-
2016 оны 6 сарын 02
Улаанбурхан-улаанууд өвчний эсрэг вакцинжуулалт 88.1 хувьтай байна. Вакциныг 14 хоногийн хугацаатай эхлүүлсэн ч дахин сунгаж энэ сарын 31-нийг хүртэл хийсэн юм.
-
2016 оны 6 сарын 02
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан олон хүүхэд төрүүлж, өсгөн хүмүүжүүлсэн ээжүүдийг ”Алдарт эх” I, II одонгоор шагнах тухай зарлиг гаргасан.
-
2016 оны 6 сарын 02
“Улаанбаатар-Марафон” олон улсын гүйлтийн тэмцээнтэй хамтруулан Чингисийн талбайд “Хүүхдийн аюулгүй байдлыг хангая” арга хэмжээг зохион байгуулахаар болжээ.
-
2016 оны 6 сарын 02
Зам тээврийн яам, Эрүүл мэнд спортын яам, Байгаль орчин ногоон хөгжил, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Монголын автозамчин залуучуудын холбоо хамтран “Унадаг дугуйн үндэсний мастер төлөвлөгөө” боловсруулж, УИХ, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгахаар болжээ.
Тус мөрийн хөтөлбөрөөр дамжуулан нийслэлд унадаг дугуйн замын сүлжээ бий болгохоор зорьж байгаа юм. Энэхүү ажлын эхлэл болгож энэ сарын 3-ны өдрөөс долдугаар сарын 3-ны хооронд Улаанбаатар хотод “Унадаг дугуй ба эрүүл мэнд” аян өрнүүлэхээр болсон байна.
-
2016 оны 6 сарын 02
Автомашингүй өдрийг тохиолдуулан нийслэлийн зарим автозамуудыг маргааш өглөөний 08:00 цагаас оройн 18:00 цагийн хооронд хэсэгчлэн хаахаар болжээ. Тээврийн хэрэгслийн хязгаарлалт нь тусгай дуут болон гэрлэн дохиогоор тоноглогдсон албан үүргээ гүйцэтгэж яваа шуурхай албаныхаас бусад тээврийн хэрэгсэлд хамаарах бөгөөд энэ өдөр томоохон зах худалдааны төвүүд амарна. Дараах байрглуудад автомашины хөдөлгөөн хязгаарлана. Үүнд:
-
2016 оны 6 сарын 02
Жил бүрийн зургадугаар сарын эхний долоо хоногийн бямба гаригийг бүх нийтийн биеийн тамир, спортыг дэмжих зорилгоор “Автомашингүй өдөр” болгон нийтийг хамарсан урлаг спортын арга хэмжээ зохион байгуулдаг уламжлалтай. Энэ жилийн “Автомашингүй өдөр” 6-р сарын сарын 4-ны өдөр тохиож байгаа ба энэ өдөр зохион байгуулагдах үйл ажиллагааны тухай Замын цагдаагийн газраас өнөөдөр мэдээлэл хийлээ.
-
2016 оны 6 сарын 02
Тогтвортой хөгжлийн зорилтуудыг Улаанбаатар хотод тодорхойлох, Монгол улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд шаардагдах урт хугацааны бодлогын баримт бичиг болон хөгжлийн зорилтуудад хүрэх үйл ажиллагааны төлөвлөгөөг боловсруулах чиглэлээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, нийслэлийн Засаг даргын Тамгын газар хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Хамтын ажиллагааны санамж бичигт нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Суурин төлөөлөгч Биата Транкман нар гарын үсэг зурав.
-
2016 оны 6 сарын 02
Хүүхдийн баяраар Онцгой байдлын албаны 310 албан хаагч ажиллав
-
2016 оны 6 сарын 02
өө
-
2016 оны 6 сарын 02
Босоо хөх монгол” ТББ-ын Удирдах зөвлөлийн дөрвөн гишүүнийг гадаадын иргэнийг айлган сүрдүүлж их хэмжээний мөнгө нэхсэн хэмээн сэжигтнээр татаж, цагдан хориод байгаа билээ. Энэ талаар тус байгууллагын удирдах зөвлөлөөс “Дөрвөн гишүүнийг барьж хорьсон нь сонгуультай холбоотойгоор эх орончдыг дарж авах гэсэн арга” хэмээн мэдэгдээд байсан.
-
2016 оны 6 сарын 02
Улаанбаатар хотын иргэдийн төлбөрийн чадварт нийцсэн орон сууц ба дахин төлөвлөлтийн төслийн эхлэлийн хурал боллоо. Уг хуралд нийслэлийн Засаг даргын Хот байгуулалт, хөрөнгө оруулалтын асуудал хариуцсан орлогч С.Очирбат, Азийн хөгжлийн банк, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн байгууллагуудын төлөөлөл оролцов.
-
2016 оны 6 сарын 02
Чингэлтэй дүүргийн 13 дугаар хороо “Сургуулийн ... тоотод нүүрлүүгээ халуун ус цацуулсан хүн байна” гэсэн мэдээлэл өчигдөр цагдаагийн байгууллагад иржээ.
-
2016 оны 6 сарын 02
Олон улсын Хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан амьжиргааны баталгаажих төвшнөөс доогуур орлогтой өрхийн хүүхдүүд, Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэлийн үйлчилгээний ажилчдын 2200 хүүхдэд зориулсан “Баясгалантай багачууд” урлагийн тоглолт Монголын хүүхдийн ордонд өчигдөр боллоо.
-
2016 оны 6 сарын 02
Энэ долоо хоногийн эхээр “Эрдэнэт” үйлдвэрт албан тушаалын хөдөлгөөн орж тус үйлдвэрийн хоёр захирлыг албан тушаалаас нь чөлөөлсөн байна. Тодруулбал, тус үйлдвэрийн Хөгжлийн асуудал хариуцсан орлогч захирал Б.Намхайнямбуу, Нийгмийн асуудал хариуцсан захирал С.Сувдаа нарыг албан тушаалаас нь чөлөөлжээ.
-
2016 оны 6 сарын 02
Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн Засаг даргын Тамгын газар, нийслэлийн Аялал жуулчлалын газар, Такси үйлчилгээ эрхлэгчдийн холбоо хамтран хоёр дахь жилдээ “Найрсаг Улаанбаатар-Соёлтой такси” сургалтыг зохион байгууллаа.
-
2016 оны 6 сарын 02
Олон Улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр иргэд амгалан тайван баярлах нөхцлийг хангах зорилгоор нийслэлийн Онцгой байдлын газрын анги байгууллагуудын 310 албан хаагч, 64 автомашин техник хэрэгсэлтэй ажилласан байна.
-
2016 оны 6 сарын 02
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр буюу өчигдөр гадаа тоглож байсан хүүхэд нохойд уруулсан хэрэг Чингэлтэй, Баянзүрх дүүрэгт тус тус нэг бүртгэгджээ.
-
2016 оны 6 сарын 02
Тэтгэвэр нэмэгдэнэ
-
2016 оны 6 сарын 02
Цагдаагийн байгууллагаас “Хөршийн хяналтын хөтөлбөр”-ийг өнгөрөгч нэгдүгээр capaac хэрэгжүүлж эхэлсэн билээ. Энэ хүрээнд орон сууцны иргэд хоорондоо танилцаж, нэгдэн “Хөршийн хяналтын бүлэг” байгуулж, байраа тохижуулах, аюулгүй байдлыг хангахаар ажиллаж эхэлсэн нь үр дүнд хүрч эхэлжээ. Одоогоор 815 бүлэг байгуулагдаад байгаа бөгөөд хөршүүдэд зориулсан цахим хуудсанд 1800 гаруй иргэн бүртгүүлээд байгаа аж.
-
2016 оны 6 сарын 02
Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг улс орон даяар харьцангуй тайван тэмдэглэж, элдэв хэрэг зөрчил багатай өнгөрүүлжээ.