зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.07.21
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
4558 4559 4560 4561 4562 4563 4564
  • С.Эрдэнэ: Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй
    2017 оны 2 сарын 13
    Ерөнхийлөгчийн сонгуулийн дүнд намын дарга хариуцлага хүлээхгүй
  • Сар шинийн баяраар хүнсний бүтээгдэхүүн худалдан авахдаа анхаарах зүйлс
    2017 оны 2 сарын 13
    Худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээний газарт ариун цэвэр, эрүүл ахуйн зохистой дадал хэвшээгүй, хүнс үйлдвэрлэлийн технологийн горим мөрдөөгүй болон хадгалалт, тээвэрлэлтийн горим зөрчсөнөөс гэмтэж муудсан чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн борлуулах, иргэдийн хүнсний зөв сонголт, зохистой хэрэглээ алдагдагдсаны улмаас хоол, хүнсний гаралтай халдвар, хордлого гарч байна.

    Хоол хүнсний гаралтaй халдвар, хордлогоос сэргийлэхийн тулд иргэд, худалдан авагч Та бүхэндээ дараах зүйлийг анхаарахыг зөвлөж байна. Үүнд:

    Худалдаа, нийтийн хоолны газраас хоол, хүнсний бүтээгдэхүүн сонгон авахдаа хэн, хэзээ, хаана үйлдвэрлэсэн, хадгалалтын хугацаа, хэрэглэх, хадгалах нөхцөл шошгод заагдсан эсэхийг сайтар нягтлан үзэх, шошгын зааврыг дагах
    Хүнсний бүтээгдэхүүний хэвийн өнгө, үнэр, төлөв байдал өөрчлөгдөж, муудсан шинж тэмдэг илэрсэн бол тухайн хүнсний бүтээгдэхүүний чанар алдагдаж, өвчин эмгэг, үүсгэгч, бичил биетэн өсөж үржсэн байж болзошгүй тул худалдаж авахгүй байх,
    Ил задгай гудамж талбайд болон гар дээрээс худалдаалж буй, ариун цэврийн шаардлага хангаагүй, бохир орчинд үйл ажиллагаа явуулж буй худалдаа үйлчилгээний газраас хоол, хүнс худалдан авахгүй байх,
    Худалдаа, үйлчилгээний газруудад түргэн гэмтэж чанар байдлаа алддаг хүнсний бүтээгдэхүүнийг зориулалтын хөргөх төхөөрөмжид хадгалж буй эсэхийг анхаарч үзсэний дараа сонголтоо хийх,
    Нийтийн хоолны газруудаар үйлчлүүлэхдээ хоол хүнсийг бүрэн гүйцэд болгосон эсэх, гадны механик хольц байгаа эсэхийг шалгаж хэрэглэх,
    Архи согтууруулах ундааг худалдан авах, үйлчлүүлэхдээ хаана үйлдвэрлэсэн, чанар аюулгүй байдлын баталгаажилттай эсэхийг магадлан үзэхийн зэрэгцээ тунадас булингартай, механик хольцтой, хямд үнэтэй болон гар дээрээс худалдаалж буй архи, согтууруулах ундааг худалдан авч хэрэглэхгүй байх,
    Анхаарвал зохих хамгийн аюултай зүйл нь эдгээр хүнс, хоолыг хэрэглэснээр хоолны хордлого, хордлогот халдвар өвчнөөр өвдөх магадлал тун өндөр бөгөөд таны эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх бодит нөхцөлийг бүрдүүлнэ гэдгийг санаж үйлчлүүлэхгүй байх нь зүйтэй.
    Хоол хүнсээс шалтгаалах өвчин эмгэг нь тэр даруйдаа илрэхгүй байж болох ч хожим амь насанд тань заналхийлж болохыг бүү март!
    Худалдан борлуулж байгаа хүнсний бүтээгдэхүүн, хоол үйлдвэрлэлд ашиглаж буй түүхий эд, материал нь чанар аюулгүй байдлыг хангасан тухай баталгаажилттай эсэх, холбогдох бичиг баримтыг худалдагчаас шаардан үзэх,

    “Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай” Монгол Улсын хуулийн 5 дугаар зүйлийн 5.6-д “худалдан авагч нь худалдагчаас тухайн бүтээгдэхүүний чанар аюулгүйн баталгааг шаардан үзэх эрхтэй” гэж хуульчилсан байдаг гэж НМХГ-аас мэдээллээ.
  • Маргаашнаас хүйтний эрч чангарна
    2017 оны 2 сарын 13
    14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар цас орж, зөөлөн цасан шуурга шуурна. 14-нд баруун аймгуудын нутаг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 15-нд ихэнх нутгаар, 16-нд нутгийн зарим газраар,17-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи 14,15 ихэнх нутгаар, 16,17-нд Алтайн салбар уулс болон Арц богдын өвөр хоолойгоор секундэд 14-16 метр хүртэл ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 14-нд нутгийн хойд хэсгээр цаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Идэр, Тэс, Ерөө голын хөндий, Хүрэн бэлчир орчмоор шөнөдөө 33-38 градус, өдөртөө 21-26 градус, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгэ, Эг, Хараа, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө 29-34 градус, өдөртөө 13-18 градус, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Хангай, Хэнтийн уулархаг нутгаар шөнөдөө 22-27 градус, өдөртөө 9-14 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 10-15 градус, өдөртөө 3-8 градус, бусад нутгаар шөнөдөө 19-24 градус, өдөртөө 6-11 градус хүйтэн байна.
  • Гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо буурчээ
    2017 оны 2 сарын 13
    Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр хянан шийдвэрлэсэн хэргийн талаарх мэдээллийг өглөө. Тус шүүхээр нийт 12022 иргэний хэргийн 1651 хэрэг буюу 13.7 хувийг нь ИХШХШТХ-ийн 115 дугаар зүйлээр шийдвэрлэсэн бол 22 хэрэг буюу 0.18 хувийг ИХШХШТХ-ийн 74 дүгээр зүйлд заасан хялбаршуулсан журмаар 127 хэрэг буюу 1.05 хувийг ИХШХШТХ-ийн 117 дугаар зүйлд зааснаар хэрэгсэхгүй болгожээ.

    Мөн иргэний хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 986 буюу 12.9 хувиар, ИХШХШТухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 43 буюу 2.4 хувиар, Хөдөлмөрийн тухай хуулиар шийдвэрлэсэн хэргийн тоо 65 буюу 18.3 хувиар тус тус өсч, харин гэр бүлийн тухай хуулиар хянан шийдвэрлэсэн хэргийн тоо 138 буюу 11.1 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
  • Цагаан сараар бага насны хүүхдийг үнсэхгүй байхыг зөвлөжээ
    2017 оны 2 сарын 13
    ОХУ-д томуугийн дэгдэлттэй байгаа бөгөөд манай улсад улаанбурхан, салхинцэцэг, томуугийн өвчлөл нэмэгдээд байгаа учраас Эрүүл мэнд, спортын яамнаас дараах зөвлөмжийг гаргажээ.
  • Амралтын өдрүүдэд согтуу 71 жолоочийг илрүүлжээ
    2017 оны 2 сарын 13
    2017 оны 02 дугаар сарын 11,12-ны буюу амралтын өдрүүдэд Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 406 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас, зам тээврийн ослын 272 дуудлага бүртгэгдлээ. Зам тээврийн ослын улмаас 15 хүн хүнд, хөнгөн гэмтсэн.Ослын шалтгаан, хэлбэрээр нь авч үзвэл мөргөлдөх хэлбэрээр 14 /мөргөлдөх хэлбэрээр үйлдэгдсэн зам тээврийн ослын улмаас 10 хүн гэмтсэн/, явган зорчигч мөргөж гэмтээсэн 5 осол, хэрэг бүртгэгдсэн. Ослын газрыг орхин явсан 2 хэрэг байна.

    Цагдаагийн байгууллагын хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон нийт 71 жолоочийг илрүүлж гарч болзошгүй осол, хэргээс урьдчилан сэргийлж ажилласан.

    Тухайлбал:

    ЧД-ийн нутаг Баянбүрдийн тойргийн уулзварт амины H.Grace маркийн автомашины жолооч А нь T.Pruis-20 маркийн Г жолоочтой автомашин, T.Pruis-20 маркийн А жолоочтой автомашинуудтай мөргөлдөж жолооч, зорчигч нарын 8 хүн гэмтсэн.
    ЧД-ийн нутагТелевизийн зам, Зүүн тасганы 0022 тоот хашааны урд замд марк, улсын дугаар тодорхойгүй автомашины жолооч нь явган зорчигч Х-г мөргөж гэмтээгээд хэргийн газрыг орхин явсан.

    Орон нутагт:

    Дархан-Уул аймгийн Хонгор сумын нутаг асфальтан замд H.Starex маркийн Г жолоочтой автомашин нь зогсож байсан Howo Sinotruk маркийн автомашиныг мөргөж зорчигч З, С нарын 2 хүний амь нас хохирч, 4 хүн гэмтсэн.
  • Ахлах дэслэгч хятадуудаас авлига авсан нь тогтоогджээ
    2017 оны 2 сарын 13
    Баянзүрх дүүргийн цагдаагийн хэлтэст хэрэг бүртгэгчээр ажиллаж байсан ахлагч, дэслэгч С.Батзолбоо авлига авсан нь тогтоогджээ.
  • Алдарт эхийн одонгийн материалыг энэ 7 хоногийг дуустал авна
    2017 оны 2 сарын 13
    Дөрөв болон түүнээс дээш хүүхэд төрүүлж, эрүүл, саруул өсгөн хүмүүжүүлж буй эхчүүдийн ”Алдарт эхийн” I, II одонгийн материалыг хүлээн авч байна.
  • Ж.Энхбаяр: Д.Оюунхорол сайдад зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй
    2017 оны 2 сарын 13
    Ж.Энхбаяр: Д.Оюунхорол сайд зохих хэмжээний хариуцлага хүлээлгэх нь зүйтэй
  • Их монгол аваргын ойд П.Бүрэнтөгс арслан түрүүлэв
    2017 оны 2 сарын 13
    Их Монгол Шаравжамц аваргын мэндэлсний 140 жилийн ойд зориулсан барилдаанд дөрвөн арслангаар магнайлуулсан гарьд 1, заан 2, харцага 7, начин 31, а.ц.а 69, а.ц.з 23, а.ц.х 42, а.ц.н 55 нийт 224 бөх зодоглон барилдав. 30 гаруй аймгийн начин цолтон багталгүй хасагдав.

    Дөрвөн арслан магнайлсан Их Монгол аваргын ойн барилдаанд Бүрэнтөгс арслан түрүүлж, Оюунболд арслан үзүүрлэв. Их шөвөгт ”хоёр” Пүрэв шалгарлаа. Индэрт Өврийн сайхан хангай нутгийн цуутнууд олноор тухалжээ. Нэг дээр цөөнгүй улсын цолтон өвдөг шороодов. Тэднийг Э.Лхамхүү, И.Мандах, Н.Загархорол, Э.Сумъяабат, Га.Бат-Эрдэнэ, Э.Батхуяг, Г.Баасанжав нарын ноднинхон сумын цолтнуудын барилдаанд бужигнуулж байсан аймгийн шинэхэн начингууд шил даран хаялаа. Ирэх зуны аймгийн наадмын өнгийг тодорхойлох залуус даа. Хоёр дээр Баянхонгорын а.н Г.Жамбалдорж Хангай арсланг ганцхан тахимдаад л гэдрэг нь харуулчихав. А.х Б.Цэдэнсодном нутгийн ах начин Сугаржаргалыг мордоод тэнцвэр алдангуут нь суйлаад хаяв. Харин чөлөөтийн шигшээгийн тамирчин, а.х О.Үйтүмэн залуу начин Дашийн хөлд орж өргөж цацаад давах нь бас л урамтай. Барилдааны дундуур Их Монгол аваргын амьдралын түүхээс харуулсан тоглолт үзүүлсэн нь онцлог агаад сайхан байлаа. Отгон аварга Санжаадамба, олимпийн аварга Түвшинбаяр нар үзэгчийн суудлаас барилдаанаа сонирхов. Батсуурь арслан дөрвийн оноолт дээр а.а Ууганбаярт дахин унав. Дараагийн даваанд Пүрэвсайхан заан Ууганбаярыг амалж хаялаа. Гэх мэтчилэн олон сонирхолтой барилдаан өрнөж, үзэгч олныг баясгав...
  • Цэргийн госпитальд гал гарчээ
    2017 оны 2 сарын 13
    Зэвсэгт хүчний нэгдсэн эмнэлэг буюу Цэргийн госпитальд өнгөрсөн долоо хоногт гал гарчээ.
  • Сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ
    2017 оны 2 сарын 13
    Сонгуулийн ерөнхий хороо өнгөрсөн баасан гаригт хуралдаж Сонгуулийн тухай хуульд заасны дагуу Ерөнхийлөгчийн сонгууль зохион байгуулах цаг хугацааны хуваарийг баталжээ.

  • Замын хөдөлгөөнийг 440 албан хаагч зохицуулж байна
    2017 оны 2 сарын 13
    Нийслэлийн Засаг даргын 2017 оны 2-р сарын 01-ний өдрийн А/51 тоот захирамжаар Сар шинийн баярын өмнөх амралтын өдрүүдээр буюу 2017 оны 2-р сарын 11,12,18,19-ний өдрүүдэд замын хөдөлгөөний хэт ачаалал үүсэхээс урьдчилан сэргийлэх, түгжрэл саатлыг бууруулах, иргэдийг түргэн шуурхай зорчуулах зорилгоор тээврийн хэрэгслийн улсын дугаарын сүүлийн оронг тэгш, сондгойгоор хязгаарлан замын хөдөлгөөнд оролцуулах зохицуулалт хийгдэж буй.


  • Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх дэд ажлын хэсэг байгуулжээ
    2017 оны 2 сарын 13
    Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хууль энэ сарын 1-ээс хэрэгжиж эхэлсэн.

  • ”Grammy Awards”-ын улаан хивсний ёслолын зургууд
    2017 оны 2 сарын 13
    АНУ-ын Лос Анжелес хотноо 59 дэх удаагийн Грэммигийн шагнал гардуулах ёслол зохион байгуулагдлаа. Тус арга хэмжээнд олон шилдэг Нэрт дуучид оролцож байна. Ингээд ”Latin Grammy Award”-ын улаан хивсний ёслолын зургуудаас хүргэж байна.

  • 24 баримт: С.Эрдэнийн засаглал эхлэж буйг тунхаглав
    2017 оны 2 сарын 13
    Ардчилсан намын долдугаар их хурал өчигдөр болж өндөрлөлөө. 180 гаруй мянган гишүүний төлөөлөл болсон 2900 орчим төлөөлөгч “Улаанбаатар палас”-т чуулж, шинэхэн намын даргаа батламжиллаа. Мөн хурлаар намын дүрмийн төслийг хэлэлцэн батлав. Тэгвэл тус хурлын эргэн тойронд өрнөсөн үйл явдлыг 24 баримтыг хүргэж байна.

  • УИХ-ын дарга М.Энхболд орон нутагт ажиллана
    2017 оны 2 сарын 13
    УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Завхан, Увс, Ховд, Баян-Өлгий аймагт ажиллахаар өнөөдөр /2017.02.13/ Улаанбаатар хотоос мордлоо.

    Гурван өдөр үргэлжлэх томилолтынхоо эхэнд Монгол Улсын Их Хурлын дарга Завхан аймагт ажиллах бөгөөд 2016 оны намрын ээлжит чуулганы хугацаанд батлагдсан хууль тогтоомжийн талаар иргэд, хөдөлмөрчдөд танилцуулж, уулзалт хийнэ. Үргэлжлүүлэн тэрээр Увс аймагт ажиллах бөгөөд аймгийн удирдлагууд угтан авч, Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсаны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх юм байна. Дараа нь аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийж, 2016 оны намрын ээлжит чуулганы үйл ажиллагааны талаар мэдээлэл танилцуулж, чөлөөт ярилцлага өрнүүлэх аж. Монгол Улсын Их Хурлын даргын томилолт Ховд аймагт үргэлжилж, аймгийн удирдлагууд Ард Аюушийн талбайд хүндэтгэл үзүүлэн угтсаны дараа аймгийн иргэд хөдөлмөрчидтэй уулзалт хийх юм байна.

    Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд 2017 оны хоёрдугаар сарын 15-ны өдөр дагалдан яваа албаны хүмүүсийн хамтаар Баян-Өлгий аймгийн Толбо суманд хүрэлцэн очиж, малчид хөдөлмөрчидтэй уулзана. Үүний дараа аймгийн төв Өлгий суманд ажиллан, М.Хурманханы нэрэмжит Хөгжимт драмын театр баян-өлгийчүүдтэй уулзаж, 2016 оны намрын ээлжит чуулганаар батлагдсан хууль тогтоомжийн талаар мэдээлэл өгч, УИХ-ын үйл ажиллагааны талаар танилцуулан, иргэдтэй чөлөөт ярилцлага өрнүүлнэ.

    Монгол Улсын Их Хурлын даргыг дагалдан Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд П.Ганхүү, Зам тээврийн хөгжлийн дэд сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн дэд сайд, Эрүүл мэндийн дэд сайд болон албаны бусад хүмүүс ажиллана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • С.Эрдэнэ мэдээлэл хийнэ
    2017 оны 2 сарын 13
    Ардчилсан намын даргаар сонгогдсон С.Эрдэнийг батламжилснаар З.Энхболд чөлөөлөгдсөн. Шинэ даргын нэрийг Улсын Дээд Шүүхэд бүртгүүлэх даалгаврыг Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн даргад үүрэг болгосон юм.
  • Ц.Тувааныг АН-ын ЕНБД-ын үүрэг гүйцэтгэгчээр томиллоо
    2017 оны 2 сарын 13
    Ардчилсан намын VII их хурлаар намын дүрэм, Ардчилсан намын даргыг ёсчлон баталсан. Мөн анхан болон дунд шатны намын удирдлагуудыг шинэчлэх, намын Үндэсний зөвлөлдөх хорооны нэр, гишүүдийг өөрчлөн Үндэсний бодлогын хороо болгов.
  • Шатахууны үнийг буулгахаар болжээ
    2017 оны 2 сарын 13
    “Петровис”, “Шунхлай” зэрэг компани шатахууныхаа үнийг литр тутамд нь хөдөө орон нутагт 100-150 төгрөг, хот орчимд 80-100 төгрөгөөр нэмээд байгаа билээ.
4558 4559 4560 4561 4562 4563 4564
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    4 цаг 15 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг хааж, шинэчлэх ажлыг хойшлуулжээ
    5 цаг 45 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Киргиз Улсын Ерөнхийлөгч С.Жапаров нар албан ёсны хэлэлцээ хийлээ
    6 цаг 5 мин
  • Хөлбөмбөгийн дасгалжуулагч, тамирчдыг дэмжих зорилгоор БНСУ-ын Гуяан хоттой боловсон хүчин солилцох хамтын ажиллагааны гэрээ байгууллаа
    6 цаг 25 мин
  • Танилц: Өндөр гэгээний мэлмий гийсний 390 жилийн ойд зориулсан даншиг наадмын хөтөлбөр
    6 цаг 48 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгчийг Киргиз Улсын Ерөнхийлөгч албан ёсоор угтлаа
    7 цаг 11 мин
  • 10 дугаар хорооллын уулзвараас Саппорогийн уулзвар хүртэлх замыг пүрэв гарагт нээнэ
    7 цаг 38 мин
  • Монгол Улсын Ерөнхийлөгч “Үркүн”-ий дурсгалын хөшөөнд хүндэтгэл үзүүллээ
    7 цаг 41 мин
  • Улаанбаатар Их дуулгад өрсөлдөх Монголын 56 жүдоч
    7 цаг 52 мин
  • Үерийн аюултай бүсээс хол байхыг зөвлөлөө
    8 цаг 52 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол Лхагва гаригт явагдана
    8 цаг 55 мин
  • ЦЕГ: Улстөрчдийн хүүхдүүд байсан гэх мэдээллийг шалгаж байна
    9 цаг 42 мин
  • Олон улсын математикийн олимпиадаас 1 алт, 3 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ
    9 цаг 54 мин
  • С.Баярбилэг: "Ноорог"-т холбогдох хэрэг хаагдаагүй
    10 цаг 10 мин
  • Баянхонгор аймгийн Богд сумыг "Алтангадас" одонгоор шагнажээ
    10 цаг 11 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
    10 цаг 19 мин
  • Алслагдсан чиглэлийн автобусны суудлыг урьдчилан захиалах боломжтой болжээ
    10 цаг 41 мин
  • Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12592 болжээ
    10 цаг 45 мин
  • О. Уламсайхан: Үнэнээр явбал үхэр тэргээр туулай гүйцнэ гэдэг үг 21 дүгээр зуунд биеллээ олж байна
    10 цаг 52 мин
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
    11 цаг 11 мин
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • Coldplay-гийн “Kiss Cam” нь нэр хүндтэй тек компанийн захирал Энди Байрон ба хүний нөөцийн дарга Кристин Кабот нарын амрагийн харилцааг илчлэв
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд дэлхийн 12 улсаас баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
  • Танилц: Зах, худалдааны төвүүдийн ажиллаж эхлэх цагийн хуваарь
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • VII сарын эхний арав хоногийн байдлаар нийт нутгийн 58 хувьд гантай болон гандуу байна
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • “Алдар”-ын бас нэг тамирчин СЭРГЭЭШИЙН шинжилгээнд бүдэрлээ
  • Бөхийн өргөөнөөс Зүүн дөрвөн замын уулзвар хүртэлх замыг хааж, шинэчилнэ
  • Зарим бөхчүүд Үндэсний бөхийн спортын амин сүнсийг залгих нь
  • С.Шижирбат: Яаралтайгаар 16-нд ирсэн байх ёстой допингийн хариуг яагаад зарлахгүй байна аа?
  • Жүжигчин, найруулагч Б.Амарсайхан: Шувуу тэнгэртээ нисэж яваад үхэх сайхан байдаг юм гэнэ лээ...
  • Эмэгтэй шигшээ баг хүрэл медалийн төлөө тоглоно
  • Арав хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • "М-Си-Эс" группээс Улсын арслан Э.Батмагнайд 1 тэрбум төгрөгийг гардуулан өгчээ
  • Р.Омар:Үеэл ах Б.Серикийн заан болохдоо өмссөн дээлээр гоёж ШОНХОР цолоо хүртлээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Автотээврийн салбарынханд баярын мэндчилгээ дэвшүүллээ
  • “Улаанбаатарын Гранд Слам” тэмцээнд 29 улсын 246 тамирчин мэдүүлгээ илгээжээ
  • Ерөнхий сайд Г.Занданшатар “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай байгуулсан гэрээ нэг бүрийг нягталж, шалгах үүрэг өглөө
  • Баян-Өлгий аймагт Раашгэмпэллин хийд нээлтээ хийж, Жадо Ринбүчи багш гурван өдөр ном айлдана
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • П.Бүрэнтөгс: Хүүхдэд зориулсан энэ ном надад маш их таалагдлаа
  • Баяр наадмын үеэр Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвд 4093 хүн тусламж үйлчилгээ авчээ
24 баримт
  • Монгол орны үзэсгэлэнт байгалиас ОНЦЛОХ аяллын 24 цэг
  • "ТЭЦ-3"-ын нөхцөл байдалтай танилцах үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс "онцлох" 24 эшлэл
  • Зуныг зугаатай, үр бүтээмжтэй өнгөрүүлэхэд тань туслах 24 зөвлөмж
  • У.Хүрэлсүх: Монгол наадам бол төрт ёс, түүх, соёлын үнэт өв, тусгаар тогтнол, мандан бадрахын бэлгэдэл юм
  • Дэлхийд ганцхан Монгол наадмын тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК