Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.31
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Эрдэнэ та халаасандаа хэдэн га газар нуусан бэ?

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-5-30
0
ЖИРГЭХ

АН-ыг задлагч, ард түмнээсээ урвагч хэмээх цол хүртээд буй УИХ-ын гишүүн, АН-ын дарга С.Эрдэнэ Олон улсын хүүхдийн “Найрамдал” зуслангийн газрыг өөрийн хамаарал бүхий нөхдийн хамт “зувчуулсан” байж магадгүй хэрэгт нэр холбогдоод байна. АН-ын дарга ийнхүү газрын наймааны хэрэгт нэр холбогдсон нь намын нэр хүнд шалаар хөглөрөх бас нэгэн шалтгаан болов. Угтаа бол нийгэм, эдийн засгийн өсөлтийг 17 хувьд хүргэж, харийн улсыг зорих залуусын давалгааг эх орныхоо зүг эргүүлж чадсан намын нэр хүнд ийн унана хэн санах билээ. Үүнд намын даргын ур чадвар, ухаан дутсан уу, нам доторх намчирхал газар авсан уу, бүү мэд.

Аль ч бай хамаагүй, С.Эрдэнийн нэр холбогдсон газрын хууль бус олголттой холбогдуулан нэгэн ам, амлалтын хариуг нэхэх гэсэн юм.

Тэртээ 2012 оны УИХ-ын сонгуульд АН ялж, далбаагаа юугаан хөх тэнгэрт мандуулах тэр үед С.Эрдэнэ Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар томилогдож байв. Нийгмийн хамгийн чухал амин сүнс болсон салбарыг толгойлохдоо тэрбээр өмнөх туршлагаа ашиглаж, багагүй амжилт дагуулсан шийдвэр гаргасан гэж болно. Гэвч улстөрчийн өнөө л попордог зангаа гаргаж эхэлсэн байдаг. Энэ нь улсын эзэмшилд байсан хүүхдийн зуслангуудыг төрд эргүүлэн авч, үр хүүхдүүдээ үнэ төлбөргүй амраадаг болно. Төрийн эзэмшлийн газрыг дур мэдэж, эрх мэдэлтнүүд өөрийн эзэмшилдээ авсан байна. Ингэж болохгүй. Ийм бусармаг үйлдэлтэй тэмцэнэ гэж ирээд л бөөн сенсаац тарьж байв. Тухайн үед АН-ын нэр хүнд тэнгэрт цойлж байсныг ч хэлэх үү, С.Эрдэнийн уг мэдэгдэл ёстой л өвсөнд гал тавихтай адил тархсан юм. Ийнхүү дуулиан тарьсан эл мэдэгдэл хийснийхээ дараа тэрбээр ичээндээ бүгсэн юм.

Гэтэл ичээндээ бүгэж, амаа хамхисан нь ийм шалтгаантай байж.

Энэ нь өөрийн чиг үүрэгт хамаарч байсан буюу Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамны мэдэлд байсан “Найрамдал” зуслангийн газраас С.Эрдэнийн хамаарал бүхий этгээд хумсалсан хэрэг. Хэн нэгэн энгийн ардын хүүд “Найрамдал” зуслангийн аглаг ой дотор байтугай гуу жалганд ч сөөм газар олдохоо байсан цаг. Гэтэл эрхэм сайд асан, УИХ-ын гишүүнээр гурав дахь удаагаа сонгогдож буй С.Эрдэнийн ээж нь өнөөх зуслангийн газруудаас хумслаад зогсохгүй орон сууц барьсан байгаа юм. Ингэхдээ бүр төрсөн хүү нь салбарын сайдаар нь ажиллаж, өнөөх сүр дуулиантай мэдэгдлийг хийж байх яг тэр цаг үед шүү дээ. Энэ талаар тус зуслангийн үе үеийн бүх ажилчид ярьж, хэлж ирсэн боловч хэн ч ойшоож үзээгүй. Тэгвэл сүүлийн үед өрнөөд буй үйл явдалтэй зэрэгцэн газрын “наймаачин” С.Эрдэнийн нууц хөрөнгө ил болж эхэллээ. Түүний газрын эзэмшил ингээд дуусахгүй гэдгийг эх сурвалжууд өгүүлсэн. 22-ын товчооноос шинэ “Авто худалдааны цогцолбор” руу тавигдсан автозам дагуу хашаалсан том газраас эхлээд Ар гүнт дэх ойролцоогоор 2 га газар гээд тоолоод барахгүй. Тэгвэл энэ талаар “Буян”-гийн Д.Жаргалсайхан өөрийн нүүр номын хуудастаа нийтэлснийг ямар нэгэн хачиргүйгээр хүргэе.

Д.Жаргалсайхан: Ээжийгээ хаана, юу хийгээд явааг С.Эрдэнэ та мэдэж байна уу...

Ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хуулинд “Төрсөн эцэг, эх, ах дүү, эгч, гэр бүлийн гишүүн, хамтран амьдрагч, гэр бүлийн гишүүн, эхнэр нөхрийн эцэг, эх, тэдний ах, дүү, эгч бусад нэгдмэл сонирхолтой этгээдийг хэлнэ” гээд заачихсан. Шулуухан хэлэхэд эдгээр нөхдөд тендер өгөхгүй, газар авч өгөхгүй гэсэн үг. С.Эрдэнийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхад түүний харьяанд байдаг "Найрамдал" зуслангийн газарт түүний ээж газар авчээ. С.Эрдэнийн ээж “Молор трейд”, “Молор констракшн” компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирал ажилтай. Дээрх хоёр компаниараа дамжуулан газар авч 150 айлын орон сууц “Найрамдал” зусланд барьжээ. Овсгоотой эмээ мк талбайг нь 2.5 сая төгрөгөөр үнэлэн зарсан байгаа юм. “Найрамдал” дэд бүтэцтэй, халуун хүйтэн усаар хангагдсан газар л даа.
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байсан тэрээр “Надад нэг метр ч газар “Найрамдал” зусланд байхгүй. Миний найз, хуулийн этгээдүүд бизнес эрхэлж байгааг үгүйсгэхгүй” гэжээ.

Үүнээс үзэхэд 80 гарсан ээжээ хаана, юу хийж явааг мэдэхгүйгээс гадна хамаарал бүхий этгээд биш хэмээн дайрчээ.

Үүнээс хойш албан тушаалтнууд ээжийгээ “Хуулийн этгээдээ” хэмээн дуудах гарцыг олжээ. Хөгшин настай хүнийг дурдсан нь ёс зүйгүй мэт харагдавч ээжийгээ ийм заваан зүйлд хутгасан “Намайг бодоорой” гэсэн С.Эрдэнээг хараад гайхах юм. Цаашдаа “Хандгайт”-д баригдсан барилгууд, Нийгмийн даатгалд гарсан хулгайд хөгшин эх, үр хүүхдээ битгий л холбоосой доо” хэмээжээ.

 

Д.Жаргалсайханы эл мэдэгдлийг баталгаажуулах мэт ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнээс эхлээд УИХ-ын гишүүн Ж.Батзандан хүртэл “Найрамдал” зуслангаас эхлээд олон газрыг эрх мэдэлтнүүд хууль бусаар эзэмшилдээ авсан. Тэдний нэг нь С.Эрдэнэ гэдгийг онцолсон удаатай. Ийнхүү АН-ын дарга газрын наймаа, хууль бус олголттой нэр холбогдлоо. Тэрбээр Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдаар ажиллаж байхдаа хууль бус газар олголтыг таслан зогсоож, төрд эргүүлэн авна гэж мэдэгдэж байсан.

Тэгвэл “Найрамдал” зуслан дахь өөрийн хамаарал бүхий этгээдүүдийнхээ газрыг төрд эргүүлэн өгч чадах болов уу.

Эндээс л АН 2020 оны УИХ-ын сонгуулийн өнгө тодорхой болох биз ээ.  

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    13 цаг 34 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    13 цаг 37 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    14 цаг 2 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    14 цаг 15 мин
  • Г.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    14 цаг 32 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    14 цаг 40 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    14 цаг 52 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    15 цаг 2 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    15 цаг 6 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    15 цаг 10 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    15 цаг 17 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    15 цаг 59 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    16 цаг 9 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    Уржигдар 23 цаг 19 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    Уржигдар 17 цаг 27 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    Уржигдар 16 цаг 12 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    Уржигдар 16 цаг 09 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Уржигдар 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Уржигдар 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Уржигдар 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
  • Аравдугаар сарын 24: НҮБ-ын өдөр тохиож байна
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК