-
2015 оны 9 сарын 20
Энэ оны гуравдугаар сарын 9-ний өдөр Засгийн газрын хуралдаанаар зуны цагийн тоололд шилжүүлэх тухай тогтоол гаргасан билээ.
-
2015 оны 9 сарын 20
Шилмэл мал үзэсгэлэн өнөөдөр хаалтаа хийнэ.
-
2015 оны 9 сарын 20
Мал, амьтны гоц халдварт болон халдварт өвчний тухайд:
-
2015 оны 9 сарын 20
Сурагчийн цахим картыг сургуулиудын сурагчдын холбоогоор дамжуулан маргаашнаас эхлэн нэгдсэн байдлаар тарааж эхлэхээр болжээ.
-
2015 оны 9 сарын 20
Таван цахилгаан станц, ”Багануур” ХК, Шивээ-Овоо, Монгол шуудан, Монголын цахилгаан холбоо компанийг хувьчлахаар болжээ.
-
2015 оны 9 сарын 20
Увс аймгийн Сагил суманд хээрийн түймэр гарчээ.
-
2015 оны 9 сарын 20
Монгол Улсын гавьяат тамирчин Дэлхийн аварга, дэлхийн аваргын мөнгөн медальт С.Цэрэнчимэд өнөөдөр KIA маркын автомашины эзэн боллоо.
-
2015 оны 9 сарын 20
Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд байрлах Авто худалдааны цогцолборын бүтээн байгуулалтын эхний ээлжийн ажил дуусчээ.
-
2015 оны 9 сарын 20
Дамбадаржаагийн Цагдаагийн посттой уулзвараас Шадивлангийн шинэ уулзвар хүртэлх замыг түр хугацаанд хаалаа.
-
2015 оны 9 сарын 20
Нийслэлийн Баянзүрх дүүрэг үүсэн байгуулагдсаны 50 жилийн ойн хүрээнд “Дарь-Эх” цогцолборыг нээжээ.
-
2015 оны 9 сарын 20
Монголын хүүхдийн спортын V их наадам бүтэн найман өдрийн турш болж өчигдөр өндөрлөлөө.
-
2015 оны 9 сарын 20
“I love Mongolia” өнгөрсөн удаад Дорноговь аймгаас мэдээ мэдээллийг сурвалжлан хүргэж байсан. Тухайн үед аймгийн бүтээн байгуулалт, сургууль, цэцэрлэг, эмнэлгийн үйл ажиллагаа зэрэг олон арга хэмжээг олон нийтэд мэдээлсэн бол энэ удаад засаг дарга П.Ганхуяг юуг онцолсоныг дурдах нь зүйтэй биз ээ.
Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуягийн хэлж буйгаар “Манай аймгийн хэмжээнд эмнэлэгийн үйл ажиллагаа, боловсрол, дэд бүтэц дээрээ түлхүү анхаарч байгаа. Харин хөрөнгө оруулалтын хувьд Дорноговь аймагт 40 гаруй тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн. Ялангуяа нийгмийн салбарт төлөвлөгдсөн сургууль, цэцэрлэгүүд бүгд ашиглалтад орсон. Дээрээс нь Дорноговь аймгийн хүн амын төвлөрөл багатай сумдад шинээр цэцэрлэг, дотуур байртай болсон. Орон нутагт сүүлийн хоёр жилд санхүүгийн эрх мэдэл шилжсэнээр багагүй бүтээн байгуулалтын ажил хийлээ.
Цаашдаа иргэдэд зайлшгүй хэрэгтэй салбарт хөрөнгө оруулалтуудыг бүрэн татаж өгөх болно. Энэ асуудалд иргэдийн сэтгэл их өндөр байгаа. Ялангуяа мал аж ахуйн салбарт өнгөрсөн оны сүүлчээр нэг сая 686 мянган тоо толгой мал тоолуулсан. Энэ тоо таван жилийн өмнө 900 мянга байсан юм. Энэ нь Дорноговийн малчид ихээхэн идэвхтэй ажиллаж байгаа, түүнчлэн малчдыг дэмжсэн төрийн бодлого хэрэгжиж эхэлж байгаагийн илрэл юм.
Бас нэг том бүтээн байгуулалт гэвэл бид нийслэл хоттойгоо засмал замаар холбогдож чадлаа. Мөн Замын-Үүдээс Эрээн хүртэлх 230 километр замыг ашиглалтад оруулсан. Энэ ажилд салбарын яамдууд болон орон нутгийн байгууллагаас их дэмжлэг үзүүлсэн. Аялал жуулчлалыг Хамрын хийд рүү чиглүүлэх ажил эрчимтэй өрнөж байна. Ингэхдээ Хамрын хийдийг 2030 он хүртэл цогц бодлогоор хөгжүүлэх, аялал жуулчлалын тав тухтай орчин бүрдүүлэх тал дээр хөтөлбөр боловсруулж байна. Аялал жуулчлалаас олох орлогын хувьд жил бүр хамрын хийдийг үзэхээр 70-80 мянган хүн ирдэг байсан бол энэ жил 110 мянга гаруй хүн ирлээ. Мөн аймгийн нэг өв болох үлэг гүрвэлийн томоохон хүрээлэн, музей бүхий цогцолбор байгуулахаар зорьж байна. Харин шилжилт хөдөлгөөний хувьд сумаас аймаг хүртэлх хөдөлгөөн нэлээд байх шиг байна. Харин аймгаас хотыг зорих хөдөлгөөн бараг зогссон гэж хэлж болно” гэлээ.
-
2015 оны 9 сарын 20
ЭРХТНИЙ ТЭНГЭРТ ОДТОЙ, ШАРАГЧИН ГАХАЙ ӨДӨР
Аргын тооллын: 2015.9.20, Ням гараг
Наран ургах шингэх: 06.47-19.00
Үс засуулбал: Хэл ам,хэрүүл тэмцэл ирнэ
Барилдлага: Түлэх
Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй
Тухайн өдөр хонь, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр гэмтнийг шийтгэх, хараал жатхыг буцаах, нялхасын хурим хийх, хийморийн дарцаг хатгахад сайн. Газар ухах, худаг гаргах, уул овоо тахихад муу. Өдрийн сайн цаг нь үхэр, луу, морь, хонь, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод урагш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.
-
2015 оны 9 сарын 20
2015 оны 09 дүгээр сарын 20-ны 09 цагаас 21 цаг хүртэлх цаг
агаарын урьдчилсан мэдээ:
Нутгийн баруун хагаст үүлшинэ. Баруун болон төвийн нутгийн зарим газраар бороо орно. Бусад нутгаар багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр зүүн өмнөөс, бусад нутгаар баруунаас баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутгаар 11-16 градус, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр 22-27 градус, бусад нутгаар 15-20 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 7-12 метр. 15-17 градус дулаан байна.
-
2015 оны 9 сарын 19
Нийслэлчүүд Чингисийн талбайд ”Номын баяр” тэмдэглэж байна
-
2015 оны 9 сарын 19
МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗАРЛИГИЙН ДАГУУ НОМЫН БАЯРЫН ӨДРИЙГ УЛС ОРОН ДАЯАР ЁСЛОН ТЭМДЭГЛЭЛЭЭ
Administrator 2015-09-18 21:23:00
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ.
Номд дуртай монгол түмний өргөнөөр тэмдэглэж, хүсэн хүлээдэг болсон энэхүү баярын өдрийг өнөөдөр Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд ёслон тэмдэглэж байна.
Чингисийн талбай дахь Номын баярын нээлтэд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр, Ерөнхийлөгчийн зөвлөх Р.Болд, Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт, Монгол Улсад суугаа зарим улсын Элчин сайдууд, ардын уран зохиолчид оролцлоо. Номын баярыг нээж Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга П.Цагаан хэлсэн үгэндээ “Эцэг өвгөдийн маань шавхагдашгүй оюун билгээс ундарч, мянганаар өртөөлөн ирсэн дундаршгүй өв соёлын тэргүүнд ном эрдэм байдаг. Тиймдээ ч хуучны үгэнд “номт гурван улс” хэмээгдэгчийн нэгд Монгол Улсыг багтааж ирсэн түүхтэй. Монголчууд өөрсдөө хөдсөн дээл өмсөж, үр ачаа нэхийд өлгийддөг хэр нь ээ ном судраа торго дурданд баринтаглан хоймортоо залдаг уламжлалтай билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж уламжлалт зан заншлаа хөгжүүлж, ард иргэд хүүхэд залуусын ном эрдэмд эгээрэн нөхөрлөх хандлагыг улам бүр дэмжих зорилгоор 2012 онд 158 дугаар зарлиг гаргаж, жил бүрийн 9 дүгээр сарын гурав дахь долоо хоногийн Бямба гарагийг “Номын баярын өдөр” болгосон билээ. Энэхүү баярын өдрийг улс орон даяар ёслон тэмдэглэх болсноор өнөө жил 4 дэх жилтэйгээ золгож байна.
Тус өдрийг Их эзэн Чингис хааны нэрэмжит талбай, Улаанбаатар хотын дүүргүүд, бүх аймаг, суманд өргөнөөр тэмдэглэх уламжлал тогтжээ. Энэ хугацаанд зохион байгуулагдсан “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Сэтгэл гэгээрээсэй” номын чуулган, “Шинэ номын баяр”, Монголын Үндэсний Номын сангийн “Номын баяр”, “Үнэт ховор номын музей” болон “Номын аялал”, “Зөөврийн номын сан”, “Монголчуудын номын өв соёл” үзэсгэлэн, “Номын хандив”, “Үдшийн уншлага”, “Үндэсний бичиг соёл” улсын уралдаан гээд сайн уламжлал, сонин сайхан санаачилгуудыг тоочиход сэтгэл нэн таатай байна. Цаашид ч энэ уламжлал үргэлжлэхийн сацуу улам өргөжин тэлнэ гэдэгт бид итгэлтэй байна. Учир нь бид номд дуртай ард түмэн.
Номын баяр жилээс жилд өргөжин тэлэхийн зэрэгцээ Ерөнхийлөгчийн зарлигт заасан ном эрдмийг сурталчлах, номын өв санг арвижуулах, хүүхэд залуучуудын сурах эрмэлзэлд дэмжлэг үзүүлэн ажиллахад төрийн бодлого чиглэж, байгууллага, хувь хүмүүс ч улам нэмэгдсээр байгааг та бид харж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013-2017 онд хэрэгжүүлэх Бодлого, үйл ажиллагааны хөтөлбөрт ч үндэстнийхээ ёс заншил, соёл уламжлал, бахархал түүхийг сэргээж, иргэд хойч үедээ өвлүүлж үлдээхэд чиглэсэн бодлогоо эрчимжүүлэх заалт бий. Үнэхээр номын соёл бол монголчуудын соёл уламжлал, бахархал түүхийн томоохон хэсэг нь билээ. Ташрамд энэхүү арга хэмжээг үндэсний хэмжээнд зохион байгуулж ирсэн Боловсрол, Соёл, Шинжлэх Ухааны Яам, зөв мэдлэгт хөтлөгч “Номын соёлт ертөнц” төрийн бус байгууллагад талархаж, цаашдын ажилд их амжилт хүсэн ерөөе.
Номын цагаан буян ашид дэлгэрэх болтугай” гэлээ.
Өдөрлөгийн хүрээнд “Зохиолч-уншигчдын уулзалт”, “Бид өөрөө ном” зохиолын баатруудын тоглолт, “Ном дотор зам бий” хүүхдийн бүтээл туурвилын уралдаан, “Номын хандив” аян, “Бид номд дуртай” аянд нэгдэгчдийн цугларалт, номын 20-50%-ийн хямдралтай худалдаа, зохиолчдын гарын үсэгтэй номын худалдаа, номын төрөлжсөн үзэсгэлэн, “Ном” хөтөлбөр, Номын сангийн тухай хуулийн танилцуулга болон номон шагналтай тэмцээн уралдаанууд боллоо.
-
2015 оны 9 сарын 19
Өнөөдрөөс дараах замыг хаана
-
2015 оны 9 сарын 19
Үндсэн хуулийн цэцэд хүсэлт гаргажээ
-
2015 оны 9 сарын 19
Завхан аймгаас 351 тарвага агнажээ
-
2015 оны 9 сарын 19
Сэлэнгийн ногоочид “Сэлэнгэ хүнсний худалдааны төв”-д төвлөрнө