Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Яллагдагчаар татагдсан генерал Элчин сайдаар томилогдлоо. Баярлалаа, Ерөнхийлөгч өө!

Нийтлэлч: Г.Нацаг-Эрдэнэ 2020-5-07
0
ЖИРГЭХ

Монголын улстөрчид танил талаа төрд шахдаг, хууль бус зүйлийг өөгшүүлж, авлига албан тушаалын хэрэгт нэр холбогдсон албан тушаалтнууд хуулийн дагуу хариуцлага хүлээдэггүй шударга бус байдал гаарлаа гэж хүн бүр ярьдаг. Амтай болгон амаа урагдтал шахуу ярьдаг эл сэдвийг Монгол Улсын Ерөнхийлөгч хамгийн ихээр сэвэж, өөрийгөө рекламддаг. Гэвч төрийн тэргүүний үг, үйлдэл нь алхам алхамаар зөрдөг гэдгийг сүүлийн хэд хоногт саарал ордонд өрнөсөн үйл явдал гэрчлэв.

Энэ нь зарим Элчин сайдуудыг чөлөөлж, томилох тухай асуудал. БНХАУ бол манай  улсын стратегийн түнш. Энэ ч утгаараа нэлээд сайн няхуур хандаж байж, нэр, гар цэвэр хүнийг элчээр сонгох учиртай. Гэтэл “А” гээд дуугарахын зэрэгцээ аманд нь орчихмоор хийсэн “гэмтэй” буюу хэдийнэ АТГ-ын хараанд өртөөд гурван жил болсон, бүр яллагдагчаар татагдаж шүүхийн босго давж явсан хошууч генерал Т.Бадралыг Монгол Улсаас БНХАУ-д суух Элчин сайдаар томилох саналыг Ерөнхийлөгч Х.Баттулга УИХ-д хүргүүлэв.

Энэ саналыг нь ч парламентад суусан МАН, АН тэргүүтэй гишүүд дуу нэгтэйгээр хүлээн зөвшөөрч Элчин сайдаар томилохыг дэмжив.

ТЭР ЯАГААД ЭЛЧИН САЙДААР ТОМИЛОГДОЖ БОЛОХГҮЙ ВЭ?

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж хошууч генерал цол олгох зарлиг гаргасны АТГ-аас хошууч генерал Т.Бадралыг гурван жилийн хугацаанд шалгаж хэргийг шүүхэд шилжүүлсэн. Үүний дараа шүүхээс прокурорт буцаагдсан байсан хэрэг яасан нь мэдэгдэхгүй замхарсан. Тодруулбал, өнгөрсөн 2019 оны арванхоёрдугаар сарын 5-нд ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадрал нарт холбогдох хэргийг АТГ-аас Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хүргүүлсэн юм. Шүүхээс шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг 2019 оны арванхоёрдугаар сарын 30-ны өдөр буюу шинэ жилийн баярын өдрөөр товлосон байгаа юм. Шүүхийн хэлэлцүүлэг боллоо. Гэвч гэм буруугийн шүүх хурлыг товлох бус харин ч хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргасан юм. АТГ-ын Мөрдөн шалгах хэлстийнхэн бүхэл бүтэн гурван жил шалгасан хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч алхны ганцхан тогшилтоор хэрэг замхруулах эхлэлийг тавьсан гэхэд болно.

Үүнээс хойш Т.Бадрал тэргүүтэй хүмүүс ажил үүргээ гүйцэтгэсээр ирсэн. Энэ хооронд коронавирусний тархалт дэлхийг бүрхэж, манай улс хөл хорионд орсон. Цар тахлын үед онцгой байдлын алба хаагчид сайн ажиллаж байгаа юу гэвэл тийм. Гэхдээ энэ нь Т.Бадралд генералд холбогдох хэрэг цагаадаж, оронд Элчин сайдаар шагнах ёстой гэсэн үг биш

ТЭР ЯМАР ХЭРЭГТ ЯЛЛАГДАГЧААР ТАТАГДАН ШҮҮХИЙН ХААЛГА ТАТСАН БЭ?

Эрх мэдэл, албан тушаалаа урвуулж, бусдад давуу байдал олгон, төсвийн хөрөнгө завшсан байж болзошгүй уг хэрэгт хошууч генерал Т.Бадралаас гадна Санхүү, хангалт үйлчилгээний газрын даргаар ажиллаж байсан, хурандаа Р.Дадам агсан болон Хангалтын хэлтсийн дарга асан Л.Билэгдэмбэрэл, “Орем трейд” ХХК-ийн захирал Д.Лхагвасүрэн нарыг яллагдагчаар татсан. Эдгээр албан тушаалтнууд нь 17 тендер хууль бусаар шалгаруулсан гэх хэрэгт нэр холбогдсон ч мөрдөн шалгалтын явцад найм болж буурсан юм.

Тухайлбал, ОБЕГ-ын дарга хошууч генерал Т.Бадрал, СХҮГ-ын дарга агсан Р.Дадам нар 2015 оны тавдугаар сард Д.Лхагвасүрэнгийн “Орем трейд” ХХК-ийг автомашин нийлүүлэх тендерт шалгаруулж, тусгай тоноглолтой “Газель” маркийн 15 автомашиныг 2.1 тэрбум буюу 560 сая төгрөгийн илүү үнээр худалдан авсан, 1988 оны хуучин нэг автомашин нийлүүлсэн, мөн онд гал унтраах, аврах хэрэгслийн бүрэлдэхүүнд багтдаг майхан, гал унтраах хөөс зэрэг 400 гаруй сая төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг сонгон шалгаруулалт зарлалгүй авчээ.

Мөн ОБЕГ-ын сургалтын төсвийн 500 гаруй сая төгрөгөөс талийгаач Р.Дадамын хүргэний компанид 275 саяыг нь өгч, гал унтраах дөрвөн автомашины гарааш бариулсан.

ОБЕГ-ын Хангалт үйлчилгээний ангийн захирагч, хурандаа С.Бямбасүрэнд 160 сая төгрөг өгсөн ч шаардлага хангаагүй засвар хийсэн гэх зэргээр төсвийн хөрөнгийг зориулалт бусаар зарцуулж, шамшигдуулсан үйлдэл нь нотлогдсон. Тиймээс нийслэлийн Прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн 263.2 дахь хэсэгт заасан “Төрийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас аж ахуйн нэгж, байгууллага, иргэний хуулиар хамгаалсан эрх, ашиг сонирхолд их хэмжээний хохирол, хүнд хор уршиг учирсан, уг хэргийг давтан үйлдсэн” гэх үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн юм гэж “Өнөөдөр” сонинд нийтлэгдсэн юм.

 

ЕРӨНХИЙЛӨГЧ Х.БАТТУЛГА ХОШУУЧ ГЕНЕРАЛ Т.БАДРАЛЫГ

ЯАГААД ЭЛЧИНГЭЭР ТОМИЛУУЛАХ ГЭВ?

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Т.Бадралыг яллагдагчаар татагдсан, бүр хэрэг нь шүүхэд шилжсэн. Ингэхдээ шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээс хэргийг прокурорт буцаасан гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга мэдэхгүй биш мэдсэн байж таарна. Гэвч яагаад ийм нэр цэвэр бус, бүр авлига албан тушаалын хэргээр АТГ-т шалгагдаж байсан хүнийг томилох санал гаргав.

Ерөнхийлөгч Х.Баттулгын далд санаархлыг гүйцэлдүүлэх гэсэн мэт УИХ-ын дарга Г.Занданшатар чуулганы үеэр “шантааж” гэмээр нэг үг хэлсэн.

Энэ нь "БНХАУ-д Т.Бадралыг, БНСУ-д Н.Эрдэнэтуяа нар нь нам бус, төрийн жинхэнэ алба хаагчид. Салбар салбартаа гавьяа байгуулсан мэргэжлийн хүмүүс. Ямар нэгэн буруу зөрүү ойлголт байх ёсгүй. Мөн Элчин сайдаар томилогдож байгаа хүмүүс гишүүдийн хэлсэн захиасыг анхаарч үзээрэй. Мөн ОХУ-д мөн генерал томилсон. Хоёр хөршид хоёр генерал томилж байгаа нь санамсаргүй тохиолдол биш” гэж хэлсэн. Эл үгнээс үзвэл, БНХАУ-д суух Элчин сайдаар генерал хүн тавих шаардлагатай. Тэр хүн нь хошууч генерал Т.Бадрал гэж ойлгогдож байна. Тэгвэл Монголд түүнээс өөр генерал байхгүй юм гэж үү.

Төрийн эрх баригчид, улстөрчдийн өнөө ярьж хэлж, лоозонддог гар цэвэр, нэр цэвэр генерал Монголоор нэг байна. Ийм атал эрүүгийн гэмт хэрэгт яллагдагчаар татагдаж, хэзээ мөдгүй шүүүхийн хаалга татах хүнийг БНХАУ-д Элчингээр явуулж байгаа нь дипломат албаар халхавчилж, Т.Бадралыг зугтаалгах гэсэн санаа мэт.

Ерөөс тэгж ойлгогдож байна. Тэгвэл тэд яагаад ингэж дөргүй бух шиг зүтгэн байж түүнийг Элчингээр томилуулж байна вэ.

Эл асуултыг дагаад хошууч генерал Т.Бадралын нэр холбогдсон хэрэгт Ерөнхийлөгч Х.Баттулга ямар нэг байдлаар холбоотой юм биш биз. Эс бөгөөс ямар шалтаг шалтгаантай гэж ийм санал оруулж ирээд УИХ-ын дарга Г.Занданшатараар хаалт хийлгэн байж түүнийг томилуулав.

АТГ-ын Мөрдөн шалгах хэлтсийнхэн гурван жил гаруй шалгасан уг хэргийг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс хянаад хэргийн бүрдэл хангагдаагүй гэх үндэслэлээр прокурорт буцаахаар шийдвэрлэсэн.

Үүнээс хойш хэрэг прокурорт гацсан эс бөгөөд АТГ-т буцаасан эсэх нь тодорхойгүй.

Мөн АТГ-аас тэдийг яллагдагчаар татах хүртэлх хугацаанд хошууч генерал Т.Бадралын өмгөөлөгч дээд шатны прокуроруудад гомдол гаргах замаар багагүй хугацааг авсан юм. Мөн шүүхийн урьдчилсан хэлэлцүүгийг шинэ жилийн баяраар товолсон нь олны анхаарлаас холдуулан гэсэн санаархал гэж харагдахаар. Энэ мэтчилэн тэдэнд холбогдох эрүүгийн хэрэг хуулийн байгууллагын босго давалгүй бүдэрсээр дөрөв дэх жилтэйгээ золгох гэж байна.

Хэргийн хөөн хэлэлцэх хугацаа тун удахгүй дуусна.

Энэ хооронд ч хошууч генерал Т.Бадрал дипломат эрхтэй Элчин сайд болчихсон байна. Тиймээс нэгэнтээ л гэм бурууг нь шүүж, оноох ёстой ялыг нь үүрэлгүй юм бол АТГ, прокурор, шүүх гэсэн сүржин нэртэй даржин байгууллагууд байх хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу. Болдог бол Ерөнхийлөгч нь, Ерөнхий сайд нь, бүр парламент нь мөрдөгчийн ажлаа давхар хийчих гээд хэлмээр ч юм шиг. Юутай ч эрүүгийн хэргийг яллагдагч Элчин сайд боллоо. Төрийн эрх баригчид нэг гараараа яллаад нөгөө гараараа албан тушаал ахиулдагын тод жишээ нь энэ байлаа. Тиймээс эрүүгийн хэрэгт яллагдагчаар татагдсан генералыг Элчин сайдаар томилуулах санал оруулж ирсэн Х.Баттулга Ерөнхийлөгчдөө, томилуулахын төлөө цээжээрээ хамгаалсан УИХ-ын дарга Г.Занданшатарт баярлалаа.

Г.Нацаг-Эрдэнэ

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “Тендерийн мадаам” хэмээн хочлогдсон М.Энхцэцэг гишүүний хамаарал бүхий "Бодит чадал" ХХК 304 тендерт оролцож 114 тендерт шалгарчээ!!!
    2 цаг 19 мин
  • “X-Men” киноны профессор Чарльзын дүрийг бүтээсэн жүжигчин Патрик Стюарт 86 насандаа таалал төгслөө
    2 цаг 22 мин
  • Холбооны удирдлага, шигшээ багийн дасгалжуулагчид ганц хүрэл медалийнхаа ард нуугдаад өнгөрөх үү?
    2 цаг 47 мин
  • Нөмрөгийн дархан цаазат газарт гарсан түймрийн бодит нөлөөллийг зөвхөн газрын гадаргын шаталтын байдлаар дүгнэх боломжгүй
    3 цаг 0 мин
  • Б.Мөнхсайхан: Монгол хүүхдүүдийн сэтгэн бодох хурд, инженерчлэлийн шийдэл олон улсад өрсөлдөх бүрэн чадвартай
    3 цаг 17 мин
  • 20 настай Америк залуу ДАШТ-ий хамгийн өрсөлдөөнт жинд финалд үлдэж шуугиулав
    3 цаг 24 мин
  • Өнөөдөр ДАШТ-ий дэвжээнд манай ЗУРГААН бөх хүч үзнэ
    3 цаг 37 мин
  • АНУ-ын Орегон мужид хоёр нисдэг тэрэг агаарт мөргөлджээ
    3 цаг 47 мин
  • “Эрчим инженер” хөтөлбөрөөр эрчим хүчний мэргэжилтнүүд Энэтхэгт  суралцана
    3 цаг 51 мин
  • Израилын парламентын сонгуулиар аль ч улс төрийн эвсэл олонхын суудал авч чадсангүй
    3 цаг 55 мин
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
    4 цаг 2 мин
  • Чуулган: УИХ-ын асуулгын цаг болно
    4 цаг 44 мин
  • Баян-Өлгий, Увс, Хөвсгөлийн баруун, Баянхонгорын хойд сумдаар цас орж, явган шуурга шуурна
    4 цаг 54 мин
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    14 цаг 37 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    20 цаг 30 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    21 цаг 44 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    21 цаг 47 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    Өчигдөр 13 цаг 30 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    Өчигдөр 13 цаг 24 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    Өчигдөр 12 цаг 29 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
24 баримт
  • Аймшгийн баярын тухай таны мэдэхгүй 15 сонирхолтой баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК