зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.13
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
6152 6153 6154 6155 6156 6157 6158
  • Сүмитомо: ТТ гэрээ хойшлогдсон нь бидэнд хүндээр тусч байна
    2015 оны 4 сарын 07
    Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 14 хоногт шийдвэрлэнэ гэв

    Tuesday, Apr 07 2015
    Бичсэн Ариунзаяа

    Хэвлэх Email
    Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээг 14 хоногт шийдвэрлэнэ гэв

    Таван Толгойн хөрөнгө оруулагчтай хийх хэлэлцээний Ажлын хэсгийн ахлагч, Монгол Улсын сайд М.Энхсайхан хөрөнгө оруулагч Консерциумд багтсан Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмүг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Ишихара Сүсүмү “Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах ажиллагаанд оролцохоор Улаанбаатар хотод ирсэн. Гэрээнд гарын үсэг зурах ажиллагаа хойшлогдоно гэсэн сэтгэл зүйн бэлтгэлгүй байсан учраас хүндээр тусч байна. Японы Засгийн газар болон Сумитомо компанийн хувьд Таван Толгой төсөл бол маш чухал төсөл. Энэ оны хоёрдугаар сард болсон Монгол Улсын Ерөнхий сайдын айлчлалын үеэр Сумитомо корпорацийн Ерөнхийлөгч К.Накамура Ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй тусгайлан уулзаж Таван Толгойн хөрөнгө оруулалтын асуудлаар ярилцсан. Гэрээг Засгийн газрын зөвшөөрлөөр шийдвэрлэнэ гэсэн ойлголттой байсан” хэмээн онцлов.

    Ажлын хэсгийн ахлагч М.Энхсайхан “Юуны өмнө та бүхэнд маш их хичээл зүтгэл гаргаж байгаад талархаж байна. Парламентын чуулган өчигдөр эхэлсэн.Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээг эцэслэн шийдвэрлэх эрхийг өөртөө авч, хоёр долоо хоногийн дотор шийдвэрлэхээр боллоо. Намуудын төлөөллөөс бүрдсэн ажлын хэсэг ажиллана. Таван Толгойн хөрөнгө оруулалтын гэрээ 30 жилийн настай. Тийм учраас гэрээ зурагдахаас өмнө УИХ-аар хэлэлцүүлэх нь замын дунд хүндрэл үүсэхгүй, сайхан боломж гэж шинээр харж байна” гэлээ.

    Уулзалтын төгсгөлд Сумитомо корпорацийн Нүүрсний газрын захирал Ишихара Сүсүмү “Хөрөнгө оруулагч тал болон Монголын тал харилцан ашигтай зарчмаар амжилтад хүрнэ гэдэгт найдаж байгаагаа илэрхийлэв.

    Дашрамд дурдахад Таван толгойн хөрөнгө оруулалтын хэлэлцээр гурван сарын турш үргэлжилсэн бөгөөд талууд нийтдээ 350 гаруй бүлэг сэдэв асуудлаар тохиролцжээ.
  • ”Гэгээн муза” наадамд ээж, охин хоёр нэг төрөлд өрсөлдөнө
    2015 оны 4 сарын 07
    ”Гэгээн муза” наадамд ээж, охин хоёр нэг төрөлд өрсөлдөнө
  • Цэнхэр нүдтэй муур бусдыг анхаарлын татдаг
    2015 оны 4 сарын 07
    Цэнхэр нүдтэй муур бусдаасаа илүү анхаарал татах чадвартай байдгийг зарим судлаачид тогтоосон гэнэ шүү.
  • Монгол залуус 16 сая төрлийн өнгө гаргадаг ухаалаг гэрэл бүтээжээ
    2015 оны 4 сарын 07
    Улаанбаатар хот дахь Дархан-Уул аймгийн Залуучуудын Холбооны дэд тэргүүн Э.Өнөрболд тэргүүлэгч гишүүдтэйгээ хамтран LED болон Bluetooth 4.0 технологиудыг ашиглан 16 сая төрлийн өнгө гаргадаг “iLamp” ухаалаг гэ
  • Залуучуудад 4 их наяд төгрөгийн дэмжлэг хүрнэ
    2015 оны 4 сарын 07
    ЗАЛУУЧУУДАД 4 ИХ НАЯД ТӨГРӨГИЙН ДЭМЖЛЭГ ХҮРНЭ
  • Цагдаа нар англи хэлний сургалтад хамрагдаж байна
    2015 оны 4 сарын 07
    Цагдаа нар англи хэлний сургалтад хамрагдаж байна
  • АН таван гишүүнээ шагналаа
    2015 оны 4 сарын 07


    АН-ын таван гишүүн Чингисийн одон хүртлээ

    12 минутын өмнө

    Ардчилсан нам байгуулагдсаны 25 жилийн ойн энэ өдөр тус намын дээд шагнал болох Чингисийн одонгоор нэр бүхий таван гишүүн шагнагдлаа. Тодруулбал, Д.Рэнцэнтавхай, С.Батчулуун, Ц.Хурцбилэг, Д.Баттулга, н.Пагваболд нар энэхүү шагналыг гардсан юм. Ардчиллын төлөө хийсэн үйл хэргийг нь мөнхжүүлж энэхүү шагналыг хүртээж байгаа ажээ.
  • БОХХААБХ хоёр асуудал хэлэлцлээ
    2015 оны 4 сарын 07

    БОХХААБХ хоёр асуудал хэлэлцлээ
  • Онгоцны шинэ буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг зөвшилцөв
    2015 оны 4 сарын 07
    Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төслийн нэмэлт хэлэлцээрийг зөвшилцөв

    Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны 2015 оны хаврын ээлжит чуулганы анхны хуралдаан өнөөдөр /2015.04.07/ 9 цаг 35 минутад 52.6 хувийн ирцтэй эхэлж, гурван асуудал хэлэлцэж шийдвэрлэхээр тогтов.

    Байнгын хорооны хуралдаанаар эхлээд Засгийн газраас энэ сарын 1-ний өдөр өргөн мэдүүлсэн Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2014 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийн хэрэгжилтийн тухай асуудлыг хэлэлцэж санал, дүгнэлтээ Эдийн засгийн байнгын хороонд хүргүүлэх байсан ч уг асуудлын талаарх зарим танилцуулга, материал дутуу, ажлын хэсгийн зарим албан тушаалтнууд хуралдаанд ирээгүй учраас энэ асуудлыг хэлэлцэхийг хойшлуулж буйгаа байнгын хорооны дарга мэдэгдлээ.

    Ингээд Монгол Улсын Засгийн газар, Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулсан “Тогтвортой амьжиргаа III төслийн санхүүжилтийн хэлэлцээр” соёрхон батлах тухай хуулийн төслийг хэлэлцлээ. Уг хуулийн төслийг Засгийн газар энэ оны дугаар сарын 06-ны өдөр өргөн мэдүүлжээ.

    Засгийн газрын гишүүн Ц.Цолмон энэ талаар хийсэн танилцуулгадаа, энэхүү төслийн зорилго нь улсын хэмжээнд төслийн эхний хоёр шатанд хэрэгжүүлсэн арга механизмыг бүрэн хэвшүүлэх, Төсвийн тухай хуулийн хэрэгжилтийг орон нутагт дэмжих, шаардлагатай чадавхи, мэдлэг, ур чадварыг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн хөгжлийн сангийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийх, сайн гүйцэтгэлийг урамшуулахад чиглэж байгааг дурдлаа.

    Төслийг хэрэгжүүлэхэд Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас жилийн 1.25 хувийн хүүтэй 23 сая ам.долларын хөнгөлөлттэй зээл олгох юм байна. Зээлийн эргэн төлөлтийн хугацаа нь 25 жил, үүнээс эхний 5 жилд үндсэн төлбөрөөс чөлөөлөгдөх аж. Түүнчлэн төслийн санхүүжилтийн хүрээнд Швейцарийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг 11.4 сая ам.долларыг буцалтгүй тусламжийн хэлбэрээр нэмж санхүүжүүлэх юм байна.

    Сайдын танилцуулгатай холбогдуулан үг хэлсэн УИХ-ын гишүүн Ц.Оюунбаатар төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилт, хөрөнгийн зарцуулалтад парламент, тэр дундаа холбогдох байнгын хороод анхаарч, ил тод байдлыг хангах нь чухал байгааг хэллээ. Ингээд төслийн санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг чуулганы нэгдсэн хэлэлцүүлж соёрхон батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 92.3 хувь нь дэмжлээ.

    Дараа нь Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг зөвшилцөх тухай асуудлыг хэлэлцэв. Тус байнгын хороо энэ асуудлыг УИХ-ын 2014 оны намрын чуулган завсарлахын өмнөхөн хэлэлцээд ажлын хэсэг гаргаж асуудлыг газар дээр нь үзэж танилцах, түүнчлэн төслийн зардлын өсөлтийн талаар аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй гэж үзээд хэлэлцүүлгийг түр хойшлуулж, УИХ-ын гишүүн Б.Болороор ахлуулсан ажлын хэсэг байгуулсан юм.

    Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Болор байнгын хорооны хуралдаанд хийсэн танилцуулгадаа, ажлын хэсэг төслийн нэгж болон газар дээр нь очиж төслийн явц байдал, хэрэгжилттэй танилцаж холбогдох мэдээллийг авсан. Мөн дэд ажлын хэсэг гаргаж, төслийн үйл ажиллагаа, хөрөнгийн зарцуулалт, нэмэлт зардлын талаар аудитын дүгнэлт хийлгэхэд ноцтой зөрчил илрээгүй тул төслийн нэмэлт хэлэлцээрт гарын үсэг зурах эрхийг Засгийн газарт олгох нь зүйтэй гэж үзсэн тухайгаа танилцуулав.

    Монгол Улсын Засгийн газар, Японы Олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд Улаанбаатар хотын Олон улсын нисэх онгоцны шинэ буудал барих төсөл”-ийг санхүүжүүлэх 28.8 тэрбум иенийн зээлийн гэрээг 2008 оны 5 дугаар сарын 1-ний өдөр байгуулж, мөн сарын 29-ний өдөр УИХ-аар соёрхон баталсан. Онгоцны буудлын зураг төслийг боловсруулах ажлыг 2011 онд дуусгасан агаад гүйцэтгэгч байгууллагын сонгон шалгаруулах тендерийг хоёр удаа зарлаж, ерөнхий гүйцэтгэгч байгууллагаар Японы Мицүбиши-Чиёода хамтарсан түншлэл шалгаран бүтээн байгуулалтын ажлыг нийт 49.5 тэрбум иенээр гүйцэтгэхээр 2013 оны 5 дугаар сарын 10-ны өдөр гэрээ байгуулсан аж. Гэвч хэлэлцээрийн үр дүнгээс хамааран нисэх онгоцны шинэ нисэх буудал барих төслийг хэрэгжүүлэхээр олгосон зээлийн хөрөнгө хүрэлцэхгүй болсон тул нэмэлт санхүүжилт авах асуудлыг Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжсэнийг 2013 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр УИХ-ын Төсвийн болон Эдийн засгийн байнгын хороодын хамтарсан хуралдаан, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар тус тус хэлэлцэж дэмжжээ. Тухайн үед танилцуулсан нэмэлт зээлийн дүн нь 19.6 тэрбум иен байсан бөгөөд энэ нь зөвхөн гүйцэтгэгч байгууллагад төлөх шаардлагатай үлдэгдэл санхүүжилтийн дүн юм. Харин одоо дахин зөвшилцөхөөр танилцуулж байгаа нэмэлт зээлийн дүн нь 36.85 тэрбум иен юм байна. Төслийн бүтээн байгуулалтын ажил 2013 оны 6 дугаар сараас эхэлсэн, өнөөдрийн байдлаар 27.2 хувийн гүйцэтгэлтэй байгаа агаад төслийн бүтээн байгуулалтын нийт ажлын 65.7 хувийг энэ онд гүйцэтгэх зорилт тавьж байгаа юм байна.

    Нэмэлт зээлийн төслийг зөвшилцөх асуудлыг УИХ-ын 2014 оны намрын чуулган завсарлахын өмнө Төсвийн болон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

    Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулан УИХ-ын гишүүн С.Оюун, Ц.Баярсайхан, Ц.Оюунбаатар, байнгын хорооны дарга Ж.Энхбаяр нар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад, төслийн захирал Н.Энхбат болон ажлын хэсгээс асуулт асууж тодруулав.

    Төслийн нэмэлт санхүүжилт нь анхныхаас ихээхэн зөрүүтэй байгаагийн учрыг тодруулсан гишүүний асуултад төслийн захирал Н.Энхбат өгсөн хариултдаа, ханшийн зөрүү, Монголын тал өөрийн хөрөнгөөр хийж гүйцэтгэхээр хүлээсэн газрын үйлчилгээний төхөөрөмж болон зарим барилга байгууламжийг гүйцэтгэгч талд шилжүүлсэн, зөвлөх үйлчилгээний зардал өссөн зэрэг олон үндэслэлээс үүдэж нэмэлт санхүүжилтийн хэмжээ анхны хөрөнгө оруулалтаас зөрүүтэй байгаа. Нэмэлт санхүүжилтийн асуудал шийдэгдвэл энэ зардлын хэмжээндээ багтааж олон улсын нисэх онгоцны шинэ буудлыг хугацаанд нь ашиглалтад өгөх боломжтой гэдгийг хэллээ. Мөн Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад байнгын хорооноос өгсөн үүрэг чиглэлийн дагуу төслийн үйл ажиллагаатай газар дээр нь танилцаж, төслийн төсөвт өртгийн зардлын өсөлтийг нарийвчлан авч үзсэний үндсэн дээр зээлийн хэлэлцээрийн талаар аудитын дүгнэлт гаргаж хүргүүлсэн. Дүгнэлтэд зээлийн хэмжээг тодотгох шаардлагатай, гэхдээ нэгэнт төслийг хугацаанд нь хэрэгжүүлэхэд нэмэлт хөрөнгө зайлшгүй шаардлагатай байгаа учраас хэлэлцээрийг цааш явуулах нь зүйтэй гэж үзсэн тухайгаа хэллээ.

    Ингээд Монгол Улсын Засгийн газар, Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага хооронд байгуулах “Улаанбаатар хотын олон улсын шинэ нисэх онгоцны буудал барих төслийн нэмэлт хэлэлцээр”-ийн төслийг дэмжиж Засгийн газарт гарын үсэг зурахыг зөвшөөрөх санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэй дэмжив. Энэ тухай байнгын хорооны хуралдааны тэмдэглэл болон ажлын хэсгийн санал, дүгнэлт, аудитын байгуууллагын дүгнэлтийг Засгийн газарт хүргүүлэхээр боллоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.
  • ”Монос”, ”Эх нялхас”-ын удирдлагууд 4-10 сая төгрөгний торгууль төлнө
    2015 оны 4 сарын 07
    Өнгөрсөн сарын 19-нд ЭХЭМҮТ-д Ланадексон эм дууссан тул “Монос фарм трейд” ХХК-ийн нөөцийн агуулах руу эмийн захиалга утсаар өгчээ.
  • Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллаагаа явуулж байсан газруудаг хаав
    2015 оны 4 сарын 07
    Тусгай зөвшөөрөлгүй үйл ажиллаагаа явуулж байсан газруудаг хаав
  • Йоханнесбургт зохиогдсон ”Lego artwork” үзэсгэлэнгийн зургууд
    2015 оны 4 сарын 07
    Өмнөд Африкийн Йоханнесбургт зохиогдсон Лего үзэсгэлэнгийн зургууд
  • Хорих ангиудыг худалдахад цөөхөн хоног үлджээ
    2015 оны 4 сарын 07
    Хорих ангиудыг худалдахад цөөхөн хоног үлджээ
  • БНСУ-ын “КОЙКА” манай улсын Прокурортой хамтарна
    2015 оны 4 сарын 07
    БНСУ-ын “КОЙКА” манай улсын Прокурортой хамтарна
  • Цагаан ордонд улаан өндөгний баярыг ингэж тэмдэглэлээ
    2015 оны 4 сарын 07
    АНУ-ын Цагаан ордны урд талын ногоон талбайд жил бүрийн дөрөвдүгээр сарын 6-нд Улаан өндөгний баяр тэмдэглэдэг уламжлалтай.
  • Ж.Мөнхбат: Г.Алтан Тусгаар тогтнолын ордонг авахаар шүүхэд хандаагүй
    2015 оны 4 сарын 07
    УИХ дахь МАН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийсэн билээ. Тус хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар МАН-ын дарга М.Энхболд, Ернөхийн нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт нар оролцлоо.
  • Эерэг 24: Цаг үе хүндэрсэн ч ”цагаан сүү” шиг тус
    2015 оны 4 сарын 07
    Ард иргэдийн амьдрал дордсоор байгаа энэ цаг үед дээр, дооргүй зовлон тоочиж сууна. Эрхэм түшээдүүд улс орон өрөнд орж, ард иргэд сүйрлээ гэж ам уралдан ярьж байгаа ч тэдний гараас гарч байгаа үйлдэл гэж нэгээхэн ч алга. Хүнд тусалж, улс оронд хэрэгтэй зүйл хийе ч гэж бодохгүй, зөвхөн юу юугүй ойртоод ирсэн сонгууль, сандал суудлынхаа төлөө л санаашрана.

  • Өчигдөр найман настай охин хүчиндүүлжээ
    2015 оны 4 сарын 07
    Өчигдөр Сонгинохайрхан дүүрэгт найман настай охин хүчирхийлсэн хэрэг гарлаа. Тодруулбал, тус дүүргийн Орбит захаас хойшоо ”Буман-Өлзий” дэлгүүр өнгөрөөд жалганд хичээлээ тараад явж байсан найман настай охиныг хүчирхийлсэн байна.
  • Хар “лист” ба манлайлагч залуучууд
    2015 оны 4 сарын 07
    Монголын томоохон төрийн бус байгууллагын нэг болох “Монголын залуучуудын холбоо” саяхан V их хурлаа хийсэн.
  • АТГ-аас маргааш мэдээлэл хийнэ
    2015 оны 4 сарын 07
    АТГ-аас маргааш мэдээлэл хийнэ
6152 6153 6154 6155 6156 6157 6158
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Шахмал түлшийг "Hotula" аппликейшнээр борлуулна
    Өчигдөр 17 цаг 41 мин
  • "Улаанбаатар Трам" төслийн ТЭЗҮ-г нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ
    Өчигдөр 17 цаг 09 мин
  • “Дулаан гэр-цэвэр агаар 2025” үзэсгэлэн болж байна
    Өчигдөр 16 цаг 59 мин
  • Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
    Өчигдөр 16 цаг 26 мин
  • Геологийн төв лабораторийн уулзварт нүхэн гарц барих ажилд “Хэт Моторс” ХХК газар чөлөөлөлт дээр зөвшилцөхгүй гурван жил болж байна
    Өчигдөр 16 цаг 06 мин
  • ТАНИЛЦ: Сургуулийн орчинд худалдаалахыг хориглосон хүнс
    Өчигдөр 15 цаг 41 мин
  • Улирлын томуугийн эсрэг дархлаажуулалтад дараах иргэд үнэ төлбөргүй хамрагдах боломжтой
    Өчигдөр 15 цаг 24 мин
  • Ирэх даваа гарагт УИХ-ын намрын чуулган нээлтээ хийнэ
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • Ухаалаг камерын тусламжтайгаар татвараа төлөөгүй тээврийн хэрэгслийг илрүүлэн, зөвлөмж хүргүүлж байна
    Өчигдөр 14 цаг 45 мин
  • Монголын парламентын 35 жилийн түүхэн хөгжил, ололт амжилт, сорилт, алдаа сургамжийн талаар хэлэлцүүлэг өрнүүлэв
    Өчигдөр 14 цаг 38 мин
  • Маргааш томоохон зах, худалдааны төвүүд ажиллахгүй
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Ирэх өдрүүдэд ихэнх нутгаар бороо, нойтон цас орно
    Өчигдөр 14 цаг 01 мин
  • Р.Гончигдорж: Улсын Бага Хурал төрт ёсны уламжлал, улс төрийн соёл, шударга ёсны үнэ цэнийг эрхэмлэж ажилласан
    Өчигдөр 13 цаг 18 мин
  • Даваа, гүвээнд халтиргаа, гулгаа үүсэх нөхцөл бүрдэж байгааг онцгойлон анхаарууллаа
    Өчигдөр 13 цаг 13 мин
  • "Автомашингүй өдөр"-өөр томоохон зах, худалдааны төвүүд амарна
    Өчигдөр 13 цаг 12 мин
  • Маргааш “Автомашингүй өдөр" болно
    Өчигдөр 12 цаг 51 мин
  • “Номын баяр” есдүгээр сарын 19-нд эхэлнэ
    Өчигдөр 12 цаг 39 мин
  • Ц.Туваан: Ашигт малтмалын тухай хууль "сэглэгдсэн" хууль болчхоод байна
    Өчигдөр 12 цаг 14 мин
  • Эмгэнэл
    Өчигдөр 12 цаг 09 мин
  • Ж.Чинбүрэн: 11 сард томуугийн өвчлөл, улаанбурханы өвчлөлтэй хавсраад нэлээд ноцтой болж болзошгүй байна
    Өчигдөр 12 цаг 08 мин
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Хэт нимгэн, уйтгар төрүүлэхгүй "iPhone 17 Air" загварын тухай бидний мэдэх ёстой зүйлс
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • Хамтдаа дуулсан дуунууд- С.Жавхлан, Т.Баясгалан
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Улсын төсөвт их хэмжээний хохирол учруулсан, мөнгө угаасан гэх хэргийг шүүхэд шилжүүлжээ
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаар гаргасан шийдвэрүүд
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Ө.Шижир: МАН-ынхан зарлаж байгаад хулгай хийдэг болох нь ээ, монголчууд та бүхэнд хариуг чинь барина аа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Дулааны V цахилгаан станцыг “Митайм Интернэшнл” ХХК өөрийн хөрөнгөөр барина
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • М.Цэрэндаш: Энэ асуудлыг улс төрийн зорилгоор ашиглаж байгаад харамсаж байна
  • Зэсийн шинэ орд болох ОЮУТ ордын талаарх онцлох баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • “Автомашингүй өдөр”-өөр дараах гудамж, замуудыг хаана
  • Мэргэжлийн байгууллагуудын төлөөлөл хагас коксоор хийсэн шахмал түлшний үйлдвэрт ажиллалаа
  • Байгалийн дурсгалт газруудын хилийн заагийг тогтоосноор хамгааллын менежментийг хэрэгжүүлэх боломж бүрдэнэ
  • Хубилай хааны мэндэлсний 810 жилийн ойд зориулсан бөхийн барилдаан хойшилжээ
  • Б.Батбаатар сайд төрийн яамыг төрлийнхөө хүмүүсээр дүүргэх нь ээ... 
  • Төмөрлөгийн үйлдвэр байгуулах төслийн судсыг атгаж байсан ГОЛ ХҮН шүүхээс том болсон уу?
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл маргааш дуусна
  • А.Амартүвшин: Зам дагуу түлш борлуулахгүй, түүхий нүүрсийг Улаанбаатарт огт нэвтрүүлэхгүй
  • П.Наранбаяр: Сурах бичгээр бүрэн хангаж байгаа
  • Ард түмний нийтлэг эрх ашиг дээр бид нэгдэж чаддаг байсан
  • Т.Ням-Очир: Сурах бичгийг сурагчдад олгохдоо сугалаа сугалуулж яасан ч болохгүй
  • Б.Чойжилсүрэн: Нар болон салхиар цэнэглэдэг станцад хөрөнгө оруулагч олдохгүй байна
  • ФОТО: Төрийн соёрхолт, Ардын зураач Ү.Ядамсүрэнгийн 120 жилийн ойг угтан “Урлахуйн өв” үзэсгэлэн...
  • ТӨСӨВ 2026: Нийгмийн халамжийн хөнгөлөлт, тусламж, үйлчилгээнд 2 их наяд төгрөгийг зарцуулна
  • Улсын хэмжээнд анхны Лаг хатааж шатаах үйлдвэрийг 2025-2027 онд барина
  • ТАНИЛЦ: Ерөнхий сайд Г.Занданшатарын зөвлөхүүд
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
24 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • Г.Дамдинням: Уурхайчдын нөр их хөдөлмөрийг үнэгүйдүүлж, салбараа улстөрчдийн золиос болох вий гэдэгт санаа зовниж явдаг
  • Н.Батбаяр: Би хэлмэгдсэн ч шударга ёсны төлөө бууж өгөөгүй
  • Дэлхийн анхны Дархан цаазат уул буюу Богдхан уулын тухай 24 баримт
  • БАРИМТ: Богдхан уулын тэнгэрийг тайх ёслолын үеэр дагах дэг журам, ЦЭЭРЛЭХ үйл
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК