-
2016 оны 1 сарын 06
Ц.Цолмон сайд Францын Элчин сайдыг хүлээн авч уулзав
-
2016 оны 1 сарын 06
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийлээ
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан өнөөдөр /2016.01.06.Лхагва гараг/ 10 цаг 27 минутад гишүүдийн 52.6 хувийн ирцтэй эхлэв.
Байнгын хорооны хуралдаанаар Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн/ эцсийн хэлэлцүүлгийг хийлээ. Хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгэсэн талаарх Ажлын хэсгийн танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл танилцуулав. Танилцуулгатай холбогдуулан асуулт асууж, санал хэлэх гишүүд байсангүй. Ингэснээр хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэхийг дэмжлээ.
Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хойшлуулав
Мөн хуралдаанаар Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн/ анхны хэлэлцүүлгийг хэлэлцэн шийдвэрлэх байсан ч Ажлын хэсэг хуралдаж амжаагүй тул уг асуудлыг хэлэлцэхийг долоо хоногоор хойшлуулахаар тогтлоо хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.
-
2016 оны 1 сарын 06
ааа
-
2016 оны 1 сарын 06
Ерөнхийлөгч сэтгүүлчидтэй уулзана
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж маргааш
-
2016 оны 1 сарын 06
Говь-Алтай аймгийн МАН-ын залуус зодоон хийж нэгнийгээ хүнд гэмтээжээ
-
2016 оны 1 сарын 06
“Дасан зохицох, даван туулах чадвартай орон нутгийн иргэд” хэмээх хөтөлбөр хэрэгжинэ
-
2016 оны 1 сарын 06
Цэцийн гишүүний насны дээд хязгаарыг 65 болгохыг дэмжив
2016 / 01 / 05 | 17:24 | Нийтэлсэн: Б.Туул | 0
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.
Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл хоёр зүйлтэй бөгөөд цэцийн үйл ажиллагааны үндсэн зарчим, цэцийн гишүүний төвийг сахих байр суурь, эрх тэгш байдал, тэтгэвэрт гарах үндэслэл, цэцийн даргын түр эзгүйд даргын үүргийг түр орлон гүйцэтгэх болон цэц маргааныг дахин хянан үзэх зэрэг асуудлыг зохицуулахаар тусгасан.
Тодруулбал, Цэцийн есөн гишүүний гурвыг УИХ, гурвыг Ерөнхийлөгч, гурвыг Улсын Дээд шүүхийн санал болгосноор УИХ зургаан жилийн хугацаагаар томилох бөгөөд цэцийн гишүүнийг нэг удаа улируулан томилж болно. Цэцийн даргын түр эзгүйд цэцийн бүрэлдэхүүнд хамгийн удаан ажилласан гишүүн, хэрэв энэ шаардлагыг хэд хэдэн гишүүн нэгэн адил хангасан байвал тэдгээрийн хамгийн ахмад гишүүн даргын үүргийг түр орлон гүйцэтгэнэ гэж заасан.
Тэтгэвэрт гарах насыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан өндөр насны тэтгэвэр авах насанд хүрсэн бол тэтгэвэрт гарах буюу цэцийн гишүүний албан тушаалаас чөлөөлөгдөж болно гэж тусгасан аж. Өөрөөр хэлбэл, 60 насанд хүрсэн бол ажлаас чөлөөлөгдөхөөр хуулийн төсөлд оруулжээ.
Өнөөдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж нарын гаргасан цэцийн гишүүнээр томилогдох насны дээд хязгаарыг Төрийн албаны тухай хуульд заасан заалтаар жишиг болгоё буюу 65 байх нь зүйтэй гэсэн санал олонхийн дэмжлэг хүлээв.
-
2016 оны 1 сарын 06
Байнгын хороодын өнөөдрийн хуралдааны хуваарь /2016.01.06/
Байнгын хороодын хуралдаан:
01 дүгээр сарын 06-ны Лхагва гарагт:
1.Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Барилгын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Гацууртын ордын төрийн эзэмшлийн хувь тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Төрийн өмчийн тухай болон холбогдох бусад хууль, тогтоолын төслүүд /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Монгол Улсын Төв банк /Монгол банк/-ны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн С.Дэмбэрэл, Б.Гарамгайбаатар нар 2015.08.21-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
2.Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Эрүүл ахуйн тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.06.15-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
3.Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Хөгжлийн хамтын ажиллагааны тухай Монгол Улс, Бүгд Найрамдах Турк Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээрийн төсөл/Засгийн газрын 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, зөвшилцөх/;
“Монгол Улсаас гадаадын зарим улстай дипломат харилцаа тогтоох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Нууц асуудал /хаалттай/;
Бусад.
4.Өргөдлийн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, Улсын Их Хурлын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх.
-
2016 оны 1 сарын 05
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ
-
2016 оны 1 сарын 05
Хууль зүйн байнгын хорооны хуралдаан эхэллээ
-
2016 оны 1 сарын 05
Төрийн өмчийн хорооны эрхэлж байсан чиг үүрэг Сангийн яаманд шилжсэн боловч ажиллах орон тоо, төсөв нь батлагдаагүй, төрийн өмчит болон төрийн өмчийн оролцоотой компаниудын төрийн төлөөллийг хэрэгжүүлэх эрх зүйн орчин бүрдээгүй байгааг харгалзан Төрийн өмчийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолыг Засгийн газрын хуралдаанаар баталлаа. Төрийн өмчийн хороог татан буулгах, чиг үүргийг шилжүүлэх ажлыг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг Сангийн яам, Хууль зүйн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар, Төрийн өмчийн хороо, Архивын ерөнхий газрын бүрэлдэхүүнтэйгээр байгуулах, Төрийн өмчийн хороог татан буулгах ажлын хэсгийн удирдамжийг баталж, ажлын явцад хяналт тавих болон Төрийн өмчийн хороог татан буулгах, төрийн өмчийн хувьчлал, дуудлагын худалдаа, төрийн өмчийн төлөөлөл, төрийн өмчийн бүртгэл, тооллого зэрэг асуудлыг хариуцсан зарим ажилтныг чиг үүргийн дагуу Сангийн яаманд шилжүүлэх ажлыг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд зохион байгуулж дүнг ирэх сарын 15-ны дотор танилцуулахыг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга С.Баярцогтод даалгалаа.
Мөн Төрийн өмчийн хорооны чиг үүрэг санхүү, төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжиж байгаатай холбогдуулан чиг үүргийг тасралтгүй, давхардалгүй, хийдэл гаргалгүй зохион байгуулах арга хэмжээ авч ажиллахыг Сангийн сайд Б.Болорт үүрэг болголоо.
- See more at: http://zasag.mn/news/view/11821#sthash.H5EjPFai.dpuf
-
2016 оны 1 сарын 05
асгийн газрын өчигдрийн хуралдаанаар нэгтгэсэн байгууллагуудын удирдлагуудыг сонголоо. Тодруулбал, Тухайлбал, Улсын бүртгэлийн Ерөнхий газар, Үндэсний статистикийн хороог нэгтгэж даргаар нь С.Мэндсайханыг томилов. Харин орлогч даргаар нь Улсын бүртгэлийн Ерөнхий газрын дарга Ц.Пүрэвдоржийг томиллоо. Уг хоёр байгууллагыг нэгтгэснээр тус газар нь Бүртгэл, статистикийн газар нэртэй болж байгаа юм. Үндэсний статистикийн хороог, Улсын бүртгэлийн ерөнхий газартай нэгтгэснээр хичнээн хүн ажилгүй болж, хэн даргаар очих асуудал одоогоор тодорхойгүй байна. Хэдхэн хоногийн өмнө статистикчид УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарт албан бичиг илгээж, хэд хэдэн зүйлийг шаардсан. Статистикчид Засгийн газрын санал, УИХ-ын шийдвэрийг хариуцлагагүй хэмээн буруутгаж, ямар ч халаа сэлгээ хийхгүй байхыг хүссэн. Мөн шинээр байгуулагдах Бүртгэл, статистикийн ерөнхий газрын даргаар С.Мэндсайхан томилж, хэнийг ч халж сэлгэхгүй байхыг Засгийн газрын тэргүүнд “хатуу сануулсан”. Тэдний шаардлагыг үл тоомсорловол тэмцэнэ гэдгээ ч мэдэгдээд байсан. Ямартай ч тэдний хүсэлтийн дагуу С.Мэндсайханыг томилжээ.
-
2016 оны 1 сарын 05
Өнөөдөр УИХ-ын дараах ажлын хэсгүүдийн хуралдаан болно. Үүнд:
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд.
-
2016 оны 1 сарын 05
Үнэлэх:
Одоогийн үнэлгээ:
Сэтгэгдэл
Илгээх
Хэвлэх
Байнгын хорооны хуралдаантай
1 цаг 37 минутын өмнө
УИХ-ын өнөөдрийн хуваарийг танилцуулъя.
Ажлын хэсгийн хураддаан:
Тэтгэврийн зээлийн хүүг бууруулах болон тэтгэврийн зээлийн эрх зүйн орчинг боловсронгуй болгох талаар холбогдох хууль тогтоомжийн төслийг боловсруулах үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын хэсгийн хуралдаан 10.00 цагаас 334 тоот өрөөнд;
Хүүхдийн эрхийн тухай /шинэчилсэн найруулга/ болон Хүүхэд хамгааллын тухай хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны ажлын дэд хэсгийн хуралдаан 11.30 цагаас 334 тоот өрөөнд.
БАЙНГЫН ХОРООНЫ ХУРАЛДААН:
1.Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Тариалангийн тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.10.13-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
“Зарим газар нутгийг улсын тусгай хамгаалалтад авах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.10.23-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/.
2.Төсвийн байнгын хорооны хуралдаан 09.00 цагаас “В” танхимд:
Хэлэлцэх асуудал:
“Аудитын сэдэв батлах тухай” Төсвийн байнгын хорооны тогтоолын төсөл.
3.Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “А” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Ард нийтийн санал асуулга явуулах тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Батбаяр 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/;
Хяналтын тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд/Улсын Их Хурлын гишүүн А.Бакей нарын 9 гишүүн 2014.06.10-ны өдөр өргөн мэдүүлсэн анхны хэлэлцүүлэг/;
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Үндэсний их баяр наадмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Л.Эрдэнэчимэг нарын 3 гишүүн 2015.07.09-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/.
4.Хууль зүйн байнгын хорооны хуралдаан 14.00 цагаас “Б” танхимд:
Хэлэлцэх асуудал:
Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/;
Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/;
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт.
-
2016 оны 1 сарын 04
Үндэсний статистикийн хороог Улсын бүртгэлийн
-
2016 оны 1 сарын 04
Улс төрийн намын тухай хуулийн шинэчлсэн найруулгын төслийг өргөн мэдүүллээ
-
2016 оны 1 сарын 04
“Монгол Улсын урт хугацааны тогтвортой хөгжлийн үзэл баримтлал батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийг өргөн мэдүүлэв
-
2016 оны 1 сарын 04
Засгийн газрын хуралдаанаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Т.Аюурсайханыг ажлаас нь чөлөөлсөн. Тэрбээр өөрийн хүслээр ажлаас чөлөөлөгдөх өргөдлөө өгч, Засгийн газар эцсийн шийдвэр гаргасан билээ. Тэгвэл Т.Аюурсайхан өнөөдөр ажлаа албан ёсоор хүлээлгэн өгчээ.
-
2016 оны 1 сарын 04
Т.Энхэлээ
-
2016 оны 1 сарын 04
Улсын онцгой комиссын ээлжит хурал боллоо
9 минутын өмнө
Print Zasag and PDF ShareThis Facebook Tweet LinkedIn Email
Улсын онцгой комиссын хурлаар өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийх зорилго бүхий Улсын онцгой комиссын шуурхай бүлгийн орон нутагт ажилласан ажлын тайланг Онцгой комиссын нарийн бичгийн дарга М.Энх-Амар танилцууллаа. Ерөнхий сайдын өгсөн үүрэг чиглэлийн дагуу 21 аймгийн өвөлжилтийн байдалтай танилцаж, гамшгийн эрсдлийн үнэлгээ хийн, зарим тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдвэрлэх зорилготой шуурхай бүлэг Монгол Улсын Шадар сайд, Улсын онцгой комиссын даргын тушаалаар байгуулагдаж, 2015 оны 12 дугаар сарын 16-28-ны өдрүүдэд орон нутагт ажиллажээ. Улсын онцгой комиссын шуурхай бүлэг өвөлжилтийн нөхцөл байдалтай танилцаад, Засгийн газрын 2015 оны 286 дугаар тогтоолын дагуу гамшгийн эрсдлийн үнэлгээг гаргахад 12 дугаар сарын 28-ны байдлаар Архангай, Баянхонгор, Баян-Өлгий, Булган, Говь-Алтай, Дорнод, Хэнтий, Дорноговь, Дорнод, Дундговь, Завхан, Өмнөговь, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий, Увс зэрэг 16 аймгийн 50 сум цагаан зудтай, 20 аймгийн 110 сум зудархуу байна. Дархан-Уул, Говьсүмбэр, Өвөрхангай, Орхон аймагт өвөлжилт хэвийн байна.
Засгийн газрын 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн “Өвөлжилтийн нөхцөл байдалтай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” 48 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн хөрөнгийн асуудлууд, улсын нөөцөөс үнэгүй болон үнэ хямдруулан олгох өвс, тэжээлийн тухай Улсын онцгой комиссын орлогч дарга, Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал танилцууллаа.
Монгол Улсын Шадар сайд, Улсын Онцгой комиссын дарга Ц.Оюунбаатар Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор өвөлжилт хүндэрсэн 16 аймагт хуваарилж байгаа хөрөнгийг зөв зохистой захиран зарцуулах, эрсдлийн бүсэд байгаа малчид, иргэдэд эрүүл мэнд, нийгмийн халамж, шуурхай албаны үйлчилгээг цаг алдалгүй хүргэхэд онцгойлон анхаарч, нэгдсэн удирдлагаар хангаж, авч хэрэгжүүлсэн арга хэмжээний тайланг Улсын онцгой комисст ирүүлэхийг өвөлжилт хүндэрсэн зарим аймгийн Засаг дарга, Онцгой комиссын дарга нарт үүрэг болголоо. Мөн Засгийн газрын 2015 оны 480 дугаар тогтоолоор шийдвэрлэсэн 2011-2013 онд бүрдүүлсэн улсын нөөцийн цэг салбаруудад байгаа өвсийг үнэгүй, 2011-2014 онд бүрдүүлсэн тэжээлийг 50 хувь хямдруулах шийдвэрийн хүрээнд өвс, тэжээлийг зориулалт бусаар зарцуулах, дамлан худалдаалах зэрэг хууль бус явдлаас урьдчилан сэргийлж, хянал тавьж ажиллахыг Онцгой байдлын ерөнхий газрын дарга Т.Бадрал, Цагдаагийн ерөнхий газрын дарга Р.Чингис, Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын дарга Ш.Раднаасэд нарт даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
- See more at: http://www.zasag.mn/news/view/11816#sthash.bG3nnHlg.dpuf