зар
Улаанбаатар
Өнөөдөр / 2025.05.14
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
Элчин сайд ярьж байна
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • Элчин сайд ярьж байна
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

М.Энхболд: Монголын төрд захиран дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох ёс жаяг тогтчих вий гэдэгт санаа зовж байна

2019-1-29
0
ЖИРГЭХ

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

2016 онд болсон УИХ-ын сонгуулийн үр дүнгээр төрийн эрх барих дээд байгууллага УИХ-ыг удирдах албан тушаалд би хуулийн дагуу томилогдож байсан. Хэдийгээр нэг хүнд, нэг үйл явдалд зориулсан, парламентын дархлааг сулруулсан хууль санаачилж, нэмэлт өөрчлөлт орууллаа гэж олон нийт шүүмжлэлтэй хандаж байгаа ч УИХ бүрэн эрхийнхээ дагуу баталсан хуулийн дагуу өнөөдөр би албан тушаалаасаа чөлөөлөгдөж байна.

Энэ асуудал хэзээнээс эхэлсэн, хэн, юу ярьсан, хэн гарын үсэг зурсан, ямар хугацаанд үргэлжилсэн бэ гээд бүх л үйл явдал Монголын хууль тогтоох байгууллагын түүх болон үлдэнэ.  Дахин энэ хуулийн зүйл, заалтаар хэн нэгэн Их хурлын удирдлагыг өөрчлөх, солих үйл явдал битгий болоосой гэж би хүсэж байна.

Би ямар нэг байдлаар арга саам эрэлхийлж, албан тушаалтайгаа зууралдаагүй ээ. Үүнээс өмнө ч гэсэн төрийн, намын олон албан тушаал хашиж, өгч, авч явсан. Энэ удаад би асуудлыг хуулийн дагуу шийдэх ёстой гэдэг зарчмын байр суурийг барьсан юм. Өргөдлөө өөрөө өгөхөд ч ямар нэгэн учир шалтгаан байх ёстой. Тийм шалтгаан байгаагүй учраас өргөдлөө өгөх боломж байгаагүй. Миний хувьд хуулийн дагуу асуудлыг шийдэх ёстой гэдгийг хэлж, гишүүд ч бас ухаалгаар хандаж гарц гаргалгаа бий болгосон нь төрд үүссэн гацааг арилгах боломж олгосон байж магадгүй. Гэхдээ дахин дахин битгий ийм зүйл давтагдаасай гэж бодож байна.

Миний удирдсан Улсын Их Хурал сүүлийн хоёр сарыг эс тооцвол сайн ажиллаж байсан гэж бардам хэлнэ. Хэлэлцэж баталсан хууль тогтоомжийн тоо, хуралдааны ирц өмнөх Парламентуудаас илүү байсан.

Улсын эдийн засаг уналтад орсон үед бид ажлаа эхэлж байлаа. “Эдийн засгийг сэргээх хөтөлбөр”-ийг бид баталсан. Банк, санхүүгийн байгууллагын үйл ажиллагааг цэгцлэх, журамлах хууль эрхзүйн орчныг бид хамтран бүрдүүлсэн. Эдгээр нь эдийн засгийн өсөлт, нааштай өөрчлөлт, дэвшил гарахын үндэс суурь болсон юм шүү.

Бид төрийн албыг шинэчлэх хууль баталж, дагаж мөрдөх журмуудыг хэлэлцэж байгаа. Энэ бол цаашдаа Монголын төр тогтвортой байх, төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсийн тогтвортой ажиллах нөхцөл бололцоог бүрдүүлэх, дадлага туршлагатай хүмүүс дэвшиж ажилладаг эрэмбэ дарааг тогтооход чухал алхам болсон.

Нийгмийн шинж чанартай олон асуудлуудын шийдлийг гаргаж, хууль, тогтоол баталж өгсөн. Улс орны өмнө тулгамдсан, иргэдийг бухимдуулж байгаа олон асуудлуудад бид анхаарал тавьж ажиллаж чадсан.

Засгийн газар хийх ёстой ажлаа цаг хугацаанд нь бүрэн дүүрэн хэрэгжүүлж чадаагүйгээс өөрчлөлт гарахгүй байгаа Улаанбаатар хотын утааны асуудлаас эхлээд, Оюутолгой, Тавантолгойн ордын ашиглалт, “Эрдэнэт” үйлдвэрийн 49, 51 хувийн гэх мэт олон асуудлаар бид Ажлын хэсгүүд байгуулсан. Тэд ажлынхаа  үр дүнг олон нийтэд удахгүй тайлагнах биз ээ.

Гадаа гудамжинд жагсаж байгаа иргэд, олон түмнээ би ойлгож, тэднийг хүндэтгэж байгаа. Иргэдийн амьдрал тааруу, амьжиргааны нөхцөл нь амаргүй байгааг мэдэж мэдэрч, тэдний ярьж, шүүмжилж байгаа зүйлүүдийг анхаарч, дүгнэлт хийж байгаа.

Харин жагсаал цуглаан зохион байгуулсан зарим нэг улстөрчдөдөө хандаж хэдэн үг хэлэх нь зөв гэж бодож байна.

Хорь гаруй жилийн хугацаанд Монголын нийгэмд үүссэн бүх буруу, муу муухайг нэг хүнд тохож, нэг хүнд хаяглаж болдог юм байна гэдгийг та бүхэн сайн харууллаа.

Миний УИХ-ын даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн энэ цаг мөчөөс эхлээд шударга ёс тогтоно, нийгмийн тулгамдсан асуудлууд шийдэгдэнэ, монголчуудад гэрэл гэгээтэй ирээдүй бий болно, улс орны хөгжилд эрс өөрчлөлт гарна, амьдрал сайжирна, уул уурхайн салбарын өгөөж нэмэгдэнэ гэх мэт амлалтуудаа биелүүлэхийг иргэд олон түмэн та бүхнээс шаардах болно шүү. Эдгээр нь та нарт даалгавар болон үлдэж байгаа гэдгийг анхаарах хэрэгтэй. Ярьсан, хэлсэн зүйлээ ажил болгож, олон түмэнд өнгөрсөн хоёр сарын хугацаанд амласан ажлынхаа үр дүнг үзүүлж байж та бүхний улстөрчийн, залуу улстөрчийн рейтинг өсөх ёстой юм шүү.

Хэн нэгнийг алдаршуулж, “ард түмний хайртай хүү” болгох, өөр нэгнийг бүхнийг шийдэгч болгон харуулахад намайг харлуулах, муучлах шаардлага байсан байж магадгүй. Нөгөөтэйгүүр миний хүрсэн амжилтыг дахин давтаж, давуулж чадахгүй нь нэгэнт ойлгомжтой болохоор харлуулах нь зөв гэж бодсон байх аа.

Над руу хар будгийг хангалттай их цацсан. Тэр будаг цагийн эрхэнд, нар салхины аясаар арилах биз ээ. Миний төрд зүтгэсэн ажил амьдралын зам, хийсэн бүтээсэнд минь алдаа оноо бий байх аа. Гэхдээ хийсэн бүтээсэн, алдсан оносныг маань ард түмэн үнэн зөвөөр нь ойлгох цаг удахгүй ирнэ.

Миний хувьд энэ бүх гүжирдлэг, гүтгэлгийг даваад гарч чадна. Надад эцэг, эхээс олгосон хүмүүжил бий. Төрд зүтгэх хугацаандаа олж авсан тэвчээр хатуужил бас байна. Харин эхнэр, хүүхдүүдэд маань зориулж жагсаал цуглаан хийж, шаардах хуудас өгч, Монголын улс төрийн амьдралын сүүлийн 30 жилд байгаагүй үйлдэл гаргасанд харамсаж байна. Би ямар хүмүүстэй энэ танхимд сууж байна даа гэж бодогдох үе ч надад байсаан. Тэдний өмнөөс гэр бүлээсээ, үр хүүхдүүдээсээ уучлалт гуйх юмсан гэж бодогдож байсан үе ч бий шүү.

Монголын төрд захирах, дарангуйлах, өөрийн хүслээр бүхнийг жолоодох гэсэн ёс жаяг тогтчих вий гэж санаа их зовж байна. Энэ үгийг би парламентын танхимд зориуд, хариуцлагатайгаар хэлж байгаа юм шүү.

Өнгөрсөн хугацаанд надад хаягласан асуудлуудын талаар товч хэдэн зүйл хэлье.

Би МАНАН-г дэмжигч биш. Хамгаалагч, өмгөөлөгч нь ч  байгаагүй. Харин МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, МАНАН-гүй Засгийн газар байгуулж явсан намтартай хүн. Харамсалтай нь жинхэнэ МАНАН-гийн Засгийн газарт ажиллаж явсан сайдуудын нэг Л.Болд жагсаал цуглаан удирдаж явна. Хууль батлагдсан даруйд буюу УИХ-ын 39 гишүүн гарын үсэг зурсан тогтоолын төсөл өргөн барьсан өдөр нэгдүгээр сарын 25 байв. Яг 13 жилийн өмнөх энэ өдөр би Ц.Элбэгдоржийн толгойлсон МАНАН-гийн Засгийн газрыг огцруулж, “Үндэсний эв нэгдлийн” гэсэн тодотголтой Засгийн газрыг байгуулж, Засгийн газартаа өнөөгийн Шадар сайд Ө.Энхтүвшинг Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар, өнөөдрийн Батлан хамгаалахын сайд Н.Энхболдыг Гадаад харилцааны сайдаар нэрийг нь дэвшүүлж байсан юм. Гэвч тэд маань 13 жилийн дараа МАНАН-гийн толгойлогчоор намайг тодруулж, намайг огцруулах бичигт гарын үсэг зурсанд харамсаж байна.  

Намайг энэ танхимд УИХ-ын даргад нэр дэвшиж байхад, Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Тусгаар тогтнолын ордонд нэр дэвшиж байхад МАНАН-гийн тухай сануулж, “Та МАНАН-гийн толгойлогч” гэж хэлж байсан хүн байгаагүй шүү. Цаг хугацаа, хүмүүсийн араншин ийм л амархан өөрчлөгдөж байна.

“Шударга бусын хонгилын түлхүүр хэнд байна вэ” гэдэг асуудлыг сүүлийн хоёр сарын турш ярилаа. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хүргэн Дэнзэн “Эрдэнэс Тавантолгой” ХХК-иас зарласан сонгон шалгаруулалтад оролцсон. Оролцоогүй бол “шударга бусын хонгил” гэдэг энэ үг гарахгүй байх байсан болов уу. “Шударга бусын хонгил” гэдэг үгийг гаргасан хүн өнөөдөр өөрөө Төрийн ордонд “Улсын Ерөнхий прокуророор ажиллаж байсан Дорлигжавын талаар чи хоёр гурван зүйл ярьж, түүнийг буруутгаач” гэж УИХ-ын гишүүдийг ятгаж, шахаж, шаардаж явна. Тэгэхээр “Шударга бусын хонгил” гэдэг зүйл шударга бусыг хийсэн, үйлдсэн хүмүүсийн халхавч, хоргодох байр нь болж байна уу даа гэж бодогдох боллоо.

Уул уурхайн салбартай холбогдуулж олон зүйл ярьж байгаа. Миний хувьд Оюутолгойн орд газрыг ашиглах талаар Монголд хамгийн ашигтай гэрээ хэлцлийг УИХ-д өргөн барьж байсан. Худлаа гэвэл Сангийн сайд Ч.Хүрэлбаатараас асуугаарай.

Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед УИХ-ын шийдвэргүйгээр Тавантолгойн орд газрыг ашиглах гэрээг шууд байгуулах гэж байсныг би УИХ-ын удирдлагуудын хамтаар таслан зогсоож байсан.

Би стратегийн орд газар гэдэг ойлголтыг анх бий болгож, түүнийг УИХ хуульчлан баталж, Монголын баялаг төр, ард түмнийхээ мэдэлд байх санаачилгыг анх удаа гаргасан нь өнөөдөр амьдралд хэрэгжиж байгаа.  Харамсалтай нь 49 орд газрыг төрийн мэдэлд авъя гэхэд тухайн үеийн парламент 15-ыг нь зөвшөөрч байсан юм.  

“Эрдэнэс Монгол” компанийг миний үед байгуулсан. Энд тэнд, дэл сул явсан стратегийн орд газруудын лицензийг төрийн мэдлийн энэ компанид төвлөрүүлж, гадаадын хөрөнгө оруулагчидтай төрийн нэрийн өмнөөс хамгийн сүүлийн үеийн технологи, аргаар уул уурхайг үр дүнтэй, өгөөжтэй ашиглах гэрээ хэлцлийг хийж бай гэж байгуулсан юм.  

Би Ерөнхий сайдаар ажиллаж байхдаа эмх замбараагүй олгогдсон уул уурхайн 7200 лицензийг 3600 болгон бууруулж, цэгцэлсэн. Надад уул уурхайн нэг ширхэг ч лиценз байхгүй гэдгийг хэлье. Цаашдаа ч уул уурхайн салбарыг шударгаар, улс оронд ашигтай, ард түмэнд үр дүнтэй  байдлаар ашиглах, олборлох талаар ярьж шаардаж, энэ үйл хэргийн төлөө зүтгэсээр байх болно.

“60 тэрбумын хэрэг” гэж хоёр жил гаруй ярилаа. Энэ асуудлаар хууль хяналтын байгууллага дүнгээ тавьсан. Одоо ч бас шалгаж байгаа. Цаашдаа энэ асуудлыг орхилгүй, хэн, хаана, ямар албан тушаалд томилогдсон ургийн модоо зурж, ил тод ярих нь зүйтэй гэж бодож байгаа. Үүнийг би шаардах болно.

Энэ мэт миний нэрээр хаяглаж, удирдагчаар нь намайг тодруулсан зарим асуудлуудтай холбогдуулан шүүхийн байгууллагад нэхэмжлэл гаргасан. Хууль, шүүхийн байгууллага үнэн зөвийг удахгүй тодруулах байх гэж бодож байна.

Энэ танхимд сууж байгаа 64 хүнийг би өөрөө гарын үсэг зурж, УИХ-д нэрийг нь дэвшүүлж байсан. 64 гишүүн гэдэг бол энэ Их Хурлын дийлэнх олонхи юм. Тийм учраас би энэ Их Хурлын цаашдын үйл ажиллагааны талаар сэтгэл зовнисон хүний хувьд хэдэн үг хэлье гэж бодож байна.

Нэгдүгээрт, та бидний бүрдүүлсэн Улсын Их Хурал бүрэн эрхийнхээ хугацааг дуусгаж, ном ёсоороо өндөрлөх ёстой шүү.

Хоёрдугаарт, энэ Их хурал хууль зөрчсөн, хуульд үл нийцсэн ямарваа нэгэн асуудлыг авч хэлэлцдэггүй байгаасай гэж хүсэж байна.

Гуравдугаарт, хүчин төгөлдөр болсон хуулийг өдөрт нь багтаан ашиглаж, шуурхай ажиллаж байгаа шигээ ард түмний өмнө тулгараад байгаа, нийгмийн тулгамдсан, шийдлээ хүлээж байгаа асуудлуудад манай Их Хурал шуурхай хандаж, асуудлыг зөв шийдээсэй гэж бодож байна.

Дөрөвдүгээрт, парламентат ёс, парламентын тогтолцоогоо улам бүр боловсронгуй болгож, баталгаажуулсан Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг бүрэн эрхийн үлдсэн хугацаанд амжиж хийгээсэй гэж би хүсдэг. Энэ бол 2016 онд бидэнд ард түмний маань итгэж, хүлээлгэсэн үүрэг хариуцлагын нэг томоохон нь юм шүү. 

Мөн Улс төрийн намын тухай, Улс төрийн намын санхүүжилтийн тухай, Сонгуулийн тухай хуулиудыг өөрчлөн шинэчилж, шаардлага хангасан сайн хууль батлах хэрэгтэй байна. Жижиг, дунд үйлдвэрийг дэмжих тухай хуулийг бид хэлэлцэж эхэлсэн. Энэ хуулиа эцэслэн баталж, дэмжлэг, санхүүжилт нь жинхэнэ эзэндээ очдог, гаргасан алдааг цаашид дахин давтахгүй байх нөхцөл бололцоог бүрдүүлээсэй гэж хүсэж байна.

Тавдугаарт, парламентат ёсны алтан зарчим бол ухаанаа уралдуулж, мэтгэлцэж асуудлыг шийдэх явдал юм. Энэ танхимд тулгалт, шахалт үйлчилдэг биш, ард түмнээс мандат авсан Их Хурлын гишүүд төрийн эрх барих эрхээ хэн нэгний шахалт дарамтгүйгээр хэрэгжүүлдэг, цөөнхөө хүндэтгэдэг, олонхийн гаргасан санал шийдвэрийг дагаж мөрддөг байгаасай гэж хүсэж байна. Энэ үгийг би зөвхөн парламентад биш, өөрийнхөө нам болон Намын бүлэгт хандаж хэлж байгаа юм.

Зургадугаарт, болоод өнгөрсөн сонгуулийн үр дүн, эрх мэдлийг булаацалдаж, талцаж хэрэлдэх биш, харин болох гэж байгаа сонгуулийнхаа амжилтыг бодож, амласан мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж, биелүүлэхийн төлөө эвлэж нийлж ажиллаасай гэж хүсэж байна.

Өнгөрсөн хугацаанд намайг дэмжиж, надтай хамт байсан УИХ-ын олон гишүүд бий. Надад бас утсаар, мессежээр дэмжиж байгаагаа илэрхийлсэн иргэд, олон түмний төлөөлөл ч байгаа.  Болж байгаа үйл явдлыг үнэн бодитоор нь олон түмэнд хүргэж байсан хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчид ч цөөнгүй. Намайг УИХ-ын даргаар ажиллах хугацаанд Их Хурлын найдвартай ар тал болж ажилласан Тамгын газрын хамт олон бас байна. Та бүгдэд чин сэтгэлээсээ талархал илэрхийлж, цаашдын ажил, амьдралд тань сайн сайхныг хүсэн ерөөе.

Төгсгөлд нь би “Төр их бат, ёс их хүнд” хэмээн буурлуудын хэлдэг үгийг хэлж, үгээ өндөрлөе. “Ёс их хүнд” гэдэг нь хүнд суртлыг хэлээгүй юм шүү. Ёсоо дагаж, жаягаа мөрдөн төр улсын ажлыг гүйцэлдүүлж яваарай гэсэн буурлуудын маань захиас үг юм аа.

Тэрбээр ийнхүү үг хэлснийхээ дараа Монгол Улсын Их Хурлын тамгыг Улсын Их Хурлын дэд дарга Л.Энх-Амгаланд гардуулж өглөө.

0
ЖИРГЭХ
Санал болгох
Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
Г.Гүенбаатар: Түүхэн кино ажилбар ихтэй, зураглаачаас их хариуцлага шаарддаг учир ажиллахад урамтай байдаг
Х.Одонтуяа: Үндсэн хууль бол тухайн улс орны эрхзүйн зохицуулалтын үндэс нь байдаг
А.Нарансолонго: Би зоригтой хуульч болж, бусдын эрх ашгийг хамгаална гэж боддог
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (28)

  • Zochin (66.181.178.76)
    М.ЭНХБОЛД ДАРГАА УИХ-Н ДАРГЫН СУУДАЛААС УЛСАА ТӨВХНҮҮЛЭХЭД ЧИНЬ СААД БОЛСОН БОЛОХООР ОДОО САНДЛААС БУУГААД УЛСАА ТӨВХНҮҮЛЭХЭД ИДЭВХТЭЙ АЖИЛЛААРАЙ ТА ЧАДНА. ТАНААС ӨӨР ХҮН ДААНЧ АЛГА.
    2019 оны 02 сарын 01 | Хариулах
  • Zochin (150.129.141.236)
    Jinhene tur ulsinhaa tuluu setgeltei hun gej bodoj yavdag
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (150.129.141.236)
    Uursdiin huviin jijig erh ashgiin tuluu 1 hund hunii uursdiin buh buruug chihsen archaagui humuus ene hun shig ev eyiig hicheej iluu ihiig buteej chadah bolovuu
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (176.198.181.242)
    Жудаг гэдгийг харулж байна даа . Муусайн бөгс долоогч Оюунэрдэнэ, Батзандан, Аюурсайхан нарыг удахгүй тарыг нь таньж эхэлнэ дээ. Жонхуу Баттулгын утсан хүүхэлдэйнүүд. Боловсрол, суурь хүмүүжил ямар их хэрэгтэй эд болохыг мэдэрнэ дээ. Венесуэл шиг боловсролгүй автобусны жолооч төрд гараад яаж самардагийг удахгүй харнааа
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (176.198.181.242)
    Ийм л эр хүн шиг жудагтай хүн ямонголын төрд хэрэгтэй бгаа юм. Бусдаар хэн нэгний ятгалаг, мөнгө, албан тушаалын амлалтаар хөдөлдөг далдаг гаруудыг бодвол эр хүн бна. Таныг Монголын ард түмэн дэмждэг шүү. Цаг хугацаа бүхнийг харуулна. М. ЭНХБОЛД ЖИНХЭНЭ МОНГОЛ ЭР ХҮН.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • zochin (47.12.110.108)
    Yalalt met yalagdal gej uygaa soliorood bainaa, ingekheer busdiin ukher Mongol geed duudaad baidag ni bas l ortoi l um. Enkhbold bi bugdiig khiisen gej bi bi gej tseejee deldeed ichdeggui novsh, ard tumnii amidral ugeegui yaduursan , uuree khagartlaa bayjsan ni chinii gaviya gej gaikhuulaad baigaa um uu? Chamd khezee ch ekh oronch khaluun setgel baikhgui gedeg chin chinii khiij baigaa uildel khelj baigaa ugnees chin mash todorkhoi kharagdaj baina, ard tumneesee uuchlal guikh chadvar baikhgui zuvkhen uuriigee uurd munkhiin erkh medelten khaan geed bodchikhson bi-gees uur bodolgui amitan bainaadaa
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • иргэн (202.126.89.59)
    Маш сайхан.ухаалаг.үнэн.үг.хэллээМ.Энхболд таныг дэмжигчдийн нэг шүү.Идүүлсэн бут ургадаг.идсэн толгой хувхайрдаг гэж эртний зүйр үг бдагдаа.Тандаа дандаа сайн сайхныг ерөөе.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • Зочин (202.21.106.110)
    Ми нь яваад өглөө. Одоо хэн хэн нь хоорондоо бас хэрэлдэж улс даяар нэгнээ муулах болоо.
    2019 оны 01 сарын 30 | Хариулах
  • лхам........... (66.181.180.114)
    ман амлалтаа анхны хуралдаанаараа 100 хувь үгүй хиисэн,тэр агшинд гишүүд, дэмчигчидээ бүрэн алдсан шүү дээ.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      МАН хэзээ ч ялна ш дээ. Улс эх орноо гэдэг ганц л нам бий. МАН ... Өөр энэ улсыг аваад явчих улс төрийн хүчин үзээд өгье гэсэн ч Монголд байхгүй. Наад жишээ ЭЗ аа хар малаа
      2019 оны 01 сарын 29
  • Иргэн (103.26.195.174)
    Элбэгдорж, Бадамжунай нартай нийлж сүүлийн 10 жил МАНАН татуулсан нь үнэн. Бусдыг хонгилоор явуулдаг бүлэглэлийн гишүүн байсан нь бас үнэн байх оо. Алтанхуяг, Нямдорж нар яриад байгаа шүү дээ.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • zochin (66.181.178.186)
    huts.muu.hujaa
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (202.9.42.129)
    Монголд хулгайч, луйварчин, тонуулч улс төрчид эрх баригчид нь олигарх бизнесмэнүүдтэйгээ сүлбэлдээд бүгдийн дээр гараад суучихсан, тэд өөрсддийн булхай үйл ажиллагаандаа зориулсан, хамгаалсан хууль дүрэм гарган батлуулаад бүхэл бүтэн тогтолцоо, хамаарал бүхий сүлжээ болон өргөжин хөгжсөн болохоор гурав, дөрөвдөгч хүчин юмуу ард түмэн гудамжнаас тэмцээд энэ ялзарсан тогтолцоог өөрчлөнө гэж байхгүй нь сүүлийн үед улам баталгаажиж байна. Тэр ч байтугай зарим улс төрчид, эрхбаригчид нь хүртэл ард олны дэмлэг аваад байгаа хэрнээ хүчин мөхөс байна шүү дээ. Тэгэхээр та бид Монгол улсын иргэн, ард мөн л юм бол дарлагч луйварчин бүлгийн хамаарал бүхий этгээд биш бол, мөн тэдний хөлсний бичээч гар хөл, цүнх баригч нь биш бол одоо үүссэн нөхцөл байдалд зохицон өөрчлөлтийг дэмжих, хийхэд дуу хоолойгоо нэгтгэн зүтгэх хэрэгтэй. Улс төрчид, эрх баригчид хоорондоо хэмлэлдэн тэмцэлдэх тусам өөрсдийгөө хэн нь хэн бэ гэдгийгээ улам бүр харуулж байна. Энэ нь ч бас ард олонд бас нэг ололттой тал болж байна. Одоо гарч ирсэн улс төрчид, эрхбаригчдын арай дэвшилттэй хэсгийг ашиглан ард олон дэмжиж өөрчлөлт шинэчлэлийн эхлэлийг даруй хийх хэрэгтэй. Ард олон шинэчлэлтийн эхлэлээр санаа амрах биш харин цаашид одоо яригдаж байгаа, асуудал болж байгаа, урьд өмнө хийгдсэн учир битүүлэг явдал болгоныг ил тод болгон хариуцлага тооцохыг манай танай, одоо дэмсэн дэмжээгүй гэлтгүй шударгаар нэхэн шаардаж энэхүү өөрчлөлт шинэчлэлтийг улам бүр төгөлдөржүүлэн нийгмийг цэвэршүүлэх нь чухал байна.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Өөрөө ойчсон хүүхэд... (150.129.141.105)
    Намынхаа сонгуультнуудаа хаяагүй байсан бол тэд чинь таныг их бага хурал дээр хамгаалах байлаа. Бялдуучлаад байсан их хурлын гишүүд чинь таныг хөмөрлөөдөө.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.160.29)
    Рольдоо итгэнэ гэж энэ байх даа,,, хэ хэ
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (175.211.11.23)
    Энэ ми элбэгдоржтой хузуу сэрээрээ холбогдоод сбаяртай нийлж Энхбаярыг хуйвалдаж унагааж бснаа мартчихсан уу? Намаасаа нэр дэвшсэн Энхбаярыгаа унагааж Ан-аас нэр дэвшсэн элбэгдоржийн талд ажиллаж бсныг ман-ыхан тэр уед бугд мэдэж бсн. Өөдөө хаясан чулуу өөрийн толгой дээрээ гэж... Түүх өөр дээр нь давтагдаж бн, юундаа худлаа гуншигнаад бгаам!
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (64.119.21.156)
    М.ЭНХБОЛД ДАРГАА ТАН РУУ ҮНЭХЭЭР ХАР БУДАГ ҮНЭХЭЭР ЦАЦСАН .ТАНЫ ЗӨВ АРИУН ЦАГААН СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАСАН ОЛОЛТ АМЖИЛТ РУУ ХЭДЭН АРВАН ТН ХАР БУДАГ ЦАЦААД ХАРЛАХГҮЙ .ДАРАВЧ ДАРДАЙНА БУЛАВЧ БУЛТАЙНА ГЭГЧЭЭР ТАНЫ ТАНЫ ТӨРД ХОЁРГҮЙ СЭТГЭЛЭЭР АЖИЛЛАСАНЫГ ОЮУН-ЭРДЭНЭ АЮУРСАЙХАН ХОЁРД ХОЁР ВОГАН ХАР БУДАГ ХОЁР ВОГАН БАГС ӨНХРҮҮШ ӨГӨӨД ЭНЭ ХОЁР ХҮН ТАНЫ ХИЙЖ БҮТЭЭСНИЙГ ХАРААР БУДААД ХАРЛУУЛЖ ЧАДАХГҮЙ НАС НЬ Ч ХҮРЭХГҮЙ .
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • Зочин
      МИ-ГИЙН БӨГСИЙГ БООВТОЙ НЬ ДОЛООГЧИД ХООЛНООСОО САЛАХ ГЭСЭНДЭЭ ТЭМЦЭГЧДЫГ ЗАНАЛХИЙЛЖ БАЙХ ШИВ ДЭЭ.ТЭДНИЙГ АЛЖ ЧАДАХ Ч МОНГОЛЫН АРД ТҮМНИЙГ АЛЖ БАРАХГҮЙ ШҮҮ.ХАРИН ТА НАРЫГ ОЛЖ ЦУСТАЙ ЧИНЬ ГЭР БҮЛТЭЙ ЧИНЬ ХУТГАЖ ХҮЙС ТЭМТРЭХ АРД ТҮМЭН МӨНХ ШҮҮ.ДҮҮЖЛҮҮРТ ОЧИХДОО ОРОЙТСОН БАЙХ БОЛНО.
      2019 оны 01 сарын 29
  • Зочин (103.26.193.80)
    Одоо ЖДҮ гийн хулгайч нараа чирч гаргаач батзандан
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Зочин (66.181.183.146)
    MAN bariin amnaas garch, arslangiin amand oroh vii.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Ard (202.9.43.22)
    Odoo ATG n lalariig zailuulbal taarna.Jinkhene khulgaich nariin khamgaalagch
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Zochin (103.57.95.211)
    Mash ih tebcheertei gurger ni haragdsan shuu muu muuhai ym baidag ch bas hiisen ni uguisgej bolohgui baihaa odoo amarshdee setgel sanaa taiban uuriiguu bodoh htei helj baigaa ni yostou mundag baina yostoi l turiin tushee hj bsan hun shig yrij ba
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Itgel (93.233.34.125)
    Neg l Ih Huluu sahidag hun bolj bna.Uls ornoo Iim hund bdald oruulahad gol uuregt togloson ni suudlaa uguh shaltgaan bish uu? Ulsiin hurungu idehedee huulia bodoogui big aa.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Sodoo (37.170.87.49)
    Hutsalgui zugeer zailchihgui yu olon yum yaridagiin gants l yum yariach !! Zaash ni yarih hereg bn uu?!!
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Х (66.181.161.120)
    Зайл
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • irgen (122.201.24.133)
    mongoliin ard tumen heterhii neg taliig barih yum aa. batzandan. oyunerdene. bold yu hiihiig harah uldee dee
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
  • Аюур (66.181.161.118)
    Таны тэвчээртэй зан,хүнлэг байдал монголын тѳрд үгүйлэгдэнэ.
    2019 оны 01 сарын 29 | Хариулах
    • zochin
      Yag kharagdaach
      2019 оны 01 сарын 29
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
    14 цаг 34 мин
  • Зарим голууд үерлэж байгаа тул сэрэмжтэй байхыг анхааруулж байна
    14 цаг 48 мин
  • Г.Лувсанжамц: Хэрэглээг биш, хэмнэлтийг дэмжих шинэ бодлогын суурийг тавина
    14 цаг 49 мин
  • УИХ-ын Хүний эрхийн дэд хороо, Хүний эрхийн форумын ээлжит уулзалт маргааш болно
    14 цаг 59 мин
  • ТАНИЛЦ: “Гэгээн Муза 18” наадмын зочин шүүгчид
    15 цаг 41 мин
  • Олон улсын тээвэр загварчлалын тэргүүлэгч PTV группийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
    16 цаг 1 мин
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
    16 цаг 8 мин
  • Ж.Баясгалан: Хуулиа хэрэгжүүлж, хөдөлмөр эрхлэхэд нь саад болохоо байя
    16 цаг 11 мин
  • Э.Анхбаяр: Ирэх 11 дүгээр сард улаанбурхан өвчин томуутай хавсрах магадлалтай байна
    17 цаг 11 мин
  • Ирэх сарын 11-ний өдөр бүх нийтээр амарна
    17 цаг 28 мин
  • Шинэ орон сууцны үнэ 11.5 хувь, хуучин орон сууцны үнэ 16 хувиар өсжээ
    18 цаг 5 мин
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
    18 цаг 22 мин
  • Улсын дугаар, гэрчилгээтэй суррон, мопедыг хөдөлгөөнд оролцуулна
    19 цаг 5 мин
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
    19 цаг 9 мин
  • Хаврын тариалалтад 32 мянган тонн буудайн үр бэлэн байна
    19 цаг 18 мин
  • Гурван жил хууль бусаар оршин суусан БНСУ-ын иргэнийг албадан гаргажээ
    20 цаг 12 мин
  • Шоронд байгаа Филиппинийн экс ерөнхийлөгч Р.Дутерте сонгуульд ялалт байгуулжээ
    20 цаг 13 мин
  • Улаанбаатар марафонд бүртгүүлсэн хүмүүст энгэрийн дугаар олгож эхэллээ
    20 цаг 51 мин
  • НӨАТ-ын сугалааны тохирол маргааш болно
    20 цаг 55 мин
  • Сэлэнгэ аймгийн Түшиг сумын нутагт гарсан ой хээрийн түймрийг бүрэн унтраажээ
    21 цаг 12 мин
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • ЭМГЭНЭЛ
  • Дархан аварга Ж.Мөнхбатаас эхэлж Улсын начин Э.Батмагнайгаар төгссөн ХОВОР амжилт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • П.Дэлгэрбаяр: “Мөрч” ОАУСК-ны хоёрдугаар бүлэг гарах үгүйг одоогоор хэлж мэдэхгүй байна
  • "Казахстаны Их дуулга"-д зодоглох Монголын 22 жүдоч
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • М.Пүрэвжав: Буруу хооллож байгаа учраас чихэрлэг сүмс, амталгааны бүтээгдэхүүнийг хүсээд байдаг
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • "Харанга" хамтлагийн ХАЙРЛАМ дуунууд
  • Х.Сумъяадорж: Хангай агийн дүрийг бүтээхийн тулд би зургаан кг жин нэмсэн
  • БӨХ: Өнөөдрийн барилдаанд хэн түрүүлэх вэ?
  • С.Зүчи: Дархан аварга Н.Батсууриас өөрөөс нь эхлээд асуу
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Украины ОХУ-ыг олон улсын өмнө "эвгүй байдал"-д оруулав
  • Д.Амгалан: Хууль бусаар иргэний өмчид халдсан зүйл байхгүй
  • Цэцийн дарга Г.Баясгалан Д.Амарбаясгалангийн парламентыг Үндсэн хуулийн бус гэж үзэв
  • Э.Бадар-Ууган "даварсаар" бас дахин даварсаар!
  • Гадаадын 8 улсын 63 иргэнийг албадан гаргажээ
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Ким Жон Ун ОХУ-ын талд тулалдаж амь үрэгдсэн цэргүүдийнхээ ар гэрт элит хороололд байр өгнө
  • ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧДЫГ ХӨӨХ О.АЛТАНГЭРЭЛИЙН “ҮРГЭЭЛЭГ”-ИЙГ Ж.БАТЗАНДАН ГҮЙЦЭЭЖ ЯВНА!
  • Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн ХОМ
  • Дэлхийн мисс: Улсын харцага Г.Баярбаярын охин Б.Эрдэнэсувд үндэсний хувцсаа дэлхий дахинд гайхууллаа
  • Б.Бат-Эрдэнэ: Та нарын сэтгэл өвддөггүй юм уу, төрийн албан хаагч биш "хүн" гэсэн сэтгэлээр ажиллаад өгчих л дөө
  • Эрхүү мужийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлынхантай Транбай зэрэг таслийн талаар санал солилцлоо
  • Ялалтын баяр бол гашуун зовлонгоос бүтсэн түүхийн сүүдэр
  • Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ялалтын баярын ёслолд оролцлоо
  • Парис Сен-Жермен vs Интер: Аваргуудын Лигийн финалаас юу хүлээх вэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • ЭМГЭНЭЛ
24 баримт
  • Жүдо бөхийн "-73кг"-ын жингийн ирээдүй гэгдэж буй Л.Анхзаяа гэж хэн бэ?
  • Архангай аймгийн "Аралтай" харцага О.Мөнх-Эрдэнийн 6 баримт
  • “Ододтой бүжиглэе” шоуны оролцогч Г.Сүндэрмаагийн тухай 24 баримт
  • Францисыг залгамжлах "шинэ пап лам" XIV Леогийн талаар мэдэх ёстой БҮХ зүйл
  • Олон сая хүний амийг авсан "Аугаа эх орны дайн"-ы тухай СЭРТХИЙЛГЭМ тоо баримтууд
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото Элчин сайд ярьж байна Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК