Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

“М.Энхболдгүй төр”-ийн 40 хоног

Нийтлэлч: У.Оргилмаа 2019-3-12
0
ЖИРГЭХ

УИХ-ын дарга М.Энхболд 2019 оны хоёрдугаар сарын 1-ний өдөр  Монгол Улсын Их Хурлын даргаар сонгогдсон УИХ-ын гишүүн Г.Занданшатарт ажлаа хүлээлгэн өгсөн.

Үүнээс хойш 39 хонож байна. Монгол Улс мандан бадарсан уу. Төрийн нэрээр хулгай дээрэм хийгчид шийтгүүлсэн үү. “60 тэрбумын хэрэг” нотлогдож “ЖДҮчид хариуцлага хүлээв үү?

Богино хугацаанд ихийг нэхэж байгаа бол хүлээе. М.Энхболд Г.Занданшатарт УИХ-ын даргын ажлаа хүлээлгэж өгөхдөө амжилт хүсээд УИХ-аар хэлэлцэж байгаа болон хэлэлцэхээр өргөн баригдсан хууль тогтоомжийн жагсаалтыг хүлээлгэн өгсөн. Тэр хуулийн төслүүдийг үргэлжлүүлэн хэлэлцэх үү, эсвэл яаралтайгаар оруулж ирэх “өөр хуулийн төслүүд” батлагдах болов уу. Энэ мэт олон асуудал хүлээгдэж байна. УИХ-ын ээлжит бус чуулган эхлэхээр хэлэлцэж эхлэх нь үү гэтэл АТГ-ын дарга, дэд даргыг солихоос эхлээд өөр асуудлууд яаралтайгаар орж ирэхээр боллоо.

МАН-ын III Бага хурал 2018 оны арванхоёрдугаар сарын 19-нд болж, 20-нд М.Энхболд Төрийн ордонд мэдээлэл хийсэн. Энэ үеэр өөртэй нь холбоотой ноцтой асуудал бүрт хариулт өгсөн. Энэ тайлбараа шүүхийн өмнө ч давтан хэлэх байх. Харин түүнийг ноцтой асуудлуудад, тухайлбал Эрдэнэтийн 49 хувийн хэлцэл, ХХБ-ны хувьчлал, уул уурхай лицензүүд, АТГ-ын дарга болон Ерөнхий прокурорын томилгоо, “МАНАН” бүлэг, “шударга бусын хонгил”, “60 тэрбумын схем” зэрэгтэй холбоотой асуудлаар өөрийг нь холбогдуулан ярьсан зүйлүүдээ нотолж чадахгүй бол шүүхэд хандана гэсэн билээ.

 Нэг Ерөнхийлөгч нөгөө Ерөнхийлөгчөө, нэг УИХ-ын дарга нөгөө УИХ-ын даргаа шүүхээр шалгуулж төрийн албаны залгамж халааг үргэлжлүүлэх болсон нь нэн харамсалтай боловч итгэхгүй байхын аргагүй хүмүүс итгэхээс аргагүй мэдээлэл хийж байсан болохоор эдгээр асуудлыг эцэслэхгүй бол маргаан, талцал үргэлжилсээр байна.

Тэр өдөр М.Энхболд ажлаа өгөхгүй гэдгээ ч, “Та ажлаа өгчихвөл би ч ажлаа өгнө” гэсэн хоёрхон хүний мэдэх учиртай нууцыг задалсан У.Хүрэлсүхийг таньснаа ч мэдэгдсэн. Харин үүнээсээ хойш 40 гаруй хоногийн дараа, ҮАБЗ-ийн шийдвэрийн дагуу “шинэ хууль” яаралтай батлуулж ажлаа өгсөн юм. Гэсэн ч дээрх бүх асуудал яг хэвээрээ гацав.

Ингэхэд М.Энхболд яах гэж огцрохгүй гацаагаад байв? Тэр явчихаар юу болчих гээд байв гэдэг нь одоо маш тодорхой харагдаж байна. Хэдийгээр тэрбээр нэгэнтээ “ҮАБЗ дээр ганцаардаад байна. Тухайлбал ШХАБ-ын асуудлаар” гэсэн нь ноцтой сонсогдож байсан ч одоо бодоход халхавч байсан юм биш үү.

АТГ-ын даргыг, дэд даргыг, Ерөнхий прокурорыг өөрчлөх хүсэл бол ил байсан. Харин Эрдэнэт үйлдвэр дээр онцгой дэглэм тогтоох зэрэг дээр ҮАБЗ дээр санал нэгдэхгүй л байжээ дээ. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж нөөц нь тогтоогдсон ордуудыг төрийн мэдэлд авахыг ч М.Энхболд дэмжиж өгөхгүй байсан бололтой. Жирийн иргэнд энэ бүхэн яг амьдралд нь тулсан асуудал биш боловч ЖДҮХС-ийн зээлээр орлогоо нэмэгдүүлэх боломжоо “мэдээлэлд ойр”, төрийн өндөр албан тушаалтнуудад алдсанаа мэдсэн олон нийт одоог хүртэл хариуцлага тооцохыг хүлээсээр байна. Энэ бүхэн улс төрийн тохироо, томилогооны зураг схемээс болоод гацсаар улиг болох, замхрах магадлал өндөр байгаад олон нийт дургүйцэж бухимдсаар...Хэн ШХАБ-д элсэх гээд, элсүүлэх гээд байгаа нь эс харагдах боловч нөлөө бүхий улстөрчид дуугарч эхэлсэн. Батлан хамгаалах салбараар оролдож, хар тамхитай тэмцэх ажлаа ШХАБ-тай холбон ярьж, ШХАБ-ын гишүүн орноор айлчлах, түүний жинхэнэ гишүүн болсноор их хэмжээний зээл авчих боломж байгаа тухай ярих энэ бүхэн тохиолдол гэж үү.

М.Энхболд одоо хаана, юу хийж яваа нь хэнд сонин байх бол. Тэр одоо УИХ-ын гишүүн. Харин тэр улстөрчийн байр суурь, ноён нуруу, аливаа ажилд хандах арга барил хэсэг бүлэг хүмүүст нэлээд удаан хадгалагдах, бүр нэхэгдэж мэдэх бололтой. 

М.Энхболд 2018 оны гуравдугаар сарын 28-нд Дүнжингарав уралдааныг зохион байгуулсан согтуу галзуу хэдэн хуурай дүү нараасаа болж нүүр хийх газаргүй болж “Энэ удаагийн уралдааныг зохион байгуулахад оролцоогүй ч гэсэн үүссэн нөхцөл байдалтай уялдуулан хариуцлага хүлээж байна” гэсэн мэдэгдэл хийгээд МСУХ-ны ерөнхийлөгчийн холбооны ажлаа өгсөн юм. “Морио гомдоосон монгол” гэгчээр түүнээс хойш өөдлөөгүй. Цаг үргэлж “тэжээсэн хэдэн бяруундаа” тийрүүлсээр байгаад УИХ-ын даргын ажлаа хүртэл өгөхдөө өөрийг нь огцруулах хуулийн төслийг бараг л гараараа бичилцэх нь холгүй нөхцөл байдалд орж билээ.

Мөнхийн дарга гэж байх биш. Улс төр, төрийн алба харгис шүү дээ. Харин өнөөдрийн цаг мөчид түүн шиг амар амгалан хүн байгаа болов уу гэмээр алсарч. Багийнхан руугаа, арай ойр дотно хамтарч явсан бүхэн рүүгээ харахад адлуулаастай. Гол буруутан нь өөрөө мэт.

Тэр бол 2005 онд УИХ-ын гишүүнээр сонгогдож тухай үеийн МАХН-ын даргаар ажиллаж байсан. Энэ үедээ 67-гийн том бүлгийг тарааж, тухайн үеийн МАХН, АН тус тусдаа байх ёстой гэдэг байр суурийг гаргасан. Энэ 67-гийн бүлэг дээр үндэслэж байгуулагдсан Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг огцруулах шийдвэр гаргаж байсан ч одоо Ц.Элбэгдоржтой л хардагдаж үлдсэн юм. 

УИХ-ын сонгуулийн өмнөхөн түүнийг олж ирж нам удирдуулж ялалт байгуулах болдог. Тэр ялуулдаг. Одоо ч тэвдэхийн цагт тийм уур амьсгал үүсэхийг үгүйсгэхгүй. Учир нь 2006 онд Ерөнхий сайдаар томилогдоод таван намтай Эв нэгдлийн гэдэг тодотголтой Засгийн газрыг тэр тусмаа гол сөрөг хүчин АН-гүйгээр байгуулж ажилласан түүнийг талцаж хуваагдсан нэг намыг ялуулчихвал гайхах зүйлгүй.

Үүний өмнө Тагнуулын ерөнхий газарт шалгагдаж байгаа 60 тэрбумын асуудлыг ил болгох ёстой.Нэгнээ хэлмэгдүүлээд явуулсан шигээ шийтгэж эсвэл цагаатгаж чаддаг төртэй байх нь ийм хэлмэгдэл дахин давтагдахгүй байх, хэрэгт холбогдсон бол хэн ч шийтгэгддэгийг харуулах учир замхруулалгүй шийдэх асуудал яах аргагүй мөн.

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувьтай холбоотой асуудал анхаарлын төвд байна. Цагтаа бараг хааны зиндаанд төр барьж байсан Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын Асгатын ордыг оросуудад наймаалцахад нь саад хийж чадсан М.Энхболд энэ удаад хэнээс айж эмээж, юунд шунаж холбоотон хамсаатан болох билээ.

“Жоом толгойгүйгээр ес хоног амьдарч чаддаг” гэгчээр талцал хуваагдлын дүнд зарим даргагүйгээр монголчууд амьдарч үзлээ. Дарга биднийг тэжээдэггүй юм байна гэж зарим нь ойлгосноо ярьж байна билээ. Албан тушаалын төлөөх өрсөлдөөн ард иргэдийн хувьд ийм л юм. Дарга ард иргэдийн дэмжлэггүйгээр оршин тогтнох тун хэцүү. Аргагүйн эрхэнд дарангуйлж эхэлдэг. Дарангуйлал нь хэтэрч, нийгэмчлэл нь ихэсч тав хоног таг харанхуй болсон Венесуэл алсын АНУ-ыг буруутгаж эхлэхийг бид харж байна. Энэ жишээ цаанаа л ойрхон, Монгол руу гэтээд ч байх шиг санагдах боллоо. Харин иргэд даргагүйгээр амьдарч аж төрж болоод байдгийг хараад авлаа. Өөрийгөө, өрхтэйгээ болгоод байхад болдог аж. Гэтэл өрхийн орлогоос нь төрчид хулгайлчихаад байхыг өдөр бүр уншиж, сонсож, харж байгаа иргэд нэг л өдөр тэсрэх вий.

Ийм нэгэн 40 хоногийг бид үдлээ. Юу сайхан болсон, юу сайхан болохыг таашгүй.

 

У.Оргилмаа

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    1 цаг 10 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    1 цаг 14 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    1 цаг 39 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    1 цаг 52 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    2 цаг 8 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    2 цаг 16 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    2 цаг 29 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    2 цаг 38 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    2 цаг 42 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    2 цаг 47 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    2 цаг 54 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    3 цаг 36 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    3 цаг 46 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    13 цаг 29 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    19 цаг 22 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    20 цаг 36 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    20 цаг 39 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    23 цаг 18 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    23 цаг 25 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК