зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6150 6151 6152 6153 6154 6155 6156
  • Г.Уянга С.Баярын талаар ноцтой мэдээлэл хийнэ
    2015 оны 4 сарын 08
    С.Баярын талаар мэдээлэл хийнэ
  • Бичил бизнесийн дэмжинэ
    2015 оны 4 сарын 08
    Нийслэл Бичил бизнесийг дэмжих чиглэлээр Санхүүгийн Зохицуулах хороотой хамтран ажиллана
    15 минутын өмнө Print Zasag and PDF
    ShareThis Facebook Tweet LinkedIn Email

    Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл, Санхүүгийн зохицуулах хорооны дарга З.Нарантуяа нар Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
    НИТХ-ын 2014 оны 17/16 дугаар тогтоолоор “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр” баталж, 152 хороонд бичил бизнес эрхэлж байгаа барьцаа хөрөнгө дутмаг, бизнесийн туршлага багатай, банк, санхүүгийн үйлчилгээ авч чаддаггүй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор “Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан” байгуулсан.

    Санхүүгийн зохицуулах хорооноос “Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр”-ийг дэмжиж, төрийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, уг хөтөлбөрийг үр өгөөжийг нэмэгдүүлэх, шинээр байгуулагдсан хоршоодын чадавхийг бэхжүүлэх, аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийслэлтэй хамтын ажиллагааны гэрээ байгуулав.

    Уг хөтөлбөрөөр дамжуулан нийт 15.2 тэрбум төгрөгийн санхүүжилт олгохоор төлөвлөсөн бөгөөд хөтөлбөрийн шаардлагыг бүрэн хангасан Хадгаламж зээлийн хоршоонд жилийн 1 хувийн хүүтэй хөнгөлттэй зээл олгож, хоршоо нь тухай хорооны өөрийн гишүүдэд сарын 1.2 хувийн буюу жилийн 14.4 хувийн хүүтэйгээр дамжуулан зээл олгох юм. Мөн “Бичил бизнесийг дэмжих сан” нь одоогийн байдлаар 42 хорооны 32 Хадгаламж зээлийн хоршоогоор дамжуулан нийт 610 төсөлд 2.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон бөгөөд шинээр 451 ажлын байр нэмэгдэж, 857 ажлын байр хадгалагдаж байна.

    Уулзалтын үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Э.Бат-Үүл “Юуны өмнө Бичил бизнесийг дэмжих чиглэлээр хамтран ажиллах гэж байгаадаа таатай байна. Бичил бизнес эрхэлж байгаа иргэдэд тулгардаг хэцүү асуудал бол санхүүгийн үйлчилгээ байдаг. Энэ ч үүднээс нийслэлээс бичил бизнес эрхлэгчдийг бодлогоор дэмжин ажиллаж байна. Уг хамтын ажиллагааны хүрээнд дараагийн шатанд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих чиглэлээр хамтран ажиллана” гэлээ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Өнөөдөр “Содура” киноны өдөрлөг болно
    2015 оны 4 сарын 08
    “Содура” киноны өдөрлөг болно
  • Нанжин хотын экс даргад 15 жилийн ял оноолоо
    2015 оны 4 сарын 08
    Хятадын Шаньдун мужийн Яныай хотын шүүхээс Нанжин хотын даргаар ажиллаж байсан Зи Зяньд 15 жилийн хорих ял оноосон байна.
  • Улаанбурхан өвчнөөс сэргийлье
    2015 оны 4 сарын 08
    81 тохиолдол бүртгэгсэн. Иймд Улаан бурхан өвчин нэмэгдэх хандлагатай байгаа тул нийслэлийн Эрүүл мэндийн газраас дараахь сэрэмжлүүлгийг хүргэж байна. Үүнд:

    Улаан бурхан нь халууралт, амьсгалын зам болон нүдний салст бүрхэвчийн үрэвсэл, том толбот гүвдрүүт тууралтаар илэрдэг, агаар дуслын замаар дамждаг цочмог халдварт өвчин юм. Улаан бурханы вирус өвчтөний хамар залгиурын салст, цус шээснээс өвчний улайралтын үе, тууралтын эхний хоногуудад илэрдэг. Вирус амьсгалын дээд замд байрлаж ханиах найтаах, ярих үед гадаад орчинд дусал байдлаар цацагдан агаарын урсгалаар тархаж, шүргээд өнгөрөх төдийд халдвар авах боломжтой. Урьд нь өвчилсөн болон дархлаажуулагдсан эхээс төрсөн хүүхэд эхээсээ дархлаа авдаг учраас эхний 3 сард энэ өвчнөөр өвчлөхгүй. Уг өвчнөөр өвчилсөн тохиолдолд 100 хувь насан туршийн дархлаа тогтоно, харин вакцины үр дүнд 90 хувьд нь дархлаа тогтож, 20 ба түүнээс дээш жил хадгалагдана.

    Илрэх шинж тэмдэг:
    Нууц хугацаа дунджаар 9-11 хоног (7-28 хоног). Өвчний эхний шинж тэмдэг цочмог халууралт бөгөөд 1-4 өдөр үргэлжилнэ. Үүнтэй зэрэгцэн бие сулрах, цочромхой болох, ууртай болох, уйлагнах, толгой өвдөх, хоолны дур буурах, нойр хямрах зэрэг шинжүүд илэрдэг бөгөөд эхний буюу улайралтын үед Стимсоны гурвал шинж болох ринит, ларингит, коньюктивит илэрнэ. Ринитийн үед найтаах, хамар битүүрэх, хамраас эхэндээ ус шиг, яваандаа идээрхэг ногоон өнгөтэй нус гарна. Ларингит буюу төвөнхийн үрэвслийн үед хуурай, шаналгаатай, олон удаа хуцуулж ханиалгана, хоолой сөөнө. Коньюктивит нь нүдний салст бүрхэвч хавагнах, улайх, гэрэлд гялбах, нулимс гоожих, нуух цувах зэрэг шинж илэрнэ.

    Хүүхдийн нүүр хөөнгөдүү, хамар уруулын салст, зовхи хавагнасан байдаг.
    Өвчний нэг дэх хоногийн сүүл, 2 дахь хоногт БФК –ийн толбо буюу өвчний өвөрмөц тууралт гарна. Эхэндээ бага арааны харалдаа завьжны салстад, заримдаа хошногоны амсар, бэлэг эрхтний салст зэрэгт гардаг. Энэ тууралтын онцлог нь хоорондоо нийлдэггүй, хусаж арилгаж болдоггүй, өөр ямарч өвчний үед илэрдэггүй. Үүний дараа хатуу зөөлөн тагнай, гүйлсэн булчирхай, залгиурын ар хананд гарна.
    Эхлэл үе дунджаар 3-4 хоног үргэлжилж, төгсгөлд нь халуун хэвийн болдог. 5 дахь өдрөөс халуун улам өндөрсөж улайралтын үе даамжирч арьсаар тууралт гарч, тууралтын үе эхэлдэг. Энэ тууралт нь том толбо-гүвдрүүт, тод улаан өнгөтэй, хоорондоо нийлсэн, барсгар, харин арьсны суурь хэвийн өнгөтэй байдгаас хүүхдийн арьс улаан цоохор харагддаг. Бага зэрэг загатнана. Тууралтын онцлог нь дэс дараалсан, үечилсэн, дээрээс доош чиглэсэн байдаг. Чихний араас эхлэн, эхний өдөр хүзүү цээжний дээд хэсгээр, 2 дахь өдрөөс их биеээр, 3 дахь өдрөөс мөчдөөр гардаг. Тууралт арилахдаа гарсан дарааллаараа ялимгүй хогжруут гуужилт бүхий хүрэн бор өнгийн нөсөө үүсэх ба 1-3 долоо хоногийн дараа арилна.

    Бусад эрхтэн тогтолцооны зүгээс илрэх шинжүүд:

    Эрүүн доорхи, хүзүүний тунгалагийн булчирхайнууд томорч, эмзэглэлтэй болно
    Ховор тохиолдолд элэг дэлүү томроно
    Судасны цохилт олширно, зүрхний авиа бүдгэрнэ, артерийн даралт ялимгүй ихэснэ
    Цаашилбал зүрхний үйл ажиллагаанд өөрчлөлт орно
    Үрэвсэл гуурсан хооолой, мөгөөрсөн хоолойг хамарсан бол амьсгалын эрхтэн тогтолцооны зүгээс өрчлөлт илэрнэ
    Хоол боловсруулах тогтолцооны зүгээс хоолонд дургүй болох, дотор муухайрах, бөөлжих, суулгах, хэл өнгөртөх, шүлс их ялгарах, хэвлий зөөлөн, дүүрэнг, эмзэглэлтэй болно


    Өвчний ангилал:
    – Хөнгөрүүлсэн улаан бурхан: урьдчилан сэргийлэх тарилга буюу дархлаажуулалтад хамрагдсан болон өвчин нууц үедээ байхад нь гаммаглобулин тариулсан хүмүүст илэрдэг. Өвчин хөнгөн явагдана. Нууц үе урт (21-28 хоног), эхлэл үе богино (1-2 хоног), БФК толбо илэрдэггүй, халуун бага зэрэг их буюу хэвийн, тууралтын үе богино, тууралт нэг өдрийн дотор шат дараалалгүй , цөөн тооны, бүдэг, хоорондоо нийлдэггүй; нөсөөжилт бүдэг бөгөөд 1 долоо хоногт арилдаг, гуужилт үүсдэггүйгээрээ онцлогтой байдаг.
    – Маш хүнд хэлбэр: Дархлаа тогтолцоо хямарсан, дарангуйлагдсан, ХДХВ-ын халдвартай, хавдартай хүмүүст тохиолдоно. Нас баралтын түвшин өндөр (70% хүртэл). 30%-д тууралт илрэхгүй, 60%-д тууралтын хэлбэр, онцлог улаан бурханыхаас өөр. Хүндрэл маш их тохиолдоно.
    – Насанд хүрэгчдийн улаан бурхан: хүнд явцтай, улайралтын шинжүүд хүүхдийнхээс бага, хордогын шинж ихтэй. БФК толбо их, тууралт шигүү, том, цусархаг тууралт зэрэгцэн гарна. Гуужилт илүүтэй. Энцефалит, менингет, менингоэнцефалит үүсэх нь элбэг. Эхсээр халдвар дамжиж ургийн гажиг үүсгэж болзошгүй байдаг.

    Хүндрэл:
    5-аас бага насны хүүхдүүд болон 20 –оос дээш насныханд элбэг тохиолдоно.
    – Уушгины хатгаа – эрт үед илэрбэл хордлого ихтэй, төв мэдрэл, зүрх судасны тогтолцооны хямралтай хавсардаг.
    – Дунд чихний үрэвсэл
    – Төвөнхийн үрэвсэл – өвчний шинж боловч тууралтын үеээс багасан арилах ёстой байдаг, харин улам даамжирч удаан хугацаагаар үргэлжилбэл хүнрэл үүсгэнэ.
    – Хоолойн хуурамч бачуурал – төвөнхийн үрэвсэл гүнзгийрэх үед илэрнэ. /хэдхэн минутад бүтэлт үүсч нас барах аюултай/
    – Ам гэмтэх – аль ч үед тохиолдож болно.
    – Менингоэнцефалит
    – Бүдүүн гэдэсний үрэвсэл – нөсөөжих үед үүснэ, цусан суулгалт төст шинжээр илэрнэ.

    Эмчилгээ:
    Хүндрээгүй үед гэрээр эмчилнэ
    – Хүүхдийг тусгаарлан хэвтрийн дэглэм бариулна
    – Чанартай хөнгөн хоол, шингэн их уулгана
    – Витамин эмчилгээ хийнэ. / +А витамины тунг 24 цагийн зайтай 2 удаа өгөх нь хараа алдагдах хүндрэлээс сэргийлнэ/
    – Хамгийн гол нь асаргаа сувилгаа:
    o Амны хөндийг буцалсан ус, 2 хувийн содын уусмалаар зайлуулна
    o Нүдийг 20 хувийн сульфацил натрийн уусмалаар өдөрт 3-4 удаа 2-3 дуслаар дусаах, буцалсан усаар угаах
    o Ор дэрний хэрэглэл цэвэр байлгах зэргээр ариун цэвэр сайн сахих
    o Өрөөг дулаан чийглэг, агааржуулалт сайтай байлгах. Чийгтэй цэвэрлэгээ тогтмол хийх
    Хүндэрсэн үед эмнэлэгт хэвтүүлж эмчийн хяаналтад эмчлүүлнэ.


    Урьдчилан сэргийлэлт:
    – Өвчтөнг тусгаарлаж, 17-21 хоног хөл хорио тогтооно.
    – Хавьтал болсон, халдварын уурхайд байсан 3-12 сартай хүүхдэд хавьтлаас 5 хоногийн дотор булчинд 3 мл энгийн гаммаглобулин тариулна. Харин 12 сараас дээш хүүхдэд идэвхтэй дархлаа буюу вакцин хийнэ. Гэхдээ вакцин хийлгэх эсрэг заалттай тохиолдолд 1,5 мл иммуноглобулин тариулна.
    – Товлолын дагуу 8-11 сартайд, 6 сарын дараа тус бүр 2 удаа дархлаажуулалтад зайлшгүй хамруулна.

    Анхааруулга:
    Халууралт, тууралт бүхий өвчний шинж тэмдэг илэрвэл харъяа Өрхийн эрүүл мэндийн төвдөө хандах, эсвэл ХӨСҮТ-ийн 100 дугаарын утаснаас зөвлөгөө авах, дуудлага дуудан үзүүлэх боломжтой.
    Мөн www.nccd.gov.mn www.ubhealth.mn сайтуудаас мэдээлэл авах боломжтой.

    НИЙСЛЭЛИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ГАЗАР
  • 100 настай усанц сэлэгч эмээ дэлхийн дээд амжилт тогтоолоо
    2015 оны 4 сарын 08
    Өдгөө 100 настай Японы иргэн Миеко Нагаоко дээд амжилт тогтоон Гиннессийн номонд бүргэгдэх нөхцлийг хангасан байна. Тэрээр 1500 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд нэг цаг 15 минут, 54 секундэд сэлж чадсан хамгийн өндөр настай тамирчин болж байгаа юм.
  • Эерэг 24: Дундговийн музейн ажилчид тэмээний чихмэл хийж байна
    2015 оны 4 сарын 08
    Эерэг 24: Дунговийн музейн ажилчид тэмээний чихмэл хийж байна
  • ӨМӨЗО-ны жагсагчдыг 2000 цагдаа тараах үед нэг хүн амь үрэгджээ
    2015 оны 4 сарын 08
    ӨМӨЗО-ны Найман хошуунд өргөн хүрээний жагсаал боллж нэг хүн амиа алдаж, олон арван хүн гэмтэж бэртсэн байна.
  • “Оюу Толгой”-н Brian Marsden Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид 36 саяар байр зарсан уу
    2015 оны 4 сарын 08
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2012 онд Оюу Толгой компанийн Brian Marsden гэгчтэй P13271 гэрээ хийж, Brauhaus хотхоноос 7 тоот байрыг 36 сая 369 төгрөгөөр хувьдаа хүлээн авсан болон түүнийгээ “Оюу Толгойн олон улсын БОННҮ-030d дэмжлэг үйлчилгээний Onshore-заалт”-ыг үндэслэн” гэж хүлээн авснаа Монголын ард түмний өмнө тайлбарлах ёстой гэж би бодож байна.
  • ”Капитрон” банк дээрэмдэхийг завдсан этгээдийг олоогүй байна
    2015 оны 4 сарын 08
    ”Капитрон” банк дээрэмдэхийг завдсан этгээдийг олоогүй байна
  • Эерэг 24: Залуус 16 сая өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ
    2015 оны 4 сарын 08
    Эерэг 24: Залуус 16 сая өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ
  • Шинэчлэлгүй, Жинхэлдэггүй, Хуралддаггүй, Хэрэгжүүлдэггүй АН-д ардчилал байна уу?
    2015 оны 4 сарын 08
    АН байгуулагдсаны 25 жилийн ойн баяр эсэргүүцэл, тэмцэл, уриа лоозон дунд нилээн ширүүн болж өндөрлөв. Тус намын баярын хурал өчигдөр СТӨ-нд болж дарга З.Энхболд нь илтгэл тавьсан. Энэ үеэр зарим залуу гишүүд, дэмжигчид нь тайван замаар эсэргүүцлээ илэрхийлсэн ч барьж байсан уриа лоозонгоо хуу татуулж, хурлын дундуур хөөгдөж гарсан юм.
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарь гарлаа
    2015 оны 4 сарын 08
    Их дууд сургуульд элсэхийг хүсэгчдээс 2006 оноос эхлэн нэгдсэн байдлаар шалгалт авах болсон.
  • Л.Гүндалай шинэ намынхаа талаар мэдээлэл хийнэ
    2015 оны 4 сарын 08
    УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр АН-аас гарч байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгдлээ. 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос шинэ нам байгуулж нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай энэ үеэр “Би өнөөдрөөс эхлэн АН-аас гарч байна. Энэ бол төгсгөл биш. Эхлэл юм. Аливаа юмны төсгөл шинэ зүйлийн эхлэл байдаг. Би цоо шинэ нам байгуулна” гэлээ. Түүнчлэн шинэ нам байгуулах үйл ажиллагаа бодлого, төлөвлөгөөний төвшинд явж байгаа бөгөөд намынхаа нэрийг одоогоор урьдчилан хэлэхэд эрт байна гэв. Тэрээр хэвлэлийн бага хурлынхаа дараа АН-ын байранд очиж, намын ЕНБД Л.Эрхэмбаярт намаас гарах өргөдлөө хүлээлгэн өгсөн юм.



    УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай өнөөдөр АН-аас гарч байгаа талаараа сэтгүүлчдэд мэдэгдлээ. 2016 оны УИХ-ын сонгуульд Эрдэнэт хотоос шинэ нам байгуулж нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн юм. УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай энэ үеэр “Би өнөөдрөөс эхлэн АН-аас гарч байна. Энэ бол төгсгөл биш. Эхлэл юм. Аливаа юмны төсгөл шинэ зүйлийн эхлэл байдаг. Би цоо шинэ нам байгуулна” гэлээ. Түүнчлэн шинэ нам байгуулах үйл ажиллагаа бодлого, төлөвлөгөөний төвшинд явж байгаа бөгөөд намынхаа нэрийг одоогоор урьдчилан хэлэхэд эрт байна гэв. Тэрээр хэвлэлийн бага хурлынхаа дараа АН-ын байранд очиж, намын ЕНБД Л.Эрхэмбаярт намаас гарах өргөдлөө хүлээлгэн өгсөн юм.


    Л.Гүндалай шинэ намынхаа талаар мэдээлэл хийнэ
  • Гурван тэрбум төгрөгөөр “боссон” хог боловсруулах үйлдвэр дампуурчээ
    2015 оны 4 сарын 08
    Цагтаа сүр дуулиантайгаар нээлтээ хийж гурван тэрбум төгрөгөөр сүндэрлэсэн гэх хог боловсруулах үйлдвэрийн үйл ажиллагаа зогсчээ. Тодруулбал, эл хог хаягдал ангилан ялгах, боловсруулах, хатуу түлш үйлдвэрлэх зориулалттай үйлдвэрийг Солонгосын “Койка” ОУБ 3.5 сая ам.долларын хөрөнгө оруулалтаар байгуулсан билээ.
  • Өнөөдөр цахилгааны хязгаарлалт хийх газрууд
    2015 оны 4 сарын 08
    2015 оны дөрөвдүгээр сарын 08-ны өдөр цахилгааны засвар хийх газрууд. Засвар хийх хугацаанд цахилгаан эрчим хүчийг түр таслах тул та бүхэн хэрэглээгээ зохицуулна уу.
  • Ажлын хэсгүүд хуралдана
    2015 оны 4 сарын 08
    Ажлын хэсгүүд хуралдана
  • ХЗХ-ны хохирогчид өнөөдрөөс хугацаагүй суулт хийнэ
    2015 оны 4 сарын 08
    ХЗХ-ны хохирогчид өнөөдрөөс хугацаагүй суулт хийнэ
  • Баян-Өлгий аймгийнхан ОХУ-ын Тува Улсынхантай санал солилцлоо
    2015 оны 4 сарын 08
    Баян-Өлгий аймгийн Засаг даргын Тамгын газраас ОХУ-ын Тува Улсын Кызыл хотод “Боловсрол, соёл, нийгэм-эдийн засаг, хууль эрх зүйн асуудал болон хил дамнасан мал хулгайлах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, урьд өмнө нь үйлдэгдсэн гэмт хэргүүдийг илрүүлэх” зорилгоор зохион байгуулсан хамтарсан уулзалтанд тус Цагдаагийн газрын дарга, холбогдох алба хаагч нар оролцлоо.
  • Өнөөдөр болох зарим үйл явдал
    2015 оны 4 сарын 08
    Өнөөдөр болох зарим үйл явдлыг танилцуулж байна.
6150 6151 6152 6153 6154 6155 6156
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Өчигдөр 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Өчигдөр 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Өчигдөр 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Өчигдөр 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК