Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.16
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

24VS24: Ц.Сандуйг огцоруулна, огцруулах хууль эрх зүйн үндэслэл байхгүй

2017-8-22
0
ЖИРГЭХ

 

НИТХ-ын дарга Ц.Сандуйг огцоруулахаар намыхан нь нэгдээд байгаа.  Өчигдөр НИТХ дахь АН болон МАН бүлгийн дарга нар энэ талаар байр сууриа илэрхийлсэн. Тэдний байр суурийг “24VS24” булангаараа хүргэж байна.

 

 

НИТХ дахь АН бүлгийн дарга Ц.Баатархүү:

 

 

Сүүлийн 1 жилийн хугацаанд НИТХ болон НИТХ-ын даргатай холбоотой “60 тэрбум” төгрөгийн хөрөнгө босгосон гэх мэдээлэл тарсан. 2016 оны 7 дугаар сарын 6-ны НИТХ-ын анхдугаар чуулганд АН-ын бүлгийн 11 төлөөлөгч удаа дараа НИТХ-ын дарга Ц.Сандуйгаас албан ёсоор тодруулга авч байсан.

 

Тэгэхэд Ц.Сандуй “Энэ бол худал гүтгэлэг, эвлүүлэг. Хэрэв энэ нь үнэн болох нь нотлогдвол ёсзүйн хариуцлага хүлээж НИТХ-ын даргаасаа татгалзана” гэж мэдэгдэж байсан. Гэтэл саяхнаас төрийн албыг наймаалцаж “60 тэрбум” төгрөг босгох МАН-ын удирдлагуудын хэрээс хэтэрсэн үйлдэл үнэн бодитой болохыг тус намын ЕНБД тэргүүтэй олон гишүүн нь өөрсдөө хүлээн зөвшөөрсөн.

 

“60 тэрбумын” гэх төрийн албаны чадавхийг бууруулсан, чадварлаг төрийн албан хаагчийн эрхийг ноцтой зөрчсөн энэ схем нь үнэн болохыг эрх баригчид баталлаа.

 

Тиймээс НИТХ дахь АН-ын бүлэг Монгол Улсын төрийн ой санамжийг тасалдуулж байгаа, төрийн албыг мэргэшсэн болгох бодлогын эсрэг ажиллаж байгаа энэ үйлдлийг эсэргүүцэж, НИТХ-ын дарга Ц.Сандуйг албан тушаалаас нь чөлөөлөх асуудлыг НИТХ-ын хурлаар хэлэлцэх нь зүйтэй гэдэгт санал нэгдсэнээ мэдэгдэж байна

 

НИТХ-ын дахь МАН-ын бүлгийн дарга С.Мөнхчулуун: 

 

“НИТХ-ын даргыг огцруулах албан бичигт манай намын 16 төлөөлөгч, АН-ын 11 төлөөлөгч нэгдэж буйгаа өнөөдөр мэдэгдэж байна. Манай бүлэг 34 төлөөлөгчтэй. Гарын үсэг зурсан нь 16 гишүүн болохоор бүлгийн байр суурийг илэрхийлж чадахгүй. Тэгэхээр энэ бол олонх болоогүй гэсэн үг. Дөнгөж сая АН-аас хэвлэлийн бага хурал хийхдээ манай намын 11 гишүүн, МАН-ын 27 төлөөлөгч гарын үсгээ зурлаа гэж хэлсэн. Энэ бол худлаа мэдээлэл.

 

Хуулийн дагуу ээлжит бус хурлыг хуралдуулах хэмжээнд хүрээгүй. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалаар НИТХ-ын даргыг огцруулахаар гарын үсэг зураагүй төлөөлөгчид нь 60 тэрбумын хэргийг хамгааллаа, өмгөөллөө хэмээн бичиж байна. Тийм зүйл байхгүй ээ гэдгийг хэлмээр байна.

Мөн өнгөрсөн долоо хоногт намын Удирдах зөвлөл хуралдсан. Хурлаар Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотойгоор хүмүүст хариуцлага тооцохгүй. Учир нь одоо ажиллаж байгаа хүмүүс УИХ-ын сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан. Тиймээс ямар нэгэн хариуцлагын асуудлыг ярих болоогүй.

Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг МАН-ын Бага хурал, Их хурлаар ярина. Хурал ирэх сард буюу 20 хоногийн дараа болно. Тэр болтол намыг хагарган бутаргаж, төр захиргааны байгууллагын ажлыг удаашруулан сааруулах нөхцөл байдал үүсч байна. Тиймээс АН-ынхан зохион байгуулалттайгаар намыг хагалган бутаргах үйл ажиллагаа явуулж байна. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн хуульд Иргэдийн хурлын даргыг гарын үсэг зурж огцруулна гэсэн нэг ч заалт байхгүй.

Өөрөөр хэлбэл 30 хүн буюу 2/3-оос дээш хүн гарын үсэг зурсан бол ээлжит бус хурлыг хуралдуулна, 2/3-оос дээш санал гарсан бол хурал тарна гэсэн хоёр л заалт бий. Тиймээс эдгээр гарын үсэг зурсан гээд байгаа манай намын болон АН-ын төлөөлөгчид хуулиа мэдсэн хэрнээ зүгээр л улс төрийн зорилготой шоу хийж байна гэдэг нь илт байна. Өнөөдөр бид улс төр хийх гэж НИТХ-д сонгогдоогүй. Иргэдийн мянга, мянга асуудлыг шийдэх гэж сонгогдсон гэдгээ санах хэрэгтэй" гэв.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
24VS24: Татвар нэмэх нь буруу, татварын нэмэгдэл иргэдэд нөлөөлөхгүй
24VS24: Дархан аварга Г.Өсөхбаярын эхнэр Б.Нарантуяагаас уучлалт гуй
24VS24: МАХН-ыг санаатайгаар хагалган бутаргаж байна, гишүүдийнхээ үгийг сонсохгүй байна
24VS24: Б.Хурц, Ж.Батзандан нарын зөрүүтэй өчгийг хэн дэнслэх вэ
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (8)

  • Зочин (182.160.37.129)
    Угаасаа энэ газрын луйварчинг дарга болгохыг иргэд лав дэмжээгүй МАН ын ын хуйьалдаан.Энэ нөхөр хаанаас нь ч харсан ийм дарга биш авсанаа шалгуулаад очих газраа очвол иргэдийн санаанд яг нийцнэ.Үүний хийсэн балаг хотоор дүүрэн.Ингэж доромжлуулж суухуу бид.
    2017 оны 08 сарын 28 | Хариулах
  • Дугараа (202.179.27.220)
    АН-ын залуу үе Баатархүүгээ дэмжиж байгаа шүү.
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • ss (112.72.11.118)
    Sanduig shuud ogtsruulaachee. 60 terbumaar alban tushaal zadag hen be. Turiin baiguullaguudad shineer orson ahlah margejiltenguudees ehleed bugd 60 ter bumiinhdaa
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • Дагва (202.9.47.177)
    Сандуй шоронд орохоос үхтэлээ айж байна даа
    2017 оны 08 сарын 23 | Хариулах
  • иргэн (202.21.106.111)
    Яаж амнаас нь ийм гар чадаж байнаа? Наад хүмүүс чинь үгсэн хуйвалдах замаар төрийн албыг зарж борлуулах гэсэн төрийн эсрэг гэмтнүүд шүү.Төрд алба хашиж суух биш хуулийн дагуу ял зэмээ хүртэх естой махан толгойнууд шүү.Мөнхчулуун гэж энэ хүн яагаад байнаа? Арай дэндэнэ шүү
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    Сандуй тэнэгийг тэр MINT баарны захирлын ажлыг нь хийлгэ.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Sandui (202.179.24.99)
    Baatarkhuugiin zuv uu
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Haha sandui (202.70.46.228)
    Za zailaa sanduigaa awaad deer ni mint bar ni untuulkui bna ter sanduigiin han uul tower hed bna dandaa mongo ugaasan uildel
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Зочин (139.5.219.247)
    Сундуйг огцруулж болохгүй гэсэн хууль бас байна уу,ядаж энэ хүн ийм нэртэй болчихоод ингээд тэсээд үлдэх соёл энэ хүнд үлдсэн юм болов уу.
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • mgl (66.181.191.195)
    sandui ogtsoroh n baitugai turiin erhiig huuli busaar avah gesen zuil angiar yal avah yostoi hunshuudee
    2017 оны 08 сарын 22 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    2 цаг 48 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    2 цаг 56 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    8 цаг 13 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    8 цаг 24 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    9 цаг 3 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    22 цаг 17 мин
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    22 цаг 20 мин
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    22 цаг 23 мин
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    Өчигдөр 17 цаг 16 мин
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    Өчигдөр 15 цаг 54 мин
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    Өчигдөр 15 цаг 51 мин
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    Өчигдөр 15 цаг 17 мин
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    Өчигдөр 15 цаг 13 мин
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    Өчигдөр 15 цаг 09 мин
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
    Өчигдөр 14 цаг 59 мин
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
    Өчигдөр 14 цаг 30 мин
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
    Өчигдөр 14 цаг 24 мин
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
    Өчигдөр 14 цаг 14 мин
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
    Өчигдөр 14 цаг 12 мин
  • Цэргийн дүйцүүлэх албанд энэ онд 78 иргэн хамруулна
    Өчигдөр 13 цаг 25 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • Дэлхийн түүхэнд энэ өдөр: Лондоны Үндэсний галерей олон нийтэд үүд хаалгаа нээжээ
  • Н.Алтаншагай: Бид нар чөтгөрийн тойргоосоо салж, хөгжмөөр байна
  • Н.Алтаншагай: Улаанбаатар хотод шинэ түүхийг бүтээж буй стратегийн чухал ач холбогдолтой “Сэлбэ 20 минутын хот” төсөл үргэлжлэх ёстой
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Улаанбаатарт 24 градус дулаан байна
  • Энэ долоо хоногт ордуудын амьдрал хэрхэн өрнөх вэ?
  • Ч.Номин: Иргэдийн хувийн эмзэг мэдээллийг төрөөс алдсан зүйл байхгүй
  • Азийн орнуудад төрөлт буурч, хүмүүс нохойноос илүү муурыг "тэжээхэд авсаархан" гэж үзэх болжээ
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • МУГД, Улсын заан Ч.Гочоосүрэнгийн нэрэмжит сумын цолтой, залуу бөхчүүдийн УАШТ болно
  • Д.Трамп Ираны эсрэг цэргийн ажиллагаагаа дахин эхлүүлж болзошгүй байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
24 баримт
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК