зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.08.28
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Ж.Мөнхбат: Засгийн газар нь ч огцорч, УИХ нь ч тарцгаая

2018-12-26
0
ЖИРГЭХ

УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат, Б.Бат-Эрдэнэ нар мэдээллэл хийлээ.

Тэрбээр “Мэдээлэл хийх болсон шалгаан нь хоёр гурав хоногийн өмнө  МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хурал болж өндөрлөсөн. Хуралдаанаас “Дарга нарыг биш гишүүдийн төвтэй нэгдмэл МАН-ыг бий болгохыг уриалж байна. Албан тушаалын дор намын шийдвэр гардаг болсон энэ үед жирийн гишүүд дэмжигчид, ард түмний санаа бодолд тулгуурлан гаргах” уриалгыг УИХ-аас гаргалаа. Мөн УИХ дахь МАН-ын бүлэгт хандаж шаардлага хүргүүлсэн.  Бүлгийн гишүүд эв, эеэ хичээж, төрийн үйл ажиллагааг тасалдуулалгүй ажиллах, МАН-ын удирдлагыг талцуулж байгаа үйлдлээ зогсоохыг бусаддаа уриалж байна. ЖДҮХС-гаас их хэмжээний зээл авсан УИХ-ын болон Засгийн газрын гишүүд, намын төв байгууллагын гишүүдэд хариуцлага тооцохыг шаардаж байна. МАН бол лидерүүдээ дагасан фен клуб биш. Цаашид намын дотоод ардчиллаа улам сайжруулъя гэсэн үүднээс энэ холбоо байгуулагдсан. МАН-ын гишүүд, дэмжигчдийн холбооны анхдугаар хуралдаанаас миний биеийг холбооны Ерөнхийлөгчөөр томилсон. Холбооны удирдах зөвлөлийг 13 хүний бүрэлдэхүүнтэй. Тэргүүн, дэд Ерөнхийлөгчөөр Б.Бат-Эрдэнэ, дэд Ерөнхийлөгчөөр Н.Баярмагнайг, Ерөнхий нарийн бичгийн даргаар Н.Болдмандалыг тус тус  сонгосон” гэв.

Түүний мэдээллийн дараа сэтгүүлчдийн сонирхсон асуултадаа хариулт авлаа.

-Та бүхэн намын асуудал, албан тушаалаа яриад байна. Өнөөдөр төрийн үйл ажиллагаа гацсан байна. Яагаад энэ гацаанаас гарах асуудлаа хэлэлцэхгүй байна вэ?

-Хэл, амаараа ойлголцохгүй бол Засгийн газар нь ч огцорч, УИХ нь ч тарцгаая гэж байгаа. УИХ-ыг тараах миний бланк дээр 15 гишүүн гарын үсэг зурсан. Ийм байдалтай байснаас УИХ-ыг тараая гэсэн байр суурьтай гишүүдийн тоо олширсон.

-Энэ холбоо цаашдаа нам болж гарах уу. МАН дотроо хэд хэдэн жигүүртэй болоод байна вэ?

-МАН гэж ярихаас өөр аргагүй боллоо. Яагаад гэвэл өнөөдөр МАН эрх барьж байгаа хүчин. Тиймээс ярихаас өөр гарцгүй болж байна. Нам болж явахгүй, төрийн бус байгууллагын хүрээнд ажиллана. МАН-д “Нэгдмэл Монгол”, “Шинэ дэвшил”, Зүүний хүчний гээд олон холбоод бий. Ардчилсан нийгэмд холбоо, төрийн бус байгууллага байгуулах нь нээлттэй.

-Та өмнө нь жагсаал, цуглаан зохион байгуулж, давхар дээлийг эсэргүүцэж байсан. Мөнгө, төгрөг ч тарааж байсан. Гэтэл одоо өөрөө холбооны Ерөнхийлөгч боллоо гээд мэдээлэл хийх нь хэр зохистой вэ?

-МАН сөрөг хүчин байхад би жагсаал, цуглааныг 10 гаруй удаа хийж байлаа. Би МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга байхдаа давхар дээлийг тайлуулна гэсэн санал оруулж байсан. Энэ саналыг 2016 онд байгуулагдсан Засгийн газар баримталсан шүү. Харамсалтай нь, өнөөдөр манай намын даргын тэргүүлсэн Засгийн газар 100 хувь давхар дээлтэй байгаа. Үүнд би хэлэх үггүй болчихоод байна. Хэрвээ өнөөдөр хэд хэдэн сайд албан тушаалаасаа чөлөөлөгдвөл давхар дээлгүй сайд томилох хэрэгтэй. Намайг мөнгө төгрөг тараасан гэх зохион байгуулалттай яриаг манай намын цагаан байрнаас тарааж байгаа. 200 мянган төгрөг авсан хүн зугатаах уу. Үүнийг манай намын Хэвлэл мэдээллийн хэлтсийн цахим орчин хариуцсан хүн тараасан нь баримттайгаар нотлогдсон.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
"Huawei"-д анхны гадаад захирлаар ажилласан Монгол бүсгүй
Ж.Өнөржаргал: Хүүхэлдэйгээр дамжуулан уламжлалт зан заншил, соёлоо хойч үедээ өвлүүлэн хүргэхийг зорьдог
М.Аминаа: Үзэсгэлэнгээрээ "Монголд хүүхэлдэйн урлаг байна шүү" хэмээн чангаар хэлэхийг зорьсон
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (46)

  • Зочин (64.119.21.39)
    ...хүн л юм хойно шуналаа тэвчиж чадахгүй хэцүү юмдаа Баагий аварга маань
    2019 оны 01 сарын 02 | Хариулах
  • Зочин (64.119.16.231)
    САХАЛ+МИЕЭ+ЭБЭ+ЖУНАЙ+ХУРЦ ХХБ УБ хотын банк МИК Дарханы Төмөрлөг Цемент Шохой ХК Эрдэнэт 49% Монросцветмет 49% Багануур 21% Саудгоби Коэл Транс 50% Халзан Бүрэгтэй, Шар Хоолойн ховор металлын орд Бороо, Гацуурт, Тавтын алтны орд Цахир Хоолой, Улаан Чулуутын нурууны зэсийн орд, Сентерра Гоулд
    2019 оны 12 сарын 30 | Хариулах
  • Зочин (103.26.194.246)
    Энэ нөхөр өөрөө сайдаас унасан болохоор бусад нь бүгд нурж унах нь зүйтэй гэж байгаа юм байна!!!!
    2018 оны 12 сарын 29 | Хариулах
  • Munkhbat Muu Nohoi (182.160.40.107)
    Hutsdag haltar hydla yaruu nairagch geed bgam..,ene nohoin bol Urvaach,Sharvaach gnowsh shv!!!Mongolchuudaa itgej bolh Nohoi bish shvv
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Bzd erdene (202.21.106.119)
    Bi lav sanalaa ta nart ogoogui. Har mashinaa tanz bueiin argaar luivardaj sanal avsan gsn . Dald nuutsaar sanal ogno gdg chini bulhai hiih uud haalga ni ooroo. Ali 1 namiin toloo sanalaa ogoo l bz yunaasaa aij ichij henees nuugaad bgaa yum. Shudraga bol shudaraaraa l baya. Nuuj haaj sanal ogdog songuuliig bolio. Tegeed daraa ni ta nar oorsdoo songoson hohi ni gj heluulj bgaa bhui yu.
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
  • Пүүжээ (202.9.44.184)
    Бүгд огцорвол хэний эрх мэдэл тодорч хэн бүхний үнэнийг шүүх вн
    2018 оны 12 сарын 28 | Хариулах
    • Иргэн: Б.Ламжав.БГД.
      Одоо нам байгуулж тоглоцгоохыг дэмжихгүй байна. Намуудын тухай хуулийг өөрчлөх хэрэгтэй. Намуудын удирдлагууд Монгол төрийг самарч гүйцлээ.Ард түмэн харж итгэж байсан, одоо итгэл алдарсан. Харааж, цөхөрч байна. Олон түмний итгэл сэтгэлээр яасан ч тоглож ханадаггүй хөлдүү цэвдэг улсууд байдаг юм бэ. Намуудыг тараавал зохино. Мянганы төрт ёсны түүхтэй Монгол улс намгүй яваад л ирсэн болж л таарна. Үндсэн хуулиа л Ард түмнээрээ сайн хэлэлцүүлэх хэрэгтэй юм. Төрийн төлөө оготоно боож үхнэ гэгчийн үлгэр болох гээд байна шүү дээ. Дэлхий нийтээрээ хөгжсөн ийм эрин зуунд ийм хөгийн булайгаа дэлгэж явах ч гэж . ....
      2018 оны 12 сарын 28
    • Иргэн: Б.Ламжав.БГД
      Монголын улс төр ба миний бодол Би АН-ын анхны гишүүдийн нэг. Би "нам гэж" хүмүүс үзэл бодлоо нэгтгэн хүний сайн сайханы төлөө, эрх чөлөө, шударга ёсны төлөө хамтран тэмцэж шударга хуулийн засаглал тогтоож тэр хүрээндээ амьдарцагаадаг, үзэл бодол, эрдэм боловсрол, арга туршлагаа уралдуулан улс эх орноо, үндэс угсаагаа цэцэглүүлэн хөгжүүлэхийн төлөө нэгдэцгээдэг гэж ойлгож явсан. Намын идэвхитэнээр олон жил ажиллаж олныг оройлон дуудаж дуу хоолойгоо өргөж, олон хүмүүсийг дэмжиж засаг төрийн эр мэдэлд дөхүүлж тулж түшиж, түлхэж гаргаж явлаа. Өөрөө бол засгийн мөнгөөр хооллож явсангүй хувиараа ажиллаад бор гэдсээ тэжээгээд л ирсэн. Дээшээ гарсан нөхөд буруу юм хийгээд бидний итгэл сэтгэлийг шороонд хутгаж хаяад байх юм. Одоо цөхөрч гүйцлээ. Дээш нь гаргасан нөхөд хараажийн буруу юм хийгээд байна. Ардчилсан намынх ч адил, Ардын намынх ч адил. Энэ хоёр нам улсыг хөгжүүлж чадахгүй байна. Нилээн хэдэн нам нэгдээд ч, засагт хамтраад ч, нэг нам нь үнэмлэхүй олонхиор засаглаад ч ялгаа алга. Манай улс төрийн намууд улсаа хөгжүүлж чадахгүй байна. Нэг нь нөгөөгөөсөө ялгарах үзэл баримтлал, хөгжлийн бодлого,ёс зүй, манлайлан удирдах чанарын ялгаа алга. Шударга хуулийн дор засаглаж чадахгүй байна. Намуудын нэр хүнд ч унаж дагаад Засаг төрийн нэр хүнд ч унаж, “Төрийн сүлд өршөө” хэмээн залбирч төрөө дээдэлж нэгдэж байсан ард түмэн маань дотроо хагаралдан хуваагдаж Үндэсний эвлэрэл байхгүй болсон тул Улс хөгжих боломжгүй байна.
      2018 оны 12 сарын 28
    • Иргэн: Б.Ламжав.БГД
      Улс яаж хөгжих юм бэ Эдийн засаг томтой 2 хөршийнхөө дунд зөв чиглэсэн тогтвортой бодлого явуулбал монгол хөгжих бүрэн боломж байна. Цаана нь үлгэр аваад хөгжих өчнөө сайхан хөгжсөн улс орнууд байна.Бодлогоо зөв тодорхойлоод, зөв хамтраад, гэрээ хэлцэлдээ тууштай байваас туслах улс зөндөө л байна. Манай төрд шургалан бусниулагчид Монгол төрийн болдлогыг завхруулж олон улсын өмнө Монголын нэр нүүрийг барж дууслаа. Байгалийн баялагаа экспортлож эдийн засгаа өөд нь татна гээд л олон улсын өчнөө хурал зохион байгуулж хөрөнгө оруулагчдыг даллаж дуудчихаад овоо наашлаад ирэхээр нь нэг популист нь гадныхан эзэллээ гэж хашгираад л нөгөө популистууд нь хуулиа өөрчлөөд л хөөгөөд гаргачихана. Тэгсэнээ араас нь ахиад л даллаад дуудаад эхэлнэ. Ичих нүүр гэж байхгүй. Тогтвортой хөгжлийн бодлого гэж алга. Үүнийг засагт ээлжлээд байгаа намууд л самарч байгааг хэн бүхэн мэдэж байгаа. Намууд хөгжлийн бодлого тодорхойлоод , сонгуулийн мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж байгаа нь хаана байна вэ. Худал амлаж бүлэглэн хулгайлагчид л төр рүү шургалж байна. Энэ самрагчдыг одоо төрөөс холхон байлгах хэрэгтэй. Хууль тогтоох байгууллагыг сонгоход намууд оролцож хуулиар засаглах ажлаа хийхэд оролцож болно. Намууд Засаг төрөөс холхон байцгааг. Олон санаат оргож чаддаггүй гэдэг шиг шуудайд хийсэн үхрийн эвэр шиг намаар халхавчилсан олигархиуд, улс төрөөр хийрхэгчид улсыг хөгжүүлэхгүй юм байна. Харин Ард түмнээс сонгодог Ерөнхийлөгчийн засаглалтай болох хэрэгтэй. Төрийн албыг ч намууд самардаггүй байхаар хуульчлах, Ерөнхийлөгчийн дэргэдэх төрийн албаны зөвлөл шийддэг байхаар хуульчлах хэрэгтэй. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар төрийн бодлогоо ягштал баримталж улсаа нэг бодлогоор хөгжүүлэх хэрэгтэй байна шүү дээ.
      2018 оны 12 сарын 28
    • Иргэн: Б.Ламжав.БГД
      Намууд чинь бие биедээ хөл тавиад , бие биенийхээ бодлогыг жадлан эсэргүүцээд зөв ч байсан буруутгаад, бурууг нь далимдуулж бусниулах ажлаа хийхээс улсаа хөгжүүлэх юу ч хийхгүй байна. Энэ намууд засагт хамтарсан ч бие биеийн улыг шагайж унагах бодлогоо л боловсруулахаас улсаа хамтраад хөгжүүлэх тухай бодох сөгөө ч алга. Нам дотроо ч хэд хагарч бие биенээ нухаж байна. Өөрсдийгөө бус “Улс орноо” нухаад байна. Би, намыг үзэл бодлоо нэгтгэж улсаа хөгжүүлэх сайхан боломж гэж бодож байсан минь эндүүрэл байжээ гэж хардаг болсон. Өргөн олон түмэн ч нэг дүгнэлт хийж байгаа гэдэгт эргэлзэх юм алга. Үндсэн хуулиа олигтойхон өөрчлөх хэрэгтэй болж байна. МАН-ын олонхи ҮХ-ийн өөрчлөлтийг ологтойхон хийх чадваргүй л харагдаад байна. Энд тэнд нь дэмий будаг шунх нялах төдий “Хуулийн төсөл” өргөн барьчихлаа. Ард түмэн л ухаалаг хандах, хөдлөх хэрэгтэй болж. Одоогийн үндсэн хуулинд Ард түмэн төрийн эрхийг барьдаг гэж байгаа нь Худлаа Лоозон байна гэдгийг бид хичнээн жил харав даа. Бидний ямарч оролцоогүйгээр засгаа татаж унагаад л тоглоод байдаг. Өөрсөддөө зориулж хууль баталчаад л сууж байдаг УИХ маань “Үндсэн хуулийн өөрчлөлт”-өөр улам л их эрх мэдлийг өөртөө төвлөрүүлэхийг хичээж байна. Хоосон улс төр хийж хагалан бутаргаж төрийг самарч бодлогогүйдүүлэх хамаг муу муухай ажлыг УИХ, засаг төрд шургалагчид л хийж байдаг. Ийм байхад Улс маань хэзээ яаж хөгжих юм бэ. Төрийн төлөө Огтоно боож үхнэ гэгчээр Ламжав гуай нь ийн бодном.2017.05.25
      2018 оны 12 сарын 28
    • Иргэн: Б.Ламжав.БГД
      Б.Ламжав гуай нь ингэж бодож байна. БГД. 2018.11.06 Монгол төрийн нэр хүнд хамгийн доод цэгт хүрч уналаа. Сүүлийн 30-аад жилд төрийн эрх барьж байсан, одоо барьж байгаа намуудын удирдлагууд, УИХ-д төлөөллийн журмаар сууж байсан, одоо сууж байгаа төрийн түшээд, олигархиудын гар хөл болсон төрийн дээд албан тушаалтанууд ийм байдалд хүргэсэн. Монгол төр өнөөдөр мөнгөний шуналд хөтлөгдөн төрд шургалсан идээчин уугаачингууд , мөнгө хүүлэгчид, мөнгөтэй хөрөнгөтэй хүмүүсийн өмнө бөхөлзсөн авилгач түшмэлүүдийн үүр болжээ.
      2018 оны 12 сарын 28
    • Иргэн: Б.Ламжав.БГД.
      Монгол төрд зүтгэж байгаа Улс төрчид гэж бараг алга. Улс төрчид биш увайгүй идэж уугч, мөнгө хүүлэгч цагаандаа гарсан одоогийн УИХ-ын олон нөхөд олон түмний нүүрийг яаж харах юм бол. Тойрогтоо юу хэлж очих бол. Өмнөөс нь ичиж үхлээ. Ардчилал, Зах зээл эхэлсэнээс хойш л ЖДҮ-ийг хөгжүүлж улсын эдийн засгийн гол тулгуур болгоно гэсэн зорилт дэвшүүлсэн ч 30 орчим жилд энэ бодлого хэрэгжсэнгүй. Тэгсэн мөртлөө энэ чиглэлээр асар их хөрөнгийг төсөвлөн, гадаадын зээл тусламжийг ч ийш нь зарцууллаа гэдэг ч элсэнд шингэсэн ус мэт сураггүй болдог. Олон зуун жижиг аж ахуй эрхлэгчид санхүүгийн дэмжлэггүй эдийн засагт орон зайгаа эзэлж чадалгүй сөхрөн унасаар ирлээ. Төрийн эрхийг хуйвалдаанаар булаасан Мафийн бүлэглэл Улсыг хөгжүүлэх бодлогыг алдагдуулж, төрийн түшээд нь ярьсан хэлсэнээ, хуульчилсанаа тал талаас нь заазуурдан устгаж , ад чөтгөрийн хорлол мэт улсын эдийн засаг, мөнгө, хөрөнгө, үндэсний баялагыг цөлмөсөөр, сөнөөсөөр , баллаж мөхөөсөөр ирлээ. Ардчилсан төр биш Хөрөнгөтний Дарангуйлагч Олигархижсан төр болсон одоогийн УИХ-ыг маш түргэн тараах нь зөв. Ийм УИХ нь Үндсэн хуулийг өөрчлөх ёс зүйн эрхгүй. Эдэнд одоо хийх ажил байхгүй. Энэ нүдний булайнуудаас итгэж горьдох зүйл алга.
      2018 оны 12 сарын 28
    • Иргэн: Б.Ламжав.БГД.
      Хаашаа ямар гарцаар энэ тамын тогооноос гарах вэ нөхөд өө?!!! Ардын Их Хуралдайг зарлан хуралдуулах хэрэгтэй. Үндсэн хуулиа өөрчилсөн нь дээр. Ерөнхийлөгчийн засаглал тогтооё. Үүн дээр монголчууд нэгдэх нь зөв. Хууль тогтоох байгууллагыг байгуулж үүнийгээ “УИХ” гэж нэрлэхгүй байх хэрэгтэй. Хамгийг бусниулагч том ч, жижиг ч намууд байх хэрэг байна уу. Намын эрх ашиг төр улсын эрх ашгаас дээгүүр тавигдсаар эцэст нь төргүй улс болголоо. Намууд байваас зөвхөн Хууль тогтоох байгууллагын сонгуульд оролцож болох юм. Ерөнхийлөгчийг Ард түмнээсээ шууд сонгож, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёр л улсаа хөгжүүлэх бодлогыг хэрэгжүүлэгч байг. 76-н тийш нь улсын хөрөнгө мөнгийг цацдагыг больё. .
      2018 оны 12 сарын 28
    • Иргэн: Б.Ламжав.БГД.
      . Улс монголоо Нэг бодлогоор , Нэг гараар хөгжүүлье. Хянаж цагдахгүй бол даварч байна. Ерөнхийлөгчийг давраад байвал огцруулдаг, Хууль тогтоох байгууллагыг завхраад байвал тараадаг, Шүүхийг шударга ёсноос гажаад байвал татан буулгадаг, ганц хүнийг дуудаж аваачаад хульхинд нь буу тулгаад асуудлыг шийдүүлэхгүй байхын тулд Ерөнхийлөгч, Ерөнхий сайдад Үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдэж өгөх эрх бүхий байнгын бус ажиллагаатай Ардын Их Хуралдайг хуульчлан байгуулах нь зөв. Ингэж байж Ард түмэн төрийн эрх барьдаг гэж Үндсэн хуулиндаа бичих хэрэгтэй. Одоо бол Ард түмэн төрийн эрхийг барьдаг гэж хулхидаад л хэдэн "лаларууд" төрийг зайдлаад, бидний толгой дээр шээгээд гүйгээд байна. Ард түмэн төрөө тогтвортой байлгаж улсаа хөгжүүлээсэй гэж хүсэж хэт давуу олонхийн эрх ч өгч үзлээ. Гэтэл төлөөллийн түшмэлүүд ард түмний нэр барьж Засгийг унагаж босгож хагас жаранд тоглов. Татвараас бүрдсэн улсын төсвийг Сан нэрээр гударцгааж, Үндэсний баялагийг үнэгүйдүүлэн гадныхантай хувааж цохидог авилгач, идэж уугчдаас салцагаая. Бидний карманы хэдэн борыг Банкууд болон ББСБ-аар дамжуулан бидний итгэж сонгоод байсан нөхдүүд /хулгайчууд, мөнгө хүүлэгчид/ хувьдаа цохиод байдаг байсан байна. Биднийг өөд нь гаргахгүй гээд /бидэнд ч биш өөрсөддөө зориулж “Сан” байгуулж хуульчлаад өөрсдөө цохидог/ төрөөс олон түмэнд хялайлгасан болгоныг тэд замаас нь шүүрэн авч залгидаг байна. Олон жилийн хугацаанд хүмүүс төрд итгэл алдарсаны учиг энд байна. ЖДҮ хөгжиж дэвжиж чадахгүй дампуурч байдгийн учир энд байна. Улсын тооллогоор 120700-орчим ААнэгж байна. Үүнээс 122 нь л хэдэн тэр бумаар нь хөнгөлөлттэй зээл авч бидэнд өндөр хүүтэй зээл болгож өгөөд байдаг. эд бол нийт аж ахуйн нэгжийн 0,1 % нь. 99,9%-д нь хөнгөлөлттэй зээл бол зүүдний мөрөөдөл. Ингэж амьдарцгаахаа больёо нөхөд өө. Ийм бусармаг зүйлтэй нийтээрээ нэгдэж Тэмцэх хэрэгтэй. Ард түмний эв нэгдэл улсаа аварна.
      2018 оны 12 сарын 28
  • Зочин (66.181.190.36)
    Монгол хунии уужуу ухаан чанар гэж 1- зуил баих естои шуу залуу хумуус минь битгии алж хядах юм яриач хэлж баигаа угээ бодооч зэрлэг зан чанар харагдаж баин бусдиин идэш болон шуу
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (202.21.120.170)
    ШҮЛЭГЧ ЯАЖ БАЯЖСАН ТАЛААРАА ЯРИМААР ЮМ
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Схдөндөр настан өвгөд (150.129.143.128)
    Ганц Энхболдын явуулаад их бие сүүл хэсэг нь бүхэлдээ үлдэхээр юу л.болохбол.Төрөө цэвэрлэх юм бол Ж.Д.Ү БОНД Т.Зам ОЛОН БОНД УУД ТЁНДЭРҮҮД ОЛОН ЧИНГЭЛЭГ СПИРТ гм
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (139.5.216.156)
    chi l ooroo zailj uz dee. chi bs humuusiin hoorond Tugjil zan gargaad yu gj hutsaad bgaa yum be. chmg bs toroos tseverleh heregtei yum bn. enhbold chamd ih mongo amalsan yum uu. bolij uz zaluu min. ooroo hurdan zail. zov zuiliin toloo tsemtsej bgaa zaluusiig bitgii hemleed bgaach eee. morooroo daldar. chi bol urvagch .
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (139.5.216.156)
    chi l ooroo zailj uz dee. chi bs humuusiin hoorond Tugjil zan gargaad yu gj hutsaad bgaa yum be. chmg bs toroos tseverleh heregtei yum bn. enhbold chamd ih mongo amalsan yum uu. bolij uz zaluu min. ooroo hurdan zail. zov zuiliin toloo tsemtsej bgaa zaluusiig bitgii hemleed bgaach eee. morooroo daldar. chi bol urvagch .
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (139.5.216.156)
    chi l ooroo zailj uz dee. chi bs humuusiin hoorond Tugjil zan gargaad yu gj hutsaad bgaa yum be. chmg bs toroos tseverleh heregtei yum bn. enhbold chamd ih mongo amalsan yum uu. bolij uz zaluu min. ooroo hurdan zail. zov zuiliin toloo tsemtsej bgaa zaluusiig bitgii hemleed bgaach eee. morooroo daldar. chi bol urvagch .
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • zochin (139.5.216.156)
    chi l ooroo zailj uz dee. chi bs humuusiin hoorond Tugjil zan gargaad yu gj hutsaad bgaa yum be. chmg bs toroos tseverleh heregtei yum bn. enhbold chamd ih mongo amalsan yum uu. bolij uz zaluu min. ooroo hurdan zail. zov zuiliin toloo tsemtsej bgaa zaluusiig bitgii hemleed bgaach eee. morooroo daldar. chi bol urvagch .
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.134)
    Ih hurliin dargiig gantsaarang ni ogtsruulaad ard tumnii amidral saijraad ireh uu. Ih hurliin dargaa ogtsruulah MAN hurliin shiidber garlaa ch geh shig jujgee boltsgoo Hurelsuhee. Ih hurliin deer MAN baidag iumuu. Hamiinhaa ajliig nam dotrool ybuul.Ih hural deer yrigdsan suiluudeesee ijih heregtei gishuudee hariutslagaa huleeh heregtei tartsgaa
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (103.26.193.134)
    zob shuu.Bugdeeree ogtsor.Ih huraldaa suudaggui gishuudeer iah be bugdiig ni ogtsruul JDY chin said naraa hamgaaldag saiduudiinh ni ihenh ni oorchlogdoh zasgiin gasraa buren bureldehuuneer ogtsruulah ni zob shuu.
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Зочин (24.120.54.60)
    Шинэ МАНАН уусэх вии дээ гэж айж байна. Тэгэх тусмаа боловсрол, мэдлэггуй , зовхон булчинтай хумуусээс бурдсэн МАНАН Шинэ хуучин МАНАН гийн алинг дэмжихгуй байна Д. Энхбат, С. Нарангэрэл гэх мэт нам бус хумуусээс бурдсэн торийн тэргуунууд байвал 100% дэмжмээр байна
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • иргэн (202.179.27.221)
    Яг яаж баяжсан бэ Мөнхбат? Ямар боловсролтой вэ? Ийм хүмүүс төрд гараад улс орон сүйрээд бна даа
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
    • Иргэн
      Мөнхбатын боловсрол гэж юу байхав дээ худлаа ярьж л чадна.
      2018 оны 12 сарын 27
  • Зочин (66.181.161.66)
    Аврага ч Ийм юмны холл чирэгдэж эргуутждээ Энэ Монхбаттай адилхан Нэг том юмных нь Эрх ашиг хондогдох гэж байгаа учир энэ хунийг дагаад салбаганаж НЭР хундээ Алдах гэж шунал хунийг ямар ч байдалд оруулдаг юм Байна
    2018 оны 12 сарын 27 | Хариулах
  • Ene hulgaichuud argaa barahaaraa dahin songuuli yabuulj mongoor zodoj dahin garahih sanaarhaj baigaa. (66.181.178.53)
    Zochin
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.216.150)
    ЯМАР ТЭНЭГ МАЛУУД ЭНЭ МУЛГУУ ЛУЙВАРЧ БАЯНЫГ СОНГОДОГ БАЙНА МАНАН ХУЖАА НАР УУУ
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (202.9.43.221)
    үнэн үг хэлжээ ,Баттулага, Хүрэл сүхийн хувилдаан намд төдиигүй төрд сүйрэл нүүрэллээ . төрийн толгойд бид гэмт этгээдүүдээ залсан байна . та нар хожуу ойлгох байхаа
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.182.226)
    Төргүй болцгооё гэж ярьж буйгаас нь харахад энэ хүн яавч улс орноо бододгүй хүн бололтой.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Энх60лд (66.181.176.44)
    Энэ нүүрсний хулгайчаа бариачээ Энх60галааа
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Буу (66.181.176.150)
    Энэ нүүрсний хулгайч их хуцах юмаа засагт байхдаа нүүрсийг мөргөцөг өөр нь хусаад бүх насаараа хэдэн үеэрээ идээд барахгүй хулгай хийсэн хүн их хурлаас гарж хулгайн мөнгөө гудрах гээд яараад байна даа Тэрнээс биш дахиж гарагүйгээ мэдэж л байгаадаа
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • хэрүүлч өвгөн (66.181.160.14)
    Үүнийг хийсэн ч шинэ хүмүүсээ л тавина. Хуучин энэ муусайн хулхиудаар яах юм. Дахин дэвшүүлэхгүй ээ хө.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (182.160.40.175)
    хогийн шүлхий ялаа.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (202.55.188.40)
    Хэнд ч хэрэггүй Хог чи өөрөө огцор.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (139.5.217.157)
    ih hural tar zasgiin gazar sain ajillaj bga shu harinj
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • ШИВШИГ. (202.9.43.104)
    ЭНЭ Ж.МӨНХБАТ ГЭЖ ЯАЖ БАЯЖСНАА ТАЙЛБАРЛАЖ ЧАДАХГҮЙ ТЭРБУМТАН БОЛИМООР ЮМ.БАТЭРДЭНЭ АВАРГЫГ ГЭМГҮЙ ШУДАРГА ДҮР ҮЗҮҮЛСЭН ШУНАЛ ИХТЭЙ ТООС СОРОГЧ ШИГ НӨХӨР ГЭСЭН ҮНЭН ЮМ БАЙНА
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
    • Цагаан захт Нүүрсний хулгайч
      2018 оны 12 сарын 26
  • Зочин (203.217.138.2)
    Havchiganaj tom tom baaj bhaar uuruu ulgerleed Ih hurlaasaa tatgalzchaad daraad ni peediigeech chadahgui baij dur esgej yaadiin boldoo huurhii bas ner hund olohod l heregteil bdag bh daa!
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • зочин (66.181.161.92)
    дунд хуруу минь чи тэр эхнэрийнхээ нандин газрийг л зугаацуул чамд ордонд хиылгэх ажил байхгүй удахгүй чамайг чирж гаргаад хогийн саванд чихэнэ
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • zochin (103.212.119.223)
    Teg gedgiig heleed baigaa tegeed naad hediig yahiin harmaar sanagdaad baih yum
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • зОЧИН (59.153.112.23)
    200.000 төг ч энэ хүнд юу ч биш л байх даа. Ядарсан ардад бол мөнгө шүү.
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Зочин (66.181.184.246)
    Tiimee bugd ogtsor 90 terbumiin JDU gishuudiig ahij songohgui uchraas gishuuneesee tatgalzaj chadahgui l de
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • иргэн (66.181.184.107)
    Чиний үгэнд ордог ард түмэн гэж байхгүй.чи өөрөө харин их хуралд хэрэггүй.битгий замбараагүй байлгах гээд бай
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Zochin (202.126.89.58)
    65 suudal ugsun ard tumniig dorimjilsni hariu bas bnaa.Zasgaa taraaj IH tarya gj bgaa bol ...
    2018 оны 12 сарын 26 | Хариулах
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • ХХААХҮ-ийн сайд Ж.Энхбаяр гурил үйлдвэрлэгчдийг хүлээн авч уулзав
    3 цаг 11 мин
  • Модны хоёрын авто замыг хааж, шугам сүлжээ шинэчилнэ
    3 цаг 19 мин
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
    3 цаг 41 мин
  • Их Монгол улсын гудамжнаас Оргил худалдааны төвийн уулзвар хүртэлх авто замыг хэсэгчлэн хааж шинэчилнэ
    4 цаг 11 мин
  • Ерөнхий сайд Г.Занданшатар уул уурхайн салбарын бизнес эрхлэгчдийн төлөөллийг хүлээн авч уулзлаа
    4 цаг 33 мин
  • Дэлхийн банкны ОУСК ноолуурын салбарын бизнесийн орчны судалгаа хийнэ
    4 цаг 38 мин
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
    5 цаг 10 мин
  • Б.Мягмар: 15 жил яригдсан төсөл яг одооноос бодит ажил болж байна
    5 цаг 31 мин
  • Холимог тулааны ААШТ өнөөдөр эхэлнэ
    7 цаг 22 мин
  • “Ерөнхийлөгчийн илгээлт-2100” тэтгэлэгт хөтөлбөрийн эхний шатанд шалгарсан 404 хүүхдийн нэрийг зарлаж байна   
    8 цаг 5 мин
  • Б.Мөнхсоёл: Донтчихсон хойно нь эмчлэх, өөрчлөх, болиулах маш хэцүү
    8 цаг 26 мин
  • Ч.Анар: Тамхины татварыг огцом нэмж, хүн болгоны тамхи татах бололцоог бууруулах зорилготой хуулийн төсөл юм
    8 цаг 39 мин
  • Нийгмийн ажилтан: Электрон тамхины хэрэглээ нийт сургуулийн тулгамдсан асуудал болоод байна
    8 цаг 52 мин
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
    9 цаг 7 мин
  • Эрт илрүүлэг, оношилгооны төвийн барилга угсралтын ажил 85 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна
    9 цаг 27 мин
  • Ардчилсан намын Үзэл баримтлал, үндсэн дүрмийн зөвлөл хуралдлаа
    9 цаг 27 мин
  • BBC: 80 жилийн өмнөх цөмийн дэлбэрэлтийн УЛ МӨР хүн төрөлхтөнд ямар тустай вэ?
    9 цаг 55 мин
  • Увс аймгийн Наранбулаг сумын нутагт газар хөдөлжээ
    9 цаг 57 мин
  • Буудлагын ААШТ-ээс Э. Даваахүү хүрэл медаль хүртлээ
    10 цаг 5 мин
  • Хичээлийн шинэ жилдээ хэрхэн бэлдэх вэ?
    10 цаг 33 мин
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • “Мандал турс” аяллын компани Жининь-Датон-Хөх хотын аялалд явсан аялагчдаа замын дундаас хаяжээ
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Улаанбаатар төмөр зам өөрийн ашиглалтын 2.3 га газарт далд зогсоол бүхий цэцэрлэгт хүрээлэн байгуулна
  • “Нүүдэлчин” дэлхийн соёлын фестиваль эхэллээ
  • Хүнсний баталгаат байдлын мэдээлэл, хариу арга хэмжээний нэгдсэн мэдээллийн системийг бэхжүүлэх тоног төхөөрөмжийг гардууллаа
  • Шүүхээс Доналд Трампын 500 сая ам.долларын төлбөртэй залилангийн хэргийг хэрэгсэхгүй болгожээ
  • Үр тарианы ургац хураалт ангилан хадалтаар эхэллээ
  • Хүний эрхийг хангах үндэсний II хөтөлбөрийг боловсруулахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлнэ
  • Өнөөдөр хийгдэх цахилгаан засварын хуваарь
  • Танилц: Засгийн газрын хуралдаанаас гаргасан шийдвэрүүд
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • Х.Нямбаатар: Бүгдэд хошуу дэвсээд, чимээгүй өнгөрөөгөөд байх юм бол би энд Хотын дарга хийгээд ч хэрэггүй
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • Victoria Danny: Би ирээдүйд илүү олон гоо бүсгүйн тэмцээнд оролцож, алдартай болохыг хүсдэг
  • Т.Нямжаргалтай өнөөдөр UFC-ийн дэвжээнд тулах “буруу эргэлт” хочит Терранс Саетерн гэж хэн бэ?
  • Удтал “сураг алдарсан” Ч.Улаан гарч ирэв
  • “The Mongolz”-ынхон мөнхийн өрсөлдөгч “Vitality”-гийн эсрэг 11 дэх удаагаа тулна
  • Г.Отгонтамир: Есдүгээр сарын 1-ны өдөр дугаарын хязгаарлалт үйлчлэхгүй
  • Б.Пүрэвдорж: МАН-ын хулгайч нарт хариуцлага тооцохын тулд намын даргад нэр дэвшиж байна
  • Монгол бахархал: “MONGOLZ”-ын 12 жил
  • Нүглийн нүдийг гурилаар хуурсаар удав!
  • POETRY: Дэргэдээ чамайг суулгаад уйлуулж үзмээр санагдах юм…
  • Нийслэл хотын бүтээн байгуулалтыг сурталчилсан шилдэг бүтээлийн уралдаан зарлалаа
  • Энхтайваны гүүрийг шинэчлэн засварлах зураг төслийн ажил 60 хувьтай байна
  • О.Номинчимэг: Электрон тамхи ч гэсэн хортой бүтээгдэхүүн мөртлөө зохицуулалтгүй байгаа нь алдаа
  • ФОТО: Ардчилсан намын Үндэсний бодлогын хорооны ээлжит бус хуралдаан
  • В.Зеленский: Украин ялаагүй байгаа ч ялагдаагүй нь лавтай
  • Дэлхийн 25 орны бизнес эрхлэгч эмэгтэйчүүд Улаанбаатар хотноо чуулж байна
24 баримт
  • Төрсөн өдөр нь тохиож буй Ш.Энхийн-Одын тухай сонирхолтой баримтууд
  • "The Mongolz" багийн тухай таны мэдэх ёстой баримтууд
  • “T-ARA”-гийн таны мэдэхгүй байж мэдэх БАРИМТУУД
  • UFC-ийн дэвжээнд ГАНГАН байгаа Т.Нямжаргалын тухай 12 баримт
  • МУГТ Н.Нандинхүсэлийг орлох Амари Робинсон гэж хэн бэ?
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК