Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.27
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Батзандан шүүхэд нөлөөлөх гэж, жагсагчид шүүхийг гороолохын учир

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2019-8-17
0
ЖИРГЭХ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй ялтан Т.Чимгээ, Д.Содномдаржаа нарыг эрүүдэн шүүсэн, гүйцэтгэх ажлын журам зөрчсөн хэрэгт нэр бүхий есөн хүний гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал таван өдөр үргэлжилсний эцэст энэ сарын 19-нийг хүртэл түр завсарлаад байна. Шүүхээс хошууч генерал Б.Хурц тэргүүтэй есөн хүнийг яллах эсвэл хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах, нэмэлт мөрдөн байцаалтад буцаах гэсэн гурван шийдвэрийн аль нэгийг гаргах магадлалтай юм. Ямартай ч эдгээрээс нотлох баримт дутуу хийгдсэн гэх үндэслэлээр хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж магадгүй гэх таамгыг хуульчид дэвшүүлээд буй.

 

МИНИЙ ЭХ ОРОН ЖАГСАГЧДЫН ӨЛГИЙ НУТАГ БИЛЭЭ

Үүнтэй зэрэгцээд шүүх хуралд хөндлөнгөөс шууд бусаар нөлөөлөх гэсэн оролдлого гарсаар байна. Тодруулбал, шүүхийн байрны гадна иргэний нийгмийн төлөөллийн тэмцэгчид Б.Хурцыг яллаж байж шударга нийгэм бүрэлдэнэ хэмээн хэт нэг талыг барьж, бусдыг яллаж буй. Харин түүний эсрэг талд Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг хэлмэгдүүлэхгүй байх, шүүх хурлыг нээлттэй явуулах нь зүйтэй гэсэн байр суурь илэрхийлсэн жагсагчид байсаар байна. Олны анхаарлыг татаад буй бас нэг зүйл нь тэмцэгчид хаанаас санхүүжиж, таван өдөр үргэлжилсэн шүүх хурлын үүдийг сахиж байна вэ гэдэг асуудал. Зарим эх сурвалжаас иргэний нийгмийн байгууллагын төлөөллийг мөнгөөр жагсаж байгааг барин тавин нотолсон юм.

Юутай ч "Эх нутаг, хүн зоноо хамгаалъя", "Нэхүүл", "МАНАН дэглэмийн эсрэг ард түмний нэгдэл", Хохирогчдын холбоо зэрэг төрийн бус байгууллагын жагсагчид жагсаад байсан бол энэ сарын 16-ны байдлаар "Даяар Монгол", "Хөх Монгол" зэрэг хөдөлгөөнөөр эгнээгээ тэлсэн байдалтай байсан юм.

Эндээс л "Хөөрсөн түмэн ба гэмт хэрэг" номонд гардагчлан үймээн болоход иргэд мэдээлэл авахыг хүсэхээсээ илүүтэй бусдыг даган дуурайж, хөөрч улмаар ухамсарт үйлдлээс татгалздаг гэж бичснийг нотлон харуулсан юм.

 

Ж.БАТЗАНДАН ГИШҮҮНИЙ ШҮҮХЭД НӨЛӨӨЛӨХ ГЭСЭН САНААРХАЛ

Жагсагчид талцаж, шүүгдэгч нарын автомашиныг гороолж байхтай зэрэгцэн Төрийн ордонд УИХ-ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нар шүүх хуралтай холбоотой барьцгүй мэдээлэл хийсэн. Тэдний хувьд Б.Хурцтай эртнээс дайн зарлаад буй. Энэ ч утгаараа УИХ-аас баталсан Түр хороонд багтаж, шүүхэд ажиглагчаар оролцох хүсэлтээ гаргаад байсан. Гэвч Их хуралд хэдэнтэй заларч тэр бүү хэл, хуульч мэргэжилтэй гэх Ж.Батзандан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд "ажиглагч" гэсэн статус байдаггүйг мэддэггүй бололтой. Үүнийг нь ч батлах мэт Түр хорооны хүсэлтийг хүлээж аваагүй шалтгаанаа шүүх хуралд хөндлөнгөөс нөлөөлөх цаашлаад шүүхийн хараат бус байдал алдагдах, түүнчлэн холбогдох хуульд "ажиглагч" гэсэн статус байхгүйг шүүхээс онцгойлон анхааруулсан байдаг юм. Дээрх татгалзсан хариуг хүлээж авсан Ж.Батзандан болон Л.Болд гишүүд ихэд урссан байдалтай өчигдөр мэдээлэл хийсэн юм. Ингэхдээ Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн процесс Б.Хурц нарт холбогдох шүүх хурлаас болж хойшилж байна. Дээрх хэр бүхий есөн хүнийг 17 өмгөөлөгч, хохирогч болох Б.Булган, /ялтан/ Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг гуравхан хүн өмгөөлж байна. Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг эрхзүйн байдлын дээрдүүлэх гэсэн заалтын дагуу 2002 оны Эрүүгийн хуулиар яллах дүгнэлт үйлдсэн нь буруу гэх маягын агуулагатай мэдээлэл хийсэн.

Харамсалтай нь, түүний хэлсэн, хийсэн эл мэдэгдэл Ж.Батзанданг ямархуу мэдлэгтэй гишүүн болохыг батлан харууллаа хэмээн хуульчид болоод иргэд шүүмжилж байна.

Учир нь хууль бүх хүнд эрх тэгш үйлчлэх ёстой. Гэтэл Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг эрхзүйн байдлын дээрдүүлэх ёсгүй гэсэн байдлаар хандах нь шударга бус явдал болно. Энэ утгаараа эрхэм гишүүн Ж.Батзандан өөрөө шударга бус зүйлд уриалан дуудлаа. Бүр тодруулбал, тэртээ 11 жилийн өмнө болсон харуусалт долдугаар сарын 1-ний үймээнийг санаачилж, бусдыг уриалан дуудаж, турхирсан атлаа эцэстээ өөрөө хэргээс бултсан шиг ээ, башир арга хэрэглэх гэж байна гэж шүүмжилсэн нь энэ.

Түүнчлэн "Монголд шүүх байгаа эсэхийг харъя. Шүүгч нар шударга эсэхийг энэ хэрэг нотлон харуулна" гэж тэрбээр мөн л "сүрдүүлсэн". Яг үнэндээ Ж.Батзандан гишүүний санаархалаар бол Төв аймаг дахь Сум дундын шүүгч нар өөрсдийгөө шударга шүүгч гэдгийг нотлон харуулъя гэвэл Б.Хурц тэргүүтэй хүмүүсийг хорих руу ачуулах ёстой юм байна. Хэрвээ үгүй бол тэд хонгилын шүүгчээр цоллуулж, түдгэлзүүлэх дараагийн шүүгчдээр тодрох бололтой. Эндээс л улстөрчид далд санаатайгаар аливаад нөлөөлж, өөрсдийн хүслийг гүйцэлдүүлдэг болох нь батлагдах бололтой .

 

Г.БАТБАЯР ӨМГӨӨЛӨГЧИЙН АЛДАА

Үүнээс гадна шүүхэд нөлөөлөх гэсэн, иргэдийн тархийг угаах гэсэн өмгөөлөгч ганц нэгээр тогтохгүй байсаар байна. Энэ удаагийн хэргийн хувьд олны анхаарал татсан хэргийг өмгөөлдөгөөрөө алдартай Г.Батбаяр өмгөөлөгчийн хэлсэн үг, хийсэн үйлдлийг хэзээ ч уучилж боломгүй мэт байв. Б.Хурц нарт холбогдох хэргийг бүхэлд нь маш нууцын зэрэглэлд хамруулж, прокуророос шүүхэд шилжүүлсэн. Энэ ч утгаараа шүүх процесс нууцад хамаарна. Гэвч 9 шүүгдэгчийн 17 өмгөөлөгчөөс ганцхан Г.Батбаяр өмгөөлөгч л шүүх танхимд өрнөсөн процессын талаарх мэдээллийг олон нийтэд удаа дараа дэлгэсэн. Зарим тохиолдолд шүүх хурлын явц хэдэн хувьтай байгаа зэргээр мэдээлэл хийсэн юм.

Түүний хийсэн бүх мэдэгдэл ёс зүйн хариуцлага тооцох хэмжээний алдаа гэж үзэх хуульчид бий. Түүний эл үйлдлийг сөргүүлэн харвал олон нийтийн анхаарлыг өөртөө татах замаар үйлчлүүлэгчээ буруугүй мэтээр ойлгуулж, шүүхэд нөлөөлөх гэсэн оролдлого гэж тайлбарлаж болохоор. Тодруулбал, хуулийн салбарт Г.Батбаяр өмгөөлөгчийг бохир тоглолттой гэж үнэлэх хүмүүс цөөнгүй.

Ийнхүү улстөрчид болоод иргэний нийгмийн төлөөлөл, өмгөөлөгч гээд бүх талаасаа шахуулсан шүүх хурал таван өдөр үргэлжилсний эцэст ирэх даваа гарагт үргэлжлэхээр түр завсарлалаа. Мэргэжилтнүүдийн харж буйгаар шүүгчид эл хэргийг долоо хоног дуусахаас өмнө шийдэж чадаагүйгээрээ хожмын нэг өдөр хардлагад өртөх эрсдэлтэйг анхааруулсан.

 

Гэвч анхааруулсан, анхааруулаагүй яадаг ч байсан уг хэргийг шийдсэн нэр бүхий шүүгч нар хэзээ нэг өдөр хариуцлагын индэр гарах нь ойлгомжтой юм. Энэ чинь л улс төр шүү дээ.

 

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
    2 цаг 26 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
    5 цаг 35 мин
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
    5 цаг 57 мин
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
    6 цаг 12 мин
  • ТАНИЛЦ: Ирэх арваннэгдүгээр сард зохион байгуулагдах АРВАН барилдаан
    7 цаг 7 мин
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
    7 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
    7 цаг 26 мин
  • МОНГОЛ, БЕЛАРУСИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРЫН ХАМТЫН АЖИЛЛАГААГ ӨРГӨЖҮҮЛЭХ АСУУДЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
    8 цаг 58 мин
  • ШХАБ-ын дугуй ширээний бага хуралд Монгол Улс бэлчээрийн усан хангамжийг сайжруулах үндэсний санаачилгыг танилцууллаа
    8 цаг 59 мин
  • NO BRAND гурав дахь салбараа Цайзад нээнэ
    9 цаг 31 мин
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
    9 цаг 44 мин
  • Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва Хөх хотод албан айлчлал хийж байна
    10 цаг 6 мин
  • Элчин сайд Игавахара Масарү: Нөмрөгийн Дархан цаазат газрыг нөхөн сэргээхэд Япон улс хамтран ажиллана
    10 цаг 9 мин
  • Хоёр дараалан хожигдсон "The MongolZ" баг тэмцээнд үлдэх эсэхээ өнөөдөр "Legacy"-гийн эсрэг шийднэ
    10 цаг 30 мин
  • Харри Кейн 25 жилийн дараа “Ballon d’Or" хүртсэн анхны англи хүн болж, Алексиа Путеллас гурав дахиа гардлаа
    10 цаг 41 мин
  • Гурав цагаадсан АН-ын гишүүн Н.Алтанхуягийг анхан шатны шүүхээр гурав дахь удаагаа шүүнэ
    10 цаг 50 мин
  • "ИХ ГОВИЙН МАНААЧ" олон улсаас тав дахь шагналаа авч, БНСУ, Энэтхэг, БНХАУ-ын үзэгчдэд хүрэхээр шалгарлаа
    10 цаг 55 мин
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
    11 цаг 7 мин
  • “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн бодлого ба сэтгүүл зүй” сэдэвт өглөөний уулзалт болно
    11 цаг 14 мин
  • Нунтаг зэсийн экспорт амжилттай эхэлсэн ч төрийн байгууллагуудын ойлголт бага байгаа нь хугацаа алдуулж байна
    23 цаг 45 мин
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • JUNIOR CUP: Ангиараа оноо цуглуулж, шагналын төлөө өрсөлдөөрэй
  • Дохио: Цаг агаарын аюултай үзэгдлээс сэрэмжлүүлж байна
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Ерөнхийлөгчид нэр дэвших АН-ын горилогчдыг Н.Алтанхуяг тэргүүлсээр байна
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Ч.Лодойсамбуу: Ямар үр дүнд хүрэх, юу хийх нь тодорхойгүй МҮОНТ-ийн төсвийг хоёр дахин нэмсэн байна
  • Өмнөд Солонгосын хүүхдийн эмч бүсгүй мэргэжлийн боксын дэлхийн аварга боллоо
  • Азийн Пара наадмаас Монголын тамирчид гурван алт, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байна
  • Г.Занданшатар өнөөдөр МАН-ын дарга Н.Учралд намын шинэчлэлийг бодит ажил хэрэг болгох, иргэдийн итгэлийг сэргээхэд чиглэсэн ил захидал гардуулав
  • The MongolZ хоёр хоногийн өмнө хожигдсон Германы BIG багтай дахин учраа таарлаа
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • УИХ-ын дарга С.Бямбацогт АН-ын бүлгийн дарга Б.Түвшинд баяр хүргэлээ
  • Спортын салбарын хүний нөөцийг хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллана
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • Нийслэл хотын 387 жилийн ойд зориулсан 256 бөхийн барилдаан болно
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • “Stick Run” тоглоомыг бүтээгч Мануэль Отто 30 насандаа таалал төгсжээ
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • SpaceX-ийн орлого 161 хувиар өсөж, Tesla-тай нэгдэх асуудлыг хэлэлцэж эхэллээ
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
24 баримт
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
  • Нас нь бага, амжилт нь их Р.Омар зааны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн өндөр уулсын тухай 24 БАРИМТ
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК