-
2016 оны 1 сарын 04
УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Болорчулуун нар өнөөдөр Төрийн ордонд хэвлэлийн бага хурал хийх үеэрээ УИХ-аас баталсан Сонгуулийн нэгдсэн хуулийн холбогдох заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандана хэмээн мэдэгдэв.
Сонгуулийн нэгдсэн хуульд нам эвслийг дугуйлаагүй бол саналын хуудсыг хүчингүйд тооцох заалт туссан нь Үндсэн хууль зөрчсөн гэж Ц.Даваасүрэн гишүүн үзэж байна. Дээрх заалтаар сонгогч нам эвслийг дугуйлалгүй зөвхөн бие даагчийг дэмжиж дугуйлсан нөхцөлд саналын хуудас хүчингүй болох юм байна. Тиймээс энэ заалтаар Үндсэн хуулийн цэцэд хандах аж.
Тэд Сонгуулийн нэгдсэн хуульд өмнөхөөсөө дэвшилттэй заалт туссан ч зөвхөн одоогийн парламентад суудалтай намуудад ашигтай байх хувилбарыг илүүтэй тусгасан гэж энэ үеэр мэдээллээ. Тухайлбал, шинэ нам байгуулж сонгуульд оролцох боломжгүй болсон. Өмнөх хуулиудаар санал авах өдрөөс 60 хоногийн өмнө нам эвсэл байгуулж УИХ-ын сонгуульд оролцох боломж байсан бол одоогийн хуулиар намуудын бүртгэлийг цуцалсан заалтыг оруулжээ.
Мөн сонгуулийн сурталчилгаа хийх хугацааг 16 хоногоор хязгаарласан нь бие даагч, шинэ намууд өөрсдийгөө таниулах боломжгүйд хүргэсэн. Том тойрогт нэр дэвшсэн шинэ хүн зарим сумандаа хүрч ажиллаж чадаагүй байтал сурталчилгааны хоног дуусах болж байгаа нь зарим талаараа хавчсан заалт болсон гэв. Үүний зэрэгцээ сурталчилгааны самбар, төлбөртэй нэвтрүүлгийн цаг гэх мэт олон заалтаар бие даагчид болон шинэ намуудын боломжийг хаасан заалт тус хуулинд орсон гэж тэд мэдээллээ.
Бие даагч гишүүд энэ долоо хоногт хэлэлцэх асуудлуудаас Гацууртын ордыг дэмжихгүй гэсэн юм. Х.Болорчулуун гишүүн, “Гацууртын ордыг ашиглавал хүнцэл гэдэг асар их хор ил гарч идэвхжинэ. Хараа гол төдийгүй Сэлэнгийг хордуулах эрсдэлтэй. Монголд гуравхан хөрс судлаач бий. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамныхан уг хор аюулгүй гэсэн баталгааг хөрс судлаач нараас гаргуулах гээд чадаагүй” гэсэн юм.
Бие даагчид С.Ганбаатар гишүүнийг оролцуулаад шинээр нам байгуулж сонгуульд оролцох тухай төлөвлөж байсан гэнэ. Гэвч дээрх хуулиар боломжгүй болсон. Нөгөөтэйгүүр, С.Ганбаатар гишүүн сонголтоо хийж ХҮН-д элссэн. Тийм учраас өнөөдрөөс эхлэн бие даагч гишүүдтэй хамт С.Ганбаатар гишүүн хэвлэлийн хуралд оролцохгүй байгааг ч тэд хэллээ.
-
2016 оны 1 сарын 04
Улс төрчдийн идэвхтэй ажиллах сонгуулийн сарууд эхэллээ. Ирэх зургаан сард улс төр төрчид хөдөлгөөнд орж, хэн нь юу хийхийг бид таашгүй. Ямартай ч өнөөдрөөс эхлэн улс төрийн үйл явц ширүүрсч улс төрчдийн ард түмэнд барих сюрприз ихсэн нь.
-
2016 оны 1 сарын 04
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны эхний өнөөдөр болно. Хуралдаанаар доорх асуудлуудыг хэлэлцэнэ.
-
2016 оны 1 сарын 03
Засгийн газар даваа гарагт хуралдана
-
2016 оны 1 сарын 02
Өнгөрсөн 2015 онд УИХ ямар ажил амжуулсныг эндээс харна уу.
-
2016 оны 1 сарын 01
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны эхний хуралдаан ирэх Даваа гараг буюу нэгдүгээр сарын 4 -ний өдрийн 16.00 цагт Засгийн газрын хуралдааны танхимд болно.
-
2015 оны 12 сарын 31
Улаанбаатар хот Төрийн ордон
Сайн байцгаана уу
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Та бүхэндээ шинэ жилийн үдшийн мэндийг хүргэж хамгийн сайн сайхныг хүсэн ерөөж мэндчилье.
Удахгүй 2015 шилжирч, шинэ 2016 он айлчлан ирэх гэж байна.
2015 он хүн төрөлхтний түүхэнд тод мөрөө үлдээгээд буцаж байна.
2015 он дэлхийн хамтын нийгэмлэгийн хэтийн зорилт, тулгамдсан асуудлын шийдлийг тодорхойлоход түүхэн жил байлаа.
2015 онд НҮБ-ын бүх гишүүн орон хамтарч, 2030 он хүртэл хийх 15 жилийн ажлаа тодорхойлов. “Тогтвортой Хөгжлийн Хөтөлбөр”-өө баталж, хэрэгжүүлэх ажилдаа орлоо. 2015 оны төгсгөлөөр Парис хотноо уур амьсгалын өөрчлөлтийн асуудлаар түүхэн чухал шийдвэрт хүрч чадлаа. Хүн төрөлхтөн эх дэлхийгээ аврах, улмаар дараачийн үедээ эрүүл амгалан амьдрах орчин бүрдүүлэх чухал шийдэлд хүрлээ.
Дэлхийн нийтийн өмнө тулгамдсан олон асуудалд шийдэл олох гэсэн үр дүнтэй яриа хэлцэл, бодит алхамууд хийгдэж байна. Монгол Улс ч эдгээрт зохих хувь нэмрээ оруулсаар байна.
2015 онд Монгол Улсын иргэд 3 саяулаа боллоо. Ерөөлөөр Монголчууд улам олуулаа болж байна.
2015 онд Монгол Улс НҮБ-ын Хүний эрхийн зөвлөлд хамгийн олон орны дэмжлэг хүлээж сонгогдлоо.
2015 онд Монгол Улс, ОХУ, БНХАУ-ын Төрийн тэргүүнүүдийн ээлжит дээд хэмжээний уулзалт болж тодорхой гэрээ хэлцэл ч хийлээ.
2015 онд Монгол Улсын ҮАБЗ, Ерөнхийлөгч, Засгийн газраас Монгол Улс байнга, идэвхтэй төвийг сахих тухай бодлогоо олон нийтэд зарлав. Монгол Улсын бүрэн эрхт байдал, хөгжил дэвшилд энхийг эрхэмлэсэн зорилгод л энэ бодлого үйлчилнэ. Манай сайн хөршийн уламжлалт бодлого, хамтын ажиллагаанд ч нийцнэ. Мөн бүс нутгийн аюулгүй байдал, харилцан ойлголцолд манай идэвхтэй, байнга төвийг сахисан бодлого тус нэмрээ оруулна гэдэгт эргэлзэхгүй байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
2015 он Их түүх, өнгөрснөө эргэн санахад өнөөгийн бидэнд сургамж авах, цаашдын ажил үйлсээ тодорхойлоход чухал он байлаа.
Хувилай хаан, Өндөр гэгээн гээд Монголын олон суутнуудын сүүдэр гийсний тэгш ой тохиолоо. Мөн Аугаа эх орны болон Чөлөөлөх дайны түүхт 70 жилийн ой тохиолоо. Монголчууд бид анх удаа олон нам, олон нэр давшигчийн оролцоотой явуулсан ардчилсан, чөлөөт сонгуулийнхаа 25 жилийн ойг тэмдэглэв. Бидний бахархах түүх бол бидний бүтээх ирээдүйн хүч юм. Өнгөрөгч 2015 онд бүгдээрээ түүх сургамжаа ч ярилцлаа. Гарах шийдэл, цаашдын үйл ажиллагааны талаар ч өргөн хэлэлцүүлэг өрнөсөөр байна.
2015 он Монгол Улсын бүтээлч хөгжил дэвшилд түлхэц өгсөн он байж чадлаа. Монголчууд бид иргэдийнхээ чөлөөт сонголт, бүтээлч чанар, байгаа боломж, баялагтаа тулгуурлаж олон зүйлийг Эх орондоо хийж болох юм байна гэдгээ харлаа. Олон үйлдвэр, бүтээн байгуулалтын шав тавигдаж, зарим нь бодит түүхээ бүтээж эхэллээ.
Улс орныхоо хөгжил дэвшил, өөрсдийнхөө сайн сайхны төлөө бид л санаачлага гаргах хэрэгтэй. Бид л их ажиллаж хөдөлмөрлөх хэрэгтэй. Монгол Улс бол бидний нийтлэг баялаг. Монголчуудын амжилт ололт бол зөвхөн биднээс шалтгаална. Бодит ажил, сайн санаачлагыг дэмжих хүрээ өсч байна. Хоосон хийрхэл, хариуцлагагүй байдлын орон зай хумигдаж байна. Шийдвэр гаргагчдаас хариуцлага, шинэ барьцтай шийдлийг олон нийт шаардсаар байна.
Эрхэм хүндэт ард иргэд ээ!
Шинэ он гарах мөч улам ойртсоор байна. Хуучин онд бий болгосон сайн бүхнээ шинэ ондоо улам өвлөж хөгжүүлье. Саар зүйлээсээ сургамж авч, дахиж давтахгүй, хөгжил дэвшил өөд хичээн зүтгэцгээе.
Гарч буй 2016 он манай ард иргэдийн хувьд хариуцлагатай сонголтын жил байх болно. Өндөр ёс зүйтэй, үнэт зүйлтэй, Монгол түмний нийтлэг эрх ашигт үйлчлэх төрийн түшээдээ сонгох чухал ажил биднийг хүлээж байна. Иргэдэд эрх боломж, төрд үүрэг хариуцлагыг улам баталгаажуулсан сонголт л манай улсад нэн шаардлагатай байна.
2016 оны зун Ази, Европ тивийн удирдагчид Монголд цуглана. Ази, Европын дээд хэмжээний уулзалтын 20 жилийн ой тохионо. Дэлхийн нэр нөлөө бүхий хоёр тивийн удирдагчид уг уулзалтаасаа ажил хэрэгч яриа хэлцэл, чухал үр дүн хүсэж байна. Зочин орны хувьд Монгол Улс ч бүх боломжоороо чармайн ажиллаж байна. Монгол Улсын ололт амжилт, нэр төр Монгол хүн бүрт хамаатай. Энэ чиглэлд хийж буй бүхэн, дэд бүтэц, үр дүн цаашид ч Монгол Улсад нэн хэрэгтэй.
2016 оны зуны улирлын сүүл сард Бразил Улсад Олимпын XXXI Их наадам, тэмцээн өрнөнө. Монголчуудын спорт урлаг, оюун санаа, бүтээлч үйлсийн ололт амжилт улирч буй онд арвин байсан шиг, ирэх онд ч өөдрөг байна гэдэгт итгэлтэй байна.
Гарч байгаа 2016 он манай орны хүн бүрийн амьдралд өөдрөг гэгээн өнгө нэмэхийг хүсэж байна. Он солигдох мөчийг халуун ам бүлээрээ хүлээж байгаа Та бүхэнд эрүүл энх, аз жаргал, амжилт ололтыг хүсье. Бидэнтэй шинэ оноо угтаж байгаа хамтран зүтгэгч хүн бүрт сайн сайхныг хүсье.
Ажил үүргээ одоо болтол нэр төртэй гүйцэтгэж байгаа иргэддээ ерөөл дүүрэн шинэ оны баярын мэнд хүргэе. Дэлхийн олон оронд ажиллаж амьдарч байгаа Монголчууддаа хамгийн сайн сайхныг хүсэн ерөөе. Монголоо төлөөлсөн энэхүү мэндчилгээг нойроо хугаслан хүлээсэн билэг ерөөл боддог, сайхан сэтгэлт хүн бүрт баярлалаа.
Энэхүү цагаан сүүний дээжийг айл хотол бүр элгэн саднаараа жаргалтай, хүж дэлхий Эх орон минь амгалан сайхан байхын төлөө өргөе.
Та бүхэнд шинэ оны ерөөл бүхэн шингэсэн, гал халуун, анхны мэндийг хүргэе.
Монгол минь мөнхөд мандаг ээ.
2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 24:00 цаг
-
2015 оны 12 сарын 31
онгол Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхлэх Нийтийн сонсголын тухай хуулийн талаар өнөөдөр /2015.12.31/ мэдээлэл хийлээ.
Тэрээр мэдээлэлдээ, Нийтийн сонсголын тухай хуулийн төсөл болон холбогдох бусад хуулийн төслүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс 2014 оны 6 дугаар сарын 8-ны өдөр Улсын Их Хуралд өргөн мэдүүлснийг 2015 оны 7 дугаар сарын 8-ны өдрийн Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэн баталсан. Төрийн шийдвэр боловсруулах, хэлэлцэх, батлах, хэрэгжилтийг нь хянах бүхий л үйл ажиллагаанд иргэд оролцож, үзэл бодлоо илэрхийлэх, шийдвэрт саналаа тусгах боломж нөхцлийг бүрдүүлсэн маш чухал хууль батлагдсан гэдийг онцлоод хуулийн талаар дэлгэрэнгүй тайлбарласан юм.
Нийтийн сонсголын тухай хууль нь 5 бүлэг 26 зүйлтэй. Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актыг тогтоох, төрийн байгууллага, нутгийн өөрөө удирдах болон нутгийн захиргааны байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаанд хяналт тавих, түүнчлэн хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх, нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө төрийн байгууллага, албан тушаалтан, иргэн, хуулийн этгээд, мэргэжлийн шинжээчээс санал сонсох, мэдээлэл авах зорилгоор нийтийн сонсголын үйл ажиллагааг зохион байгуулна. Ингэхдээ Нийтийн сонсголын тухай хуулиар хууль тогтоомжийн төсөл, ерөнхий хяналтын, төсвийн хяналтын, томилгооны, захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн, орон нутгийн сонсгол гэсэн үндсэн 6 төрлийн сонсголыг доор дурдсан үндэслэл, журмаар явуулж төрийг удирдах хэрэгт иргэдийн оролцоог хангахаар тусгажээ.
Үүнд:
1. Хууль санаачлагч нь хүний эрх, эрх чөлөө, хуулийн этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хязгаарлахтай холбоотой болон нийтийн ашиг сонирхолтой шууд хамааралтай нийгэм, эдийн засаг болон байгаль орчны асуудлыг шийдвэрлэхэд хууль тогтоомжийн төслийн сонсголыг явуулахаар тусгасан байна.
Хууль тогтоомжийн төслийн сонсгол явуулах асуудлыг тухайн Байнгын хорооны нийт гишүүдийн гуравны нэгээс доошгүйн саналаар шийдвэрлэх бөгөөд иргэн хуулийн этгээд уг сонсголыг явуулах хүсэлтийг тухайн асуудал эрхэлсэн Байнгын болон дэд хороонд хандан гаргах юм.
2. Хууль тогтоомжийн хэрэгжилтийн мониторинг үнэлгээ хийх эрх зүйн орчинг бүрдүүлэх зорилгоор Улсын Их Хурал, нутгийн өөрөө удирдах байгууллага ерөнхий хяналтын сонсголыг явуулахаар тусгав. Ингэхдээ Хууль тогтоомж, захиргааны хэм хэмжээний актын хэрэгжилтийг үнэлэх зорилгоор ерөнхий хяналтын сонсголыг тогтмол явуулах бөгөөд тухайн хууль, тогтоомж, захиргааны хэм хэмжээний акт хүчин төгөлдөр болсноос хойш 24-30 сарын дотор эхний хяналтын сонсголыг, дараагийн сонсголыг таван жил тутамд нэгээс доошгүй удаа заавал зохион байгуулна.
3. Улсын Их Хурал нь төсвийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангуулах, төсвийн сахилга батыг дээшлүүлэх, төсвийн орлого, зарлага, төсвөөс санхүүжүүлсэн болон хөрөнгө оруулсан үйл ажиллагаа, хөрөнгө оруулалтыг хянах зорилгоор улсын нэгдсэн төсвийн биелэлт, зарцуулалттай холбоотой асуудлаар Төрийн аудитын байгууллагаар дүгнэлт гаргуулан төсвийн хяналтын сонсголыг зохион байгуулахаар тусгав.
4. Улсын Их Хурал өөрийн бүрэн эрхийн хүрээнд хамаарах асуудлаар албан тушаалтныг томилохдоо Улсын Их Хурлын нийт гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй гишүүдийн хүсэлтийг үндэслэн томилгооны сонсголыг явуулахаар заажээ.
5. Захиргааны хэм хэмжээний болон төлөвлөлтийн сонсголыг захиргааны хэм хэмжээний актыг батлах, нийтийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргахын өмнө зохион байгуулахаар тусгав.
6. Орон нутгийн сонсголыг Улсын Их Хурал, Засгийн газар нь тухайн орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хүсэлт, тухайн асуудал хариуцсан байнгын хорооны шийдвэрийг үндэслэн тодорхой асуудлаар тухайн газарт очиж явуулахаар заасан байна. Нийтийн сонсголын тухай хуулийг баталснаар хууль тогтоох болон төрийн шийдвэр гаргах үйл ажиллагаанд иргэний оролцоог хангах, иргэд төрөөс гарах шийдвэрийн талаар өөрийн санал бодлоо илэрхийлэх, шийдвэрт нөлөөлөх эрх зүйн үндэс бүрэлдэж, төр иргэн хооронд мэдээллийн эргэх холбоо үүсч, иргэдээс төрд итгэх итгэл нэмэгдэх бөгөөд үүний үр дүнд хууль, нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон актын чанар сайжирч, нийтээр хүлээн зөвшөөрөх хандлагад эерэг нөлөө үзүүлнэ гэж үзжээ.
Мэдээллийн төгсгөлд Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариулт өглөө.
-
2015 оны 12 сарын 30
Уг бэлгийн талаар бүлгийн дарга С.Бямбацогт “УИХ дахь МАН-ын бүлгээс өмнө нь мэдээлэл хийхдээ Засгийн газарт бэлэг барина гэж хэлсэн. Энэ дагуу манай бүлгийн зүгээс Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газрын гишүүдэд бэлэг бэлдсэн байгаа.
Энэ бэлэг бол Монголын ард түмэн Засгийн газар, эрх баригчдаас хүсч буй хүсэлт түүний илэрхийлэл юм. Үүнийг МАН-ын бүлэг өгч байгаа бус Монголын ард түмний хүсэл, хүлээлтийг бид нэгтгэж ард түмнийхээ нэрийн өмнөөс эрх баригчдад өгч байгаа юм. Өөрөөр хэлбэл, ард түмний хүсэлт, хүлээлтийг Засгийн газарт бэлэглэж байна. Тухайлбал, Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт, “Та ажилтай орлоготой Монгол хүн гэж их зарласан. Ажилтай орлоготой бүхэн ажилгүй болж сэтгэлээр унаж байна. Та эрүүл чийрэг Монгол хүн гэж их ярьсан. Эрүүл мэндийн салбар дампуурч, хүмүүс айж байна.
Та эрдэм боловсролтой Монгол хүн гэж сурталчилсан. Эрдэмтэн мэргэд бүхэн гадуурхагдаж, төсвөө хасуулж байна. Та аюулгүй орчинтой Монгол хүн их сэрэмжлүүлсэн. Хулгай дээрэм газар авч, хүн бүхэн айдаст автаж байна.
Та эрх чөлөөтэй Монгол хүн гэж их рекламдсан. Эрх чөлөө хумигдаж, ардчилал алдарч, ард түмэн бухимдаж байна. Таны ярьсан бүхнийг ард түмэн дэмжсэн. Танд хэлэх зөвлөгөө байна. Хэлсэн бүхнээ эсрэгээс нь хэрэгжүүлдгээ зогсоо. Ард түмнээ хүн шиг амьдруулж, улс шиг хөгжүүл. Эс тэгвээс ирэх жил хариуцлага тооцох болно шүү гэсэн бэлгийг бид энд хийсэн байгаа.
Энэ бэлгээ би Ерөнхий сайдад өөрөө гардуулж өгнө. Мөн Засгийн газрын бүх гишүүдэд бэлгийг нь гардуулж өгнө” гэлээ.
-
2015 оны 12 сарын 30
Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2015 оны 12 сарын 30
Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өргөн мэдүүлэв
-
2015 оны 12 сарын 30
Саяхан сонгуулийн хууль батлагдлаа, улс төрийн ямар нэг шийдэл гаргах шаардлагатай болох байх. Тэр нь ямар вэ гэдгийг тухайн үедээ зарлана. “Шударга ёс” эвсэлдээ үлдэж болно, эсвэл орхиж явж болно. Ямарч байсан миний шийдэл юу вэ гэвэл монголчууд 25 жил АН, МАН-ыг ээлжилж сонгоод эрх барилаа. Монголын нийгмийн амьдрал дүр зураг, ард түмэн өнөөдөр өөр сонголтыг хүсэж байна. Өөр сонголтыг бий болгох үүрэг хариуцлага надад байх ёстой. Тэрийг ямар байдлаар зохион байгуулах вэ гэдэг олон хувилбарууд байж болох байх. Шийдэл гаргах бол бүгдээрээ дахиад уулзах байх.
-ХҮН-д таныг элсэнэ гэх мэдээлэл байна?
-Би бараг үгүй болов уу гэж бодож байна. ХҮН бол Ардын нам, Ардчилсан нам хоёроос өөр сонголт мөн гэдэгт би эргэлзэж байна. Бидний ярьдаг Оюутолгой, Тавантолгой, Гацуурт гээд олон асуудлаар ХҮН байр сууриа илэрхийлдэггүй, чив чимээгүй байдаг. Тийм учраас би их гайхдаг. Маш их мөнгөжүү, бийлэгжүү хөдөлж байгаа харагддаг.
-Ерөнхий сайдыг огцруулах хуулийн төслийг та санаачилсан. Гарын үсэг хэд болсон бэ. Зургаан сарын дараа УИХ-ын сонгууль болно. Огцруулах гарын үсэг бүрдэхгүй байсаар сонгуультай тулбал яах вэ?
-
2015 оны 12 сарын 30
УИХ-ын гишүүн Г.Уянга мэдээлэл хийлээ
УИХ-ын гишүүн Г.Уянга өнөөдөр /2015.12.30/ хэвлэлийн бага хурал хийн, өөрт нь хандан захидал ирүүлсэн иргэн Ш.Чулуунбаатартай холбоотой асуудлаар мэдээлэл хийлээ.
Тэрбээр, 2015 оны гуравдугаар сарын тавны өдөр өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан Монголбанктай холбоотой мэдээллийг олон нийтэд дэлгэсэн гээд энэ асуудлын дараа Монголбанкинд ажиллаж байсан Ш.Чулуунбаатар гэдэг залуугаас захидал ирснийг дуулгалаа. Ш.Чулуунбаатар захидалдаа, эрхэм гишүүний олон нийтэд цацсан мэдээлэлтэй холбогдуулан өөрийг нь буруутган ажлаас нь түдгэлзүүлээд зогсохгүй Авлигатай тэмцэх газар, цагдаагийн байгууллагаар шалгуулж байгаа талаар дурдсан байна.
УИХ-ын гишүүн Г.Уянга, Монголбанкны мэдээллийг задруулсан хэмээн буруутгагдаад буй Ш.Чулуунбаатарыг танихгүй, өмнө нь уулзаж байгаагүй хэмээгээд энэ асуудлаар прокурорт хандана гэдгээ дуулгалаа. Тэрбээр мэдээлэлтэй холбогдуулан сэтгүүлчдийн асуултад хариуллаа хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
-
2015 оны 12 сарын 30
ххх
-
2015 оны 12 сарын 30
Хөдөлмөрийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Ю.Идэрцогтыг томилжээ
-
2015 оны 12 сарын 30
ИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр 09.00 цагт товлогдсон ч одоо хэр нь эхлээгүй байна. Гишүүд танхимд цуглахгүй байгаа юм.
Мөн УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан ч ирцгүйгээс цуцлагдаж болзошгүй байна. Тус байнгын хороо хуралдвал Монгол Улс нь Бүгд найрамдах Габон улс, Сент Люси улс, Бүгд найрамдах Нигер улс, Бүгд найрамдах Камерун улс, Маршаллын Арлуудын Бүгд найрамдах улстай тус бүр дипломат харилцаа тогтоох тухай асуудлыг хэлэлцэх юм. Дээрх орнууд нь НҮБ-ын гишүүн орон хэдий ч Монгол Улстай дипломат харилцаа тогтоогоогүй байгаа ажээ.
УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд, Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр төлөвлөсөн юм.
-
2015 оны 12 сарын 30
УИХ дахь МАН-ын бүлгээс Засгийн газрыг огцруулах тогтоолын төслийг өнөөдөр өргөн барих гэж буй талаар эх сурвалж мэдээллээ. Тус бүлгийн дарга С.Бямбацогт өнгөрсөн даваа гаригт хэвлэлийнхэнд мэдээлэл хийх үеэрээ “Шинэ жилийн баяраар бид Засгийн газарт сюрприз барина. Бидний бэлгийг хараад ард түмэн УИХ дахь МАН-ын бүлэг үнэн хэллээ гэх болно” гэж мэдэгдсэн. Түүнийг хэлж буй сюрприз нь Засгийн газрыг огцруулах тогтоолын төсөл бөгөөд бэлэгээ өнөөдөр задлах гэж буй бололтой.
-
2015 оны 12 сарын 30
Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ
18 цаг 17 минутын өмнө
Print Zasag and PDF
ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Эрхэм хүндэт ард иргэд ээ,
Монголчууд бид 104 жилийн өмнөх энэ өдөр, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулжээ. Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмрээ оруулсан 1911 оны энэхүү хувьсгал нь манай ард түмний XX зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан бөгөөд өнөөдөр энэ их баярыг бид гүн гүнзгий ач холбогдлоор нь, шинэлэг утга агуулгаар нь тав дахь жилдээ тэмдэглэж байна. 104 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хөгжил дэвшил, бизнесийн өргөн боломжтой, гэгээлэг ирээдүйтэй улс болон хөгжиж байна. Өвөг дээдсийнхээ өнөөдрийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг улам бүр батжуулан хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн, тэр дундаа манай Шийдлийн Засгийн газрын эрхэм үүрэг, зорилго билээ.
Ард иргэд ээ,
Манай Засгийн газар улс төр, санхүү, хөрөнгө оруулалтын ихээхэн хүндрэлтэй нөхцөлд нэг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бидэнд энэ хугацаанд шийдсэн зүйл ч багагүй байна. Бид юуны өмнө төсвийн реформоо хийж чадлаа. Хавтгайрсан нийгмийн халамжийг хэрэгтэй хүнд нь хаяглах бодлогоо хэрэгжүүллээ. Монгол Улс бизнест эргэн ирснээ зарлаж, “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа шийдвэрлэлээ. Эрчим хүч, замын салбарын сүүлийн 3 жилийн бүтээн байгуулалт өнгөрсөн 25 жилийн нийлбэрээс хол давж гарлаа. Мал сүргийн тоо толгой 56 саяд хүрлээ. Алс хязгаар нутгуудад түлш шатахууны үнэ нийслэлтэй ойролцоо үнэд шилжиж буурлаа. Далд эдийн засгийг ил гаргаж эргэлтэд оруулах бодлого амжилттай хэрэгжиж шинээр 8 их наяд төгрөгийн хөрөнгө, татварын орлого бүртгэгдлээ.
Хийж гүйцэтгэсэн ажлаас гадна бидэнд шийдэж, шийдвэрлэх зүйл ч цөөнгүй байна. Оюу толгойн араас Таван толгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг стратегийн орд газруудаа бүтэн эргэлтэд оруулна. Үлдэж буй 6 аймгаа хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Төмөр зам, хурдны замаа тавьж эхэлнэ. Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Таван толгойн цахилгаан станц, аймгийн дулааны станцуудын бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлнэ. Мах, гурил буудай, арьс ширний чиглэлээр хэрэглэгчээ, малчдаа, хүмүүсээ дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Биднийг шил шилээ дарсан олон ажил, асуудал, сорилт хүлээж байна.
Улс орон, ирээдүй хойчийнхоо төлөө хийх бидний энэхүү зүтгэл зөвхөн иргэд, олон түмэн та бүхнийхээ дэмжлэгтэйгээр бодит ажил хэрэг болох билээ.
Иймээс угтан ирж буй 2016 онд эх орон, элэг нэгт монголчууд бид эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж,эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай.
Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.
- See more at: http://zasag.mn/news/view/11784#sthash.ZUNe5Cfs.dpuf
-
2015 оны 12 сарын 30
Өнөөдөр УИХ-ын чуулганы хуралдаантай. Хуралдаанаар таван асуудлыг хэлэлцэн шийдвэрлэхээр болжээ.
-
2015 оны 12 сарын 30
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
12 дугаар сарын 30-ны Лхагва гарагт:
1.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд, Р.Амаржаргал нарын 16 гишүүн 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/
Эрүүл ахуйн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлэгдсэн бусад хуулийн төслүүд. /Засгийн газраас 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/
Боловсролын тухай болон Дээд боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, эдгээр хуультай хамт өргөн мэдүүлсэн бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг тус тус хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг байгуулах тухай асуудал.
2. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл/Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн/;
Бусад асуудал: Ажлын хэсэг байгуулах тухай Байнгын хорооны тогтоол;
Нууц асуудал /хаалттай/.