Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

С.Баяр ба Н.Энхбаяр: Тэд бие биенийхээ тухай юу ярив

2017-6-02
0
ЖИРГЭХ

Нэг үе монголын улс төрд акул явсан хоёр эрхэм өнөөдөр тангараг тасарчээ. Улс төрд найз байдаггүй гэдэгт нэг үе нэг намын толгой болж, ганзага нийлж, дөрөө харшуулж явсан эрхэмүүд чухам юунаас болж хонь, чоно болсныг тааварлашгүй ч Оюутолгойн асуудалтай холбоотой маргаан тэднийг салгасан байх магадлал өндөр юм.

 

 

Учир нь тэдний сүүлийн үед хийсэн мэдэгдэл, ярилцлагуудаас харахад энэ сэдэв хэдэнтэй хөндөгдөж, улмаар зөрчил нь нэлээд гүнзгийрснийг илтгэх мэт. Ингээд МАХН-ын дарга Н.Энхбаяр, Монгол Улсаас Англи улсад суух Элчин сайд С.Баяр нар бие биенийхээ тухай хэрхэн ярьсныг "24 VS 24" буландаа онцлож байна.

 

Н.Энхбаяр: С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Элбэгдоржтой хуйвалдсаны улмаас би ялагдсан

 

Н.Энхбаяр миний дэмжлэгтэйгээр С.Баяр Ерөнхий сайд болж байсан. Баярын талаар сайн, муу олон янзын яриа байсан. Би эв нэгдлийг эрхэмлэн түүнийг дэмжиж байв. С.Баяр Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр С.Элбэгдоржтой хуйвалдсаны улмаас би ялагдсан. Би Баярт "Намынхаа нэр дэвшигчийг сонгуульд ялахад саад болж болох уу? Бизнес, улс төрийн бүлэглэл ашиг сонирхлын дагуу нэгдсэн байна” гэж хэлсэн.  

 

Би сонгуульд анх удаа оролцоогүй. 2009 оны сонгуулийн босгон дээр би С.Баярт хэлэхдээ "Ц.Элбэгдоржийн үнэлэмж 35 хувь, минийх 51 хувьтай байна. Түүнийг хадгалах хэрэгтэй. Чи сонгуулийн кампанит ажлыг удирдаж байна. 21 хоног үлдээд байгаа энэ үед 15 хувийн зөрүүг өөрчилж боломжгүй байна. Тиймээс бид аль аль нь аюулгүй ажиллах хэрэгтэй гэсэн.

 

Гэхдээ түүний миний "эсрэг" ажиллаж байсныг гэрчлэх олон баримт байдаг. Жишээ нь,  миний кампанит ажлын машин дүүрэн материалыг МАХН (МАН) Цагаан давааны хогийн цэгт аваачиж шатаасан. Би зөвхөн Баяртай холбоотой баримтуудын тухай ярьж байна.

 

Түүний дараа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчөөр сонгогдлоо. С.Баяр тухайн үед намын дарга, Ерөнхий сайд байсан. Албаа хүлээлгэн өгөхөд гурван долоо хоногийн хугацаа байв. Баяр өөрийн оршин суугаа Их Тэнгэрт ирэхийг урив.

 

Би ажлын талаар ярилцах нь гэж бодсон. Гэхдээ тэр надад дараахь зүйлийг хэлсэн. Би Алтанхуяг, Баярцогтоор дамжуулан Элбэгдоржтой хийх уулзалтыг зохион байгуулахаар ярилцсан гэсэн. Миний “Яагаад?” гэсэн асуултад тэрээр "Таныг шоронд суулгахгүйн тулд" гэсэн. Би түүнд "Чи юун тухай яриад байна вэ? Яахаараа би шоронд суух ёстой вэ. Баяраа чи намайг шоронгоор айлгаж байна уу. 

 

Чи өнөөдөр намайг сүрдүүлж болно. Оюутолгой, Тавантолгойн асуудлаар миний амыг хамхина гэж саналтгүй. Би ийм асуудлаар уулзахгүй. Улс орны хөгжлийн асуудлаар уулзах гэж байгаа бол би уулзахад бэлэн. Та нар хуйвалдаж надад ялах боломж олгоогүй. Одоо намайг дуугүй байлгахыг оролдож байна уу" гэж хэлсэн. Оюутолгойн хувьд улсынхаа төлөө би 51 хувь дээр баттай зогсож байсан. 34 хувийн гэрээ хийх хэрэггүйг хэлтэл С.Баяр өөрийг нь ойлгохгүй байна гэсэн.

 

Долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдалд хоёр хүн хариуцлага хүлээх ёстой. Тэдний нэг нь Ардчилсан намын дарга нөгөө нь МАН-ын дарга. Тэд хуулийн дагуу хариуцлага хүлээдэггүй юм гэхэд ёс зүйн хувьд буруутай. Галдан шатаах, хүний амь золих нь луйврын сонгуулийн үр дүн байсан юм. Энэ хоёр хүн хуйвалдсан нь батлагдсан.

 

Оюутолгой гадныхны гарт орсон. Долдугаар сарын 1-ний үйл явдлын гэм бурууг цагдаагийн дарга нар үүрч, шоронд хоригдсон юм” хэмээн тэрээр энэ сарын 16-ны өдөр "MN-25" дугаар суваг телевизийн "Ам нээвэл" нэвтрүүлэгт орохдоо ярьжээ” хэмээжээ.

С.Баяр: Н.Энхбаяр өнөөдрийнхөөс тэс өөр ааш авиртай байлаа

 

Би Н.Энхбаярын мэдэгдлийг сонссон. Төрийн дээд албан тушаал хашиж байсан хүн байж тэр үндэслэлгүй зүйл ярьж байна. Зөвхөн Оюутолгойн асуудлаар ч биш, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн дараа долдугаар сарын 1-ний эмх замбараагүй байдалд намын удирдлагыг буруутгаж байна. Тэр сэтгэл санааны хувьд тогтворгүй байсан уу, түүний ярьж байгаа зүйл огт авцалдахгүй байна. Жишээ нь, Оюутолгой төслийн талаархи ашиг сонирхлын тухай асуудал. Намбарын Энхбаярын хэлснээр, тэр намайг дуудаж манай хувьцаа 51 хувь байх ёстой гэж анхааруулсан байна. Түүний ярианаас би эх орондоо хайргүй хүн учраас 34 хувиар тохиролцсон болж таарч байна. Бидний хооронд ийм яриа огт болж байгаагүй. Байх ямар ч үндэслэлгүй. Энэ асуудал Ашигт малтмалын тухай хуулийн дагуу шийдвэрлэгдсэн.

 

Улсын хөрөнгөөр ордын нөөцийг тодорхойлсон бол төр хувьцааны 50 хүртэлх хувийг эзэмшинэ. Хэрвээ төсвөөс гадна сангууд Оюутолгойн талбайд хайгуулын ажил хийсэн тохиолдолд хувьцааны 34 хүртэл хувийг эзэмших эрхтэй. Ашигт малтмалын тухай хууль Н.Энхбаярыг Ерөнхийлөгч байхад буюу 2006 оны наадмын өмнө батлагдсан. Тэр хориг тавих бүрэн эрхтэй байсан.

 

Би Н.Энхбаярыг ерөнхийлөгч байхад нь түүнийг хэн нэгэн буруутгахыг харж байгаагүй. Түүний хувьд өнөөдрийнхөөс тэс өөр ааш авиртай байлаа. Тэр намайг дэмжиж тусласны хариуг барихгүй байна гэж үргэлж хэлдэг. Бид удирдлага болон хамт олны дэмжлэгтэйгээр карьерын шатаа ахиулдаг. Н.Энхбаяр бид хоёрт хоёуланд нь хамаатай. 2007 онд би намын дарга болсон. Намайг намын дарга болоход Н.Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Намын их хурлаар Ерөнхий сайдад миний нэрийг дэвшүүлэх улс төрийн шийдвэр гаргасан. Хүн бүр л мэддэг.

 

Бүрэн эрхээ шилжүүлснээсээ хойш Н.Энхбаяр хачин хачин зүйл ярих болжээ. Түүний ярьж буй зүйлс одоо арай хэтэрч байна. Тэр санаанаасаа зохиож, хов жив хөөцөлдсөөр байна. Түүний хэлсэн нь хүний ой тойнд багтахгүй байна. Жишээ нь, 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр ачааны машинтай материал шатаасан, би түүнийг шоронгоор айлгасан гэж ярьжээ. Хэтэрлээ шүү дээ. Бусдыг эвгүй байдалд оруулж, муучлах түүний гол ажил болж. Гэхдээ улс орныг ингэж болохгүй. 

 

Долдугаар сарын үйл явдал хүн бүрийн нүдний өмнө болж өнгөрсөн. Энэ харамсалтай үйл явдлын үеэр Намбарын Энхбаяр бид хоёр хоёулаа төрийн өндөр дээд албан тушаал хашиж байсан. Бид энэ хүнд хэцүү үед шийдвэр гаргах болсон. Зөв ч бай, буруу ч бай бид хамтдаа шийдвэр гаргасан. Харин тэр өнөөдөр өөрийгөө хамгаалж, бусдад бурууг чихэж байна.

 

Долдугаар сарын 1-нд болсон шиг үйл явдлууд дахин бүү давтагдаасай. Бид алдаанаасаа суралцаж, бүхнийг ойлгох ёстой. Энэ талаар би тодорхой санал гаргасан. Үндэсний аюулгүйн зөвлөлийн хурлын протоколд төрийн удирдлагууд болон улс төрийн намууд хаана, юу ярилцаж, ямар шийдвэр гаргасан талаархи тэмдэглэл байдаг. Нууцалж байсан тэдгээр материалуудыг өнөөдөр нуух зүйл байхгүй гэж бодож байна. Энэ асуудлыг улс төржүүлдэгээ болих хэрэгтэй.

 

Ер нь Н.Энхбаяр болон миний хувьд хачин жигтэй зүйл ярьж, олны доог тохуу болох хүмүүс биш. Цаг хугацаа бүхнийг тодорхойлох учраас дэмий зүйл ярих шаардлага байхгүй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (25)

  • zochin (103.212.116.84)
    Баярыг гуйцэх хун алга даа.Жинхэнэ лидер .Хэн ч яаж ч муулаад Баярын толгойд хурэхгуй.
    2017 оны 07 сарын 01 | Хариулах
  • Зочин (203.91.115.36)
    С.Баяр бол жинхэнэ хулгайч луйварчин хүн. Нүгэл чинь нүдээрээ гарч ирэхийг чинь монголчууд харах цаг ирнээ. Энхбаяр бол өнөөгийн ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧДЫН хажууд бол жараахай төдий зүйл түүнийг улс төрөөс хүчээр зайлуулж монгол орныг самарсан лаларууд.
    2017 оны 06 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.179.26.28)
    Санжийн Баяр бөгсний донтой архичин өөртэйгөө адилхан Одонжилтэгээ одоо Лондонд яадаг юм бол? Мсоквад байсан шигээ Орос янхнууд Лондонд цуглуулж садарлах боломж байхүй.Энэ буриад ер нь Орос руугаа зайлбал дээр юм доо.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (150.129.140.114)
    ХҮН БОЛЖ ТӨРЧИХӨӨД ИНГЭЖ ШИВШИГ БОЛОХ ГЭЖ
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (202.179.26.28)
    Банзал согтуу бутач буриад Ганбаатар гархад Лондонгоос зайлна.
    2017 оны 06 сарын 07 | Хариулах
  • Зочин (112.72.11.107)
    s. bayraa elbegdorjoo tamin orondoo hurdan morilj erthen nvglee edel .
    2017 оны 06 сарын 06 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    Хар машиний ард гадаадын луйварчин нарын тэжээвэрүүд ба С Баяр байна уу гэмээр үүлдэлүүд харагдаад байна С Баяр хулгайч ямар зорилгоор Монгол ирвэ
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (103.10.23.119)
    Өнөөдөр иргээд явсан зам мөрийг нь дагаад хархад Энхбаярийн хэлсэн 90 хувь үнэний магдалтай байна Баяр 90 хувь худлаа хэлэж байна
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (66.181.160.73)
    Энэ жилийн сонгууль хар машинаар тоолох юм бол 7 сарын 1-н давтагдана.Яана даа.
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • зочин (202.179.24.48)
    СБаяр бол Монголын Ард түмнээс эчнээ ял авсан хүн гэдгийг бүгд л шахуу мэднэ шүү дээ
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • Г.Батнасан (202.179.31.81)
    Болж өнгөрсөн, болж буй үйл явдлаас харвал С.Баяр гэдэг хүн хумсаа нуусан муур байж дээ л гэж харагдаж байна. Удахгүй Элбэгдорж суудлаасаа бууж оронд нь Энхболд сууж чадахгүй бол Энэ Баяр гэдэг хүн оймсоо гозолзуулах нь бүү хэл юм болно доо.
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • Зочин (182.160.37.10)
    сиамын ихэр элбэгдорж миеэгомбын энхболд хоёрыг хазаарлахгүй бол үгсэн хуйвалдаж намын нэрийг шороотой хутгалаа. МАН-ы гишүүд ээ?
    2017 оны 06 сарын 03 | Хариулах
  • Zochin (66.181.178.219)
    2 taarsan taar shuudainuud
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • үнэн үү (103.229.121.46)
    С. Баяр сонгуул болохоор л монголд ирдэг. Түүний энэ ирэлт сонгуулийн хар маашинтай холбоотой талаар их ярьж байна. СОНГУУЛийн хар машинд байх ЧИП -д хүссэн мэдээлээ оруулж сонгуулийн үр дүнг урьдчилан тодорхойлж болдог гэнэ. Иймд ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Баяра урьдчилан хийсэн байх магадлал их өндөр ажээ. МАН ын Энхболд ялж байгаа юм
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
    • Иргэн
      Магадгvй рольдоо итгэсэн Хаянхярваа гэхэд УИХ ын дарга болчихсон юм биш vv.
      2017 оны 06 сарын 02
  • Зочин (74.64.98.67)
    Хбаттулга эсвэл бурэн эвдэрчихсэн хумуусийг авдаг, жишээ нь менхбаясгалан мэт, эсвэл хумуусийг эвдэж дуусдаг. Тэр херо баатар гэж нэг хеерхий еревдем хун бнаа. Уул нь авьяастай, тэгээд хбаттулгын захиалгаар заваан юм хийсээр авьяасаа ч, хун дурсээ ч бурэн алдаж дууслаа. Сахал эрдэнэбилэг гэж сурхий хун анх гайгуй л залуу бсн бх. Хбаттулгын жолооч бхдаа л хулгай хийж баяжих аргыг сураад одоо шуналын буг четгер болоод хувирчихсан.
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • 2 hulgaichaaaa (112.72.11.105)
    za muu sanjiin bayraa elbegdorjoo ta muu 2 baas nvglee edleh tcag chini irne shvv .ene hvn ta 2 shig mongoliig zaraagvi shvv .ur utnuus tceverlej yavsan erunhiilugchuu bid umguulnu shvv .
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (74.64.98.67)
    Энхбаяр 40 мянгатых биш л дээ. Сбаяр нь элбэгдоржтой нийлж оюутолгойг тавантолгойг идэх гэж Энхбаярыг сонгуулиар луйвардан унагааж шоронд хийсэн биздэ. Харьцуулж адилтгах юм бхгуй, едер шене шиг ялгаатай хумуус. Яахав боловсролтой юм уншдаг гэдгээрээ адил бж магадгуй. Энхбаярыг нэр нь муудсан сбаяртай холбох гэсэн хбаттулгын бохир пиар л бн. Амьдралдаа нэг ном уншиж узээгуй, хор найруулж хулгай хийхээс еер юм мэдэхгуй, хааяа енгендее сайхан юм ярьж хийж бгаа мэт нь дандаа дотор муухай санаа агуулсан хбаттулга Элбэгдорждоо жинхэнэ женко, загалмайлсан эцэг нь болсон. Элбэгдоржийн бух муухай юмыг хбаттулга зааж егсен , элбэгдоржийн гараар олон хуний мууг узсэн, суулд элбэгдоржоо дийлэхээ болиоод емне нь жижгэрч эхлэхдээ уянгыг ажиллулж эхэлсэн. Ийм хун дэвшиж бдг монголын заяа их л доройтож.
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.26.195.181)
    Ер нь 40 мянгатынхан гэж нэг өмхий санаанаас өөр юу ч байхгүй хогийн шаарнууд байдаг юм Тагтааны сүүлэнд цаас асаан нисгэнэ , гөлгийг тамлаж ална , за тэгээд хөдөөнөөс ирсэн оюутнуудын тэтгэлэгийг дээрэмдэнэ ер нь хүний санаанд оромгүй балмад үйлдэл гаргана Энэ хоёр гавно бол ёстой ОДИН ХУЙ !
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
    • Xotiin irgen
      Tag xodoo
      2017 оны 06 сарын 02
  • Зочин (66.181.179.71)
    юуных нь 40 мянгатын атманууд вэ. тэд бол адгийн шаарнууд байсан юм. баяр нь хүн хутгалж шорон шаах шахсан энхбаяр нь худал хэлж хүн хулхидсан ийм л өөдгүй новшнууд өөрөөр хэлбэл батүүлийнхээр ёстой лалрууд байхгүй юу. цаг муудхаар түрүүний бөөс толгойд гарна гэгчээр төрд очоод монгол орныг ёстой нэг дампууруулж өглөө ш дээ. тэгээд энэ хоёр согтуу толгой дэлхийн шившиг болоод одоо бие биенийхээ харыг ёстой нэг гайхацгааж байх шив дээ новш гэж
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • Зочин (202.179.26.101)
    С. Баярын 5 төгөлдөршил чинь явсаар байгаад АНУ-д 5 байшин болж дуусч дээ хөөрхий...............
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
    • Зочин
      tegees tegej enhbayriig gargaj 2 luivarching baas sheesiig shahuulii gesen erhiigni ugsungvi shvv ..
      2017 оны 06 сарын 02
  • Зочин (103.10.20.34)
    Ene 2 chin 40 myangatiin atamanuud ged surhii bsan bizde
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
    • Зочин
      enhbayr zodoo hiij yavsangvi .nom shagaij yavsangvi .bayr shig hutga barij cj yavaagvi .gehdee deerelheh gesen ah narig bol gantc tcohiod unagdag baisan yum shvv
      2017 оны 06 сарын 02
  • Зочин (217.172.229.74)
    Tembuu bayaryg tataachwe shivshig
    2017 оны 06 сарын 02 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    30 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    38 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    5 цаг 56 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    6 цаг 7 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    6 цаг 45 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    19 цаг 59 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    20 цаг 2 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    20 цаг 5 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    22 цаг 19 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    23 цаг 41 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    23 цаг 43 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК