-
2015 оны 4 сарын 04
“Хүүхдийн хүчирхийллийн эсрэг бэлэгдэл” болгон ”Хүсэл зорилгоо Нэгтгэе” Үндэсний хөдөлгөөн, Мами централ ээжүүдийн групп хамтран гэрэлт хөшөө ногоон төглийг Үндэсний цэцэргэлэгт хүрээлэнд байгуулах гэж байгааг бид мэдээлсэн.
-
2015 оны 4 сарын 04
Хэдхэн сарын өмнө 16 нярай Фенобарбитал хэмээх эмэнд хордож Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд хэвтэн эмчлүүлж байлаа. Шалтгаан нь эмчийн бичиж өгсөн Фенобарбитал эмийг хүүхдийн тунгаар олгох байтал “Монос-Эх нялхас” эмийн сангийн эмзүйч том хүний тунгаар бичиж өгсөнтэй холбоотой байсан. Үүнээс болж хүүхдүүд хохирч, харин уг эмийн сангийн эм зүйч хэрэгт татагдсан.
-
2015 оны 4 сарын 04
Дуучин Нара сэтгүүлийн нүүр чимжээ
-
2015 оны 4 сарын 04
Ой тогтоолтын аварга өнөөдөр тодорно
-
2015 оны 4 сарын 04
Согтуу иргэний гавыг тасдагч багажаар тайлжээ
-
2015 оны 4 сарын 04
М.Энхсайхан: Бидэнд мега төсөл хэрэгжүүлж байсан туршлага байхгүй
Эдийн засгийн чуулганы үеэр Монгол Улсын сайд М.Энхсайхантай уулзлаа.
-Манай улсад мега төслүүдийг хэрэгжүүлэхэд хууль эрх зүйг орчноос эхлээд олон зүйлийг зохицуулах шаардлагатай байгаа талаар салбар хуралдааны үеэр яригдлаа?
-Манай улсад өмнө нь том төслүүдийг хэрэгжүүлж байсан туршлага байхгүй. Үнэндээ бол 1990 оныг хүртэл ЗХУ-аас, гаднаас шууд орж ирсэн туслалцаагаар үйлдвэр аж ахуйн газрууд байгуулагдаж байсан. 1990 оноос хойш Оюутолгойг эс тооцвол том хэмжээний үйлдвэр аж ахуйн нэгж байгуулагдаагүй. Оюутолгой бол гадны хөрөнгө оруулагчид зах зээлийн мотивациар байгуулсан ажил. Монголчууд өөрсдөө мега төслийн туршлага багатай учраас бидэнд алдаж байгаа зүйлүүд бий. Гэхдээ өөрсдийгөө голох хэрэггүй. Хамгийн түрүүнд хийх ёстой зүйл гэвэл их олон чиглэлийн ажил байгаа. Ганцхан хууль тогтоомж, бодлого тогтвортой байх тухай ч биш ерөөсөө дэлхийн зэх зээлийг зөв ойлгодог, дэлхийн зах зээл дээрээс хөрөнгө мөнгө яаж босгодог гэдэг аргыг сайн мэддэг, тэрэнд тааруулсан сайн төслүүдийг өөрсдөө боловсруулж чаддаг байх, тэрийг бэлдэж чаддаг боловсон хүчнүүдийг шат дараатай бэлтгэх, тэднийг өөрсдийг нь тогтвортой ажиллуулах зэрэг олон чухал асуудлуудыг шийдэх ёстой. Бид мэдээж нэг амьсгаагаар шийдэж чадахгүй. Гэхдээ урагшилж байгаа гэж хэлмээр байна.
-Хоёр өдөр хуралдсан Эдийн засгийн чуулганы үр дүнг та хэрхэн харж байна вэ?
-Энэ эдийн засгийн чуулганыг зохион байгуулж буй үндсэн байгууллага нь бол Эдийн засгийн форум гэсэн Төрийн бус байгууллага байгаа. Дэмжин туслаж оролцож байгаа ололн байгууллага байгаа. Энэ байгууллагын бидэнд танилцуулсан танилцуулгаас Эдийн засгийн чуулган гэдэг бол юуны өмнө Монголчууд руу хандсан Монголчууд өөрсдөө дотроо явуулж буй эдийн засгийн бодлогын талаар нэгдмэл ойлголттой болох бололцоог үүсгэхийн төлөө энэ чуулган зориулагдаж байгаа. Харин Бизнес Монголиа гэдэг юм уу чуулганууд бол хөрөнгө оруулагч, гадныхан руу хандсан гэж ойлгож байна. Ингэж төрөлжиж байгаа нь бараг зөв болов уу гэж бодож байгаа. Тэгэхээр бид энэ эдийн засгийн чуулганаас зохион байгуулж буй хүмүүсийн бодлоор харах юм бол юуны өмнө Монголчууд бие биенээ ойлгох, дотроо нэгдмэл ойлголттой болох асуудал руу явж байгаа. Тэр утгаараа энэ удаагийн чуулганыг би олны жишгээр дээшээ ахисан, эдийн засгийн хүнд байдалд байгаа юм байна, хараагаа зөв тийшээ чиглүүлэх хэрэгтэй юм байна гэдэгт нэгдмэл байдалд хүрэхээр зүйлүүд яригдлаа гэж байна. Тийм учраас гарцаагүй үр дүн өгнө гэж бодож байна.
-Тавантолгойн төсөл хэр явж байна вэ?
-Тавантолгойн төсөл ерөнхийдөө амжилттай байгаа. Ойрмогхон хугацаанд бид нар асуудлаа шийдээд Засгийн газрын хуралдаанд оруулья гэсэн бодолтой байгаа.
-
2015 оны 4 сарын 04
“Дохын халдвартай цусаар шахсан жимс”-ний асуудлыг МХЕГ-аас шалгаж байгаа гэв
Монголд “Дохын халдвартай цусаар шахсан жимс жимсгэнэ” орж ирсэн гэх мэдээлэл нийгмийн цочроолоо. Цус гүйсэн аятай жимсний зураг цахим ертөнцөөр нэг шуугиан тарьж байна.
Бидний өдөр тутам хүнсэндээ хэрэглэж байгаа хоол хүнсний ихэнхи хувь нь өмнөд хөршөөс орж ирдэг. Тэр дундаа жимс, жимсгэнийг урд хөршөөс их хэмжээгээр оруулж ирдэг.
Хоол хүнсний эрүүл аюулгүй байдал манай улсын хувьд хурцадмал асуудлын нэг болоод байгаа энэ үед ”Дохтой жимс” гэх энэ асуудал газар аваад байна.
Бид уг мэдээллийн мөрөөр МХЕГ-аас тодруулахад “Ийм жимс байгаа талаарх гомдол мэдээлэл манайд хараахан ирээгүй. Харин манай цахим хуудсанд нэг иргэн уг мэдээллийг байршуулсан байсан. Бид холбогдох зураг, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагааг эхлүүлээд байна. Гол нь тэр улаан нь цус гэдгийг хэн батлав, бас тэгээд дох-той гэдгийг нь хаана шинжлэв гэдэг их сонин байна. Ийм төрлийн жимсэнд ургамлын өвчин байдаг уу, өт хорхойтой холбоотой юу гэдгийг судлаад хариу мэдээлнэ” гэв.
Дашрамд хэлэхэд, ерээд оноос өмнө хорт хавдар настнуудын өвчин байсан бол одоо нялхсын болтлоо хавтгайрчээ. Дөнгөж төрсөн нярай хоол боловсруулах замын хорт хавдартай байгааг ч эх сурвалжууд хэлж байна. Тэгвэл энэ бүхэн юунаас улбаатай вэ?
Ээжийнх нь идэж буй хоол хүнс, дадал зуршлаас яахын аргагүй шалтгаалах билээ. Монголчууд импортын хүнснийхээ 80-аас дээш хувийг зөвхөн өмнөд хөршөөс авдаг гэсэн статистикийн мэдээ бий. Хятадаас оруулж ирдэг хүнсийг хянах гээд энэ хорих гээд юу ч хийгээд нэг л болж өгөхгүй байсаар ирсэн.
Улмаар хятад ногоо ийм, хятад жимснээс тийм зүйл илрэв гээд л өөр хоорондоо шивэр авир ярьсаар өдийг хүрсэн. Тэгвэл сүүлдээ Дох-той жимсний талаар ярьж эхэллээ. Амтай болгон хятадын жимс гэж шуугиж байна. Энэ бүхэнд хэн хяналт тавих ёстой вэ?
Хэрэв мэдээлэл худал болж таарвал ийм мэдээлэл цацаж олныг цочирдуулсан иргэнд ямар хариуцлага оноох вэ зэрэг олон асуулт гарч ирж байгаа юм.
-
2015 оны 4 сарын 04
аааа
-
2015 оны 4 сарын 04
Тухайн өдөр бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй.
-
2015 оны 4 сарын 04
Улаанбатарт 4-6 градус хүйтэн байна
-
2015 оны 4 сарын 03
Эмнэлгүүдийн хүүхдийн орны ачаалал хэвийн байна
-
2015 оны 4 сарын 03
ЭЗ-ийн чуулганыг хааж хэлсэн З.Энхболдын хэлсэн үг
-
2015 оны 4 сарын 03
Он гарсаар орон нутагт 20 гаруй ой хээрийн түймэр гарсан байна. Дийлэнх гал түймэр хүний санамсар болгоомжгүй байдлаас гарч байгааг холбогдох албаныхан хэлж байна.
-
2015 оны 4 сарын 03
2015 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 10 цагийн байдлаар:
-
2015 оны 4 сарын 03
Монгол улсын Шинжлэх ухааны Академи шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлэх зорилгоор жил бүр нийслэл, хөдөө орон нутгийн номын сан, ЕБС-иудад ном бүтээлийн дээжээсээ хандивладаг уламжлалтай.
-
2015 оны 4 сарын 03
Төрөөс донорын цус, цусан бүтээгдэхүүний хангамжийг сайжруулах, аюулгүй байдлыг хангах талаар баримтлах бодлогын хүрээнд донорын үйлсийг сурталчлах олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор энэ оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс эхлэн сар бүрийн 03-ний өдрийг “Цусаа бэлэглэх өдөр” болгохоор шийдвэрлэснээ өнөөдөр Эрүүл мэнд, спортын яамнаас мэдэгдлээ.
-
2015 оны 4 сарын 03
Тэрбээр “Бидэн шиг өөрсдөдөө эдийн засгийн хориг тавьчихсан улс байхгүй. Тэгэхээр бид найрсаг байж аялал жуулчлалыг хөгжүүлнэ. Мөн зөв ажиллаж байж хөрөнгө оруулалтыг татна. Харин “Босоо хөх Монгол”-оор эдийн засгийн хөрөнгө оруулалтуудаа тас чавчуулаад байж” болохгүй гэсэн үгийг хэлэв.
-
2015 оны 4 сарын 03
Л.Мөнхбаясгалан:А.Ганбатыг цэрэг хувцастайгаа ирвэл ”Цензургүй яриа”-нд оочергүй оруулна
-
2015 оны 4 сарын 03
хурд хэтрүүлсэн 259 зөрчил бүртгэгджээ
-
2015 оны 4 сарын 03
БНХАУ-ын Олон нийтийн аюулгүй байдлын сайд асан Жоу Юнкан их хэмжээний авлига авсан нь тогтоогдсон тухай тус улсын Прокурорын газраас албан ёсоор мэдэгдэл хийлээ.