Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.26
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Улс төр

1335 1336 1337 1338 1339 1340 1341
  • Найман хувийн зээлийг үргэлжлүүлэх хуулийн төслийг өргөн барив
    2016 оны 1 сарын 08
    Иргэний хуульд нэмэлт оруулах тухай болон Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнөөдөр УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Ганбат, УИХ-ын гишүүн, УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дарга Б.Гарамгайбаатар, Л.Эрдэнэчимэг, МАХН-МҮАН-ын ”Шударга ёс” эвслийн бүлгийн дэд дарга З.Баянсэлэнгэ нар УИХ-ын дарга З.Энхболдод өргөн мэдүүлэв.
  • Хүний хөгжлийн сангийн тухай хуулийг шинэчилнэ
    2016 оны 1 сарын 08
    Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболдод өнөөдөр /2016.01.08/ Хүний хөгжил сангийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Засгийн газрын гишүүн, Уул уурхайн сайд Р.Жигжид өргөн мэдүүлэв.
  • Сайд М.Энхсайхан: Манай санхүүгийн систем хямарч банк дампуурах бүхий л нөхцөлүүд бий боллоо
    2016 оны 1 сарын 08
    Сүүлийн хоёр сарын турш улс орны эдийн засаг ямар байгаа талаар ярьж байгаа хүн алга. Сөрөг хүчин МАН-ынхан төсөв батлах үед эдийн засаг хүндэрснийг зүйл бүрээр нотолсон. Тэгээд сонгуулийн хуулиа батлуулах гээд чимээгүй болцгоосон. Гэтэл өчигдөр Засгийн газрын гишүүн, Монгол Улсын сайд М.Энхсайхан улс орны эдийн засаг ямар болчихоод байгааг пал хийтэл зарлачихлаа.

  • Чуулганы хуралдаантай
    2016 оны 1 сарын 08
    УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцэх асуудлууд /2016.01.08.Баасан гараг/

    МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАНЫ 2016 ОНЫ 01 ДҮГЭЭР САРЫН 08-НЫ ӨДӨР /БААСАН ГАРАГ/-ИЙН НЭГДСЭН ХУРАЛДААНААР ХЭЛЭЛЦЭХ АСУУДАЛ

    09.00 цагаас:

    1.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх үргэлжилнэ/:

    2.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    -Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;

    -Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

    3.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:

    -Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;

    -Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.
  • Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    2016 оны 1 сарын 07
    Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
  • ҮХ-ийн Цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулахыг дэмжлээ
    2016 оны 1 сарын 07
    Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталлаа
    Монгол Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн /2016.01.07/ үдээс өмнөх нэгдсэн хуралдаанаар хэлэлцсэн эхний асуудал нь Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлэг байлаа.



    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл танилцууллаа. Монголын улаан загалмай нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд чуулганы нэгдсэн хуралдааны анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын чанартай саналын томьёоллыг холбогдох зүйл, хэсэг, заалтад нэмж тусгасан хэмээн тэрбээр танилцуулгадаа дурдсан. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Ганхуяг асууж тодруулсаны дараа хуулийн төслийг батлах асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 83.7 хувь нь дэмжин хуулийг баталлаа.

    Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт шилжүүллээ

    Үүний дараа Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл танилцуулав.



    Хуулийн төслүүдтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, Ц.Даваасүрэн, О.Баасанхүү, Ц.Нямдорж, Д.Ганхуяг, Ж.Батзандан нар асуулт асууж, байр сууриа илэрхийлсэн юм. Үүний дараа Хууль зүйн байнгын хороогоор дэмжигдсэн зарчмын зөрүүтэй болон найруулгын саналын томьёоллуудаар санал хураалт явуулж, хуулиудын төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр Хууль зүйн байнгын хороонд шилжүүллээ.

    Арбитрын тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ

    Дараа нь Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцсэн юм.

    Хуулийн төслийн талаар Хууль зүйн сайд Д.Дорлигжав танилцууллаа.Арбитр нь үүссэн маргааныг талуудын тохиролцсоны дагуу, маргаан таслах хараат бус бүрэлдэхүүний өмнө шийдвэрлэх арга юм. 2003 оны Арбитрын тухай хуулийг Нэгдсэн Үндэсний Байгууллагын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хууль (цаашид “Загвар хууль” гэх)–д нийцүүлэх чиглэлийг баримтлан боловсруулсан боловч Монгол Улс одоог хүртэл Загвар хуулийг нутагшуулсан орны жагсаалтад бүртгэгдээгүй байдаг. Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулахдаа 2006 онд нэмэлт, өөрчлөлт орсон Загвар хуульд үндэслэн, одоо хүчин төгөлдөр үйлчилж буй Арбитрын тухай хуулийн дэвшилтэт зохицуулалтыг хадгалан, Гадаадын арбитрын байгууллагын шийдвэрийг хүлээн зөвшөөрөх ба биелүүлэх тухай 1958 оны Нью-Йоркийн конвенцийн дагуу Монгол Улсын хүлээсэн үүргийг үргэлжлүүлэн бүрэн хэрэгжүүлэх нөхцөлийг хангаж, улмаар Монгол Улс НҮБ-ын Олон улсын худалдааны эрх зүйн комиссын Олон улсын худалдааны арбитрын тухай Загвар хуулийг нутагшуулсан улс орон болох нөхцөлийг бүрдүүлэх гол зорилтыг удирдлага болгосон гэлээ.



    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар арбитрт итгэх олон нийтийн итгэл нэмэгдэж, арбитрыг маргаан шийдвэрлэх арга болгон хэрэглэх явдал ихсэх эерэг үр дагавар бий болно гэж тооцоолжээ.

    Арбитрын тухай хуулийн шинэчилсэн найруулга батлагдсанаар гадаадын хөрөнгө оруулагчдад илүү ээлтэй эрх зүйн орчин бий болж, Монгол Улс дахь гадаадын шууд хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэх нөхцөл бүрдэх эдийн засгийн ач холбогдолтой юм. Түүнчлэн, арбитраар маргааныг шийдвэрлэхэд зарцуулагдах цаг болон зардлыг бууруулж, Монгол Улсад бизнес эрхлэхэд гарах боломжит зардлыг бууруулах аж.

    Мөн уг төсөл батлагдсанаар Монгол Улсыг НҮБ-ын ОУХЭК-ийн Загвар хуулийг нутагшуулсан улсын бүртгэлд бүртгэх, олон улсын болон дотоодын арбитрын ажиллагаагааны зохицуулалтыг олон улсын шилдэг туршлагад нийцүүлэх, Монгол Улсын шүүхийн ачааллыг бууруулах боломжийг бий болгох ач холбогдолтой гэлээ.

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулав.

    Байнгын хорооны хуралдаанаар дээрх асуудлыг хэлэлцэх үед УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Х.Тэмүүжин, Ц.Оюунгэрэл нар Арбитрын тухай хуулийг Олон улсын худалдааны арбитрын загвар хуульд нийцүүлэн шинэчлэн баталснаар Монгол Улс дахь арбитрын үйл ажиллагаа олон улсын стандартад нийцэх алхам бүрдэж байгаа тул өндөр түвшний арбитрчдийг бэлтгэх, Монгол дахь гэрээний маргааныг гадаадын арбитрын байгууллагад бус дотоодын арбитраар шийдэгддэг байх боломжийг бүрдүүлэхэд анхаарах гэсэн саналыг тус тус гаргаж байсан хэмээн УИХ-ын гишүүн О.Баасанхүү танилцуулгадаа дурдсан юм.

    Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Д.Лүндээжанцан, О.Баасанхүү, Н.Энхболд, С.Дэмбэрэл асуулт асууж, УИХ-ын гишүүн О.Баасанхүү, Х.Тэмүүжин, С.Дэмбэрэл нар үг хэлж байр сууриа илэрхийлсний дараа хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хуулийн төслүүдийг хэлэлцэхийг дэмжлээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.
  • Сонгуулийн хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийв
    2016 оны 1 сарын 07
    Сонгуулийн тухай хуулийг эсэргүүцэж мэдээлэл хийлээ
  • Ц.Оюунбаатар: ЭМ-ийн салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа
    2016 оны 1 сарын 07
    Ц.Оюунбаатар: ЭМ салбарын үйл ажиллагаа хэвийн явагдаж байна
  • Шинэ хууль: Гавъяат, Ардын, Улаан тугийн одон шагналуудыг олгохгүй
    2016 оны 1 сарын 07
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, Төрийн шагналын тухай хуулийн төслийг танилцуулав.



    Мэдээллийн эхэнд тэрбээр “Төрийн шагналтай холбоотой харилцааг Ерөнхийлөгчийн зарлигаар зохицуулж ирсэн. Энэ асуудлыг хуульчлах шаардлагатай гэж үзсний үндсэн дээр Төрийн шагналын хуулийг боловсрууллаа” гэв.
  • АСЕМ-ын уулзалтыг зохион байгуулах Үндэсний Зөвлөлийн 13 дахь хурал боллоо
    2016 оны 1 сарын 07
    2016 оны долдугаар сард Монгол Улсад зохиогдох Ази, Европын Дээд түвшний XI уулзалтыг зохион байгуулах ажлыг удирдан зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний Зөвлөлийн 13 дахь удаагийн хуралдаанболлоо.

    Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийн ахалж буй Үндэсний зөвлөл энэ удаагийн хуралдаанаараа уулзалтын бэлтгэл ажил, санхүүжилттэй холбоотой асуудлуудыг хэлэлцсэн байна.

    Хуралдаанаар кибер аюулгүй байдлыг хангах болон Шуурхай удирдлагын штаб, Нэгдсэн удирдлагын төвд шаардагдах техник, тоног төхөөрөмж худалдан авах, Улаанбаатар хотын зарим чиглэлд авто зам тавих, гэрэлтүүлэг шинэчлэх, зочид буудлын зарим санхүүжилтийг гүйцээх зэрэг АСЕМ-ын бэлтгэл ажлын санхүүжилттэй холбоотой мэдээллийг сонсч, санхүүжилтийг ойрын хугацаанд яаралтай шийдвэрлэхээр тогтлоо.

    Энэ дөрөвдүгээр сараас АСЕМ-ын дагалдах хурлуудын үйл ажиллагаа эхлэх учраас дэд ажлын хэсгүүдийг байнгын ажиллагаатай болгож, ажлын хэсгүүдийн хурлыг тогтмолжуулахыг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг холбогдох хүмүүст үүрэг болголоо гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.
    - See more at: http://zasag.mn/news/view/11831#sthash.Q6h6NBOq.dpuf
  • Сонгуулийн ерөнхий хороо хуралдав
    2016 оны 1 сарын 07


    Монгол Улсын Сонгуулийн ерөнхий хороо өчигдөр хуралдаж 2015 онд хийж гүйцэтгэсэн ажлын тайлангаа хэлэлцэж, 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөгөө батлав. Түүнээс гадна Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төсөл танилцуулах, Сонгуулийн ерөнхий хорооны гишүүдийн аймаг, дүүрэг хариуцсан хуваарь, хариуцах ажлын чиглэлийг батлах зэрэг сонгуулийн бэлтгэл ажилтай холбоотой зарим асуудлыг хэлэлцлээ.





    Мөн ээлжит сонгуулийн жил эхэлж байгаатай холбогдуулан Сонгуулийн тухай хуулийн дагуу сонгуулийн үед хийж гүйцэтгэх ажлын дэлгэрэнгүй төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар тогтов.



    Сонгуулийн ерөнхий хорооны гишүүд Сонгуулийн тухай хуулийг хэрэгжүүлэх ажлын цаг хугацааны хуваарийн төслийг дэмжсэн бөгөөд түүнийг Улсын Их Хурлаас сонгуулийн санал авах өдрийг тогтоосон шийдвэр гарсны дараа батлан мөрдөж ажиллах юм гэж СЕХ-ны хэвлэл, мэдээллийн төлөөлөгч мэдээлэв.
  • Шадар сайд мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 07
    МАН-ынхан 2016 оныг баартай эхлүүлэв. Тус намын орон нутаг дахь салбар хорооны залуус шинэ жилийн баяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч улмаар зодоон хийн нэгийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Говь-Алтай, Орхон аймгийн МАН-ын залуус өөр, өөрсдийн орон нутагт уг хэргийг тарьж орхисон байна.
  • Түүх давтагдав: МАН-ын залуусын зодоон нэгийгээ хэвтэрт оруулав
    2016 оны 1 сарын 07
    МАН-ынхан 2016 оныг баартай эхлүүлэв. Тус намын орон нутаг дахь салбар хорооны залуус шинэ жилийн баяр тэмдэглэх нэрээр архидан согтуурч улмаар зодоон хийн нэгийгээ хүндээр гэмтээсэн хэрэг гарлаа. Тодруулбал, Говь-Алтай, Орхон аймгийн МАН-ын залуус өөр, өөрсдийн орон нутагт уг хэргийг тарьж орхисон байна.
  • Ерөнхийлөгч шагналын хуулиар мэдээлэл хийнэ
    2016 оны 1 сарын 07
    Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнөөдөр сэтгүүлчидтэй нүүр тулж уулзна. Тэрбээр энэ удаагийн уулзалт Төрийн шагналын хуулийн төслөөр мэдээлэл хийхэд чиглэгдэж байгаа аж.
  • Чуулганы нэгдсэн хуралдаантай
    2016 оны 1 сарын 07
    09.00 цагаас:

    1.Монголын Улаан Загалмай Нийгэмлэгийн эрх зүйн байдлын тухай /шинэчилсэн найруулга/ хуулийн төсөл /Улсын Их Хурлын гишүүн Н.Энхболд нарын 16 гишүүн 2015.08.02-ны өдөр өргөн мэдүүлсэн, эцсийн хэлэлцүүлэг/:

    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны танилцуулгыг Улсын Их Хурлын гишүүн Д.САРАНГЭРЭЛ танилцуулна.

    2.Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Х.Тэмүүжин 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/:

    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

    3.Арбитрын тухай /шинэчилсэн найруулга/ болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

    4.Захиргааны ерөнхий хууль батлагдсантай холбогдуулан бусад хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    5.Улсын бүртгэлийн ерөнхий хууль болон холбогдох бусад хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2015.12.22-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хууль зүйн сайд Д.ДОРЛИГЖАВ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ танилцуулна.

    6.Шүүхийн иргэдийн төлөөлөгчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2015.12.11-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийгМонгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, хуулийн бодлогын зөвлөх Ч.ӨНӨРБАЯР танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ж.БАТЗАНДАН танилцуулна.

    7.Боловсролын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүд /Засгийн газар 2015.12.17-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.ГАНТӨМӨР танилцуулна;
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Я.СОДБААТАР танилцуулна.

    8.“Монгол Улсын төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах цогц бодлого батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Засгийн газар 2015.12.18-ны өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/:

    Хууль санаачлагчийн илтгэлийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.ЭРДЭНЭ танилцуулна;
    Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн С.ДЭМБЭРЭЛ танилцуулна.

    9.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн зарим заалт Үндсэн хуулийн холбогдох заалтыг зөрчсөн эсэх маргааныг хянан шийдвэрлэсэн тухай Үндсэн хуулийн цэцийн 2015 оны 16 дугаар дүгнэлт:

    Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.ГАНЗОРИГ танилцуулна;
    Хууль зүйн байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн О.БААСАНХҮҮ танилцуулна.

  • Найман хувийн зээлийг 5 хувь хүртэл бууруулах боломжтой гэв
    2016 оны 1 сарын 06
    Үндсэн хуулийн цэцээс гаргасан Үл хөдлөх хөрөнгийн барьцаатай холбоотой шийдвэрийн дараа арилжааны банкууд орон сууцны ипотекийн зээлийг зогсоосон.
  • Шилэн хяналтын шинэ систем ажиллаж эхэллээ
    2016 оны 1 сарын 06
    Эдийн засгийг ил тод, хяналттай, бүртгэлтэй болгох зорилт тавьж Засгийн газар ажиллаж байна. Энэ хүрээнд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталж хэрэгжүүлж эхэлсэн. Ингэснээр 8 их наяд төгрөгийн татварын орлого, бусад хөрөнгө ил болоод байна. Энэ хуулийн хэрэгжилтийг энэ оны хоёрдугаар сарын 20 хүртэл сунгасан. НӨАТ-ын 10 хувийн татварын хоёр хувийн буцаан олголт энэ оны эхний өдрөөс хэрэгжиж эхлээд байна. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчөөс өргөн барьж, УИХ-аар хэлэлцэн баталсан Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн хүрээнд хийгдэж буй хяналтын нэгдсэн цахим хуудас www.shilenkhyanalt.gov.mn нь энэ зорилтын хүрээнд хийгдэж буй ажил юм гэдгийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Шийдлийн цаг”-ийн эхэнд тэмдэглэлээ. Энэ системийн хөгжүүлэлтийг Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын Мэдээллийн технологийн алба хариуцан хийж байгаа юм.
  • Байнгын хороод хуралдсангүй
    2016 оны 1 сарын 06
    УИХ-ын Өргөдлийн байнгын хороо болон Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаан өнөөдөр 14.00 цагт эхлэх ёстой байсан ч ирц бүрдэхгүй шалтгаанаар цуцлагдлаа. Өргөдлийн байнгын хороогоор Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах, УИХ-ын тогтоолоор Засгийн газарт чиглэл өгөх асуудлаар ирүүлсэн өргөдлийг хэлэлцэх байсан юм.
  • Агентлагийн дарга нарыг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
    2016 оны 1 сарын 06
    Засгийн газрын хуралдаанаар зарим агентлагийн дарга нарыг ажлаас нь чөлөөлжээ.
  • С.Ганбаатар ХҮН-д элссэн шалтгаанаа ингэж тайлбарлав
    2016 оны 1 сарын 06
    Монгол Улсыг өнгөрсөн 25 жил МАНАН-гийн удирдаж байсан цаг үед монголчууд хүнд хэцүү бүхнийг авчирсан. Ирэх жилүүдийг өнгөрсөн 25 жил шиг өнгөрөөхгүйн тулд Хөдөлмөрийн үндэсний намд элслээ
1335 1336 1337 1338 1339 1340 1341
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөний хүрээнд Баянгол дүүргийн иргэдтэй уулзлаа
    12 цаг 31 мин
  • ЦАХИЛГААНЫ ТӨЛБӨРИЙГ САР БҮРИЙН 20-30-НЫ ӨДРҮҮДЭД ТӨЛДӨГ БОЛЛОО
    17 цаг 14 мин
  • Трампын засаг захиргаа H-1B визийн төлбөрийг дахин өөрчлөхөөр хэлэлцэж байна
    17 цаг 27 мин
  • "Лоро Пиана" компани Сүхбаатар аймагт хэрэгжүүлж буй "Дасан зохицохуйн зам” хөтөлбөрөө өргөжүүлэх сонирхлоо илэрхийлэв
    20 цаг 45 мин
  • FASHION4LAND: Загварын тухай биш газрын тухай яриа юм
    20 цаг 47 мин
  • НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллага малын халдварт өвчний эсрэг хамтран ажиллах боломжтойг тэмдэглэв
    20 цаг 51 мин
  • Д.Трампыг шүүмжилсэн АНУ-ын Агаарын цэргийн хүчний офицерт "Article 88"-ын дагуу хэрэг үүсгэхээр болжээ
    21 цаг 26 мин
  • Европт шатахууны хямралаас болж шинэ автомашины дөрөвний нэгээс илүү нь цахилгаан болжээ
    21 цаг 34 мин
  • Тэгш, сондгой замын хөдөлгөөний зохицуулалтад зарим тээврийн хэрэгслүүд хамаарахгүй
    21 цаг 37 мин
  • “Зөөвч овоо” төсөл гэрээ ёсоор 2028 онд үндсэн олборлолтоо эхлүүлэх боломжтой гэв
    21 цаг 39 мин
  • АНУ-ын Дээд шүүх шуудангаар ирсэн саналын хуудсыг сонгуулийн өдрөөс хойш тоолохыг зөвшөөрөв
    21 цаг 50 мин
  • СОР17 бага хурлын хүрээнд өнөөдөр дээд түвшний парламентын форум болно
    22 цаг 1 мин
  • Монголын Пабло Эскабор -“Урьхан” Б.Чинбатын угсарсан картелийн систем
    22 цаг 9 мин
  • ӨНӨӨДӨР: Усны өдөрт зориулсан арга хэмжээ болно
    22 цаг 30 мин
  • Холивудынхныг орлогогүй болгож байгаа ЭЭЖ ХҮҮ ХОЁРЫН БҮТЭЭСЭН “Ню Лай” (牛来) киноны тухай бидний мэдвэл зохих бүх зүйл
    22 цаг 53 мин
  • Халлим их сургуулийн Ханган Соншим эмнэлгийн эмч нар монгол хүүхдүүдийг эмчилжээ
    Уржигдар 19 цаг 17 мин
  • НҮБ-д гишүүнээр элссэн ойг тохиолдуулан Төрийн далбаа мандууллаа
    Уржигдар 19 цаг 11 мин
  • Гэмгүй хар арьс эмэгтэй Соня Массиг буудан хөнөөсөн цагдаа шоронд нас баржээ
    Уржигдар 17 цаг 31 мин
  • Солонгосын алдарт ARTBOX дэлгүүр Монголд нээгдлээ
    Уржигдар 17 цаг 28 мин
  • 500 ЖДҮ, хоршоо, 1000 бичил бизнесийг дэмжих зорилготой хөрөнгө оруулалтын сан нээлээ
    Уржигдар 17 цаг 22 мин
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Булганыхны начин цолны арангыг тасалсан "буруугүй" Б.Түвшинтөгс харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Н.Учрал: Олон жилийн дуусдаггүй яриаг дуусгах хариуцлагатай цаг үед бид байна
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Иран улс Ормузын хоолой дахь хяналтаа алдаж эхэллээ
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Украины Батлан хамгаалахын сайд асан Михайло Федоров дайны үеийн сонгууль явуулж Владимир Зеленскийг унагахыг хүсэж байна
  • ФАКТ: Уран мэхийг үзүүлдэг нь 39 нас, уран хөдөлгөөнөө үзүүлдэг нь 38 нас хүрлээ
  • COP17: Ногоон бүсэд УНТЭ-ийн тусламжийн нэг цэг, хөдөлгөөнт яаралтай тусламжийн хоёр баг ажиллаж байна
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Монголд нисэж яваа Францын тэрбумтан, Лизагийн найз залуу Фредерик Арногийн тухай бидний мэдэх ёстой бүх зүйл
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • Нэг жилийн наадмаар ГУРВАН цол хүртэж түүх бүтээсэн Б.Гончигсүрэнгийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
  • ФОТО: “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль 2026
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • ӨНӨӨДӨР: COP17 бага хурал дөрөв дэх өдрөө үргэлжилнэ
  • Хотын дарга нарын чуулга уулзалт Улаанбаатарт эхэллээ
  • АНУ-ын Үндэсний өр түүхэндээ анх удаа 40 их наяд ам.долларыг давлаа
  • Авсан цолоо заавал баталдаг "ганган" Б.Сосорбарам начны тухай 24 баримт
  • Б.Баяржаргал Пауэрлифтингийн залуучуудын ДАШТ-т нийлбэр дүнгээр алтан медаль хүртсэн анхны Монгол тамирчин болов
  • Монголын бэлчээрийн тухай таны мэдэх ёстой БАРИМТУУД
  • МУИС-ийн шалгалтын комисс хариуцлагагүй үйлдэлдээ хариуцлага хүлээх үү?
  • Ерөнхий сайдын мэдээллээс ОНЦЛОХ 10 эшлэл
  • "Монголын Хөрөнгийн Бирж" ХК-ийн цахим хуудас шинэчлэгдлээ
  • Ирантай хийж буй дайны улмаас АНУ-ын 18 цэрэг амь үрэгдэж, 757 цэрэг шархаджээ
  • “БЭЛЧЭЭРЭЭС ДЭЛХИЙН ЗАХ ЗЭЭЛД: МОНГОЛЫН ТОГТВОРТОЙ НООЛУУРЫН ИРЭЭДҮЙ” УУЛЗАЛТ, ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО
  • Улаанбаатар хот Даян дэлхийн ногоон хөгжлийн институттэй 250 сая ам.доллар хүртэлх ногоон хөрөнгө оруулалт татахаар тохиролцлоо
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • “Сургууль хүрэх зам” аян зохион байгуулна
  • Хүннүгийн язгууртны хамгийн том булшны археологийн судалгааг бүх талаар дэмжинэ
24 баримт
  • Дундговиос тодорч, хоймор нутгаар овоглосон даруухан бөх Н.Амгаланбаатарын тухай 24 баримт
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн COP17-ын өндөр түвшний уулзалтыг нээж хэлсэн үгнээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Барилдах эрхээ сэргээсэн Н.Өсөхбаярын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Хүүхэд байхдаа Аймгийн арслан болж байсан Э.Мөнхбаатар начны тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК