Улаанбаатар
Өнөөдөр / 2026.05.18
Өдөртөө
Шөнөдөө
ХАЙЛТ ХИЙХ
Эхлэл
Улс төр
Эдийн засаг
Нийгэм
Дэлхий
24 баримт
24 фото
COP17
Спорт
Видео
Сошиал мэдээ
  • Эхлэл
  • Улс төр
  • Эдийн засаг
  • Нийгэм
  • Дэлхий
  • 24 баримт
  • 24 фото
  • COP17
  • Спорт
  • Видео
  • Сошиал мэдээ

Б.Батцэцэг: ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг албаны түвшинд яриагүй

2019-2-22
0
ЖИРГЭХ

Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэгтэй ярилцлаа.

 

-ШХАБ-д гишүүнээр элсэх нь зөв, буруу гэсэн янз бүрийн байр суурийг иргэд илэрхийлж байна. Энэ асуудлаар Та ямар байр суурьтай байна вэ?

 

-ШХАБ-д гишүүнээр элсэх, эсэх асуудлаар улстөрчид, судлаачид янз бүрийн байр суурь илэрхийлэх явдал уг нь зүй ёсны хэрэг юм. Бид чинь ардчилсан чөлөөт нийгэмд амьдарч байна шүү дээ. Харин энэ асуудпыг хэт улстөржүүлээд байна уу даа гэж болгоомжилж байна. Эл байдалтай холбогдуулан ГХЯ-наас саяхан мэдэгдэл гаргасан. Энэ асуудлаар эерэг, сөрөг талаас нь ярилцах нь зөв, гэхдээ хөршүүд рүүгээ элдэв байдлаар дайрсан үг солилцох нь зохимжгүй. Гадаад бодлогын асуудлыг хэтэрхий улс төрийн маргааны талбар болгох нь бусад улс оронд эмзэглэл үүсгэх эрсдэлтэй.

 

-Зарим хүн ШХАБ-д элсэх нь Орос, Хятадын эрхшээлд оруулах мэтээр зүйрлүүлэн ярьж, бичих явдал ч байна шүү дээ.

 

-ШХАБ-д элсэх, элсэхгүй асуудлаар баталгаа нотолгоотой, ул үндэслэлтэй ямар ч саналыг бид талархан хүлээн авах болно. Харин хэтэрхий таамаг, төсөөллийн чанартай хэлэлцүүлэг өрнүүлэх нь ташаа дүгнэлтүүд рүү хөтөлнө.

Хоёр хөрш гүрэн маань биднийг эрхшээлдээ оруулъя гэж үнэхээр бодож байгаа бол ШХАБ-аар дамжуулах хэрэггүй. ШХАБ-тай, ШХАБ-гүй үүнийгээ хэрэгжүүлэх боломжтой улсууд. Харин ч том тоглогчтой хоёулхнаа байх тохиолдолд шахалтад орох магадлал байдаг. Харин аливаа олон талт механизмын хүрээнд байвал ингэх боломж амаргүй болдог.

 

ОХУ, жишээлбэл, манай улсын тусгаар тогтнолд шийдвэрлэх үүрэг гүйцэтгэсэн. Энэ жил бид Халхын голын 80 жилийн ойг тэмдэглэж байна шүү дээ. Оросууд цэргүүдийнхээ амийг өргөн байж Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлыг манай цэрэг, батлан хамгаалах хүчний хамт баталгаажуулж өгсний тэгш ой. Ийнхүү тусгаар болгочихоод өнөөдөр түүнийгээ нураахыг хүсэн мөрөөдөд байгаа мэтээр л яриа өрнүүлээд байна.

 

Үүнийг чинь хөршүүд маань сонсоод гайхаж л байгаа шүү дээ. Бид тусгаар тогтнолыг чинь устгах биш, сэргээж өгөхөд тусалсан шүү дээ л гэж бодож байхыг үгүйсгэхгүй. БНХАУ ч гэсэн манайхыг хүлээн зөвшөөрсөн эхний 4-хөн орны нэг. Тийм ч учраас энэ жил өмнөд хөрштэй дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тэмдэглэж байна. 

 

Бид харилцаандаа сайн, муу бүх л зүйлийг үзсэн ч манай тусгаар тогтнолыг хүндэтгэн үздэгээ бүх түвшиндээ тогтмол нотолж, дэмжин хамтарч ажилласаар ирсэн. Эдгээр бүх хүчин зүйлийг харгалзаад бид гадаад боддогын үзэл баримтлалдаа хоёр оронтойгоо эн тэргүүнд тэнцвэртэй харилцахаар заасан байдаг. Стратегийн түншүүд шүү дээ. Гэтэл тийм 

хэмжээнд түншилж байна гэчихээд аль болох муугаар хардсан байдалтай хандахаар бас гайхах байлгүй дээ. Тэгэхээр манай яам бол хэлэлцүүлгийг дэмжинэ, харин хөршүүдээ үндэслэлгүйгээр харлуулаад байгаад болгоомжилж байгаа юм.

 

-Монгол Улсын Ерөнхийлөгч “Монгол Улс Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад шат ахиулан оролцох боломжийг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд байна” гэж мэдэгдсэн. Энэ талаар хийж буй ажлаа та танилцуулна уу?

 

Өнгөрсөн онд ШХАБ-ын асуудлаар манай яамыг УИХ-д танилцуулах үүрэг өгсний дагуу бид танилцуулгыг МАН-ын бүлэг, УИХ-ын нэгдсэн чуулганд хийсэн. Энэ бол танилцуулга л байсан.

 

Бид ийнхүү асуудлыг танилцуулах үүрэг авсан, түүнийгээ биелүүлсэн. Мөн 2018 онд Монгол Улсын Ерөнхийлөгч Чиндаод болсон ШХАБ-ын дээд түвшний уулзалтад оролцох асуудлыг Засгийн газраар хэлэлцүүлж, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу ШХАБ-тай харилцах асуудлыг УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо, ҮАБЗ-ийн хуралдаанд оруулсан. Энэ бүгдийн дүнд Монгол Улсын Ерөнхийлөгч тус байгууллагын дээд хэмжээний хурал дээр уг асуудлыг нарийвчлан судалж байгаа бөгөөд зохих хэлэлцүүлгийг улс төр, нийгмийн хүрээнд эхлүүлээд” буй тухайгаа мэдэгдсэн.

 

ГХЯ өнөөдөр олон улсын түвшинд дээд түвшиндээ хийгдсэн энэ мэдэгдлийн хүрээнд нарийвчилсан судалгааны ажлаа явуулж байгаа. Бид эрдэмтэн судлаачдыг Энэтхэг, Төв Азийн орнууд, хоёр хөрш орнуудад явуулан судлуулах ажлыг л эхлүүлэх гээд яриа хэлэлцээ явуулж байна. Түүнээс өөрөөр энэ асуудлаар тулгамдаж, яарсан энэ тэнд асуудал хэлэлцүүлэх гэж тэвдсэн ямарч асуудал байхгүй.

 

Манай улс бүс нутгийн болон олон улсын томоохон байгууллагад гишүүнээр элсэх, эсэх асууддыг бүх талаас нь ул суурьтай судалсны үндсэн дээр шийдвэрлэдэг. ШХАБ-ыг үүсэн цагаас нь хойш бид байнгын анхааралдаа байлгаж, судалж ирсэн. ШХАБ-д дэлхийн хамгийн том парламентын ардчилсан засаглалтай улс болох Энэтхэг, Пакистан улс нэгдсэнээр тус байгууллагын нөхцөл байдал өөрчлөгдөж, судалгааны ажлаа үүнтэй шинээр уялдуулах шаардлага гарч ирсэн. ШХАБ-ын өнөөгийн дүр төрх, хамтын ажиллагааны чиглэл, зорилго, цаашдын хандлага нь хурдацтайгаар өөрчлөгдөж буй олон улсын харилцааны нөхцөл байдалтай хэрхэн уялдан зохицож байгаа, цаашдын хөгжлийн хандлага нь хэрхэн өөрчлөгдөж байгаа зэрэг асуудлууд байна.

Манай яам судалгааны өргөн хүрээтэй ажил хийж байгаа бөгөөд асуудалд нээлтэй хандаж байгаа. Эрдэмтэн мэргэдтэйгээ саналаа хуваалцаж ирсэн. 2018 онд ГХЯ-нд эрдэмтэд суддаачдыг урьж энэ асуудлаар тусгайлан хэлэлцүүлэг хийлээ. Түүнчлэн бусад холбогдох байгууллага, судалгааны хүрээлэнгүүдэд хэлэлцүүлгүүд явагдаж байна. Судалгаа, шинжилгээний байгууллагуудтай хамтарч болон тэднээр судалгаа, шинжилгээ хийлгэж байна. 

Судалгааг дуусгаж, дүгнэлт гаргахад багагүй л хугацаа шаардагдана. Эдгээрийн дүн гарсны дараа л элсэх, элсэхгүй асуудал яригдана шүү дээ.

 

-Олон нийтийн сүлжээгээр Монгол Улсын ШХАБ-д элсүүлэх асуудлыг өнөө маргаашгүй шийдчих гээд байгаа мэтээр яриад байгаад та хэрхэн хандаж байна вэ?

 

Яг өнөөдрийн байдлаар ШХАБ-д Монгол Улс элсэх асуудлыг албаны түвшинд идэвхийлэн, шуурхайлан энэ тэнд яриагүй байгаа. Дээр хэлсэнчлэн бид ул суурьтай бүрэн судалж дууссаны дараа л элсэх, эсэх асуудал яригдах боломжтой болно. Тэр үед яригдах гэрээ хэлэлцээрийн асуудлууд л гэхэд цөөнгүй юм болно шүү дээ. Эцсийн шийдвэрийг УИХ гаргах ёстой гэдгийг дахин хэлье. Аливаа зүйлийг нээлттэй, ул суурьтай суддаад байр сууриа эцэслэх нь төрт ёсны л асуудал. Энэ байгууллагад элсэх асуудал амаргүй процесс байдаг. ШХАБ-д аливаа орныг элсүүлэх процедур эхэлсний дараа түүний гэрээ хэлэлцээрүүдийг тухайн улсын парламентаар нэг бүрчлэн хэлэлцүүлж, тэдгээр нь тухайн улсын эрх ашигт нийцэх, харшлах зүйл байгаа, эсэхийг нарийвчлан тогтоох шаардлага гарна. Тэгээд тус байгууллага тухайн орныг хүлээн авах, эсэхээ бас эцэслэн хэлдэг. Орох хүсэлт гаргаад дэмжлэг аваагүй байгаа орнууд ч бий. Түүнээс өнөө маргаашгүй шийдчих гээд байгаа зүйл биш юм. Ийм боломж ч байхгүй.

 

0
ЖИРГЭХ
Санал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (31)

  • Зочин (64.119.24.246)
    УИХ ын Аюулгүй байдал, Гадаад бодлогын байнгын хороо. ҮАБЗөвлөл эцсийн шийдийг гаргах нь ээ... Хэдэн хүн хамрагдаад Улсын бодлогыг шийдэх вэ... Энэ шийдвэрийг гаргах хүмүүсийн ихэнхийг Монголчууд сайн мэдэхгүй... Аягүй бол тэд өөрсдийгөө ч мэдэхгүй хүмүүс байгаа...Юун улсын бодлого... Бүх ард түмнээр хэлэлцүүлнэ шүү...Өөр гарц үгүй
    2019 оны 02 сарын 25 | Хариулах
  • Зочин (150.129.140.176)
    ШХАБ д яагаад ч гишүүнээр элсэж болохгүй шүү. Манай халхууд урвамтгай шүү. Хэрэв элсвэл түүх давтагдаж бид бусдын эрхшээлд дахиад хэдэн зуун жил болохыг үгүйсгэхгүй шүү. Бид тэнгэрийн хүмүүс тул биднийг хэн ч захирах ёсгүй
    2019 оны 02 сарын 24 | Хариулах
  • Зочин (103.212.118.86)
    Manjuur
    2019 оны 02 сарын 23 | Хариулах
  • Зочин (213.205.194.29)
    6. Ноднин энэ асуудлыг хаалттай хэлэлцэх гэж яаж иргэд, улс төрчдийн дургүйцлийг төрүүллээ? 7. Гадаад харилцааны мэргэжилтэнүүд энэ асуудал дээр хуваагдмал. 8. Монголын тусгаар тогтнол болон 2 хөршийн гүйцэтгэсэн үүрэг, ашиг сонирхол өөрий чинь хэлж байгаа шиг ганцхан өнцөгөөс харсан эд биш. Тэгээд ч өөрий чинь хэлж байгаа ШХАБ тай үгүй Монголыг хүсвэл залгина гэдэг үг Монголын тусгаар байдал ямар эмзэг сэдэв болохыг харуулж байна. 9. Тэр мэргэжлийн гээд байгаа хүмүүс дунд чинь өөрөөс чинь авхуулаад учир дутагдалтай хүн олон шүү. 10.Улс орны ирээдүй асуудлыг 76 мануухай биш 3 сая иргэн шийдэх эрхтэй гэж бодож байна. Яагаад гэвэл үр уршигыг нь 76 биш 3 саяуулаа ирээдүйтэйгээ үүрнэ.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (213.205.194.29)
    Маш их дотоод зөрчилдөөнтэй ярилцлага өгч дээ албаны хүн бугай! 1. Гадаад бодлогоо улс төрөөс ангид авч үзэх гэсэн оролдлого бол угаасаа бүтэлгүй зүйл. Тэр тусмаа олон талт хамтын ажилгаа бол хүссэн хүсээгүй өөрөө улс төр. 2. Энэ хүний өөрийх нь ярилцлагад 2 их гүрэний нөлөө ШХАБ-р дамжиж Монголд өргөсөх магадлалыг үгүйсгэсэн болон үгүйсгээгүй утгатай өгүүлбэр 2 уулаа орсон байна. 3. Ерөнхийлөгчийн сонгуулиас хойш хөршүүдээ харлуулах, ялангуяа урд хөршөө харлуулах болон дулдуйдах цаашилбал ШХАБ -н гишүүнчлэлийг хамгийн идэвхитэй сурталчилж гүйж буй хүн хэн бэ гэдэгийг бүгд мэднэ. 4. Ноднин Женкогын "Би бараг Монгол улс гишүүнчлэлээр элсэнэ гэж бодож байгаа..." гэсэн үг ноднингын хэвлэлд нийтлэгдсэн. 5. Монгол улс ШХАБ д элсэх Энэтхэг, Пакистаны Монголд гүйцэтгэх үүрэг роль өөрчлөгдөнө гэж итгэхээс илүү 2 хөршийнх нэмэгдэнэ гэдэг нь хэнд ч ойлгомжтой зүйл.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.24)
    Бидэнд одоохондоо гадны баян найзууд хэрэггүй гарынх нь аяыг даахгүй өөрсдөө дотроосоо хөгжөөд ирвэл наймаа хийх журмаар биднээс гадныхан авах юм алга байна шдээ ичмээр
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Батнасан (202.126.89.24)
    Больчиж болохгүй юм уу судалгаа шинжилгээ хөрөнгө зарж байхаар яаж дотооддоо үйлдвэрлэх вэ гэж судалгаа хийж болохгүй байна уу эрдэмтэд бүгд олнийг хамарсан сайн судалгаатай хөрөнгө зарахаар төслүүд байгаа гадаад яам бол гаднаас технологи л оруулах хэрэгтэй байна бусдыг нь дотооддоо үйлдвэрлэе
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • зочин (103.26.195.144)
    2 хөршөө аргадаж амьдраад ирсэн Монгол том ярьж барууны орон Европ руу давхиад бүдэрч унах байлгүй. Тийш давхиж хэдэн улс төрч нэртэй нөхөд уул уурхайгаа тэдэнтэй хувааж идээд өөрсдөө тэнд очиж амарч зугаалахаас өөр юмгүй шив дээ. Гэмт этгээдүүд оргож зайлахад л тэдэнд хэрэгтэй байх гэж бодогдохоор байна шүү. Монгол улс өөрсдөө дампуу байж том юм яриад хэрэггүй. Улс төр, нам дахь дампуурлаа эхлээд засвал зүгээрсэн.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (103.229.121.251)
    АН НАМЫНХАН ЯАХ ГЭЖ ЖЕНКОГ ДЭВШҮҮЛСЭН ЮМ !! ОДОО ӨӨРСДИЙНХ БОДЛОГО, АРДЧИЛСАН ПАРЛАМЕНТИЙНХ НЬ ЭСРЭГ ЮМ ХИЙЭЭД БНА ! ДЭВШҮҮЛСЭН ЕӨКӨӨ ТАТАЖ АВАХ САНААЧЛАГА ГАРГАЖ ХЭРЭГЖҮҮЛЭЭЧ ! АРД ТҮМЭН ДЭМЖИНЭ ДЭЭ!!!
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • ЗОЧИН (64.119.24.204)
    ХАЛХ МОНГОЛ ХЯТАДЫН АМАНД ОРЖ БОЛДОГГҮЙ,ОРОСЫН АМАНД Ч ОРДОГГҮЙ ҮНЭН ГАЙТАЙ УЛС ЮМ ДАА.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.126.89.31)
    ШХАБ д элсэж байж л Монгол хөгжинө. Үгүй бол хориг маягийн юманд байх байлгүй
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
    • Жэнкогийн тролл боль чи! Жэнко эзэн чинь Монголыг 1 тэрбум $-ийн зээлийн тэмдэг болгож ШХАБ-ыг хараад байна!
      2019 оны 02 сарын 22
  • Зочинh (202.179.25.8)
    turiin ded said hun bj iim hariutslagagui ym yrij baij herhevch bolohgui ee joohon helelh yrih zuilee tungaaj baimaar yma aa
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
    • Жэнкогийн тролл орцны жижүүр үү?
      2019 оны 02 сарын 22
    • Жэнкогийн тролл боль чи! Жэнко эзэн чинь Монголыг 1 тэрбум $-ийн зээлийн тэмдэг болгож ШХАБ-ыг хараад байна!
      2019 оны 02 сарын 22
    • Зочин
      Битгий хуцаад бай чи. Орос Хятад хоёрыг даваад ЭЗ н өсөлт, хөгжил яриад үздээ малаа
      2019 оны 02 сарын 22
  • zochin (202.21.109.8)
    manai orosud daihan setgrltei
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.131.247.12)
    Энэ хүүхэн ШХАВ гэж юу байдгаа ч судлаагүй байж мэдэх ч байж Монгол улсын гадаад бодлогыг ярих эрхтэй хүн нн Намын чихээсээр гадаад яамны дэд сайдын албанд гоё царайгаа харуулах л зорилготой байхдаа Энүүгээр заалгуулахгүй шүү Харин тэр Цогтбаатар сайд байр суурь юу байгаа бол тэрнийгээ цогтбаатар өөрөө яриая Яагаад энэ тэнэг хүүхнээ урдаа тавьчхаад өөрөө нуугдаад бултаад байгаа юм бол
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • залуу (112.72.11.106)
    За больж үз Буриад Өвөр Монголд бослог гаруул бид даралцан гэсэн үг Нөгөө Монголын Монголоор нь даруулх гэсэн нэг тийм бодлог байгаа.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
    • Зочин
      Илжигний хүүхэд
      2019 оны 02 сарын 22
  • Ded (66.181.161.68)
    Mal avgai bshd, gariin useg zursan zuraagui asar ih yalgaa bn, ШХАБ bhgui bhad ezelj chadah ch hze ch ezlehgui, harin gariin useg Mongol uls zurahad yu ch hj boloh bh,
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (176.86.156.43)
    Авгай минь тогоо шанагаа л эргэлдүүл
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (202.21.127.164)
    UHAALAG HUN BN.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (71.196.243.163)
    Гадаад харилцааны яам боловсон хүчний хомсдолд оржээ дэд сайд хийчих хүн байгүй наймаачин шахаачин төсвийн хөрөнгө шамшигдуулдаг бөгсний донтой хүнээр дэд сайд хийлгээд нөгөөдөх нь мэдэхгүй юм мэддэг болж ярилцлага өгч явах юм даа
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (192.82.65.30)
    Иймэрхүү мулгуу хуцмал авгай дэд сайд хийхээр одоо Монгол Улс яаж хөгжихийн бэ.. Энэний хэлснийг бүгд мэднэ гэхдээ хэн ч тэгж дуугарахгүй байгааг хараад сурж чаддаггүй мал вэ
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • хэхэ (64.119.23.195)
    энэ мулгуу авгай юу вэ чи
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (66.181.184.91)
    Орох өргөдөл өгөөд ч авах ч юмуу даа, ертөнцийн хоцрогдол, авилгад идэгдсэн, ядуугийн туйл болсон энэ улсыг тийм ч амархан өвөртөө оруулах болов уу даа.
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (71.196.243.163)
    Энэ хүүхнийг хүсээд байгаа тэр Шанхай руу баттулга хүрэлсүх хоёртой нь хамт явуулчих юмсан өөр Монголчууд тийшээ ойрхон ч очихыг эсэргүүцэж байна
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
  • Зочин (124.158.111.6)
    Хоёр хөрш манайхыг эзлэе гэвэл цай уух зуур болох байлгүй дээ... Барууны нохойнуудаас л хол байх хэрэгтэй...
    2019 оны 02 сарын 22 | Хариулах
    • Жэнкогийн тролл боль чи! Жэнко эзэн чинь Монголыг 1 тэрбум $-ийн зээлийн тэмдэг болгож ШХАБ-ыг хараад байна!
      2019 оны 02 сарын 22
    • Жэнкогийн тролл боль чи! Жэнко эзэн чинь Монголыг 1 тэрбум $-ийн зээлийн тэмдэг болгож ШХАБ-ыг хараад байна!
      2019 оны 02 сарын 22
  • Шинэ
  • Их уншсан
  • Их сэтгэгдэлтэй
  • Нийслэлийн хэмжээнд 3270 гарааш буулгаж, нийтийн эзэмшлийн талбайг нэмэгдүүллээ
    15 мин
  • Аюулт үзэгдэл, ослын 147 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ
    16 мин
  • Хотын дарга Х.Нямбаатар өнөөдөр ажлаа хүлээлгэн өгнө
    20 мин
  • 2024-2025 онд 16 сургууль, 38 цэцэрлэгийг ашиглалтад оруулав
    47 мин
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
    49 мин
  • Төв, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно
    1 цаг 10 мин
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
    Уржигдар 15 цаг 05 мин
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
    Уржигдар 14 цаг 57 мин
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
    Уржигдар 09 цаг 39 мин
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
    Уржигдар 09 цаг 28 мин
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
    Уржигдар 08 цаг 50 мин
  • Биеийн тамир, спортын төрийн захиргааны байгууллагын удирдах ажилтны уулзалт болов
    2026-05-15
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
    2026-05-15
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
    2026-05-15
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
    2026-05-15
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
    2026-05-15
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
    2026-05-15
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
    2026-05-15
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
    2026-05-15
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
    2026-05-15
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • Дэлхийн хамгийн эртний хэвлэмэл ном “Очир эрдэнийн судар” МЭ 868 онд хэвлэгджээ
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
  • 1929 онд Монголд сувилагчийн 6 сарын курс нээгдэж, анхны мэргэжлийн сувилагчид бэлтгэгдэж эхэлжээ
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Б.Чагнаадоржийн удирдлагын үед “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-т гарсан 24 онцлох өсөлт
  • З.Мэндсайхан: Төсөв тодотгоно гэдэг чинь муу зүйл биш
  • 24 Баримт: Дэлхийн хамгийн алдартай номын баяр Герман улсын Франкфурт хотод болдог
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • Биднийг орхисон Ш.Гүрбазар агсны сайхан шүлгүүд
  • И.Сарангэрэлийн хариуцсан албаны "ЭМГЭНЭЛ"-д гүн эмгэнэл илэрхийлье!!!!!
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
  • Ираны дайнд АНУ-ын зарцуулсан өртөг Монгол мөнгөөр 100 гаруй их наяд төгрөгт хүрчээ
  • Бизнес хөгжлийн газрын захирал Т.Хаш-Эрдэнэ Санхүүгийн зохицуулах хорооны дэргэдэх мэргэшлийн зөвлөлийн гишүүнээр ажиллаж байна
  • Ираны талд тагнуул хийсэн хэрэгт буруутгагдаж буй бүсгүйн төлөө АНУ 200 мянган ам.доллараар амлаж байна
  • Ж.Алдаржавхлангийн “албатууд” аятайхан байгаарай!!!
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • ФОТО: МҮБХ-ны ээлжит Аравдугаар их эе хурал болж байна
  • О.Номинчимэг: Зарим суманд хүүхдүүд аймгийн төвөөс электрон тамхи авчирч, өдөрт мянган төгрөгөөр түрээслэн хэрэглэдэг тохиолдол хүртэл гарсан
  • Хилийн бүсэд зөвшөөрөлгүй нэвтэрч, хууль бус хайгуул хийсэн байж болзошгүй Монгол, Хятадын 9 иргэнийг саатуулжээ
  • Их Британийн Эрүүл мэндийн сайд Вэс Стритинг өөрийн хүсэлтээр ажлаа өгөв
  • Допингийн шинжилгээнд бүдэрч, Улсын наадмыг будлианд хутгасан 41 бөх
  • Владимир Путин ирэх долоо хоногт БНХАУ-д айлчлахаар төлөвлөж байна
  • Н.Өсөхбаяр баярлах болоогүй
  • СТАТИСТИК: Аварга, арслан болох бөхчүүд л түрүүлдэг барилдаан
  • “Ус гүн цэвэршүүлэх үйлдвэр”-ийн нээлтийн ёслол өнөөдөр боллоо
  • Хууль, тогтоолын төслийг баталж, Гадаад зээлийн ашиглалт, үр ашгийг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг анхны хэлэлцүүлэгт шилжүүлэв
  • НИТХ-ын ээлжит VII хуралдаанаар 28 асуудлыг хэлэлцэж байна
  • Ногоон зээлийн хүртээмжийг 3.4 дахин нэмэгдүүлснээр эргэн төлөлтийн ачааллыг 40 хувиар бууруулна
  • Ихэнх нутгаар хуурайшилт их байна
  • ФОТО: 39 дэх удаагийн "Номын баяр"-аас онцлох гэрэл зургууд
  • АТГ: Ерөнхий архитектор Ч.Төгсдэлгэрийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан байж болзошгүй хэргээр шалгаж байна
  • МУГТ Л.Энхрийлэн шинэ жиндээ 318 байр ахиж дэлхийн чансааны хоёрдугаарт бичигдэж эхэллээ
  • Н.Учрал: Засгийн газар ногоон санхүүжилтэд гэрэл асаалаа
  • Нутгийн дийлэнх хэсгээр дуу цахилгаантай аадар бороо, уулаараа нойтон цас орно
  • ОХУ-аас Киев хот руу агаарын халдлага үйлдсэний улмаас 24 хүн амиа алдаж, олон хүн гэмтжээ
  • АУ-ы доктор Д.Нямбаяр: Хавдрыг эрт илрүүлж, зөв эмчилгээ сонгоход молекул генетикийн шинжилгээ чухал үүрэгтэй
24 баримт
  • 1924 онд Богд хааны голын ногоон ордныг түшиглэн анхны музейг нээснээр орчин цагийн Монголын музейн түүх эхэлсэн түүхтэй
  • Адармаатай зан төрх, хурц тoд дүрслэлүүдээр ямагт ялгарсан И.Нямгаваа найруулагчийн 24 баримт
  • 24 БАРИМТ: Номын баярыг зорьж ирсэн хүмүүсийн 95 хувь нь худалдан авалт хийдэг
  • МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжавын тухай таны мэдэхгүй 24 баримт
  • Таван нас долоон сартай анхны хүүхдээ өлгийдөн авсан дэлхийн хамгийн залуу ээж Лина Медина
Эхлэл Улс төр Эдийн засаг Нийгэм Дэлхий 24 баримт 24 фото COP17 Спорт Видео Сошиал мэдээ
Холбоо барих Сурталчилгаа байршуулах Зар Вэб сайт хийх

Зохиогчийн эрх хуулиар хамгаалагдсан. Мэдээлэл хуулбарлах хориотой.

Вэб сайтыг хөгжүүлсэн: Sodonsolution ХХК