Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.29
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

У.Хүрэлсүх “Хөгжлийн галт тэргэндээ урьсан” Ши Жиньпиний үгийг сануулаад мордлоо

Нийтлэлч: У.Оргилмаа 2018-4-09
0
ЖИРГЭХ

-Ерөнхий сайд У.Хүрэлсүх айлчлалын өмнө Хятадын хэвлэлүүдэд бичгээр ярилцлага өгчээ-

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Кэчяны урилгаар, Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНХАУ-д албан ёсны айлчлал хийж, Хайнань мужид болох Бо-Аогийн чуулга уулзалтад оролцохоор өчигдөр /2018.04.08/ мордсон. Тэрбээр Улаанбаатараас явахын өмнө, Рэньминь Рибао сонин, Синьхуа агентлаг, ХОУР-гоос Монгол Улсад суугаа сэтгүүлчдийн хүсэлтээр хүлээн авч уулзан, Хятад улсад хийх албан ёсны айлчлал, Хятад, Монгол хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны асуудалтай холбогдуулан бичгээр ярилцлага өгчээ. Үүнээс Хятадын олон улсын радиогийн сурвалжлагчийн мэдээлснээр уг ярилцлагыг хүргэе.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хятадын сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө юуны өмнө, Монгол Улсын гадаад бодлогын тэргүүлэх чиглэлийн нэг бол БНХАУ-тай тогтоосон харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх явдал юм. Хятад улс ч хөрш зэргэлдээ орнуудтайгаа хамгийн сайн харилцаатай байх бодлоготой. Түүний дотор, Монголыг чухал харилцаатай хөрш улс гэж үздэг. Энэ үндсэн дээр, Монгол, Хятад хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа өнөөдөр хэвийн сайн байж, олон салбарт идэвхтэй өрнөж ирснийг онцлоод, хоёр орны харилцаа, хамтын ажиллагаа цаашид харилцан ашигтай, хамтдаа ашиг олсон, бодит үр өгөөжтэй байдлаар улам бүр гүнзгийрэн хөгжинө гэдэгт итгэж байгаагаа илэрхийлжээ.

Монгол, Хятад хоёр улс язгуур эрх ашгаа харилцан хүндэтгэж, улс төрийн итгэлцлээ бэхжүүлэх замаар иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэх өргөн боломж байна гэж үздэг. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр, хоёр улсын харилцааг иж бүрэн стратегийн түншлэлийн түвшинд хүргэн хөгжүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ бол хоёр орны харилцааг олон арван жил хөгжүүлэх түүхэн чухал шийдвэр. Тэгээд ч иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа гэдэг бол гүнзгий утгатай, өргөн агуулгатай ойлголт. Нэгэнт тогтоосон энэ өндөр түвшний харилцааг цаашид улам бэхжүүлэн үргэлжлүүлэх нь чухал хэмээн үзэж байна. 'Хятад улс Монгол зэрэг хөрш орнууддаа хөгжлийн боломж, хөгжих орон зайг олгоно. Та бүхнийг Хятадын хөгжлийн хурдны галт тэргэнд суухыг урьж байна” гэсэн БНХАУ-ын дарга Ши Жиньпиний үг Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд томоохон түлхэц болно гэж үзэж, Монголын тал талархан хүлээж авсан гэж Ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлоод, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааг идэвхжүүлэн урагшлуулахад миний энэ удаагийн БНХАУ-д хийх айлчлал маш чухал гэж үзэж байна. Ер нь Засгийн газрын тэргүүний айлчлал хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэхэд чухал нөлөөтэй байдаг гэж тэмдэглэлээ.

Хятад, Монгол хоёр орны хэрэгжүүлж буй иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаагаа, түүнээс Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд үзүүлэх үр нөлөөг Ерөнхий сайд У.Хүрэлсүх өндрөөр үнэлж: Монгол, Хятадын хамтын ажиллагаа нь Монгол улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэж байна.

Сүүлийн жилүүдэд БНХАУ нь Монгол Улсын хамгийн том худалдааны түнш, гол хөрөнгө оруулагч орнуудын нэг болсон. Тухайлбал, хоёр улсын худалдааны эргэлт 2017 онд 6.7 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 36 хувиар өссөн бөгөөд Монгол Улсын нийт худалдааны 63 хувийг бүрдүүлсэн. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар МУ-д олон төсөл хэрэгжиж байна.

Тухайлбал “Улаанбаатар хотын төв цэвэрлэх байгууламжийг шинээр барих төсөл”, 'Гэр хорооллын дахин төлөвлөлтийн төсөл”, 'Эрдэнэтийн дулааны цахилгаан станцын шинэчлэлийн төсөл”, 'Гачууртын уулзвараас Налайх-Чойрын уулзвар хүртэлх 20.9 км авто замын өргөтгөл, шинэчлэлийн төсөл” зэрэг олон төслийг хэрэгжүүлэхээр хоёр тал тохиролцоод байна.

БНХАУ-ын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар дэд бүтцийн бүтээн байгуулалт, цахилгаан станцыг шинэчлэх зэрэг худалдаа, эдийн засгийн үйл ажиллагаа, үйлдвэрлэлийг эрчимжүүлэх шууд уялдаатай төслүүд байгаагийн зэрэгцээ, ард иргэдийн амьдралыг сайжруулах, сургууль, цэцэрлэг, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан цогцолбор байгуулах, мазаалайн амьдрах орчныг сайжруулах зэрэг байгаль орчныг хамгаалахад чиглэсэн төслүүд цөөнгүй бийг тэмдэглээд, Монгол, Хятадын хамтын ажиллагаа ийнхүү нийгмийн харилцааны бүхий л салбарыг хамран тогтвортой хөгжиж байна. Хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх, үр өгөөжийг нь дээшлүүлэхийн тулд, өмнө нь хүрсэн тохиролцоог бодит ажил хэрэг болгох, хамтын ажиллагааны механизмуудын үйл ажиллагааг тогтмолжуулж, хэрэгжилтэд хяналт тавьж ажиллах шаардлагатай хэмээн үзэж байна гэжээ.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх: Ард иргэдийн найрсаг харилцаа, хүмүүнлэгийн хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлэх нь хоёр улсын харилцааны нийгмийн үндсийг бэхжүүлэх, хоёр ард түмний харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөлийг бэхжүүлэхэд чухал ач холбогдолтой. Өнгөрсөн жил Монгол, Хятадын хүмүүнлэгийн солилцооны хамтарсан зөвлөл байгуулж, энэ оны нэгдүгээр сард Бээжин хотноо анхдугаар хурлыг зохион байгуулж, 2018 онд хамтран хэрэгжүүлэх арга хэмжээг тохирсныг тэмдэглэн хэлэхийг хүсэж байна.

Ингэснээр соёл, урлаг, спорт, боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлал, эрүүл мэнд, хэвлэл мэдээлэл, орон нутгийн харилцаа, хамтын ажиллагаа улам идэвхжин тогтмолжиж, тэр хэрээр урьд өмнөхөөс илүү баялаг, олон талт арга хэмжээнүүдийг хамтран хэрэгжүүлэх боломжтой болж байгаа юм. Ирэх 2019 онд Монгол, Хятадын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиохтой холбогдуулан, ирэх онд соёл, урлагийн хамтарсан тоглолт, форум зэрэг бусад арга хэмжээг зохион байгуулж, утга агуулгын хувьд илүү өргөн хүрээнд баяжуулснаар, хоёр орны харилцааг урт хугацаанд тогтвортой хөгжүүлэхэд хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагааны үүрэг, ач холбогдол улам нэмэгдэнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийлэв.

Монгол, Хятад хоёр орон соёл, хүмүүнлэгийн харилцааны олон жилийн түүхтэй. БНХАУ-ын дарга Ши Жиньпиний 2014 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалаар хоёр улсын харилцаа иж бүрэн түншлэлийн түвшинд хүрч, соёл, хүмүүнлэгийн харилцаа өргөжин хөгжихөд чухал түлхэц болсон бөгөөд өнгөрсөн хугацаанд талууд энэ чиглэлээрх харилцааг зохицуулах хамтын ажиллагааны баримт бичгүүдийг бүрдүүлж, хамтын ажиллагааны механизмыг амжилттай байгуулж чадлаа. Ард иргэд хоорондын найрсаг харилцааг бэхжүүлэхэд, юуны түрүүнд Монгол Улсын талаарх Хятадын ард түмний, БНХАУ-ын талаарх Монголын ард түмний мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх нь чухал. Бидний хамтын ажиллагааны хүчин чармайлтаар, Хятадын соёл, уламжлал, хөгжил дэвшлийн тухай Монголын ард түмний мэдлэг, ойлголт улам бүр нэмэгдэж байгааг ерөнхий сайд У.Хүрэлсүх онцлоод, МУ, БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээн дэх соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаанд нэгдсэн бодлогоор идэвхтэй оролцож, Хятадын болон “Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудын ард түмэнд эх орноо сурталчлан таниулахыг хүсэж байна гэж тэмдэглэжээ.

Тэрбээр “Энэ жил Хятад улсын хувьд ХКН-ын XIX их хурлын үзэл санааг бүх талаар хэрэгжүүлэх эхлэлийг тавих, өөрчлөлт, шинэчлэл, нээлттэй бодлого хэрэгжүүлж ирсний 40 жил, дундаж чинээлэг нийгмийг бүх талаар бий болгох, XIII 5 жилийн төлөвлөгөөг хэрэгжүүлэх онцгой жил болж байна. Өнгөрсөн оны аравдугаар сард ХКН-ын XIX их хурал, энэ оны гуравдугаар сард “Хоёр чуулган' амжилттай хуралдаж, өнгөрсөн таван жилийн хугацаанд хийж гүйцэтгэсэн ажил, хүрсэн ололт амжилтаа дүгнэж, Хятадын ард түмний аж амьдралыг дээшлүүлэхэд чиглэсэн олон чухал шийдвэр гаргалаа. БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын онцлогтой социализмын шинэ эрин үеийг эхлүүлснийг зарлаж, БНХАУ-ын ирээдүйн хөгжлийн үе шатуудыг нарийн төлөвлөн тодорхойлохын зэрэгцээ, хүн төрөлхтний хувь заяаны хамтын нийгэмлэгийг бүтээн байгуулах, энх тайвнаар хөгжих явдлыг тууштай дэмжих зэрэг олон чухал зорилтыг тодорхойлсныг хөрш орны хувьд бид анхааралтай ажиглаж байна. Эдгээр шийдвэр олон улс, бүс нутгийн энх тайван, харилцан ашигтай хамтын ажиллагааг улам нээлттэй өргөжүүлэн хөгжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт Монголын тал итгэлтэй байна. Мөн Хятадын талаас тодорхойлсон хөгжлийн бодлого, стратегид Монгол Улсын хөгжлийн бодлогыг хэрхэн уялдуулах, хамтдаа хөгжих боломжийг бий болгох талаар судлаж үзэх хэрэгтэй хэмээн онцоллоо.

Хятад улсын өнгөрсөн 40 жилийн турш өөрчлөлт, шинэчлэлийн бодлого хэрэгжүүлж гаргасан амжилтыг ерөнхий сайд У.Хүрэлсүх өндрөөр үнэлж: Хятадын эдийн засаг тогтвортой өсөж, ялангуяа өнгөрсөн таван жилийн хугацаанд ХКН-ын удирдлагын дор Хятадын ДНБ 54 их наядаас 80 их наяд юаньд хүрч, дэлхийд хоёр дахь том эдийн засаг боллоо. Энэ нь Хятад улс энэ 40 жилийн хугацаанд өөрчлөлт, шинэчлэл, нээлттэй бодлогыг амжилттай хэрэгжүүлж, улс орныхоо эдийн засгийн хүчин чадлыг нэмэгдүүлж, ард иргэдэд зориулсан томоохон бүтээн байгуулалтыг хийж чадсаныг илтгэж байна. Уламжлалт, найрсаг харилцаатай хөрш орон бид энэ ололт амжилтанд баяртай байдаг гэж тэрээр илэрхийлжээ.

Хятад, Монгол хоёр орон харилцаа, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн хөгжүүлэхийн ач холбогдлын талаар ерөнхий сайд У.Хүрэлсүх: Монгол, Хятад хоёр улс бол мөнхийн хөрш, нийт 4700 км газар нутгаар хиллэдэг, хоёр улсын хооронд хилийн 13 боомтоор иргэд харилцан зорчиж, худалдаа, хамтын ажиллагааг идэвхтэй өрнүүлж буй нь хоёр орны харилцааг хөгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна хэмээн үнэлэв.

БНХАУ-ын дарга Ши Жиньпиний дэвшүүлсэн “Нэг бүс нэг зам” санаачилгыг Монгол улс анхнаасаа дэмжиж ирсэн бөгөөд БНХАУ-ын “Нэг бүс нэг зам” санаачлагын хүрээн дэх соёл, хүмүүнлэгийн харилцаа, хамтын ажиллагаанд нэгдсэн бодлогоор идэвхтэй оролцож, Хятадын болон “Нэг бүс нэг зам” дагуу улс орнуудын ард түмэнд эх орноо сурталчлан таниулахыг хүсэж байна. Мөн МУ-ын хөгжлийн бодлогыг тус санаачилгатай уялдуулж, хамтын ажиллагааг улам илүү бодит агуулгаар баяжуулан, иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байдаг. Энэ чиглэлээр хийж буй хоёр томоохон ажлыг дурдая.

Нэгдүгээрт, 2016 онд байгуулсан “Монгол-Орос-Хятадын эдийн засгийн хонгил байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэхээр бид Орос, Хятадын талуудтай хамтран ажиллаж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд 32 төслөөс нэн тэргүүнд хэрэгжүүлэхээр тохиролцсон төмөр замын төв хонгил байгуулах; Азийн авто замын сүлжээний АН-3 чиглэлийг дамжин өнгөрөх тээвэрлэлтэд идэвхтэй ашиглах, тус чиглэлд хурдны авто зам барих эдийн засгийн үндэслэлийг судлах; Монгол, Оросын цахилгаан эрчим хүчний сүлжээг шинэчлэхэд Хятадын аж ахуйн нэгжүүдийн оролцох боломжийг судлах гэсэн гурван төсөлд одоо гол анхаарлаа төвлөрүүлэн хэрэгжүүлэх хэлбэр, санхүүжилтийн хувилбарыг судалж байна.

Эдгээр төслийг хамтран богино хугацаанд хэрэгжүүлэх нь гурван улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг мэдэгдэхүйц гүнзгийрүүлэх боломж олгох юм. Хоёрдугаарт, 2017 оны тавдугаар сард 'Хөгжлийн зам хөтөлбөр болон Нэг бүс нэг зам санаачилгыг уялдуулах тухай Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг' байгуулсан. Хоёр тал энэхүү санамж бичгийг хэрэгжүүлэх хамтарсан төлөвлөгөө гаргахаар ярилцаж байна. Тус санамж бичигт хоёр тал таван үндсэн чиглэлээр хамтран ажиллахаар тохиролцсон юм. Харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх хүрээнд олон томоохон төслийг хэрэгжүүлэхээр ярилцаж байна. Энэ удаагийн айлчлалын үеэр гарын үсэг зурах “Үйлдвэрлэлийн чадавх, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны тухай хэлэлцээр” нь хоёр улсын аж үйлдвэрлэлийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргахад түлхэц өгнө хэмээн үзэж байна. Монгол Улс, Хятад улстай хийж буй худалдааны эргэлтийг улам бүр нэмэгдүүлэх, ингэхдээ Монгол Улсын экспортын барааны нэр төрлийг нэмэгдүүлэх, тухайлбал, нэмүү өртөг шингэсэн эцсийн бүтээгдэхүүн, хөдөө аж ахуйн гаралтай, органик хүнсний бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэхийг зорьж байна. Хөрөнгө оруулалтын тухайд уул уурхайн бус салбар дахь хөрөнгө оруулалтыг түлхүү нэмэгдүүлэх, байгаль орчинд ээлтэй, эрчим хүч хэмнэх дэвшилтэт технологи, инновацыг нутагшуулах хөрөнгө оруулалтыг түлхүү сонирхож байна гэжээ.

Ши Жиньпин төвтэй ХКН-ын удирдлага, Хятадын ард түмэн улс орноо чинээлэг, ардчилсан, найрсаг, үзэсгэлэнт, орчин үеийн хүчирхэг социалист гүрэн болгон хөгжүүлнэ гэсэн зорилтоо бүрэн хэрэгжүүлж, 'Хятадын мөрөөдөл'-ийг биелүүлэхийг хүсэн ерөөхийн зэрэгцээ, бүс нутаг, дэлхийн энх тайван, хөгжил дэвшлийн төлөө цаашид ч хувь нэмрээ оруулна гэдэгт итгэж байна. Олон улсын тавцанд, БНХАУ-ын үүрэг оролцоо өргөжин тэлж байна гэж олон улсын шинжээчид үзэж байна. БНХАУ даян дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг бэхжүүлэх, хамтдаа хөгжихөд чиглэсэн гадаад бодлогыг тууштай баримтлан ажиллаж байгаа явдал, ялангуяа хөрш орнуудтайгаа “нөхөрсөг, нээлттэй, харилцан ашигтай, хүртээмжтэй” байх зарчимд тулгуурласан түншийн харилцааг хөгжүүлэхийг эрмэлзэж буйг бид талархан хүлээн авч байна хэмээн ерөнхий сайд У.Хүрэлсүх илэрхийлээд, сүүлийн жилүүдэд БНХАУ-ын явуулж ирсэн энх тайванч, найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааны дүнд, бүс нутаг, тив, дэлхийд БНХАУ-ын нэр хүнд улам өсөн нэмэгдэж байна. ХКН-ын XIX их хурал, 'Хоёр чуулган”-аас Хятадын төр засаг олон улсын тавцанд явуулах үйл ажиллагаа, үүрэг оролцоогоо улам нэмэгдүүлэх тодорхой зорилт, байр сууриа илэрхийлсэн. Нээлттэй гадаад бодлогыг цаашид үргэлжлүүлж, 'Нэг бүс нэг зам' санаачилгын хүрээнд олон улсын хамтын ажиллагааны шинэ талбарыг бий болгож, дэд бүтэц, эдийн засгийн хөгжил, бус нутгийн интеграцчлалыг гүнзгийрүүлэхийг БНХАУ зорьж байгаа нь МУ-ын хөгжлийн хувьд чухал ач холбогдолтой юм хэмээн онцолжээ.

Монгол Улс, Зүүн хойд Ази, Ази, Номхон далайн бүс нутагт хамрагддаг орны хувьд бүс нутгийн тогтвортой байдлыг хангах, хөгжил дэвшлийг бэхжүүлэхийн төлөө өөрийн гэсэн хувь нэмрээ оруулж хамтран ажиллахад бэлэн байгаагаа Ерөнхий сайд У.Хүрэлсүх бичгээр өгсөн энэ ярилцлагынхаа төгсгөлд онцолсон юм хэмээн Хятадын олон улсын радио мэдээлжээ.

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    3 цаг 32 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    4 цаг 46 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    4 цаг 49 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    7 цаг 28 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    7 цаг 35 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    8 цаг 29 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    8 цаг 41 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    10 цаг 13 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    10 цаг 29 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    10 цаг 39 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    10 цаг 39 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    11 цаг 5 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    11 цаг 19 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    11 цаг 28 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    11 цаг 39 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Өчигдөр 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Өчигдөр 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Өчигдөр 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Өчигдөр 12 цаг 10 мин
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
    Өчигдөр 11 цаг 41 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АНУ-ын хөлбөмбөгийн ирээдүй гэгдэж буй 17 настай Адри Мехмети
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК