Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.22
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1194 1195 1196 1197 1198 1199 1200
  • Чуулган маргаашаас тогтсон хуваарь, горимын дагуу үргэлжилнэ
    2016 оны 10 сарын 19
    УИХ-ын намрын ээлжит чуулган түр завсарлаад байгаа билээ.

  • Сонгуулийн ирцийн дүнг 12:30 цагт мэдээлнэ
    2016 оны 10 сарын 19
    Өнөөдөр улс орон даяар сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны ээлжит сонгуулийн санал хураалт явагдаж байна. Санал хураалт өглөөний 07:00 цагаас эхэлж бөгөөд оройн 22:00 цаг хүртэл үргэлжилнэ. Энэ удаагийн сонгуулиар 21 аймгийн 1613 баг,нийслэлийн есөн дүүргийн 152 хорооноос нийт 7282 төлөөлөгч сонгогдох юм. Сонгууль зохион байгуулахаар 1765 тойргийн хороо, 2082 хэсгийн хороо ажиллаж байна.

    2016 оны УИХ-ын сонгуулийн ирцийн мэдээллийг Сонгуулийн ерөнхий хорооноос тухайлсан цагуудад тогтмол мэдээлж байсан. Харин орон нутгийн сонгуулийн үеэр дүүргүүдийн мэдээг нэгтгэх замаар Нийслэлийн сонгуулийн хороо 12:30 цагт ирцийн мэдээлэл хийх юм байна. Одоогийн байдлаар Нийслэлийн сонгуулийн хороонд дүүргүүдийн ирцийн мэдээлэл ирээгүй байгаа аж. Аймгуудын тухайд сумдын мэдээллээ нэгтгэж, сонгуулийн хорооноос нь мэдээлэхээр зохицуулалт хийгдэж байгаа аж.
  • Сонгуулийн дүн энэ сарын 26-нд эцсийн байдлаар тодорхой болно
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын ээлжит сонгууль өнөөдөр 22.00 цаг хүртэл үргэлжилнэ.
  • Ерөнхийлөгч гуравдугаар сургуулийн байранд саналаа өгнө
    2016 оны 10 сарын 19
    Сум, дүүргийн ИТХ-ын 2016 оны сонгуулийн санал өгөх өдөр өнөөдөр болно. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 11.30 цагт Сүхбаатар дүүргийн гуравдугаар хороо Орос, Монголын хамтарсан гуравдугаар сургуулийн байранд очиж саналаа өгөх аж.

  • Орон даяар сум, дүүргийн ИТХ-ын сонгууль эхэллээ
    2016 оны 10 сарын 19
    Сум дүүргийн өөрөө удирдах ёсны байгууллага ИТХ-ыг сонгох сонгууль өглөөний 07,00 цагаас орон даяар эхэллээ.

  • ЗГ: “Цалинтай ээж” хөтөлбөрийг хэрэгжүүлж эхлэх боломж бүрдлээ
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсын хүн амын өсөлт, төрөлтийг дэмжих бодлогын хүрээнд Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийн үзэл баримтлалын төслийг хэлэлцэн хуулийн төслийг боловсруулан Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлэхийг даалгав.
  • Ерөнхийлөгч Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    2016 оны 10 сарын 18


    Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хойд Америк-Монголын бизнесийн зөвлөлийн ерөнхийлөгч Стив Сандерс тэргүүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

    Уулзалтын үеэр Монгол Улс, Хойд Америкийн хамтын ажиллагаа, харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, цаашдын үйл ажиллагааны чиглэл, хандлагын талаар санал солилцон ярилцлаа.

    1990 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн Хойд Америк-Монголын бизнесийн Зөвлөл нь Монгол Улсыг Хойд Америктай холбосон хамгийн анхны бизнесийн байгууллага бөгөөд Монголын гадаад худалдааг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтыг татахад чухал үүрэг гүйцэтгэж ирсэн байна.

    Тус байгууллага нь Монгол Улс, АНУ болон Монгол Улс, Канадын худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжин ажиллах зорилготой юм.
  • Шилэн дансны хөтлөлтийн талаар ярилцав
    2016 оны 10 сарын 18
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан өнөөдөр Шилэн дансны хөтлөлтийн талаар холбогдох албаны хүмүүстэй уулзаж ярилцав.

    Уулзалтад Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга Б.Даажамба, Улсын Ерөнхий аудитор А.Зангад, Сангийн яамны Төсвийн хяналт, эрсдлийн удирдлагын газрын мэргэжилтэн Батзориг, Сангийн яамны Төрийн сангийн газрын ахлах мэргэжилтэн Наранчимэг нар оролцлоо.

    УИХ-ын 2016 оны сонгуулийн дараа Засгийн газар шинээр бүрдэж, төрийн болон төсвийн санхүүжилт бүхий олон газрын төсвийн ерөнхийлөн захирагч, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нар шинээр томилогдсоны улмаас сүүлийн саруудад шилэн дансны хөтлөлт тааруу байгаа болон шилэн дансны хөтлөлтийг яаралтай хэвийн байдалд оруулах талаар энэ үеэр санал солилцон ярилцлаа.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уулзалтын эхэнд хэлэхдээ “Шилэн дансны хууль хэрэгжээд хоёр жил гаруй болж байна. Сүүлийн үед Шилэн дансны хуулийн хэрэгжилт саарч байна гэсэн мэдээлэл олон нийтийн зүгээс гарч байгаа. Хамгийн гол зүйл бол одоо нэгдүгээрт, хуулийн хэрэгжилтдээ анхааръя.

    Шилэн дансны хууль хэрэгжсэнээр төрийн албаны үйл ажиллагаа, төсвийн хөрөнгийн зарцуулалт олон түмэнд нээлттэй хүрч байгаа. Олон нийтийн анхаарлыг нэлээд татдаг асуудал. Төсөв тунгалаг, зарцуулалт нь ил тод байх нь иргэд, татвар төлөгчдөд таатай уур амьсгал үүсгэдэг. Зарим яамд дээр гарч байгаа асуудлыг хурдан засах хэрэгтэй.

    Хоёрт, Шинээр томилогдсон хүмүүст богино хугацаанд сургалт хийх нь зүйтэй. Энэ сургалтад шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн дарга нар, холбогдох хүмүүсийг оролцуулах нь зөв байх.

    Монгол Улсын 2017 оны төсөв ирэх 11 дүгээр сарын 15 гэхэд батлагдах байх. Орон нутаг 12 дугаар сарын 15 гэхэд батална. Энэ хооронд шилэн данс хөтлөх холбогдох хүмүүсээ сургаж, гарын авлага, материалаар хангах шаардлага байна. Энэ талын ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй.

    Гуравт, Шилэн дансны хууль бол Монгол Улсын Ерөнхийлөгчийн зүгээс анхаарч, санаачилсан хууль. Тийм учраас 2017 оны 1 дүгээр сард Шилэн дансны хуулийн хэрэгжилтийн талаар хэлэлцүүлэг, сонсгол хийхээр төлөвлөж байна. Түүгээр хуулийн хэрэгжилтэд гарч байгаа бэрхшээл, мөрдөж байгаа дүрэм, журмаа шинэчлэх шаардлага байгаа эсэх талаар ярилцана. Түүн дээр Улсын Ерөнхий аудитор илтгэл тавина. Сангийн яам мэдээлэл өгнө. Засгийн газар төрийн яамд, орон нутгийн байгууллага ямар түвшинд оролцохыг хариуцна. Энэ чиглэлээр та бүхэнтэй албан ёсоор уулзаж байна” гэлээ.

    Одоогийн байдлаар Шилэн дансны мэдээлэл хөтөлдөг байгууллагын 70 хувь бүрэн хөтөлж байгаа бөгөөд 30 хувьд нь анхаарах шаардлагатай байгаа юм байна. Хөдөө орон нутгийн хувьд Завхан аймгийн найман сумаас бусад сумд цахим сүлжээнд хамрагджээ. Одоо сумдыг шилэн кабельд холбож интернэтийн хурдыг сайжруулах шаардлагатай байгааг Сангийн яамны ахлах мэргэжилтэн Наранчимэг хэллээ.

    Шилэн дансны нэгдсэн мэдээлэл хөтөлдөг орон тооны хүнгүй тул ажлын хажуугаар хийдэг. Ингэлээ гээд энэ ажлыг цалгардуулж байгаагүй. Боловсон хүчин, төсөв, хөрөнгийн дутагдалтай байдаг. Хөрөнгө мөнгөний дутагдлыг төслийн хөрөнгө зэргээс нөхөж ирсэн гэдгийг тэрээр мөн хэлж байлаа.

    Мөн Шилэн дансны тухай хуульд холбогдох нэмэлт, өөрчлөлт оруулах, хууль эрх зүйн орчинг тогтвортой хөгжүүлэх шаардлага байгааг уулзалтад оролцогчид хэлж байсан юм.
  • УИХ-ын дарга маргааш 14 цагт саналаа өгнө
    2016 оны 10 сарын 18
    УИХ-ын дарга М.Энхболд маргааш Сум, дүүргийн ИТХ-ийн сонгуулийг Чингэлтэй дүүргийн сонгуулийн 1 дүгээр тойрог 2036 дугаар хэсгийн санал авах байранд очиж саналаа өгнө.

  • Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ
    2016 оны 10 сарын 18
    Эрүүл мэндийн байдлаас шалтгаалан санал авах байранд хүрэлцэн ирж чадахгүй, дайчилгааны тухай хуулийн дагуу нийтийн дайчилгаанд хамрагдан ажиллаж байгаа иргэд болон захиргааны зөрчлийн улмаас баривчлагдсан, албадан саатуулагдаж, таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, цагдан хоригдсон иргэд битүүмжилсэн хайрцгаар саналаа өгдөг билээ.



    Тэгвэл үүний дагуу өнөө өглөө 09 цагаас зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авч эхэллээ. Мөн сонгуулийн санал авах ажиллагааг зохион байгуулж байгаа сонгуулийн хэсгийн хорооны ажилтан, цагдаа, иргэний бүртгэлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, мэдээллийн технологийн даамлууд өнөөдөр саналаа өгөх юм.



    Зөөврийн битүүмжилсэн хайрцгаар санал авах хугацаа өнөө орой 20 цаг хүртэл үргэлжилжлэх аж.
  • Байр суурь: Мэргэжлийн ЗГ-ын 100 хоногийг нам, иргэний нийгмийн байгууллагууд хэрхэн дүгнэв
    2016 оны 10 сарын 18
    Мэргэжлийн Засгийн газар байгуулагдсаны 100 дахь хоног ирэх сарын эхээр тохионо. Энэ хугацаанд тус Засгийн газрыг хэрхэн ажилласан, чухам юу хийж бүтээсэн талаар намууд болон иргэний нийгмийн байгууллагууд байр сууриа илэрхийлж буй. Өнгөрсөн долоо хоногт АН-аас мэдээлэл хийж, Мэргэжлийн Засгийн газрыг “Мэргэжлийн бус”, өмнөх Засгийн газраас муу ажилласан гэж дүгнэсэн. Тэгвэл өчигдөр МАХН-ынхан Ж.Эрдэнэбатын танхимыг мөн л муу ажилласан гэж дүгнэсэн гэдгээ уламжлав. Тэгвэл 100 хоногтойгоо золгож буй Мэргэжлийн Засгийн газрыг намууд хэрхэн дүгнэснийг сонирхуулья.


  • Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэх асуудлууд
    2016 оны 10 сарын 18
    Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр 15.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно. Хуралдаанаар сайд нар ДОЛООН асуудал хэлэлцэж, нэг танилцуулгыг сонсох юм байна.

    Хуралдаанаар хэлэлцэх асуудлыг хүснэгтээр хүргэж байна.
  • УИХ-ын гишүүн О.Баасанхүү мэдээлэл хийлээ
    2016 оны 10 сарын 17
    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү өнөөдөр /2016.10.17/ хэвлэлийн хурал зохион байгуулж, “Эрдэнэт” үйлдвэрийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.



    Тэрбээр “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн хувьцааг Монголын талд шилжүүлсэнтэй холбоотойгоор олон хардлага иргэдийн дунд бий болсон учраас холбогдох байгууллагууд энэ асуудалд анхаарлаа хандуулж ажиллах ёстойг онцлов.

    Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү Улсын Их Хурлын дарга болон Улсын ерөнхий прокурор, Авлигатай тэмцэх газарт хандан дөрвөн шаардлага тавьж буйгаа энэ үеэр мэдээлсэн юм. Тодруулбал, Улсын Их Хурлаас Ажлын хэсэг байгуулж, Засгийн газарт чиглэл өгсөн Улсын Их Хурлын тогтоолыг батлах, 1990 оноос хойш өнөөг хүртэл “Эрдэнэт” үйлдвэрийг удирдаж байсан үе үеийн удирдлагуудыг хууль, хяналтын байгууллагуудаас шалгах, хуучин авч байсан зээлүүдийг хариуцаж төлөх асуудлыг тодорхой болгож шийдэх, “Стандарт” банктай холбогдон нэр дурдагдаад буй гадаад, дотоодын иргэдийг шалгаж, олон нийтийн дунд хардлага төрүүлээд байгаа асуудлын үнэн худлыг тогтоох нь зүйтэй хэмээн үзэж байгаагаа илэрхийлсэн юм.

    Мөн “Эрдэнэтийн хөгжлийн сан”-г байгуулж, тус үйлдвэрийн улсын төсөвт өгдөг татвараас тодорхой хувийг төвлөрүүлэх хэрэгтэй. Ингэснээр Орхон аймгийн иргэд аливаа эрсдэлээс хамгаалагдах боломжтой болохыг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү хэллээ гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
  • Ерөнхий сайд мэдээлэл хийнэ
    2016 оны 10 сарын 17
    УИХ-ын чуулганы энэ сарын 21-ний өдрийн нэгдсэн хуралдаанд Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат мэдээлэл хийх юм байна
  • Ж.Эрдэнэбат: Манайх алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар
    2016 оны 10 сарын 17
    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өчигдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Тэрээр тус дүүргийн 124 дүгээр цэцэрлэгийн нэмэлт бүлэг, Эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцаж, иргэдтэй уулзлаа. Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 124 дүгээр цэцэрлэг нэмэлт бүлэг байгуулж, 50 хүүхдийг сургуулийн өмнөх боловсролд хамруулж байгаа хэдий ч дэд бүтцийн хувьд тулгамдсан асуудал байгааг ирэх жилийн төсөвт тусган шийдвэрлэнэ гэж Ерөнхий сайд хэллээ.

    Чингэлтэй дүүргийн Эрүүл мэндийн төв эмнэлэг зориулалтын бус байранд үйл ажиллагаагаа явуулж байна. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат улсын төсөв болон олон улсын байгууллагын төсөл, хөтөлбөрийн хүрээнд тус эмнэлгийн байрны асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ эмнэлгийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ илэрхийллээ.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр, Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд болон УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, М.Оюунчимэг, Д.Ганболд, Т.Аюурсайхан нар Чингэлтэй дүүргийн иргэдтэй СУИС-ийн “Оюутан” театрт уулзалт хийлээ.



    Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

    2016 оны УИХ-ын сонгуулийн дүнд шинэ Засгийн газар байгуулагдаж, ирэх дөрвөн жилийн үйл ажиллагааныхаахөтөлбөрийг батлууллаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр 5 бүлэг 381 зорилт, заалттай. Эдийн засгийн хүндрэлийг даван туулах онцгой хөтөлбөрийг Засгийн газар анх удаа үйл ажиллагааныхаа хөтөлбөрт тусгаснаараа онцлог. Эдийн засаг хүнд байна гээд үйл ажиллагааныхаа хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй байна гэж байхгүй. Эхлээд эдийн засгийн хямралаа давна. Эхний 100 хоногтоо багтаан зарим зорилт, арга хэмжээгээ хэрэгжүүлж эхэлсэн. Манай Засгийн газар бол алдах, алгуурлах эрхгүй Засгийн газар.

    Сургалтын төлбөрийн асуудлыг шийдвэрлэхээр Оюутны зээлийн санг байгуулсан, ахмадууддаа ирэх оноос эхлэн хагас жил тутамд “Насны хишиг” олгоно. Насны хишиг бол тэтгэвэр биш өндөр насалсных нь төлөө төр засгаас өгч буй дэмжлэг юм.

    Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих нь чухал. Худалдааны орноос үйлдвэрлэгч орон руу шилжих хэрэгтэй байна. Газар зүйн байршлын хувьд далайд гарцгүй, хоёр том гүрний дунд оршдог ч үүнийгээ давуу тал гэж харвал хоёр том зах зээл бидэнд байна. Түүхий эдээ дэвшилтэт технологи ашиглан боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх бололцоотой.

    Би Япон улсад айлчлал хийгээд өчигдөр ирлээ. Миний айлчлалын гол зорилго хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламж авах байгаагүй. Монгол-Японы бизнес эрхлэгчдийн харилцаа, хамтын ажиллагааг сайжруулах, хоёр талын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх чиглэлээр байлаа. Японы Ерөнхий сайдтай хэлэлцээ хийх үеэрээ ч дотоодын түүхий эдээ танай технологийг ашиглан боловсруулж, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн. Мөн Монголын 50, Японы 200 гаруй бизнес эрхлэгчид оролцсон бизнесийн форумд оролцож, хөрөнгө оруулалтыг татах, эрх зүйн орчныг сайжруулах талаар ярилцсан. Гадаад харилцааг цаашид Монгол Улсад үйлдвэрлэлийг бий болгоход чиглүүлнэ.

    Статистикийн мэдээллээр манай улсад 130 мянган үндэсний үйлдвэрлэгч байгаа ч 60 мянган аж ахуйн нэгж хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Үндэсний үйлдвэрлэлээ хөгжүүлэхгүйгээр иргэдийнхээ ажил, орлогыг нэмэгдүүлэх боломж байхгүй. Найдваргүй зээлийн хэмжээ 17 хувьд хүрсэн байна. Гаднын орнуудын хувьд энэ хэмжээ 5 хувьд хүрэхэд л тусгай бодлого боловсруулж, хэрэгжүүлдэг. Найдваргүй зээлийн хэмжээг бууруулахын тулд тусгай бодлого боловсруулж байна. Аливаа бодлогыг боловсруулахад иргэдийн санал санаачлага, эрдэмтэн, мэргэжилтнүүдийн саналыг сонсох нь чухал. Засгийн газар өнгөрсөн хугацаанд бүх салбарын төлөөлөлтэй уулзсан. Ийм уулзалтыг жил бүр уламжлал болгон зохион байгуулна. Ийм тооцоо, судалгааны үндсэн дээр Засгийн газар хийх ажлаа хийж, шийдвэрээ гаргадаг. Шийдвэрийг бусад нь дэмждэг байх хэрэгтэй.

    Эдийн засгийн хүндрэлээс гарахын тулд Засгийн газрын зүгээс уриалга гаргасан. Иргэн бүр худалдан авалт хийхдээ дотооддоо үйлдвэрлэгдсэн бүтээгдэхүүнийг худалдан авах, цаашлаад төсвийн байгууллагууд ч Монголд үйлдвэрлэсэн бараа, бүтээгдэхүүнийг худалдан авах чиглэл баримтална.

    Дотоодын хэрэгцээг бүрэн хангах хэмжээний үйлдвэрлэл явуулж байгаа салбарыг Засгийн газрын зүгээс дэмжихгүй. Нэгэнт одоогийн хүчин чадлаараа ажиллаад дотоодын хэрэгцээгээ бүрэн хангахуйц байхад ижил төрлийн үйлдвэр байгуулах шаардлагагүй юм. Нэг жишээ хэлэхэд 2012 онд барилга угсралтын тусгай зөвшөөрөлтэй 1800 аж ахуйн нэгж байсан бол өнөөдөр ийм тусгай зөвшөөрөлтэй 4600 аж ахуйн нэгж байна. Монгол Улсын эдийн засагт 4600 аж ахуйн нэгжийн бүтээн байгуулалтыг хүлээн авах боломж алга. Бэлэн байгаа 8000, заслын ажил хийгдэж байгаа 25000, нийт 33 мянган орон сууц зах зээлд бэлэн байна. Эдийн засгаа төрөлжүүлж, энэ бодлогыг залруулах хэрэгтэй.

    Манай Засгийн газар ярьдаг биш, хийдэг Засгийн газар байна. Эрчим хүчний салбарт л гэхэд хэрэгжүүлэхээр яригдсан 68 төсөл байна. Эдгээр төсөл бүгд хэрэгжвэл Монгол Улсын эрчим хүчний хэрэглээг 20 дахин нугалах хэмжээний эрчим хүч үйлдвэрлэх юм байна. Одоо эндээс таван төслийг л хэрэгжүүлнэ. Таван төсөл л хэрэгжүүлэхэд дотоодын хэрэгцээгээ бүрэн хангаад экспортлох хэмжээнд хүрнэ. Сайд нарт ч мөн дахин төсөл нэмэхгүй, үр дүнг нь үзэх цөөн төсөл сонгон хэрэгжүүлэхийг үүрэг болгосон. Салбарын яам бүрт үйлдвэржилтийн бодлогыг хариуцсан хэлтэс, газар байгуулагдсан. Боловсролын яам хэвлэх үйлдвэрийн, Эрүүл мэндийн яам нь эмийн үйлдвэрээ гээд яам бүр үйлдвэржилтийн бодлогоо боловсруулж, Үндэсний хөгжлийн газар уялдааг нь зохицуулж ажиллана. Өмнөх Засгийн газарт Аж үйлдвэрийн яам нь нэг бодлого оруулж ирдэг, салбарын яам нь түүнийг нь дэмждэггүй асуудал үүсч байсан. Одоо тийм асуудал үүсэхгүй.

    Би 7 аймагт ажиллаж, иргэдтэй уулзсан. Аймаг, дүүрэгтээ байгаа асуудлыг тэнд амьдардаг иргэд нь илүү мэднэ. Эмнэлэг, сургууль, цэцэрлэг гээд яг хэрэгцээтэй байгаа асуудлаа тодорхойлно. Үүний дараа тийшээ чиглэсэн оновчтой бодлого боловсруулна гэж харж байна.

    Өнөөдөр Чингэлтэй дүүрэгт ажиллалаа. Эмнэлэг, цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Өөрсдийн нөөц бололцоогоор, улсын төсвийг харж суулгүй, орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжилтээ шийдээд нэмэлт бүлэг байгуулсан байна. Орон нутгийн удирдлагууд ч ийм төсөл боловсруулахад анхаарч ажиллах хэрэгтэй.

    Байгууллагын цэцэрлэгүүд ч нээгдэж байна. Гадаад харилцааны яам цэцэрлэгээ нээсэн бол Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Тагнуулын ерөнхий газар мөн дэргэдээ цэцэрлэг нээхэд бэлэн болсон. Цаашид баригдаж байгаа барилгуудад цэцэрлэгтэй байх стандарт мөрдүүлнэ. Хүүхэд харах үйлчилгээний хувьд тогтоосон стандарт алга. Сайдын тогтоосон журам мөрдөгдөж байна. Нэгэнт хүүхэд хүмүүжиж буй орчин учраас эрүүл ахуйн орчин нөхцөл маш сайн байх ёстой. Стандарт мөрдөгдөх ёстой.

    Эрүүл мэндийн сайд А.Цогцэцэг

    Эрүүл мэндийн салбарын тулгамдаж байгаа асуудлуудын нэг бол диализтай холбоотой асуудал байна. Энэ асуудлыг Засгийн газар бүрэн шийдвэрлэсэн. 2017 оны нэгдүгээр сарын нэгнээс диализд ордог хүмүүс төр хувийн хэвшлийн ямар ч эмнэлэгт очсон үнэ төлбөргүй хамрагдах боломжтой боллоо.

    Азийн хөгжлийн банкны Монгол Улсад хэрэгжүүлж байгаа Эрүүл мэндийн 6 дахь төсөл хэрэгжих гэж байна. Энэ төслийн хүрээнд Чингэлтэй дүүргийн эмнэлгийг загвар эмнэлэг болгохоор төлөвлөсөн. 2017 онд Азийн хөгжлийн банктай хамтран энэ төслийг хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Бусад бүх эмнэлгүүд, тэр дундаа алслагдсан өрхийн эмнэлгийг сайжруулах талаар үйл ажиллагаа явуулж байна. Иргэн үйлчилгээ авсан тэр цэгээсээ эмнэлгийн бүхий л тусламж үйлчилгээг авах боломжтой байх. Халдварт, нэгдүгээр эмнэлэгт очиж шинжилгээ өгөхгүйгээр сорьцыг нь тээвэрлээд тэр лабораторын шинжилгээг халдвар, хавдар дээр эрүүл мэндийн даатгалаар хийх боломжтой болж байгаа. Жишээлбэл, С вирусийн шинжилгээг аль ч эмнэлэгт өгөөд, хариугаа цахим хэлбэрээр авчих боломжтой болж байгаа юм. Иргэн өөрөө эрүүл мэндийн даатгалаа төлсөн байх шаардлагатай. Ингээд 3 сарын даатгалын мөнгөөр С вирусийн тооллогод үнэгүй хамрагдах боломжтой. Ганцхан С вирусийн биш, бүх төрлийн тусламж үйлчилгээг авах боломжтой. Чингэлтэй дүүргийн хувьд диализын аппарат байхгүй байгаа. Богино хугацаанд энэ төхөөрөмжөөр хангах шаардлагатай байна.

    Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр:

    Маш бага зардлаар нэг хүнийг ядуурлаас гаргах хэмнэлтийн горим руу шилжиж байна. Ялангуяа сая зургадугаар сард амьжиргааны доод түвшинг улсын хэмжээнд тогтоосон. Нийслэл, Чингэлтэй дүүрэгт 183.700 төгрөгөөр тогтоосон байна. Амьжиргааны түвшинг үнэлэх 0-1000 хүртэлх оноо байгаа. Хүүхдийн мөнгө олгох асуудал 503 гэдэг оноогоор зааглагдаж байна. Халамжийн бодлогоо оновчтой болгох үүднээс бүх асуудлыг эргэн харах, судалгааны хэсэг байгуулсан. Хөдөлмөр, нийгэм хамгааллын яамны хажууд Хөдөлмөр, нийгэм хамгааллын институт байгуулагдан ажлын гараагаа эхэлсэн. Өмнөх Засгийн газрын үед Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамыг тусад нь байгуулснаас үндсэн бодлого алдагдсан. Үүнээс болж халамж хавтгайрсан.

    Хүүхэд харах үйлчилгээ явуулж буй газруудад стандарт байхгүй байна гэдэгтэй Нэгдсэн үндэсний байгууллагын эрх бүхий хүмүүс 100 хувь санал нийлж байгаа. Би ирэх долоо хоногт хүүхэд харах үйлчилгээний зарим төвүүдээр явна. Стандарт байхгүй гэдэг дүр зураг харагдаж байсан. Эхэд тэтгэмж, хөнгөлөлт олгох тухай хуулийн төслийг боловсруулж байна. Хуульд эхэд хамааралтай бүх тэтгэмж, хөнгөлөлтийг багтаасан байгаа. Ирэх долоо хоногийн хурлаар энэ асуудлыг хэлэлцэнэ. Сүүлийн жил гаруйн хугацаанд төрийн албаны талаар ярьсан. Төрийн албаны асуудлыг МАН онцгойлон авч үзэж байгаа. Залуучуудын хөгжлийн тухай хуулийн хувьд гадаад, дотоодын байгууллагуудад үзэл баримтлал, танилцуулгыг хүргүүлээд байна.

    Уулзалтын үеэр иргэд нийслэлийг утааг бууруулах, “Эрдэнэт” үйлдвэрийн талаар Ерөнхий сайдаас асууж байлаа. Утааны асуудлыг шийдэх төгс арга бол орон сууцжуулах. АСЕМ-ын үеэр БНХАУ-аас 50 сая ам.долларын асуудал яригдсан. Энэ мөнгийг утааг бууруулахад зарцуулна. Гэхдээ зуух, нүүрс тараахгүй, цөөн айлыг ч болов орон сууцжуулна.

    “Эрдэнэт” үйлдвэрийн 49 хувийн арилжааг Ажлын хэсэг шалгасан. Төр 51 хувийн эрхээ “Эрдэнэт” үйлдвэр дээр эргэж эдэлнэ. Компанийн удирдлагыг ч төрөөс томилно. 49 хувийн арилжаа тойрсон асуудлыг судлаад зарим хууль бус шийдвэрийг цуцалсан. Тийм шийдвэр гаргасан төрийн өндөр албан тушаал хашиж байсан албан тушаалтнуудыг хуулийн байгууллагад хандан шалгуулна гэж Ерөнхий сайд хариуллаа.



  • Танилц: Ногоон гэрлээр агентлагийн дарга болж буй эрхмүүдийн хэн нь хэн бэ
    2016 оны 10 сарын 17
    МАН-ын Засгийн газар “60 тэрбумын” томилгоогоо хийж буй нь тодорхой хэмээн улс төр судлаачид хэлж байна. Сайд нараа бүрдүүлж дууссан МАН ирэх долоо хоногт агентлагийн дарга нараа томиллохоор тохироонуудаа хийгээд дуусч байгаа аж.
  • Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийв
    2016 оны 10 сарын 14
    Япон Улсад айлчилж буй Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат тус улсын Ерөнхий сайд Ш.Абэтэй уулзаж албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээний дараа Ерөнхий сайд нар хамтарсан мэдэгдэл хийв.

    Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат:

    “Монгол Улсын Ерөнхий сайдын анхны гадаад айлчлал манай улсын ойрын түнш Япон Улсаас эхэлж, Ерөнхий сайд Ш.Абэтэй албан ёсны хэлэлцээ хийлээ. Хэлэлцээ харилцан ойлголцсон, итгэлцсэн, найрсаг уур амьсгалд боллоо. Нэгдмэл үнэт зүйлтэй, нэг бүс нутаг бүхий бидний дотны түнш Япон Улстай стратегийн түншлэлийн харилцаагаа хөгжүүлэхэд Монгол Улс тэргүүлэх ач холбогдол өгч байгаа.

    Хоёр орны харилцааг шинэ шатанд гаргаж итгэлцлийг бэхжүүлэн, улс төр, эдийн засаг, соёл, боловсрол, хүмүүнлэгийн өргөн хүрээтэй салбарт хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр тогтлоо. Манай хоёр улсын хооронд өндөр, дээд түвшний айлчлалын давтамж ойртож, харилцан итгэлцэл бэхэжсээр байна. Энэ харилцаан дээрээ суурилж, харилцааг дараагийн үе рүү оруулж, хоёр орны ард түмнүүдийн хэлхээ холбоог зузаатган, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг тэлэх зорилго бидний өмнө тавигдаж байна. Миний айлчлалын зорилго ч үүнд чиглэсэн.

    Ерөнхий сайд Ш.Абэ Япон Улсын гадаад бодлого дахь Монгол Улсын ач холбогдлыг үнэлж, манай улсын дунд болон урт хугацааны хөгжлийн зорилтыг хэрэгжүүлэхэд сэтгэл харамгүй дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлсэнд талархаж байна. Бид Монгол, Японы стратегийн түншлэлийг 2017-2021 онд хөгжүүлэх зорилготой дунд хугацааны шинэ хөтөлбөр байгуулахаар тохирч, ирэх дөрвөн жилд хэрэгжүүлэх гол ажлаа хөтөлбөрт тусгахаар ярилцлаа. Монгол Улсад ардчиллыг бэхжүүлж, зах зээлийн эдийн засгийн тогтолцоог бүрдүүлэх, орчин үеийн хөгжлийн суурийг тавихад нэн чухал дэмжлэг үзүүлж ирсэн Япон Улстай монголчууд бид цаашид харилцаа, хамтын ажиллагаагаа зузаатгаж, хоёр талын хүрээнд болон олон улс, бүс нутгийн хэмжээнд харилцан дэмжиж, хамтран ажиллах болно” гэлээ.

    Япон Улсын Ерөнхий сайд Ш.Абэ:

    “Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат анхны айлчлалаа Япон Улсаас эхэлж байгаа нь манай хоёр улс халуун дотно, нягт сайн харилцаатайн илэрхийлэл гэж үзэж байна. Бид өнгөрсөн долоодугаар сард Улаанбаатарт болсон АСЕМ-ийн уулзалтаас хойш гурван сарын дараа дахин уулзаж байгаадаа баяртай байна.

    Монгол Улс ардчилал, эрх чөлөө, хүний эрх чөлөөг үнэт зүйлээ болгон дээдэлдэг учраас Япон Улс стратегийн түншээ гэж чухалчлан үздэг. Миний бие Монгол Улсад гурван удаа айлчилсны үндсэн санаа ч энэ юм. Өнөөдрийн уулзалтаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбаттай маш үр дүнтэй, ач холбогдол өндөртэй яриа хэлэлцээ өрнүүлж чадлаа. Өнгөрсөн оны долоодугаар сард уулзахдаа хоёр орны харилцааны шинэ хөтөлбөрийг боловсруулах талаар санал нэгдсэн юм. Энэ нь хоёр орны хамтын ажиллагааны чиглэлийг заасан “Google map” буюу “Замын зураглал”-ын үүрэг гүйцэтгэх юм. Өнөөдрийн уулзалтаар энэ хөтөлбөрийг боловсруулах ажлаа түргэтгэх талаар санал нэгдлээ. Энэ хөтөлбөрийн хүрээнд хоёр улсын харилцаа улам өргөн хүрээнд хөгжинө гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

    Ерөнхий сайд мөн өдөр Япон Улсын Сангийн сайд Асоо Тароотой уулзлаа.

  • Ерөнхий сайд сургууль, цэцэрлэгийн асуудлаар мэдээлэл хийнэ
    2016 оны 10 сарын 14
    УИХ-ын дарга М.Энхболдод ЗГХЭГ-ын дарга З.Мөнхбат албан бичиг хүргүүлжээ. Тус албан бичигт “Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат УИХ-ын 2016 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн Чуулганы нэгдсэн хуралдаанд Төрийн өмчийн болон өмчийн бус сургууль, цэцэрлэгийн өнөөгийн байдал, цэцэрлэгийн болон сургуулийн насны хүүхдийд бүрэн хамрагдах боломжийг сайжруулах чиглэлээр авч хэрэгжүүлж буй арга хэмжээний талаар мэдээлэл хийх болсныг уламжилж байна” хэмээжээ.
  • Уран дархны урлагийг дэмжих тухай зарлиг гардуулах ёслол боллоо
    2016 оны 10 сарын 14
    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигийг гардуулах ёслол өнөөдөр Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд боллоо.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан уг зарлигийг БСШУС-ын сайд Ж.Батсуурь, МҮОНТ-ийн захирал Ц.Оюундарь, Монгол дархны “Түмэн эрдэнэс” холбооны тэргүүн С.Батзоригт нарт гардуулан өгөв.

    Зарлиг гардуулах ёслолын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Ц.Баярсайхан хэлсэн үгэндээ “Та бүхний энэ өдрийн амгаланг айлтгая. Монгол Улсын Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт үндэсний хэл, соёл, заншил, түүхээ эрхэмлэн дээдлэх чиглэлийн олон үйл ажиллагаа явуулахаар багтаасан.

    Энэ хүрээнд монгол үндэсний сонгодог өв болох уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үйл ажиллагаа явуулахад дэмжлэг үзүүлэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сард зарлиг гаргасан.

    Энэ зарлигийн дагуу Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жилд нэг удаа, 7 дугаар сарын эхний 15 хоногт багтаан зохион байгуулж байхаар Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад үүрэг болгосон. Энэ чиглэлийн үзэсгэлэнгүүдийг тодорхой хэмжээнд зохион байгуулж ирлээ.

    Өнөөдөр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигийг цаашид хамтран ажиллах тодорхой зорилготойгоор холбогдох байгууллагуудад албан ёсоор гардуулж байна” гэлээ.

    Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2016 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гаргасан Уран дархны урлагийг дэмжих тухай 115 дугаар зарлигт “Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин дөрөвдүгээр зүйлийн 1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн есдүгээр зүйлийн 1, Соёлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг тус тус үндэслэн зарлиг болгох нь:

    1. Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор “Монгол дархан” үзэсгэлэнг 3 жил тутамд нэг удаа, долдугаар сарын эхний 15 хоногт зохион байгуулж байхыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Соёлын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага, холбогдох төрийн бус байгууллагад даалгасугай.

    2. Монгол үндэстний сонгодог өв-уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, олон нийтэд сурталчлан таниулах чиглэлээр үндэсний хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлэх; уг салбарт идэвхтэй ажиллаж буй иргэдийг хөхиүлэн дэмжиж байхыг холбогдох төрийн байгууллагад даалгасугай.

    3. Монгол уран дархны урлагийг өвлөн уламжлах, хадгалан хамгаалах, судлан шинжлэх үйлсэд идэвх, санаачилгатай ажиллахыг шинжлэх ухаан, хэвлэл мэдээллийн байгууллага, гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид, иргэд, төрийн болон төрийн бус байгууллагад уриалсугай” гэжээ.
  • М.Энхболд Си Зиньпинтэй уулзна
    2016 оны 10 сарын 14
    М.Энхболд Си Зиньпинтэй уулзна
    БНХАУ-ын нийслэл Бээжинд улс төрийн намуудын олон улсын чуулга уулзалт болж байна. Энэ сарын 14-17-ны өдрүүдэд үргэлжлэх уг чуулганд Манай улсаас УИХ, МАН-ын дарга М.Энхболд оролцохоор тус улсыг өчигдөр зорьсон билээ.
    Тэрбээр энэхүү чуулга уулзалтад оролцох далимд БНХАУ-ын Ерөнхийлөгч Си Зиньпин болон Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын байнгын хорооны дарга Жан Дөзян нартай уулзалт хийх ажээ.
    Айлчлалын бүрэлдэхүүнд Сангийн сайд Б.Чойжилсүрэн тэргүүтэй төлөөлөгчид багтаж буй юм.
    Б.Цэцэг
1194 1195 1196 1197 1198 1199 1200
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн Засаг даргын Тамгын газар “Альварез энд Марсал” ХХК-тай хамтран ажиллана
    3 цаг 33 мин
  • COP17: “Байгальд суурилсан шийдэл бүхий тогтвортой дэд бүтэц" сэдэвт хэлэлцүүлгийг зохион байгууллаа
    3 цаг 35 мин
  • Түгжрэлийг бууруулах нэг, хоёрдугаар тойрог зам төсөлд “China Central Strategic Advisory Group”-тэй хамтарна
    3 цаг 38 мин
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
    4 цаг 59 мин
  • ФОТО: Хар зүрх уулын тэнгэрийг тахих төрийн тахилга боллоо
    5 цаг 52 мин
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
    6 цаг 18 мин
  • Төрийн банк COP17-ын Ногоон бүсэд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна
    7 цаг 32 мин
  • Голомт банк байгальд ээлтэй “Nature” виртуал картыг танилцуулж байна
    7 цаг 35 мин
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
    7 цаг 41 мин
  • 2026 оны ДАШТ-ий шилдэг тоглогч Родри Барселона клубт нэгдлээ
    7 цаг 52 мин
  • Улаанбаатар хот Дэлхийн Банк групптэй хамтран трамвайн төслийг хоёр жилийн дотор хэрэгжүүлнэ
    7 цаг 54 мин
  • Монголын цахим спорт болон Aurora Gaming-ийн олон улсын стратеги
    7 цаг 56 мин
  • Улаанбаатарт батарейд суурилсан “Sky shuttle” нийтийн тээврийн хэрэгслийг нэвтрүүлэхээр “BYD Company Limited” компанитай санамж бичиг байгууллаа
    8 цаг 1 мин
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
    9 цаг 3 мин
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • Дэлхийн газрын тосны үнэ сүүлийн гурван долоо хоногт байгаагүй дээд хэмжээндээ хүрлээ
    Өчигдөр 13 цаг 17 мин
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
    Өчигдөр 13 цаг 06 мин
  • Трамп Ираны эдийн засгийг сөхрүүлэх шинэ төлөвлөгөөгөө эхлүүллээ
    Өчигдөр 11 цаг 40 мин
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
    Өчигдөр 11 цаг 18 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • АЮУЛ: Нийслэлчүүд ирэх өвөл хүнцэлд хордож, нэг л өглөө бүгд сэрэхгүй ч байж мэдэх эрсдэлд орлоо
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • Ши Жиньпин 1989 оны Тяньаньмэний талбайд болсон цуст аллагыг САЙШААВ
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Инфантино өөрийг нь шүүмжилсэн FIFA-гийн өндөр албан тушаалтныг ажлаас нь ХАЛЖЭЭ
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • ФОТО: Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын суурь конвенцын оролцогч талуудын 17 дугаар Бага хурал Улаанбаатар хотноо эхэллээ
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • KHARKHORUM Visual Art & Music Festival-ийн албан ёсны line-up зарлагдлаа 
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
  • Тэсвэр хатуужлын үлгэр болсон боксчин Причард Колон 33 насандаа хорвоог орхилоо
24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК