зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.12.15
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Өнгөрсөн 7 хоногийн онцлох үйл явдлууд

2017-5-21
0
ЖИРГЭХ

Өнгөрөгч долоо хоногт МАХН-аас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч тодорсон бол парламентын ирцийн асуудал олон нийтийн шүүмжлэлд өртлөө. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн С.Жавхлан ажил хаяж байгаагаа олон нийтэд мэдэгдсэн нь олон нийтийн шүүмжлэлийн бай болов. Харин парламентын ахмад гишүүдийн зүгээс гишүүдийг ирцээ бүрдүүлэх шаардлагатай гэдгийг сануулсан үйл явц долоо хоногийн онцлох үйл явдлуудын нэг байв. Энэ мэт өнгөрсөн долоо хоногт болж өнгөрсөн үйл явдлуудыг тоймлон хүргэе.

 


 

 

МАХН-аас С.Ганбаатар нэр дэвшихээр болов


СЕХ-оос МАХН-ын дарга Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөх боломжгүй гэдгийг мэдэгдсэн. Иймээс тус нам өнгөрсөн долоо хоногийн мягмар гарагт  хуралдаж нэр нөхөн нэр дэвшүүлэх хүнээ сонголоо. Бүтэн өдрийн турш хуралдсан МАХН С.Ганбаатарыг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшүүлэн өрсөлдүүлэхээр болов. Ямартай ч тус намынхан хуулийн хугацаанд амжиж нэр дэвшигчээ бүртгүүлсэн юм.

 

 

С.Жавхлан: Би хурал таслаагүй, ажил хаясан

 

УИХ-ын гишүүн С.Жавхлан өнгөрсөн пүрэв гаригт Төрийн ордонд цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Тэрбээр энэ үеэр хэлэхдээ, “Өнгөрөгч 4 дүгээр сарын 19-нд Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд болон УИХ дахь суудалтай намуудын дарга нарт шаардлага хүргүүлсэн. Тухайлбал, МАН-ын дарга М.Энхболдод хандаж хүргүүлсэн шаардлагадаа танай нам хилийн чанадад данстай УИХ-ын гишүүдийнхээ нэрсийг санаачилга гарган зарлаж, эргүүлэн татах, өндөр албан тушаалтнуудыг буулгах, намын гишүүдийнхээ гадаадад байгаа мөнгийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийн нэрс тодрохоос өмнө ил гаргах, эрх баригч намын хувьд татварын асуудлыг эргэн харж буруутай шийдвэрийнхээ төлөө иргэдээсээ уучлал гуйх ёстой.

Шаардлагын хариуг 4 дүгээр сарын 25-ны дотор хариуг өгнө үү. Хариу ирэх хүртэл УИХ-ын чуулган болон байнгын хорооны хуралдааныг орхиж байгааг мэдэгдэж байна гэсэн шаардлагыг өгсөн. Гэтэл надад хариу өгсөнгүй. Би уг нь ажил хаясан. Гэтэл намайг хурал тасалсан хэмээн үзсэн байна. Иймд би шаардлагатай холбогдуулж ажил хаясан байсан гэдгийг нийтэд үнэн зөвөөр ойлгуулах залруулга гаргаж өгөхийг хүссэн бичгийг УИХ-ын даргад хүргүүлж байна " гэсэн юм.

 

 

Монголын залууст зориулсан анхны бие даасан хууль батлагдлаа

 

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Залуучуудын хөгжлийг дэмжих хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Ингэснээр Монголын залуус анх удаа бие даасан хуультай болов.

Шинээр батлагдан гарч буй уг хуульд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны /ХНХЯ/ дэргэд “Залуучуудын хөгжлийг дэмжих сан” байгуулах тухай заасан бөгөөд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулсны дараа хэрэгжих юм. Тус санд нэг тэрбум хүртэл төгрөг хуримтлуулах боломжтой бөгөөд үүгээр шинээр бизнес эрхэлж буй залуусыг дэмжиж хөнгөлөлттэй зээл олгох зэргээр санхүүжүүлэх боломжтой гэж ХНХ-ын сайд Н.Номтойбаяр хэлж байв. Мөн тэрбээр хуулийн төсөл боловсруулах явцад 27300 залуусаас судалгаа авснаа тодотгоод 45 орчим хувь нь орон сууцны асуудалтай байдаг гэсэн хариулт өгсөн гэлээ. Үүнийг үндэслэн залуусыг орон сууцжуулахад мөн бодлогоор дэмжих боломжтой бөгөөд ингэхдээ Даатгалын хуультай уялдуулж, төлсөн нийгмийн даатгалаасаа орон сууцны дэмжлэг авдаг байх нөхцөл бүрдүүлэх талаар ажиллана гэж салбарын сайд нь хэлж байв. Мөн судалгаанд оролцсон залуусын 27,3 хувь хөдөлмөр эрхлэлт, 18 хувь нь боловсролын асуудал тулгамдаж байна гэж хариулжээ.


Хуралдаанд оролцсон гишүүдийн дийлэнх нь Монголын залууст зориулсан бие даасан хууль гарч байгаад баяртай байгаагаа илэрхийлж, хүн амын 35.5 хувийг эзэлдэг 15-34 насны залуусын нийгмийн хөгжилд оруулах эрх, үүргийг хуульчлан тодорхойлж байгааг сайшааж байлаа. 

Түүнчлэн УИХ-ын гишүүн Н.Учрал "Залуучуудын хөгжлийн индексээр Монгол Улс дэлхийн 181 орноос 71 дүгээр байранд явж байна гэдэг бол чамлалттай үзүүлэлт. Тиймээс ХБНГУ, Швейцарь, Англи зэрэг орнуудын жишгээр залуучуудыг хөгжлийг дэмжих бие даасан хууль эрх зүйн орчинтой болж байгаа нь том дэвшил" гэв.  

Гишүүд хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт тавьж, хариулт авсны дараагаар хуулийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал хураалт явуулсныг дэмжив. Ингээд хуралдаанд оролцсон гишүүдийн 76,1 хувийн саналаар хуулийг баталсан юм. Залуусын хууль 2018 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс бүрэн хэрэгжиж эхэлнэ.

 

 

О.Магнай: Засгийн газар тогтоолоо өөрчилж МАК компанитай гэрээ байгуулсан

 

АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай өнөөдөр концесстой холбоотой асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр, “Нийт найман концессын 807 тэрбум төгрөгийн асуудал яригдаж байгаа. Засгийн газар 2016 оны 37 дугаар тогтоолоор 2018 оны төсвийн жил хүртэл барих шилжүүлэх буюу концессын гэрээ хийхгүй гэсэн тогтоол гаргаж байсан. Гэтэл таван сарын дараа тогтоолоо өөрчилж, 2020 он хүртэл төсөвт хүндрэл учруулахгүй нэрийн дор МАК компанитай концессын гэрээ байгуулахаар болсон байна.

 

Өнөөдөр Монгол Улсад  хүчин төгөлдөр байгаа Төв банкны тухай хуулиар бүх гүйлгээг монгол төгрөгөөр хийх ёстой. Гэтэл дээрх концессуудыг ам.доллараар хийхээр тусгасан байна. Ингэснээр манай улсад зөвхөн 2020 онд гэхэд 327.3 тэрбум төгрөг, 2021 онд 216.2 тэрбум төгрөг, 2020 оны төсөвт 540 тэрбум төгрөгийн ачаалал өгөх шийдвэрийг МАН-ынхан гаргасан байна" гэв. 

 

Тэрбээр энэхүү мэдээллээ МАН-ын нэг гишүүний өгсөн мэдээлэлд тулгуурлаж хийж байгаагаа хэлсэн юм.

 

 

Эмч багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж 18 хувь болголоо

 

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаяр сэтгүүлчдэд хандаж мэдээлэл хийсэн. Тэрбээр энэ үеэрээ төрийн өмчит сургууль цэцэрлэгийн эмч, багш нарын цалингийн зээлийн хүүг бууруулж, шимтгэлгүй болгосон гэж мэдэгдэв.

Өнөөдрийн байдлаар иргэд цалингийн зээлийг жилийн 21-23 хувийн хүүтэй авдаг. Иймд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Эрүүл мэнд нийгмийн даатгалын ерөнхий газраас төрийн өмчийн сургууль, цэцэрлэгийн багш, эмнэлгийн эмч, ажилтнуудын цалингийн зээлийн хүүг бууруулах, шимтгэлийг тэглэх талаар ХААН болон Төрийн банктай хамтран ажиллах гэрээг байгуулжээ.

 

Ингэснээр 91.373 эмч, багш, ажилтнууд цалингийн зээлийг 18 хувийн хүүтэй авах боломжтой болж байна.


Мөн зээл хүсэгч нь нийгмийн даатгалын шимтгэлийг 5 жилээс доошгүй, сүүлийн 12 сард тасралтгүй төлсөн байх ёстой бөгөөд зээлийн дүн нь  6 сарын цалингаас хэтрэхгүй байх юм.

Хэрэв үүнээс өндөр дүнгээр зээл авахыг хүсвэл банк өөрийн эх үүсвэрээс дотоод нөхцлийнхөө журмаар зээл олгохоор тохиролцжээ.

 

 

 “Приус”-ын татварын хэмжээг тогтоож,  үйлчлэх хугацааг сунгана


 “Хос тэжээлт, шингэрүүлсэн хийгээр ажилладаг, цахилгаан тэжээлт автомашины Онцгой албан татварын хувь хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувиар тогтоох” өөрчлөлтийг Онцгой албан татварын тухай хуульд оруулах хуулийн төслийг УИХ-ын гишүүд  санаачилжээ. Уг төслийг өнгөрсөн долоо хоногийн Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд дэмжсэн юм.

2017 оны төсвийг тодотгохдоо Онцгой албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж хос тэжээлт, цахилгаан хөдөлгүүрт болон хийгээр ажилладаг автомашины татварыг 50 хувь хөнгөлөхөөр тогтоосон юм. Уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 01-нээс дагаж мөрдөхөөр хуульчилсан бөгөөд өмнө нь татвар төлдөггүй байсан дээрх төрлийн автомашинуудад хуулийн дагуу 375.000-6.675.000 төгрөгийн татвар ногдохоор болж байгаа юм. Мөн хуулийн үйлчлэх хугацаанаас өмнө захиалсан, лизингээр авсан “Приус” машины захиалагч, борлуулагч, худалдан авагч иргэдийн дунд үл ойлголцол үүсээд байгаа билээ.


Хэрвээ өөрчлөлтийг УИХ баталбал дээрх төрлийн автомашинуудын Онцгой албан татварын хэмжээг Засгийн газар 0-50 хүртэл хувь байхаар тогтоохоос гадна 2017 оны 05 дугаар сарын 01-нээс мөрдөж эхэлсэн хуулийн үйлчлэлийг тодорхой хугацаанд хойшлуулах боломж бүрдэнэ гэж Засгийн газар үзэж байгаа аж.
 

 

Хар тамхины хэргээр 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байна


“Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэргийн тоог бууруулах чиглэлээр Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар” Монгол Улсын Ерөнхий сайдад хандан УИХ-ын гишүүн О.Баасанхүүгээс тавьсан асуулгын хариуг баасан гарагийн чуулганы хуралдаанаар сонсов.  2006-2016 онд үйлдэгдсэн хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт дүн шинжилгээ хийхэд нийт гэмт хэргийн 0,2 хувь нь энэ төрлийн гэмт хэрэг байдаг байна. Үүнээс  82,1 хувь нь Улаанбаатар хотод, 17,9 хувь нь хөдөө орон нутагт бүртгэгдсэн бөгөөд  жилд дунджаар 32, сард 2,7 гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан мансууруулах болон сэтгэцэд нөлөөт эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэх, олж авах, хадгалах, тээвэрлэх, илгээх, борлуулах, улсын хил нэвтрүүлэхтэй холбоотой  гэмт хэрэг 388 бүртгэгдэж, 1112 хүн холбогдон шалгагдсан байна.

 


Өнөөдрийн байдлаар хар тамхи, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодистой холбоотой гэмт хэрэгт 57 эрэгтэй, 9 эмэгтэй ял шийтгэгдэн ял эдэлж байгаа бол 13 эрэгтэй, 9 эмэгтэй сэжигтнээр шалгагдаж байгаа гэлээ. Сүүлийн гурван жилийн байдлаар уг гэмт хэрэгт холбогдсон холбогдогчийн насны байдалд судалгаа хийвэл 18 насны буюу насанд хүрээгүй холбогдогчийн тоо 2 дахин, 19-25 насны холбогдогч 24.2 хувиар, 26-35 насны холбогдогч 38 хувиар, 35-аас дээш насны холбогдогч 3.6  хувиар тус тус өссөн болохыг салбарын сайд мэдээлэлдээ дурдсан.


Хар тамхи, мансууруулах бодисыг улсын хилээр нэвтрүүлэх арга, хэлбэр сүүлийн жилүүдэд улам нарийссан гэлээ. Тухайлбал, олон улсын шуудан илгээмж, цахилгаан бараа, ахуйн болон хүнсний өргөн хэрэглээний бүтээгдэхүүнд нуух, бусдад дайх хэлбэрээр хууль бусаар хил нэвтрүүлэх, борлуулахдаа товлосон газарт нууж үлдээх, төлбөр тооцоог урьдчилж бусдын данс ашиглан авах, шилжүүлэх зэргээр зохион байгуулалттай үйлдэгддэг байна. Үүний зэрэгцээ Монгол Улсын иргэд гадаад оронд зорчихдоо хар тамхи, мансууруулах бодистой холбоотой гэмт хэрэгт холбогдсон тохиолдол анх 2006 онд бүртгэгдсэн бөгөөд үүнээс хойш өнөөдрийг хүртэл нийт 117 хүн шалгагджээ. Тодруулбал, хууль бусаар тээвэрлэсэн 13, хадгалсан 15, хилээр нэвтрүүлсэн 41, хэрэглэсэн 39, бусдад дамжуулсан гэх зүйл ангиар 1 иргэн тус тус шүүхээс ял шийтгэгдсэн байна. 2017 оны эхний улирлын  байдлаар 10 хэрэгт 12 иргэн холбогдон шалгагдаж байгаа гэв.

 

24tsag.mn
 

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • irgen (202.9.42.77)
    javhlaan huts
    2017 оны 05 сарын 21 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “М-СИ-ЭС”, “ЭНЕРЖИ” баг гурав дахь, “ХАМАГ МОНГОЛ” баг эхний ялалтаа авлаа
    8 цаг 58 мин
  • Сүлд модны галын аюулгүй байдлыг хангах зөвлөмж
    20 цаг 30 мин
  • Т.Даваадалай: Ашиглалтын шаардлага хангахгүй байрыг орон сууцжуулах 133 төсөл 65 хувийн гүйцэтгэлтэй байна
    20 цаг 40 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын арслан Б.Орхонбаяр VS Улсын арслан Э.Батмагнай
    21 цаг 19 мин
  • АЛТАН ЦОМ: Улсын дархан аварга Н.Батсуурь VS Улсын арслан Ц.Бямба-Отгон
    21 цаг 31 мин
  • Сумын заан М.Өсөхбаяр 10 даван хоёр дахиа түрүүлэв
    21 цаг 46 мин
  • АМРАЛТЫН ӨДӨР: Та амралтаараа юу үзэх вэ?
    21 цаг 54 мин
  • Улаанбаатарт -11 градус хүйтэн байна
    22 цаг 22 мин
  • "ONE Championship" алтан бүсүүдийг олон нийтэд дэлгэгдэнэ
    Уржигдар 10 цаг 54 мин
  • Ирэх долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудлууд
    Уржигдар 10 цаг 42 мин
  • Төрийн банк ISO/IEC 27001:2022 стандартыг дахин баталгаажууллаа
    Уржигдар 09 цаг 30 мин
  • Голомт банк ЕСБХБ-тaй 20 сая ам.долларын зээл, худалдааны санхүүжилтийн гэрээ байгууллаа
    Уржигдар 09 цаг 00 мин
  • ТАНЫ АМРАЛТАНД: Алжаал, стресс ядаргааг тайлах шилдэг хоол, хүнс
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Осголтын үед үзүүлэх анхан шатны тусламж
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ амралтын өдрүүдээд ХАЙРТАЙ хүмүүстэйгээ үзэх 7 гоё үзвэр
    Уржигдар 09 цаг 00 мин
  • Энэ сарын 20-21-нд үргэлжлэх "Алтан цом"-ын барилдааны талаар та юуг мэдэх ёстой вэ?
    Уржигдар 09 цаг 00 мин
  • "Cү.Батболдын Засгийн газар 2012 онд давхар татварыг бууруулснаар 1,7 их наяд төгрөгийг Монголд үлдээж чадсан"
    2025-12-12
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
    2025-12-12
  • “Хөгжлийн лиг”-ийг "Энержи", "Мегастарс", "Бакс" багууд хошуучилж байна
    2025-12-12
  • Орхон, Өвөрхангай, Сүхбаатар аймгуудын ерөнхий боловсролын сургуулиудад хадгалж байсан химийн бодисуудыг устгуулжээ
    2025-12-12
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Б.Жавхлан: АН-ын бүлэг "Татварын өршөөл үзүүлнэ" гэж мэдэгдсэнээс хойш татвар төлөлт дээр асуудал үүссэн
  • Өнөөдөр тодрох “Бөртэ чоно-2025” наадмын шилдгүүд
  • ТАНИЛЦ: "Бөртэ Чоно 2025" наадмаар шилдэг 24 амжилтыг мялаажээ
  • Оюутолгой руу чиглэсэн Оросын бойкот бодитой юм байна
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Хамгийн залуу гишүүн С.Цэнгүүн гадаад томилолтод 22 удаа явжээ
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Туулсан тэмцэл, тулгарсан өрсөлдөгч ихтэй Т.Тулга гавьяат
  • Улсын начин аавтай, МУГТ ээжтэй Ж.Энхсоёл охин БНСУ-ын волейболын дээд лигт тоглоно
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
  • Арав хоногийн ажил хэргийн визийг уригчгүйгээр мэдүүлэх боломжтой боллоо
  • Г.Занданшатар хавар хүртэл тэсэх үү?!
  • Нийслэлийн зарим байршилд голуудын халиа 25-35 см нэмэгдсэн байна
  • “Жавхлант”, “Шивээ толгой” ашиглалтын тусгай зөвшөөрлийн асуудлаарх нотлох баримтуудыг шинжлэн судалж байна
  • Оюутолгойн бүлэг ордын асуудлаарх сонсгол өндөрлөлөө
  • The MongolZ Монголын загварын сэтгүүл Velin-ийн нүүрэнд гарлаа
  • Булган аймгийн ИТХ-ын дарга асан Ш.Насандулам газар зарсан, авлига албан тушаалын хэрэгт холбогджээ
  • Ц.Анандбазар Б.Ариун-Эрдэнэ нар Булган аймгаа бусниулж байна уу?
  • Г.Занданшатар Ерөнхий сайд болоод дандаа залдаг болов
  • Д.Цэндсүрэн: УИХ, Засгийн газрыг шүүхэд өгнө
  • Х.Нямбаатар: Бизнес эрхлэхэд хүндрэл учруулдаг, олон үе шаттай, зөвшөөрөл, хяналтын тогтолцоонд өөрчлөлт оруулна
  • Т.Даваадалай: Хоногт 250 шоо метр лагийг усгүйжүүлэн хатааж, шатаах аргаар устгана
24 баримт
  • Зууны манлай бүтээн байгуулалт Эрдэнэт хотын тухай 24 баримт
  • "Гоёл-2026”наадмын Топ моделоор тодорсон загвар өмсөгч Б.Батцэцэгийн тухай 18 баримт
  • Улсын арслан Б.Орхонбаярын найз Эдди Жо Уильямсын тухай сонирхолтой баримтууд
  • Токиогийн Их дуулгаас Монголын цор ганц медалийг хүртсэн О.Уранбаярын тухай 10 баримт
  • Цолондоо дүүрэн бөх Б.Даваа-Очирын тухай сонирхолтой 15 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК