Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.17
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг батлах нь зөв, буруу

2017-4-25
0
ЖИРГЭХ

УИХ-аар Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Уг хуулийг баталж гадаадын банкыг оруулж ирэх нь гэсэн хардлага нийгэмд газар аваад буй. Тэгвэл үүнд гишүүд ч эсрэг тэсрэг байр суурьтай байгаа юм. Энэ талаар төслийг санаачлагч, УИХ-ын гишүүн З.Нарантуяа болон УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг нарын байр суурийг 24VS24 буландаа онцолж байна.

 

 

З.Нарантуяа: Хуулийг баталж байж Монголд хөрөнгө оруулалтын зах зээлийг хөгжүүлнэ

 

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийг баталж байж Монголд хөрөнгө оруулалтын зах зээлийг хөгжүүлнэ. Хөрөнгө оруулалтын банкийг улс орнууд янз бүрээр хөгжүүлж ирсэн. Европын орнууд банкуудаа хөрөнгө оруулалтын болон арилжааны чиглэлээр буюу хосолсон маягаар ажиллахыг зөвшөөрдөг.

 

Ингэхдээ тодорхой зохицуулалт хийдэг.  Иргэдийн хадгаламж, харилцах данснаас төвлөруүлсэн хөрөнгөөр бус, зөвхөн өөрсдийнхөө мөнгөөр үнэт цаас худалдах, худалдан авах “хана” босгодог. Өөрөөр хэлбэл, харилцагчдын мөнгийг  эрсдэлээс хамгаалах, ашиг сонирхлын зөрчил үүсгэхгүй, хараат бус байх хатуу зохицуулалт хийдэг. Мөн арилжааны болон хөрөнгө оруулалтын банкны үйл ажиллагааг тус тусад нь салгадаг арга бий. Манай банкуудын хувьд хадгаламж авах, харилцах данс байршуулах, төлбөр тооцоо хийхийн зэрэгцээ хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулах эрхийг нэмж өгсөн ч эрсдэлгүйгээр зохицуулах тал нь дутмаг байгаа. Тиймээс энэ хуулийг баталья гэж байгаа юм. Ингэснээр юуны түрүүнд дотоодын банкуудын үйл ажиллагааг аль болох өргөжүүлж, хөрөнгө оруулалтын чиглэлээр ахисан түвшинд ажиллаж, хөрөнгөө нэмэгдүүлэх боломж бүрдэнэ.

 

Хоёрдугаарт, дотоодын банкуудын хийж чадахгүй байгаа, одоохондоо мэргэшиж чадаагүй зүйлсийг нутагшуулах боломжтой. Гадаадынханд хөрөнгө оруулалтын банкийг Монголд үүсгэн байгуулах эрхийг нь нээж өгснөөр өндөр түвшний шинжээчид, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд, мэдлэг, технологи болон хөрөнгийн урсгал нь Монголд чөлөөтэй орж ирнэ. Хөрөнгө хайж буй, оруулж өгөөж хайж байгаа хүмүүсийн уулзах цэг нь хөрөнгө оруулалтын банк шүү дээ. Ингэж байж хөрөнгийн зах зээл хөгжинө. Хөгжихийг нь бид 20 жил хулээлээ.

 

Энэ хууль хөрөнгө оруулагчийг татах маш сайн хөрс болно. Түүнээс биш, гадаадын банк шууд баахан мөнгө оруулж ирээд манай арилжааны банкуудтай өрсөлдөх орчин бий болгохгүй.

 

Ё.Баатарбилэг: Өнөөдөр энэ хуулийг батлах цаг нь нь зөв үү гэдэгт эргэлзэж байна

 

Гадаадын томоохон банкуудын жилийн ашиг 10-15 хувьтай байхад Монголынх 25-30 хувьтай байдаг, арилжааны банкууд ард иргэдийг мөлжиж байна гэж ярьдаг. Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хэлэлцэж эхэлснээс хойш давуу талыг яриад, сул тал, болгоомжлох ёстой зүйлийг нь орхигдуулаад байна. “Жоомоо алах гээд байшингаа шатаадаг” үлгэрийг л сануулья.

 

Сүүлийн 20 гаруй жилийн хугадаанд шинээр бий болж, дөнгөж хөл дээрээ тогтож байгаа манай банк, санхүүгийн зах зээл маш эмзэг байгаа. Өнөөдөр энэ хуулийг батлах цаг нь мөн үү гэдэгт эргэлзэж байна. Монголын банкууд хөрөнгө оруулалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахад нээлттэй гэх. Тэдний хэдэд нь хөрөнгө оруулалтын чиглэлээр ажиллах боломж байна вэ.

 

Нөгөө талаас Люксембург, Сингапурын жишээг яриад байх юм. Энэ хоёр улс Монголтой хүн амаараа ойролцоо байж болох ч орчин нөхдөл нь тэс өөр, дэлхийн банк, санхүүгийн төв болсон газар шүү дээ. Банкны тухай хуульдаа нэмэлт, өөрчлөлт оруулаад энэ асуудлыг зохицуулж болдоггүй юм уу.

 

“Түгжээ мултална” гэдэг шиг гадаадын банкууд эхний хэдэн жил жижиг зээл олгохгүй явж байгаад дараа нь дотоодын банкуудтай өрсөлдөөд эхлэх вий. Тэгээд ч хөрөнгө оруулалт татах гэж хууль баталлаа, сан байгууллаа. Тэглээ гээд хөрөнгө оруулалт нэмэгдсэн юм алга.

 

Одоо энэ хуулийг нь батлаад хөрөнгө оруулалт хэр нэмэгдэх бол. Төсөл санаачлагчдын зүгээс энэ хуулийг баталсан ч ойрын хэдэн жилдээ гадаадын банк орж ирэхгүй гэж яриад байгаа. Нийгэм, эдийн засгийн эрэлт, хэрэгцээ, тодорхой шаардлагын улмаас аливаа хуулийг баталдаг шүү дээ. Ойрын хэдэн жилдээ гадаадаас банк орж ирэхгүй юм бол заавал энэ хуулийг батлах хэрэг байна уу гэдгийг бодох ёстой.

 

Б.Энхжин

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (6)

  • 60 terbym (202.21.112.238)
    ene naraa myndag yuma ireeduid emegtei erunxiilugch boloosoi
    2017 оны 04 сарын 28 | Хариулах
  • Зочин (202.9.43.121)
    Баатарбилэг гэж гишүүн УИХ-д байдгыг одоо л харж б.на.65-н мангуугаас Нямдоржыг л мэднэ.
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
  • ЗН ЗӨВ, ЁБ БУРУУ (202.72.245.204)
    МАНАЙ БАНКНЫ ЛУЙВАРЧИД МАШ ИХ ЭСЭРГҮҮЦНЭ ЭЭ. ГАДНЫ БАНК ОРУУЛАХГҮЗЙ БОЛ МОНГОЛ ХӨГЖИНЭ ГЭЖ ЯРИАД Ч ХЭРЭГГҮЙ. МАФИЙН АКУЛЫН ЗЭЭЛ ГЭДЭГ ӨНДӨР ХҮҮТЭЙ МӨНГӨ ХҮҮЛДЭГ ЗЭЭЛТЭЙ АДИЛХАН АЖИЛЛАДАГ МАНАЙ БАНКНУУД ӨӨРСНИЙ ОРЛОГОО АЛДАХААС АЙЖ НӨГӨӨ Т.З.-ААР ТАНК ОРЖ ИРНЭ ГЭДЭГ ШИГ МАНГАР ЮМ ЯРИАД АРД ИРГЭДИЙГ АЙЛГАХ САНААТАЙ
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
    • ggg
      Man uursdiin ashigaa bodood gadnii bankiig oruulj irj chadahgui uursdund ni ashigtai bolhoor
      2017 оны 04 сарын 25
  • Зочин (59.153.87.201)
    Банкны зээлийн хүүг бууруулмаар байгаа юм өрсөлдөөн дундаас хүү буух байх даа
    2017 оны 04 сарын 25 | Хариулах
    • Зочин
      Baatarbileg novshiin uuriinh ni ehner toriinknii tu.n darga odoo toriin bankiig uuriin ner deer avaad uls orong shulj amidrah gesen sanaata yum bna daa
      2017 оны 04 сарын 25
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    16 цаг 50 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    16 цаг 58 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    22 цаг 15 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    22 цаг 26 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    23 цаг 5 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    Уржигдар 19 цаг 36 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    Уржигдар 19 цаг 33 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    Уржигдар 19 цаг 30 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Уржигдар 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Уржигдар 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Уржигдар 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Уржигдар 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Уржигдар 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Уржигдар 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Уржигдар 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Уржигдар 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Уржигдар 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Уржигдар 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Уржигдар 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Уржигдар 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК