Улаанбаатар
Өнөөдөр / 2026.10.30
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

ХААН банкны хувьцааны эрлийн үзүүрт Хэнтийн “Бэрх уул” ХК гарч ирэв

Нийтлэлч: 24tsag.mn 2021-11-16
0
ЖИРГЭХ

Монголбанкны Банкны бүтцийн өөрчлөлт, бодлогын газрын дарга Н.Ариунбат “ХААН банкны нөлөө бүхий хувьцаа эзэмшигч “Савада холдингс” компанийн хувьд ч мөн адил Монголбанк эцсийн өмчлөгч хүртэл шалгаж, мөнгөн хөрөнгийн эх үүсвэрийг тогтоосон. “Упсилон” ХХН-ийн нийт хөрөнгийн 99.99 хувийг Япон улсын иргэн, ноён Хаттори бүрдүүлсэн байдаг. Хатторигийн гэр бүл бол  1881 онд өнөөгийн “Сейко холдингс” корпорацийн үндсийг тавьсан үүсгэн байгуулагчид юм билээ. Тус гэр бүлийн гишүүд өнөөгийн байдлаар “Санко кигёо” ХХК-иар дамжуулан “Сейко холдингс” корпорацийн хамгийн том хувьцаа эзэмшигчид, эцсийн өмчлөгчид байдаг. Хатторигийн гэр бүлийн нэгэн гишүүн өөрийн эзэмшдэг “Санко кигёо” ХХК-ийн хувьцааг бусад хувьцаа эзэмшигчдэдээ худалдаж, “Упсилон” ХХН-д хөрөнгө оруулсан байдаг. Энэ хөрөнгөөр “Савада холдингс” компанийн хувьцааг худалдаж авах эх үүсвэрийг бүрдүүлсэн нь нотлогдсон... “Савада холдингс” компанийн хувьцааг худалдах, худалдан авах үйл ажиллагаа Япон улсын хууль тогтоомжийн дагуу явагдаж байгаа гэж ойлгосон...” хэмээн ярилцлагадаа дурдсан юм.

Түүний ярилцлагаас дүгнэхэд “Савада холдингс” ХХК ХААН банкны хувьцаагаа “Упсилон” ХХН-д арилжаалж байгаа юм байна, тэр арилжаа нь Японы хууль журмаар явагдаж байгаа юм байна гэдэг нь тодорхой болсон. Тэгвэл түүний нэр дурдсан ноён Хаттори буюу Жүничи Хаттори гэж хэн бэ?Японы алдарт цагны брэндийг бүтээсэн “Сейко холдингс” корпорацийн үүсгэн байгуулагч Кинтаро Хатторигийн гэр бүлийн гишүүн, “Сейко инструментс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга асан тэрбээр “Савада холдингс”-ийн ХААН банкны хувьцааг авах хэлцэл хийж байгаа “Упсилон инвенстмент” ХХН-ийн нийт хөрөнгийн 99.99 хувь буюу 26 тэрбум иенийг бүрдүүлсэн. Жүничи Хаттори 2019 оны есдүгээр сарын 27-нд Монгол Улсад “Ваёо Эйрт” гэдэг компанийг байгуулжээ.

Энэ компанийн хамтран эзэмшигч нь Будын Шандас, Окуна Рико нар. Б.Шандасын хувьд УИХ-ын гишүүн асан, замын гэгддэг Р.Будын хүү, УИХ-ын гишүүн П.Анужингийн төрсөн дүү юм.

Анх энэ компанийг байгуулахад Жүничи Хаттори, Окуна Рико нар эзэмшигчээр бүртгүүлж байсан бол 2018 оны аравдугаар сарын 12-нд Будын Шандас хувьцаа эзэмшигчээр нэмж бүртгүүлж байжээ. Жүничи Хатторигийн хувьд 2020 оны дөрөвдүгээр сарын 21-нд “Ваёо флюорид” ХХК-ийг мөн Монголд байгуулж байсан нь улсын бүртгэлийн сангаас харагддаг. “Уул уурхайн зөвлөгөө өгөх, бизнесийн зөвлөгөө өгөх чиглэлээр үйл ажиллагаа явуулна” гэж бүртгүүлсэн энэ компанийн гүйцэтгэх захирлаар Окуна Риког бүртгэлтэй.

Харин 2021 оны долдугаар сарын 21-нд энэ компанийн хувьцаа эзэмшигчээр гурван хүн нэмэгдсэн нь Монгол Улсын иргэн Раднаагийн Бадрах, Бадрахын Наранзаяа, Амарсайханы Даваажав нар байв. Тэгвэл одоо ХААН банкны хувьцааны арилжаанд оролцож байгаа Жүничи Хатторигийн монгол хамтрагчид хэн бэ гэдгийг цухас танилцуулъя.

Раднаагийг Бадрах, Бадрахын Наранзаяа, Амарсайханы Даваажав нар бол Монгол Улсад бүртгэлтэй “Бэрх уул” ХК-ийн хувьцаа эзэмшигчид, ТУЗ-ийн гишүүд. 1954 онд байгуулагдсан “Бэрх уул” ХК нь жоншны зургаан лиценз болон Чандганын нүүрсний ордын тусгай зөвшөөрлийг эзэмшдэг. Эдгээр жоншны тусгай зөвшөөрлөөс хамгийн том нь Хэнтий аймгийн Батноров сумын Бэрх тосгоны Дэлгэрхаан орд юм. Энэ орд нь 57.4 га талбай бүхий А лицензтэй.

Гэсэн ч энэ уурхайн үйл ажиллагаа 2008 оноос зогсонги байдалтай байгаа бөгөөд энэ нь Хэнтийн Батноров сум, Бэрх тосгоныхныг чамгүй бухимдуулж байв. Тухайлбал, одоогийн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ 2018 оны хоёрдугаар сарын 9-ний өдрийн чуулганы хуралдаан дээр, “Манай улсын уулын ууган үйлдвэр бол Бэрхийн жоншны үйлдвэр. Энэ уурхайн лицензийг одоо Галт шувуу гэдэг хочтой хүн худалдаж авсан. Гэтэл арав гаруй жил тэр олборлолт явуулахгүйгээр лицензийг хадгалж байна. Буцааж зарахаар үнэ өсөхийг хүлээж байгаа байх.

Тэр компани нь уул уурхайн бизнес хийдэггүй компани. Гаднын хөрөнгө оруулалт нэрээр, сан нэрээр гаднын баахан хүмүүс орж ирээд лиценз авчихдаг энэ зүйлд аудит хийх хэрэгтэй байна. Тэгэхгүй бол лиценз нь гаднын хүний нэр дээр байгаа гэмт хэргийн шинжтэй, луйврын шинжтэй ийм асуудал олон байна”  хэмээн хэлж байжээ.

Хэвлэлийн мэдээллээс харахад “Бэрх уул” ХК нь Чандганын нүүрсний орд дээр олборлолт явуулж 2020 оны дүнгээр 1.37 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан ч, 2.98 тэрбум төгрөгийн алдагдалтай ажилласан. Тухайн оны дүнгээр компанийн нийт өр 51.5 тэрбум төгрөг байжээ. Өөрөөр хэлбэл ийм өртэй компанийн ТУЗ-ийн гишүүд ХААН банкны арилжаанд оролцож байгаа Жүничи Хатторигийн байгуулсан компанийн хувьцаа эзэмшигч болсон гэсэн үг юм.

Одоо харин 2021 оны гуравдугаар сарын 19-ний өдрийн “Бэрх уул” ХК-ийн ТУЗ-ийн хурлын тэмдэглэлээс сөхье.

...Тус компанийн Гүйцэтгэх захирал А.Даваажав,

-Дэлгэрхааны орд дээр Япон улсын хөрөнгө оруулалттай “Ваёо флюорит” ХХК хөрөнгө оруулалт хийхээр болсон. Хөрөнгө оруулагч тал шинэ гадаадын хөрөнгө оруулалттай компани дээрээ түшиглэн хөрөнгө оруулалт хийх сонирхлоо илэрхийлсэн. Энэ ордыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар орон нутгийн иргэдэд бодит өгөөж хүртэх юм.

ТУЗ-ийн дарга Р.Бадрах,

-“Ваёо флюорит” Дэлгэрхааны ордод хөрөнгө оруулалт хийнэ. 2020 оны хувьцаа эзэмшигчдийн хурлаар Дэлгэрхааны ордын тусгай зөвшөөрлийг худалдахыг ТУЗ болон гүйцэтгэх захиралд зөшөөрсөн.

ТУЗ-ийн гишүүн Б.Наранзаяа,

-“Ваёо флюорит” ХХК-ийн хувьцааны арван хувийг Р.Бадрах, арван хувийг Б.Наранзаяа, арван хувийг А.Даваажав үлдсэн 70 хувийг Япон улсын иргэн Хаттори сан эзэмшихээр хуулийн бүртгэл хийлгэж байгаа.

Гүйцэтгэх захирал Д.Даваажав,

-Дэлгэрхааны гүний уурхай өмнө нь 30 орчим жил ашиглагдаж байгаад зогссон. Үлдсэн баялаг нь газар доор байгаа. Энэ уурхай эргэлтэд орвол  Бэрх тосгоны ард иргэд залуус бодит ажлын байраар хангагдах нөхцөл бүрдэнэ. “Бэрх уул” ХК нь тус ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулахын тулд шаардлагатай бүх зүйлээр “Ваёо флюорит” ХХК-ийг дэмжиж, хамтран ажиллах болно...

ХААН банкны хувьцааны арилжааны эргэн тойронд ийм үйл явдлууд өрнөж байна. Магадгүй “Ваёо эйрт” компани дээр Жүничи Хатторигийн хамтрагчаар бүртгүүлсэн Б.Шандас, “Ваёо флюорит”-ын хувьцаа эзэмшигч Р.Бадрах, Б.Наранзаяа, А. Даваажав нар хэвлэлийнхний хардаж байгаачлан “Эрдэнэт”-ийн 49 хувийн хувьцаан дээр гарч ирсэн “Ц.Пүрэвтүвшингүүд” байж мэдэх л юм.

О.Балдан-Очир

АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • "Ame", "Quinto", "ISAIA" зэрэг тансаг дэлгүүрийн эзэн "Premier Tailor"-ын Т.Зориг хар тамхины хэргээр саатуулагдлаа
    2 цаг 0 мин
  • МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Н.УЧРАЛ ЯПОН УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД С.ТАКАИЧИ НАР УТСААР ЯРИВ
    7 цаг 53 мин
  • НҮБ-ЫН ХХААБ-ЫН ТӨЛӨӨЛӨГЧИЙН ГАЗРЫГ МОНГОЛ УЛСАД БАЙГУУЛАХ ХЭЛЭЛЦЭЭРТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
    9 цаг 7 мин
  • Э.Дэлгэрмаатай хүрлийн төлөө барилдах Кеннеди Алексис Блэйдс гэж хэн бэ?
    9 цаг 10 мин
  • Шатахууны үнэ өссөний улмаас дэлхийг тойрон аялаж байсан тансаг хөлөг онгоц аяллаа зогсоожээ
    11 цаг 49 мин
  • Испанид хоёр хурдны галт тэрэг мөргөлдсөний улмаас 68 хүн амиа алджээ
    11 цаг 55 мин
  • ХХААХҮ-ИЙН САЙД Ц.ИДЭРБАТ БНСУ-ААС МОНГОЛ УЛСАД СУУГАА ОНЦ БӨГӨӨД БҮРЭН ЭРХТ ЭЛЧИН САЙД ЧОЙ ЖИН ВОНЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАЖ, ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАЛ СОЛИЛЦОВ
    12 цаг 50 мин
  • “Нэткапитал финанс корпораци ББСБ” ХХК хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас (ХБҮЦ 2.0) гаргана
    13 цаг 2 мин
  • Өнөөдөр Абу Дабигийн гранд сламд АНЭУ-ын нэр дээрээс Б.Нармандах -66 кг, Б.Хорлоодой -52 кг, О.Оюунчимэг -57 кг жинд тус тус барилдана
    14 цаг 34 мин
  • Дональд Трамп, Барак Обама нар Конгрессын хяналтыг гартаа авахаар ӨРСӨЛДӨЖ байна
    14 цаг 49 мин
  • Өнөөдөр Монголын таван бөх дэлхийн аваргад барилдана
    15 цаг 0 мин
  • Монголын хөрөнгийн бирж үнэт цаас болон уул уурхайн бүтээгдэхүүний арилжааны тоймыг тусад нь хүргэж эхэллээ
    15 цаг 0 мин
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
    15 цаг 26 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
    15 цаг 40 мин
  • Баавгай машинд өөрийгөө түгжиж, доторх салон болон эд ангийг нь сүйтгэсэн тохиолдол гарчээ
    15 цаг 49 мин
  • Долоон сартай Ж.Бямба-Очирт туслах хандивын аян өрнүүлж байна
    16 цаг 0 мин
  • Имартын 7 дахь салбар Уранган төвд 10-р сарын 29-нд нээгдэнэ
    Уржигдар 18 цаг 51 мин
  • Ерөнхийлөгчийн айлчлалаар хувийн хэвшлүүд 95.5 сая ам.долларын гэрээ байгууллаа
    Уржигдар 13 цаг 48 мин
  • Жүдо бөхийг Японы сурган хүмүүжүүлэгч, тулааны урлагийн мастер Жигоро Кано 1882 онд үндэслэжээ
    Уржигдар 12 цаг 19 мин
  • “Сүүлчийн бороо” мета драмын жүжгийг үзэх 8 шалтгаан
    Уржигдар 12 цаг 10 мин
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Бүрнээ аваргын ахалсан "Ажнай" багийн бүрэлдэхүүн
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Өнгөрсөн улирлын аварга “Хатант интернэшнл” багийн НАЙМАН бөх
  • АЛТАН ЦОМ: Ховд, Булганыхан багтсан "Ховд дэвжээ" багийн НАЙМАН бөх
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
  • ДАШТ: МУГТ Д.Отгонжаргал, Э.Даваанасан, Б.Хулан, Т.Энхжин нарын дөрвөн БҮСГҮЙ барилдана
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • АЛТАН ЦОМ: “Увс нуур” багийг төлөөх НАЙМАН хүчтэн
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Чөлөөт бөхийн ДАШТ-д зодоглох Монголын 23 бөх
  • Г.Занданшатарын довтолгоонд МАН дотроосоо хагарах уу?
  • ОХУ Украинд халдан довтолсноосоо хойш анх удаа ДАШТ зохион байгуулах эрхээ авлаа
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • The MongolZ багийн шинэ бүрэлдэхүүн хэрхэн VRS оноо цуглуулав
  • УБЦТС ТӨХК зөвшөөрөл олголттой холбоотой хялбаршуулж, ил тод, шуурхай болгосон үйлчилгээнүүдээ танилцууллаа
  • NBA-ийн сонин хачин: Энтони Эдвардс 45 оноо авч, Лейкерс Лебронгүй эхний ялалтаа авлаа
  • Б.Цогтгэрэл: Ээжийгээ зодож, дүүтэйгээ шүүхдэлцдэг нөхөрт мэдээлэл өгдөг сайд дарга нар мэдээллийн чанартаа анхаар
  • Пари Сен-Жермен болон "Алтан бөмбөг"-ийн 70 жилийн ой
  • “Alien”, “Top Gun” киноны жүжигчин Том Скерритт 93 насандаа таалал төгсжээ
  • ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРГИЙН АХЛАХ АНГИЙН 300 СУРАГЧ САНХҮҮГИЙН БОЛОВСРОЛ ОЛГОХ ӨДӨРЛӨГТ ХАМРАГДЛАА
  • АЛТАН ЦОМ: Гавьяатаар ахлуулсан "Эв Монгол" багийн НАЙМАН бөх
  • Энэ жилийн “Алтан цом-2026–2027” тэмцээний талаар таны мэдэх ёстой бүх зүйл
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Э.Батмагнайгаар ахлуулсан “М-Си-Эс Энержи” багийн НАЙМАН хүчтэн
  • В.Зеленский: Хэрэв бид ОХУ-д тавьсан хориг арга хэмжээг цуцалбал тэднийг улам хүчирхэг болгоно
  • Трамп төрийн дууллын үеэр хүндэтгэл үзүүлээгүй хэмээн Леброн Жеймсийг уучлал гуйхыг шаарджээ
  • АЛТАН ЦОМ: “АПУ Скайтел” багийн Б.Орхонбаяр, Ц.Бямба-Отгон нараар манлайлуулсан НАЙМАН БӨХ
  • Хятад улс К.Мбаппег уучлалт гуйхыг шаардаж, Испанийн Ла лигийн тоглолтуудыг телевизээр дамжуулахыг ХОРИГЛОВ
  • Халх Нөмрөгөөс 57 зүйлийн хөхтөн амьтан, 263 зүйлийн шувууд Хятад руу дайжсан уу?
24 баримт
  • "Рапорт Ёндон” гэж олноо хүндлэгдсэн хурандаа генерал Жамсрангийн Ёндон
  • Эмэгтэй чөлөөтийнхний ДАШТ-ий 19 жил тасраагүй медалийн буухиаг залгуулсан Э.Даваанасан гэж хэн бэ?
  • Тамхинаас гарах тухай хачирхалтай 10 баримт
  • "The MongolZ"-ыг аварч байгаа nin9 буюу Г.Есөнтөмөр гэж хэн бэ?
  • Монгол улсын төрийн дууллыг хэн зохиосон бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК