Улаанбаатар
Өнөөдөр / 2026.08.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Даварсан даатгалын компаниудад даруулга хэрэгтэй

2018-3-12
0
ЖИРГЭХ

-Иргэдийн халаасыг тэмтрэн, хөрөнгөжиж, мөнгөжсөн ДААТГАЛЫНХАН-

Энэ нийгэмд орлого, ашгаараа тэргүүлэх ганцхан салбар байна. Тэр нь, даатгалын салбар юм. Даатгалын компаниудын арвин их ашиг орлого олох цаг нь оны эхний зургаан сар. Ёстой л даллага авсан мэт хөрөнгө мөнгөний урсгал даатгалын гэх тодотголтой компаниуд руу үерлэн урсаж, цутгасаар байна. Жижигхэн зах зээлтэй Монгол Улсын хэзээ ч хямралд өртөхгүй аж ахуйн нэгж гэж нэрлэхэд нэг их буруудахгүй. Энэ төрлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулагчид иргэдийн халааснаас хуулийн нэрийн өмнөөс гээд л хэдэн төгрөгийг нь авчихдаг болохоор тэр. Ер нь, дампуурна гэсэн ойлголт бол байхгүй.

Хамгийн бага зардлаар хамгийн өндөр ашгийг олж байгаа гэхэд хилсдэхгүй. Үйл ажиллагаа нь балгас мэт газраас эхэлдэг бөгөөд өдрөөс өдөрт өөдлөн дэвжсээр, ашиг орлого арвижсаар өдгөө том том шилэн байшинд төвхнөж, тохижсоныг ч олж харж байгаа биз ээ. Арга ч үгүй юм. Унаж яваа машинаа хуульд захирагдан даатгахаас эхлээд оршин суух байраа ч албан ёсоор даатгуулна. Хариуцлагын нэртэй даатгалд хамрагдахын тулд жолоо барих эрхтэй, машинтай хүмүүс жил тутам 36 мянган төгрөг төлнө. Харин орон сууцны зээлтэй иргэд арай өндөр хэмжээний татвартай. Ерөнхийдөө 200 орчим мянган төгрөг заавал өгөх ёстой. Гэхдээ зээл авсан банкны харьяа даатгалын компанид зайлшгүй хамрагдах жишээтэй. Энэ мэтээр иргэдийн халааснаас хуулийн дагуу гэсэн нэрээр хэдэн бор төгрөгийг нь суйлдаг нь нууц биш. Ийм маягаар цуглуулсан мөнгөө зарлагадах нь бага. Цэвэр ашгийн хэмжээ үлэмж нэмэгдэх тутам хөрөнгөө хэрхэн өсгөх арга бодох нь зайлшгүй юм. Мэдээж хэрэг сул байлгахгүйн тулд ББСБ бий болгож эхэлдэг нь ёс мэт болсон. Сүүлийн хэдэн жилд даатгалынхны дэргэдэх Банк бус нэртэй иргэдэд өндөр хүүтэй зээл олгох газар ч олшров. Мөнгөний эрэлд хатсан иргэд хэдэн бор төгрөг авч байвал гэрээ нөхцөл зэргийг огт ойшоохгүй.

Даатгалын компаниудын хувьд ашиг орлого нь нэмэгдэж л байвал иргэдийн халааснаас хэдэн төгрөг гарах хамаагүй. Жилд хэдэн ч удаа даатгуулах тохиолдол зээл авахаас шалтгаалдаг. Зарим хүн хоёроос гурван удаа даатгал хийлгэх нь бий.

Ерөнхийдөө даатгалын үйлчилгээ үзүүлдэг компаниудын сул орлого нь зээл өгч дахин даатгал хийлгэх явдал. Иргэд зээл авахдаа өөрийн тээврийн хэрэгслээ ББСБ-ын нэр дээр шилжүүлдэг албан бус журамтай. Нэр шилжүүлэх үед тээврийн хэрэгслийн болон жолоочийн хариуцлагын даатгалыг шинээр хийлгэх шаардлагыг даатгалын компаниуд тавина. Хуулийн дагуу бүх даатгалаа хийлгэчихсэн, дуусах хугацаа болоогүй эсэх нь даатгалынханд огт падлийгүй. Шууд л шинээр дахин гэрээ хийхийг тулган шаарддаг. Зоос мөнгөний эрэлд хатсан хүн тулгалтыг хүчээр хүлээн зөвшөөрөхөөс аргагүйд хүрч, халаасаа тэмтэрч, буруу харж уйлах шахан даатгалынханд хэдэн бор төгрөгөө сарвайх нь олон. Ер нь, хуулиараа жилд ганц удаа даатгалд хамрагдах ёстой ч компаниудын луйвар гэж хэлж болох асуудлаас үүдэн нэг биш нэлээд хэдэн удаа тоолдог хэдийгээ даатгалын компанид суйлуулах нь энүүхэнд.

Маш их хэмжээний ашигтайг мэдсэн банкууд ч харьяандаа даатгалын компани байгуулаад амжсан. Орон сууцны зээл авахад өөрийн компаниар заавал даатгал хийлгэнэ. Жил бүр даатгалд сул мөнгө хандивласаар байгаа. Банкууд ч үүндээ амташчихсан явна. 

Өнөөдөр өнгө өнгөөр алаглах өндөр шилэн барилгуудад даатгалын компаниуд үйл ажиллагаагаа явуулсаар. Анхлан байгуулагдахдаа аль байгууллагын умгар өрөө түрээслэн байсан нь саяхан. Гэтэл хэдхэн жилийн дотор өргөжин тэлж, өнгө зүсээ хувиргажээ. Дан ганц даатгалын ажил хийхгүй бөгөөд дэргэдээ ББСБ-ыг бороо дараахь мөөг мэт төрүүлэн гаргасаар. Үнэндээ иргэдийн хармааг маш сайн тэмтэрсний л үр дүн гэж хэлэхэд нэг их хилсдэхгүй болов уу. Цаашид даварсан даатгалынханд тодорхой хэмжээний хяналт ч хэрэгтэй мэт. Мөн давхар, дахин даатгуулах асуудлыг ч нэг тийш болгох нь зүйтэй биз ээ. Хуулийн дагуу даатгалаа хийлгэсэн хүнээс зээл авсныхаа төлөө дахиад мөнгө өг хэмээн шахаж шаардах нь хэр оновчтой юм бол.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд бүгд л хувийнх. Хувийн хэвшил хуулийн зай завсрыг ашиглан “хулгай” маягтай мөнгө хүүлэх нь хуулийн дагуу үйлдэл үү гэсэн асуулт ч урган гарч байна. Ядарч зовсон иргэдийнхээ халаасыг тэмтэрч, олсон хэдийг, зээлэх таван төгрөгнөөс орлогожиж, цар хүрээгээ тэлж байгаа даварсан Даатгалын компаниудад даруулга хэрэгтэй болжээ.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
УИХ-ын гишүүн Д.Ганмаа АНУ-ын Конгрессын ажлын албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Ж.Энхбаяр: Монгол судлалыг хөгжүүлэх бодлогын шинэ баримт бичгийг боловсруулна
1000 хүнийг ажлын байраар хангах төмөр замыг монголчууд өөрсдөө барьж байна
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Zochin (79.194.95.161)
    Daatgal tuluhgui bna gej baij bolomgui zuil! Manaid daatgalaa nemeed uilchihleegee urguuleh heregtei. Avaar hiisen l bol daraagiin jilees daatgaliin tulbur nemegdeed yavna.
    2018 оны 03 сарын 12 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Баруун салааны гол, бумбат рашаанд 16.9 мянган м3 хөв цөөрөм байгуулагдлаа
    19 мин
  • Филиппинд сургуулийн орчинд буудалцаан болж, хоёр сурагч амиа алджээ
    1 цаг 29 мин
  • Украинчууд энэ өвлийг эсэн мэнд давах уу?
    1 цаг 48 мин
  • COP17 ба Оюу толгойн тогтоож буй сайн жишиг
    2 цаг 20 мин
  • Баянгол дүүргийн хэмжээнд 456 байршилд зүлэг тарьж, ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байна
    2 цаг 44 мин
  • “Back to school” кредит картын урамшуулал эхэллээ
    2 цаг 55 мин
  • Голомт банк Монголын волейболын эрэгтэй шигшээ багийн тамирчдыг 200 сая төгрөгөөр урамшууллаа
    2 цаг 59 мин
  • “Бод малын эмнэлэг байгуулах төсөл”-ийн багийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 30 мин
  • Ургацын урьдчилсан баланс тодорхойлох ажил үргэлжилж байна
    3 цаг 34 мин
  • ФОТО: COP17-д хүрэлцэн ирсэн ГАНГАН хүмүүс
    3 цаг 50 мин
  • COP17: НҮБ-ээс ундны ус гуйсан Сент-Китс ба Невис улсад юу тохиолдов?
    4 цаг 25 мин
  • Хөлбөмбөгийн супер од Кристиано Роналду зодог тайлах тухайгаа "Vogue" сэтгүүлд ярьжээ
    5 цаг 50 мин
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
    6 цаг 30 мин
  • Монголд болж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын Талуудын бага хурлын ТҮҮХЭН ЗАМНАЛ
    6 цаг 50 мин
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
    6 цаг 55 мин
  • Жинни Лу нэртэй нохой "Дэлхийн хамгийн царай муутай нохой" шагналыг хүртлээ
    22 цаг 34 мин
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
    22 цаг 42 мин
  • COP17: Зочид, төлөөлөгчдөд 160 автобус, 150 автомашин үйлчилж байна
    23 цаг 13 мин
  • SpaceX компани 38 минутын зайтай хоёр пуужин хөөргөж сансрын нислэгийн хурдны шинэ дээд амжилт тогтоолоо
    Өчигдөр 15 цаг 34 мин
  • Хиймэл оюунд суурилсан "Ногоон дата төв"-ийн төслийг танилцуулна
    Өчигдөр 15 цаг 32 мин
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • Улсын заан цолыг гуйж биш гуядаж авсан Л.Энхсаруулын тухай 24 баримт
  • Хэнтийнхний найдварыг алдаагүй Улсын заан Д.Алтанцоожийн тухай 24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Есдүгээр сараас өмнө хийж амжуулах 24 ЗҮЙЛ
  • Трипл-даблын хаан Расселл Уэстбрукийн тухай сонирхолтой 24 баримт
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • “Heroes” болон “Nashville” цувралын од Хэйден Панеттьер 36 насандаа таалал төгслөө
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • БАРИМТ: Газрын доройтол 3,2 тэрбум хүний амжиргаанд нөлөөлж байна
  • Олон цолыг харайж Улсын заан болсон удамт бөх Б.Сундуйжавын тухай сонирхолтой 24 баримт
  • Эрдэмтэд, судлаачид COP17 хуралд хамтран ажиллаж байна
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Кристиано Роналду, Жоржина Родригес нар 10 жил үерхсэний эцэст Португалд даруухан хурим хийв
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
  • СОР17 бага хурлын бэлтгэл ажил 97 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
  • Олон улсын мал эмнэлгийн гэрчилгээг Нийслэлийн мал эмнэлгийн газраас олгоно
  • Өмнөд Солонгосын Хөлбөмбөгийн холбоо олон улсын шүүгчдэд бэлгийн шинжтэй үйлчилгээ үзүүлсэндээ уучлал хүслээ
  • В.Путин АНУ-ын тэнгисийн явган цэргийн ахмад дайчныг ӨРШӨӨЖЭЭ
  • Ойрын арав хоногт цаг агаар ХЭРХЭХ вэ?
  • Хархорум фестивалийн өмнө "KHARKHORUM BAZAAR" 10 хоногийн турш үргэлжилнэ
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл энэ сарын 17-нд эхэлнэ
  • Сайд Ц.Идэрбат НҮБ-ын ХХААБ-ын Ерөнхий захирлын орлогч Танават Тиенсинтэй уулзаж, хөдөө аж ахуйн салбарт хамтын ажиллагаагаа өргөжүүлэх асуудлаар санал солилцлоо
  • Их Баян орчимд баавгай үзэгдсэн тул иргэдийг сэрэмжтэй байхыг анхаарууллаа
  • Ирэх хичээлийн жилд 258,921 хүүхэд сургуулийн өмнөх боловсролд хамрагдахаар байна
  • Ц.Сандаг-Очир: Нийт газар нутгийн 81.9 хувь нь цөлжилтөд өртсөн байна
  • Нэгдүгээр ангийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
  • Унгар улс Виктор Орбаны шүүмжлэгч 73 настай Андраш Бакаг Ерөнхийлөгчөөрөө сонголоо
  • Монголд ирэх жуулчдын тоо өмнөх оны мөн үеэс 27.2 хувиар өсжээ
24 баримт
  • Эрдэнэдалайнхнаа баярлуулдаг Эрдэнэбатын Даш харцагын тухай 24 баримт
  • Аймгийн заан цолтой бужигнуулж явсан Э.Мөнхжаргал харцагын тухай 24 баримт
  • Хархорин фестивалийн гол уран бүтээлч Ронан Китингийн тухай 24 баримт
  • Ерөнхий сайд Н.Учралын COP17-ын хурлыг нээж хэлсэн үгээс ОНЦЛОХ 24 эшлэл
  • Өчнөөн жил хүлээлгэн байж өндөр цолонд хүрсэн Ө.Батсуурийн тухай 24 баримт
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК