиогдох газруудтай танилцаж гэрэл зураг авах, шууд дамжуулалт хийх боломж, дэд бүтцийн талаар холбогдох албаныхантай санал солилцов.
Тус холбоо нь дээд түвшний уулзалтын шууд дамжуулалтыг үнэ төлбөргүй хүргэх бөгөөд хиймэл дагуулын төхөөрөмж авчрах, шууд дамжуулалтын багийг зохион байгуулах, тусгай захиалгаар шууд нэвтрүүлэг нэмж цацах зэрэг үүргийг давхар хүлээнэ. Мөн 8 орны хэлээр шууд дамжуулах төхөөрөмжийг Монголд анх удаа авчирч суурилуулахаар болжээ.
Мөн шилэн кабелийн болон сансарын хиймэл дагуулын үйлчилгээ үзүүлэгч дотоодын компаниудтай уулзсан төдийгүй Монголын зарим телевизээр орж явуулын болон шууд дамжуулалтын тоног төхөөрөмж, техникийн боломж, хүчин чадал, мэргэжилтнүүдийн чадамж, нөөц бололцоо зэрэгтэй танилцлаа.
Одоогоор Монголын телевизүүдийн холбооны гишүүн 13 телевиз АСЕМ-ын дээд түвшний уулзалтыг шууд дамжуулахад бэлэн байгаагаа мэдэгдээд байна.
-
2016 оны 5 сарын 09
Театр урлагийн шилдгийг шалгаруулдаг ”Гэгээн муза” наадам энэ жил 13 дахь жилдээ зохион байгуулагдаж шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. Энэ жилийн наадам уламжлал ёсоороо улаан хивсний ёслолын ажиллагаагаар эхэлж, шагнал гардуулах ёслолын ажиллагаагаар үргэлжилсэн юм.
Тус наадам үзэгчид болон мэрэгжлийн уран бүтээлчдийн дунд хүлээлт үүсгэдэг томоохон наадам билээ. Энэ жилийн наадамд оролцогчдын хувьд хувцаслалт биеэ авч яваа байдал нүүр будалт имиж бүрдүүлэлт гээд бүхий л зүйлс нь тэнд цугласан үзэгчдийн нүдийг хужирлам үнэхээр гайхалтай харагдаж байсныг хэлэх нь зүйтэй биз ээ. Мөн наадмын зохион байгуулалт жил ирэх тусам чанаржиж байгаа тухай олон хүмүүс ам сайтай байлаа. Энэ жилийн ”Гэгээн муза” наадмыг УДЭТ-ын ”Ромео Жульетта” жүжиг өнгөлж шилдгийн шилдэг гранпри шагналыг хүртсэн бол
”Хөгжимт жүжгийн төрөл”-д
Шилдэг тайзны зураачаар
-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгээр зураач Д.Ганболд
Шилдэг эрэгтэй гол дүр:
-ҮДБЭЧ-ын “Оройн дээд” дуулалт жүжгийн Богд хааны дүрээр жүжигчин П.Баярмагнай нар шалгарлаа
Шилдэг найруулагчаар
-Сүхбаатар аймгийн “Жаахан шарга” театрын “Гэгээн тамлан” жүжгийн найруулагч Х.Далай
Түүнчлэн Хөгжимт жүжгийн төрлийн шилдэг хөгжмийн зохиолчоор ҮДБЭЧ-ын “Оройн дээд” жүжгээр хөгжмийн зохиолч М.Бирваа шалгарав.
Хүүхдийн жүжгийн төрөлд
Шилдэг жүжгийн найруулагч
М.Ариунтуяа “Мял Богдын намтар” жүжгээр
Шилдэг тайзны зураач
О.Баярмагнай “Мөнхийн галт цэцэг” жүжгээр
Шилдэг эрэгтэй гол дүр
Ц.Цэрэндорж “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр
Шилдэг эрэгтэй туслах дүр
Н.Очирпүрэв “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр
Шилдэг эмэгтэй туслах дүр
Д.Батмөнх “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр
“Нэг хүний жүжгийн төрөл”-д
Шилдэг жүжгийн зохиолч:
“Эр өндөг” жүжгээр П.Батхуяг
Шилдэг тайзны зураач:
“Эр өндөг” жүжгээр Б.Бат-Өлзий
Шилдэг эрэгтэй жүжигчин:
- “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр Баста Цыденов
Шилдэг эмэгтэй жүжигчин:
- “Хатагтай Капульетта” жүжгээр Г.Номуун
“Драмын жүжгийн төрөл”
Шилдэг эмэгтэй туслах дүр:
“Ромео Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр МУГЖ Ж. Оюундарь
Шилдэг эрэгтэй туслах дүр:
- “Ромео Жульетта” жүжгийн Лоренцо ламын дүрээр жүжигчин С.Болд-Эрдэнэ
Шилдэг эмэгтэй гол дүр:
- “Ромео Жульетта” жүжгийн Жульеттагийн дүрээр жүжигчин О.Дөлгөөн
Шилдэг эрэгтэй гол дүр:
- “Ромео Жульетта” жүжгийн Ромеогийн дүрээр жүжигчин Б.Шинэбаяр нар тус тус энэ жилийн Гэгээн муза-2016 наадмын шилдгээр тодорсон бол ”Монголын урлагийн залуучуудын холбоо”-ны нэрэмжит ”Шилдэг залуу уран бүтээлч”-ийн шагналыг Польш улсын жүжигчин Матеуш Новак нэг хүний жүжгийн төрөлд өрсөлдсөн ”Өмнө ба хойно” бүтээлээрээ хүртсэн юм.
Ийнхүү театр урлагийн шилдгийг шалгаруулах ”Гэгээн муза-2016” наадам 13 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдаж шилдгүүдээ тодруулсан нэгэн гайхалтай үдэш болж өнгөрлөө. Ингээд уншигчиддаа тус наадмаас хийсэн фото сурвалжлагыг хүргэж байна.
-
2016 оны 5 сарын 09
Фото: Ялалтын баярын 71 жилийн ойн парад
-
2016 оны 5 сарын 09
МУГЖ, бүжигчин Д.Алтанхуягийн үүсгэн байгуулсан “Монголын балетын хөгжил сан”-ийн санаачлагаар “Night of Ballet” Олон улсын балетын наадам ирэх зургаадугаар 2-4-нд Улаанбаатар хотноо зохиогдох юм.
-
2016 оны 5 сарын 09
НИТХ-ын сонгууль УИХ-ын сонгуультай хамт болно. Намууд нэр дэвшигчдээ өнөөдөр тодруулж дуусах ёстой юм. Өчигдөр нийслэлийн Ардчилсан намын хороо хуралдаж нэр дэвшигчдээ тодруулжээ. Харин яг одоо нийслэлийн МАН-ын хороо хуралдаж байна. НИТХ нийт 45 төлөөлөгчтэй бөгөөд нийслэлийн Ардчилсан намын хороо өмнө нь сонгогдсон 26 гишүүнийхээ дөрвөөс бусдыг нь дахин нэр дэвшүүлэхээр болсон байна. Харин МАН хэнийг НИТХ-д нэр дэвшүүлэхээ шийдэхээр яг одоо хуралдаж байна.
-
2016 оны 5 сарын 09
Филиппин улсад нэгдсэн сонгуулийн санал хураалт эхэллээ
Ганбаатар Мөнх-Эрдэнэ
18 минутын өмнө
Филиппин улсын Ерөнхийлөгч, дэд Ерөнхийлөгч болон конгрессийн гишүүд, мөн засаг захиргааны удирдлагуудыг сонгох нэгдсэн сонгуулийн санал хураалт өнөөдөр өглөө эхэллээ. Олон сая филиппинчуудын саналыг хураах үйл ажиллагааг улс орон даяар аюулгүй байдлын өндөржүүлсэн бэлэн байдал, хараа хамгаалалтан доор зохион байгуулан явуулж байна. Тус улсын Ерөнхийлөгчийн сонгуульд таван нэр дэвшигч өрсөлдөж байгаагаас Манила хотын дарга Родриго Дуэрте сонгогчдын дунд явуулсан судалгааны дүнгээр тэргүүлсэн байна. Харин тус улсын конгресс болон үндэсний хэмжээний засаг захиргааны 18000 орон тооны суудалд 45000 гаруй нэр дэвшигч өрсөлдөж байна. Ерөнхийлөгч Бениньо Акуино нийт ард түмэндээ хандан, филиппинчууд тайван замаар дэг журамтай, эмх цэгцтэй ардчилсан сонгуулийг явуулж чаддаг гэдгээ дэлхий дахинд харуулахыг уриалсан байна.
Хариу бичих
-
2016 оны 5 сарын 09
Ирэх зургадугаар сарын 29-ний өдөр болох УИХ-ын ээлжит сонгуультай холбогдуулан иргэдийн шилжилт хөдөлгөөнийг дөрөвдүгээр сарын 30-наас зогсоосон.
-
2016 оны 5 сарын 09
Дорнод аймгийн Матад сумын төвөөс 50 км-ийн зайд гарсан хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газрын байдал болон орон нутгийн 52 хүн ажиллаж байгаа аж.
-
2016 оны 5 сарын 09
Зуны тэргүүн сарын шинийн 9-ний өдөр буюу энэ сарын 15-ны өдөр Архангай аймгийн Сангийн толгой хэмээх газар Булган хайрхан уулын их тахилга болох юм байна.
-
2016 оны 5 сарын 09
Гуравдугаар сарын 30, 31-ний өдөр Төрийн ордонд болсон “Монголын эдийн засгийн чуулган”-ы хаалтын үеэр “Гложекс” компанийн захирал Л.Наранбаатар УИХ-ын дарга З.Энхболд руу оймсоо шидсэн нь багагүй шуугиан тарьсан. Олон нийт төдийлөн анзаараагүй болохоос түүний “Эдийн засгийн алуурчин З.Энхболд огцор” хэмээх шүүмжийг АН-ын дарга руу дайнгаа хийсэн үйлдлийг дагасан хамгийн сонирхолтой тайлбар нь Дархан-Уул аймгийн АН-ын Н.Мөнхдашийнх байсан юм. Юу гэхээр Н.Мөнхдаш “АН-ын гишүүн хүн дарга руугаа оймс шидэх нь байтугай оймсны урдуур нь орж хамгаалах ёстой” гэж хэлсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч буй монголчууд, ялангуяа ардчилсан нэртэй намын гишүүд нь дарга руугаа оймс шидэх нь байтугай, шүүмжлэл ч чиглүүлэх учиргүй хэмээсэн агаар нэг тайлбар Н.Мөнхдашийн хэлсэн үгтэй агаар нэг байсан хэрэг. Нөгөө талаар үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх ардчиллын амин сүнс, Үндсэн хуулийн үзэл санаа АН-ын даргыг шүүмжлэх хүнд бол үйлчлэх ёсгүй гэж тэрбээр үздэг юм байна. Угтаа хүнийг шүүмжлэх нь байтугай, үзэл бодлоо илэрхийлэх нь өөрөө ардчилал. З.Энхболд даргын чиглүүлэх болсон АН ч Монголын ард түмэнд үгээ хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний төлөө л тэмцсэн. Нэгэнтээ энэ тухай өдгөө нийслэлийн АН-ыг удирдаж, Улаанбаатар хотын Засаг даргаар ажиллаж буй Э.Бат-Үүл “Намайг гүтгэх тэр эрх чөлөөний төлөө би үхтлээ тэмцэнэ” гэж мэдэгдэж байсан удаатай. Гэтэл өнөөдөр юу болов. АН-ын дарга З.Энхболдыг чиглэсэн магтаал хаа сайгүй хөвөрч эхэлснийг эс тооцвол ардчиллын амин сүнсийг ч худалдахад бэлэн болсон “оймсноос хамгаалагч” Дашуудын толгойг намын удирдлагууд нь илээд л сууж байх юм. Эцэстээ өөрийг нь тойрон хүрээглэгчдийн толгойг илсэн үйлдэл нь АН-ын даргыг огцрох шалтгаан болжээ. Санаж байгаа бол Дархан уул аймгийн АН-ын гишүүд намын даргаа огцруулахаар намын төв байр болон Барилгачдын талбайд гэр барьж улс төрийн тэмцэл хийж эхлээд 10 гаруй хонож байна. Намын даргаа огцруулах үндэслэл нь маш тодорхой юм билээ. Үүнд
-
2016 оны 5 сарын 09
Мөн түүнчлэн СХД-ийн нутаг Баянхошууны зам, 119-н автобусны буудлын зүүн замд T.Cresta маркийн авто машины жолооч Б нь H “Grace” маркийн О жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 7 настай эмэгтэй Б нарын гурван хүн гэмтжээ.
-
2016 оны 5 сарын 09
Дэлхийн нөлөө бүхий улс төрчдийн оффшор дансны мэдээллийг олон нийтэд ил болгож буй ”Panama papers” маргаашаас эхлэн 200 мянга гаруй нууц мэдээллийг ил болгоно гэдгээ мэдэгдсэн билээ.