Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Багц 24: Улстөрд МАН-ын “дайн” үргэлжилсэн 7 хоног

2017-8-20
0
ЖИРГЭХ

Өнгөрсөн 7 хоног улс төрийн үйл явлаар дүүрэн долоо хоног байлаа.  Эрх баригч МАН-ын тагнасан, чагнасан хэргээс болж үүдсэн гэх цусгүй дайн өнгөрч буй долоо хоногт улам хүчээ авч, хэвлэлээр дайтахад хүрсэн нь онцгой үзэгдэл байв. Учир нь МАН бол хэзээний “дотоод тамиртай” нам. Дотроо болсон хэрүүлээ АН-ынхан шиг ил цагаан хэлчихдэггүй. Харин энэ удаа улайн цайм  дайтаад авсан нь тус намын доторх зөрчилдөөн хэр гүнзгийрснийг харуулах буй за. Үүнтэй зэрэгцээд МАХН ч бас хөөрхөн шуугиан дэгдээчихсэн. Мөн тус намаас  Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшсэн С.Ганбаатар сонгуулийн үеэр гадаад хүнээс авлига авсан нь илэрсэн билээ. Улмаар энэ хэргийг  Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэлэлцэж, С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэв.

 

 

Үүнтэй зэрэгцээд тус намыхан УИХ-ын ганц төлөөллөө хөөхийг хүсэв.  Ингээд өнгөрч буй 7 хоногийн улс төрийн онцлох үйл явдлуудыг тоймлон “Багц 24” булангаараа хүргэж байна.

 

 

У.Хүрэлсүх Засгийн газраа бүрдүүлээд эхэлчихсэн үү

 

Түүнийг аль хэдийнэ Засгийн газраа бүрдүүлчихсэн талаарх шуум энэ долоо хоногийн сэдэв байв.  МАН-ын дотоод "зодоон" Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат, Шадар сайд У.Хүрэлсүх, УИХ-ын дарга М.Энхболд нарын хооронд өрнөж байгаа мэт харагдавч хөшигний ард фракц хоорондын цусгүй тулаан болж байгаа гэх. Одоогийн байдлаар УИХ-ын 20 гаруй гишүүн Засгийн газрыг огцруулах үндэслэл дээр гарын үсгээ зуржээ. Баттай эх сурвалжийн мэдээлж буйгаар УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, Б.Энх-Амгалан Л.Энхболд М.Билэгт, Ж.Энхбаяр, Н.Учрал, Ч.Хүрэлбаатар, Д.Гантулга, Д.Сумьяабазар, Х.Болорчулуун, Х.Нямбаатар, Ц.Гарамжав, Л.Элдэв-Очир, М.Оюунчимэг, Г.Занданшатар, Ц.Даваасүрэн, Я.Содбаатар, Л.Энх-Амгалан, Д.Сарангэрэл, Л.Оюун-Эрдэнэ нар Засгийн газраа огцруулахаар шийдчихээд байгаа аж.   Энэ нь Засгийн газар огцрох бараг тодорхой болчихсон гэсэн үг. Энэ сургаар дараагийн Засгийн газрын гишүүд ч бас тодроод эхэллээ гэх мэдээлэл цахимд хандалт өндөртэй байна.  Таамаглалаар бол МАН-ын даргаар Ж.Энхбаярыг аль хэдийнэ сонгочихож. Хэрэв энэ хувилбар үгүй бол Батлан хамгаалахын сайдад найдвартай гэх. Цаашлаад УИХ-ын даргад Ц.Нямдорж, Монгол Улсын Шадар сайдад Б.Бат-Эрдэнэ, Ч.Хүрэлбаатар, ЗГХЭГ-ын даргад Ө.Энхтүвшин, Сангийн сайдад УИХ Ц.Даваасүрэн, Боловсролын сайдад Н.Учрал, Гадаад харилцааны сайдад Г.Занданшатар, Хуульзүйн, дотоод хэргийн сайдад Х.Нямбаатар, Ш.Раднаасэд, Уул уурхайн сайдад Я.Содбаатар нар тохиролцсон гэх мэдээлэл байна. Харин Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд,  Эрүүл мэндийн сайд, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн сайдуудын нэрс одоогоор тодорхой бус.  

 

 

Удирдах зөвлөлийн урвалт, шарвалт

 

МАН-ын Удирдах зөвлөлийн хурал халуухан болох талаар хэвлэлийн таамаглаж байсан. Учир нь Ерөнхийлөгчийн сонгуульд ялагдал хүлээсэн УИХ-ын дарга, МАН-ын дарга М.Энхболдод хариуцлага тооцох асуудал, Элчин сайдын суудлаас татгалзсан С.Баярын хүсэлт зэргийг хэлэлцэх,  Шадар сайд У.Хүрэлсүхийг Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат захиалга өгч, тагнасан гэх зэрэг цаг үеийн халуухан сэдвүүдээр ярилцана хэмээн мэдээлж байсан. Таамаглаж байснаар Удирдах зөвлөлийн хурал нэлээд дуулиан шуугиантай болсон.

 

Энэ үеэр Шадар сайд У.Хүрэлсүх “Намайг өнгөрсөн дөрөвдүгээр сараас хойш дагасан. Солонгост явж байхад хүртэл араас хүн явуулаад тэр чинь баригдсан. Энэ асуудлыг илчилсан залуусыг барьж хориод У.Хүрэлсүхийн эсрэг мэдүүлэг өг гэж тарчлааж байгаа дуулдаж байгаа шүү. Тэгтлээ бяр чинь амтагдаад байгаа бол Ж.Эрдэнэбатаа намайг бариад хориорой. Би 2012 оны сонгуулийн дараа УИХ-ын гишүүнээсээ татгалзаад явж л байсан. Тэр үед яривал ярих юм их байсан шүү. М.Энхболдоо, чи одоо ажлаа өг. Чамд УИХ-ын дарга, МАН-ын дарга байх ёс суртахууны эрх байхгүй. Ж.Эрдэнэбат Засгийн газраа удирдаж чадахгүй, намаа сонгуульд унагасан. Чи ч бас ажлаа өг. Таны удирдсан Засгийн газрын өнгөрсөн нэг жилийн ажилд өгсөн үнэлгээ гэж ойлго. Энэ мөчид би ч гэсэн Шадар сайдын ажлаа өгөх гэж байгаагаа үүгээр мэдэгдэж байна. Авлига үнэртсэн энэ танхимд амаа үдүүлээд суумааргүй байна. Жирийн иргэн болж байгаад үзэлцье, за юу” гэжээ.

 

Үүний дараа МАН-ын дунд хэрүүлийн алим болоод байгаа 60 тэрбумын бичлэгний талаар гишүүд ярилцжээ. Энэ асуудлыг хэлэлцэх үеэр нэлээд хэдэн гишүүд  НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг нэлээд зэмлэж баалсан сураг байдаг. Намын ихэнхи гишүүд Ц. Сандуйг огцруулах асуудлыг хөндсөн ч "НИТХ-ын дарга, Нийслэлийн ИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах ямар ч үндэслэлгүй, 60 тэрбумын бичлэг эвлүүлэг" хэмээн МАН-ын дарга М.Энхболд намын гишүүдэд хандан хэлсэн гэх мэдээлэл байгаа ч Удирдах зөвлөлийнхнийг бүтэн зургаан цаг манартал хэрэлдүүлсэн Ц.Сандуйг огцруулах үндэслэлгүй гэсэн шийдвэр гаргасан юм. МАН-ын Удирдах зөвлөл 31 гишүүнтэй. Эндээс М.Энхболд, Ж.Эрдэнэбат, Ж.Мөнхбат, Д.Оюунхорол, О.Содбилэг, Г.Тэмүүлэн, Сү.Батболд Н.Төмөрхүү, Д.Хаянхярваа, Х.Булгантуяа, Б.Бат-Эрдэнэ, Л.Энх-Амгалан нарын 15 гишүүн амь нэгтэй айж, Ц.Сандуйг хамгаалж авч үлджээ.

 

 

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцруулах бичгийг өргөн барив

 

МАН-ын Удирдах Зөвлөлийн хурлаас 60 тэрбумын гэгдэх бичлэгт холбогдоод буй НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлж, намаас хөөх тухай шийдвэр гаргах нь гэсэн хүлээлт бий байсан.  Гэвч  тус намын УЗ-ийнхөн түүнийг өмгөөлөн авч үлдсэн. Үүнд нь эгдүүцсэн НИТХ дахь МАН-ын бүлгийн гишүүд Ц.Сандуйг огцруулах бичгийг бэлэн болгож өргөн барив. НИТХ дахь МАН-ын бүлэг дээр нэмэх нь АН-ын төлөөлөгчид мөн энэхүү шаардлагыг дэмжиж байгаа аж.  Ингээд тооцоод үзвэл НИТХ-ын 45 төлөөлөгчийн олонх нь энэхүү асуудлыг дэмжиж  шаардлага биелэгдэх боломжтой болоод байна. 

 

А.Ганбаатарын гал намжаах “тактик”

 

МАН-ын гишүүн, Нийслэлийн МАН-ын дарга Ц.Сандуйн зөвлөх А.Ганбаатар 60 тэрбумын бичлэгтэй холбоотой асуудлаар анх удаа мэдээлэл өгөв. Ингэснээр тэрбээр МАН доторх Ц.Сандуйн эсрэг галыг намжаана хэмээн тооцолж байсан болов уу. Учир нь А.Ганбаатар “60 тэрбум” төгрөг босгох талаарх яриа гарсан нь үнэн. Гэхдээ энэ санаа, схем нь Г.Доржзодовынх. Тэр хүн өөрийнхөө хийсэн юмыг бид нарын хийсэн хэрэг болгож байна. Би энэ талаар намынхандаа дуулгасан. Гэхдээ энэ уулзалтад Доржзодовын гаргаад байгаа хүмүүс байгаагүй. Харин яагаад жинхэнээсээ байсан хүмүүсийн дуу авиа нь гарахгүй байна, гаргахгүй байна вэ гэдэг их сонин байна. Энэ уулзалтанд нийслэлийн намын хорооны дарга Ц.Сандуй, Шадар сайд У.Хүрэлсүх, МАН-ын генсек Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн Оюун-Эрдэнэ, Г.Доржзодов, А.Ганбаатар нарын бүрэлдэхүүнтэй болсон. Гэтэл У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар яагаад өнөөдрийг хүртэл 60 тэрбумын схемийн талаарх яриа болоогүй гэдэг талаар ярихгүй, дуугарахгүй байгааг нь ойлгохгүй байна.  Үнэхээр Г.Доржзодовын зохиосон схемийг үзсэн, сонссоноороо буруудаж байгаа бол тэд байсан Шадар сайд У.Хүрэлсүх, генсек Д.Амарбаясгалан, Л.Оюун-Эрдэнэ нар бас хамтдаа буруудах ёстой” гэсэн юм.

 

 

Д.Амарбаясгалан: Эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсандаа харамсаж байна

 

Энэ мэдэгдлийн маргааш МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан дараах мэдэгдлийг хийсэн юм. “Өчигдөр А.Ганбаатар гэдэг хүн мэдээлэл хийж, энэ асуудлыг ярьж байхад Д.Амарбаясгалан нарын хүмүүс байсан мэтээр ярьж, олон нийтийг төөрөгдүүллээ. Хүмүүсийн энэ цайрсан үйлдэлд их харамсаж байна. Би өнөөдрийг хүртэл 60 тэрбумын асуудлыг эвлүүлэг гэж бодож ирсэн. 2016 оны үед анх бичлэг цацагдахад нэр холбогдсон нөхдүүд “эвлүүлэг” гэж мэдэгдсэн. Мөн Сүхбаатар дүүргийн цагдаагаас “энэ бичлэг эвлүүлэг” гэсэн албан тоотыг манай намд ирүүлсэн байсан. Харамсалтай нь саяхан болсон МАН-ын Удирдах зөвлөлийн хурал дээр НИТХ-ын дарга Ц.Сандуй “Ийм үйл явдал бодитой болсон” хэмээн хүлээн зөвшөөрсөн. Тиймээс өнгөрсөн хугацаанд энэ бичлэгийн эвлүүлэг хэмээн мэдэгдэж байсандаа харамсаж байна” гэв.

 

Шадар сайд У.Хүрэлсүх,  найруулагч Б.Баатар юу ярив

 

Наймдугаар сарын 15-16-нд шилжих орой цацагдсан энэхүү бичлэг “Херо” студийн найруулагч Б.Баатар болон Шадар сайд У.Хүрэлсүх нарын ихэд ойр дотныг илчлэх утасны ярианууд байх юм. Б.Баатар болон У.Хүрэлсүх нарын яриагаар бол тэд Женко Баттулгыг Ерөнхийлөгч болгосон. Одоо У.Хүрэлсүхийг МАН-ын даргад уралдуулах гэж байгаагаа энэ ярианд бас дурдсан байна.

 

 

Н.Номтойбаяр У.Хүрэлсүхийг тагнуулч муужгай гэв

 

Шадар сайд У.Хүрэлсүх өөрийг нь тагнасан гэх асуудлыг дэлгэсэн цагаасаа л энэ асуудалд Хөдөлмөр, Нийгмийн хамгааллын сайд Н.Номтойбаярыг байгаа хэмээн ярьсаар ирсэн. Харин үүнд эгдүүцсэн Н.Номтойбаяр "Өдрийн сонин"-д У.Хүрэлсүхийн асуудлаар байр сууриа илэрхийлэв. Тэрбээр "Би Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын ажилд томилогдсоноос хойш зөвхөн өмнөх ажилдаа л анхаарч, нам доторх элдэв хов, хэрүүлээс хол явлаа. Гэтэл сүүлийн үед тагнасан гэх сенсацид Хүрэлсүх өөрөө намайг татаж оруулж, ил далд хэвлэлээр дайраад байх юм. Энэ нь намайг хэвлэлд тайлбар өгөх, байр сууриа илэрхийлэхээс өөр аргагүй байдалд орууллаа. Засгийн газрыг огцруулна гээд хэдэн гишүүний гэр орноор явж, архи дарс болж, гарын үсэг зураалаад явж байна. Энэ бүхний ард Монгол Улсын Шадар сайд Ухнаа овогтой Хүрэлсүх бий. Хүрэлсүхийн утас чагнагдах боломжгүй. Харин Хүрэлсүх өөрөө “Топор” гэх нууц нэртэй, Х.Баттулгын МАН-д шургуулсан гар хөл болсон тагнуулч нь гэдэг нь тодорхой болчихлоо. Түүнд үлдсэн ганц зөв арга зам нь энэ. Зүгээр л зайлаад өг. Эсхүл улс төрөөс хол бай. Тэтгэвэртээ гар. Нүгэл их үйлдсэн хүн. Буян хийж дэнслэх талын зүйл бод. Улс төрөөс хол байснаараа бараг буян болно доо" гэв.

 

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг намаас нь хөөсөн үү

 

УИХ-ын гишүүн О.Баасанхүүг МАХН-аас хөөсөн тухай мэдээллийг МАХН-ын дарга Н.Энхбаярын худ өөрийн фэйсбүүк хуудсаараа дамжуулан мэдээлсэн. Тэгвэл энэ асуудалд УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Намайг МАХН-аас гарсан уу, эсвэл хөөгдсөн үү гэдгийг хүмүүс их асууж байна. Хөөсөн эсэх талаар надад мэдээлэл алга. Манай намын даргын худ фэйсбүүк хуудсаараа юм бичсэн байна лээ. Надад нэг зүйл нь таалагдаагүй.  Компаниас гарахад амар байх. Худынхны дургүй хүргээд ажлыг нь хийгээгүй гэдэг шалтгаанаар гаргачих байх. Улс төрийн нам гэдэг бол олон нийтийн байгууллага. Хамтын шийдвэртэй, хариуцлагатай байлгах ёстой. Ёс зүйтэй байх ёстой.  МАХН-аас хөөтөл гарахгүй. МАХН-ыг өөрчилнө, цоо шинэ үзэл баримтлалаар явуулна. Монгол Улсыг хөгжүүлэхийн төлөө явна" гэсэн юм.

 

 

С.Ганбаатар торгууль төлж, 50 сая вонноо хураалгана

 

2017 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатар БНСУ-ын иргэнээс 50 сая вон авч буй бичлэгийг хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн байдаг. Улмаар С.Ганбаатарт холбогдох хэргийн шүүх хурал наймдугаар сарын 07-ны 16.00 цагт товлогдсон ч шүүх хуралдаанд гомдол гаргагч болон зөрчилд холбогдогч нар хүрэлцэн ирээгүй тул шүүх хуралдааныг хойшлуулжээ. Гэвч хуулийн хугацаанд шүүх хуралдааныг хийх ёстой учир наймдугаар сарын 9-ний 16.00 цагт дахин товлон зарлаж, шүүх хуралдаанаар зөрчлийн хэргийг хянан шийдвэрлэсэн байна.



Шүүх хуралдаанаар С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.1.1, 50 дугаар зүйлийн 50.8, 52 дугаар зүйлийн 52.1.4 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн болохыг тогтоосон байна. Улмаар 50 дугаар зүйлийн 50.10.2 дахь хэсэгт зааснаар С.Ганбаатарт нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулж, Сонгуулийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.4-т зааснаар МУ-ын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХН-аас нэр дэвшигч С.Ганбаатарыг нэр дэвшигчийн нэрийн жагсаалтаас хасахыг СЕХ-нд даалгаж, түүний хүлээн авсан хандив 50 сая воныг улсын орлогод буюу төрийн санд шилжүүлэхээр тус тус шийдвэрлэжээ.

 

24tsag.mn

0
ЖИРГЭХ
Санал болгох
Багц 24: МУ-ын Хөдөлмөрийн баатар нэгээр нэмэгдэж, улс төр томилгоогоор “амьсгалав”
Байр суурь: Уулын спортыг хэрхэн хөгжүүлэх талаар хэн юу хэлэв
Багц 24: Амиа алдсан иргэдийн тоо 10 боллоо
Багц 24: У.Хүрэлсүхийн кабинетынхан тодорч, Г.Дэнзэнгийн хэрэг дэнслэгдэв
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (7)

  • Иргэн (124.158.111.6)
    Ерөнхийлөгчийн сонгууль бол тухайн хүнд ард түмнээс өгсөн үнэлгээ болохоос биш намд өгч байгаа үнэлэмж биш. Үүнийг эрх мэдэл албан тушаалын хэнээтэй нөхдүүд нь буруугаар ашиглаад олон түмэнд буруу ташаа мэдээлэл цацаад бна. Ерөнхийлөгчийн сонгууль ЗГазарт ямар хамаа бна. Тухайн үед намын бүлэг дээрээ ярилцаад хамтын шийдвэрийн үндсэн дээр ЗГазар үажиллагаагаа явуулдаг гэж ойлгож бна. Тэнд гар өргөсөн нөхдүүд нь одоо ЗГазар огцорх ёстой гэж элий балай юм яриад байгааг нь юу гэж ойлгох ёстой вэ? Даваасүрэн гэж хөгийн амьтан бна. Ерөнхийлөгчийн сонгууль болсон гэдгээ ойлгохгүй ЗГазраа муулаад байж бдаг эрх мэдлийн хэнээтэй нөхөр юм нэг намаас нөгөө намд урваж шарваж явдаг арчаагүй хүн бна гэж харлаа.
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Зочин (202.21.117.42)
    Сэтгүүлчид битгий гал өрдөөд байгаач дайн ч гэх шиг, энэ бол болох ёстой зүй ёсны үйл явц шүү дээ, ард түмэн хүлээн зөвшөөрөхгүй байхад намын удирдлагууд зүгээр л өргөдлөө өгөөд, ялагдлаа хүлээгээд явдаг жишиг тогтолцоо монголд төдийгүй дэлхий нийтийн зарчим болсон шүү дээ, юу хийх гээд, яах гээд ажил албан тушаалтайгаа зууралдаад байна аа Ми гуай, ард түмэн таныг хол байгаач гэлээ, та больчихоо намаа муухай харагдуулж, хагаралдуулж дайн болж байгаа юм шиг харагдуулж байгаа хүн нь та шүү дээ нэдэр дээрээ. Хүмүүсийг хардаж өөрөө буруугүй мэт илжиг зөхүүдлэхээ больчихооч, тэр тусмаа Ерөнхийлөгчийн сонгууль бол нэр дэвшигч хувь хүмүүсийн нийгэмд эзлэх байр суурь, ард иргэдийн үнэлэмжийн үнэлгээ байдаг, ойлогох хэрэгтэй
    2017 оны 08 сарын 21 | Хариулах
  • Иргэн (27.123.214.118)
    60 тэрбумын хэргийг АН санаачилж МАН- н судсанд тарьсан хорт хавдрын эд эс байсан юм биш үү . Одоо У . Хүрэлсүхийг ашиглаж МАН- г дотор нь хагаралдуулж бна . Ярианы бичлэгийг АН хийж тараасан байх . Энэ юу яюч биш .УИХ - н сонгулийн үеэр санаанд чиг орохооргүй өшөө их юм бэлдэж бгаа байх . Учир нь С . Эрдэнэ даргын ажлын гол арга барил нь энэ юм .
    2017 оны 08 сарын 20 | Хариулах
    • 999
      Tenegt malaa
      2017 оны 08 сарын 20
  • Tre (103.57.95.88)
    15 GISHUUNIIG SAIN TOGTTOTSGOO.TA NARIIN AMIDRALIIG DOROITUULAGSAD
    2017 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.212.116.233)
    60 тэрбумын хэргийг хаацайлж хамгаалаад байгаа улс төрчдийг монголын ард түмэн ой тойндоо санаж авах хэрэгтэй. ийм ёс зүйгүй шударга бус ноён нуруугүй улс төрчдөөс хойшдоо нэг мөр салах ёстой.
    2017 оны 08 сарын 20 | Хариулах
  • Зочин (122.201.31.31)
    МАН-ыхан ЗҮТГЭНЭ. Өөрсдөө БАЯЖИНА. ЗОРИЛГО нь ТЭР. Одоогийн байдлаар ОУВС-ийн шахалтанд орсон тэнэглэл,Рио Тинтогийн амыг дагасан бялдуучлал,Морин Уяачдын төрд шургалсан алагчлал,МИЕЭ Энхболдын тойрон хүрээлэгчдийн долигнол, Ард түмнээ хуулиар дарамталсан дарангуйлал,Ахмад настан.бяцхан үрсээ алаг үзсэн төрийн бодлого,Албан тушаалтнуудаа ээлжлэн шагнахаас өөр ажилгүй хотын бодлого, 60 тэр бумыг босгох даалгаварт шахагдсан жалга довын томилгоонууд , Газрын наймаагаар гаршсан хотын удирдлага,Элдэв татвар нэмж өөрсдөө тансагласан эрх баригчид,Эрдэнэтийг тойрсон элдэв маргаан, Энэ бүхэнд дургүйцэж цөхөрсөн ард түмэн л байх шив дээ
    2017 оны 08 сарын 20 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    1 цаг 20 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    1 цаг 28 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    6 цаг 46 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    6 цаг 57 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    7 цаг 35 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    20 цаг 49 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    20 цаг 52 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    20 цаг 55 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    23 цаг 9 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК