зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ
5639 5640 5641 5642 5643 5644 5645
  • Эх, хүүхэд хоёрыг үхэлд хүргэсэн гэх Нэгдүгээр төрхөд гомдолтой байна гэв
    2015 оны 11 сарын 25
    Нийслэлийн нэгдүгээр ”Өргөө” амаржих газарт өнгөрсөн бямба гаригт буюу энэ сарын 21-нд эхийн эндэгдэл гарсан талаар өчигдөр бид мэдээлсэн. Тодруулбал, 27 настай эмэгтэй амаржих гэж очоод амиа алдсан төдийгүй хүүхэд нь бүтэлттэй төрж нас барсан харамсалтай хэрэг гарсан байна. Эх сурвалж хэлэхдээ эмч нар тоохгүй, хайхрамжгүй байсаар байгаад уг бүсгүй төрөхийн хүндрэлээр, тээж байсан хүүхэдтэйгээ хамт амиа алдсан гэж мэдээлсэн. Энэхүү мэдээллийг тус эмнэлгийн зүгээс баталсан бөгөөд “Шүүх шинжилгээний хариу гараагүй байхад мэдээлэл өгөх боломжгүй. Шинжилгээний хариу 14-28 хоногийн дараа гарна. Эмч буруутай эсэхийг цагдаагийн байгууллага шалгаж тогтооно” гэсэн юм.


  • Г.Уянга: Н.Энхбаяр гэж албан тушаал наймаалцсан л хүн байна
    2015 оны 11 сарын 25
    Г.Уянга: Н.Энхбаяр гэж албан тушаал наймаалцсан л хүн байна
  • Тээврийн прокурорын даргын албан тушаалыг бууруулжээ
    2015 оны 11 сарын 25
    Тээврийн прокурорын дарга Ц.Дангаасүрэнгийн албан тушаалыг бууруулж, өөр албанд томилжээ. Түүнийг албан тушаалаас нь буулгах гол шалтгаан нь прокурор Х.Тамиртай холбоотой гэдгийг эх сурвалж хэлэв. Х.Тамир нь хар тамхины хэрэгт холбогдон саатуулагдсанаар ийнхүү даргыгаа хөлдөө чирч албан тушаалыг нь бууруулах хүртэл арга хэмжээ авахуулжээ.
  • Өчигдөр 47 жолооч журамлагджээ
    2015 оны 11 сарын 25
    2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Улаанбаатар хотын Замын цагдаагийн газрын ЖШУХ дээр нийт 419 дуудлага мэдээ мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын 333 дуудлага бүртгэгдсэн байна. Үүнээс ХАБАЖЭГХэрэг 10 бүртгэгдэж 12 хүн хүнд хөнгөн гэмтсэн үүнээс жолооч-0, явган зорчигч-12, зорчигч-0. Хүүхэд зам тээврийн осолд өртсөн 4 үүнээс сургуулийн өмнөх насны 0, сургуулийн насны 4, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хөдөлгөөнд оролцсон жолооч 1, явган зорчигч 2. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ зам тээврийн осолд холбогдсон жолооч 1, явган зорчигч 1. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 47 жолоочийг журамлан гарч болзошгүй осол хэргээс урьдчилан сэргийлсэн.
  • Согтуу жолооч хүн мөргөөд зугтжээ
    2015 оны 11 сарын 25
    БГД-4 Энхтайваны өргөн чөлөө, 25-р эмийн сангийн урд замд амины Nissan Tiida автомашины жолооч Г нь явган зорчигч БГД 2-р хороонд оршин суух Ү /75н.эм/ мөргөж гэмтээн хэргийн газрыг орхин явсан хэргийг шуурхай эрэн сурвалжлан илрүүлэн шалгаж байна.
    Жич: Жолооч Г гэгч нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:2.42%/

    СБД-9 Цагдаагийн гудамж, “Жоби” төвийн баруун замд амины Toyota Prius автомашины жолооч О нь явган зорчигч СБД 14-р хороонд оршин суух С /29н.эр/ ийг мөргөж гэмтээсэн.
    Жич: Жолооч О нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон /Др:1.58%/


    ЦАГДААГИЙН БАЙГУУЛЛАГА НИЙСЛЭЛ ХОТЫН ХЭМЖЭЭНД 2015 ОНЫ 11-Р САРЫН 24 НД НИЙТ 75 ГЭМТ ХЭРГИЙН ЭЗЭН ХОЛБОГДОГЧИЙГ ИЛРҮҮЛЭН АЖИЛЛАА.
  • Гарал үүслийн бичиггүй мах тээвэрлэж явсан иргэнийг саатууллаа
    2015 оны 11 сарын 25
    СБД-14 ”7-н буудлын постонд үүрэг гүйцэтгэж байсан ЗЦТ-ийн зохицуулагч цагдаа 14:00 цагийн үед “Huyndai Grace” автомашиныг зогсоож шалгахад: ЧД-17 хороонд суух Г /эр.34н/ гарал үүслийн бичиггүй адуу, үхрийн мах тээвэрлэж явсан хэргийг СБДЦХ-2 шалгаж байна.
  • 2016 оны төсвийн төслийг Даваа гарагт дахин хэлэлцэнэ
    2015 оны 11 сарын 25
    Нийслэлийн ИТХ-ын ээлжит 32 дугаар хуралдаан боллоо. Хуралдаанаар нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2015 оны зорилтын хэрэгжилт, нийслэлийн эдийн засаг, нийгмийн 2016 оны зорилт, Нийслэлийн өмчөөс 2016 онд хувьчлагдах хуулийн этгээд, эд хөрөнгийн жагсаалт, 2014, 2015 оны хувьчлалын жагсаалтаас хасах тухай, “Нийслэлийн өмчийн концессын жагсаалт”, Нийслэлийн 2015 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөөний биелэлт, нийслэлийн 2016 оны Газар зохион байгуулалтын төлөвлөгөө, нийслэлийн 2016 оны төсвийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
    Хуралдаанд нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид асуулт асууж, санал хүсэлтээ илэрхийлэв. Эдгээр асуудлыг нийслэлийн ИТХ-ын Хот байгуулалт дэд бүтцийн хороо, Ухаалаг Улаанбаатар хөгжлийн хороо, Нийгмийн бодлогын хороо, Байгаль орчин, экологийн хороо, Хууль зүй, төрийн байгуулалтын хороо, Төсөв санхүү, эдийн засгийн хороо, Өргөдөл гомдлын хороод хэлэлцэж, энэ сарын 30-ны өдөр буюу Даваа гарагт нийслэлийн ИТХ-ын хуралдаанаар дахин хэлэлцэх юм.
    Харин нийслэлийн ИТХ-ын ээлжит 31 дүгээр хуралдаан энэ сарын 23-нд болж нийслэлийн 2014 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай, 2015 оны төсөвт нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэн батлах байсан ч НИТХ дахь МАН-ын бүлэг уг асуудлаар ажлын гурав хоногийн завсарлага авсан юм. Хуралдааны дэгийн дагуу НИТХ ээлжит 31 дүгээр хуралдааны үргэлжлэл маргааш буюу Пүрэв гарагт болж, уг асуудлыг дахин хэлэлцэнэ гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Цаг зохион бүтээгч хүүгийн гэр бүл 15 сая долларын нөхөн төлбөр шаардлаа
    2015 оны 11 сарын 25
    Цаг зохион бүтээгч хүүгийн гэр бүл 15 сая долларын нөхөн төлбөр шаардлаа
  • Санал авахаар Засгийн газарт хүргүүллээ
    2015 оны 11 сарын 25
    “Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал /2016-2030/ батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөлд санал авахаар Засгийн газарт хүргүүллээ
  • “Говь” ХХК-ний ажилчин ноос самнах машинд гараа гэмтээжээ
    2015 оны 11 сарын 25
    ХУД-3 “ГССҮТ-д гараа гэмтээсэн хүн ирж хэвтлээ” гэсэн мэдээллийг 11-р сарын 24-нд авч шалгахад: “Говь” ХХК-ний “Ноос самнах цех”-ийн самнагч БЗД-2 хороонд суух Ш /эр.25н/ нь ноос самнах машинд баруун гарын 4-н хурууг хавчуулж гэмтсэн хэргийг ХУДЦХ-1 шалгаж байна.
  • Нам даралтын зуух дэлбэрч хүн амиа алджээ
    2015 оны 11 сарын 25
    Улаанбаатар хотын хэмжээнд 11-р сарын 24-ний өдрийн 05:00 цагаас 11-р сарын 25-ны өдрийн 05:00 цагийн хооронд иргэд, байгууллагаас Нийт 3646, удаа холбогдсоноос, гэмт хэргийн 124, зөрчлийн 1064, Зам тээврийн ослын 418, мэдээлэл шалгахад, гэмт хэргийн шинжтэй 68-н үйлдэл бүртгэгдсэнийг холбогдох нэгжүүд шалгаж байна.

    № Огноо Нийт гэмт хэрэг Илэрсэн гэмт хэрэг Хулгай
    гэмт хэрэг Танхай
    гэмт хэрэг ТХХАБАЖ зөрчих
    1 2015.11.24 68 42 29 3 10
    СХД-24 “Зээлийн .... тоотод нам даралтын зуух дэлбэрч хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг 11-р сарын 24-нд авч шалгахад: Тус тоотод суух А /эр.60н/ нь өвлийн сууцныхаа нам даралтын зуухыг галлаж байх үед дэлбэрч өндөр даралтанд цохигдон нас барсан хэргийг СХДЦХ-2 шалгаж байна.
  • ШӨХТГ-аас хэлэлцүүлэг хийнэ
    2015 оны 11 сарын 25
    Өнөөдөр буюу 2015 оны 11-р сарын 25-ны 10.30-аас Монгол Улсын өрсөлдөөний хууль эрхзүйн орчинг боловсронгуй болгох ажлын хүрээнд “Зүй ёсны монополь болон давамгай байдалтай аж ахуй эрхлэгчийг тогтоох журам”-ын хэрэгжилтийн байдал, ололттой болоод алдаа дутагдалтай тал, цаашид боловсронгуй болгох хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Энэ хэлэлцүүлэг дээр ШӨХТГ нь ямар компаниудын үнэ дээр зохицуулалт хийдэг, ямар аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд оролцож болдог үгүй гээд та бүгд байнга асуудаг асуултандаа хариу авч болно. ШӨХТГ-ын ард талын Бишрэлт зочид буудлын хурлын зааланд
  • Үндэсний супер лиг амралтын өдөр эхэлнэ
    2015 оны 11 сарын 25
    Сагсан бөмбөг сонирхогчдын хүсэн хүлээдэг Үндэсний супер лигийн 2015-2016 оны улирлын тоглолтууд эхлэх өдөр ойртож хүн бүрийн сэтгэл догдолж байгаа билээ. Шинэ улиралын нээлтийн тоглолтууд ирэх бямба гаригт буюу энэ сарын 28-ны өдөр Хандгайт дахь Үндэсний сагсан бөмбөгийн ордонд болно.

    Супер лигийн 2015-2016 оны шинэ улиралд 8-н баг оролцохоор боллоо. Лиг 3 тойрог тоглох ба, плэйоффт 6 баг шалгарах юм.

    Сугалаа ёсоор:

    1. Их-Өргөө Аравтууд
    2. Мон-Алтиус
    3. Лидер
    4. Дорнод Танан Гарьд
    5. Альянс Тех Харцага
    6. Ирвэс
    7. Төв аймгийн Төв Ургац баг
    8. SBL Хасын Хүлэгүүд

    Бямба гаригт болох нээлтийн тоглолтын үеэр дараах хоёр тоглолт болно.
  • Байнгын хороодын хуралдаантай
    2015 оны 11 сарын 25
    Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2015.11.25/

    Байнгын хороодын хуралдаан:

    11 дүгээр сарын 25-ны Лхагва гарагт:

    1.Эдийн засгийн болон Төрийн байгуулалтын байнгын хорооны хамтарсан хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.24-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/.

    2.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

    Хэлэлцэх асуудал:

    Эрчим хүч хэмнэлтийн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.08.05-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;

    Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нар 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.

    3.Эдийн засгийн болон Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаан “А” танхимд үргэлжилнэ:

    Хэлэлцэх асуудал:

    Олон улсын зах зээлд гаргасан Засгийн газрын үнэт цаасны арилжаагаар төвлөрсөн хөрөнгийн зарцуулалт, эргэн төлөлт болон санхүүжүүлсэн төсөл хөтөлбөрийн сонголт, хэрэгжилтийн явц байдлыг шалгасан дүнгийн тухай.

    4.Төсвийн байнгын хорооны хуралдаан “Б” танхимд үргэлжилнэ:

    Хэлэлцэх асуудал:

    Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Оюун нарын 11 гишүүн 2015.09.14-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /анхны хэлэлцүүлэг/.

    5.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан “В” танхимд үргэлжилнэ:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин нарын 5 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;

    “Юмжаагийн Цэдэнбалын нэр төрийг сэргээж, алдар гавьяаг нь мөнхжүүлэх талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Ч.Хүрэлбаатар нарын 24 гишүүн 2015.07.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;

    Ажлын хэсэг байгуулах тухай.

    6.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:

    Хэлэлцэх асуудал:

    Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Экспорт Импорт банк хооронд байгуулах 1.0 тэрбум ам. долларын зээлийн ерөнхий хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/.
  • “Хан-Ресурс”-ын өрөнд зохион байгуулалттайгаар оруулсан уу?
    2015 оны 11 сарын 25
    Монголын Засгийн газар, Канадын ”Хан ресурс” компанитай үүсгэсэн арбитрын маргаанд ялагдаж 100 орчим сая ам.долларын өрөнд орсон. Шүүх хурал энэ оны гуравдугаар сард болсон бөгөөд түүнээс хойш 9 сарын хугацаа өнгөрчээ. Энэ хугацаанд Монголын Засгийн газрын “Хан Ресурст” өгөх мөнгө, хүүний хамтаар өссөөр байгаа юм. Эх сурвалжийн мэдээлж буйгаар манай улс “Хан ресурс”-т өдөрт 13 сая, сард 390 орчим сая, жилд дөрвөн тэрбум 680 сая төгрөг нэмж төлөх тооцоо харагдаж байгаа гэнэ. Давж заалдах боломжгүй шүүхэд нэгэнт ялагдсан учраас энэ өрийг төлөх нь гарцаагүй. Харин хэзээ, яаж төлөх нь тодорхойгүй байна.
  • Хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлахыг дэмжлээ
    2015 оны 11 сарын 25
    Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн талаар баримтлах бодлого батлах тухай тогтоолын төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
  • БНСАУ-ын яам руу биш элчин сайдын гэрт хулгай оржээ
    2015 оны 11 сарын 25
    Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улсын Монгол Улс дахь элчин сайдын яаманд хулгай оржээ. Тодруулбал, энэ сарын 09-ний өдрийн 12.30 цагт Чингэлтэй дүүргийн IV хороонд байрлах БНАСАУ буюу Хойд Солонгосын элчин сайдын яаманд хулгай орсон байна.

    Эх сурвалжийн мэдээлж буйгаар уг хулгайн хэрэг нь ахуйн чанартай, орон байрны хулгай байсан бөгөөд яамнаас 49 инчийн дэлгэцтэй гэрийн театр, өсгөгч, CD тоглуулагч зэрэг эд зүйлс алдагдсан байгаа гэнэ.

    Харин хэргийг харьяаллын дагуу Чингэлтэй дүүрэг дээр шалгаж, хэргийн газар дээрээс авсан эд мөрийн баримтын дагуу мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа юм байна.

    Угтаа аль ч орны Элчин сайдын яамны үүдэнд тусгай хамгаалалт гарсан байдаг агаад сэжигтэй этгээд нэвтрэх гэж завдах аваас гал нээх эрх нь хүртэл байдаг. Гэтэл бүхэл бүтэн нэг орныг төлөөлөн суух Элчин сайдын яамнаас гэрийн театр, өсгөгч, cd тоглуулагч тэвэрсэн этгээд гэгээн цагаан өдрөөр гараад явчихсан гэхээр та мэдээж гайхаж байгаа байх.

    Тэгвэл Хойд Солонгосын элчин сайдын яаманд манай улсаас гаргаж өгсөн газар нь ердөө Чингэлтэй дүүрэгт байрлах Гадаад хэргийн яамны харьяа “Дипломат” зочид буудлын өргөтгөлд түрээслэх өрөө гаргаж өгснөөр хязгаарлагддаг байсан байна.

    Харин харуул хамгаалалтын тухайд дэлхий даяар зөвхөн НҮБ-д элссэн гишүүн орнуудын элчин сайдын яамд л хамгаалалт авах эрхтэй байдаг учраас ийнхүү гэмт этгээд хуулийн хийдлийг овжин байдлаар ашиглажээ.
  • Үйлдвэрчний эвлэл хэмээх “Сарьсан багваахайн” шаталт
    2015 оны 11 сарын 25
    Яаж зулын гол болдогийг тэндээс ёстой л яруу тодоор харж болно л доо. Нөгөөх нь эрдэмтэн зохиолч Л.Түдэв гуайн “Оройгүй сүм” романд мөнхөрсөн байдаг. Ганцхан удаа эмэгтэй хүнтэй ойртсоноо винайн ёсыг зөрчсөн, лам хүнд байж болшгүй нүгэл хэмээн үзсэн Чоймчиг гэлэн өөрийгөө мөн л жинхнэ агуулгаар нь зулын гол болгодог шүү дээ. Тухайн үедээ уншигчдыг шуугиулж, энэ ном орчин үеийн хэллэгээр жинхэнэ бестселлер болж байв. Одоо үзээд өгье гэсэн ч олдохгүй байна.
  • Ц.Элбэгдоржид орчуулагч хийж байсан эрдэмтэн амиа алдаагүй
    2015 оны 11 сарын 25
    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Хятадад хийсэн төрийн айлчлалын үеэр түүний орчуулагчаар ажилласан Монгол залуу Бээжинд амь насаа алдсан байна. Тодруулбал, Бээжингийн Их сургуулийн докторант, МУИС-ын багш, хятад судлаач Ц.Ганбаатар өөрийн өрөөндөө цээжиндээ хутгалуулж амиа алдсан байжээ. Энэ хэрэгт Хятадын цагдаа нар амиа хорлосон гэх дүгнэлтийг тун чиг шуурхай гаргасан байна. Түүний докторын судалгааны сэдэв нь Чингис хааны урилгаар Монголын эзэнт гүрэнд айлчилсан, зарим домогт өгүүлснээр мөнхийн хутгийн тухай яриа өрнүүлсэн гэх доагийн шашины томоохон төлөөлөгч даяанч Чан Чунь бумбийн амьдрал, тэмцэл байсан гэнэ. Чингис хаан болон Чан Чунь бумба нарын харилцаж асан захидлууд болон хамтран үйлдсэн хасбуу тамгат гэрээний бичгийг олж, судалгааны эргэлтэд оруулах нь түүний эрдэм шинжилгээний ажлын зорилго байсан гэж хамтран ажилладаг нөхөд нь баталж байгаа аж. Амьдрах хүсэл тэмүүлэл нь ид буцалж байсан байж таарах энэхүү судлаач залуугийн цээжин тус газраа хутгалж амиа хорлосон хэрэг битүүхэндээ хардлага төрүүлсээр байна.
  • Малайзад буудуулсан эмэгтэйн хэргийг шалгаж байна
    2015 оны 11 сарын 25
    Малайзад буудуулсан эмэгтэйн хэргийг шалгаж байна

    Энэ оны зургаадугаар сарын 15-ны өдөр Малайз улсад н.Номин-Эрдэнэ гэх Монгол эмэгтэй буудуулж, халдлагад өртсөн дөрөв дэх монгол эмэгтэй болсон билээ.

    н.Номин-Эрдэнэ бизнесмэн найз залуугийнхаа хамтаар автомашинд явж байгаад цээжин тус газраа таван удаа буудуулсан гэгддэг. Түүнийг найз залуу болох 35 настай Малайзын нэгэн бизнесмэний хамт явж байгаад найз залууг нь онилсон гэмт этгээдүүдийн суманд өртсөн гэж эх сурвалжууд тухайн үед мэдээлж байв.

    Тэдэн рүү хоёр гэмт этгээд халдсан гэх бөгөөд найман удаа буудсаны тав нь Номин-Эрдэнийг оносон ч амьд үлдсэн юм. Тэгвэл Гадаад хэргийн яамны мэдээлснээр уг хэрэг одоогоор тус улсын хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа аж.

    Энэ талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Б.Болдоос тодрууллаа.

    -Малайз улсад манай улсын элчин сайдын яам байхгүй учраас гэмт хэргийн золиос болох тохиолдол их гардаг. Харин саяхан өргөмжит Консулын газартай боллоо. Үр дүн гарч байна уу?
    -Өмнө нь байж байгаад нэг хэсэг хаагаад эргээд байгуулсан. Өргөмжит консул гэдэг маань тухайн улсын иргэн байгаа. Монгол улсыг төлөөлж ажиллах сонирхолтой, монгол иргэдэд туслалцаа дэмжлэг үзүүлэх хүсэл эрмэлзэлтэй, санхүүгийн чадамжтай иргэнийг сонгон шалгаруулж ажиллуулдаг. Малайзад ч энэхүү шаардлагаа тавин ажиллуулж байгаа. Үр дүн мэдээж гарч байна.
    -Мафийн золиос болж буудуулсан эмэгтэйн хэрэг шийдэгдсэн үү. Биеийн байдал нь ямар байгаа вэ?
    -Шалгалтын ажиллагаа үргэлжилж байгаа. Эмэгтэйн хувьд эмнэлэгт хэвтэн шаардлагатай эмчилгээнүүдээ хийлгэж, биеийн байдал нь сайжирсан. Ар гэрийнхэн нь монголоос очиж уулзсан байдаг. Уг хэрэгтэй холбогдуулан эмэгтэйг шалгах шаардлагатай гэж үзсэн учраас Малайзад байцаалт өгөөд явж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдээгүй байна.
    -Хэрэгт ямар хүмүүсийг сэжиглэн шалгаж байгаа вэ?
    -Машинд нь хамт явж байсан, буудсан этгээдүүдийг сэжиглэн шалгаж байгаа гэх мэдээлэл байна. Мөрдөн байцаалтын явцад яваа хэрэг учраас тодорхой мэдээлэл өгөх боломжгүй гээд байгаа. Хэрэг шийдэгдсэний дараа Элчин сайдын яамаараа дамжуулан мэдээлэл авч мэдээлэх болно.
    Дашрамд хэлэхэд, Малайзад амиа хорлосон гэх манай улсын иргэн найзуудтайгаа наргиж байгаад маргалдан, цонхоороо үсэрч нас барсан талаар хэвлэлүүд мэдээлсэн. Тухайн улсын цагдаагийн газраас шалгаж амиа хорлосонг нь тогтоосон байна.
5639 5640 5641 5642 5643 5644 5645
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    1 цаг 9 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    12 цаг 42 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    12 цаг 52 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    13 цаг 31 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    13 цаг 43 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    13 цаг 58 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    14 цаг 5 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    14 цаг 34 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Өчигдөр 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Өчигдөр 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Өчигдөр 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Өчигдөр 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    Уржигдар 22 цаг 25 мин
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    Уржигдар 21 цаг 24 мин
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    Уржигдар 17 цаг 07 мин
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    Уржигдар 16 цаг 52 мин
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК