зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5167 5168 5169 5170 5171 5172 5173
  • АЕПТ-ийн уулзалтын нэгдсэн хуралдааныг З.Энхболд даргална
    2016 оны 4 сарын 21
    Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна.
  • Б.Булганыг цагдан хорих 461 рүү шилжүүлжээ
    2016 оны 4 сарын 21
    Б.Булганыг цагдан хорих 461 рүү шилжүүлжээ
  • Үлэг гүрвэлийн олдворыг хил давуулжээ
    2016 оны 4 сарын 21
    Үлэг гүрвэлийн олдвор давуулжээ
  • Дорнод аймагт ой хээрийн түймэр гарчээ
    2016 оны 4 сарын 21
    Дорнод аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна
  • БНИУ-ын парламентын Ерөнхийлөгчийг хүлээн авлаа
    2016 оны 4 сарын 21
    БНИУ-ын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог Чингисийн талбайд угтан авлаа

    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассог өнөөдөр /2016.04.21/ Чингисийн талбайд угтан мэндчиллээ.

    Улсын Их Хурлын дарга З.Энхболд эрхэм зочны хамт их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлсний дараа Төрийн ордны Ёслол хүндэтгэлийн өргөөний Баганат танхимд саатан Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо хүндэт зочны дэвтэрт сэтгэгдлээ үлдээн, гарын үсэг зурсан юм.

    Үүний дараа Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсын Их Хурлын дарга З.Энхболд нарын албан ёсны хэлэлцээ эхэллээ.

    Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Гадаад хэргийн сайд Л.Пүрэвсүрэн Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгчид бараалхана.

    Бүгд Найрамдах Итали Улсын парламентын Сенатын танхимын Ерөнхийлөгч Пьетро Грассо Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохиогдох Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтад оролцож, Ази-Европын Парламентын Түншлэлийн 8 дугаар уулзалтын Ерөнхийлөгчийн хувьд Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын нээлтэд үг хэлнэ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Японы хэвлэлийн эрх чөлөө аюулд ороод байна
    2016 оны 4 сарын 21
    Японы хэвлэл мэдээллийн эрх чөлөө томоохон аюулд ороод байгааг анхаарууллаа
  • Намууд мөрийн хөтөлбөрөө хүлээлгэж өглөө
    2016 оны 4 сарын 21
    Мөрийн хөтөлбөрөө эцэслэлээ
    Сонгуулийн тухай хуулиар 2016 оны УИХ болон аймаг, нийслэлийн ИТX-ын сонгуульд оролцох нам, эсвэл, бие даан нэр дэвшигчид Үндэсний аудитын газарт мөрийн хөтөлбөрөө хүргүүлэх сүүлийн хугацаа өчигдөр байв. Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намынхан 11:30 цагт мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлж салхийг хагалсан бол улс төрийн томоохон хүчнүүд оройхон гарч ширүүхэн дайрав.

    Өмнөх 2012 сонгуулиар иМонгол хүн-2020” хөтөлбөр боловсруулсан АН-ынхан энэ удаагийн сонгуульд уг хөтөлбөрөө өргөжүүлсэн хувирбараа 18:00 цагийн үед хүргүүлсэн бол үүнээс өмнө МАН-аас УИХдахь МАН-ын бүлгийн дарга С.Баямбацогт тэргүүтэй хүмүүс аудитыг зорьжээ. МАН мөрийн хөтөлбөртөө энэ удаа цалинтай ээж, бүх оюутанд 70 мянган төгрөг олгох асуудлыг тусгахаас гадна 1072 хувьцааг амь оруулах, үр өгөөжийг гаргах асуудлыг онцолжээ. Тэгвэл МАХН- ынхан 17:10 цагийн үед 10+30+60=100: Арван жилийн дотор 60 тэрбум ам.доллар зарцуулж, хөгжлөөрөө дэлхийд эхний 30 орны тоонд багтана,Мянганы төмөр зам барих ажлаа эхлүүлнэ, орон сууцгүй байгаа бүх өрхийг “О” түрээсийн зарчмаар орон сууцтай болгох, 150 000 хүнтэй аж үйлдвэр инновацийн цогцолбор найман хотгой болгох зэрэг бодлогууд тусгасан мөрийн хөтөлбөрөө хүргүүлсэн байна.

    Энэ үеэр Эх орончдын эвсэл ч Үндэсний аудитын газарт ханджээ. Тэд төр, засгийн 20 жилийн алдаа оноог засч, нийгмийг сууриар нь өөрчлөх хөтөлбөр боловсруулсан гэнэ. Харин Монголын Ногоон намынхан ирээдүйн сан байгуулж нөхөн сэргээгдэх байгалийн баялгийн 10 хувийг энэ санд төвлөрүүлэхээс гадна ураны асуудлыг хөндсөн мөрийн хөтөлбөр хүргүүлжээ.
  • ЦЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ
    2016 оны 4 сарын 21
    ЦЕГ-ын даргыг чөлөөлөх хүсэлт хүргүүлжээ
  • Ази-Европын Парламентын Түншлэлийн 9 дүгээр уулзалтын хөтөлбөр
    2016 оны 4 сарын 21
    Монгол Улсын Их Хурал, Ази Европын Дээд түвшний 11 дүгээр уулзалт /АСЕМ/-ийн хүрээнд Ази, Европын парламентын түншлэлийн 9 дүгээр уулзалтыг Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо 2016 оны 04 дүгээр сарын 21-23-ны өдрүүдэд зохион байгуулах гэж байна. Ингээд тус уулзалтын хүрээнд дэх хөтөлбөрийг танилцуулж байна.


  • Техникийн хяналтын үзлэгт нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа
    2016 оны 4 сарын 21
    Нийслэлийн Тээврийн газрын техникийн хяналтын үзлэгийн төв нь жилд 2 удаа нийтийн зорчигч тээврийн хэрэгслүүдийн техникийн хяналтын үзлэгийг тус газрын даргын тушаалаар батлагдсан хуваарийн дагуу зохион байгуулдаг.

    Энэ оны 03 дугаар сарын 02-ны өдрөөс 04 дүгээр сарын 15-ны өдрийн хооронд хаврын ээлжит үзлэгийг зохион байгууллаа. Энэ оны 07 сард зохиогдох АСЕМ-ын дээд түвшний 11 дүгээр чуулга уулзалтын бэлтгэл ажлыг хангахтай холбогдуулан Нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн санд бүртгэлтэй тээврийн хэрэгслүүдээ тушаалаар батлагдсан хуваарьт хугацаанд багтаан холбогдох стандартын шаардлагуудыг бүрэн хангуулж техникийн хяналтын үзлэгт жигд, шуурхай хамруулахыг тус газартай нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхлэх гэрээ байгуулан ажиллаж байгаа нийт аж ахуйн нэгж байгууллагуудад мэдэгдэл хүргүүлэн ажиллав.

    2016 оны хаврын ээлжит техникийн хяналтын үзлэгт үндсэн чиглэлийн 20, туслах чиглэлийн 11, буухиа чиглэлийн 4, такси үйлчилгээний 14 аж ахуйн нэгж байгуулагуудын нийт 1734 тээврийн хэрэгсэл хамрагдлаа.

    Тушаалаар батлагдсан хугацаанд үзлэгт хамрагдаагүй 179, стандартын шаардлага хангаагүй 13 тээврийн хэрэгслийн мэдээллийг Улаанбаатар хотын Замын цагдаагийн газар, Замын хөдөлгөөний удирдлагын төв, Улаанбаатар смарт карт болон холбогдох хэлтсүүдэд хүргүүлэн нийтийн зорчигч тээврийн бүртгэлийн сангаас хасуулаад байна.

    Тус үзлэгт хамрагдсан тээврийн хэрэгслүүдийн утаа хаялт стандартад тогтоосон хэмжээнээс хэтэрсэн, гэрэлтүүлэх хэрэгслүүд дутуу асдаг, реклам сурталчилгааг тээврийн хэрэгслийн өнгө үзэмжид сөргөөр нөлөөлөхүйц байрлуулсан зэрэг зөрчлүүд ихээхэн илэрснийг арилгуулах арга хэмжээ аваад байна.

    Техникийн хяналтын үзлэгийн төвд 2015 онд Нийслэлийн төсвийн 809 сая төгрөгийн хөрөнгөөр Германы “МАХА” фирмийн тоног төхөөрөмжөөр шинэчлэл хийгдсэн. Хэмжилтийн өндөр нарийвчлал бүхий шинэ тоног төхөөрөмжүүдийг ашиглан техникийн хяналтын үзлэг хийснээр тээврийн хэрэгслийн техникийн байдалд тавих хяналт сайжирч, үйлчлүүлэгчдэд өгөх мэргэжлийн зөвлөгөө илүү бодитой боллоо. Техникийн хяналтын үзлэгт хамрагдаж байгаа тээврийн хэрэгслийн их гэрлийн тохиргоо алдагдсан байгаа тохиолдолд тохируулж өгөх үнэ төлбөргүй үйлчилгээ үзүүлж байгаа нь тээврийн хэрэгслийн техникийн бүрэн бус байдлаас шалтгаалсан зам тээврийн осол гарах эрсдлийг бууруулах чухал ач холбогдолтой ажил болж байна.

    Мөн гэрлийн тохиргоо шалгах зориулалтын багажгүйгээр хананд их гэрлийг тусгаж тохируулах зааварчлагааг нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг үндсэн чиглэлийн аж ахуйн нэгж байгууллагуудад файлаар болон хэвлэмэл байдлаар хүргүүлсэн. Автомашины их гэрэл бүдэг асах шалтгаан, түүнийг засварлах талаар аж ахуйн нэгж байгууллагуудын техник хариуцсан инженер, техникийн ажилтнуудад тогтмол зөвлөгөө өгч байна гэж Нийслэлийн Тээврийн газраас мэдээллээ.
  • Б.Дэлгэрмаа В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
    2016 оны 4 сарын 21
    Б.Дэлгэрмаа В.Путинд Итгэмжлэх жуух бичгээ өргөн барилаа
  • Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн хуулиудыг хэлэлцэж байна
    2016 оны 4 сарын 21
    Үндэсний аюулгүй байдлын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслийн хэлэлцэх эсэхийг хэлэлцэж байна.
  • ”Танайхаас туршлага судлах олон зүйл харагдаж байна”
    2016 оны 4 сарын 21
    ОХУ-ын Новосибирск хотын ИТХ-ын дарга Д.В.Асанцев болон хотын дарга А.Е.Локоть нар Дүнжингарав дахь нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагаатай танилцаж, туршлага солилцов. Тус төвийн үйл ажиллагааны талаар нийслэлийн Засаг даргын Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан орлогч Ц.Энхцэнгэл, нийслэлийн Нутгийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Ү. Ганболд нар танилцууллаа.
    Энэ үеэр Новосибирск хотын дарга А.Е.Локоть “Төрийн үйлчилгээг иргэддээ чирэгдэлгүй, шуурхай хүргэдэг болсон чухал ажлыг эхлүүлсэнд маш баяртай байна. Новосибирск хотод энэ төрлийн үйлчилгээ байдаг. Бид үүнийг “Олон талт үйлчилгээний төв” гэж нэрлэдэг. Гэхдээ танайхаас туршлага судлах олон зүйл харагдаж байна. Тухайлбал, Улаанбаатар хотын иргэд удирдлагуудтайгаа видео уулзалт хийж байгаа нь үнэхээр зөв санагдлаа. Манай хот иргэдээ хотын захиргаан дээр 7 хоног бүрийн баасан гарагт хүлээн авч уулздаг. Хотын удирдлагууд иргэдтэйгээ онлайнаар холбогддог энэхүү аргыг өөрийн хотод очоод хэрэгжүүлнэ” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • 24VS24: МАН, МАХН хоёрын хэн нь худалч вэ?
    2016 оны 4 сарын 21
    МАН, МАХН-ынхан ирэх сонгуульд эвсч орно гэж байснаа больцгоосон. Учир нь МАХН-ынхан хэлсэн тохирсноосоо буцсан гэж МАН-аас мэдэгдэж байгаа. Тус намын удирдлагууд өчигдөр мэдэгдэл хийж, ”МАН дангаараа сонгуульд оролцохоор болсон. Бид Н.Энхбаярыг хангалттай хүлээсэн. Түүнтэй уулзаад ч шийдэлд хүрсэнгүй. Тиймээс манай нам сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хуульд заасан хугацаанд нь аудитын газарт өгсөн” гэсэн. Харин МАХН-ынхан яриа, хэлэлцээ явж байгаа. Хамгийн гол нь эвслийн гэрээ тов тодорхой байх ёстой. Бүрхэг байж болохгүй учраас сайтар ярилцаж шийдэх нь зөв. Бид хамтрахын төлөө явж байна. Бага чуулганаараа ярьж байна. Эвсэх асуудал нээлттэй хэвээр. Хуулийн хугацаа болоогүй байгаа учир эвсэх оролдлогоо зогсоохгүй” хэмээн байр сууриа илэрхийлж буй.
  • Албаны өндөржүүлсэн бэлэн байдал зарлалаа
    2016 оны 4 сарын 21
    Ази-Европын парламентын түншлэлийн есдүгээр уулзалт болох гэж буйтай холбогдуулан Онцгой байдлын ерөнхий газрын даргын тушаалаар Нийслэлийн хүрээний Онцгой байдлын газар, анги, Дархан-Уул, Орхон, Төв аймгийн Онцгой байдлын газруудыг 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 10:00 цаг хүртэл албаны өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүллээ.
  • Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нэмэгдлээ
    2016 оны 4 сарын 21
    Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ шинэчлэгдлээ
  • МАНАН л биш бол ”Чөтгөр”-тэй нэгдсэн ч яахав
    2016 оны 4 сарын 21
    ...Анхдагч гэдэг утгаараа жагсаалтын дээгүүр бичигдэнэ. Бас өрсөлдөгч улс төрийн хүчнүүдийг муулж, хийж байгааг нь, байж байгааг нь хар гэж “поп”-дох боломжоор дүүрэн. Бас сонгуулийн өмнөхөн намын дарга болно гэдэг өөрөө супер...
  • Нэмэлт 60 ширхэг гал унтраагуур Төрийн ордонд байрлуулжээ
    2016 оны 4 сарын 21

    АСЕМ-ын Дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах заал танхимууд болон зочид төлөөлөгч байрлах газруудын галын аюулгүй байдлыг хангахад зориулж Япон Улсын “Хацүта” компаниас 160 ширхэг “Calmie” гал унтраагуурыг буцалтгүй тусламж болгон хандивлалаа.

    Маргааш эхлэх Ази-Европын парламентын түншлэлийн 9 дүгээр хуралдааны бэлтгэл ажлын хүрээнд эдгээр гал унтраагуураас 60 ширхэгийг Төрийн ордны “Их танхим” болон бусад хурлын заал орчимд байрлуулахаар АСЕМ-ын Бэлтгэл ажлын албаны дарга Д.Ганхуяг, Монголын Галын инженер техникчдийн холбооны тэргүүн Д.Бямбацогт нар Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын дарга Б.Цэвээнпүрэвт 4 дүгээр сарын 20-нд хүлээлгэн өгөв.

    Үлдсэн гал унтраагуурыг дээд түвшний уулзалтын зочид төлөөлөгчид байрлах “АСЕМ Вилла” болон “Шангри Ла” зочид буудалд галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх зорилгоор зохих цэгүүдэд байршуулах юм.

    Энэхүү “Calmie” гал унтраагуур нь хамгийн сүүлийн үеийн технологиор хийгдсэн, гаднаасаа нэвт харагддаг савлагаатай, 10 жилийн баталгаат хугацаатай бөгөөд манай улсад хэрэглэгдэж байгаа галын хоруудтай харьцуулахад ашиглах хугацаа болон гал унтраах хүчин чадлын хувьд дэвшилттэй аж.
  • “Миний ах атаман” кино Кыргызстан улсад нээлтээ хийнэ
    2016 оны 4 сарын 21
    “Фантастик” продакшн “F” студийн хамтын бүтээл “Миний ах атаман” кино энэ сарын 20-нд Казакстан улсад, 22-нд Кыргызстан улсад албан ёсны эрхтэйгээр нээлтээ хийнэ. Тус киноны зохиолыг Улсын драмын эрдмийн театрын жүжигчин СТА Б.Тамир бичиж, ерөнхий найруулагчаар нь ажилласан юм.

    Киноны гол дүрд жүжигчин СТА М.Баярбат, Ж.Алтаншагай, Э.Алдар болон Б.Барслхагва, Б.Батболд, М.Наранмөнх, СТА М.Хулан, Ц.Төмөрхуяаг, С.Ариунбямба, А.Алтантөр, МУГЖ Ц.Төмөрбаатар, Ж.Оюундарь нар тоглосон юм.

    Ийнхүү Монголын кино урлаг гадны зах зээлд гарч, дэлхийн хэмжээнд өрсөлдөх үүд нээгдсээр байна.
  • Далайн мөсөн дунд гацсан халимуудыг чөлөөллөө
    2016 оны 4 сарын 21
    Далайн мөсөн дунд гацсан халимуудыг чөлөөллөө
5167 5168 5169 5170 5171 5172 5173
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Тендер: Тавантолгой түлш ХХК "хагас коксон шахмал түлш" авахад 226.2 тэрбум төгрөгийг зарцуулна
    14 мин
  • Энэ сарын сүүлчээр их хэмжээний бай шагналтай барилдаанууд болно
    37 мин
  • Дараах байршилд цахилгаан хязгаарлана
    48 мин
  • Шатахууны хангамжид эрсдэл үүсэхээс сэргийлж, 30 хоногийн нөөцийг тогтмол барих шаардлагатай талаар санал солилцжээ
    1 цаг 2 мин
  • ӨНӨӨДӨР: Улсын нийгэм, эдийн засгийн 2025 оны эхний хагас жилийн үзүүлэлтийг танилцуулна
    1 цаг 10 мин
  • Улаанбаатарт өдөртөө 23 хэм дулаан, бороо орно
    1 цаг 20 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    15 цаг 55 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    17 цаг 24 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    17 цаг 45 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    18 цаг 4 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    18 цаг 28 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    18 цаг 50 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    19 цаг 17 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    19 цаг 20 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    19 цаг 31 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    20 цаг 31 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    20 цаг 34 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    21 цаг 21 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    21 цаг 33 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    21 цаг 49 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • 10 дугаар хорооллын уулзвараас замаас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Үерийн аюулаас сэрэмжлүүлж байна
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК