-
2017 оны 1 сарын 03
Монгол Улсын Гадаад валютын албан нөөцийн (ГВАН) хэмжээ 2016 оны 11 сарын байдлаар* 1,303.9 сая ам.долларт хүрч өмнөх сараас 25.5 хувь буюу 265.2 сая ам.доллараар өслөө.
Гадаад валютын албан нөөц ийнхүү нэмэгдэхэд (i) иргэд, аж ахуйн нэгжүүдийн Монголбанкинд тушаасан алтны хэмжээ нэмэгдсэн, (ii) Монгол Улсад орох гадаад валютын урсгал нэмэгдсэн нь голлон нөлөөлөв.
2016 оны эхний 11 сарын байдлаар Монголбанк иргэд, аж ахуйн нэгжээс 17.6 тонн алт худалдаж авсны 14.2 тонныг буюу 80.6 хувийг мөнгөжүүлээд байна. Үүнээс зөвхөн 11-р сард 3.3 тонн буюу 132 сая ам.доллартай тэнцэх хэмжээний алтыг цэвэршүүлэн ГВАН-ийг нэмэгдүүлэв.
Түүнчлэн, 2016 оны сүүлийн саруудад дэлхийн зах зээл дэх зэс, нүүрсний үнэ өссөн нь Монгол Улсад орох гадаад валютын хэмжээ нэмэгдэхэд нөлөөллөө. Эхний 11 сарын байдлаар нүүрсний экспортоос банкны системээр дамжин 495.3 сая ам.долларын орлого орсон нь өмнөх оны мөн үеэс 76 хувь буюу 214.3 сая ам.доллараар нэмэгдсэн дүн юм. Улмаар 2016 оны 11 сард төлбөрийн тэнцэл 289.7 сая ам.долларын ашигтай гарсан байна.
Эдгээр эерэг өөрчлөлтийн нөлөөгөөр ГВАН 2016 оны 11-р сард өмнөх сартай харьцуулахад 25.5% нэмэгдэж, 1,303.9 сая ам.долларт хүрчээ.
* Монголбанк Гадаад валютын албан нөөцийг олон нийтэд 3 сарын хоцрогдолтой мэдээлдэг байсныг өөрчлөн, 2014 оны 7 дугаар сараас эхлэн 1 сарын хоцрогдолтой зарлаж байна.
-
2017 оны 1 сарын 03
Энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн мөрдөгдөх усан хангамж үйлчилгээний шинэчилсэн тарифыг танилцууллаа. Тодруулбал, Улаанбаатар хот болон нийслэлийн Багануур, Налайх дүүргийн ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний үнэ төлбөрт өөрчлалт оруулж, хэрэглэгчид дараах тарифыг дагаж мөрдөхөөр болжээ.
-
2017 оны 1 сарын 03
Монгол Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороо 52.6 хувийн ирцтэйгээр 09 цаг 35 минутад өнөөдрийн /2017.01.03/ хуралдаанаа эхлүүлж, “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хэлэлцэв.
Тогтоолын төслийн талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулсан бөгөөд улсын хэмжээнд холбогдох хуулийн үйлчлэлд хамрагдах 38 мянга орчим албан тушаалтан хуульд заасан үндэслэлийн дагуу хувийн ашиг сонирхлыг мэдүүлэг /ХАСМ/ болон хөрөнгө орлогын мэдүүлгийг /ХОМ/ АТГ цахим систем буюу https://meduuleg.iaac.mn цахим хуудсаар бүртгэдэг байна. Үүний зэрэгцээ давхар цаасан хэлбэрээр гаргуулан дөрөв дэх жилдээ ажиллаж байгаа гэв. Албан тушаалтнуудаас гаргаж буй ХАСМ, ХОМ-ийг цахим хэлбэрээр гаргуулан авснаар төрийн албан хаагчид интернэт бүхий орчинд хаанаас ч мэдүүлэг гаргах боломж бүрдэх юм байна. Ингэснээр улсын хэмжээнд нэгдсэн сан бүрдүүлэх, мэдүүлгийн хяналт шалгалтыг хуулийн хугацаанд шуурхай зохион байгуулах, ХОМ-т олон талын судалгаа, дүн шинжилгээ хийх, иргэд олон нийтийг мэдээллээр хангах зэрэг ач холбогдолтой.
2012 оноос ХАСМ болон ХОМ-ийг цаасан хэлбэрээр авахаас бүрэн татгалзах зорилт тавьж ирсэн, эрх зүйн орчин бүрдсэн хэдий ч хэрэгжих нөхцөл боломж хангалтгүй явж иржээ. Монгол Улсын хувьд цахим болон тоон гарын үсэг хэрэглэх эрх бүхий үндсийг тодорхойлж, тоон гарын үсгийн түлхүүрийн нийтийн дэд бүтцийг бий болгон, үйлчлэх хүрээний хувьд төрийн нууцад хамаарахаас бусад мэдээ, баримт бичгийг цахим хэлбэрт шилжүүлэх, дамжуулахтай холбоотой харилцааг зохицуулах зорилгоор 2011 оны арванхоёрдугаар сарын 15-ны өдөр Цахим гарын үсгийн тухай хуулийг баталсан хэдий ч 2016 онд тоон гарын үсгийн гэрчилгээ олгох үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг зөвхөн нэг аж ахуйн нэгжид олгожээ. Гэвч хуулийн хэрэгжилт хангалттай биш байгаа аж. Иймд одоогийн үйлчилж буй хууль тогтоомжийн хүрээнд мэдүүлэг гаргагч нь ХАСМ, ХОМ-ээ цахим бүртгэлийн программд оруулаад, баталгаажуулсны дараа хэвлэн, хуудас бүрт гарын үсэг зурж, тухайн байгууллагын мэдүүлгийг бүртгэх, хянах, хадгалах эрх бүхий албан тушаалтанд хүлээлгэн өгнө. Үүний дараа АТГ-ын даргын 2012 оны 91 дүгээр тушаалын 4 дүгээр хавсралтаар батлагдсан ХАСМ, ХОМ-ийг хүлээн авсан тухай бүртгэлд бүртгүүлэх буюу цахимаар болон цаасаар давхар хэвлэн өгдөг хэлбэрээр явж байгааг тэрээр танилцуулгадаа дурдсан юм. Өнөөдрийн байдлаар цахим санд 2013-2016 оны хооронд гаргасан 161831 ХАСМ, ХОМ бүртгэлтэй байгаа бөгөөд эдгээр мэдүүлгийг ердөө хэвлэхэд л нийтдээ 90.9 сая төгрөг зарцуулсан талаарх тооцоолол гаргасан байна. АТГ-аас ХАСМ болон хяналтын ажлыг цахимжуулахаар бэлтгэл ханган, дуусах шатандаа явж байгаа гэлээ. АТГ жилд дунджаар 10.000 орчим иргэний ХАСМ-ийг хянаж, хариу хүргүүлдэг бөгөөд 2015 онд 14.4 сая төгрөгийн зардал гаргажээ. Цаашид ХАСМ болон ХОМ-ийг цахим хэлбэрээр бүртгэн, цаасан хэлбэрээр авахаас татгалзах нь төсвийн хөрөнгө хэмнэх, мэдүүлэг гаргагч болон бүртгэгч, хянагчийн цагийг хэмнэх зэрэг олон талын ач холбогдолтой болохыг талаар АТГ-ын дэд дарга Ц.Нямдорж танилцуулгынхаа төгсгөлд онцолсон юм.
Тогтоолын төслийн танилцуулгатай холбогдуулан асуух асуулттай гишүүн байсангүй. Улсын Их Хурлын гишүүн Ц.Нямдорж, Б.Бат-Эрдэнэ, О.Баасанхүү, Ц.Мөнх-Оргил, Х.Нямбаатар, Н.Оюундарь уг тогтоолын төслийг дэмжиж буйгаа илэрхийлээд, албан тушаалтны хувийн ашиг сонирхлын мэдүүлэг болон хөрөнгө, орлогын мэдүүлэгтэй холбоотой эрх зүйн зохицуулалтуудын талаар санал хэллээ. Төрийн албанд томилогдох, албан тушаал хаших хүний ХАСМ-ийг АТГ 14 хоногийн хугацаанд гаргаж өгдөг. Үүнээс үүдэн байгууллагын ажлын гүйцэтгэл хойш татагддаг бол хувь хүн шийдвэр гарах хүртэл цалингүй ажиллах зэрэг хүндрэл үүсдгийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэллээ. Хувийн ашиг сонирхолын зөрчил гэдэг ойлголтыг оновчтой тодорхойлох нь манайх шиг боловсон хүчний хязгаарлагдмал нөөцтэй улсад чухал гэдгийг Улсын Их Хурлын гишүүн Ц.Мөнх-Оргил, Н.Оюундарь нар онцолж, эрх зүйн тодорхой өөрчлөлт хийх шаардлагын талаар Улсын Их Хурлын гишүүн Х.Нямбаатар дурдан, тодорхой саналуудыг хэлсэн юм. Түүнчлэн тэрээр өнөөдрийн байдлаар хөрөнгө орлогын мэдүүлэг гаргаж буй 40 орчим мянган албан тушаалтан, төрийн албан хаагчдын тоог 50 хувиар бууруулах бүрэн боломжтойг тэмдэглэсэн.
Ийнхүү “Хууль зүйн байнгын хорооны 2012 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай” Хууль зүйн байнгын хорооны тогтоолын төслийг хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6 хувийн саналаар батлав.
Үргэлжлүүлэн Монгол Улсын Засгийн газраас 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн Хууль тогтоомжийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх бэлтгэл хангах, санал, дүгнэлтийн төсөл боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Н.Учралаар ахлуулан, Улсын Их Хурлын гишүүн Л.Болд, Н.Оюундарь нарын бүрэлдэхүүнтэйгээр байгуулахаар шийдвэрлэлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2017 оны 1 сарын 03
Монголбанкны Ерөнхийлөгчийн 2016 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн А-295 дугаар тушаалаар “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн журам”-ыг шинэчлэн баталсан бөгөөд, Монголбанк тус журмын дагуу санхүүжилтээ хэвийн олгож байна.
Нөхцөл
Одоо мөрдөгдөж буй журмын дагуу санхүүжүүлэх орон сууцны ипотекийн зээл нь дараах гол нөхцөлтэй байна:
Орон сууцны ипотекийн зээлийн хугацаа 360 хүртэл сар;
Орон сууцны ипотекийн зээлийн хүү жилийн 8%,
Зээлийн зориулалт нь орон сууц худалдан авах;
Урьдчилгаа төлбөр 30%-аас доошгүй, зээл ба үнэлгээний харьцаа /ЗҮХ/ 70%-аас дээшгүй;
Өр, орлогын харьцаа /ӨОХ/ өрхийн татварын өмнөх орлогын 45%-аас хэтрэхгүй;
Худалдан авах нийтийн зориулалттай орон сууцны талбайн хэмжээ 80м2-аас ихгүй;
Зээлийн урьдчилан төлөлт хийх боломжтой байх (гэрээнд тусгаснаар);
Бүрэн хорогдох, тогтмол хүүтэй.
Журмын дэлгэрэнгүйг энд дарж үзнэ үү.
Санхүүжилт ба зээл олголт
Шинэ журам хэрэгжиж эхэлснээс хойш орон сууцны ипотекийн зээлийн санхүүжилтийг Монголбанк өөрийн өмчлөлд байгаа ипотекийн зээлээр батаалгаажсан бонд (ИЗББ)-ын үндсэн болон купоны төлбөрийн эргэн төлөлтийн орлогоор санхүүжүүлж буй:
2016 оны 10 дугаар сард 34.7 тэрбум төгрөгийг нийт 672 зээлдэгчдэд олгосон байна. Үүнээс “Орон сууцны ипотекийн санхүүжилтийн тогтвортой тогтолцоог бүрдүүлэх хөтөлбөр”-ийн хүрээнд 24.2 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 10.5 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
2016 оны 11 дүгээр сард 64.7 тэрбум төгрөгийг нийт 1072 зээлдэгчид олгосноос хөтөлбөрийн хүрээнд 50.7 тэрбум төгрөг, банкуудын өөрийн эх үүсвэрээр 14 тэрбум төгрөгийг тус тус олгожээ.
-
2017 оны 1 сарын 03
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн хурлаар Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэх, УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл, “Нийтийн сонсгол зохион байгуулах журам батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэх эсэхийг шийдэх юм.
-
2017 оны 1 сарын 03
Цэргийн албаны тухай хууль шинэчлэгдэн гарсантай холбогдуулан явуулах 2017 оны цэргийн тоо бүртгэл маргааш нийслэлийн есөн дүүрэг 152 хороонд эхэлнэ.
-
2017 оны 1 сарын 03
Розалин бол арван гурван настай бүрэгдүү охин бөлгөө. Түүнийг хараахан балчир байхад аав нь ослоор өөд болсон тул ээж София нь түүнийг ардаа үүрч амандаа зуух нь холгүй зүтгэсээр өдий зэрэгтэй болгож өсгөсөн юм. Тэдний амин зуулга тарчиг ядуу болохоор үе тэнгийн хүүхдүүд илт дээрэнгүй ханддагийг тэр ойлгох болжээ. Яваандаа ээж нь гэж бүтэлгүй амьтнаас болоод хүүхдүүд түүнд тийм жудаггүй ханддаг байх гэсэн бодол там тумхан төрөх болсны улмаас дотроо улам ч ихээр шаналангуй явдаг болжээ. Софи нэг компанид цэвэрлэгчээр ажилладаг бөгөөд хар өглөөгүүр гэрээс гарч өдөржин борви бохисхийхгүй ажилладаг хэр нь шальтай ацаг хөлс авдаггүй болохоор амин зуулга нь яаж ч өөдтэй байх билээ дээ. Дээр нь газар дээрх ганц охиных нь зан араншин хувираад үг дуугүй бөглүү битүү нэгэн болчихвий гэж санаа зовнихын сацуу түүнийг баярлуулж баясгах гэж аргаа барах бол энүүхэнд.
-
2017 оны 1 сарын 03
Асар богинохон хугацаанд Монголын топ сэтгүүлүүдийн тэргүүн эгнээнд нэгдэж чадсан “PEOPLE of Mongolia” сэтгүүл шинэ оны босгон дээр “PEOPLE AWARDS”-ийг зохион байгуулж, анхны түүхэн номинациудын эздийг тодрууллаа.
-
2017 оны 1 сарын 03
Засгийн газраас агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн гэр хорооллын айл өрхийн ахуйн болон халаалтын зориулалтаар хүйтний улиралд орой, шөнийн цагт хэрэглэсэн цахилгааны тарифыг 100 хувь хөнгөлсөн билээ.
-
2017 оны 1 сарын 03
МУГЖ Э.Амартүвшин дэлхийн шилдэг 10 театрын нэг, Италийн алдарт ”Сан Карло” театрт дуулахаар болжээ. Тэрээр Ж.Вердийн сонгодог бүтээл “Риголетто” дуурийг дөрвөн удаа дуулах бөгөөд сар гаруй хугацаанд ажиллах гэрээ байгуулжээ. Мөн тавдугаар сард Израйлийн шинэ театрт, Италийн Салерно хотын театрт дуулах хэд хэдэн гэрээ байгуулсан байна.
-
2017 оны 1 сарын 03
Төв аймгийн Цагдаагийн газрын алба хаагчид адуу хулгайлдаг гэмт бүлэглэлийг илрүүлжээ. Тодруулбал сэжигтэн этгээдүүд адууг бэлчээр дээр нь буудаж унагаад тусгай тоноглосон автомашинд ачиж явдаг байсан нь тогтоогджээ. Тэд ихэнхдээ хэргийг шөнийн цагаар үйлддэг байсан бөгөөд унаж явсан машиных нь мөрөөр мөшгиж, баривчилсан байна.
-
2017 оны 1 сарын 03
УИХ-ын гишүүн О.Баасанхүү Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хуулийн төслийг өргөн барьсантай холбогдуулагн өөрийн байр сууриа илэрхийлж, мэдээлэл хийлээ.
-
2017 оны 1 сарын 03
Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Хууль зүйн байнгын хорооны 2012 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдрийн 05 дугаар тогтоолд нэмэлт оруулах тухай асуудлыг хэлэлцэж баталлаа.
-
2017 оны 1 сарын 03
Өнгөрсөн оны есдүгээр сард хуралдсан Монголын хөрөнгийн бирж ТӨХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн тогтоолоор М.Болорыг үүрэгт ажлаас чөлөөлж, Х.Алтайг Гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилсон билээ.
-
2017 оны 1 сарын 03
Гадаад хэргийн сайдын амлалтыг хятадууд ёжлож эхэлжээ
-
2017 оны 1 сарын 03
Нийслэлийн Үйлчилгээний нэгдсэн төвийн утсанд арванхоёрдугаар сарын 21-ны 13 цагт “Баянзүрх дүүргийн 10 хорооны айлууд усанд автлаа” гэсэн дуудлага иржээ. Дуудлагын дагуу Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн албан хаагчид очиход тус хорооны 25 айл, өрх усанд автсан байжээ.
-
2017 оны 1 сарын 03
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 31-нд Хятад улсын иргэн согтуурсан үедээ хамтран амьдардаг Монгол Улсын иргэн Х гэх эмэгтэйг хүйтэн мэсээр гэмтээж, түүний хүү болох дөрвөн настай А-г заазуурдаж амь насанд нь хүрсэн аймшигтай хэрэг гарсан талар өмнө нь мэдээлж байсан билээ.
-
2017 оны 1 сарын 03
Мэргэжлийн хяналтын байгууллагын 2017 оны анхны цахим шуурхай хурал боллоо. Энэ үеэр МХЕГ-ын дарга, Улсын ерөнхий байцаагчийн өгсөн үүргийн дагуу улсын хэмжээнд зохион байгуулсан “Эрүүл хүнс-Эрүүл хүүхэд” аяны хүрээнд хийсэн хяналт шалгалт, авсан арга хэмжээний талаар аймаг, нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, боомтуудаас мэдээлэл өгөв. Шинэ жилийн баяр угтаж хүнсний аюулгүй байдлыг хангах арга хэмжээ авч ажилласнаар нийтийг хамарсан хордлого, халдварт өвчин гараагүй, хүүхдийн бэлэгний чанар, сонголтод ахиц гарсныг дурдаж байв.
Мөн сүүлийн 14 хоногт зохион байгуулсан ажил, хяналт шалгалтын талаарх тодорхой мэдээллийг авч, цаашид анхаарч ажиллах чиглэл өгсөн юм. Тухайлбал, ойрын хугацаанд малын гоц халдварт өвчнөөс сэргийлэх, хорио цээрийн дэглэмийг сайжруулах, болзошгүй гамшгаас сэргийлэхэд орон нутгийн удирдлагатай хамтран ажиллах зэргийг онцлов. Түүнчлэн хууль зөрчсөн аливаа үйлдлийг таслан зогсоох, худалдааг хөнгөвчлөх, бизнес эрхлэгч баялаг бүтээгчдийг дэмжих бодлого барьж ажиллахыг анхаарууллаа.
-
2017 оны 1 сарын 03
Замын цагдаагийн алба хаагчид гудамж замд хийсэн хяналт шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож явсан 59жолоочийг илрүүлэн саатуулж гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлж ажилалаа.
2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Замын цагдаагийн албаны ЖШУХ дээр нийт 281 дуудлага, мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 242 дуудлага бүртгэгдсэн. Үүнээс гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 7 бүртгэгдэж, 18 хүн хүнд хөнгөн гэмтжээ.
Тухайлбал: БГД-ийн нутаг Энхтайваны өргөн чөлөө Баруун 4 замын уулзварт Shaolin маркийн автобусны жолооч Д нь T.Prius маркийн Б жолоочтой авто машинтай мөргөлдөж зорчигч 52 настай эрэгтэй Э, 51 настай эмэгтэй Д нарын 8 хүн гэмтсэн.
БЗД-ийн нутаг Цагдаагийн академийн өргөн чөлөөнд Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн ОНӨААТҮГ-ын Daewoo BS 106 маркийн автобусны жолооч О нь Эмсид ХХК-ны H. Aero City 540 маркийн М жолоочтой автомашинтай мөргөлдөж зорчигч 50 настай эмэгтэй Э, 45 настай эмэгтэй Ц нарын 4 хүн гэмтсэн байна.
-
2017 оны 1 сарын 03
-Хасар, Хасар... Чи хараач. Нааш ир, наашаа... Цагаан сугус... хэмээн Тэмүчин баярласандаа тэсгэлгүй хашгирав.