Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Цэрэг эрс амиа алдаж, данхар төсөв батлагдав

2017-4-15
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төр болоод нийгэмд халуухан болоод харамсалтай үйл явдал олон болж өнгөрлөө. Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргүүд бэлтгэлээ хангаж байх явцад гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг гэмтсэн харамсалтай осол гарсан бол хоёр хүүхэд хорлогын улмаас нас барсан харамсалтай үйл явдал болсон. Түүнчлэн олны анхаарлыг татаад байсан энэ оны төсөвт тодотгол хийж, оффишорын тухай хуулийг батлав. Тэгвэл энэ долоо хоногт өрнөсөн үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.

 

 

Тавантолгойд гранат дэлбэрч 2 цэрэг амиа алдаж, найман цэрэг гэмтэв

 

Тавантолгой дахь Зэвсэгт хүчний 311 дүгээр ангид Зэвсэгт хүчний 350 дугаар ангийн цэргүүд бэлтгэлээ хангаж байх явцад гранат дэлбэрч, хоёр цэрэг амиа алдаж, найман цэрэг гэмтсэн харамсалтай осол энэ сарын 11-ний өдөр гарлаа.  Ослын шалтгаан одоогоор тодорхой болоогүй байгаа. Гранат дэлбэрсэн шалтгаан нь гадны хүчин зүйл нөлөөлсөн эсвэл зэвсэг хадгалалтын горим алдагдсан эсэхийг тогтоохоор хууль хяналтын байгууллагууд ажиллаж байгаа гэдгийг албаныхан дуулгасан. Мөн ЗХЖШ-ынхан хариуцлага хүлээхэд бэлэн гэдгээ мэдэгдээд буй. Харин энэ талаар Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Ослын дүгнэлтийг яаралтай гаргахад шаардлагатай мэдээллээр хангах, дүгнэлтийг үндэслэн хариуцлага тооцох зэргээр шуурхай ажиллах”-ыг үүрэг болгосон.

 

Хээрийн сургуулилтын үеэр амиа алдсан офицер М 30 настай, зэвсгийн албаны офицер аж. Тэрээр Төв аймгийн Баянсан сумын харъяат, эхнэр таван настай хүүгийнхээ хамт амьдардаг байжээ. Харин талийгаач ахлагч А нь ротынхоо хамгийн залуу буюу 24 настай, Баян-Өлгий аймгийн харъяат байсан аж. Тэрээр ээж, эхнэр, дөрвөн сартай хүүгийнхээ хамт амьдардаг байсан байна. Мэргэжлийн ахлахын сургуулийг 2002 онд төгссөн нэгэн байжээ. Тэд Өмнөд Судан, Афганистанд албан хаасан туршлагатай цэргийн алба хаагчид байсан байна.  

 

2017 оны төсвийн тодтоголыг эцэслэн батлав

 

Монгол Улсын 2017 оны төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн баталлаа.  Улсын Их Хурлын 2017 оны хаврын ээлжит чуулганы (2017.04.13) нэгдсэн хуралдаан цаг сунган хуралдаж, Монгол Улсын 2017 оны улсын төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2017 төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд болон хамт өргөн мэдүүлсэн холбогдох бусад хуулийн төслүүдийг эцэслэн батлав. 

 

Ингэснээр ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр болж байгаа юм.Түүнчлэн ирэх тавдугаар сарын 1-нээс гурван төрлийн татвар нэмэгдэхээр болж байгаа юм. Тодруулбал,

 

Нэгдүгээрт: Суудлын автомашины хөдөлгүүрийн цилиндрийн багтаамж, насжилтаас хамааруулж, 40-250 хувиар онцгой албан татварын хэмжээг нэмнэ. Уг зохицуулалтыг хийснээр суудлын автомашины онцгой албан татварын орлого 33.8 тэрбум төгрөгөөр өсч, 57.3 тэрбум төгрөгт хүрнэ гэж төсөөлөөд байгаа юм.  

 

Хоёрдугаарт: Хадгаламжийн хүүгийн орлогод их, бага хэмжээгээр ялгалгүй 10 хувийн татвар ногдуулна. Хадгаламжийн хүүгийн орлогоос татвар авснаар төсвийн орлого 2017 онд 43 тэрбум төгрөг, 2018 онд 67 тэрбум төгрөг, 2019 онд 70 тэрбум төгрөгөөр нэмэгдэнэ гэж тооцоолжээ.

 

Гуравдугаарт: Импортын тамхины татварыг дэлхийн худалдааны байгууллагатай тохирсон дээд хэмжээнд тултал нэмэгдүүлнэ. Тодруулбал, импортын тамхины 5 хувийн гаалийн албан татвар ирэх сараас 30 хувь болон өсөхөөр хуульчлагдлаа. Ингэснээр төсвийн орлого 2017 онд 20 орчим, 2018 онд 26 орчим, 2019 онд 27 орчим тэрбум төгрөгөөр нэмэгдэх юм.

 

 

“Оффшорын эсрэг” хууль батлагдлаа

 

УИХ-ын чуулганы хуралдаанаар Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль /Оффшорын хууль/-ийн эцсийн хэлэлцүүлгийг хийж батлав. Ингэснээр АТГ-т ХОМ-ээ өгдөг 38900 гаруй албан тушаалтнаас гадна хамаарал бүхий, нэгдмэл сонирхолтой этгээдүүд бүгд оффшор бүсэд ямар нэгэн байдлаар данс нээлгэх буюу мөнгө байршуулах эрхийг нь хязгаарлаж байгаа юм.

 

 

Энэ жил 2 тэрбум 769.9 сая төгрөгөөр наадна

 

Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороо энэ сарын 12-ны өдөр хуралдаж, наадмын төсвийг асуудлыг нэгтгэсэн юм. Өнөөгийн тооцооллоор Үндэсний баяр наадмын зохион байгуулах нийт зардал нь өнгөрсөн оны баяр наадмын зардлын гүйцэтгэлээс 143.8 сая төгрөгөөр буурсан байна. Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд БСШУЯ, ЗТХЯ, Нийслэлийн соёл урлагийн газар, ОБЕГ-уудаас төлөөлөл багтаж байгаа юм. Тус хороо салбар ажлын хэсгүүдээс орж ирсэн зарим саналуудыг хуралдаанд танилцуулав. Тухайлбал, бөхийн засуул нарт энгэрийн микрофон зүүлгэх зардалд 6 сая төгрөг нэмж тусгах санал оруулсан нь дэмжигдэв.  Ингэснээр бөхийн барилдааны үеэр үүсдэг зарим асуудлуудыг шийдэх боломжтой аж.

 

Мөн сурын харвааны талбайд жуулчдын тусгай асар барих ажлыг зохион байгуулах шаардлагатай байгаа аж. Учир нь, сурын харвааны талбайд жуулчид олноор ирдэг бөгөөд харваачидтай нэг асарт суухаар зохицуулагддаг байна. Харваачдын асар дүүрсэн үед ихэнх жуулчид зогсож сурын харваа үзэх нөхцөл байдал үүсдэг байна. Тиймээс гурван эгнээ суудал бүхий жуулчдын асрыг 55 сая төгрөгөөр шинээр барихаар тооцож, зураг төслөө боловсруулжээ. Уг асуудлыг нийслэлээс газар дээр нь очиж, танилцаж шийдвэрлэхээр болсон юм. Урлаг соёлын арга хэмжээний зардлыг 1.039.560 төгрөгөөр төсөвлөжээ. Үүнээс наадмын нээлт хаалтын үйл ажиллагааг зохион байгуулах зардалд 850 сая төгрөг, Улаанбаатарын үдэш  цэнгүүнийг 198 сая төгрөг, Хүй долоон худагт болдог соёлын наадмыг 25 сая төгрөгөөр  тус тус тооцсон байна. Өнгөрсөн оны баяр  наадмын соёл урлагийн арга хэмжээний нийт зардал 991 сая төгрөг байсан аж. Наадмын нээлт хаалтын ёслолын ажиллагааг Төрийн соёрхолт найруулагч Н.Наранбаатар найруулах болжээ.

 

24tsag.mn

 

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • зочин (103.10.22.111)
    ЗХЖШ-н удирдлагуудыг солих хэрэгтэй нам дагасан боловсрол муутай зарим нэг нь тэтгэвэртээ гарчихаад танил талаараа цол сэргээж эргэж ажилдаа орж зарим нь бүр генерал цол хүртэж ажил хийхгүй архичид цугларсан бцлхайны үүрнүүдыг бүгдийг солих хэрэгтэй БХЯ ч ялгаагүй дээ
    2017 оны 04 сарын 24 | Хариулах
  • Зочин (66.181.179.133)
    Ховдын гайнуудаас болжээ. Ангийн захирагч нь Өлзийбаяр гээд согтуу толгой Ховдынх, бригадын захирагч нь Гансэлэм гээд сагсуу Ховдынх, хяналт тавих байсан газрын дарга нь Доржсүрэн гээд бас Ховдынх, энэ Ховдынхноо удирддаг ЗХЖШ-ын дарга Даваа Ховдынх...
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Зочин (202.179.24.222)
    Бахархаж байна. Дайнгүй ч гэсэн бидэнд ийм эр зоригтой цэрэг эрс бэлэн байдаг гэдгийг харуулж байна. Энэ хүмүүс бол Монголын бахархал шүү дээ. Энэ улс төрчид ирээдүйн Монголын сэхээтнүүдийг яадахдаа автынх нь осолоос аврий гэж орилоод анхааралдаа аваасай. Ийм асуудлуудыг хүндээр тусгаж анхааралдаа аваад байна гээд байдаг. Ийм өрөвдөлтэй байж болохгүй ээ. Хажууд нь жилд 200-300 гаараа үхээд байгаа хүүхдүүдээ хамгаалий анхаарий гээч энэ эргүүтээд байгаа улс төрчид
    2017 оны 04 сарын 18 | Хариулах
  • Ezen haanii neriin omnoos (66.181.178.72)
    Их эзэнт гүрний үед эд нар байсан бол их хааны цаазаар шууд толгойгоо авахуулах байсан даа. Арай дэндэж байна. Бид ажил хийж арав таван төгрөг олох гэж ядаж байхад авдаг татвараа улам нэмээд, нийгмийн даатгалыг дахиад нэмнэ гэнээ. тэртэй тэргүй 60 хүрэхгүй бурханы оронд одоод НД-ынхаа үр ашгийг хүртэж чадахгүй л байна энэ ард иргэд чинь. Эртхэн тэтгэвэрт гаргаж амраагаад залуустаа ажлын байр гаргахын оронд улам нэмдэг гэнэ. Ажил гэж таван төгрөгний төлөө явсаар байгаад тэтгэвэрт суух наснаасаа өмнө талийчихдаг, амар заяаг нь үзүүлэхгүй нь ээ
    2017 оны 04 сарын 16 | Хариулах
  • Зочин (66.181.185.157)
    Их хурлын идэх уухын донтонгуудад татвар нэмж биднийхээ нурууг улам бөхийлгөсөн та нартаа туйлаас их баярлаж та нараараа насан туршид удирдуулан жарган цэнгэмээр байгааг их мэргэн ухаандаа шингээнэ үү
    2017 оны 04 сарын 16 | Хариулах
  • архаг монгол гэр бүлээр архичин (202.9.40.38)
    их баярлав их хуралын эрхэм халзаадай нараа архины татвар нэмээгүйд та нарын үйлдвэрийн архийг уугаад байна та нарын хүсэл ард биднийгээ архиар баярлуулах юм
    2017 оны 04 сарын 16 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    18 цаг 14 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    18 цаг 22 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    23 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    23 цаг 51 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Өчигдөр 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК