Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам өөрийнхөө хойд дүрийг Монголоос тодорч магадгүй хэмээн айлджээ.
Тэрбээр Энэтхэгийн нийслэл Шинэ-Дели хотноо энэ долоо хоногийн лхагва гарагт болсон “Ражендра Матурын дурсгалын лекц” арга хэмжээнд оролцож, илтгэл тавих үеэрээ энэ тухай ярьсан байна. Ингэхдээ “Монголоос эсвэл Гималайн нурууны хойд хэсгээс /Энэтхэг/ тодорч магадгүй. Мөн улс төрд огт хамааралгүй хүн түүний хойд дүрээр тодорно” хэмээсэн байна.
Өөрийнхөө хойд дүрийг буюу XV Далай ламыг сонгох “бэлтгэл ажил”-ыг ойрын “нэг эсвэл хоёр жил”-ээс хэтрэлгүйгээр эхлүүлэх гэж байгаагаа Дээрхийн гэгээнтэн XIV Далай лам энэ сарын 9-нд илтгэл тавих үеэрээ цухуйлгасан билээ.
Сэтгэгдэл (35)