Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Монголчууд шинэхэн Хөдөлмөрийн баатартай болж, 19 жил хүлээлт дагуулаад байсан С.Зоригийн хэрэг эцэслэгдэв

2017-8-05
0
ЖИРГЭХ

Энэ долоо хоногт улс төрд болоод нийгэмд олон үйл явдал болж өнгөрлөө. 30 гаруй жил тасарсан олимпийн медаль, дэлхийн аваргын цомыг эх орондоо авч ирсэн чөлөөт бөхийн тамирчин Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Хөдөлмөрийн баатар цол олгож, бөхөд хайртай монгол түмний магнайг тэнийлгэв. Түүнчлэн 20 орчим жил оньсого мэт байсан С.Зориг агсы амь насыг бүрэлгэсэн хэрэг эцэслэгдэж, анхан болон давж заалдах шатны шүүхээс 24-25 жилийн ял сонсоод байсан Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, шүүх бүрэлдэхүүн тэнд 20 жилийн хорих ял оноон шийдвэрлэлээ. Энэ долоо хоногт болсон үйл явдлыг багц 24 буландаа онцолж байна.

 
С.Батцэцэгт Хөдөлмөрийн баатар цол олголоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга Үндэсний шигшээ багийн тамирчин Соронзонболдын Батцэцэгт Монгол Улсын Хөдөлмөрийн баатарын  Алтан соёмбо тэмдэг, Сүхбаатарын одон гардуулан өглөө. Чөлөөт бөхийн тамирчин Олимпийн хүрэл медальт, Дэлхийн хошой аварга Соронзонболдын Батцэцэг нь 30 гаруй жил тасарсан олимпийн медаль, дэлхийн аваргын цолыг эх орондоо авч ирж, эх орныхоо нэрийг дэлхийн чихнээ цуурайтуулж яваа нэгэн юм.

 
Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарын ялын хэмжээг бууруулж тус бүр 20 жил болголоо

 

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн С.Зоригийн амь насыг бүрэлгэсэн хэмээн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрээр ялын дээд хэмжээ сонсоод байсан шүүгдэгч Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт холбогдох эрүүгийн хэргийг Улсын дээд шүүх хянан хэлэлцэж, энэ сарын 4-ны баасан гарагт шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргалаа. Шүүхийн шийдвэрээр Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарт тус бүрт 20 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэр гаргав.

 

Ингэхдээ өмнөх шүүх хурлаар тогтоосон “Нийгэмд онц аюултай гэмт хэрэгтэн” гэх заалтыг хүчингүй болгосон бөгөөд яллагдагчдын өмгөөлөгчийн зүгээс шүүх бүрэлдэхүүнд ирүүлсэн хүсэлтийг бүгдийг нь бүрэлдэхүүн авч хэлэлцээд, хүчингүйд тооцсон байна. Шүүхийн шийдвэрийг энэ оны долдугаар сараас эхлэн мөрдөгдөж эхлээд буй Эрүүгийн хуулийн шинэчлэсэн найруулсан хуулиар шийдвэрлэсэн юм. 

 

Г.Шийлэгдамба анхан шатны шүүхээс хорих ял сонслоо

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Г.Шийлэгдамба нарын дөрвөн хүнд холбогдох хэргийн шүүх хурал хоёр өдөр үргэлжилж, энэ сарын 3-ны орой шүүх бүрэлдэхүүн шийдвэрээ гаргав. Түүнийг Эрүүгийн хуулийн 268.2, бусдаас хээл хахууль авах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэгт буруутгаж, улсын яллагч ял төлөвлөөд байсан бол шүүх бүрэлдэхүүн хэргийг авч хэлэлцээд Г.Шийлэгдамбад 5.1 жил, харин түүнд авлига өгсөн О.Даваасүрэнд 1.6 жилийн ял оноосон байна. Харин ЭМСЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга асан Г.Ганчимэгт 19 сая 200 мянган төгрөгийн торгууль, "Метро Нетворк” компанийн гүйцэтгэх захирал Э.Гантулгад 14 сая төгрөгийн торгууль ногдуулжээ. Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын яамны сайдаар ажиллаж байх үед нь 2015 оны 11-р сард ажлын өрөөнөөс нь АТГ-ынхан баривчилан шалгаж байсан билээ. Тэрбээр 500 сая төгрөгийн авлигын хэрэгт буруутгагдаж, ийнхүү анхан шатны шүүхээс хорих ял сонслоо. 

 

"Сарнай хүүхдийн төв"-г барих аяны дуулиан дэгдэв

 
Энэ долоо хоногт бас нэгэн дуулиан тарьсан үйл явдал болж өрнөсөн нь ард түмний сэтгэлийн хандив эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал байв. “Итгэл сэтгэлийн гүүр” ТББ-ын тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ хүний өөрийн нийлсэн 30 гаруй хүүхдийг өсгөж, улмаар "Сарнай хүүхдийн төв"-ийг барихаар хандив цуглуулж байсан М.Сарнай гэх эмэгтэйг хууран мэхлэгч байсан талаарх мэдээллийг олон нийтэд хүргэж, басхүү гайхширлыг төрүүлсэн. Энэхүү мэдээлэл цацагдсны дараа М.Сарнай ч мөн өөрийн байр суурийг илэрхийлж “Ц.Сувд-Эрдэнийг шунахайн сэдэлтэйгээр худал мэдээлэл цацаж байна. Сарнай хүүхдийн төвийн аян цааш үргэлжилнэ гэх мэдээллийг өгсөн. Тэдний өөр хоорондоо шидэлцэх үнэн худал нь үл мэдэгдэг мэдээллүүд нь цахим ертөнцийнхөнг талцуулж басхүү гомдол гайхширлыг төрүүлээд байгаа юм. Ядарсан нэгнээ гэсэн ард түмний сэтгэлийн хандив үнэхээр эзэндээ хүрч байна уу эсвэл хэн нэгний бэлэн зууш болоод байна уу гэдэг асуудал ч яригдах боллоо.

 

Ерөнхийлөгч захирамж гаргаж бие төлөөлөгчид болон зөвлөхөө томиллоо

 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ доло хоногт хэд хэдэн томилгоог хийв.  Тухайлбал, Ерөнхийлөгчийн Хэвлэл Мэдээллийн Албаны даргаар Ж.Цэсэнг томилсон бол Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд асан А.Гансүх, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин Д.Дагвадорж нарыг бие төлөөлөгчөөрөө томиллоо. Мөн Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч, яруу найрагч, зохиолч Цоодолын Хуланг Монгол Улсын Ерөнхийлөгчийн  Соёл, шашны бодлогын зөвлөхөөр томилсон юм.

 

С.Баярыг эсэргүүцэгчид Лондонд дахин суулт зарлалаа

 

Английн Лондон хотод амьдардаг монгол иргэд тус хотод орших МУ-ын Элчин сайдын яамны гадаа энэ сарын нэгнээс эхлэн дахин суулт зарлахаар боллоо. Тэд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад Их Британи, Умард Ирландын нэгдсэн вант улсад суух элчин сайд С.Баярыг эргүүлэн татахыг шаардсан албан бичиг хүргүүлсэн бөгөөд албан бичгийн хариуг ирүүлтэл ийнхүү суулт зарлахаар болсон байна. Английн Лондон хотод амьдардаг монгол иргэд өмнө нь өнгөрсөн гуравдугаар сард мөн суулт зарлаж байсан юм.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.179.17.162)
    Zorigiin hergiin zahialagch hen be tsahiagiin hvv uuruusuu mun saihan zailuulava huurhii
    2017 оны 08 сарын 07 | Хариулах
  • МАНАН (103.10.23.111)
    Жүжэг дууслаа МАНАН хэмээх бид нар сандаа хүрлээ хөшөг хаалаа Одоо таа нар хашгараад үлд баяртай тэнэг ард иргэдээ ,,,,
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (202.9.43.122)
    Монголын ард түмэн Зоригийн аллагаас 19 жил ийм үр дүн хүлээж байсан болж таарч байна уу. арйчдээ. үгээ олж хуцмаар байна
    2017 оны 08 сарын 06 | Хариулах
  • Зочин (66.181.184.17)
    Zorigin heregin ilruulelt neg l sonin.bulgan hen bolj taaraw.hohirogchid ugee helejgui zahialagch baihgui ...nigemd shudraga bus awilga ....shunahai busarmag nuhduud ni hagartlaa bayjaad...l
    2017 оны 08 сарын 05 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    49 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    1 цаг 0 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    1 цаг 39 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    14 цаг 53 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    14 цаг 55 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    14 цаг 59 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    17 цаг 12 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    18 цаг 34 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    18 цаг 37 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    19 цаг 11 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    19 цаг 16 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    19 цаг 19 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    19 цаг 29 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    19 цаг 58 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    20 цаг 4 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    20 цаг 15 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    20 цаг 16 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    21 цаг 3 мин
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
    21 цаг 48 мин
  • ТБХ: Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ
    21 цаг 48 мин
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • ДАШТ-ий сүлд дууг хашраагч Шакирагийн бага насны тухай сонирхолтой 24 баримт
  • Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский ОХУ-аар хошигнов
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Ерөнхий сайд асан Г.Занданшатар элхийн №1 Магнус Карлсентай нэг багт тоглоно
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Дальхаузийн их сургуультай боловсролын салбарт хамтран ажиллаж байна
  • Улсын начин Г.Дармаажанцангийн нутаг Дөргөн сумын ойн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Сонгинохайрхан дүүрэг сүүлийн таван жилд эрүүл мэнд, боловсролын салбарт онцгой анхаарчээ
  • “БАЙГАЛЬД ӨГСӨН БҮХЭН БУЦАЖ ИРДЭГ” УРИАН ДОР 10 МЯНГАН МОД ТАРИНА
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК