зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.09.04
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Н.Энхбаяр: Монгол ахан дүүс ээ, байгалийн баялагтаа, эх орондоо эзэн болцгооё!

2018-3-30
0
ЖИРГЭХ

МАХН, Иргэний зориг ногоон нам, МҮАН, Монголын ногоон нам зэрэг улс төрийн хүчнүүд нийлж УИХ-д Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах тулган шаардах бичгийг хүргүүлж байгаа талаараа гуравдугаар сарын 22-нд мэдэгдсэн билээ. Улс төрийн намууд Үндсэн хуулийн 6-дугаар зүйлийн 6.1-нд заасны дагуу баялгийн эзэн- Монголын ард түмэн,өөрийн баялгийг мэдэх шийдэх эрхтэй гэж заасныг сануулан өнөөдөр /2018.03.30/ дахин хэвлэлийн бага хурал хийлээ.

Намууд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг цуцлах найман үндэслэлийг танилцууллаа. Тухайлбал, Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон, Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болсон, Үндсэн хууль давсан, олон улсын хууль, хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон гэж үзэж байгаа аж. Мөн усын асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь нутаг элсэн цөл болон хувирах аюултай нөхцөл бүрдсэн, Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон гэрээ болсон, Ашиг сонирхлын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөнөөр байгуулсан гэрээ, Зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусгагдаагүй үндэслэлүүдийг баримт нотолгоотойгоор дэвшүүлэн тавьж байгаа юм. Намуудын дарга нарын байр суурийг хүргэж байна.

МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр:

– МАХН энэхүү гэрээг хийхээс өмнө УИХ-ын гишүүд, Засгийн газар, Ерөнхий сайд С.Баяр нарт анхааруулж байсан. Ийм ашиггүй муу гэрээ байгуулж болохгүй гэж. Харамсалтай нь гэрээг байгуулсан. Оюутолгойн баялаг бол 400 тэрбум ам.доллараар үнэлэгдэх баялаг юм. Энэ ордыгоо эдийн засгийн эргэлтэнд оруулах нь зөв. Гэхдээ Монголд ямар ч ашиггүй. Монгол Улс өөрийнхөө баялгийг эргэлтэнд оруулахдаа өртэй болох гээд байна. Ямар гэрээ ийм байдаг юм бэ.  Үндсэн хуульд байгалийн баялаг нь  ард түмний мэдэлд, төрийн хамгаалалтад байна гэж заасан. Гэтэл УИХ-ын гишүүд гадаадынханд үйлчилж, луйврын гэрээ байгуулсан. Тухайн үед бид эсэргүүцэж байсныг та бүхэн мэдэж байгаа. Ч.Сайханбилэг Дубайн гэрээг 2009 онд байгуулахдаа 27-28 жилийн ногдол ашгийг авахаар гарын үсэг зурсан байдаг. Энэ бол зориуд гадныхантай хуйвалдаж хийсэн зүйл. Ажлын байр энэ тэр гээд ам хаах гээд байх шиг байна.Тэгэхгүй ээ. Монгол ажилчдын цалинг нэмэгдүүлэх ёстой, ажлын байрыг нэмэгдүүлэх ёстой. Үйлдвэрийг зогсоох биш ажилчдын эрх ашгийн төлөө гэрээг шинэчлэн байгуулж илүү сайжруулах ёстой гэж тэмцэж байгааг та бүхэн ойлгоорой. Монголын хөрсөнд байгаа баялгийг барьцаалж зээл авчихаад өрөө төлж дууслаа ногдол ашгаа өгөхгүй болж байна. Энэ бол гутамшиг шүү. Их хурлын даргатай уулзана. Хэрэв бидэнтэй уулзахгүй бол гадныханд үйлчилж байна гэж үзнэ. Та бүхэн ард түмнээс төлөөлж гарч ирсэн хүмүүс шүү. Та бүхэн яг энэ гэрээг анхаарлынхаа төвөөс битгий гаргаач. Худлаа шоу зохиож, гэрээний асуудлыг өөр тийш нь хандуулж цаг хожих гээд байна. Монгол Улсын Ерөнхийлөгчөөр ажиллаж байсны хувьд надад тодорхой мэдээлэл таамаг байгаа. Хамаагүй ярьчихвал энэ хүмүүс луйвраа нуучих гээд байгаа учир хамаагүй гаргаж болохгүй байна. Хэрэв одоо УИХ энэ гэрээгээ засч чадахгүй бол бид засгийн эрхэнд гарсны дараа маш хөнгөхөн хурдан засч чадна шүү. Цаг хугацаа алдахгүйн тулд бид одоо тэмцэж байна.

-МҮАН-ын дарга Ц.Цогтгэрэл:

-Манай намын хувьд 2009 онд Оюутолгойн гэрээг цуцлах 34 шаардлага бүхий мэдэгдэл хүргүүлж байсан. Харамсалтай нь өнөөдөр энэ 34 заалтны нэг нь ч биелэгдээгүй. Энэ гэрээ олон жилийн маргаан дагуулсан хуудуутай гэрээ болсон. Маргах болгонд Монголын нэр хүндийг доош нь татдаг. Хөрөнгө оруулагчдыг битгий ороорой гэж уриалдаг,  Монголоос олсон мөнгөөрөө Монголын нэр хүндийг унагадаг гэрээ болсон. Энэ төсөл өөрөө маш том мега төсөл боловч маш аюултай төсөл болоод байна. Хөрөнгө оруулалтын гэрээ гэдэг нэрийг бариад 10-аад компани дэлхий даяар тойроод Монголыг барьцаалж зээл аваад явж байдаг. Маш олон компанийн нэртэй хэн нь хөрөнгө оруулж, хэн нь бодитойгоор ажиллаж байгаа нь мэдэгдэхгүй будлиантай гэрээ.

-Монголын ногоон намын дарга О.Бум-Ялагч:

-Монголын ногоон намын байр суурь бол анх үйл ажиллагаа явуулж эхлэхдээ л Оюутолгойн гэрээг луйврын гэрээ болсон гэдгийг илэрхийлж байсан. Энэ гэрээн дээр эмзэглэж байсан зүйл бол байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд нь усны нөөц  тодорхойгүй байна гэдгийг хэлж байлаа. 10 дахин бага усны нөөцтэй яаж үйл ажиллагаа явуулах гэж байгаа юм бэ гэхэд өнөөдөр болтол шийдэгдээгүй л байна. Говийн усны нөөцийг дуусгахаар байна. Усныхаа нөөцийг бий болгосны дараа үйл ажиллагаагаа явуулбал яасан юм бэ гэсэн байр суурийг илэрхийлж гэрээг цуцлахад ач холбогдол өгч байна.

-Иргэний зориг ногоон намын дарга Ц.Ганхуяг:

–Бидний хамтарсан мэдэгдэлтэй холбогдуулаад нэмэлт мэдээлэл өгөхөд энэхүү гэрээ нь Монгол Улсын үндсэн хууль, бусад хууль тэр дундаа НҮБ-ын Ерөнхий Ассемблэйн маш чухал тогтоолыг ноцтой зөрчсөн. 1962 онд НҮБ-аас гаргасан тогтоолд байгалийн баялаг, нөөц нь ард түмний мэдэлд байна гээд биччихсэн байгаа. Тухайн хүн амын сайн сайханд нийцэх ёстой гэсэн шаардлагыг зөрчсөн. Ийм жишгээр олон улсад үүнтэй төстэй гэрээгээ цуцалсан туршлага олон байна.
 

Монгол Улсын Үндсэн хуулийн 6-р зүйлийн 6.1.-д заасны дагуу баялгийн эзэн - Монголын ард түмэн өөрийн баялгийг МЭДЭХ, ШИЙДЭХ ЭРХТЭЙ

 
МНН, ИЗНН, МҮАН, МАХН 2018 оны 3 дугаар сарын 22-ны өдөр хамтран Улсын Их Хуралд хандаж “Оюу толгойн ХОГ”-г цуцлах тухай “ТУЛГАН ШААРДАХ БИЧИГ”-ийг гаргасан билээ.

Уг гэрээг цуцлах дараахь үндэслэл байгааг түмэн олноо сонордуулж байна. Үүнд:

НЭГ. Монголын тал баялгийнхаа эзэн нь биш болсон:

1. Оюу толгойн баялгийг үнэлэлгүйгээр “Оюу толгойн ХОГ”-г байгуулжээ. Харин “Оюу толгой” компани 2014 оны 10 сарын 22-нд нөөцөө шинэчлэн тогтоож зарласныг үндэслэн тооцоход “Оюу толгойн орд ” нъ өнөөдрийн үнэ ханшаар:

• Зэс - 44,5 сая тонн. 289,3 тэрбум ам.доллар (Нэг тонн зэс - 6500 ам.доллар).
• Алт - 1914 тонн. 97,6 тэрбум ам.доллар (Нэг унци алт - 1700 ам.доллар).
• Мөнгө - 11939 тонн. 6,0 тэрбум ам.доллар (Нэгунци мөнгө -16 ам.доллар).
• Молибден - 205000 тонн. 5,1 тэрбум ам.доллар (Нэг тонн молибден 25000 ам.доллар)-
ын тус тус үнэтэй буюу нийт 400,0 орчим тэрбум ам.доллар бүхий баялагийн нөөцтэй орд юм.

Энэ нь:

Нэг хүнд 133,0 мянган ам.доллар буюу 320,0 сая төгрөг, эсхүл

Нэг өрхөд 533,0 мянган ам.доллар буюу 1,3 тэрбум төгрөг, эсхүл 

Бог малд бодож шилжүүлбэл нийт 8,0 тэрбум хонь (нэг хонь - 50,0 ам.доллар), эсхүл 

Бог малд бодож шилжүүлбэл нэг өрхөд 10666 хонь, эсхүл

Нийт 10 сая ширхэг 2 өрөө орон сууц (нэг орон сууц - 40,0 мянган ам.доллар), эсхүл

Хүн бүрт 3 ширхэг 2 өрөө орон сууц, эсхүл

400,0 сая оюутны жилийн сургалтын зардал (нэг оюутны нэг жилийн сургалтын зардал — 1,0 мянган ам.доллар)-тай
тэнцэх баялаг гэсэн үг юм.

2.Монгол Улс өөрийн 34 хувийг хүүтэй зээлээр гадаадын компаниас худалдан авчээ (2-5 тэрбум ам.доллар, LIBOR+6,5% хүүтэй)

3.Баялгийн хуваарилалтын буруу арга зүйг хэрэглэсэн учир Монголын талд ногдох өгөөж асар муу, Монголын ард түмэн баялгаа захиран зарцуулах эрхгүй болжээ (тухайлбал, борлуулалтыг хянах эрхгүй, борлуулалтын орлого Монголд орж ирэхгүй байгаа, ордын алтыг Монгол банкинд тушаахгүй байна зэрэг)

ХОЁР. Монголын тал газрынхаа эзэн биш болсон (Хугацааны хувьд орчин үеийн колончлолын шинжтэй гэрээ байгуулсан):

1. “Оюу толгойн ХОГ” нь 70 жилийн хугацаатайгаар байгуулагдсан нь Монголын тал баялгаа шавхагдан дуустал захиран зарцуулах боломжгүй болсон байна.

2. “Оюу толгойн ХОГ”-ний салшгүй бүрэлдэхүүн хэсэг болсон “Дубайн гэрээ ”-гээр гадаадын компани зардлаа 1,0 тэрбум ам.доллараар хиймлээр өсгөснийг болон 1,0 тэрбум ам.долларын татвар, санхүүгийн зөрчил гаргасныг тус тус хүлээн зөвшөөрч Монголын талын ногдол ашгаа авах боломжийг бүр мөсөн хаасан байна.

ГУРАВ. Монголын тал ногдол ашиг авах боломжгүй болсон:

1. “Хувь нийлүүлэгчдийн гэрээ ”-нд “энгийн хувьцаа эзэмшигч ” ногдол ашиг авахыг хязгаарласан заалт туссан нь Монголын тал “Оюу толгойн орд ”-оос ногдол ашиг авах боломжгүй болжээ.

2. Эхний жилүүдэд “Оюу толгойн орд”-ын хамгийн ашигтай хэсгийг сорчлон ашигласнаар цаашид агууламж багатай хэсгийг өндөр өртгөөр ашиглах шаардлагатай болох тул ногдол ашиг авах боломжгүй болно.

ДӨРӨВ. Үндсэн хууль давсан, олон улсын хууль, хууль тогтоомжийг зөрчсөн гэрээ болсон:

1. Энэхүү гэрээ нь Монгол Улсын Үндсэн хууль (тухайлбал, 6-р зүйлийн 6.1-д заасан баялгийн эзэн болох ард түмэн эрхээ эдлэх боломжгүй болсон), бусад хууль, хууль тогтоомж (тухайлбал, татвар төлөхөөс чөлөөлөгдсөн болон олон төрлийн хөнгөлөлт эдлэхээр болсон зэрэг), Олон улсын хүлээн зөвшөөрөгдсөн эрх зүйн актыг ноцтой зөрчжээ (тухайлбал, НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 1962 оны 12-р сарын 14-ний өдрийн 1803(ХҮП) тоот тогтоол).

ТАВ. Усны асуудлыг буруу зохицуулснаас үүдэн Монголын говь нутаг элсэн цөл болон хувирах аюултай нөхцөл бүрдсэн:

1. Хөрсөнд ойрхон гүний ус ашиглаж байгаа нь говийн эмзэг экосистем цөл болон хувирах бодит аюул нүүрлэжээ.

2. “Оюу толгойн орд"-ыг ашиглах усны эх үүсвэр, нөөц нъ тодорхойгүй байгаа нь байгаль орчинд сөргөөр нөлөөлөх нөхцлийг бүрдүүлж байна.

ЗУРГАА. Хөрөнгө оруулалтын муу жишгийг тогтоосон гэрээ болсон:

1. “Оюу толгойн ХОГ”-г цуцлан өөрчлөхгүй бол дараа дараагийн хөрөнгө оруулагчид “Оюу толгойн ХОГ”-г жишиг гэрээ болгон барьцаж, Монголын эрх ашигт сөргөөр нөлөөлсөн гэрээ байгуулах сонирхолтой байх болно.

ДОЛОО. Ашиг сонирхолын зөрчилтэй гадаадын байгууллагын зөвлөгөөгөөр байгуулсан гэрээ:

1. “Оюу толгойн орд”-той холбогдож “Оюу толгойн ХОГ”-г байгуулахад идэвхтэй оролцсон “Айванхоу майнз” хэмээх гадаадын компанийн хувъцаа эзэмшигч “Голдмэн сакс” банк “Оюу толгойн ХОГ”-г байгуулах үед Монголын талын зөвлөхөөр ажилласан нь ашиг сонирхолын зөрчилтэй гадаадын байгууллага Монголын талын эрх ашгийг хамгаалахын оронд өөрөө хувьцааг нь эзэмшигч “Айванхоу майнз” хэмээх гадаадын компанийн эрх ашигт үйлчлэх байр суурь баримталсан нь “Оюу толгойн ХОГ” анхнаасаа Монголын талд ашиггүй гэрээ болох нэгэн хүчин зүйл болсон.

НАЙМ. Зэс хайлуулах буюу эцсийн бүтээгдэхүүн гаргах үйлдвэр барих асуудал гэрээнд тодорхой тусаагүй:

1.Ажлын байрыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологи нэвтрүүлэх замаар бүтээгдэхүүний үнэ цэнийг нэмэгдүүлэхэд амин чухал зэс хайлуулах үйлдвэр байгуулахаас зайлсхийж байнга хагас боловсруулсан түүхий эдийг гадаадад гаргах ашиг муутай нөхцлийг тулгасан.

Луйврын гэрээгээр халхавчлан Монголын баялгийг гадаад, дотоодын цөөн тооны олигархууд хууль бусаар өмчлөн баяжиж, нийт иргэд ядуу зүдүү амьдарч байгааг цаашид тэвчихийн аргагүй боллоо.

Өвөг дээдсийн маань амь насаа үл хайрлан тэмцэж үлдээсэн Монгол эх орны нутаг дэвсгэрт байгаа ийм их эрдэнэсийг нийт Монголчуудад тэгш хүртээх нь шударга ёсонд нийцнэ хэмээн үзэж байна.

Тийм учир “Оюу толгойн ХОГ”-г нэн даруй цуцлаж Үндсэн хуулийн 6- р зүйлийн 6.1-д заасны дагуу ард түмнийхээ мэдэлд шилжүүлэн өгье.

МНН, ИЗНН, МҮАН, МАХН “Оюу толгойн ХОГ”-г цуцлуулахын тулд УИХ-д шаардлага тавихын зэрэгцээ уг гэрээг цуцлахыг дэмжсэн ард түмний гарын үсэг цуглуулах их үйл хэргийг эхлүүлж байгаагаа ийнхүү мэдэгдэж байна.

Монгол ахан дүүс ээ, байгалийн баялагтаа, эх орондоо эзэн болцгооё!
 

МОНГОЛЫН НОГООН НАМ
ИРГЭНИЙ ЗОРИГ НОГООН НАМ
МОНГОЛ ҮНДЭСНИЙ АРДЧИЛСАН НАМ
МОНГОЛ АРДЫН ХУВЬСГАЛТ НАМ

0
ЖИРГЭХ
Санал болгох
Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
"Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • MARA (197.211.63.184)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 09 | Хариулах
  • MARA (197.211.63.184)
    Бид олон нийтэд мэдээлэхийг хүсч байна; Та бөөрийг худалдахыг хүсч байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрийг зарж борлуулах боломжийг эрэлхийлж байна уу, юу хийхээ мэдэхгүй байна уу? Дараа нь бидэнтэй холбоо бариад DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM хаягаар бид танд бөөрнийх нь хэмжээгээр санал болгох болно. Яагаад гэвэл манай эмнэлэгт бөөрний дутагдалд орж, 91424323800802. имэйл: DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM Yнэ: $780, 000 (Долоон зуун, Наян мянган доллар) APPLY TO SELL YOUR KIDNEY FOR MONEY NOW $ 780,000.00
    2025 оны 06 сарын 09 | Хариулах
  • хүн (103.229.123.148)
    Энхбаяр одоо болио чи хол явахгүй ээ ёстой хүнии муу арилдаггүй юм байна битгии бусдыг уруу тат аа
    2018 оны 04 сарын 30 | Хариулах
  • zochin (66.181.188.207)
    Eronhiilogch baihdaa l ireedui tsag deer iim ug heleed suuj baisan odoo ch bahi baidgaaraa...
    2018 оны 04 сарын 08 | Хариулах
  • zochin (66.181.178.164)
    Odoo ene loozungoo , jagsaalaa Enhkbayar terguuten boliochee . Ard tumen tookhoo bolison hkooson loozun Ter IZNN g taraa khen ch baikhgyi MAXN d ch oligtoi hkun alga
    2018 оны 04 сарын 06 | Хариулах
  • зочин (202.21.100.211)
    Та нар битгий ард түмний нэр барил даа та нар чинь цөөхөн горилогчдын бүлэг биздээ Энхбаяр тийм сайн юм бол эрх мэдэлтэй байхдаа хийчихгүй яасын МАХын санхүүжилт гэж сайхан хүүхдүүдийг баллаж орхисон доо тэхээр авилга зааж өгсөн хүн нь мөн байгаа биз
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (188.107.191.151)
    Bukh alban tushaal deer baisan lalar enkhbayar avgaitaigaa yaj ulsaa tonoson ni todorhoi baigaa. Muu Piizdaa
    2018 оны 04 сарын 04 | Хариулах
  • Зочин (202.72.245.206)
    ДЭМЖИЖ БАЙНА
    2018 оны 04 сарын 03 | Хариулах
  • AAGII (112.72.14.172)
    MONGOLIIN UNDESNII DEVSHLIIN NAM ARCHILSAN NAMAAS SUR DAA ENKSAIHANIIGAA HURDAN NAMAASAA ZAILUULAHGUI BOL UG NAMDAA BOLOOD ODOO HAMTARCH BAIGAA HUMUUSTEE SHAVAR BOLOOD BAINA DAA ARD TUMEN HULEEJ AVAHGUI BANA DAA
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАНАН гийн авлигачид луйварчдын эсрэг МАХН түүний эвсэл л зогосож чадна
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (103.9.90.98)
    МАХН 2020 ОНД ЯЛНА
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (59.153.87.194)
    Албан тушаалын төлөө архирч архирч гарч ирчихээд авилга л хөгжүүлнэ өөр харагдах зүйлгүй мэдэхгүй биш одоо ард түмэн хууртахаа больсон энэ хэдээр яахав тэгсэн дорвол МАН АН тайгаа явж алдсан оносонтойгоо явсан нь дээр байлгүй МАХН нам нэг хүний нам шүү дээ
    2018 оны 04 сарын 02 | Хариулах
  • Зочин (66.181.160.14)
    3 -p ээлжийнхэн хоолонд орох гээд их сандарч байх шив Яамарч боловсон хүчин байхгүй эдгээр намууд засгийн эрх авлаа гэхэд нөгөа л Тулга Баянсэлэнгэ Удвал Оюунбаатар Шаравдорж уйлдаг Эрдэнэжамьяан энэ хэд л сайд болох уу ? та нар Монгол улсийг хөгжүүлж чадах уу ? Авилгалийн загалмайлсан эцэг албан тушаалийн донтон Энхбаяраа одоо тэтгэвэртээ гар чиний бүх юум дууссан мэдэж ав худалч жүжигчин минь
    2018 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (66.181.160.14)
    3 -p ээлжийнхэн хоолонд орох гээд их сандарч байх шив Яамарч боловсон хүчин байхгүй эдгээр намууд засгийн эрх авлаа гэхэд нөгөа л Тулга Баянсэлэнгэ Удвал Оюунбаатар Шаравдорж уйлдаг Эрдэнэжамьяан энэ хэд л сайд болох уу ? та нар Монгол улсийг хөгжүүлж чадах уу ? Авилгалийн загалмайлсан эцэг албан тушаалийн донтон Энхбаяраа одоо тэтгэвэртээ гар чиний бүх юум дууссан мэдэж ав худалч жүжигчин минь
    2018 оны 04 сарын 01 | Хариулах
  • Зочин (64.119.22.65)
    Enhbayar jyjiglehee bolioch ee! Ivanhoe kompanig chi avchrch byh listenzig Ganzorigoo oogyylsen shyy dee. Odoo ooroo avilgal avch chadahaa boliod hymyysig turhich baigaa ym y. Mongol ylsad avilgal avchirsan zagalmailsan esteg ni chi shyy.
    2018 оны 04 сарын 01 | Хариулах
  • Dorj (66.181.182.233)
    Buren demjine. Ene Enkhbayariig muulaad baigaa humuus avligachdiin hamssstnuud.
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    Ямар ч байсан дүмбүү монголчууд хэдэн үеэрээ сда нарт итгэж явах ёстой гэж итгэсэн итгэж байсан нохойнууд нь гадны чонотой нийлээд юу болгов. Одоо жинхэнэ эзэн нь эзэд нь бaйх цаг нь болсон байх шүү. Иргэний хөдөлгөөнийхөн "оюу толгойн " гэрээг хичнээн их эсэргүүцэж шүүмжилж байсан. Энэ гэрээг баталсаны дараа та нарын болон ах дүүcийн чинь дансанд нэрэн дээр нь ямар нэгэн байдлаар "$ $ &&₮₮" их хэмжээгээр орж ирвэл наад баталсан "оюу толгойн “ гэрээ чинь хүчингүй шүү.гэж олонтоо хэлж байсан. Баярцогт тэр бусад нөхдүүд /засагаар тоглож байсан одооч тоглож байгаа/ нөхдүүд авилгал огт аваагүй 1-ширхэг ч зүү аваагүй авсан байвал , байх юм бол энэ "оюу толгой" -н гэрээ хүчингүй байх болно ,,бид эх орныхоо ард түмнийхээ төлөө үнэн ч ажиллаж байгаа .......... донгодож байсан дө. Тэр бүгд яриа бичлэгүүд одоо байж л байгаа . Тэгэхээр бас нэг үндэслэл болно шүү. Эх орон түмэн олондоо тустай үнэнч энэрэнгүй үзэл бодолтон бидэнд хэрэгтэй байна да. .
    2018 оны 03 сарын 31 | Хариулах
  • Зочин (59.153.115.226)
    Хөөх Энхбаяр чинь хаана ингэж тоолж сураа вэ? Нэгж хооронд чөлөөтэй хөрвүүлж байна, айн? Бид өмнө нь ийм их баялагтайгаа ч мэдээгүй юм байна шүү дээ. Энхбаярын буян уу эсвэл Фридланьдынх уу? Бага ч гэсэн Итгэлтийн хишиг гэгчээр гадныхны буян байгаа байлгүй дээ. Гялайлаа. Бид чинь ямар баян юм бэ? За тэгээд 8 тэрбум хониныхоо хэдийг нь олборлогч компанид өгвөл шударга юм бэ? Арай бүгдийг нь өөрсдөө туучихгүй биз дээ? Хүний үнэргүй юм болох байх аа. Чи олборлоод бай, би хүүдийлээд байя гэвэл жаахан хүний ёсноос гадуур юм даа. Яахав талыг нь найздаа өгчихье, адилхан хүний үр ялгаа юу байхав. За 4 тэрбум болоодохов уу? Золиг гэж, бодохоор л элэг хөшчих гээд байх юм. Одоо 4 тэрбумаа яаж хуваах вэ? Энэ бүхнийг санаачилсанаар нь Энхбаяртаа 10 хувийг нь өгье. Яахав тэр мөнгийг тоохгүй л дээ. Дансандаа тэрбум доллартай хүн. Гэвч мөнгөнд дургүй хэн байхав. Жаахан гуйлгаж байгаад авна цаадах чинь. За одоо үлдэгдлээ тооцъё. 1 хонь 50 доллар билүү, юу билээ? Уг нь ч хөдөө өдийд 50 мянгаар л бүдүүн хонь гуйж байж цааш нь харуулбал их юм даа. Гэвч яах вэ Энхбаяр хэлсэн үнэ шүү хөө. За мөнгөнд шилжүүлэхээр энэ чинь 180 тэрбум доллар болжийнуу даа? Пөөх манай улсын бүтэн жарны төсөв. Яая, үнэхээр №1 юмаа. За одоо болоогүй шүү хөөе, иргэндээ хуваана. 60,000 доллар болжийно. Хуваахаар золиг гэж муухай хорогдож байна. Гэвч 60 мянга гэдэг бол бага юм биш. Ард түмэн гэдэг хүлээж сураагүй бодгалиуд даа золиг гэж. За одоо үүнийгээ Энхээ залуугаасаа урьдчилаад авчихъя. Жагсаалд нь бол найдвартай оролцоно. Дансаар шилжүүлэх билүү, яах билээ 3-р ерөнхийлөгч өө?
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Amka (66.181.160.89)
    Zartai vhej ugduggvi neg avuilgacin bainaa mongol ulsig horloj hanaagvi avilgacin uym baih daa Herev gereeg tsutsalval mongol uls ter urnuus garc cadah uu jaahan ervvleer setgeec avilgacin hulgaic Enhbayaraa
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (59.153.113.31)
    Nogoo l baidag heden hun, zasag toriin erhend olon jil bailaa snuu dee ta nar, odoo l neg ih uhaarcn
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (66.181.191.86)
    Энхбаяр чадах уу чи бол авилгачидын загалмайлсан эцэг нь шүү зүгээр олсон мөнгөө идээл хэвтэж байвал яасан
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.11.108)
    Бид авилгын загалмайлсан эцгийн хамаатан биш ээ. Орилмоор байгаа бол хулганы нүхэнд хэлэхгүй юу лаа.
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (43.228.131.110)
    зөнөг өвгөн солиор
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • зочин (103.212.116.200)
    Гэрээг цуцал гээд тулган шаардах бичиг Энхбаяр гуай та албан тушаал бодсоор байгаад бүр зөнөчихөж.Тэр олон тербум доллар зарчихаад л таны хэлсэнээр цуцлана гэж байхуу.Тэр хохирлоос монгол босч чадахуу.Та жаахан эрүүлээр сэтгэ.Чадахгүй бол зүгээр л чимээгүйхэн хэвтэж бай
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (112.72.14.202)
    Бүрэн дэмжиж байна. Гэрээг цуцалж шинээр хийх. Гэрээ баыгуулсан нөхдийг шалгаж ийм гэрээг хүлээн зөвшөөрсөн шалтгханыг тодруулах. Шоронд хийж олон улсад мэдээлж гэрээг цуцлар
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.229.123.184)
    Энэ хэдэн юм Оюу толгойг мөлжиж төрийн албан тушаалд гарах гэж улайрч байна!!! Ард түмэнд, байгалийн баялагтаа хайртайдаа ч биш, ард түмний нэр барьж албан тушаалд л хүрэх гол зорилго нь!!! Адгийн шаарнуудын эцсийн хоргодох газар нь "Эх орон" хэмээх лоозон байдаг!!!
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • амжилт хүсье (122.201.24.192)
    Бүрэн дэмжинэ. МАН, АН ын авлигачдын гайгаар монгол улс өрөнд орсонг мартах ёсгүй. Хариуцлага алдсан авлигач нартай хариуцлага тооцох ёстой
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Zochin (139.5.219.145)
    SHUUD gariin usgee zurna. Todoos tod zurna. Uil hergee udaashralgui, erchtei, huchtei urnuuleerei.
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Дөлгөөн (202.170.84.83)
    test
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
    • Дөлгөөн
      replay
      2018 оны 03 сарын 30
  • зОЧИН (124.158.111.6)
    ЭНЭ УЛС ОРНЫГ САМАРСАН ХҮМҮҮСЭЭС ЯЛ АСУУХ ЦАГ НЬ БОЛЖЭЭ.
    2018 оны 03 сарын 30 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • “UB Drone Battle” уралдааныг зарлалаа
    1 цаг 39 мин
  • Ойрын өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
    2 цаг 8 мин
  • Олимп, Их Монголын гудамжны явган хүний замыг энэ сарын 15-нд шинэчилж дуусгана
    2 цаг 38 мин
  • Явган зорчигчид зам тавьж өгөөд баруун эргэх 11 уулзварыг танилцуулж байна
    4 цаг 3 мин
  • МАН-ын Их хурлыг өрсөлдөөнтэй, ил тод зарчмаар хийхийг шаардлаа
    5 цаг 23 мин
  • Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Мөнгөний бодлого" сэдвээр МУИС-ийн оюутнуудад лекц уншлаа
    5 цаг 56 мин
  • Нийслэлийн цэцэрлэгт хамруулах хоёрдугаар шатны цахим бүртгэл даваа гарагт дуусна
    5 цаг 59 мин
  • Байгалийн нөөц, дурсгалт газрын хилийн заагийг тогтоох тухай асуудлаар ажлын хэсэг хуралдлаа
    6 цаг 38 мин
  • Автомашиндаа хуурамч дугаар зүүж хөдөлгөөнд оролцвол жолоодох эрхийг хасна
    7 цаг 4 мин
  • Хөвсгөл аймгийн Цагаан-Уул суманд тарваган тахлын тохиолдол бүртгэгдэж, орох гарах хөдөлгөөнийг хязгаарлажээ
    7 цаг 36 мин
  • Эрчим хүчний гудамжны авто замыг шөнийн цагаар хэсэгчлэн хааж, өргөтгөж шинэчилнэ
    7 цаг 57 мин
  • Л.Амар: Цалин, тэтгэвэр, автомашины чанаргүй зээл нэмэгдсэн нь төрийн зүгээс иргэдийн өрхийн орлогод анхаарал хандуулах цаг ирсний дохио
    8 цаг 8 мин
  • Голомт банк AI Academy Asia нар хамтран "AI for Women 100x100" хөтөлбөрийг хэрэгжүүлнэ
    8 цаг 27 мин
  • Зуны турш гандуу болон гантай байсан бүс нутгуудад бэлчээрийн нөөц, хүрэлцээ муу байна
    9 цаг 0 мин
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
    9 цаг 3 мин
  • ТӨСӨВ 2026: Тэтгэврийг 6 хувиар нэмэхэд 378 тэрбум төгрөг зарцуулна, Шинэ хоршооны зээлд зориулж 500 тэрбумыг олгоно
    9 цаг 18 мин
  • Зурхай: Хууль хэрэглэхэд сайн өдөр
    10 цаг 13 мин
  • СУРВАЛЖИЛГА: Өөртөө зориулах 10 минут
    11 цаг 7 мин
  • ӨНӨӨДӨР: "Банкны салбарын 2025 оны эхний хагас жилийн тойм" судалгааг танилцуулна
    11 цаг 16 мин
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
    11 цаг 30 мин
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • Ирэх өдрүүдийн цаг агаарын урьдчилсан төлөв
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Есдүгээр сард гол мөрний усны түвшин огцом нэмэгдэж, үерлэж болзошгүй байна
  • Дэлхийн II дайны төгсгөл
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн 296 оюутан гадаад улсыг зорилоо
  • БӨХ: Намрын улирлын нээлтийн барилдаан энэ сарын 13-нд болно
  • НИТХ-ын дарга А.Баяр: 16 нас хүрээгүй бол мопед, скүүтэр түрээслэх боломжгүй болно
  • АН-ын даргад нэр дэвшиж, Б.Пүрэвдорж нарын гишүүдтэй өрсөлдөх Ө.Шижир гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
  • В.Путин эв найрамдлын эсрэг "салаавч" гаргав уу?
  • С.Эрдэнэболд: Явцуу ашиг сонирхолд өртөхгүй, саруул ухаант хүмүүсийн сонголтоор АН-ын дараагийн даргыг сонгож чадна гэдэг итгэл төгс байгаа
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • "Rhyme" уран сайхны киног үзэх ТАВАН шалтгаан
  • Ардчилсан намын "дараагийн дарга" хэн бэ?
  • О.Цогтгэрэл: Машинаар бол АН социалист кабинтай, барууны сүүлийн үеийн мотортой. Үүнийг өөрчилж, шинэчлэх хэрэгтэй
  • АН-ын даргын төлөө Б.Пүрэвдорж нарын гишүүнтэй өрсөлдөж буй Б.Отгонбат ямар боловсролтой вэ?
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • ФОТО: Ардчилсан намын даргаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл сонгогдлоо
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • ХОМ: Ардчилсан намын "шинэхэн" дарга О.Цогтгэрэл
  • Хүүхдийн төлөө Үндэсний зөвлөлийн хуралдааны үеэр Ерөнхий сайд Г.Занданшатарын хэлсэн үгээс ОНЦЛОХ 15 эшлэл
  • 2026 оны төсвийн төсөлд дүгнэлт өгөх нийцлийн аудитыг эхлүүлжээ
  • Төрийн банк 396 харилцагчаа урамшуулах аяныг зарлалаа
  • Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг 8.9 тэрбум төгрөгөөр арвижуулжээ
  • Монголбанк 8 дугаар сард 690.1 кг үнэт металл худалдан авлаа
  • Г.Занданшатар: Уул уурхай, нүүрс, алтны үнэ өсөхөөр л дагаад урсгал зардлаа нэмдэг жишгийг халснаараа хэмнэлтийн төсөв боллоо
  • "Хүүхдүүдэд илгээсэн захидал бол зөвхөн Г.Занданшатарынх биш, Засгийн газрын захидал" гэв
24 баримт
  • 24 БАРИМТ: 15 жилийн дараа ДАШТ-д шөвгөрсөн Японы эмэгтэй шигшээ баг
  • Монголоор дамжин өнгөрөх "Сибирийн хүч-2" хийн хоолойн тухай та юуг мэдэх ёстой вэ?
  • БАРИМТ: Дэлхийн анхны "дархан цаазат" газар буюу Богдхан уулыг тахиж ирсэн түүх
  • Шинэ Зеландын Парламентын Төлөөлөгчдийн танхимын дарга Жерард Браунли гэж хэн бэ?
  • БАРИМТ: Дорнодын өргөн талаас Төв цэнгэлдэхийн тайзнаа...
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК