-
2016 оны 9 сарын 08
Нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангийн талаар Сангийн дэд сайд Х.Булгантуяа, нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайланд хийсэн аудитын талаар Монгол Улсын Ерөнхий аудитор А.Зангад нар танилцуулсан юм.
Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлангаар нийт 29.8 их наяд төгрөгийн хөрөнгө, 19.7 их наяд төгрөгийн өр төлбөр тайлагнагдсан байна. Нийт хөрөнгийн дүнд мөнгөн хөрөнгө 3.2 их наяд, авлага 6.2 их наяд, урт хугацаат хөрөнгө оруулалт 6.0 их наяд, үндсэн хөрөнгө 12.2 их наяд төгрөг байгаа аж. Нийт өглөгийн дүнд төрийн өмчит үйлдвэрийн газар, аж ахуйн нэгжүүдийн өр төлбөр 3.2 их наяд төгрөг байгаа бол, Засгийн газрын дотоод үнэт цаасны өглөг 3.0 их наяд, гадаад үнэт цаасны өглөг 3.3 их наяд, гадаад зээлийн өглөг 4.5 их наяд төгрөг байгаа юм байна.
Нэгдсэн төсвийн гүйцэтгэлд улсын төсвийн 34 ерөнхийлөн захирагчийн 815 төсвийн байгууллага, нийслэл, дүүргүүд болон 21 аймгийн төсвийн байгууллагууд, Хүний хөгжлийн сан болон Нийгмийн даатгалын сангуудын төсвүүд хамрагдсан байна.
2015 оны гүйцэтгэлээр Монгол улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 6 их наяд төгрөгт хүрч 98.7 хувийн биелэлттэй, зарлага 7.1 их наяд төгрөгт хүрч 94.8 хувийн биелэлттэй гарсан байна. Нэгдсэн төсвийн тэнцэл 1 их наяд 156.9 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч дотоодын нийт бүтээгдэхүүний 4.99 хувьтай тэнцэж байгаа нь төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан тусгай шаардлагыг хангажээ. Нэгдсэн төсвийн алдагдлыг санхүүжүүлэх, Засгийн газрын үнэт цаас, зээлийн төлбөрийг барагдуулах зорилгоор 2 их наяд 751.7 тэрбум төгрөгийн эх үүсвэрийг Засгийн газрын үнэт цаас арилжаалж бүрдүүлсэн байна. Тайлант хугацаанд Засгийн газрын үнэт цаасны үндсэн төлбөрт 2 их наяд 70.3 тэрбум төгрөг, Засгийн газрын гадаад зээлийн үндсэн төлбөрт 126.4 тэрбум төгрөгийг тус тус төлсөн бол, гадаад төслийн зээлээр 305.9 тэрбум төгрөгийг, хөтөлбөрийн зээлээр 199.2 тэрбум төгрөгийг авч ашигласан байна. Түүнчлэн, Хөгжлийн банкнаас 433.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтын ажлыг улсын төсвөөс эргэн төлөгдөх нөхцөлтэйгээр санхүүжүүлсэн байна.
Улсын төсвийн тэнцвэржүүлсэн орлого ба тусламжийн дүн 3.8 их наяд төгрөгт хүрч, 95.1 хувийн биелэлттэй, улсын төсвийн зарлага 5.0 их наяд төгрөгт хүрч, 95.8 хувийн биелэлттэй гарсан байна. Улсын төсвийн орлогын тасалдал нь нэгдсэн төсвийн орлогын гүйцэтгэлд голлох нөлөөг үзүүлсэн бөгөөд орлогын дутагдалд дотоодын эдийн засгийн идэвхигүй байдал, эрдэс бүтээгдэхүүний үнэ болон импортын бууралт зэрэг хүчин зүйлс нөлөөлсөн байна. Тухайлбал нийт импортын хэмжээ 3 тэрбум 797.2 сая ам.долларт хүрч өмнөх оноос 1 тэрбум 439.4 сая ам.доллараар буурсан, зэсийн тэнцвэржүүлсэн үнэ төлөвлөснөөс 844 ам.доллараар бага буюу 5,510.5 ам.доллар, баяжуулсан нүүрсний үнэ төлөвлөснөөс 21 ам.доллараар бага буюу 61.6 ам.долларт хүрч буурсан зэрэг нөхцөл байдлууд үүссэн байна. Түүнчлэн хувьчлахаар төлөвлөсөн төрийн өмчийг хувьчилж чадаагүйтэй холбоотой Төрийн өмчийн хорооны төвлөрүүлэх орлого тасалдсан, төсөвт байгууллагуудын өөрийн орлого 30.1 тэрбум төгрөг, донор, хандивлагч орнуудаас орохоор тооцсон тусламжийн орлого 9.3 тэрбум төгрөг, Өмнөговь аймгаас улсын төсөвт төвлөрүүлэх орлого 8.7 тэрбум төгрөгөөр тус тус төлөвлөгөөнөөс дутуу биелэсэн зэрэг нөлөөллүүд гарсан байна.
Улсын төсвийн зарлага 4 их наяд 996.9 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 221.6 тэрбум төгрөг, өмнөх оны гүйцэтгэлээс 232.3 тэрбум төгрөгөөр тус тус бага гарсан байна. Нийт зарлагын 20.5 хувь буюу 1 их наяд 22.7 тэрбум төгрөгийг цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэлийн зардалд, 13.3 хувь буюу 663.7 тэрбум төгрөгийг хүүгийн зардалд зарцуулсан байна. Улсын төсвийн хөрөнгө оруулалтад 246.8 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 111.1 тэрбум төгрөгөөр бага, харин гадаадын зээлийн хөрөнгөөр санхүүжих хөрөнгө оруулалтын ажлын гүйцэтгэлд 246.1 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосон нь төлөвлөснөөс 66.1 тэрбум төгрөгөөр илүү гүйцэтгэлтэй гарсан байна.
Орон нутгийн 2015 оны төсвийн гүйцэтгэлээр нийт орлого 2 их наяд 33.7 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 2.9 хувь буюу 39 тэрбум төгрөгөөр дутуу төвлөрсөн байна.
Орон нутгийн төсвийн нийт зарлага 2 их наяд 79.1 тэрбум төгрөгт хүрч, төлөвлөсөн дүнгээс 10.3 хувь буюу 238.7 тэрбум төгрөгөөр дутуу зарцуулагдсан байна. Орон нутгийн нийт зарлага, санхүүжилтийн 79.2 хувь буюу 1 их наяд 647.2 тэрбум төгрөгийг урсгал зардалд, үүнээс цалин хөлс, нийгмийн даатгалын шимтгэл, нийгмийн халамжийн зардалд 1 их наяд 55.9 тэрбум төгрөгийг зарцуулсан байна.
Орон нутгийн 2015 оны төсвийн тэнцэл 45.4 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн гүйцэтгэлээр 356.9 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 423 тэрбум төгрөг төвлөрч, төлөвлөгөө 118.5 хувийн биелэлттэй гарсан. Энэ нь тус санд оны эцсээр Эрдэнэт үйлдвэрээс 49 тэрбум төгрөг, Оюутолгой ХХК-с 28 тэрбум төгрөгийг АМНАТ-ын орлого төвлөрсөнтэй холбоотой байна.
Хүний хөгжил сан 2015 оны төсвийн жилд төр хариуцах иргэний эрүүл мэндийн даатгалын шимтгэлд 12 тэрбум төгрөг, Засгийн газрын үнэт цаас болон урьдчилгаа төлбөрийн хүүгийн зардал 67.3 тэрбум төгрөг, хүүхэд бүрт сар бүр олгох 20 мянган төгрөгт нийт 225.7 тэрбум төгрөгийг тус тус зарцуулсан байна.
Нийгмийн даатгалын сангийн 2015 оны орлогыг 1 их наяд 544.3 тэрбум төгрөгөөр төлөвлөснөөс гүйцэтгэлээр 1 их наяд 480.5 тэрбум төгрөг төвлөрч, 96 хувийн биелэлттэй гарсан байна.
Харин нийгмийн даатгалын сангийн зарлага 2015 онд 1 их наяд 541.5 тэрбум төгрөгт хүрч, нийт төлөвлөгөөний 99.7 хувьтай тэнцсэн байна. Ингэснээр тус сангийн 2015 оны төсвийн тэнцэл 61 тэрбум төгрөгийн алдагдалтай гарсан байна.
Танилцуулгуудтай холбогдуулан УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан, Ж.Бат-Эрдэнэ, Б.Ундармаа нар Сангийн дэд сайд, улсын Ерөнхий аудитороос асуулт асууж, УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан, Л.Элдэв-Очир, Д.Тэрбишдагва нар үг хэлж байр сууриа илэрхийлсэн юм. Дараа нь Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, “Монгол Улсын 2015 оны төсвийн гүйцэтгэлийг батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар батлах нь зүйтэй гэсэн томьёоллоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн учир Байнгын хорооны санал, дүгнэлтээ Төсвийн зарлагын хяналтын дэд хороонд хүргүүлэхээр тогтлоо хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 08
Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Монгол Улс гадаадын хөрөнгө оруулагчдыг татах чиглэлд анхаарал хандуулж, цаашид олон төсөл хэрэгжүүлэхээр төлөвлөж байгаагаа хэллээ. “Лийбхэрр” компанийн ТУЗ-ийн захирал Вилли Лийбхэрр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатад өөрийн компанийн үйл ажиллагааны талаар товч танилцуулав. “Лийбхэрр” компани нь дэлхийн 50 улсад 130 гаруй салбар компаниудаар дамжуулан үйл ажиллагаа явуулдаг. “Лийбхэрр” компани нь Монгол Улсад 2002 оноос уул уурхай, барилгын тоног төхөөрөмж нийлүүлж байгаа юм.
-
2016 оны 9 сарын 08
Ардчилсан нам ялагдлын шалтгаануудад дүгнэлт хийж байна
-
2016 оны 9 сарын 08
Хууль зүйн байнгын хороо өнөөдөр хуралдлаа.
-
2016 оны 9 сарын 08
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганы Монгол Улсад хийж буй албан ёсны айлчлалын хүрээнд өнөөдөр хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.
-
2016 оны 9 сарын 08
АН-ын 100 орчим нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ
Орон нутгийн сонгуульд нэр дэвшигчдийг бүртгэх үеэр Ардчилсан намын гишүүдийг бүртгэхээс татгалзсан ноцтой зөрчлүүд илэрсэн талаар тус намын Намын байгуулалтын газрын дарга Л.Уртнасан, Онцгой комиссын хяналтын ерөнхий хорооны нарийн бичгийн дарга Б.Батхуяг, Нийслэлийн Багахангай дүүргийн намын хорооны гишүүд мэдээлэл хийлээ.
Ирэх сарын 19-ны өдөр орон нутгийн сонгууль болно. Өнөөдрийн байдлаар уг сонгуульд нэр дэвшихээр нийт 14300 орчим нэр дэвшигч бүртгүүлсэн байна. Нэр дэвшигчдийг бүртгэх үеэр 9 аймагт 100 орчим АН-ын нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзсан байна. Тодруулбал, Архангай аймгийн Өлзийт суманд АН-аас нэр дэвшсэн 21 нэр дэвшигчийг тодорхойгүй шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ. Мөн Өгийнуур суманд 1, Жаргаланд суманд 1, Өмнөговь аймгийн Ханхонгор суманд 21, Дархан-Уул аймагт 1, Баянхонгор аймгийн Шинэжинст суманд 2, Дорноговь Даланжаргалт суманд 2, Багахангай дүүрэгт 17 нэр дэвшигчийг сонгуульд нэр дэвшигчээс хассан шийдвэрийг гаргажээ. Ингэхдээ үл ялиг шалтгаанаар, хуулийн тодорхой заалтгүйгээр бүртгэхээс татгалзжээ. Тиймээс улс төрийн нэг хүчний үйл ажиллагааг дэмжсэн, эрх баригч намын талд ажилласан ийм үйлдлээ зогсоохыг АН-аас шаардлаа. Гишүүдийнх нь сонгох, сонгогдох эрхийг хаасан, ялгаврлан гадуурхсан уг асуудлаар АН хууль, шүүхийн байгууллагад хандахаар болсноо мөн энэ үеэр мэдэгдлээ.
Өнгөрсөн зургадугаар сард болсон УИХ-ын сонгуулийн үр дүнд нөлөөлсөн гэж үзсэн иргэдийн шилжилт хөдөлгөөн буюу “царцааны нүүдлийн” асуудлаар АН Үндсэн хуулийн цэцэд хандсан ч дээрх маргааны асуудлыг хууль зөрчсөн гэж үзээгүй байна. Тиймээс Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдаанд давж заалдахаар болжээ.
-
2016 оны 9 сарын 08
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболд Монгол Улсад албан ёсны айлчлал хийж буй Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэганыг өнөөдөр /2016.09.08/ Их эзэн Чингис хааны хөшөөт цогцолборын өмнө угтан мэндчиллээ.
-
2016 оны 9 сарын 08
Улсаараа бүсээ чангалах уриалга гаргасан Ж.Эрдэнэбатын Засгийн газар төсвийн тодотголоо батлуулж авахад тун ойртлоо. Өнгөрсөн долоо хоногт УИХ-аар хэлэлцээд татвар нэмэх, таналт хийх саналууд нь бараг бүгд дэмжигдсэн ч МАН-ын бүлэг улс төрийн шийдвэрээ өөрчилснийг ЗГХЭГ-ын дарга Ж.Мөнхбат өчигдөр танилцуулав. Татвар нэмэхийн оронд зардал танана гэсэн түүний үг иргэд, аж ахуйн нэгжүүдийн хувьд сайн мэдээ болж очсон нь гарцаагүй.
-
2016 оны 9 сарын 08
УИХ дахь АН-ын бүлэг орон тооны бус зөвлөхүүдийг томилжээ.
-
2016 оны 9 сарын 08
Өнөөдөр /2016.09.08/ 11:30 цагаас АН-ын Шинэчлэлийн хорооноос цаг үеийн асуудлаар АН-ын байранд мэдээлэл хийнэ.
-
2016 оны 9 сарын 08
Наймдугаар сарын 25-нд нээлтээ хийсэн УИХ-ын ээлжит бус чуулган есдүгээр сарын 9-ний баасан гаригт буюу маргааш хаалтаа хийх гэж байна. Чуулган эхлэхдээ есдүгээр сарын 15-ныг хүртэл хуралдахаар товлосон ч хугацааг наашлуулахаар шийджээ.
Өнөө, маргааш хоёр өдөр УИХ-ын гишүүд шахуу төлөвлөгөөгөөр олон асуудлыг хэлэлцэн шийдэх аж.
Өнөөдөр УИХ-ынТөсвийн байнгын хороо, Эдийн засгийн байнгын хороо болон төсвийн зарлагын хяналтын дэд хороо хуралдана. Харин маргааш нэгдсэн чуулгантай.
-
2016 оны 9 сарын 08
Өнөөдөр УИХ дахь байнгын хороодын хуралдаантай. Хуралдаанаар төсвийн тодотголтой холбоотой хэд, хэдэн асуудлыг хэлэлцэхээр товложээ.
-
2016 оны 9 сарын 08
УИХ-ын чуулганы өнөөдрийн /2016.09.07/ нэгдсэн хуралдаанаар Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай, Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай, Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Төрийн албаны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Үнэт цаасны зах зээлийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд хамгааллын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүхийн захиргааны тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Патентийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Зохиогчийн эрх болон түүнд хамаарах эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, “Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай”, “Тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай”, “Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль батлагдсантай холбогдуулан авах арга хэмжээний тухай”, “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийв. Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг Засгийн газар Монгол Улсын 2016 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Хүний хөгжил сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2016 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн юм.
Хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийсэн талаарх Төсвийн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан юм.
Өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдээс Өрийн удирдлагын тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт оруулах тухай, Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн зарим хэсгийг дагаж мөрдөх журмын тухай хуулийн төслүүдийг хууль саначлагч татаж авсан тул бусад хууль, тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг Төсвийн байнгын хороо 09 дүгээр сарын 06-ны өдрийн хуралдаанаараа хийжээ.
УИХ-ын Байнгын хороод эрхлэх асуудлынхаа хүрээнд хамаарах төслүүдийг хэлэлцэн санал, дүгнэлтээ Төсвийн байнгын хороонд ирүүлсэн бөгөөд санал, дүгнэлтийг нь тус Байнгын хороо хэлэлцэж зарчмын зөрүүтэй саналын томьёолол тус бүрээр санал хураалгасан байна. Ингээд доор дурдсан 17 хууль, 1 тогтоолын төсөлд зарчмын зөрүүтэй санал гараагүй учир хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлуулах горимын санал гаргасныг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн хэмээн УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр танилцуулсан. Үүнд:
1. Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулах тухай
2. Бага, дунд боловсролын тухай хуульд нэмэлт оруулах тухай
3. Байгаль орчныг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
4. Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
5. Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
6. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хүчингүй болсонд тооцох тухай
7. Ирээдүйн тэтгэврийн нөөц сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
8. Концессын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
9. Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
10. Монгол Улсын засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай
11. Өрийн удирдлагын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
12. Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
13. Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
14. Шинжлэх ухаан, технологийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
15. Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай
16. Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
17. Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
18. “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай” УИХ-ын тогтоолын төсөл багтжээ.
Эдгээр хууль, тогтоолын төслүүдийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн бөгөөд хууль, тогтоолын төслүүдийг баталлаа.
Мөн бусад хуулийн төслүүдийн талаар гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулсан бөгөөд Төсвийн байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх шаардлагагүй хэмээн үзсэнийг нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи дэмжсэн. Ингэснээр дээрх хоёр хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаасан юм. Үргэлжлүүлээд Төсвийн байнгын хорооноос дэмжсэн болон, дэмжээгүй саналын томьёоллуудаар санал хураалт явуулж дуусан хуулийн төслүүдийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Төсвийн байнгын хороонд шилжүүллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2016 оны 9 сарын 08
Монгол Улсын Их Хурлын дарга Миеэгомбын Энхболдын урилгаар Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчид Монгол Улсад албан ёсны айлчлал хийхээр өнөөдөр /2016.09.07/ хүрэлцэн ирлээ.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган тэргүүтэй төлөөлөгчдийг Улсын Их Хурлын гишүүн, Улсын Их Хурал дахь Монгол Ардын Намын бүлгийн дарга Д.Хаянхярваа, УИХ-ын Тамгын газрын Ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Цолмон, Монгол Улсаас Канад Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Р.Алтангэрэл, Канад Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Эйлко Хэндрих Жэйгэр болон албаны бусад хүмүүс “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудалд угтан авсан юм.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган айлчлалынхаа хүрээнд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид бараалхаж, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболдтой албан ёсны уулзалт хэлэлцээ хийнэ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргил Канад Улсын парламентын Нийтийн танхимын даргад бараалхана.
Канад Улсын парламентын Нийтийн танхимын дарга Жиофф Рэган Монгол Улсад албан ёсны айлчлал хийхийн зэрэгцээ Канад сангаас хэрэгжүүлж буй төсөлтэй танилцахаар нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн Улаанчулуут дахь “Нарны хүүхдүүд” цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцана хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 9 сарын 08
Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “тэнэг” мэдээллийн гал намжиж амжаагүй байтал Засгийн газрын тэргүүн тос нэмж намынхаа нэр хүндийг шаварт хутгаж орхилоо. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Хамтын тэтгэврийн тухай хуулийг хүчингүй болгох шалтгааныг чуулганы нэгдсэн хуралдааны дээр тайлбарлахдаа ”Сонсоход их аятайхан нэртэй хууль. Хамтын тэтгэврийн хууль гээд. Яг хэрэгжээд эхэлвэл хамтын гэдэг нэрнийхээ яг эсрэг нь. Чи ганцаараа үлдвэл чиний тэтгэвэр нэмэгдэнэ гээд. Өнөөдрийн энэ хүнд цаг үед хоёр хөгшин бие бие рүүгээ харчихаад “Миний тэтгэвэр нэмэгдэх үү, үгүй юу” гэж их муухай юм бодох гээд байгаа байхгүй юу. Тийм учраас МАН мөрийн хөтөлбөртөө ”Насны хишиг” гэдэг тэтгэвэр олгоё гэж оруулсан. Ахмадууд маань хосоороо хамтдаа урт наслах тусмаа төр засгаас илүү тэтгэвэр авах юм шүү гэж бодож байгаа” гэж олныг “ангайлж”, дургүйцлийг төрүүлэв.
-
2016 оны 9 сарын 08
Буянтай гэхээсээ илүү баян эцгийнхээ хууль бусаар хурааж, хуримтлуулсан их хөрөнгөөр эрх мэдэлд хүрэхээр дугаарлаж зогсоо хундан цагаан хунтайж нарын тоо өдөр ирэх тусам нэмэгдэж байгааг өнөөдөр УИХ-д сууж байгаа гишүүдээс харж болно. Ёстой л хөрөнгөтэй мөнгөтэй айлын “нялх Сэнгүм”-үүд луувангаа иднэ үү, лаагаа иднэ үү бидэнд хамаагүй байж болох ч цаана нь улс орны эрх ашиг гэж байгааг ямагт тэдэнд сануулах нь иргэдийн үүрэг. Баян эцэг, эхийн хүүхэд болж төрсөн “АЗТАЙ” юмаа гэж шүүрс алдахаас илүүтэй ёс зүй, шударга ёс алдагдсан аль ч үед бид тэднийг эсэргүүцэж, зогсоох бүрэн эрхтэй. Ялангуяа ард түмний амьдралыг мэдэхгүй, өлсч, цангаж, мөнгөгүйдэж, ядарч туйлдаж үзээгүй, ядарсан иргэдийнхээ зовлонг ойлгохгүй хуруу цагаан хунтайж нарыг улс орны чухал салбарт тэгээд шийдвэр гаргах түвшний өндөр албан тушаалд шууд томилох нь ариун явдал уу гэдэгт дүгнэлт хийх нь зүйтэй биз.
-
2016 оны 9 сарын 07
Монгол Улсын Засгийн газрын ээлжит хуралдаан 2016 оны есдүгээр сарын 7-нд боллоо.
-
2016 оны 9 сарын 07
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ, Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абе, Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын урилгаар албан ёсны айлчлал хийсэн БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Көцян, БНСВУ-ын Ерөнхий сайд Нгуэн Суан Фук, Бүгд Найрамдах Сингапур Улсын Ерөнхий сайд Ли Хсиен Лүүн нарын айлчлалын дүнг хэлэлцлээ.
-
2016 оны 9 сарын 07
Монгол-Оросын хувь нийлүүлсэн “УБТЗ” нийгэмлэгийн Монголын талын Ерөнхий хувь нийлүүлэгчээр Зам, тээврийн хөгжлийн сайдыг томилсон тогтоол баталлаа.
-
2016 оны 9 сарын 07
Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ц.Гарамжав, Улсын Их Хурлын гишүүн Я.Содбаатар нар өнөөдөр /2016.09.07/ Хөдөөгийн ногоон хөгжлийн хүрээлэнгийн /ТББ/ төлөөлөлтэй зөвлөлдөх уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтаар “Иргэний нийгмийн бодлогын зөвлөл”-ийн талаар ярилцлаа. Мөн Байнгын хорооны дарга Ц.Гарамжав төрийн шийдвэр гаргах түвшинд иргэний нийгмийн байгууллагын оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байгааг дурдаад байгаль хамгаалагч нарын зөвлөл байгуулж, хамтран ажиллах талаар байр сууриа илэрхийллээ.
Түүнчлэн төлөөлөгчид УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хороотой мэдээлэл солилцох, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд байгаль орчны чиглэлээр идэвхитэй хамтран ажиллах боломжийн талаар ярилцаж, санал солилцлоо.
УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй байнгын хорооны дарга Ц.Гарамжав Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэгдэх салбарын хууль, бодлогын баримт бичгийн төсөлд иргэний нийгмийн саналыг тусган шийдвэрлүүлэх, төр нийгмийн хамтын оролцоог нэмэгдүүлэхийн төлөө анхаарал тавьж ажиллана гэдгээ илэрхийлээд цаашид дээр дурдсан чиглэлээр “Иргэний нийгмийн бодлогын зөвлөл”-тэй нягт хамтран ажиллана гэв.
Уг уулзалтад иргэний нийгмийн байгууллагууд, эрдэмтэн, судлаач, олон улсын байгууллага, 21 аймгийн иргэдийн төлөөлөл оролцлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.