зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4557 4558 4559 4560 4561 4562 4563
  • Улаанбаатарт 3 хэмийн хүйтэн байна
    2017 оны 2 сарын 14
    БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Зарим газраар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуурын хотгор, Хүрэн бэлчир, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 28-33 градус, өдөртөө 18-23 градус, Их нууруудын хотгор болон Монгол Алтайн нурууны өвөр хэсгээр шөнөдөө 17-22 градус, өдөртөө 4-9 градус, бусад нутгаар шөнөдөө 11-16 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус хүйтэн байна.

    ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Шөнөдөө Хөвсгөлийн уулсаар, өдөртөө нутгийн баруун хэсгээр цас орно. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, явган шуурга шуурна. Дархадын хотгор, Ерөө голын хөндийгөөр шөнөдөө 26-31 градус, өдөртөө 16-21 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 22-27 градус, өдөртөө 8-13 градус, Хангай, Хэнтэйн уулархаг нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 2-7 градус, бусад нутгаар шөнөдөө 10-15 градус хүйтэн, өдөртөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн байна.

    ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Солигдмол үүлтэй. Цас орохгүй. Салхи зүүн өмнөөс секундэд 6-11 метр. Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 21-26 градус, өдөртөө 8-13 градус, бусад нутгаар шөнөдөө 15-20 градус, өдөртөө 3-8 градус хүйтэн байна.

    ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 24-26 градус, өдөртөө 8-10 градус хүйтэн байна.

    ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 6-11 градус хүйтэн, бусад нутгаар 11-16 градус, өдөртөө бүх нутгаар 1-6 градус дулаан байна.

    УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 25-27 градус, бусад хэсгээр 15-17 градус, өдөртөө 2-4 градус хүйтэн байна.
  • Хөгжөөн дэмжигчид зодолдох үеэр нэг хүн амиа алджээ
    2017 оны 2 сарын 13
    Бразилын Рио-де-Жанейро хотод хөлбөмбөгийн “Ботафого” болон “Фламенго” багуудын хөгжөөн дэмжигчдийн хооронд болсон зодооны үеэр нэг хүн амиа алдаж
  • Хоолны хордлого гарч буйтай холбогдуулан мэргэжлийн хяналтаас анхааруулга гаргалаа
    2017 оны 2 сарын 13
    Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй, хүнс үйлдвэрлэлийн технологийн горим мөрдөөгүй болон хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс гэмтэж муудсан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, иргэдийн хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ алдагдагдсаны улмаас хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого гарч байна.
  • “Хүүхдийн клиник сувилал 41”-ийн өргөтгөлийн байрны нээлт боллоо
    2017 оны 2 сарын 13
    Нийслэлийн хэмжээнд хүүхдийн клиник сувилал ердөө 3 байдгаас нэг нь Сонгинохайрхан дүүрэгт бий. “Хүүхдийн клиник сувилал 41” нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг уг байгууллага дүүргийн 32 хорооны Өрхийн Эрүүл Мэндийн Төвүүдтэй хамтран архаг суурь өвчтэй хүүхдүүдийг сувилдгаараа бусад цэцэрлэг яслиудаас ялгаатай юм.
  • Уулчин Г.Өсөхбаяр хамгийн эрсдэлтэй “К2” уулын оргилд гарахаар зэхэж байна
    2017 оны 2 сарын 13
    Монгол Улсын гавьяат тамирчин Г.Өсөхбаяр энэ удаа дэлхийн хамгийн эрсдэлтэй гэдгээрээ хоёрт ордог “К2” уулын оргилд гарахаар төлөвлөн бэлтгэлээ базааж эхэлжээ. Пакистаны Балтистан болон БНХАУ-ын Синьцзяний хил орчимд орших Дэлхийн хоёр дахь ноён оргил “K2” уул нь далайн түвшнээс дээш “8611” метрт оршдог. Энэ уул нь дэлхийн олон шилдэг уулчдын амийг авч одсон хамгийн эрсдэлтэй уулсын нэг гэдгээрээ алдартай.

    ​

    Энэ талаараа өөрийн цахим хуудаснаа ийнхүү бичжээ.



    IFrame



    Тэрбээр Дэлхийн дээвэр хэмээгддэг Ази тивд орших Гималайн нурууны ноён оргил болох далайн түвшнээс дээш 8848 метр өндөртэй, дэлхийн хамгийн өндөр уул Эверестийн оргилд хоёр талаас нь гарч чадсан Монголын анхны уулчин билээ.
  • Шадар сайд “Өнөр бүл” төвд ажиллалаа
    2017 оны 2 сарын 13
    Монгол Улсын Шадар сайд У.Хүрэлсүх өнөөдөр /2017.02.13/ “Өнөр бүл” хүүхдийн асрамжийн төвд ажиллалаа. Энэ үеэрээ хүүхэд бүхэнд гарын бэлэг, тус асрамжийн төвд бүрэн автомат угаалгын машин хоёр, 50 ширхэг иж бүрэн хөнжил, гудас бэлэглэсэн юм. “Өнөр бүл” асрамжийн төвд өнөөдрийн байдлаар 02-18 насны 154 хүүхэд амьдарч байна.
  • Монгол залууг ууланд бүгж байхад нь баривчилжээ
    2017 оны 2 сарын 13
    мнөд Солонгос улсын Кёнгбук аймгийн цагдаагийн газар монгол залууг, солонгос иргэний амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдуулан саатуулжээ. Монгол залуу С энэ жил 26 настай, тус улсад хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байсан байна.
  • Өсвөрийн хийлчид олон улсын тэмцээний дэд байрт шалгарчээ
    2017 оны 2 сарын 13
    АНУ-д зохиогддог “Крещендо” олон улсын хөгжмийн наадамд “Ану мюзик” хийлийн студийн сурагч М.Анужин, М.Анунгоо, Д.Санчирмаа нар амжилттай оролцож, тус бүр дэд байрт шалгарчээ. Уг наадам өнгөрсөн оны 12 дугаар сараас эхэлж, оролцогчдынхоо бичлэгийг хүлээн авч түүнээсээ шалгаруулалтаа явуулсан байна. Ингэхэд дээрх гурван сурагч шалгарсан тул наадмыг зохион байгуулагчдын зүгээс өсвөрийн хийлчдийг алдарт Карнегийн театрын “Weill Recital” танхимд тоглуулахаар урьсан байна.



    Энэхүү урилгын дагуу өсвөрийн хийлчид маань энэ сарын 12-ны өдөр АНУ-ын Нью-Йорк хотноо болсон хүндэтгэлийн тоглолтод оролцож, дэлхийн сонгодог бүтээлүүдээс толилуулжээ. Энэ үеэр дэд байрт шалгарсан батламжийг оролцогчдод гардуулсан аж.



    “Крещендо” олон улсын хөгжмийн наадам нь АНУ-даа нэр хүндтэйд тооцогддог ба тус улсын бүх мужаас гадна орос, канад, германи зэрэг орны хүүхдүүд оролцсон байна.
  • Шаргын говийн бөхөнгөөс мялзан төст өвчин илэрчээ
    2017 оны 2 сарын 13
    Шаргын говийн бөхөнгөөс мялзан төст өвчин илэрчээ
  • Ц.Өлзийжаргал: Т.Чимгээгийн охины үхэл С.Зоригийн хэрэгтэй холбоогүй
    2017 оны 2 сарын 13
    С.Зоригийн амь насыг хохироосон хэрэгт шүүхээр ял шийтгэгдсэн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн ”Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа ” ...эхнэрийг шалгагдаж байхад охин Сэлэнгэ аймгийн нутагт автын осолд орж нас барсан. Осол юунаас болж гарсныг одоо болтол мэдээгүй явж байна. Осолд орсон уу, осолд оруулсан уу гэдэг нь маш эргэлзээтэй...” гэсэн зүйлийг ярьжээ.
  • Жолооч та татвараа амралтын өдрөөр ч төлж болно
    2017 оны 2 сарын 13
    Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, агаарын бохирдлын төлбөр, авто зам ашигласны төлбөр хурааж эхэлсэнтэй холбогдуулан зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Ажлын хэсгийн гишүүд өнөөдөр Сонгинохайрхан дүүргийн Татварын хэлтсийн энэ жилийн албан татвар төлбөрийг хураах ажлын явцтай танилцав.

    “Нийслэлийн Засаг даргын болон дүүргийн Засаг даргын захирамжийн дагуу ажилаж байна. Дүүргийн хэмжээнд албан татвар, төлбөрийн ажил нийт найман хувьтай явагдаж байгаа” хэмээн Татварын ерөнхий газрын Татварын орлогын тасгийн дарга Б.Энхтогтох хэллээ.

    Тус дүүргээс нэгдүгээр сард татвар, төлбөрт хамрагдах 14 мянган тээврийн хэрэгсэл байгаагаас 6700 нь хамрагдсан байдалтай байна. Өнгөрсөн онд дүүргийн хэмжээнд нийт 88 мянга гаруй тээврийн хэрэгсэл эзэмшигчээс 60 мянган нь буюу 67.5 хувьтай хамрагдсан аж.

    Нийслэлийн Татварын газрын НТТОТ-ийн дарга Д.Очирсүрэн “Автотээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвараас 26.2 тэрбум, агаарын бохирдлын төлбөрөөс нэг тэрбум, авто зам ашигласны төлбөрөөс 11.5 тэрбум төгрөг төвлөрүүлэхээр ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар нийслэлийн хэмжээнд 47 мянган тээврийн хэрэгсэл татвар төлбөрөө төлөөд байна. Иргэд, ААН-үүд сар шинийн баяраас өмнө татвар хураалтад идэвхтэй хамрагдаж, шинэ оноо өр төлбөргүй угтах хэрэгтэй” хэмээлээ.

    Түүнчлэн ажлын хэсгээс авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар, төлбөртөө идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Тус дүүргээс иргэдэд илүү ойр үйлчлэхийн тулд таван шар дахь Монгол хьюндай төвийн байранд нэмэлт салбар ажиллуулж эхэлсэн байна. Энэ салбар нь ажлын өдөр 09:00-20:00, бямба гаригт 09:30-17:00 цагийн хооронд иргэдэд үйлчилнэ гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь цасан бүрхүүлтэй байна
    2017 оны 2 сарын 13
    Манай орны нийт нутаг дэвсгэрийн 70 гаруй хувь нь цасан бүрхүүлтэй байна.

    Баруун, төв, зүүн аймгуудын зарим газраар тал газраа 25-50 см, уулархаг газар, гуу жалгандаа 60-100 см-ийн зузаан цасан бүрхүүл тогтон, ихэнх нутгаар олон жилийн дунджаас 1.1-14.9 градус хүрч 7-10 хоног хүйтрээд, дараа нь хүйтний эрч суларч тал, хээрийн бүс нутгат тогтсон цас өдөртөө хайлмагтан, шөнөдөө мөстөн, нягтарч хатуурсан, салхи 16-27 м/с, зарим үед 28-30 м/с хүртэл ширүүсч аюулт болон гамшигт үзэгдлийн хэмжээнд хүрсний улмаас 2016-2017 оны өвөл нийтдээ 17 аймгийн 156 сум, нийслэлийн 2 дүүрэгт (Багануур, Налайх) өвөлжилт хүндэрсэн.

    Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын 2016 оны 12 дугаар сарын 03 дугаар тушаалаар өвөлжилтийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, үнэлэлт дүгнэлт, зөвлөмж, чиглэл өгөх үүрэг бүхий Улсын онцгой комиссын ажлын албаны нарийн бичгийн дарга, хурандаа М.Энх-Амар, Гамшгийн шуурхай удирдлагын газрын дарга, хурандаа Б.Ууганбаяр нараар ахлуулсан хоёр шуурхай бүлэг 21 аймагт ажиллаж үнэлгээг Засгийн газарт танилцуулсан.

    Төв, суурин газрын болон аймаг, орон нутгийн 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах ажлын хүрээнд:

    – “Хөдөө аж ахуйн салбарын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 322 дугаар тогтоол,

    -“Төв, суурин газрын 2016-2017 оны өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” 338 дугаар тогтоол,

    “Хөрөнгө гаргах тухай” Засгийн газрын 2016 оны 160 дугаар тогтоол,

    -“Өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2016 оны 163 дугаар тогтоол,

    -“Өвөлжилтийн нөхцөл байдал хүндэрч байгаатай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 2017 оны 08 тогтоол буюу нийт 5 удаагийн тогтоол гаргуулж, Засгийн газрын нөөц сангаас 3,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг гаргуулсан.

    Тодруулбал, 2016-2017 оны өвөлжилтийн хүндрэлийг даван туулах чиглэлээр өнөөдрийн байдлаар Засгийн газрын дээрх тогтоолуудаар:

    – 12 аймагт 1,1 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгө,

    – улсын нөөцийн 2410 тонн өвсийг үнэгүй, 1700 тонн тэжээлийн үнийг 50 хувь хямдруулсан үнийн зөрүү болон тээвэрлэн хүргэх зардалд 1,1 тэрбум төгрөг,

    – эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ард иргэдэд шуурхай хүргэх зорилгоор 19 аймгийн Эрүүл мэндийн төвд 36 автомашин,

    – аймгуудад олгох малын эм, биобэлдмэлд 41,8 сая төгрөг,

    – зарим аймгийн Онцгой байдлын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газарт төрийн үйлчилгээг шуурхай хүргэх зорилгоор улсын нөөцөөс 4 автомашиныг орон нутагт хуваарилж олгосон.

    Улсын хэмжээнд 61.5 сая мал өвөлжиж байгаагаас аймаг, сум дундын, тусгай хэрэгцээний болон хилийн зурвас отрын бүс нутгаар 16.1 мянган малчин өрхөд 6.9 сая толгой мал өвөлжиж байна.

    Монгол Улсын Засгийн газраас тодорхой асуудлуудыг шийдвэрлэн ажиллаж байгаа бөгөөд манай оронд үйл ажиллагаа явуулж байгаа донор улсууд, хүмүүнлэгийн тусламжийн байгууллагууд, төрийн болон төрийн бус байгууллага, иргэдээс мал бүхий иргэдэд чиглэсэн тусламж үйлчилгээг хүргэсээр байна.



    2017.02.13

  • Цагдаагийн алба хаагчид нэгэн гэр бүлийг галын аюулаас аварчээ
    2017 оны 2 сарын 13
    Цагдаагийн алба хаагчид галын аюулаас нэг гэр бүлийн гурван хүний амь насыг авран хамгааллаа.
  • Танилц: Ерөнхийлөгчийн сонгуулийг зохион байгуулах цаг хугацааны хуваарь
    2017 оны 2 сарын 13
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн бэлтгэл ажил, явцын талаар Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээлэл хийлээ.
  • БОАЖЯ-ны хоёр ажилтанг суллаж, газрын даргыг үргэлжлүүлэн хорьжээ
    2017 оны 2 сарын 13
    Авлигын хэрэгт холбогдсон БОАЖЯ-ны хоёр ажилтанг суллаж, газрын даргыг үргэлжлүүлэн хорьжээ
  • Ноён ууланд ямар ч олборлолт явуулахгүй байхаар болжээ
    2017 оны 2 сарын 13
    Нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх Ноён ууланд зөвшөөрөлгүй олгосон дөрвөн лицензийг хүчингүй болгох асуудлын талаар өнгөрсөн долоо хоногт хэлэлцжээ.
  • “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес уулзалт энэ сарын 20-нд болно
    2017 оны 2 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Улаанбаатар хотын худалдааны танхимтай хамтран “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтыг энэ сарын 20-нд зохион байгуулах гэж байна.

    Тус чуулга уулзалтын зорилго нь нийслэлийн эдийн засгийн хөгжлийг дэмжих, бизнес эрхлэгчдийн эрх ашгийг хамгаалах, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, иргэд, аж ахуйн нэгжид хөрөнгө оруулалт бизнесийн таатай орчин нөхцөлийг бүрдүүлэхэд оршино. Уулзалтад УИХ болон Засгийн газрын гишүүд, Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд нар, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид, Нутгийн захиргааны байгууллагын удирдлагууд, Улаанбаатар хотын худалдааны танхимын гишүүд, олон улсын байгууллагын төлөөлөгч, үндэсний баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчид оролцоно. “Улаанбаатар хөрөнгө оруулалт-2017” бизнес чуулга уулзалтаар төр хувийн хэвшлийн түншлэл, эдийн засгийн стратеги, хөрөнгө оруулалтын төсөл хөтөлбөр, худалдан авалт, шилэн тендер, хот байгуулалт, дэд бүтэц зэрэг асуудлыг хэлэлцэх юм. Гадаад, дотоодын төсөв, хөрөнгө оруулалтаар хийгдэх хаврын бүтээн байгуулалтын ажлаа нийслэлээс ил тод зарлаж, аж ахуйн нэгж, бизнесийнхэнд тендерээр зарлах ажлуудаа танилцуулна.

    Хаврын бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажил эхлэхээс өмнө бизнесийнхэн чуулж буй уг арга хэмжээнд нийслэлийн иргэд, аж ахуйн нэгжүүд оролцох бүрэн боломжтой гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Монголчуудын цагаан сараар цээрлэх зүйлс
    2017 оны 2 сарын 13
    Монголчуудын цагаан сараар цээрлэх зүйлс

    -Бурхан болооочид зориулсан тавгийн идээнд зочид хүрэхийг цээрлэдэг. Цагаан сар өнгөрсний дараа хураахдаа хүртэж, амсалгүй галын тахилгад өргөдөг.
  • ДОХ-ын 228 дахь тохиолдол бүртгэгдээд байна
    2017 оны 2 сарын 13
    Иргэдийн дунд ДОХ болон бэлгийн замын өвчлөл ихээхэн нэмэгдэж байгаа талаар ХӨСҮТ-ийн ДОХ-ын тусламж үйлчилгээний тасгаас мэдээлж байна
  • Монголбанк 1 долоо хоногтой ТБҮЦ-ыг арилжааллаа
    2017 оны 2 сарын 13
    Монголбанк 1 долоо хоногтой 107.4 тэрбум төгрөгийн ТБҮЦ-ыг 14.0% ЖДХ-ээр арилжааллаа. Ингэснээр 2017 оны 02-р сарын 13-ны байдлаар 1 долоо хоногтой ТБҮЦ-ны үлдэгдэл 380.9 тэрбум төгрөг болно.


4557 4558 4559 4560 4561 4562 4563
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    1 цаг 6 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    2 цаг 36 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    2 цаг 56 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    3 цаг 16 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    3 цаг 39 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    4 цаг 2 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    4 цаг 29 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    4 цаг 32 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    4 цаг 43 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    5 цаг 42 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    5 цаг 46 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    6 цаг 33 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    6 цаг 45 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    7 цаг 1 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    7 цаг 2 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    7 цаг 10 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    7 цаг 32 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    7 цаг 36 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    7 цаг 43 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    8 цаг 1 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК