зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5377 5378 5379 5380 5381 5382 5383
  • Байнгын хороод хуралдана
    2016 оны 1 сарын 14
    Өнөөдөр Хууль зүйн байнгын хороо, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан тус тус болно.



    1. Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:



    Хэлэлцэх асуудал: Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;



    Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.



    2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:


    Хэлэлцэх асуудал: Байнгын хорооны даргыг сонгох тухай;

    Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл /Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;



    “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;



    Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;



    Нууц асуудал /хаалттай/;



    Бусад.асуудлыг хэлэлцэхээр товложээ. Байнгын хороодын хуралдаан эхлэх цагийг жич зарлах юм байна.
  • Өнөөдөр болох зарим үйл явдлууд
    2016 оны 1 сарын 14
    МҮХАҮТ-д

    09.00 цагт: Компаниуд болон дотоодын зах зээлд инноваци шингэсэн технологи, цоо шинэ төрлийн бүтээгдэхүүн, үйлчилгээ, бизнесийн загварыг нэвтрүүлж буй гарааны бизнес эрхлэгчдийн хооронд олон талын бизнесийн хамтын ажиллагаа эхлүүлэх зорилготой анхны томоохон арга хэмжээ ”Boosting Mongolia” нэрээр зохион байгуулагдах гэж байна.



    Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв-д

    10.00 цагт Хотын захиргаа төрийн 200 гаруй үйлчилгээг нэг дороос олгох ”Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв”-ийн албан ёсны нээлтийн ажиллагаа болно. Утас: 91040607



    Засгийн газрын 4-р байр /Санхүүгийн зохицуулах хороо/ 207 тоот өрөөнд

    11.00 цагт Санхүүгийн зах зээлийн хөгжил үндэсний хэмжээний форум зохион байгуулах гэж буйтай холбоотой Хэвлэлийн бага хурал болно. Утас 88008781



    Нийслэлийн өргөө амаржих газрын хурлын зааланд

    11.00 цагт Нийслэлийн өргөө амаржих газрын номын сан Улаанбаатар хотын номын сангийн харьяа Баянзүрх дүүргийн номын сантай хамтарсан “Номоор жигүүрлэсэн мөнхийн ачтан” өдөрлөг болно. Утас: 88034011



    ”Монгол ньюс” мэдээллийн төвд

    11.30 цагт Иргэн Б.Бундхорол өмнө нь сарын турш Сүхбаатарын талбай дээр хийсэн дуугүй суултын талаар болон 2016 оны нэгдүгээр сарын 15-ны өдрөөс эхлэх тэмцлийн дараагийн шатны арга хэмжээний талаар мэдээлэл өгөх хэвлэлийн бага хурал болно.



    Засгийн газрын хуралдааны Мэдээллийн танхимд

    12.00 цагт Ээлжит ”Сайдын цаг” уулзалтад Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаа оролцоно.



    ”Union building”-ийн 3-р давхарт

    12.00 цагт Парламентад суудалгүй намуудын зөвшилцлийн уулзалт болно. Утас: 99114116, 99307579, 99283991
  • Цэцийн тухай хуулийг хэлэлцэнэ
    2016 оны 1 сарын 14
    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 14-НИЙ ӨДӨР /ПҮРЭВ ГАРАГ/-ИЙН БАЙНГЫН ХОРОО БОЛОН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    НЭГ:ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

    09.00 цагаас:

    1.Байнгын хорооны бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай:

    2.Байнгын хорооны дарга нарыг сонгох тухай:

    -Өргөдлийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

    3.Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНБАТ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ц.ОЮУНГЭРЭЛ танилцуулна.

    4.“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.ГАНХУЯГ танилцуулна.

    5.Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ОДОНТУЯА танилцуулна.

    6.“Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, нэн яаралтай хэлэлцэх дэгээр, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

    -Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.САНЖМЯТАВ танилцуулна.

    7.Сонгогдсон болон томилогдсон төрийн өндөр албан тушаалтанд хариуцлага хүлээлгэх тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.01.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.БАКЕЙ танилцуулна.

    8.Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/:

    /Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/:

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн ….........................танилцуулна.

    9.Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    -Эдийн засгийн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТСУУРЬ танилцуулна.

    10.“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030 он/ батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Б.Гарамгайбаатар, С.Бямбацогт, Н.Батцэрэг нарын 10 гишүүн 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЦЭРЭГ танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн М.БАТЧИМЭГ танилцуулна.

    11.Улс төрийн намын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2016.01.04-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;

    -Төрийн байгуулалтын байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Н.БАТБАЯР танилцуулна.

    12.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт үргэлжилнэ:

    13.Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

    14.Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.30-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хөдөлмөрийн сайд Г.БАЯРСАЙХАН танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн А.ТЛЕЙХАН танилцуулна.

    ХОЁР. БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААНЫ ДАРАА /цагийг жич зарлана/:

    01 дүгээр сарын 14-ний Пүрэв гарагт:

    1.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат нарын 27 гишүүд 2016.01.08-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.

    2.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан “Б” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Байнгын хорооны даргыг сонгох тухай;

    Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл/Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;

    “Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;

    Монгол Улс байнга төвийг сахих тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.10.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/;

    Нууц асуудал /хаалттай/;

    Бусад.
  • “Хулгайч аа, хулгайч аа...”
    2016 оны 1 сарын 14
    ...Шулуухан хэлэхэд төр маань хулгайч болж. Ер нь хулгайч муур шиг загнах юм. Ард түмэндээ нэгийг өгсөн бол 20-ийг буцааж авна. Цаанаа нэг хулгайч санаатай. Ингэхэд Шагдарын бага хүү модон тоглоомыг нь авсан охиныг бус аавыг нь авсан ээжийг нь хулгайч гэсэн юм. Бид ч төлөөлөл болгон авсан дээрхи асуудлуудыг хариуцдаг байгууллагуудыг хулгайч гэсэнгүй. Харин тэдний ард байдаг төрийг л хулгайч гэлээ. “Хулгайч аа, хулгайч аа...”
  • АТГ-аас Г.Шийлэгдамба нарын хэргийг прокурорт шилжүүлжээ
    2016 оны 1 сарын 14
    Авлигатай тэмцэх газраас Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба нарт холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын байгууллагад шилжүүлжээ.
  • 24 Баримт: Н.Энхбаярын оролцсон нэвтрүүлэг төрөх явцаасаа л асуудал дагуулж байжээ
    2016 оны 1 сарын 14
    ...Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлэгт оролцсон Монгол Улсын гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаярын нэвтрүүлэгийн төрөх явц ч амаргүй байсан бөгөөд уран бүтээлчид нь багагүй дарамтанд орж байжээ...
  • Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна
    2016 оны 1 сарын 14
    Тухайн өдөр бар, туулай, бич, тахиа жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр усан балин гаргах, газар лус тахих, эм найруулах, огторгуйн үүд сахих, их хүмүүнтэй уулзах, буяны үйл, өлзий хутгийг үйлдэх, засал хийлгэх, бурхныг тахих, номын явдлыг үйлдэх, амарлингуй, дэлгэрэнгүй, эрхшээх үйл, хувцас урлах, орныг барих, санд нууцлах, элдэв урлалын үйлд сайн. Газар ухах, мод огтлох, цөөрөм, худаг малтах, өвчтөнийг анх гадагш гаргах, байшингийн суурь тавих, дээвэр тавих, нүүдэл хийх, нохой худалдах, худалдан авахад муу. Өвдвөл долоо хоногоос илааршина. Замд гарвал төрөлхтний асрахуй яриаг сонсоно. Баруун чих хангинавал өчүүхэн төдий айдас болно. Зүүн чих хангинавал хэрүүл тэмцэл болно. Тагнай эрвэгнэвэл сэтгэл үймэрнэ. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд мал арвижна.
  • Улаанбаатарт өдөртөө 17 хэм хүйтэн
    2016 оны 1 сарын 14
    2016 оны 01 дүгээр сарын 13-ны 20 цагаас 01 дүгээр сарын 14-ний 20 цаг

    хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй. Өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Идэр, Тэс, Отгон голын хөндийгөөр шөнөдөө 40-45 градус, өдөртөө 27-32 градус, Увс нуурын хотгор болон Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 31-36 градус, өдөртөө 20-25 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Нутгийн зүүн хэсгээр цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Дархадын хотгороор шөнөдөө 38-43 градус, өдөртөө 27-32 градус, Хэнтэйн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын сав газраар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 16-21 градус, бусад нутгаар шөнөдөө 21-26 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлэрхэг. Зарим газраар цас орж, явган шуурга шуурна. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. Хэрлэн, Халх голын сав газар болон Дарьгангын тал нутгаар шөнөдөө 25-30 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 20-25 градус, өдөртөө 13-18 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 25-27 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруунаас секундэд 6-11 метр, өдөртөө Арц Богдын өвөр хоолойгоор секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Өмнөговийн нутгаар шөнөдөө 17-22 градус, өдөртөө 7-12 градус, бусад нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 11-16 градус хүйтэн байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бага зэргийн цас орно. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 28-30 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 16-18 градус хүйтэн байна.
  • Борлуулагчийн аминд хүрсэн Г.Пүрэвсүрэнгийн ялыг хэвээр үлдээлээ
    2016 оны 1 сарын 13
    Бараа түгээгчийг хөнөөсөн Г.Пүрэвсүрэнгийн ялыг хэвээр үлдээлээ

    Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх өчигдөр Г.Пурэвсүрэн, ГДэлгэрцэцэг, Б.Отгонцэцэг, Б.Нандин нарт холбогдох хэргийг хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээлээ. Г.Пүрэвсүрэн нь АПУ компанийн сүлжээ дэлгүүр болох “Алтан тэвш”-ийн гэрээт борлуулагчаар ажиллаж байсан А-г 2014 оны есдугээр сарын 14- нд хөнөөгөөд цогцсыг нь зөөж Налайхын хаягдсан уурхайн нэгэн аманд хаясан. Талийгаачийн эзэмшдэг микроавтобусыг Төв аймагт орон сууцны дунд нуун орхиж, борлуулахаар авч явсан архи, шар айргийг дүүгийнхээ чингэлэгт нуусан хэрэгт холбогдсон юм. Тэрбээр хэрэг үйлдэхдээ нэлээд төлөвлөсөн байсан бөгөөд хохирогчийг хоол идэхээр цайны газарт ороход нь хүртэл машинтайгаа дагаж алсаас харж байсныг гэрчүүд нотолсон аж.

    Харин энэ хэрэгт холбогдсон Г.Дэлгэрцэцэг, Б.Отгонцэцэг, Б.Нан- дин нар мөрдөн байцаалтын ша- танд худал мэдүүлэг өгсөн хэмээн буруутгагдсан. Тухайлбал, “Түгээгч бололтой 30 гаруй насны хоёр эрэг- тэйн нэг нь бор шаргал өнгийн богино сентифон нимгэн куртиктай байсан” гэх зэргээр мэдүүлсэн байв. Хэрэг гарах үед талийгаач ганцаараа явж байсан нь бусад гэрчүүдийн, хамт ажилладаг хүнийх нь мэдүүлгээр нотлогдсон юм. Харин Г.Пүрэвсүрэнг шунахайн зорилгоор хүний амь нас бүрэлгэсэн гэм буруутайд, тооцож чанга дэглэмтэй хорих ангид 24 жил ял эдлүүлэхээр шийдвэрлэсэн юм.
  • БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ
    2016 оны 1 сарын 13
    БНСУ-ын Ерөнхийлөгч мэдэгдэл хийлээ
  • Эрчүүдийн эрүүл мэндийн тухай гарын авлага хэвлэв
    2016 оны 1 сарын 13
    Эрчүүдийн эрүүл мэндийн тухай гарын авлага хэвлэв

    Засгийн газар “Эрэгтэйчүүдийн эрүүл мэнд” стратегийн боддогын баримт бич- гийг 2014-2018 онд хэрэгжүүлж буй. Энэ хүрээнд эрчүүд, өсвөр насны хөвгүүдийн биеийн онц лог, хэрэгцээнд нийцсэн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ бий бол- гох зорилгоор Эрэгтэйчүүд, хөвгүүдийн кабинетыг аймаг, дүүргүүдийн Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төвүүдэд бай- гуулж, ЭМС-ын сайдын 2015 оны 293 ду- гаар тушаалаар бүтэц, үйл ажиллагаанд нь тавих стандарт шаарддага баталсан. Дээрх боддогыг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхээр эмч, мэргэжилтнүүдэд зориул- сан эрчүүдийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний гарын авлагыг анх удаа хэв- лэн гаргалаа. Ингэснээр тэдэнд чиглэсэн эмчилгээ, үйлчилгээний чанар, хүртээмж сайжирч, өвчин, нас баралт багасна гэж үзэж байна.
  • Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнав
    2016 оны 1 сарын 13
    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцээс Үндсэн хуулийн өдрийг тохиолдуулан хууль шүүхийн салбарт олон жил үр бүтээлтэй ажилласан Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Т.Уранцэцэг, Улсын Дээд шүүхийн шүүгч Ц.Сумъяа, Б.Ундрах нарыг Үндсэн хуулийн цэцийн “Хүндэт тэмдэг” -ээр шагналаа.
    Т.Уранцэцэг, Ц.Сумъяа, Б.Ундрах нар нь анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхэд нийт 25-36 жилийн турш шүүгчээр ажилласан туршлагатай шүүгчид юм.
  • Гар аргаар алт олборлогчид нөхөн сэргээлт хийнэ
    2016 оны 1 сарын 13
    Говь-Алтай аймгийн гар аргаар алт олборлогчид нэгдсэн зохион байгуулалтад оржээ.
  • МАН-ынхан хурал хаяв
    2016 оны 1 сарын 13
    ИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулах тухай горимын санал гаргасан. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль энэ сарын 4-нд өргөн баригдсан. Энэ хуулийг нухацтай уншиж судлах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүр намыг шүүмжилдэг. Тэр дундаа сонгуулийн өмнө намыг үгүйсгэх нь хэр оновчтой вэ. Амьдрал дээр энэ хууль нарийн асуудал. Энэ хуулиас цаашлаад иргэний эвлэлдэн нэгдэх, үндэсний аюулгүй байдал, Монгол улсын хувь заяа хамаарна” гэсэн юм. Үүнтэй холбоотой гишүүд саналаа хэллээ. УИХ-ын гишүүн Су.Батболд:

    -Сонгуулийн, Улс төрийн намын тухай гол тулгуур хууль. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах Д.Лүндээжанцан гишүүнийг саналыг дэмжиж байна.
  • Истанбул хотод болсон халдлагын цаана Исламын улс бүлэглэл байгааг баталлаа
    2016 оны 1 сарын 13
    Истанбул хотод болсон халдлагын цаана Исламын улс бүлэглэл байгааг баталлаа
  • Б.Обама Конгресст хандан мэдэгдэл хийлээ
    2016 оны 1 сарын 13
    Б.Обама Конгресст хандан мэдэгдэл хийлээ
  • 10 настай хүүхэд мөргөжээ
    2016 оны 1 сарын 13
    ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамж Хүчит шонхор захын зүүн замд T.Corolla маркийн авто машины жолооч Б нь явган зорчигч 10 настай эрэгтэй Б-г мөргөж гэмтээсэн.
    ЧД-ийн нутаг Дэнжийн мянгын гудамж, 70 давхарын урд замд T.Prius маркийн авто машины жолооч Г нь Chrusler маркийн Г жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 20 настай эрэгтэй Г гэмтсэн.
  • Д.Лүндээжанцан: Үндсэн хуулийн өдөр хүч түрэмгийлэх байдлаар хандаж байна
    2016 оны 1 сарын 13
    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан эхэллээ. Тус байнгын хорооны хуралдаанаар “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл, Ерөнхийлөгчийн өргөн мэдүүлсэн Улс төрийн намын тухай шинэчилсэн найруулгаболон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх, Хяналтын тухай, болон Төрийн албаны тухай шинэчилсэн найруулгын анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөсөн. Төрийн албаны тухай хуулийн төсөлд эргэж харах зүйл байгаа гэсэн үндэслэлээр хойшлуулж өгөхийг ажлын хэсгийн ахлагч Г.Батхүү санал гаргасныг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжлээ. Тиймээс Төрийн албаны тухай хуулийн төслийг хойшлуулав.

    Мөн УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан Улс төрийн намын тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хойшлуулах тухай горимын санал гаргасан юм. Тэрбээр “Улс төрийн намын тухай хууль энэ сарын 4-нд өргөн баригдсан. Энэ хуулийг нухацтай уншиж судлах хэрэгтэй. Өнөөдөр хүн бүр намыг шүүмжилдэг. Тэр дундаа сонгуулийн өмнө намыг үгүйсгэх нь хэр оновчтой вэ. Амьдрал дээр энэ хууль нарийн асуудал. Энэ хуулиас цаашлаад иргэний эвлэлдэн нэгдэх, үндэсний аюулгүй байдал, Монгол улсын хувь заяа хамаарна гэсэн юм.

    Үүнтэй холбоотой гишүүд саналаа хэллээ.


    УИХ-ын гишүүн Су.Батболд:

    -Сонгуулийн, Улс төрийн намын тухай гол тулгуур хууль. Тиймээс энэ хуулийн төслийг хойшлуулах Д.Лүндээжанцан гишүүнийг саналыг дэмжиж байна.

    УИХ-ын гишүүн С.Баярцогт:

    -Өнөөдөр Үндсэн хууль баталсны 24 жилийн ойн өдөр. Тиймээс бүгдэд нь баяр хүргэе. Улс төрийн намын хууль чухал хууль. Тиймээс гол сөрөг хүчин намын зүгээс тавьж байгаа саналыг дэмжье. МАН-ын бүлэг 7 хоног хуулиа судалж байгаад хэлэлцүүлье гэдэг саналыг хүлээгээд авчихъя” гэсэн бол УИХ-ын гишүүн Н.Батбаяр “Энэ хуулийн төслийг хэлэлцэх хэрэгтэй. Хэлэлцэх эсэхээ шийдээд, ажлын хэсгээ байгуулаад явъя” гэлээ. Ингээд Улс төрийн намын тухай хуулийн төслийн хэлэлцүүлгийг хойшлуулах санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх нь дэмжсэнгүй.

    Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх асуудлын жагсаалтаа баталсаны дараагаар Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхэллээ.
  • Хууль бусаар агнасан зургаан чоныг хураан авчээ
    2016 оны 1 сарын 13
    Нийслэлийн мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
  • Согтуу жолоочийн тоо буурчээ
    2016 оны 1 сарын 13

    2016 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 335 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 265 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 5 бүртгэгдэж 5 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-4, зорчигч-1. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 1 үүнээс сургуулийн өмнөх насны , сургуулийн насны 1, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцож осолд өртсөн жолооч 0, явган зорчигч 0. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 28 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
5377 5378 5379 5380 5381 5382 5383
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    22 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    26 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    33 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    52 мин
  • “Дөргөний эрэг дээрх 247” фестиваль энэ амралтын өдрүүдэд болно
    55 мин
  • "Ноорог.мн"-тэй холбоотой хэргийг хаажээ
    1 цаг 10 мин
  • Танилц: УИХ-ын 2025 оны намрын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлууд
    1 цаг 32 мин
  • Булган аймгийн Тэшиг сумд түймэр гарсныг унтраажээ
    1 цаг 53 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийн Киргиз Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
    2 цаг 1 мин
  • ӨНӨӨДӨР: Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Чингис хаан нисэх буудалд ажиллана
    2 цаг 7 мин
  • Наршихаас хэрхэн сэргийлэх вэ?
    2 цаг 11 мин
  • Онцгойнхон 41 иргэний амь насыг авран хамгаалжээ
    2 цаг 14 мин
  • УБЦТС: Цахилгаан хязгаарлах байршилууд
    2 цаг 18 мин
  • Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойн барилдаанд түрүүлсэн бөхийг Ланд круйзер 300 автомашинаар байлна
    2 цаг 23 мин
  • Дараах байршилд ирэх сарын 9-ний өдрийг дуустал халуун усыг хязгаарлана
    2 цаг 34 мин
  • Улаанбаатарт өдөртөө 33 хэм хүрч хална
    2 цаг 41 мин
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
    19 цаг 7 мин
  • Өнөөдрөөс эхлэн халуун ус хязгаарлана
    23 цаг 23 мин
  • Улсын аварга О.Хангай түрүүлж, улсын арслан Ц.Бямба-Отгон үзүүрлэв
    23 цаг 35 мин
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
    Өчигдөр 11 цаг 16 мин
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Хэвийн ажиллаж буй зах, худалдааны төвүүд
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Хүүхдүүдийн эрүүл мэндэд онцгой анхаарч, учирсан хохирлыг арилган, дахин ийм алдаа гаргахгүй ажиллахыг Ерөнхий сайд анхаарууллаа
24 баримт
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
  • "Салхи Дамбий шиг цайлган" гэж өөрийгөө тодорхойлсон МУГЖ Д.Бямбацогтын талаарх найман баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК